ҮСХ цаг ашиглалтын талаарх судалгааг 10 жил хийж байна

Үндэсний статистикийн хорооноос монголчуудын цаг ашиглалтын талаарх судалгаа хийж эхлээд 10 жил болж байна. Судалгааны дүнгээр монголчууд цаг бол алт хэмээх хэмжүүрийг баримталдаг болжээ. Энэ талаар тус хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга Д.Оюунчимэгтэй ярилцлаа.

-Сүүлийн үед цаг ашиг­лалтын талаар их ярих болж. Монголчууд цаг хугацааг хэр зөв өнгөрөөж чадаж байна вэ?

-Манайх 2000 оноос цаг ашиглалтын талаарх судалгаа хийсэн. Тухайн үед 200 хүнийг хамруулж байсан бол 2007 оноос жилийн дөрвөн улирлын турш явуулдаг болсон. Судалгааны үр дүнгээ үндэсний, бүсийн хэм­жээнд гаргаж олон улсын болон энэ талаарх судалгаа, шинжил­гээ хийдэг байгууллага, эрдэм­тэн, судлаачдад мэдээлдэг. Цаг ашиглалтын судалгаагаар хөлс­тэй хөлсгүй болон албан бус сек­торт хөдөлмөр эрхэлж бай­гаа хүмүүс, хүүхэд, эмэгтэй­чүүдийн цаг ашиглалт гээд дэлгэрэнгүй мэдээлэл гаргадаг. Харин бидний судалгаанд хүний эрхийн бай­гууллагууд дүгнэлт хийдэг.

-Судалгаагаар хүүхдүүд хичнээн цагийг хөдөлмөр эрхэлж өнгөрөөдөг вэ?

-Хүүхдийн хөдөлмөртэй хол­боотой үзүүлэлтийг Хүүхдийн хө­дөл­мөрийн судалгаа нэрээр явуул­даг. Ажиллах хүчний судал­гааны хавсарсан судалгаа гэсэн үг. Хоёр удаа зохион бай­гуулж явуулдаг. Өнөөдрийн байд­лаар70 мянга гаруй хүүхэд хө­дөлмөр эрхэлж байна. Бага нас­ны хүүхдүүд долоо хоногийн ихэнх цагийг цалин хөлсгүй биеийн хүчний хөдөлмөрт зар­цуулж байна. Тэгэхдээ энэ нь гэ­рийн ажил гэсэн үг л дээ. Ээж, аав­даа тусалж усаа зөөх, түлээ мо­доо хагалах зэрэг юм. Хүүх­дүүд өсч томрох тусам хөдөлмөр эрхлэлт ялгаатай болж байгаа нь харагдсан. Гэрийн ажил хийдэг байсан хүүхэд маань 14,15 нас хү­рээд цалинтай ажил хийх сонир­холтой болдог. Гэвч ахлах ангиа төгсөөд шууд ажлын бай­ран дээр очиход учир дутаг­далтай байгаа нь судалгаагаар ажиглагдсан. Энэ нь олон хүчин зүйлээс шалт­гаалж байгаа л даа.

-Эрчүүдийг бодвол эмэг­тэй­чүүд үнэгүй хөдөлмөр эрхлэлтэд илүү цаг зарцуул­даг гэсэн?

-Эрэгтэй, эмэгтэй гэхгүйгээр ямар нэгэн хэмжээгээр ажил хийж л байгаа шүү дээ. Цаг ашиг­лалтын судалгаанаас ха­рахад эмэгтэйчүүд хоол унд хийх, гэр орноо цэвэрлэх зэрэгт болон хүүхэддээ цаг зарцуулсаар байгаа. Харин эрэгтэй­чүүд түлээ хагалах, ус авах гэх мэт цалин хөлсгүй хөдөлмөр хийж байна. Хооронд нь харьцуулбал хөлсгүй хөдөл­мөр эрхлэлтээрээ эмэг­тэй­чүүд давамгайлж байгаа. Нөгөөтэй­гүүр, бусад улс ор­нуудтай харьцуулахад монгол­чуудын амьдралын хэв маяг үр хүүхдээ гэсэн сэтгэлтэй гэр бүлсэг харагдаж байгаа юм.

-Монголчуудад сул цаг гэж байна уу. Өөрөөр хэлбэл, үр бүтээлгүй өнгөрөөж байгаа гэсэн үг. Түүнийгээ ямар зүйлд зориулж байна вэ?

-Сул цаг гэж монголчуудад гардаггүй. Өдрийн 24 цагт ар гэр, үр хүүхэд, эрүүл мэнд, ажил төрөл гээд завгүй байх ч өөрийгээ хөгжүүлэх тал дээр их анхаардаг нь ажиглагдсан. Тухайлбал, ном, сонин их уншдаг, оюунлаг хү­мүүстэй их ярилцдаг, бие, сэт­гэлээ хөгжүүлэх аль болох зөв амьдрах талаар анхаардаг болж.

-Монголчуудын амьд­ралын хэв маягийг тодор­хойлно уу?

-Гэр орондоо зарцуулж буй цаг их ч бүгдийг амжуулах гэж зүтгэж байгаа. Энэ бүхний цаана ердөө л үр хүүхдийнхээ төлөө гэсэн сэтгэл байна.

Б.МЯГМАНСАНЖ

Самуэль П.Хантингтон "Иргэншил хоорондын мөргөлдөөн, шинэчлэгдэн буй дэлхийн шинэ дэг журам"

“Гадаад хэрэг”(Foreign Affairs) сэтгүүлийн 1993 моны зуны дугаарт “Иргэншил хоорондын мөргөөлдөөн” биш биз? гарчигтай нэгэн өгүүллэг гарч нэлээд шуугиан, маргаан, шүүмжлэл дэгдээж таван тивийн олон улс орноос эсэргүүцэл, тайлбар урсгаж байв. Толилуулан байгаа эл ном өмнөх өгүүлэлд хөндөгдсөн “Иргэншил хоорондын мөргөөлдөөн биш биз?” хэмээх асуултанд өргөн хүрээтэй хариулт өгөхийг оролдсон ба хөндсөн сэдвүүдийг цааш нь лавшруулан, нэмэлт хийж, мөн олон шинэ санаа тусгаж, өгүүлэлд огт хөндөгдөөгүй, эсвэл цухас хөндсөн олон асуудлыг хөндөж судлахыг гол болгов. Үүнд иргэншлүүдийн үзэл баримтлал: универсал нийтлэг иргэншлийн тухай асуудал: хүч ба соёлын харьцаа: иргэншил хоорондын хүчний тэнцвэрийн өөрчлөлт: өрнийн бус нийгэм дэх соёлын сэргэлт: иргэншлүүдийн улс төрийн бүтэц: өрнийн универсализмын эсрэг сөргөлдөөн: Лалын цэргийн хэнээрхэл ба Хятадын хамгаалалт: Хяатадын сөр хүчний эсрэг шүүмжлэл, эсэргүүцлийн чанартай дургүйцэл: шилжилтийн дайны шалтгаан болон давтамж: өрнийн ирээдүй болон иргэншлүүдээс бүрдэх ертөнц гэхчлэн өргөн хүрээтэй асуудал туссан болно.

“Хүний амьд явах эрх ба цаазаар авах ял Монголд” судалгаа

Эмнести Интернэшнл байгууллагаас 2005-2006 онд “Хүний амьд явах эрх ба цаазаар авах ял Монголд” сэдэвт түүхэн тойм бичих, тандалтын судалгааг амжилттай хийлээ. АНУ-ын Эмнести Интернэшнл байгууллагын санхүүгийн тусламжтайгаар хэрэгжсэн энэ судалгааг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн багш нар, Монгол улсын дээд шүүхийн судалгааны төв, Монгол улсын цагаатгалын комиссийн судалгааны алба, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллагуудтай хамтран явууллаа.

Энэ судалгааны хүрээнд бид цаазаар авах ялыг хэвээр байлгах болон хүчингүй болгохыг хэрэгтэй гэж үзэж байгаа хүн амын хэсгүүдийн харьцааг гаргах, ямар үндэслэлүүдийг гол болгож байгааг хэсэг тус бүрээр тогтоох, ялын бодлого Монгол улсад үр дүнтэй хэрэгжиж байгаа эсэх, түүнийг хэвээр байлгах, эсхүл түүнийг шатчилан халах шаардлагатай эсэхийг судлан тогтоох, цаазаар авах ялын талаарх өөрийн орны түүхэн тоймыг бичихээр зорьсон юм.

Төслийн 1-р шатанд цаазаар авах ялд хандах хандлагын тандалтын судалгаа /Социологийн судалгаа/-ны хүрээнд МУИС-ын ХЗДС-ын эрдэмтэн багш нар иргэд болон хуулийн байгууллагын ажилтнуудад зориулсан хоёр төрлийн тандалтын судалгааны асуулгыг боловсруулсан. МЭИ байгууллагаас судалгааны асуулгыг нийт 5500 ширхэгийг хэвлүүлж, Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын оролцоотойгоор Улаанбаатар хот, 21 аймгийн нийт 4344 иргэд, 558 хуульчдыг оролцуулсан санал асуулгыг явууллаа. Мэргэжлийн хуульчдаас 110 шүүгч, 99 прокурор, 81 мөрдөн байцаагч, 40 өмгөөлөгч, 24 хуулийн зөвлөх, 14 нотариатч, 17 профессор багш нар болон бусад мэргэжилтнүүд судалгаанд хамрагдсан байна. МУИС-ийн ХЗДС-ийн судалгааны багийнхан санал асуулгын дүнг нэгтгэн дүгнэв. Энэ дүгнэлтээс харахад хуульчдын 83 хувь, иргэдийн 78 хувь нь цаазаар авах ялыг байлгах хэрэгтэй гэж үзсэн байх бөгөөд мөн иргэдийн 61 хувь нь цаазаар авах ял ногдуулах тухай мэдээллийг олон нийтэд нээлттэй байлгах шаардлагатай гэж үзсэн байна. Төслийн ажлын хэсэг судалгааны дүнгээр олон нийтэд хэлэлцүүлэг явууллаа.

Төслийн 2-р шатанд МУ-ын Дээд шүүхийн судалгааны төвтэй хамтран Монгол улс дахь цаазаар авах ялын түүхэн он дарааллын баримт бичгүүдийг цуглуулан, түүхэн тойм бичиж, цаазаар авах ялын давж заалдах, уучлал үзүүлэх байдал, цаазаар авах ялын хүлээлт, ялтны эрх зүйн байдал, ял эдлүүлэх нөхцөл байдлын судалгаа, цаазаар авах ялын сүүлийн 40 жилийн харьцуулсан судалгаа, дэлхий нийтийн чиг хандлага, цаазаар авах ял оноолт болон гүйцэтгэлийн талаарх улс орны харьцуулсан судалгааг хийлээ.

Монгол улсад цаазаар авах ялыг хэд хэдэн удаа халж байсан түүх бий. Тухайлбал 1921, 1953 онд цаазаар авах ялыг хүчингүй болгож байжээ. Дараа нь хүндрүүлэх шалтгаанаар бусдыг санаатай алах гэмт хэрэгт хэрэглэхээр тогтоосноос хойш энэ ялыг Монгол улсад халаагүй байна. Хууль тогтоогчид цаазаар авах ялыг 18 насанд хүрэхийн өмнө гэмт хэрэг үйлдсэн этгээд, түүнчлэн эмэгтэйчүүд, 60-аас дээш насны эрэгтэйчүүдэд хэрэглэхийг хориглосон юм. Монгол улсын өнөөгийн дагаж мөрдөж буй 2002 оны эрүүгийн хуулиар цаазаар авах ялыг 6 төрлийн гэмт хэрэгт оноож байна.

Төслийн 3 дугаар шатанд цаазаар авах ялын дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлсэн Зөвлөмж боловсруулан төслийн судалгааны тайланг монгол хэлээр бэлтгэн олон нийтэд тараагаад байна.

Эх сурвалж: www.amnesty.mn

Фрейзер Институтын уул уурхайн итгэл үнэмшлийн судалгаа

Уул уурхайн компаниудын дунд хийсэн судалгааны дүнгээр уул уурхайн мэргэжилтнүүд Австрали, Америкийг хөрөнгө оруулалт хийхэд хамгийн тааламжтай гэж үзсэн бөгөөд Монгол улс тэдний сонирхолыг татахаа болисон гэж дүгнэжээ.

Бие даасан судалгааны байгууллага болох Фрейзер Институтын 2006-2007 оны судалгааны дүнгээр Чили улс төрийн тогтворгүй, найдваргүй байдлаас үүдэн өмнөх жилийн тогтоосон 3-р байрнаас 27-р байр хүртэл унасан байна.

Монгол улс ч мөн адил хуучин тогтоосон төвшин болох 33-с 62 хүртэл маш их хэмжээгээр унасан байна. Энэ нь хууль эрх зүйн орчин хаалттай бөгөөд хүндрэлтэй байдагтай холбоотой гэж тус улсад өнгөрсөн жил үйл ажиллагаагаа явуулсан эрдэс баялгийн хайгуулын компаниуд дүгнэжээ.

“Бидний туршлагаас харахад, эрдэс баялгийн хайгуулын компаниуд нэн түрүүнд төрийн тогтвортой, тууштай бодлогыг эрхэмлэдэг” гэж судалгааны зохицуулагч Фрэд Макмахон хэлжээ.

Урд өмнө хэзээ ч тус судалгааны явцад нэг улсын хууль эрх зүйн өөрчлөлт энэ жилийн Монгол улсад хандах хандлага шиг ийм их сөрөг уур амьсгалыг төрүүлж байгаагүй юм. Нэгэн олборлогч компанийн ерөнхийлөгчийн хэлснээр “Монгол улс нэг шөнийн дотор л хөрөнгө оруулалтанд нээлттэй бодлогоо гадаадын хөрөнгө оруулалттай уурхайг боон хумигдуулсан бодлогоор солисон”гэв.

Судалганы дүнгээр эхний байрыг Канадын Манитоба муж эзэлжээ. Энэ нь зургаан жил дараалж тэргүүлж байсан Америкийн муж Невадаг 3-р байрт оруулжээ. 2-р байрыг гурван жил дараалж Канадын Алберта муж авсан хэвээр байна.

Эхний аравт шалгарсан газруудаар Америкийн Юта муж, Өмнөд Австрали, Канадын Шинэ Брунсвик, Квебек мужууд, Австралийн Куинсланд, Тасмани болон Канадын Саскачеван муж шалгарчээ. Эдгээрээс зургаа нь өмнөх жилд эхний аравт багтаж байсан бөгөөд ганцхан Куинсланд эхний хорьт орж байгаагүй юм байна.

Хэдийгээр Австралийн мужууд тус судалгаанд байнга өндөр оноо авдаг ч, судалгаанд оролцогч нар тус улсын тухай янз бүрийн бодолтой байдаг юм байна.

“Австрали бол уул уурхайн урт түүхтэй бөгөөд төрөөс явуулж буй зөв бодлогууд нь тус салбарыг сайн ойлгодогт оршиж байгаа юм” гэж нэгэн эрдэс баялгийн хайгуулын компанийн менежер хэлжээ.

“Австрали сайн дэд бүтэц, мэдлэг мэдээлэл, улс төрийн тогтвортой байдал, нөөц баялагтай болон туршлагатай чадварлаг боловсон хүчинтэй улс юм” гэж мөн нэгэн хайгуулын компаний дэд ерөнхийлөгч хэлсэн байх юм.

Харин нөгөө талаас уугуул иргэдийн эрх ашиг болон байгаль орчины талаарх бодлогууд нь шүүмжлэлд өртөөд байгаа юм.

“Куинсландын байгаль орчины журам зохицуулалтыг хэрэгжүүлэх арга зарчим нь дэндүү ярвигтай, хүнд суртал дагуулсан ба зах зээлийн зарчим болон түүний хязгаарлалтыг ойлгож боловсруулаагүй, хэтэрхий үзэл бодол дээр туулгуурласан. Байгаль орчины бодлогыг хялбаршуулж хүнд сурталаас арилгах хэрэгтэй” гэж тэнд үйл ажиллагаа явуулдаг хайгуулын компанийн ерөнхийлөгч хэлжээ.

“Австралийн уугуул иргэдийн газрын эрхий асуудал бүрхэг байна. Энгийн ойлгомжтой болгомоор байна” гэж бас нэгэн хайгуулын компанийн дэд ерөнхийлөгч хэлсэн байна.

Судалгаанд оролцогчид Хойд Америкийн талаар нэлээд сэтгэл өндөртэй байв. “Америк, Канад улсын хууль эрх зүйн орчин сайжирч байна. Америк байгаль орчины төрийн бус байгуулгын шахалтаар явуулж байсан цэвэр үзэл бодол дээр тулгуурласан хуучин бодлогоос татгалзаж байна. Канад уул уурхайн салбар тус улсын эдийн засгийн хөдөлгүүр хүч гэдгээ ойлгож эхэлсэн” гэж хайгуулын компаний гүйцэтгэх захирал дурджээ.

Судалгааны хамгийн сүүлийн байрт Зимбабве тус судалгааны түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн бага оноог авч орсон бол түүний дээр Венезуел, Болив, Монгол, Филиппин, Папуй Шинэ Гвиней, Казакстан, Орос, Ардчилсан Конго ба Индонез бичигдсэн байна.

Фрейзер Институт жил болгон уул уурхайн компани тэргүүлсэн захирлуудын дунд дэлхийн 5 тивийн 65 улс орон ба Канад, Америк, Австралийн харья мужийн хууль эрх зүйн орчин хөрөнгө оруулалтанд тааламжтай эсэхийг тодруулсан судалгаа явуулдаг байна.

Судалгааны үр дүн тухайн харья нутгийн уул уурхайн салбарт нөлөөлж болох үзүүлэлтүүдийг индексжүүлэн Бодлого Боломжийн Индексээр байр оноон хуварилдаг байна. Тус үзүүлэлтэнд засгийн газраас явуулж буй бодлогууд, түүний тогтвортой оршил, хуулийн хэрэгжилт, тэдгээрийн тайлбарууд, байгаль орчины зохицуулалт, захиргааны журам давхардалт, татвар, уугуул иргэдийн газрын эрх болон тусгай хамгаалтын газруудад тавигдах бодлого, дэд бүтэц, геологийн сан, нийгэм эдийн засгийн яриа хэлэлцээр, улс төрийн тогтвортой байдал, боловсон хүчин, хөдөлмөр эрхлэлт болон аюлгүй орчин зэрэг ордог юм байна.

Эх сурвалж: www.longwalls.com

Хvрэн vстэй эмэгтэйчvvд vнэнч хань болж чаддаг

Саяхан явуулсан нэгэн сонирхолтой судалгаагаар эрчvvдэд шаргал vст хvvхэн таалагддаг, найз бvсгvйгээ болгох дуртай байдаг ч vнэндээ бол тэднийг эхнэрээ болгох дургvй байдаг нь тогтоогджээ. Асуулгад оролцсон таван хvн тутмын нэг нь шаргал vстvvд бусад хvvхнvvдээс илvv тачаангуй харагддаг хэдий ч тэдэнтэй хамтран амьдрана гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлжээ.


Эрчvvд хэдий шаргал vсттэй найзалж байлаа ч хурим хийх дєхєхєєр бараан vстэй /хар, хvрэн/ бvсгvйчvvдийг илvv итгэл дааж, сайн хань байна гэж vзэж "блонди"-гоос нvvрээ бууруулдаг гэнэ. Санал асуулгыг Британийн стилист Эдрю Коллинжийн захиалгаар нийтдээ гурван мянган эрийн дунд явуулжээ. Єнгєрсєн зун хийсэн судалгаагаар британи эрчvvдийн 53% нь шаргал vстvvдийг хамгийн дур булаам, тачаангvй амраг байж болно гэсэн ч тэдэнд 100% итгэнэ гэдэг байж боломгvй зvйл хэмээсэн байжээ.

Тэгвэл Scandinavian Journal Of Psychology сэтгvvлээс 130 эрэгтэй, 112 эмэгтэйгээс ханиа сонгоход vсний єнгє тийм чухал уу хэмээн асуухад тэдний 56% хувь нь єнгє чухал тэр дундаа хvрэн vстэй эмэгтэйчvvд хамгийн vнэнч хань болж чаддаг хэмээн хариулсан байдаг. Энд нэгэн сонирхолтой баримтыг Канадын антропологч Питер Фрост гаргасан байна. Тvvний vзэж байгаагаар бvр мєстлєгийн vед анчин эрчvvд олсон олзоо эхнэртээ єгєх хэдий ч нэгээхэн хэсгийг єєр омгийн шаргал vстэнгvvдэд єгдєг байсныг олж тогтоожээ. Ингэснээр тэр vед омог хоорондын эрчvvдийн тулаан зарим тохиолдолд шаргал vстvvдээс vvдэн гарч байсан гэнэ.

Харин Шведийн сэтгэл зvйч Анжела Ахола олон жилийн судалгааныхаа дvнд урт шаргал vстэй эмэгтэй гэмт хэрэгт єртєх нь элбэг бєгєєд ер нь ийм vстэй хvvхнvvд хєнгємєг явдалтай амьдралыг сонгосон байдаг хэмээжээ. Мєн шаргал vстvvд бараан vстэнй эмэгтэйг бодвол эрчvvдийг секст даллан дуудахдаа илvv аж.

Тэгтэл шаргал vсттэй холбоотой бас нэгэн сонин факт байна. Интернет танилцуулгын зууч болох Lycos компанийн туршлагаас харахад цасан цагаан эсвэл шаргал vстэй хvvхнvvд хэдийгээр ихэнхдээ баян эрчvvдийн эхнэр болж чадсан байхад хvрэн vстэйчvvд нь бvр тэрбумтаны эхнэр болох тохиолдол их ажээ. Ингэснээр Lycos тэрбумтануудын эхнэрийн vсний єнгєний ТОП-100 рейтингийг гарган Forbes-т нийтлvvлжээ. Тэгтэл дэлхийн тэрбумтануудын эхнэрийн 62% нь хvрэн vстэнгvvд байх юм. 1994 онд тэрбумтан Билл Гэйтсийн эхнэр болсон Мелинда Фрэнчээс авахуулаад... энэ судалгааг баталж байгаа мэт ємнє нь Ирина Маландина хэмээх шаргал vст эхнэртэй байсан Роман Абрамович л гэхэд єдгєє хvрэн vстэй Дарья Жуковатай гэрлээд сайхан л амьдарч байна. Тэрбумтануудын зєвхєн 22% нь шар vстэй эхнэртэй бол 16% нь хар vстэй хvvхнийг сонгосон байх юм. Харин буржгар vстэнгvvдийг одоогоор нэр алдартай баячуудын хэн нь ч сонгож амжаагvй байна.

Lycos фирмийн эзэн Сэм Каюм: "-Бид одоогийн Францын тэргvvн хатагтай Карла Бруни хэрвээ шаргал vстэй байсан бол яах вэ гэсэн асуултыг єєрсддєє тавья л даа. Тэгтэл Николя Саркози тийм сонголт хийхгvй байсан. Тэгэхээр манай улсын тэргvvн маань зє л сонголттой хvн байна хэмээн єнєєдєр ард тvмэн нь Саркозиг хайрлаж хvндлээд эхэллээ. Карла хэдий хєнгєн чиглэлийн амьдарлтай бvсгvй байснн ч хvрэн vс гэдэг цаанаасаа л эмэгтэй хvний зан чанарыг засаж бас илэрхийлж байдаг юм уудаа" хэмээн судалгааныхаа талаар тайлбарлажээ.

Р.Слава

15-24 насныхны 80 хувь нь бие бялдрын хөгжил муутай

“Халдварт бус өвчний эрдсэлт хүчийн зүйлсийн тархалтын түвшин тогтоох судалгаа”-г ЭМЯ, ДЭМБ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн 2006 онд хийсэн байна. Энэхүү судалгаагаар манай улсын хүн амын дийлэнх нь хөдөлгөөний хомсдолтой болох нь тогтоогдсон байна. Үүний уршгаар манай улсад нас баралтын түвшингээрээ тэргүүлж байгаа зүрх судасны өвчин, чихрийн шижин, хорт хавдраар өвчлөх нь их байгаа ажээ. ДЭМБ-ын мэдээгээр Халдварт Бус Өвчин /ХБӨ/ буюу зүрх судасны өвчин, чихрийн шижин, хорт хавдар нь дэлхийн хүн амын өвчлөлийн 43 хувь, нас баралтын шалтгааны 60 хувийг эзэлж байна. 2020 он гэхэд өвчлөлийн 60 хувь нь нас баралтын шалтгааны 73 хувьд хүрэх магадлалтай ажээ. Гэвч эрсдэлт хүчин зүйлийг танин мэдэж улмаар түүнээс сэргийлж чадвал зүрх судасны эмгэг тархины цус харвалтыг 80 хувиар, хавдрыг 40 хувиар, 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчнөөс бүрэн сэргийлэх боломжтойг эрдэмтэд нотлоод байна.

ХБӨ-өөс сэргийлэхийн тулд зан үйлийн буруу дадлаас зайлсхийж, хүнсний бүтээгдэхүүнээ зөв сонгон хэрэглэж, биеийн жингээ тогтмол хэмжээнд барин архи, тамхины хэрэглээг багасгах хэрэгтэй юм. Монгол улсын хувьд 95 оноос хойш хүн амын дунд цусны эргэлтийн тогтолцооны өвчин хавдрын шалтгаант нас баралт, тогтмол эхний байруудыг эзлэж, жил ирэх тусам тухайн өвчний улмаас нас барсан хүний тоо нэмэгдсээр байна. Хүн амын нас баралтыг тэргүүлэх таван шалтгааныг цусны эргэлтийн тогтолцооны өвчин, хавдар, бэртэл хордлого, гадны шалтгааны үр дагавар, хоол шингээх эрхтэний өвчлөл, амьсгалын тогтолцооны эмгэг эзлэж байна.

Хүн амын дунд нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг зүрх судасны өвчнөөр өвчлөх нь 50 онд 7,1 хувь, 85 онд 23,4 хувь, 95 онд 30,8 хувь байсан бол 2000 оноос 35-38 хувь болж нэмэгдсээр байна. Үүний гол суурь болсон илүүдэл жин буюу таргалалттай хүний эзлэх хувь 1993 онд хийгдсэн судалгаагаар 17,3 хувь, 1999 онд 26,5 хувь, 2002 онд Улаанбаатар хотод хийгдсэн судалгаагаар 27 хувь болж нэмэгджээ. Монгол эрэгтэй хүний дундаж өндөр 167,4 см, жин нь 67,5 кг, эмэгтэйчүүдийн өндөр нь 154, 9 см, жин нь 59,4 кг байна. Эмэгтэйчүүдийн дундх таргалалт эрэгтэйчүүдийнхээс 18,24 хувиар илүү байна. Насанд хүрэгсдийн 31,3 хувь нь илүүдэл жинтэй байгаа бөгөөд таргалалт 9,1 хувьтай байгаа юм. Харин Улаанбаатар хотын төвийн дүүрэгт оршин суугчдын илүүдэл жин ба таргалалт 37,7 хувь байжээ. Хүн амын бие бялдрын хөгжлийн түвшинг тодорхойлох сорилоор 15-24 насныхны 80,2 хувь нь С буюу түүнээс доош үнэлгээ авсан байна. Ялангуяа эрэгтэйчүүд илүү буюу 89,1, эмэгтэйчүүд 69,4 хувь байна.

Ид бие бялдар нь хөгжиж байх ёстой залуус ийнхүү муу үнэлгээ авсан нь хөдөлгөөний идэвхийг сайжруулж, биеийн тамираар хичээллэх болсныг яах аргагүй анхааруулж байгаа хэрэг. Тэр бүү хэл 15-34 насны хүн амын бие бялдрын хөгжлийн үзүүлэлт 15-64 насны бүлгийн үзүүлэлтийн дундаж төвшингөөс доогуур үзүүлэлттэй гарчээ. Одоогийн байдлаар манай залуусын тавны нэг нь бие бялдраар, гуравны нэг нь эрүүл мэндээр цэргийн албанд тэнцдэггүй гэсэн судалгаа байдаг. Хөдөлгөөний дутагдалд орох нь нийгмийн хөгжлийг даган ихсэж байгаа.

Судалгааны дүгнэлтээр Монголын 10 хүн тутмын есөд нь ХБӨ-ий нийтлэг эрсдлийн ямар нэгэн хүчин зүйл илэрсэн бөгөөд 5 хүн тутмын нэг нь 3-аас дээш эрсдэл хавсран тохиолдсон байна. Түүн дундаа 45-аас дээш насны 2 эрэгтэй тутмын нэг нь ХБӨ-өөр өвчлөх өндөр эрсдэлтэй болохыг тогтоожээ. Монгол улсын хүн амын дундаж наслалт 2004 оны байдлаар 64,58 байна. Эрэгтэйчүүдэд 61,64, эмэгтэйчүүдэд 67,77 байна. Хүний хөгжлийн үндсэн үзүүлэлтийн нэг болох хүн амын дундаж наслалтаараа манай улс дунд зэргийн орны ангилалд багтаж байна. Энэ мэт судалгааны дүнгээс харахад бид хүүхдүүдээ биеийн тамираар хичээллүүлж, өөрсдөө ч дасгал сургуулилт хийж байхгүй бол өвчний үүр болж, цаашид Монгол улсын хөдөлмөрийн насны хүн амын байдал тун хэцүүхэн байдалд орж мэдэх нь ээ. Үүний тулд яаралтай дунд сургуулийн хүүхдүүдийн биеийн тамирын хичээлийн стандартыг шинэчилж, хүүхдүүдийг өргөнөөр хамруулах мөн дээд сургуульд биеийн тамирын заал, талбайг зайлшгүй байлгах шаардлагыг тавих нь зүйтэй юм.

Өсвөр насныхан их мессеж бичдэг

АНУ-ын нийт гар утастай өсвөр насныхны гуравны нэг нь өдөрт нь 100-аас олон тооны мессеж бичдэг болохыг шинэ судалгаагаар тогтоожээ. “Pew Research” төвөөс хийсэн судалгаагаар өсвөр насныхны харилцаа холбооны гол хэрэгсэл нь гар утас, тэр тусмаа текстэн мессеж болсон нь харагджээ. Гэхдээ 2008 оноос хойш мессеж бичих явдал огцом өссөн гэнэ. Судалгаанд 12-17 насны өсвөр насныхныг хамруулсан бөгөөд тэдгээрийн дөрөвний гурав нь өөрийн гэсэн гар утастай, харин гар утастай охид өдөрт дунджаар 80 мессеж, харин хөвгүүл 30 мессеж хүлээн авдаг гэжээ.
АНУ-ын хэмжээнд үүрэн телефоны оператор компаниуд мессеж үнэгүй бичих эрх олгох болсон нь өсвөр насныхны мессеж харилцаанд ихээхэн нөлөөлснөөс гадна мессеж бичих нь утсаар ярихтай харьцуулахад, чимээгүй, эцэг, эх, багш нартаа заавал мэдэгдэх албагүй, дээр нь гар утсыг биедээ авч явахад хялбар байдаг нь мессеж харилцаа нэмэгдэхэд нөлөөлсөн гол хүчин зүйл нь болжээ.
Судалгааны дүнгээс харагдсан нэгэн сонирхолтой зүйл нь өсвөр насныхны 87 хувь гар утастайгаа хамт өөрөөр хэлбэл утсаа хажуудаа тавиад унтдаг гэсэн хариулт өгсөн байна. Түүнчлэн хэл бичгийн дүрэм талаасаа хөвгүүд тааруу, наад зах нь цэг, асуултын болон анхаарлын тэмдэг зэргийг хэрэглэдэггүй бол охид бусдад илүү ойлгомжтой мессеж илгээхийн тулд цэг тэмдэг хэрэглэж заншсан байдаг аж.
Судалгаагаар мөн өдөрт хамгийн багадаа ядаж нэг мессеж илгээдэг гэсэн хүүхдүүдийн тоо өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 54 хувиар өсчээ.

С.Цэлмэг Эх сурвалж: www.news.mn

Сексийн хамтрагчтай болохын тулд архи ууж, хар тамхи хэрэглэдэг

Европын 9 улс оронд хийсэн судалгааны дvнд залуучууд сексийн тєлєє их олон зvйл хийхээс буцахгvй болохыг харуулжээ. Европ залуучуудын дийлэнх хувь нь сексийн хамтрагчтай болохын тулд архи ууж, хар тамхи хэрэглэж эхэлдэг гэнэ. Байнга шєнийн клуб, бар ордог 1340 хvний дунд санал асуулга явуулсан байна. 16-35 насны эрэгтэй, эмэгтэй хvмvvсийн 23% нь зєвхєн нэг зvйлийн тєлєє л архи ууж, хар тамхи хэрэглэдэг байх нь, сексийн хамтрагч олох гэж.

Тvvнчлэн бэлгийн харьцаанд эрт орох болон архи, хар тамхи хэрэглэх нь салшгvй холбоотой байна. Ялангуяа 16 хvртэлх насны охидуудын дунд. Залуучуудын 25% нь сексээ уртасгахын тулд кокаин хэрэглэдэг гэжээ. Энэ судалгаа нь охид залуус согтуу, мансуурсан vедээ жолоодлогогvй болж, эрсдэлтэй бэлгийн харилцаанд ороход бэлэн байдгийг дахин нотоллоо.

Монголын вэб сайтуудын судалгаа-2009

Мэргэжлийн байгууллагууд Монголын вэб сайтуудын эрэмбэ судалгааг гаргажээ.
Энэхvv эрэмбэ судалгаа нь хєндлєнгийн байгууллагаас хийсэн гэдгээрээ давуу бєгєєд бодит байдалтай нийцэхvйц болж чаджээ. Тэд судалгаагаа гадны аналитик сайтуудын дvн болон, хэрэглэгчдийн дунд явуулсан социологийн судалгаа, харьцуулсан болон ажиглалтын судалгаан дээр vндэслэн гаргажээ.

Хамгийн их хэрэглэгчтэй вэб сайт
1. Гого.мн
2. Залуу.ком
3. Банжиг.нет

Шилдэг мэдээллийн вэб сайт
1. Ньюс.мн
2. Гого.мн
3. Оллоо.мн

Хамгийн єргєн мэдээлэлтэй вэб сайт
1. Болод.мн
2. Оллоо.мн
3. Саак.мн

Хамгийн хурдан мэдээлэл шинэчлэгддэг вэб сайт
1. News.mn
2. Гого.мн
3. Болод.мн

Шилдэг залуучуудын вэб сайт
1. Саак.мн
2. Банжиг.нет
3. Хором.ком


Монголын Интернэт Хєгжлийн Хvрээлэн
Мэдээлэл Харилцаа Судалгааны Тєв

Эх сурвалж: www.bolod.mn

Удахгүй зарлах гэж буй судалгааны ажлын саналуудыг танилцуулж байна

Innovations for Poverty Action (IPA) 2010 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 15.00 цагт буюу яг одоо Монголын Мянганы сорилтын сангийн төв байранд удахгүй зарлах гэж буй судалгааны ажлын саналын талаар дэлгэрэнгүй танилцуулж байна.

Монголын Мянганы сорилтын сангийн хэрэгжүүлж буй Мэргэжлийн боловсролын төслийн үнэлгээний суурь судалгааны ажлыг богино хугацаанд чанартай, түргэн зохион байгуулах, хангалттай тооны чадварлаг ажилтнуудтай компанийг хайж байгаа юм байна. Уулзалтаар энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг өгч байгаа аж.

Сэдэв: IPA худалдан авалтын талаархи мэдээлэл
Хэзээ: 2010 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 15.00 цагт
Хаана: Монголын Мянганы сорилтын сангийн төв байр, өрөө 407 тоот. (Хан-Уул дүүрэг, Оргил хотхон, Удирдлагын академи III байр)

Сонирхож буй байгууллагууд уг уулзалтад нэг хүнийг төлөөлөгчөөр ирүүлсэн байгаа юм байна.

АНХААР: Энэхүү худалдан авалт нь ММСС-гийн үйл ажиллагааны нэг хэсэг биш бөгөөд гэрээт байгууллагыг IPA шалгаруулан гэрээ байгуулан ажиллах болно.

Эх сурвалж:
Jamie S. Johnston
Project Coordinator
Innovations for Poverty Action, Mongolia
www.poverty-action.org

“Засаглал ба авилгалын талаархи арван хэвшмэл ухагдхуун”

Улс орны хөгжлийн явцад засаглал хэмээх эмзэг мөртөө ойлгоход төвөгтэй сэдэвт ихээхэн ая холбогдол өгөх болсон юм. Цөөхөн тооны хандивлагчид, олон улсын санхvvгийн байгууллагууд хямрал нvvрлэсэн зарим орны эдийн засгийг сайжруулах vvднээс авилгалыг бууруулах, иргэний нийгмийн дуу хоолойг хөхиvлэн дэмжих, жендерийн зохистой тvвшинг хадгалах, хариуцлагын механизмыг дээшлvvлэхэд туслахыг зорьж байна. Энэ оны 7-р сард Их наймын бvлэг Африкийн нэн ядуу орнуудад vзvvлэх тусламжаа нэмэгдvvлэх, өрийн ихээхэн хэсгийг цуцлах тухайгаа зарлахад засаглалын асуудлал хурцаар тавигдсан юм.
5-р сард гаргасан Африкийн Комиссын тайланд тодорхой дурдснаар “ Сайн засаглал бол хөгжлийн тvлхvvр. Засаглалын чадавхийг бэхжvvлж, хариуцлагыг өндөржvvлж, авилгалыг бууруулж чадсан тохиолдолд л ... бусад төрлийн шинэчлэлийг тухай ярих боломжтой болох юм” гэжээ.
Гэвч сайн засаглалыг тогтоох, авилгалыг хяналтанд авах нь vнэхээр хөгжлийн vндэс болж чадах уу гэсэн асуулт тавигдаж байна. Сvvлийн арав гаруй жилийн туршид хийсэн төрөл бvрийн судалгаа, хөгжиж буй орнуудын өөрсдийнх нь туршлага зэргээс харахад хөгжилд сайн засаглалын гvйцэтгэх vvрэг, тvvний vр нөлөө, эсвэл засаглалын хомсдол тvvнээс vvдсэн стратегийг сайжруулах шаардлагыг харьцуулан дvгнэх бодитой нөхцлийг бидэнд олгосон юм. Сайн засаглал чухал гэдгээс гадна хөгжиж байгаа орнуудын шийдвэрлэж, нэгдсэн ойлголтонд хvрч чадаагvй өчнөөн олон асуудлыг шийдвэрлэхэд туслах олон улсын санхvvгийн байгууллагуудын тусламжийг цар хvрээг нэмэгдvvлэх зайлшгvй хэрэгтэй байгааг бид ойлгосон юм. Ийм ч учраас засаглал болон авилгалын тухай зарим нэгэн хэвшмэл ухагдхуун, vндсэн ойлголтын тухай дахин ярилцахыг санал болгож байна.

Ухагдхуун # 1. Авилгалын эсрэг тэмцэл ба засаглал нь утга нэг бөгөөд ижил төстэй юм.

Нийтийн эрх ашгийн төлөө тухайн орны эрх баригчдын явуулж буй бодлогыг засаглал гэж уламжлал ёсоор тодорхойлдог. Энэхvv тодорхойлолтонд / улс төрийн шалгуураар/ эрх баригчидыг хэрхэн сонгон шалгаруулж өөрчилж буй бvхий л процесс, нөөц боломжоо бvрэн дvvрэн ашиглах засгийн газрын чадавхи, / эдийн засгийн шалгуураар/ бодлогоо хэрхэн хэрэгжvvлж буй байдал болон улс орноо удирдан жолоодож байгаа төр ард иргэдийнхээ итгэл хvндлэл / засгийн газрын бvтцэд багтаж байгаа байгуллагуудыг шалгасан хэмжvvрээр/ хvлээж чадсан эсэх багтдаг. Харин авилгалыг илvv тодрхой оновчтой буюу “ хувийн ашиг сонирхлын төлөө нийгэмд эзлэсэн байр суурь эрх мэдлээ ашиглах “ хэмээн тодорхойлдог.

Ухагдхуун # 2. Засаглал болон авилгалыг хэмжиж болохгvй.

Хэдхэн жилийн өмнө засаглал ба авилгалыг хэмжих боломжгvй гэдгийг олон улсын хэмжээнд хvлээн зөвшөөрдөг байсан нь vнэхээр vгvйсгэх аргагvй vнэн билээ. Харин саяхнаас эхлэн Дэлхийн банк болон бусад байгууллагууд энэ хэвшмэл ойлголтыг арилгах арга олсон юм. Олон улсын төрөл бvрийн байгууллагуудаас авсан 350 гаруй vзvvлэлт дээр vндэслэсэн дэлхийн 200 гаруй орныг хамарсан засаглалын чадавхийн vзvvvлэлтийн хэмжих хэмжvvрийг Дэлхийн банкныхан боловсруулсан билээ. Бидний боловсруулсан засаглалыг хэмжих vзvvлэлт дараах 6 хэмжvvрээс бvрддэг. Yvнд: ард иргэдийн дуу хоолой болон засаглалын хариуцлага хvлээх чадвар, улс төрийн тогтвортой байдал, хvчирхийлэл болон алан хядлага газар аваагvй байдал, засаглалын vр дvнтэй бодлого, хууль дvрмийн хэрэгжилт, хуулийн дvрэм журам болон авилгалын хяналт багтдаг.
Гаргасан vзvvлэлт өргөн хvрээг хамарч байгаа учраас vзvvлэлтийг зарим vед нарийвчлан өөрчилж болдог. Yзvvvлэлт алдаатай гарах, бодитой бус байх ба vр дvнг тодорхойгvй хэлбэрт оруулсан зэргээс шалтгаалан улс орнуудад зэрэглэл тогтооход хvндрэл учрах нь бий. Гэвч сvvлийн vед эдгээр алдаатай vзvvvлэлт багасч авилгал болон засаглалыг хэмжих, хөрөнгө оруулалтын орчныг тодорхойлох явдал зөвхөн нэг vзvvлэлтээс шалтгаалах нь багассан билээ. Yvний дvнд Дэлхийн банкнаас гаргасан засаглалыг хэмжих vзvvлэлтийг дэлхий даяар улс орнуудын талаар мониторинг, судалгаа хийхэд өргөнөөр хэрэглэх болсон юм.

Ухагдхуун # 3. Засаглал болон авилгалын эсрэг тэмцэл чухал гэдгийг хэтрvvлж vнэлэх болов.
Дээрх vзvvлэлт болон бусад зохистой хэлбэрийн шалгуурт тулгуурласны хvчинд судлаачид хөгжил дэхь засаглалын vзvvлэх нөлөөг ихэвчлэн судлах болсон юм. Сайн засаглалын vрээр улс орнууд хөгжлийн хурдацаа маш ихээр нэмэгдvvлж болохыг эдгээр судалгаа харуулсан байдаг. Хөгждийн дундаж тvвшингээс хамаагvй доогуур тvвшинд байсан улс орнууд сайн засаглалыг бэхжvvлснээр өрөгөн хvрээнд авч vзвэл хvн амд ноогдох орлогоо бараг гурав дахин нэмэгдvvлж чадсан нөгөө талаар нас баралт, бичиг vсэг vл мэдэх явдлыг бууруулж орны жишээг бид мэднэ. Энэхvv сайжруулж чадсан жишээ / зөвхөн нэг vзvvлэлтээр/ тухайбал улс орныг авилгалд тогтоосон хяналтаар зэрэглэсэн манай vзvvлэлтэнд нөлөөлж Эквадорын Гвинейг Угандагийн зэрэгт, Угандаг Литвиийн, Литвиг Португалын, Португалийг Финляндын зэрэгт аваачихад хvргэсэн юм. Засаглал мөн улс орны өрсөлдөх чадвар болон орлогын хуваарилалтанд ач холбогдолтой байдаг. Судалгааны дvнгээс харахад авилгал нvvрлэсэн тохиолдол нь хөрөнгө оруулалтад өндөр татвар ноогдуулахтай дvйдэг байна. Ихэнх хөгжиж буй орнуудад авилгал, “хойш чангаасан” энэхvv татвар жирийн өрхийн төсөвд сөргөөр нөлөөлж, доогуур орлоготой айл өрх / орлогын тvвшин өндөр өрхтэй харьцуулахад/ төрийн vйлчилгээнд хамрагдахын тулд төсвийнхөө ихэнх хувийг авилгалд өгдөг хэрнээ чухамхvv авилгалаас болж vйлчилгээнд хамрагдаж чаддаггvй болохыг судалгааны дvн харуулсан байдаг. Дэлхий даяар жилдээ нэг тэрбум ам. долларыг авилгалд зарцуулдаг гэсэн тооцоо гарсан байдаг.
Олон улсын санхvvгийн байгууллагаас vзvvлдэг тусламжийн хөтбөлбөрvvд сөрөг vр дагаврыг бууруулах авилгалын сvлжээг арилгах зорилготой байдаг. Ардчилалын хөгжилд авилгал саад учруулдаг. Засаглал улс орны хөгжлийг тодорхойлдог дан ганц зvйл биш болох нь мэдээж юм. Улс орны хөгжилд макро эдийн засаг, худалдаа, хөгжлийн бодлого чухал нөлөөтэй. Гэвч сул дорой засаглал тогтсон vед улс орны хөгжилд шийдвэрлэх нөлөөтэй бодлого боловсруулах аргагvй билээ.
Шийдвэр гаргах тvвшинд олон нийтийн дуу хоолой оролцоог нэмэгдvvлж vvн дотроо vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, эмэгтэйчvvдийн эрхийг хангаж чадваас ил тод байдлын шинэчлэл vр дvнд хvрнэ.

Ухагдхуун # 4. Засаглал зөвхөн өндөр хөгжилтэй орнуудад байж болох тансаг ойлголт

Засаглал болон орлогын хоорондох харьцаанаас vvдэн сайн засаглал орлогыг нэмэгдvvлнэ гэсэн ойлголтыг зарим хvмvvс шvvмжилдэг ч амьжиргааны өндөр орлого өөрөө сайн засаглал тогтсон гэж шууд ойлгогддог. Харин бидний судалгаа энэхvv хэвшсэн ойлголтыг vгvйсгэсэн юм. Энэ нь орлогын тvвшин доогуур байгаагаас болж авилгал цэцэглэж байна гэсэн буруу ойлголтыг төрvvлэхээс гадна ядуу орнууд дахь сул дорой засаглалыг өөгшvvлсэн мэт болно. Бодит жишээн дээр сайн засаглал эдийн засгийн өсөлтийн хурдцыг нэмэгдvvлэхэд нөлөөлдөг болох нь батлагдсан юм. Хөгжиж байгаа нэлээд хэдэн орон тухайлбал, Балтикийн орнууд, Вотсвана, Чили болон Словени өнөдөр хөгжилтэй баян орнуудын зэрэгт хvрээгvй ч сайн засаглалыг хөгжvvлэн бэхжvvлж болохыг харуулсан билээ.

Ухагдхуун # 5. Засаглал хэдэн vеийн турш аажмаар бэхэждэг.

Засаглал аажмаар бэхждэг нь vнэн боловч зарим нэгэн орнод богино хугацааны дотрор огцом өөрчлөлт гарах нь бий. Энэ нь засаглалын хямралд хvрэхэд амархан мөртөө бэхжvvлж сайжруулах явц удаан ярвигтай байдаг гэсэн ойлголтыг нэг талаар vгvйсгэж байгаа юм. Жишээлбэл, 1996 оноос хойш “ олон нийтйин дуу хоолой ба хариуцлага гэсэн vзvvлэлтээр” мэдэгдэхvйц ахиц гарсан орнуудын тоонд Босни, Хровати гана Индонези Серби болон Сиер Лион улсуудыг нэрлэж болно. “Африкийн гутрангуй vзэлтнvvд” сэргэхийг уриалсан хойших богинохон хугацааны дотор Африкийн нэлээд хэдэн оронд эрс ахиц гарсан билээ. Харин ерөнхий дундажыг тооцон vзвэл дэлхий даяар засаглалыг бэхжvvлэх vйл явцад буурах хандлага гарсан бөгөөд энэ хугацааанд нэлээд хэдэн орон тухайлбал Зааны ясан эрэг улс, Балба, Зимбабве улсуудад засаглалын хямрал газар аваад байгаа юм.

Ухагдхуун # 6. Хандивлагч нар авилгал нvvрлэсэн улс орнууд, эдийн засгийн сектороос төслөө хамгаалах ёстой.
Тусламжийн байгууллагууд авилгал нvvрлэсэн гэдэг нь баримтаар нотлогдсон болон авилгал газар авсан улс орон, эдийн засгийн секторт vзvvvлэхээр төлөвлөөд байсан хvмvvнлэгийн тусламжийн зарим төслийг хойшлуулж мөн цуцалж болно.
Засаглалыг системтэйгээр судлаад vзэхэд иргэний нийгмийн оролцоо, хууль дvрэм журам, авилгалын хяналт байхгvй газар тусламжийн төслvvдийн хэрэгжилт амжилтгvй байдаг нь судалгаагаар нотлогдоод байгаа билээ.
Ухагдхуун # 7. Авилгалын эсрэг тэмцэж байж авилгалыг устгана.
Авилгалын эсрэг тэмцэж байж авилгалыг устгана гэсэн нэр томьёонд авилгалын эсрэг аян явуулах, хяналтын байгууллага, ёс зvйн агентлаг бий болгох, авилгалын эсрэг шинэ хууль батлах, дvрэм журам бий болгох зэргээр авилгалын эсрэг тэмцэл хийхэд амжилтанд хvрнэ гэсэн хэвшсэн ойлголт олон улсын байгууллагуудын дотор ч зонхилдог. Yнэн хэрэгтээ эдгээр ажил төдийлэн vр дvнд хvрдэггvй бөгөөд авилгалын эсрэг хvчээр тэмцэх дарамтыг улс төрийн хvрээнд vvсгэдэг байна. Энэ нь засаглалын системтэй, vндсэн өөрчлөлтйиг орлуулах төдий зvйл болдог байна.
Ухагдхуун # 8. Хөгжиж байгаа орнуудын олон нийтийн секторыг дэмжих хэрэгтэй
Олон нийтийн сектор идэвхгvй ажиллаж байгааг буруутгадаг тvгээмэл ойлголт байдаг. Хувийн ашиг сонирхлоо дээдэлсэн хvчирхэг бvлэглэлийн гарт бодлого тодорхойлох эрх мэдэл, төрийн хууль ёс, байгууллагууд оршиж байгаа vед бодит байдал бодосноос маш ярвигтай байдаг. Зарим тохиолдолд бvр олигархи бvлгийн гарт төрийн эрх мэдэл төвлөрсөн байх нь бий. Мөн олон нийтийн засаглал дорой, хөгжиж байгаа орнуудад улс дамнасан корпорациуд хээл хахууль авсаар байгаа юм. Тvvнчилэн төрийн бус байгууллагуудын чадавхи дорой хэвээр байна. Цаашлаад олон нийтийн секторын менежментийг хийхдээ ихэнхдээ хvнд суртал газар авсан баян орнуудын эксперт мэргэжилтэнийг урьж, бvтэц зохион байгуулалтыг хуулбарлан техникийн туслалцаа авч байгаагаас vр дvнд хvрэх нь муу байна.
Ухагдхуун # 9. Засаглалыг хөгжvvлж чадсан орон маш цөөн байдаг.
Yр дvн муутай олон аргыг жагсааж, мөн тvvнчилэн засаглалыг тvvхэн болон соёлын хvчин зvйлийн vvднээс тайлбарласан хэвшмэл ойлголтод автвал гутранги байдалд амархан орж болно. Асуудалд ийнхvv хандвал алдаа болно. Нэгдvгээрт, тvvхэн болон соёл уламжлалын хvчин зvйлийн нөлөөлөл их гэдэг нь vнэнээс зөрдөг. Тухайлбал, хөрш зэргэлдээ Латин Америкийн зvvн эргийн орнууд Солонгосын хойг, шилжилтийн эдийн засагтай Зvvн Европын болон Өмнөд Африкт засаглалын хэвшмэл ойлголт байгаагvй билээ. Хоёрдугаарт зөв стратеги боловсруулваас амжилтанд хvрч болох нь харагдаж байна.
Шийдвэр гаргах тvвшинд олон нийтийн дуу хоолой оролцоог нэмэгдvvлж vvн дотроо vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, эмэгтэйчvvдийн эрхийг хангаж чадваас ил тод байдлын шинэчлэл vр дvнд хvрнэ.
Ил тод байдлын шинэчлэл vр дvнд хvрэх аргууд
Ил тод байдал засаглалыг бэхжvvлж авилгалыг бууруулахад туслаж улс орны хөгжлийг тvргэсгэж эдийн засгийн өсөлтийг хангадаг чухал хvчин зvйл болохыг судалгааны дvн харуулж байгаа юм. Гэвч хvчин зvйлд анхаарлаа хандуулах нь тусламжийн байгууллагуудын хөгжилд шаардлагтай байгаа юм. Ийм ч учраас Дэлхийн банкны институт дээр бид ил тод байдлыг нэмэгдvvлэхэд туслах индекс боловсруулсан билээ.
Цаашлаад улс орнууд өөрсдийн нөхцөлд тохируулан хэрэглэж болох шинэчлэлийн нэр томьёог боловсруулан жагсаан бөгөөд vvнд:

- Төр захиргааны байгууллагын удирдах ажилтнууд, улс төрчид, хууль тогтоогчид, шvvх болон харьяаны байгууллагын ажилтнуудын орлогын мэдvvлгийг олон нийтэд мэдээлэх
- Улс төрийн кампанит ажилд оруулсан хувь хvн пvvс компанийн хандивыг нийтэд мэдээлэх, кампанит ажлын зардлыг тайлагнах
- Парламентын сонгуулийн санал, хуулийн төсөл, яриа хэлэлцvvлгийг олон нийтэд ил тод байлгах
- Хуулийн хvрээний маргааныг vр дvнтэй шийдвэрлэж, бизнес, улс төр, хууль тогтоогчид болон төрийн vйлчилгээг салгаж, засаглалыг бэхжvvлэхэд чиглэсэн хуулийг лоббидохыг дэмжих
- Хээл хахуульд автсан байж болзошгvй гэж хvмvvст сэрдэгдсэн / эсвэл дэлхийн банзнаас гаргасан vзvvлэлтээр/ хар дансанд бичигдсэн пvvсийн орлоыг зарлах, ашиг орлого vйлдвэрийн салбарт ажиллаж байгаа хамтарсан vйлдвэрийн газруудад “ юу төлснөө нийтэд мэдэгд “ зарчим хэвшvvлэх
- Мэдээллийн эрх чөлөөний хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн байгууллагын мэдээллийг нийтэд ил тод болгох
- Хэвлэл мэдээлэл /интернетийг оролцуулан/ эрхийг хангах
- Төвлөрсөн болон нутгийн захиргааны жилийн төсвийг нээлттэй хэлэлцэх, санхvvгийн ил тод байдлыг чухалчилсан олон улсын валютын сангийн хэм хэмжээ дvрмийг дэмжих, ашигтай секторт ажиллаж буй хамтарсан vйлдвэрийн газрын улсын төсөвд төлж байгаа татварыг засгийн газарт нарийвчлан тайлагнах, өргөн олон нийтийг оролцуулсан уулзалт хийх,
- Дотоодын банк санхvvгийн байгууллагын өмчлөлийн бvтэц, санхvvгийн статусыг нээлттэй болгох,
- Цахим хуудсаар дамжуулан нээлттэй ил тод ажиллах нөхцлийг бvрдvvлэх
- Ул орны засаглал авилгалын эсрэг тэмцлийн төлөв байдал олон нийтийн дунд хийсэн судалгааны зардал / дэлхийн банкнаас дэмжлэгтэйгээр хийгдсэн гэх мэт/ болон
- Хот хөдөөд / бvсчилсэн /тvвшинд хйигдсэн ил тод байдлын хөтөлбөр мөн тvvнчлэн төсвийг нийтэд мэдээлэх, нээлттэй уулзалт зохион байгуулах гэх зэрэг болно.

Ухагдхуун # 10.Олон улсын санхvvгийн байгуулагууд олон зvйл хийж чадахгvй.
Эдийн засгийн хөгжлийг судладаг зарим хvмvvс тухайн улс оронд засаглалыг бэхжvvлэхэд олон улсын санхvvгийн байгууллага хандивчлагч нарын туслалцаа нэмэр болдоггvй гэсэн өрөөсгөл ойлголттой байдаг. Эдгээр судлаачид “ макро эдийн засагт их ач холбогдол өгч улмаар тvvхэн хvчин зvйлийг хэтрvvлэн vнэлж эсвэл засаглалыг бэхжvvлэхэд оролцох нь улс төрийн хувьд эмзэг асуудал учраас гадныхан хөндлөнгөөс дэмжин оролцох боломжгvй гэж vздэг байна. Yнэхээр олон улсын санхvvгийн байгуулагууд оролцох боломжгvй жишээлбэл, шударга сонгууль явуулах зэрэг тухайн улс орны дотоодын асуудал байдаг. Гэвч санал санаачлага гаргаж чадвал ил тод байдлыг дэмжих, хараат бус хэвлэл мэдээлэл, мэдээллийн эрх чөлөөг хангах, авилгалын эсрэг тухайн орны өрнvvлсэн тэмцлийг дэмжих, жендерийн тэгш байдлыг хангах зэрэг авилгалд хяналт тогтоохтой зайлшгvй уялдсан олон асуудал дээр олон улсын санхvvгийн байгууллагуудад хийх зvйл их бий. Авилгалыг устгахад нөлөөтэй / гол төлөв татвар, гааль, шvvх, прокурор зэрэг / байгуулагын чадавхийг бэхжvvлэхэд чиглэгдсэн шинэчлэлийг дэмжих санаачлага ихээхэн ач тустай юм.

2005.11.18 Даниел Кауфман

"Олон түмний харилцааны онол" шинэ ном

Юуны өмнө энэ ном нь цэвэр онолын ойлголт өгөхөд чиглэгдсэн юм шүү гэдгийг уншигч Танд хэлье. Тодруулбал, олон түмний харилцааны онолын тухай юм.

Өөрөөр хэлбэл хэвлэл, мэдээллийн үйлдвэрлэл, хэрэглээ үндэслэдэг гол гол онолуудыг энэ номын бүлгүүдэд сэдэвчлэн тусгасан болно.

Үнэнийг хэлэхэд Монголын хэвлэл мэдээлэл сүүлийн жилүүдэд эрс өөрчлөгдөж, маш түргэн хөгжиж буй мэт боловч онолын сэтгэлгээгээр бусад ардчилсан орнуудаас тун хол хоцорч яваа билээ. Ухуулгын сэтгүүл зүйн ганцхан онолоор ажиллаж байсан хэвлэл мэдээллийнхэн дөнгөж л чөлөөт хэвлэлийн цагаан толгойд тайлагдаж байтал гадаад орнуудад иргэний сэтгүүлзүй, олон нийтийн сэтгүүлзүйн хөдөлгөөнүүд үүсэж, үйл ажиллагаа нь эрчимжиж эхэлсэн юм. Чөлөөт хэвлэлийн онол хөгжсөн үеэс иргэний сэтгүүлзүйн онол гарч ирэх хүртэлх хэвлэл мэдээллийн үйл ажиллагааг тайлбарласан олон зуун онол байдгийг олж мэдэх гэж оролдсон хүн бидний дунд тун цөөн байна. Тэр тусмаа монгол хэл дээр тэдгээр онолыг тайлбарласан сурах бичиг ч байхгүй, заадаг багш болон сургууль ч үгүй байлаа шүү дээ.

Иргэдийн хяналтыг дэмжих санаачлага

Дэлхийн Банкны Суурин Төлөөлөгчийн Газар
/Иргэдийн хяналт тэтгэлэгийн уралдаан/

Эрх зүйн социологийн арга зүй

Эрх зүйн социологийн арга зүйн ойлголт

Аливаа шинжлэх ухааны арга зүйн асуудал судлаачидын анхааралын төвд байдаг. Судалгааны арга зүйг нэг тогтсон хэв маяг, загвараар тодорхойлж томёолж болдоггүй. Шинжлэх ухаан техник дэвшил хурдац, нийгмийн шинжлэх ухаануудын ойртон нягтралт ялгарал тэдгээрийн арга зүй, арга арга хэрэгсэл харилцан бие биедээ нэвтэрч байна. Энэ бүхэн нь нийгмийн шинжлэх ухаан тэр дундаа хууль зүйн шинжлэх ухаан арга зүйг улам боловсронгуй болгох зорилтыг дэвшүүлж байна. Хуульзүйн шинжлэх ухаан арга зүйн асуудлыг эрх зүйн төрийн онолын салбарт судлан боловсруулахаас гадна эрх зүйн шинжлэх ухааны бусад салбар шинжлэх ухаанууд мөн адил судалж байна.

Аль ч шинжлэх ухаанд

1. Мэдлэгийн тогтолцоо
2. Арга барилын тогтолцоо гэсэн хоорондоо харилцан шүтэлцээтэй 2 элмент байдаг. Эндээс мэдлэгийн тогтолцооны аргазүйг хэрхэн зүй зохистой зөв боловсруулж чадсанаар нь шинжлэх ухааны дэвшил урагшилдаг жамтай. Хууль зүйн шинжлэх ухааны арга зүйн асуудал өнөөг хүртэл тулгамдсан хэвээр байна. Арга зүйн асуудлыг судлаачид дараах 3 үзлээр тайрбарлаж байна.

Үүнд:

1. Хууль зүйн шинжлэх ухаан нь аргазүй, эрх зүйн үзэгдлийг судлах тусгай арга барилын нэгдэл цогц мөн
2. Арга зүй гэдэг нь эрх зүйг танин мэдэх философи аспект тал төлөв байна
3. Аргазүй бол ерөнхий утгаараа диалктик болон түүхэн материализм мөн

Сүүлчийн үзэл бодол өнөөдрийн түвшинээс хараад хэтэрхий өрөөсгөл мэт санагдана. Яагаад гэвэл өнөөдөр эрх зүйн үзэгдлийг зөвхөн диалектик аргыг хэрэглэж судлах нь учир дутагдалтай болохыг хуульчид хүлээн зөвшөөрөөд байна. Гэхдээ Марксаас өмнөх философийн диалектик аргыг 19-р зууны улс төр судлаачид эрх зүй төрийн үзэгдлийг судлах судалгааны арга зүй болон ашиглаж, гүн гүнзгий нээлт хийж байсныг бид үгүйсгэж чадахгүй байна. Өнөөдөр эрх зүй төрийг судлахдаа диалектик болон түүхэн материализмыг аргыг судалгааныхаа аргазүйн үндэс болохоос гадна шинжлэх ухааны ерөнхий ба тусгай аргуудыг хэрэглэж байна. Хуульчийн ажлын нэг онцлог нь судлаач шинжтэй байдаг болохоор эрх зүйн үзэгдлийг танин мэдэх фидлофопи аспект эрх зүйн социологийн аргазүй болох ёстой гэж үзэж байна.

Жишээ нь хүн амын эрх зүйн ухамсрын талаар судалгааны ажил хийхдээ юуг судалгааны арга зүй болгож болох вэ? Шинжлэх ухааны ерөнхий болон тусгай аргууд юуны өмнө танин мэдэх хийсвэрлэх, диалектик логик арга, түүхчлэн харьцуулан, харьцуулан системчлэх аргуудыг хэрэглэхээс гадна эрх зүйн ухамсрын агуулга, бүтэц үүрэг төлөвшил, зүй тогтолын тухай хууль зүйн шинжлэх ухааны онолын үндэслэл, үзэл бодол энэ талаар монгол улсын үндсэн хууль, төр засгийн баримт бичигүүдийг тодорхойлсон дүгнэлтүүдийг судалгааны ажил арга зүйн онол үндэслэл болгодог. Судалгааны янз бүрийн арга хэрэгсэлг арга барилыг зөв сонгож хэрэглэх явдал судалж буй асуудлынхаа өвөрмөгц онцлогийг сайтар мэдэж болохыг шаарддаг. Өөрөөр хэлбэл хууль зүйн шинжлэх ухааны тогтолцоо, ерөнхий чиг хандлага, онолын гол үндэслүүдийг мэдэх хэрэгтэй.

Эрхзүйн социологийн арга зүйн онцлог

Дээрх дурьдсан асуудлууд эрх зүйн социологийн судалгааны арга зүйн онолын үндэслэл болно. Харин бид эрх зүйг нийгмийн үзэгдэл гэдэг талаас нь судалдаг. Эрх зүйн социологийн арга зүйн хэд хэдэн зангилаа асуудал буюу онцлогийг зайлшгүй мэдэх шаардлагатай.

Үүнд:

1. Эрх зүйн харилцаа бодит нийгмийн харилцаа хоорондын ялгааг олж харахыг

В.Н. Күдрявцев, В.П. Казлимирчук нар онцлон тэмдэглэж байна.

2. Эрх зүйн нийгмийн институт гэж үзэх судлаачид онцолж байна. Энэ тохиолдолд эрх зүй нийгмийн салшгүй нэг хэсэг гэж ойлгож болно.

3. Эрх зүйн социологийн энэхүү тал нь М. Веберийн эрх зүйн дэг журмын тухай үзэлд суурилдаг. Энэ нь нийгмийн дэг журам хүмүүсийн харилцан баримжаатай үйл ажиллагаагаар хангагдаж нийгэмд тогтсон нийгмийн харилцааг зохицуулахад харилцааг зохицуулахад ач холбогдол гэж хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үр дүнгээ өгдөг гэсэн юм.

Эрх зүйн социологийн судалгааны арга, ангилал

Шинжлэх ухаан бүр өөрийн судлах зүйлд тохирсон судалгааны аргуудтай байдаг. Шинжлэх ухааны судалгаа шинжилгээг тодорхой арга хэрэглэхгүйгээр явуулах арга зүй аргаа тодорхойлдог. Судлах зүйлтэй холбогдон арга нь судлах зүйлд хүрэх хэрэгсэл болдог. Өөрөөр хэлбэл судалгааны арга бол мэдлэг олж авах танин мэдэхүйн үйл ажиллагааны тодорхой хэрэгсэл юм. Г. Чулуунбаатрын танин мэдэхүйн логик, судалгааны ажлын арга зүй номондоо “ арга бол аль нэгэн үзэгдлийг судлахад хандах тодорхой хандлага мөн. Шинжлэх ухааны арга бол бидэнд судалж буй үзэгдүүдийг зөв танин мэдэх зам зааж өгдөг тодорхой зөрчлүүдийн цогц мөн гэжээ”. Судалгаанд хэрэглэх арга нь гагцхүү судлах зүйлийнхээ шинж чанараас хамаарна. Тухайлбал, юуг судлах вэ? Гэдгээс яаж судлах арга нь тодорхойлогдоно. Судалгаа шинжилгээнд олон янзын арга хэрэглэж болох бөгөөд тэдгээрийг дараах байдлаар ангилан үзэж болно.

Үүнд:

1. Нийтлэг арга
2. Тодорхой арга
3. Тусгай арга

Нийтлэг ерөнхий арга нь шинжлэх ухааны аль ч салбарын судалгаанд түгээмэл хэрэглэгддэг. Нийтлэг аргад анализ, синтез, индүкц, дедүкц, экспермимент, төсөөтэй хэрэглэх харьцуулан судлах аргууд хамаарна. Жишээ нь: онолын үүднээс үзвэл төр эрх зүйн аливаа үзэгдлийн мөн чанар, зүй тогтол, хандлагийг судлахдаа ерөнхий бүтцийг гарган, элментүүдийг тогтоон, тэдгээрийн харилцан холбоог нэгтгэн анализ хийх, эсвэл судалж буй үзэгдлийн мөн чанар, шинж тэмдэг анализ хийсний үндсэн дээр зарим элментүүдийн синтез гаргах, улмаар төр эрх зүйн тухай бүхэлд нь нэгдмэл ойлголт олж авч болно. Энэ нь анализ сентизийн аргаар хийгдэнэ. Тэгвэл төр эрх зүйн зарим шинж чанар талуудын илэрхийлсний үндсэн дээр янз бүрийн түвшний дүгнэлт гаргах тухайлбал, төрийн байгууллагын шинж чанарыг судлаад төрийн байгууллага гэж юу болохыг тодорхойлох, ингэснээр цаашид төрийн байгууллагуудын цогц буюу төрийн механизмийн тухай нэгдсэн дүгнэлт хийж болно. Энэ нь индүкцийн аргаар өөрөөр хэлбэл, тусгайгаас ерөнхийг илэрхийлж буй арга мөн. Тэгвэл төр эрх зүйн ерөнхий зүй тогтол, шинж чанарыг илэрүүлэх замаар тусгай ойлголтуудыг тодорхойлох нь дедукцийн аргаар боловсруулагдана.

Судалгааны арга - эрх зүйн үзэгдлүүдийг судлах, танин мэдэхүйн төрөл бүрийн арга хэрэгсэл , арга барил, эв дүйн систем юм.

Баримт материал цуглуулах үндсэн аргууд, тэдгээрийн онцлог

Баримтыг янз бүрийн нөхцөл дэх эх үүсгэвэрээс олон янзын аргаар цуглуулдаг. Баримт цуглуулах аргыг баримт шинжилгээ хийх арга, ажиглалтын. Асуулгын, ярилцлага, туршилт, харьцуулалт гэх зэрэг ангилдаг. Баримтын эх үүсгэвэрийг анхны болон хоёрдогч гэж ангилдаг. Хувь бүлэг хүмүүс болон судлаачийн санаа бодол, ажиглалт нь баримтын анхны эх үүсгэвэр Архивийн материал, УИХ-ын шийдвэр, анхны эх үүсгэвэр хийсэн дүн шинжилгээ, хувь бүлэг хүмүүс болон судлаачдын бүтээл нь баримтын хоёрдогч эх үүсгэвэр болдог. Судлаачдын баримт цуглуулах аргыг судалгааны стартегит нийцүүлэн сонгоно.

Баримт шинжилгээ хийх арга

Эрх зүйн социологийн шинжлэх ухааны нэг чухал аргын нэг бол баримт бичигт шинжилгээ хийх арга юм. Баримт бичиг нь нийгмийн амьдралын янз бүрийн талыг баримтжуулан бичиглэн үлдээдэг учраас судалгааны үнэтэй эх сурвалж болно. “ Социологид баримт бичиг гэж гараар болон хэвлэмэл гэрэл зураг, соронзон бичлэг, кино хальсанд бичигдэж тэмдэглэсэн гараар урласан гэх мэт янз бүрийн мэдээллүүдийг хэлдэг. Энэ утгаараа баримт бичиг гэдэг ойлголт нь нийтийн хэрэглэж заншсан албаны баримт бичиг материал гэдэг ойлголтоос ялгаатай илүү өргөн хүрээтэй ойлголт юм.

Баримт бичигт хэрэглэгддэг эх үүсгэвэрийн төрөлд:

1. Ном, эрдэм шинжилгээний өгүүллэг, тайлан
2. Вэб хуудас ба интернет
3. Сонин сэтгүүл
4. Дуу болон дүрс бичлэг
5. Захидал, санамж бичиг
6. Өдрийн тэмдэглэл
7. Засаг даргын шийдвэр, холбогдох баримт бичиг
8. Албан ёсны статистик баримт бичиг
9. Дотоод гадаадын төслийн баримт бичиг, тайлан зэргийг авч үздэг.

Ажиглалтын арга

Аливаа мэдээлэл авах түгээмэл нэг арга нь ажиглахуй юм. “ Зуун удаа үзэхээр нэг удаа үз “ –“ нүд үнэн чих худал” гэдэг нь энэ аргын давуу талыг үндэслэсэн хэрэг юм хэмээн Ц. Уртнасан “ Социологийн судалгаа “номондоо тодорхойлон бичжээ.

Шинжлэх ухааны ажиглалт нь дараахь шинж чанаруудтай:

1. Хариулт нь шууд ажиглагдаг. Тэгэхлэр хариулт нь бусад судалгааны арга шиг баримтад тулгуурладаггүй, шууд ажиглалтаас гардаг.
2. Судалгааг газар дээр нь хийдэг. Баримт цуглуулах судлах ажлыг судлаач өөрөө газар дээр нь ашиглан тэмдэглэл хөтлөх эсвэл бичлэг хийдэг. Лабортарийн ажиглалтаас тухайн орчинд судлаач байсан байгаагүй үргэлж тохиолдож байдаг зүйлийг ажигладагаараа ялгаатай.
3. Судлаачийн сэрэл, хүртэхүй, ой, туршлага ажиглалтад нөлөөлдөг. Системтэй болон оролцсон ажиглалтын үр дүнд судлаачийн оюун ухааны чанар, танин мэдэхүйн онцлог нөлөөлснөөр бодитой биш хийсвэр дүгнэлт гарч байдаг учир энэ байдлыг боловсруулалт хийхдээ анхаарах шаардлагатай.
4. Нийгмийн тодорхой салбарууд дахь үзэгдэл, үйл явцыг шийдвэрлэх асуудалтай холбогдуулан дэвшүүлсэн таамаглалыг нотлох буюу үгүйсгэсэн тодорхой зорилгод захирагдаж байдаг.
5. Зохион байгуулагдсан буюу систечлэгдсэн байдаг.

Туршилтын арга

Туршилтын арга нь байгаль нийгэм, хүмүүнлэгийн ухааны үндсэн зарчим үзэл санаанд тулгуурлан онол таамаглалыг нарийвчилсан бодит хэмжилтийн дүнд шалгах явц юм. Туршилтын аргыг манай судлаачид “ Таамаглал үзэл баримтлал, онол, хуулийг тухайн бодит орчин нөхцөлд шалгахыг туршилт гэнэ”. “ Судлаач өөрийн үзэмжээр зохиомлоор судалж буй объёктод нарийн төвөгтэй үйлдэл хийх замаар түүний шинэлэг талыг нээн илэрүүлдэг” хэмээн бичсэн байна. Туршилтаар байгаль нийгмийн юмс үзэгдлийн мөн чанар учир шалтгаан, үр дагавар, уялдаа холбоо, нөлөөг бодитой тогтоодог.

Харьцуулалтын арга

Харьцуулалтын арга нь төр эрх зүйн үзэгдлийн аливаа нэг талыг нөгөөтэй нь жишин үзэж ямар болохыг харах явдал. Ихэвчлэн нэг төрлийн төсөөтэй зүйлийг хооронд нь жишиж үздэг.

Харьцуулалтын аргын давуу тал нь:

1. Үр дүн үнэн бодитой найдвартай
2. Судалаачийн судалгаа хийх чадвар дадлагыг болон мэдлэгийг хөгжүүлдэг.
3. Олон арга хослон хэрэглэдэг. Баримт, бичиг, ажиглалт гэх мэт

харьцуулалтын аргын сул тал нь:

1. Их хэмжээний мэдээлэл цаг хугацаа шаарддаг.
2. Судлаачаас олон улсын ба дэлхий нийтийн 2-3 болон түүнээс дээш хэл мэддэг байхыг шаарддаг.

Асууллагын арга

Энэ аргыг сурган хүмүүжүүлэгчид суралцагчдынхаа мэдлэг чадварыг шалгаж, дүгнэх, шинэ мэдлэг эзэмшүүлэхэд сэтгүүлчид сонирхсон мэдээллээ цуглуулахад эмч нар өвчтнийг зөв оношлоход, хуульчид мөрдөн байцаалтын явцад гэмт хэргийн материал бүрдүүлэхэд голлон ашигладаг бөгөөд мөн хэл шинжлэл ухаанд өргөн хэрэглэж байна.

Анкет асуулга

Маш олон төрлийн социологийн мэдээллийг цуглуулах аргын нэг бол анкетийн асуулга юм. Энэ аргаар социологчдийн сонирхсон олон төрлийн мэдээллийг авч болно. Ийм арга нь тодорхой хүмүүсийн мэдээлэл дээр ажиглаж нарийн ялгааг олж авах боломжтой. Нийгэм дэх хүмүүсийн санаа бодол сэдэл, сонирхол, үнэлэмж зэрэг хувь хүн бүлгийн зан байдал, субъектийн санаа бодлын ертөнцөд нэвтэрч хүссэн мэдээллээ авч чаддаг нөгөө талаас орон зай, цаг хугацаа, хүч хөдөлмөрийг хэмнэж богино хугацаанд их хэмжээний мэдээллийг хуримтлуулах боломжтой. Ийм эрх зүй , ангаах ухаан , сэтгэлзүй , хэл шижлэл , түүх астропологи угсаатны зүй, сэтгэл судлал, нийгэм улс төр, эдийн засаг соёл зэрэг хүмүүнлэгийн олон шинжлэх ухаануудад хэрэглэх боломжтой.

Социологийн судалгаа ба төрөл

Социологийн судалгааны төрөл нь нийгмийн үйл явцын анализын гүн тавигдсан зорилго болон дагаварын шинжээр тодорхойлогддог.

Социологийн судалгаа нь:

~ Туршилтын хайгуул судалгаа арга- РАЗВЕДЫМАТЕЛЬНОЕ

~ Тодорхойлон бичих данслах ОПИСАТЕЛЬНОЕ

~ Задал шинжлэлийн гэсэн 3 үндсэн төрөлд хуваагддаг. АНАЛИТИЧЕСКОЕ

1. Разведытельное судалгаа нь: хязгаарлагдмал даалгаварыг бодох боломжтой социологийн анализын хамгийн энгийн төрөл юм. Анкет, баланк, интерьвью, санал асуулгын хуудас хяналтанд, байгчдын карт, баримт судалгааны карт гэх мэт. Судалгаанд оролцогчид төдийлөн их биш 20-100 хүнтэй. Энэ судалгаа нь асуудлыг гүнзгий судалдаг. Судалгааны явцад зорилго, гипотез, даалгавар, асуулт болон боловсруулалт тодорхойлогддог. Ийм судалгаа нь асуудал хангалтгүй судлагдсан эсвэл анх удаа тавигдаж байгаа судалгаанд хийгддэг.
2. Описательное судалгаа: социологийн анализын арай хүнд төрөл юм. Түүний тусламжтайгаар судлагдаж байгаа нийгмийн үзэгдлийн талаар бүрэн хэмжээний төсөөлөл өгдөг эмперик мэдээллийг авдаг . Энэ судалгаа нь олон төрлийн онцгой шинжээр ялгагддаг том бүрэлдэхүүнтэй анализын объеттой явагддаг.

Жишээ нь: Ажлын дадлага, нас, хүйс, төрөл бүрийн мэргэжлээрээ ялгагддаг. Судлагдаж буй объектын бүрэлдэхүүнд нэг төрлийн бүлгээр сонирхож буй зуршмал шинжийг үнэлэх боолон харьцуулах тэдний хооронд ямар нэг холбоо байгаа үгүйг тодруулдаг.

3. Хамгийн чухал төрөл бол Аналитическое судалгаа юм. Энэ нь зөвхөн судлагдаж буй үзэгдэл болон үйл явцын элментийг харуулдаггүй, мөн түүнчлэн түүний үндэс болж байгаа шалтгааныг тодруулж өгдөг. Шалтгаант холбоог эрэх нь ийм судалгааны гол зориулалт юм. Тодорхойлон бичих судалгаан дээр судлагдаж буй үзэгдлийн зуршмал шинжүүдийн холбоог судалдаг бол аналитик дээр энэ холбоо шалтгааныг характертай юу юу нь аль нийгмийн үзэгдлийг тодорхойлж болдог үндсэн шалтаг болдог вэ гэдгийг тогтоодог. Ийм судалгааг үндсэн ба үндсэн бус, байнгын болон түр хянаж, болох ба хянаж боломжгүй гэж хуваадаг. Энэ нь судлагдаж буй нийгмийн үзэгдэл болон явцын талаар анхны төсөөлөл өгдөг разведывательное, описательное судалгааг төгсгөдөг.

“Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа”

“Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа”-г АТГ-аас хийжээ. Энэ талаар лавлахаар Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны дарга Б.Батзоригтой ярилцлаа.

-Судалгааныхаа талаар эхлээд танилцуулахгүй юу?
-Улс төр хууль хяналтын хүрээнд хийгддэг энэхүү төсөөллийн судалгааг хоёр жил тутамд мянганы хөгжлийн зорилтод дэмжлэг үзүүлэх НҮБ-ийн төслийн багтай хамтарч явуулж байна. Судалгааны зорилго нь нөхцөл байдал ямар байгааг тодорхойлж, түүн дээр тулгуурлан хийх ажлынхаа шугамыг тогтоодог. Мөн дээрээс нь бидний хийж байгаа ажил ямар үр дүнтэй байна вэ гэдгийг харахад чиглэгдэнэ. Энэ судалгаанд нөхцөл байдлын талаарх маш сайн мэдээлэлтэй 26 шинжээч оролцлоо.
Түүний 30,7 хувь нь яам агентлагийн хяналт шалгалт хариуцсан энэ чиглэлийн мэдээлэл дээр ажилладаг хүмүүс, 23 хувь нь улс төр, хууль эрх зүйн чиглэлээр бичдэг сэтгүүлчид, 19,2 хувь нь УИХ-ын гишүүд, 19,2 хувь нь улс төр, хууль эрх зүйн чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн судлаачид, 11,5 нь хувийн хэвшил болон төрийн бус олон улсын байгууллагын мэргэжлийн хүмүүс байлаа.

-Судалгаанаас ямар үр дүн харагдаж байна?
-Энэ судалгаанаас харахад улс төрийн хүрээний авилга нэмэгдэх хандлагатай байна. Харин хууль хяналтын байгууллагын авилга буурах хандлагатай. Харьцуулалтыг 2008, 2009 онтой жишиж байгаа юм.

-Улс төрийн хүрээний авлига аль салбарт илүү байна?
-Ерөнхийдөө улс төрийн хүрээнийхний авилга дэд бүтцийн салбар, уул уурхайн салбар луу нэлээн чиглэж байна гэсэн судалгааны дүн гарсан. Уул уурхай салбар, дэд бүтцийн бүтээн байгуулалт, нам доторх эрх мэдлээтогтооход авлига нь чиглэгдэж байна. Хамгийн аюултай нь хэвлэл мэдээллийн салбарт улс төрчид орж, хэвлэл мэдээллийн байгууллагыг худалдан авах байдал их гарч байгаа бололтой. Сэтгүүлчийг нь худалдаж авч чадахгүй болохоороо байгууллагыг нь бүхлээр нь авчихаж байна. Энэ судалгааны дүнгийн 1-ээс 5 хүртэл оноогоор дүгнэж байгаа. Өөрөөр хэлбэл 5 оноо гарвал улс төрчид тухайн салбарт авлигаар дамжуулан нэгмөсөн эрх мэдлээ тогтоосон байна гэсэн үг. Тэгвэл энэ тоо уул уурхайн салбарт 4,7, дэд бүтэц 4,5, нам доторх эрх мэдлээ тогтоох 4,5, хэвлэл мэдээлэлд эрх мэдлээ тогтоох нь 4,4 байна гэсэн дүн гарсан. /Та бүхэн дэлгэрэнгүйг хүснэгтээс харна уу/

Улс төрийн хүрээний авлигын чиглэгдэх үйл ажиллагааны талаарх үнэлгээ

-Судалгаа нь өөрөө “төсөөллийн” гэсэн. Төсөөлөл гэхээр энэ дүн маань бодит тоо биш болж таарах уу?
-Төсөөлөл гэхээр нэг хүний үнэлэмж биш 26 шинжээчийн үнэлэмж гэсэн үг. Бид судалгаанд оролцсон шинжээчдийнхээ нэрийг нууцалдаг. Энэ шинжээчид маань тухайн салбартаа ажилладаг, “халуун тогоонд” нь байгаа хүмүүс учраас илүү бодитойгоор эрсдэлийг тодорхойлж өгдөг. Төсөөллийн судалгааны нэг энгийн томъёо байдаг л даа. Утаа гарч байна гэдэг бол тэнд ямар нэгэн гал байна гэсэн үг. Утаа өөрөө төсөөлөл. Утаа хэр гарч байна вэ гэдгийг шинжээч нар гаргаж ирнэ. Үүн дээр тулгуурлаад ямархуу байдлаар арга хэмжээ авах вэ гэдэг арга хэлбэрээ тодорхойлно. Энэ төсөөллүүдийг өөрчилснөөр юу хийх ёстой вэ гэдгээ гаргана. Жишээлбэл, уул уурхайн салбарт авилга үүсэх эрсдэл асар өндөр байна шүү гэдэг дохиог энэ судалгаа өгч байгаа хэрэг юм. Гэхдээ энэ төсөөлөл маань иргэдийн төсөөллөөс ялгаатай. Иргэд хэвлэл мэдээллийн хэрэгслээс авч байгаа мэдээллээрээ төсөөллөө бий болгодог. Харин энэ судалгаанд оролцсон шинжээчид тухайн нөхцөл байдалд өөрсдөө ажиллаж байдаг болохоор илүү бодитой судалгаа гардаг.

-Улс төрийн хүрээнд асуудал тийм байдаг байж. Тэгвэл хууль хяналтын салбарт?
- Хууль хяналтын байгууллагуудын авлигат өртөх эрсдэл харьцангуй буурсан байна. Энэ нь тухайн байгууллагуудын авлигын эсрэг зохион байгуулдаг ажлуудтай холбоотой байх. Гэхдээ энэ нь 3,8 гэсэн түвшинд байгаа юм. Хэрэг үүсгэх, хэрэгсэхгүй болгох ажиллагаанд авлига нэлээн чиглэгддэг. Хууль хяналтын байгууллагуудын хээл хахууль өгч авахдаа голдуу өмгөөлөгч, зуучлагчаар дамжуулдаг байна. Мөн мөнгө зээлдүүлээд мартах гэдэг нэг шинэ хэлбэр үүсээд байна. Энэ салбарт хамгийн их авлигын эрсдэл нь замын цагдаа, мөрдөн байцаагч хоёр дээр байгаа юм.

Хяналтын байгууллагын үйл ажиллагаан дахь авлига үүсэх эрсдэлийн үнэлгээ

-Авлигыг цаад хүмүүс нь шаардаж байна гэхээсээ илүүтэй манай иргэд өөрсдөө “хөгжүүлээд” байгаа байдал анзаарагддаг юм. “Тэрэнд тэдэн төгрөг өгөхгүй бол болдоггүй юм гэнэ лээ” гэсэн явган яриа их байгаа нь үүнийг батлах байх.

- Сүүлийн үед хууль хяналтын байгууллагуудад авлига их байгаа гэсэн мэдээлэл их гарч байгаагаас үүдээд сайн өмгөөлөгч хөлслөхийн оронд таньдаг хүн хайх, эсвэл мөнгө өгөх санаа шууд тэр хүнд автоматаар бууж төсөөлөгдөөд байна. Энэ төсөөлөл маань тэр хүнийг шоронд оруулаад байна. Иргэдийн энэ төсөөлөл дээр нь хууран мэхлэгч нар ажиллаад байна гэдгийг сануулмаар байна. “Би тэр өмгөөлөгчийг танина, би тэр мөрдөн байцаагчийг танина, тэдэн төгрөг өгчих, би аргалаад өгье” гээд авчихдаг. Гэтэл хуулийн өмнө ирэхэд тэр хүн хуурч мэхлээд мөнгийг нь авчихсан юм чинь авдаг ялаа авна шүү дээ. Тэгэхээр нөгөө хүн чинь асуудал үүсгэж “Энэ хүн надад хахуулийг зуучлаад өгнө гээд мөнгө өгсөн” гэдэг. Энэ тохиолдолд сая гарсан нэг хэргийг жишээ болгоё л доо. Нөхөр нь шоронд орчихсон эмэгтэй арга ядахдаа нэг хүнд нааштай шийдвэр гаргуулахын тулд мөнгө өгчихсөн. Өнөөх нь “би сайн өмгөөлөгч, шүүх прокурорт мөнгийг чинь өгөөд аргалчихна” гэж. Гэтэл нөгөө зуучилсан хүн маань өөрөө хуурчихсан учраас залилангийн хэргээр шоронд ордог. Гэтэл нөгөө эхнэр нь их хэмжээний хахууль өгсөн хэргээр харин ч бүр нөхрийнхөө араас шоронд орж байгаа юм. Тиймээс ард түмэндээ уриалахад энэ хууран мэхлэгч нар ард түмний төсөөлөл дээр тулгуурлаж гэмт хэрэг үйлдэж байна. Тэдний хууралтанд бүү автаач ээ. Бусад залилангийн хэрэгт хохирогч шоронд орохгүй шүү дээ. Гэтэл энэ тохиолдолд тухайн хүн маань мөнгөө өгөхийн зэрэгцээ, өөрөө давхар хуульд заасны дагуу хариуцлага үүрэх болж байгаа юм. Манай эрүүгийн хуулиар хахууль өгсөн хүн өөрөө сайн дураараа илчилвэл шийтгэлээс чөлөөлдөг заалт байхгүй болчихсон шүү дээ.

-Одоо бол хуулинд заасны дагуу хахууль өгсөн, авсан хоёр хоёулаа шийтгэл амсах байгаа.

- Олон улсын хэмжээнд хахууль өгсөн хүн сайн дураараа илчилвэл шийтгэлээс чөлөөлөгддөг. Манай улсын нэгдэн орсон Авлигын эсрэг конвенци ч ийм байдаг. 2002 он хүртэлх манай улсын хуульд ч сайн дураараа хахууль өгснөө хүлээн зөвшөөрсөн тохиолдолд шийтгэлээс чөлөөлөгддөг байсан. Гэтэл энэ хууль 2002 онд өөрчлөгдсөн /сурв. Энэхүү хууль нь авлигыг далд хэлбэрт оруулахад түлхэц болсон юм. Учир нь авлига авсан, өгсөн хоёулаа буруутан болох заалт орсноор өгсөн хүн авлига өгснөө илчлэх “шаардлагагүй” болсон. Энэ үед УИХ-д МАХН 72 суудлыг эзэлж байлаа/.

-Нэгэнт ийм хуультай юм чинь тухайн иргэн хахууль өгөхөөс татгалзах боломж бол байгаа?
-Саяхан бид иргэн Цэцэгээгийн хэрэг дээр ажиллалаа. Энэ хүн нэг жил гаран хахууль өгөхгүй “үгүй” гэж хэлсэн. Гэтэл СХД-ийн тамгын газрын үйлчилгээ явуулах зөвшөөрөл олгодог албан хаагч тэр хүнийг нэг жил гаран хахууль өгөөгүйнх нь төлөө хохироосон байгаа юм. Тэгээд тэр хүн маань эцэстээ манайд хандсан. Тэгээд манайх шалгаад тэр байцаагчид нь арга хэмжээ авахуулсан. Гэхдээ шударга иргэн эцсийн эцэст ялалт байгуулсан.

-Тэр байцаагч хахууль өгөхийг шаардсан юм уу?

-Хахууль өг гэж шууд шахаагүй. “Наад бичиг баримт чинь болоогүй байна” гээд л буцаагаад байсан бололтой. Яг ямар баримт дутуу, яах ёстойг хэлж өгөхгүйгээр “болоогүй байнаа” л гээд байдаг. Ингээд тухайн иргэн маань ямар нэгэн үйл ажиллагаа явуулж чадалгүй хугацаа алдсан байсан. Бид очоод шалгасан. Ганцхан тэр хүнд арга хэмжээ аваад зогсохгүй, тухайн дүүргийн зөвшөөрөл олгодог тогтолцооны гажгийг нь илрүүлсэн. Тэгэхээр АТГ-ын Хяналт шалгалтын хэлтэс яг энэ чиглэлийн өргөдөл, гомдлыг хүлээж аваад, иргэдийн гомдлыг барагдуулдаг. Манай иргэд гэмт хэргийн шинжтэй зүйлд анхаарлаа хандуулдаг болохоос энэ төрлийн жижиг зүйлд хандаад байдаггүй л дээ. Иргэд манай байгууллагад хандах юм бол хэргийг том жижиг гэхгүй энэ иргэн Цэцэгээгийн хэргийг шийдсэн шиг ажиллах эрх зүйн боломж бүрдсэн байна.

-Улстөрчдийн зүгээс албан тушаалтнуудад хэрхэн нөлөөлдөг бол?
- Улс төрчид үгэндээ ордоггүй албан тушаалтны зөрчлийг илрүүлж түүгээр нь дарамтлах байдал 4,4 оноотой, ажлаас нь хална, арга хэмжээ авна гэж дарамт шахалт үзүүлэх байдал 4,0 оноотой байгаа юм. Энэ үзүүлэлт урьд оныхоосоо нэмэгдсэн үзүүлэлт гарлаа. Сүүлийн үед ах дүүсийнх нь хувийн өмчтэй холбоотой зөрчлийг илрүүлж түүгээр нь дарамталдаг болчихсон. Шударга албан хаагчид ямар нэгэн зөрчил байхгүй бол ах дүүсийнх нь компаниар дамжуулж дарамтлах хандлага гарч байгаа бололтой. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулалттай дайруулах үйл ажиллагааг ч улс төрчид хийж байна гэсэн дүн гарсан.

Мөн улстөрчид албан тушаалд томилох ажиллагаанд нөлөөлөх байдал нь хүчтэй хэвээр байна. Улс төр бизнесийн бүлгүүд нэлээд нэгдсэн байна. Бизнесийнхэн улс төрийнхнийг мэдэлдээ авах үйл явц нэлээн өрнөж байна. Үүнээсээ болоод улс төр бизнесийнхэн ялгагдахгүй болоод ирж байна гэсэн судалгааны дүн гарч байна.

Улс төрчид төрийн байгууллагын дор дурьдсан үйл ажиллагаануудад нөлөөлөх давтамжийн үнэлгээ

-Улстөрчдийн хооронд ихээхэн мөнгөний тоо яригддаг. Энэ тал дээр хянаж шалгадаг уу?
-Монгол банк 20 саяас дээш төгрөгний гүйлгээнд хяналт тавьдаг болчихсон шүү дээ. Авлигын гэмт хэргийн улмаас авлигачдад гарч ирдэг хамгийн том бэрхшээл нь мөнгө. Тэр их мөнгөө яаж зарах вэ гэдэг нь хэцүү болж ирдэг.Ийм учраас тэд мөнгөө ямар нэг хэлбэрээр угаадаг. Авлигаар авсан мөнгийг хэрхэн зардаг талаарх асуулгыг судалгаандаа бас тусгасан. Тэгэхэд улс төрийн хүрээнийхэн голдуу үл хөдлөх хөрөнгө, орон сууц худалдан авдаг байна. Мөн хүүхдийнхээ сургалтын төлбөр, өөрийн болон гэр бүлийн эзэмшлийн компанид хувь оруулдаг. Хуулийнхан болохоор голдуу зугаа цэнгэлд зарцуулах юм уу, машин тээврийн хэрэгсэл худалдан авдаг байна.

-Судалгааны дүн нэгэнт гарсан бол түүнтэй холбоотой ямар ажлыг хийхээр төлөвлөж байна?

- Авлига гэдэг маань нийгмийн өвчин. Харин судалгаа гэдэг бол оношилгоо юм. Бид гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг судалгаан дээр тулгуурлалгүй “чавганц” аргаар олон жил тэмцсэн. Сүүлийн үед харьцангуй дэвшил гарч судалгаанд тулгуурлаж ажиллах явц нэмэгдэж байгаа. Тэгэхээр АТГ энэ судалгааны дүнд тулгуурлаж эрсдлийг яаж арилгах вэ гэдэг дээр түлхүү ажиллана. Тэгэхгүйгээр хүмүүсийг шийтгээд л байвал оронд нь ямар ч хүн очсон авлигад өртөх эрсдэл нь байсаар л байна гэсэн үг. Орчныг нь цэвэр болгох хэрэгтэй. Бид хүүхдүүдээ бага байхаас нь авлигад дасгаж эхэлж байна шүү дээ. “За миний хүү тийм юм хийвэл ийм чихэр өгье, онц авбал тэгье” гэдэг ч юм уу. Тэгэхээр хүүхдэд би ямар нэгэн зүйл хийвэл надад оронд нь шан харамж өгөх ёстой юм байна гэсэн бодлыг төрүүлчихэж байгаа юм. Багшдаа бэлэг өгөх ёстой гэж бодуулдаг. Гэтэл багш өөрөө авахыг хүсч байна уу, үгүй юу. Дараа нь дээд сургуульд орлоо. Зарим хүүхэд амархан аргаар сураад байдаг. Гэтэл тэр хүүхэд шөнөжин хичээлээ давтаад суугаад байх хэрэг байна уу, үгүй юу. Өнөөдөр төрийн албанд хуурамч бичиг баримттай хүмүүс олон болж байна гэдэг чинь энэ бүх буруу үйл ажиллагааны л уршиг шүү дээ. Тэгэхээр манай АТГ авлига үүсгэж байгаа нөхцөлүүдийг гаргаж, эрүүлжүүлэх ажлыг л хийж байгаа. Олон улсын хэмжээнд ч хүнийг шоронд хийснээр асуудал хэзээ ч шийдэгдэхгүй гэдэг зүйлийг баримталдаг. Нэг хүнийг шоронд хийхэд дараагийн хүн бэлтгэгдээд л гараад ирнэ. Тэгэхээр шоронгоо нэмэх үү, урьдчилан сэргийлэх ажиллагаагаа сайжруулах уу. АТГ энэ төсөөллийн судалгаан дээр үндэслээд авлига үүсэх эрсдэлүүдийг хэрхэн багасгах тал дээр түлхүү анхаарч ажиллах болно.

-Улстөрчдийн зүгээс авлигын эсрэг ажиллах санал гаргасан гэсэн?
- Бид УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ж.Сүхбаатар, Х.Тэмүүжин нарыг онцолж хэлмээр байна. Авлигатай тэмцэхэд ард түмний дэмжлэг, улс төрчдийн хүсэл эрмэлзэл байх ёстой. Энэ хоёр байхгүй бол нэг байгууллага хэчнээн ганцаараа орилоод төдий л үр дүнд хүрэхгүй. Улс төрчдөөс хамгийн түрүүнд Ц.Элбэгдорж авлигатай тэмцэхийг уриалсан. Тэгвэл одоо энэ залуу гурван гишүүн маань авлигатай тэмцэх парламентийн бүлэг байгуулж ажиллахаар болсон. Мөн бусад гишүүнээ уриалсан. Энэ уриалгыг бусад нь мөн талархалтай хүлээж авч байгаа. Улс төрийн судалгааны гол дүгнэлт маань авлигын эсрэг лобби бүлэг байгуулахыг уриалах байдаг. Тэгэхээр энэ гурван гишүүн бол их том алхам хийлээ гэж үзэж байна. Олон улсын хэмжээнд олон улсын авлигын эсрэг парламентчдын холбоо гэж байдаг.

-Уул уурхайн салбар сүүлийн үед иргэдийн анхаарлыг ихээр татаад байгаа?

- Уул уурхайн салбарт дахин гарахгүй гэхийг үгүйсгэхгүй нэг хэргийн талаар ярья л даа. Өмнөговьт нэг хүн хувийн компанитай, тэр компанидаа бүтээгдэхүүн хилээр гаргах үүрэгтэй жолооч нарыг шалгаруулж авна гэсэн байгаа юм. Тэгээд “би арван хүн авна. Нэг хүн бүртгэлийн хураамж гэж 2500 төгрөг тушаана” гэсэн. Гэтэл тэнд нь зуу гаруй хүн цугласан байгаа юм. Тэгээд өнөө хүмүүс нь нөгөө этгээдэд хахууль өгч эхэлсэн. Гэтэл өнөөдөх чинь зүгээр л нэг залилагч этгээд шүү дээ. Төсөөлөл гэж хэлээд байгаа чинь л энэ. Иргэдийн толгойд хүнд хахууль өгчихвөл л хэрэг бүтнэ гээд төсөөлчихсөн байдаг нь зальтай этгээдүүдэд “тоглолт” хийх боломжийг олгоод байдаг. Энэ мэт авлига бүхнийг бүтээнэ гэсэн төсөөлөл иргэдэд маш их байдаг. Нэг хүнд хэрэг бүтээгээд өгөөч гээд мөнгө өгчихдөг. Гэтэл тэртэй тэргүй тэр хэрэг нь хуулийн дагуу өөрийнх нь талд шийдэгдэх зүйл зөндөө. Нөгөө хүн болохоор мөнгө өгчихсөн чинь бүтчихлээ гэж бодоод байдаг. Тэгэхээр энэ авлига гэсэн төсөөллийг л өөрчлөх хэрэгтэй.

-Оюутолгойн гэрээ хийгдсэн нь маш их хэл амыг таталж байна. Энэ том гэрээний ард авлига байхыг үгүйсгэхгүй гэх хардлага байгаа. Та бүхэн судалгаа, шалгалт хийж байгаа юу?
-Гэрээ хэдий хэмжээний том байна, төдий хэмжээний өргөн хүрээ, ажиллагаа шаардагддаг.

-Яг хийж байгаа юу гэдэг дээр тодорхой хариулт өгөхгүй юу?

-Тиймээ судалгаа хийж байгаа. Гэхдээ үр дүн гарахад хугацаа шаардлагатай.

О.Ариунбилэг ariunbileg@gogo.mn

Заавал унших номнууд... Уншинаа

Сэтгэлийн боловсрол

1. Данзанравжаа “Яруу найргийн цоморлиг”
2. Монголын уран зохиолын дээжис (МУЗД-15) “Цаасан шувуу”
3. О.Дашбалбар “Хүн ертөнц” бүтээлийн боть
4. О.Дашбалбар “Бурханы мэлмий”
5. М.Монтень “Сонгомол эсээнүүд” 2004 он
6. “Эрдэнийн сан Субашид” 1990 он
7. БМ цуврал “Ариун сэтгэл авралын үндэс”
8. С.Зэвсэг “Хүн явахын учир”
9. Далай багш “Аз жаргалтай амьдрахуйн урлаг” 2004 он
10. Далай багш “Шинэ мянганы хүмүүний ёс зүй” 2004 он

Өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө удирдахуй

11. Самуэль Смайлс “Өөртөө туслах ухаан”
12. Стивен Ковей “Өндөр бүтээмжтэй хүний 7 дадал”
13. Р.Бах “Жонатан Ливингстон хэмээх цахлай”
14. Д.Норгай “Цаст уулын барс”
15. Ким ү жин “Хорвоо дэлхий уужим хийх ажил их”
16. В.Пекелис “Хүний чадвар цаглашгүй”
17. М.Ганди “Миний намтар”
18. МУЗД-11 “Өөрийн учир”
19. Б.Баабар “Дори идэр дүүдээ хандах нь”
20. Арбинжер институтын “Манлайлал ба өөрийгөө хууралт”
21. Фатих Калкынч “Боловсрол гэр бүлээс эхэлдэг”
22. Зопа Ренбүүчий “Зовлонг амгаланд урвуулахуй” 2003 он
23. Р.Остров “Хүчирхэг уншихуй”

Сэтгэлгээний боловсрол

24. Ричард Фобинс “Асуудлыг бүтээлчээр шийдэх гарын авлага”
25. “Орчин цагийн аугаа их сэтгэгчид” 2001 он
26. Бүх талын боловсол олгох таван талт чадвар- DQ
27. Г.Аюурзана “2*2=6 буюу суут 60 сэтгэгч” 2000 он
28. Лювовь “А.Эйнштен”
29. Эдвард Де Боно “Сэтгэлгээний курс CORT”

Түүх

30. Монголын нууц товчоо
31. Д.Лхаашид “Монголын хаад зүтгэлтэнүүдийн жолоодохуйн урлаг”
32. Монгол улсын түүхийн боть (5 дэвтэр)
33. Ж.Неру Дэлхийн түүх (3 боть)
34. Монголчуудын тусгаар тогтнолоо хамгаалсан түүх

Изотерик, дээд оюун, гэгээрэл

35. Н.Рерих “Гэгээн Шамбал”
36. А.Говинда “Төвдийн нууц тарнийн үндэс”
37. Самчинхай “Агшин зуур билэг нээгдэх түлхүүр”
38. Зопа Ренбүүчий “Өөрийгөө ариусгах аргууд” 2004 он
39. Зопа Ренбүүчий “Гэгээрэлд хүрэх номын хурим” 2004 он
40. Түвдэнжамц “Буддизм бидний амьдралын хэмнэлд” 2002 он
41. Шри Чинмой “Баяр баяслын жигүүр”
42. Лувсандамба “Та мөнх”
43. Александр Свияш “Карма”

Хүн төрөлхтөний соёл иргэншил, жам ёс, оршихуй

44. Д.Бямбасүрэн “Орчлонгийн хүрд”
45. Ч.Эрдэнэ “Их гурвалжин” 2000 он
46. С.Хоукинг “Хар нүх ба шинэ ертөнц” 2003 он
47. С.Хоукинг “Цаг хугацааны товч түүх” 2003 он

Уран зохиол

48. “Дэлхийн уран зохиолын 80 сод туурвил” 2002 он
49. Д.Батбаяр МУЗД-74 “Үхэл миний өмч” 2001 он
50. П.Баярсайхан “Гүн ертөнц” 2001 он
51. Л.Түдэв “Бүтээлийн чуулган-17” исээ
52. С.Эрдэнэ “Шилмэл өгүүллэгүүд”
53. Ж.Лхагва МУЗД-46 “Толгодын цаана ингэ буйлна”
54. Д.Урианхай “Дуугүй ном”
55. Б.Явуухулан “Зохиолын түүвэр”
56. Б.Лхагвасүрэн “Гашуун өвс”.
57. У.Шекспир “Эмгэнэлт жүжгүүд” 2002 он
58. А.Данте “Тэнгэрлэг туульс”

Яруу найраг

59. Г.Э.Лессинг “Лаокон ба уран зураг яруу найраг хоёрын зааг”
60. И.Такүбокү “Уянгын шүлгүүд”
61. Д.Нямсүрэн “Сэтгэлийн байгаль”
62. Р.Чойном “Сүмтэй бударын чулуу”

Гүн ухаан

63. “Цэцэн мэргэний нэвтэрхий толь” 2001 он
64. Күнз “Шүүмжлэлт өгүүлэл” 2003 он
65. “Дао амьдралыг танихуй” 2003 он

Шашин

66. Бодь мөрийн зэрэг
67. “Зэн буддизм ба амьдралаас ангижирхуй” 2003 он
68. “Энэрэн нигүүлсэх бурханы сургаал” 1990 он
69. Есүс Христ “Шинэ гэрээ”
70. “Бурхан багшийн сургаал” 1996 он

Эрүүл мэндийн салбар дахь авилгатай тэмцэх арга зам

Өнөөгийн Монголын нийгэмд аливаа ажил хэргийг гүйцэлдүүлэхэд танил талын сүлжээ болон болон албан бус хүрээ ихээхэн хүчтэй нөлөөлдөг нь нэгэнт нууц биш болсон. Бараг л бүх судалгааны байгууллагын хийсэн ажлын тайланд авилга газар авсан гэгдэх салбаруудын нэр дурдагдана. Энэ удаагийн бидний явуулсан асуулгын дүн ч мөн адил. Тухайлбал, Таны бодлоор аль салбарт авилга илүү гардаг вэ гэсэн асуултад хариулт өгсөн 1000 шахам хүний саналыг үзвэл 81хувь нь гааль, 70,3 хувь нь шүүх, 66,4 хувь нь цагдаа, 60,5 хувь нь төр захиргаа, 60,2 хувь нь татвар, 57,2 хувь нь эрүүл мэнд, 52,8 хувь нь боловсрол гэжээ.

Дээрх асуулгын дүнгээр эрүүл мэндийн салбар авилгаар толгой цохиж харагдахгүй байгаа ч энэ салбар нь гажуудал завхралд тодорхой хэмжээгээр өртдөг салбарын тоонд ордог. Судалгаагаар, улсын хэвшилд ажиллагсдын бага цалин болоод үйлчилгээний чанар, хүртээмж жигд бус, тааруу байхад нөлөөлж буй макро нөлөөлөл /төсвийн хомсдол, бүс нутаг болон дэд бүтцийн тэнцвэртэй бус хөгжил г.м./ үүнээс үүдсэн чирэгдэл, хүнд суртлын үр дагавар зэрэг нь эрүүл мэндийн салбар дахь авилгын орчныг тэжээгч гол хүчин зүйлс болж, ёс зүй, шударга ёсыг алдагдуулахад хүргэж байгаа нь харагдлаа. Тодорхой бус байдал, тэнцвэртэй бус мэдээлэл болон үлэмж тооны хүмүүс холбогдож байдаг зэрэг нь уг салбарыг гажуудал авилгад өртөх тогтолцооны шинжтэй бололцоог олгож байдаг ажээ. Үүнд:

Тодорхой бус байдал: Хэн өвчлөх, хэзээ өвчлөх, хүмүүс ямар өвчин авах болон эмчилгээ хэр зэрэг үр дүнтэй байх зэрэг нь тодорхой бус байдаг нь эрүүл мэндийн үйлчилгээний зах зээлийг бусад салбарынхаас эрс ялгаатай болгодог.

Тэнцвэртэй бус мэдээлэл: Тодорхой бус байдлын төвшин эрүүл мэндийн секторт хүн бүрт адил байдаггүй нь тэнцвэртэй бус мэдээлэл гэсэн системийн шинжийг гаргаж ирж байна. Оролцогчдын хувьд мэдээлэл тэгш хуваалцагддаггүй нь энэ салбарыг завхралд өртөмтгий болгодог. Эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэгсэд оношилгоо ба эмчилгээний техник онцлогуудын талаар өвчтөнөөс илүү мэдээлэлтэй байхад эмийн компаниуд өөрсдийн бүтээгдхүүнүүдийнхээ талаар тэдгээрийнх нь жорыг бичиж өгдөг эмч нараас илүү ихийг мэдэж байдаг. Хувь хүмүүс өөрсдийн эрүүл мэндийн талаар эмнэлгийн үйлчилгээ үзүүлэгсэд болон даатгагчдын мэдэхгүй зөндөө зүйлсийг мэдэж байдаг бол үйлчилгээ үзүүлэгсэд ба даатгагчид хүмүүст учирч болох янз бүрийн төрлийн эрүүл мэндийн эрсдэлийн талаар өөрсдөөс нь илүү сайн мэдээлэлтэй байх жишээтэй

Үлэмж тооны оролцогч: Үлэмж тооны хүмүүс холбогддог. Дор хаяж таван төрлийн оролцогч байна. 1. Засаг төрийн зохицуулагчид (ЭМЯ, парламентчид, тусгай хороод) 2. Төлөгчид (нийгмийн хамгааллын байгууллагууд, төр засгийн алба, хувийн даатгал) 3. Үйлчилгээ үзүүлэгчид (эмнэлэг, эмч нар, эм зүйч) 4. Хэрэглэгч (өвчтөн) 5. Хангамжийнхан (эмнэлгийн тоноглол ба эмийн компаниуд)

Эл бүхий байдлыг дагаад ард нийтийн дунд ч үндэслэлтэй эсэх нь тодорхойгүй “гар хүндрүүлэхгүй бол ажил бүтэхгүй” гэсэн мөрдлөг гэмээр итгэл үнэмшил газар авсныг, тэр нь эргээд нийгмээ албан бус өгөө авааны гинжин хэлхээнд улам бүр гүнзгий оруулж буй тал байгааг анзаарахгүй өнгөрч болохгүй. Судалгааны явц болон дүнгээс үзэхэд эрүүл мэндийн салбарт авилгыг багасгаж, шударга ёсыг тогтоохын тулд нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай дараахь асуудлууд байна.

Эмч эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэх, урамшуулын системтэй холбох
Судалгаанд оролцогсдын 85,9 хувь нь эмч эмнэлгийн ажилтнуудын цалин орлого бага учраас авилгад өртдөг гэж үзсэн байна. Цалинг нэмбэл авилгатай холбоотой асуудал багасна гэж судалгаанд хамрагдсан эмч эмнэлгийн ажилтнуудын 51 хувь нь бүрэн санал нийлсэн бол 33,3 хувь нь зарим талаараа тийм гэжээ. Цалинг доод тал нь 250 – 300 мянган төгрөг болгох хэрэгтэй гэж тэд үзэж байна. Мөн экспертэд оролцсон олон эмч ажилтнууд урамшууллын асуудлыг тавьж байв.

Үйлчилгээг төлбөртэй болгож, зарим үйлчилгээний үнийг нэмэх
Ийм санал судалгаанд хамрагдсан экспертүүдийн дийлэнхээс шууд болоод дам байдлаар гарч байв. Түүнээс гадна одоогийн эмнэлгийн үйлчилгээнд мөрдөгдөж буй тарифын дагуу төлдөг төлбөр нь эргээд үйлчлүүлэгчдэд чанартай үйлчилгээ үзүүлэхэд хангалттай байж чаддаггүй гэж судалгаанд хамрагдсан эмч эмнэлгийн ажилтнуудын 52,9 хувь нь үзсэн байхад 19,2 хувь нь чаддаг гэсэн хариулт өгчээ. Мөн эмчилгээ үйлчилгээний үнэ тариф нэмэх нь эмнэлгийн зүгээс чанартай, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх нэг нөхцөл ямар нэг хэмжээгээр мөн гэж 73,2 хувь үзжээ. Энэ бол бага тоо биш юм. Гэхдээ төлбөрийг нэгдсэн төсөвт бус эмнэлгийн санд оруулан эмч, ажилтан болон байгууллагад тодорхой хувиар хуваарилдаг байх хэрэгтэй гэсэн саналыг олон эмч тавьж байна. Эрүүл мэндийн сайдын гаргасан тушаалаар төлбөртэй үйлчилгээнээс орсон орлогоос эмч сувилагчдад 40 хүртэл хувийн урамшуулал олгохоор заасныг бага байна гэж үзсэн байна.
Өөр нэг анхаарал татсан зүйл бол эрүүл мэндийн салбарт ажиллагсдын орлого, нийгмийн асуудалтай холбоотой гарсан зарим тушаал болон журманд тус салбарт ажилладаг эмнэлгийн бус ажилтнууд хамрагддаггүй явдал байв.

Хүнд суртлыг арилгаж, хүртээмж чанарыг сайжруулах
Үйлчилгээний чирэгдэл, хүнд суртал нь дан ганц эмнэлэг болоод эмч, ажилтнуудаас хамаарахгүй ч энэ нь хүмүүсийг албан бус төлбөр болон бусад арга саам эрэлхийлэхэд хүргэдэг. Үүнийг эрүүл мэндийн салбар дахь авилгын хамгийн гол шалтгаан хэмээн олон нийт /64,9хувь/ үзсэн байна. 46,2 хувь чирэгдэл ихтэй учраас гар цайлгадаг гэж хариулжээ. Бүс нутаг, дэд бүтцийн тэнцвэргүй хөгжил томоохон сөрөг хүчин зүйл болон гарч ирж байна. Иргэдийн дийлэнх хэсэг нь сайн үйлчилгээ авахын тулд юуны түрүүн Улаанбаатар болон томоохон хотууд руу цувж, ачааллыг хэд дахин нэмэгдүүлдэг нь үйлчилгээний хүртээмжийг хомсдуулж, чирэгдэл болоод албан бус харилцааны элдэв сүлжээг ердийнхөөс нь хэд дахин ихэсгэж байна.

Эмнэлгийн удирдлагыг сонгодог болох
Албан тушаалын томилгоо улстөрийн засаглалын хөдөлгөөнтэй шууд холбоотой байх нь нэгд, төрийн алба ашиг сонирхлын золиос болох, хоёрт, төрийн албан хаагчийн хувьд тухайн албан тушаалдаа ажиллах хугацаа тодорхой бус болж, энэ нь эргээд авилгын орчныг тэтгэдэг хүчин зүйлийн нэг болдог байна.

Мэдээлэл авах боломжийг өргөсгөх
Оролцогчдын хувьд мэдээлэл тэгш хуваалцагддаггүй нь энэ салбарыг завхралд өртөмтгий болгодог. Эмнэлгийн байгууллагуудын үйлчилгээний талаарх мэдээлэл хомс байдаг нь зарим тохиолдолд хий хардалт сэрдэлт, бухимдал, улмаар чирэгдэл үүсгэдэг байна. Мөн салбарын яам байгууллагуудын албан ба дотоод мэдээллийн сүлжээнд нээлттэй, шуурхай чанар ихээхэн дутагддаг нь судалгааны явцад харагдаж байв.

Авилгын эсрэг мэдээлэл, сургалтыг өргөжүүлэх
Эрүүл мэндийн салбар дахь авилгын эсрэг сургалт сурталчилгаа чухал гэж олон нийтийн 15,6 хувь нь, эмч эмнэлгийн ажилтнуудын 14,0 хувь нь хариулсан бөгөөд энэ нь дээрээсээ гуравт сонгогдсон байна. Мөн үнэн зөв мэдээлэл түгээх нь дээрхээс ч илүүтэй чухал гэж үзжээ. Боловсрол, ерөнхий боловсрол болон их дээд сургуулийн хөтөлбөрт авилгын эсрэг сэдэв оруулах нь чухал гэж үзэж байна. Авилгыг үл тэвчих, жигших сэтгэлзүйн орчин, дадал зуршлыг иргэдэд бүр багаас нь төлөвшүүлэх явдал бол нүдэнд үл үзэгдэх атлаа авилгатай тэмцэхэд ихээхэн чухал нийгэм - соёлын хөрс суурь юм.

Даатгалын системийг үр ашигтай, өгөөжтэй болгох
Эрүүл мэндийн үйлчилгээг төлбөртэй болгохыг дэмжигчдийн анхаарлаа хандуулж байсан нэг зүйл бол орлого багатай иргэдийг халамжийн юму даатгалын системээр дамжуулан хамгаалах хэрэгтэй гэсэн санаа юм. Түүнээс гадна даатгалын системээ боловсронгуй болгоод иргэдээ бүрэн хамруулж чадах юм бол бүх эмнэлгийг заавал бэлэн төлбөртэй болгох албагүй гэж мөн олон эмч ажилтан үзэж байв. Ер нь өрхийн эмнэлгийн системээр дамжуулан энэ асуудлыг зохистойгоор шийдсэн улс орнууд ч байдаг.

Хяналтын механизмыг сайжруулж, хариуцлага ёс зүйг дээшлүүлэх
Энэ нь төрийн болоод төрийн бус, мэргэжлийн болоод мэргэжлийн бус, хувь хүний өөрийнх нь болоод нийт нийгмийн гэсэн олон хэлбэртэй байж болох юм. Саяхан авилгын эсрэг тэмцэх газрыг байгуулсан ч түүний удирдлагыг ерөнхийлөгчийн зөвлөсний дагуу томилохоор заасан нь уг албаны бие даасан байдлыг хэр найдвартай хангах бол? Түүний оронд, жишээ нь иргэний нийгмийн байгуулагуудаас нэр дэвшүүлэн хэлэлцүүлж томилуулах нь илүү нээлттэй хувилбар байсан байж болохыг үгүйсгэх аргагүй. Авилгаас хүлээх хариуцлага байхгүй байгаа нь цалин бага байгаагаас илүү авилгыг дэврээж байна. Хариуцлагатай удирдлага бол хэдийгээр бид авилгыг зөвхөн хувь хүний зан суртахууны асуудал гэж үзэхгүй байлаа ч гэсэн авилгатай тэмцэх стратегийн гол хэсэг нь юм.

МУИС-ийн социологийн багш Д.Мөнхтөр

Суурь судалгаагаа ард түмэндээ хүргэх чинь бидний үүрэг

Судлаач Д.Ганхуягын сүүлийн нийтлэл "Интернет улс төр"-ийг уншлаа.

Маш их маргааш мэтгэлцээн өрнөхөөр гал цог ассан нийтлэл болсон гэж хувьдаа дүгнэж байна. Бараг хамгийн анхны уншигч болсон байж ч магадгүй юм.

Сэтгэгдэл бичсэний хариуд Д.Ганхуяг багш маань надад, надад гэлтгүй социологич бидэнд зөвлөгөө өгчээ.

Миний комментийн үгийн тоо нь 5-6 тэмдэгтэд багтаж байгаа хэдий ч агуулга нь "энэ бол орчин үеийн сүлжээний онол, социологийн томоохон судалгааны асуудал мөн гэж үзэх нь зүйтэй" хэмээсэн юм.

"Энэ чинь чамаас эхлээд миний шавь нараас болж байгаа юм. Та нар судалгаа хийгээд, их л сайндаа нэг өгүүлэл, тайлан бичээд “хаячихдаг”. “Эзэнгүй” мэдээлэл дээр чинь эд нар “тоглохгүй” яадаг юм. Суурь судалгаагаа ард түмэндээ хүргэх чинь бидний үүрэг. Иймээс судалгаагаа хялбаршуулсан “юм” бич гэж би Та нарт байнга үглэдэг. Битгий гомдоорой, би шавь, мэргэжилтнүүдээ хайрладаг учраас л ингэж байна…"

Мэргэн зөвлөгөөг тань хүлээн авсан гэдгээ дашрамд хэлье! Танд баярлалаа

Таны блогын байнгын уншигч социологич Н.Батзориг

Эх нийтлэлийг ЭНДЭЭС уншина уу?

Монгол улсын нийгмийн хамгааллын тогтолцоо

* Нийгмийн хамгааллын тогтолцооны бүтэц
• Нийгмийн даатгалын тухай
• Нийгмийн халамжийн тухай ойлголттой болох

Монгол улсын нийгмийн хамгааллын тогтолцоо нь нийгмийн даатгал,нийгмийн халамж гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрддэг.Нийгмийн даатгал нь иргэн /цаашид “даатгуулагч”гэх/ болон төр аж ахуйн нэгж,байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж,нийгмийн даатгалын сан бүрдүүлэх,даатгуулагч өндөр наслах,хөдөлмөрийн чадвараа алдах,өвчлөх,ажилгүй болоход өөрт нь тэрчлэн даатгуулагч нас барахад түүний асрамжинд байсан хүмүүст хууль тогтоомжид заасан тэтгэвэр,тэтгэмж,төлбөр өгөх тухай арга хэмжээ юм.Иргэд дээр дурдсан тохиолдолд тэтгэвэр тэтгэмж авахын тулд хөдөлмөрийн чадвартай буюу ажил эрхэлж байхдаа нийгмийн даатгалд хуулиар тогтоосон шимтгэл төлж байдаг бөгөөд түүнээс үүссэн хуримтлалаар нийгмийн даатгалын сан бүрэлддэг.

Нийгмийн даатгал нь тэтгэврийн,тэтгэмжийн,эрүүл мэндийн,үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний,ажилгүйдлийн гэсэн таван төрөлтэй байна. Жишээ нь: Тэтгэврийн даатгалын сангаас өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсны гэсэн 3 төрлийн тэтгэвэр олгоно.Харин тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй,55 нас хүрсэн эмэгтэй өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно./Нийгмийн даатгалын хуулинд заасан нөхцлийн дагуу дээрхээс өөр тохиолдлуудад тэтгэвэр тогтоолгон авч болдог.Жишээ нь: 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлж,өсгөсөн 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн 50 нас хүрсэн эмэгтэй тэтгэвэр тогтоолгож болдог./Өндөр насны тэтгэврийг тогтоохдоо даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс,орлогын 45%-иар тогтооно. Ингэхдээ тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон сарын дундаж хөдөлмөрийн хөлс,орлогын 1.5%-иар бодож,нэмэгдэл олгоно.
Өндөр насны тэтгэвэр тогтоох аргачлалыг жишээн дээр тайлбарлая.

Даатгуулагч “Д” эроэгтэй, 60 настай,тэтгэврийн даатгалын шимтгэлийг 32 жил төлсөн,сарын дундаж хөдөлмөрийн хөлс,орлого нь 100000¥ бол түүний өндөр насны тэтгэвэр:
1.20 жил шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэвэр: 45000¥ /100000¥х45%/
2.20 жилээс илүү ажилласан 12 жил /32-20/ -д ногдох тэтгэвэр:18000¥ /100000¥ х12 жил х1.5%/
3.Даатгуулагч ”Д”-д сард олгох өндөр насны тэтгэвэр:63000¥ /45000¥+18000¥=63000¥/ болно.

Иргэд заавал даатгуулах,сайн дураар даатгуулах гэсэн хоёр хэлбэрийн даатгалын аль нэгэнд хамрагдана.Өмчийн төрөл харгалзахгүйгээр аж ахуйн нэгж, байгууллага болон төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс заавал даатгалд хамрагдах бөгөөд хувиараа хөдөлмөр эрхлэгчид,ажилгүй хүмүүс,малчид нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ хийж,сайн дурын даатгалд хамрагдана.

Нийгмийн халамж нь бие даан амьдарч өөрөө өөртөө үйлчлэх чадваргүй,төрийн зүгээс зайлшгүй туслалцаа дэмжлэг үзүүлэх шаардлагатай бөгөөд дагаж мөрдөж буй даатгалын хуулиар тэтгэвэр тэтгэмж авах эрх үүсээгүй нийгмийн эмзэг бүлгийг төр ивээлдээ авч амьдрал ахуйд нь туслах шаардлагаас урган гардаг юм.Нийгмийн халамжийн арга хэмжээнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг төр хариуцдаг.Нийгмийн халамж гэж хүн амын эмзэг хэсэгт хамрагдах ахмад настан,эх хүүхэд,тахир дутуу хүн,нэн ядуу амьдралтай иргэнд тэтгэвэр,тэтгэмж олгох,хөнгөлөлт үйлчилгээ үзүүлэх чиглэлээр тэдний амжиргааг дээшлүүлэх,түүнчлэн хүүхэд төрүүлсэн эх,бүтэн өнчин хүүхэд үрчлэн авсан эцэг эх болон ихэр хүүхдэд тэтгэмж олгох тухай агуулга бүхий нийгмийн хамгааллын арга хэмжээг хэлнэ.

Нийгмийн халамж нь
1.Нийгмийн халамжийн тэтгэвэр,тэтгэмж
2.Нийгмийн халамжийн болон асрамжийн үйлчилгээ гэсэн хоёр үндсэн төрөлтэй,тус тусдаа бие даасан халамжийн сантай бөгөөд хуулиар нийгмийн халамж,асрамжийн үйлчилгээнд хамрагдах иргэдийн хүрээ,үйлчилгээний арга хэлбэрийг тодорхойлсон байдаг.
Нийгмийн халамжийн тэтгэвэр,тэтгэмж нь дараах төрөлтэй байна.
-Нийгмийн халамжийн тэтгэвэр
-Жирэмсний болон амаржсаны тэтгэмж
-Хүүхэд асарсны тэтгэмж
-Ихэр хүүхдийн тэтгэмж
-Нярай хүүхдийн асаргааны тэтгэмж
-Бүтэн өнчин хүүхэд үрчлэн авч,өсгөсний тэтгэмж
-Олон хүүхэдтэй эхэд олгох тэтгэмж

Нийгмийн халамжийн болон асрамжийн үйлчилгээний төрөл
-Ахмад настныг байнга асрамжлах үйлчилгээ
-Тахир дутуу хүнийг байнга асрамжлах үйлчилгээ
-Өнчин хүүхдийг байнга асрамжлах үйлчилгээ
-Нэн ядуу иргэнд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээ
-3 ба түүнээс дээш ихэр хүүхдийг 4 нас хүртэл нь төрийн зардлаар асрамжлан өсгөх үйлчилгээ
-Амжиргааны доод түвшингөөс доош орлоготой бөгөөд олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг,эхэд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээ
-Ахмад настанд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээ
-Тахир дутуу хүнд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээ

Дүгнэлт
Ё Нийгмийн хамгаалал гэдэг нь иргэдийнхээ нийгмийн нөхцөл байдлыг сайжруулах,эрсдэлд өртүүлэхгүйн тулд төрөөс хэрэгжүүлж буй арга хэмжээний цогц юм.
Ё Нийгмийн даатгал гэдэг нь төр аж ахуйн нэгж,байгууллага,хувь хүнээс зохих журмын дагуу шимтгэл төлөх замаар сан бүрдүүлэн хуулиар тогтоосон субъектүүдэд тэтгэвэр,тэтгэмж,нөхөн төлбөр өгөх нийгмийн хамгааллын арга хэмжээ юм.
Ё Нийгмийн халамж гэдэг нь төрийн зүгээс зайлшгүй туслалцаадэмжлэг шаардлагатай, биеэ даан амьдрах чадваргүй нийгмийн эмзэг бүлгийг төр ивээлдээ авч тэтгэвэр тэтгэмж өгөх арга хэмжээ юм.