Showing posts with label СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ АРГАЧЛАЛ. Show all posts
Showing posts with label СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ АРГАЧЛАЛ. Show all posts

Судалгааны зөвлөх үйлчилгээг олон улсын стандартын дагуу гүйцэтгэх нөхцөл бүрдлээ

Аливаа үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, үнэлэлт дүгнэлт өгөх, цаашдын чиглэлийг тодорхойлоход мэргэжлийн түвшинд сайтар боловсруулсан судалгаа шинжилгээний мэдээлэл чухал ач холбогдолтой байдаг. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засгийн өсөлт эрчимжиж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэж, бизнесийн үйл ажиллагаа өргөжснөөр бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, хандивлагчдын зүгээс судалгаа шинжилгээний ажилд өндөр ач холбогдол өгч эхэлж байна. Олон улсын түвшинд 2012 оны байдлаар маркетингийн судалгааны зах зээлийн нийт эргэлт 39.1 тэрбум доллар байгаагийн 16 хувь буюу 6.1 тэрбум доллар нь Ази, Номхон далайн бүс нутагт ногдож байна. Эдийн засаг, зах зээлийн хурдацтай өсөлт, хөгжлийн нөлөөгөөр Ази, Номхон далайн болон Латин Америкийн орнуудад маркетингийн судалгааны зах зээлийн бодит өсөлт 2012 он байдлаар 4.8-5.6 хувьтай байна. Энэ бүхэн манай улсад энэ төрлийн үйлчилгээний зах зээл цаашид өсөх хандлага байгааг харуулж байна. Гадаадын хөрөнгөт оруулагчид Монгол Улсад хөрөнгө оруулалт хийхдээ олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн компаниар зах зээлийн судалгаа, тооцоог хийлгэсэн байхыг шаарддаг. Гэтэл олон улсад нэр хүндтэй томоохон компаниудын үйлчилгээний төлбөр өндөр, дотоодын нөхцөл байдлыг ойлгохын тулд цаг хугацаа, хөрөнгө нилээд зарцуулагддаг, зах зээлийн судалгааны мэдээлэл цуглуулах ажлын дотоодын компаниар хийлгэх шаардлага гардаг.

Социологийн судалгааны мэдээлэл цуглуулах зарим аргачлалаас...

Асуумж: Мэдээлэл цуглуулагч буюу ярилцлага авагч нь респондент буюу судалгаанд хамрагдагчтай шууд харильцаанд орохгүйгээр цаасан хэлбэрээр өгсөн асуумжийн хуудсыг бөглүүлж судалгааны мэдээлэл авах арга юм.Респондент буюу судалгаанд хамрагдагч нь хэвлэмэл байдлаар бэлдсэн асуултуудыг өөрийн нүдээр харж, өөрийнхөө сонгох хариултыг бодож байж хариулах шаардлагатай тохиолдолд болон богино хугацаанд олон тооны судалгаа авах шаардлага үүссэн тохиолдолд энэхүү аргыг хэрэглэхэд тохиромжтой байдаг .
Ганцаарчилсан ярилцлага: Судлаач респонденттэй шууд харилцаанд орж, судалгааны мэдээллийг ярилцлах аргаар авдаг арга юм. Энэ тохиодолд респондентийн санал бодлыг асуумжын агуулгаас хамаарахгүйгээр нээлттэй авах боломж бүрддэг. 

SPSS 16 програмыг хэрхэн компьютертоо суулгах вэ?

Нийгмийн судалгааны статистик шинжилгээний SPSS (Өдгөө 17-с хойших хувилбараа PASW хэмээн болсон) програмын хэрэглээ Монголд өргөн дэлгэр болоод удаж байна. Энэ програмтай ажилладаг судлаачид, багш, сайн дурын мэргэжилтнүүд ч олширсон байна. Иймээс SPSS 16 хувилбарыг хэрхэн компьютертоо суулгах зааврыг хүргэж байна.

"Статистикийн шинжилгээ судалгаа хийх гарын авлага" ҮСГ

Энэхүү гарын авлагад статистикийн шинжилгээ, судалгааны ажлын арга зүй, шинжилгээний аргуудын хэрэглээг нэлээд дэлгэрэнгүй байдлаар багтаасан байна.
SHINJ_Cor_Reg_Time-S_Ind_LastEd_H0620 -

Нийгмийн судалгаа, түүний төрөл, (Арга зүйн гарын авлага)


niigmiin sudalgaanii arga zui -
2001 он

lecture_1_sudalgaa _ sudalgaanii torol -
2009 он

Социологийн судалгааны контент анализын аргын тухай

Контент-анализ (Content analysis). Англи хэлний content – “номын, захидлын агуулга” гэсэн үгнээс гаралтай. 1. Харилцааны агуулгыг тоо, чанар, систем, объектив талаас нь үнэлж дүгнэх судалгааны техник. 2. Нийгмийн бодит байдлын шинж чанар, нөхцөл байдлын тухай эх бичвэрийн агуулгыг задлан шинжлэх замаар дүгнэлт гаргах арга юм. Мөн судлаачид контент анализыг “багц үйлдлүүдийн тусламжтайгаар эх бичвэрээс үндэслэл бүхий дүгнэлтүүд гаргахад чиглэсэн судалгааны арга”, “баримтаас түүний агуулгад хамаарах үндэслэл бүхий, давтагдах дүгнэлтүүдийг гаргахад чиглэсэн судалгааны арга техник”, “мессежийн шинж чанарыг бодитой, системтэй тодорхойлох замаар дүгнэлт гаргах арга техник” гэх зэргээр тодорхойлсон байдаг.

Аливаа эх бичвэрийг дараах зорилтын үүднээс судалдаг. Үүнд: 1. Эх сурвалжийн нийгмийн тодорхой шинж чанар, түүний ил ба далд зорилгыг илрүүлэх. 2. Эх бичвэрт тусгасан нийгмийн бодит байдлын чиг хандлагыг илрүүлэх. 3. Хүлээн авагчдын зарим нийгмийн шинжийг тодорхойлох зэрэг болно. Эх бичвэрүүдийн нийлбэр бол өргөн утгаар нь авч үзвэл ямагт нийгмийн орчны бүтээгдэхүүн байдаг бөгөөд нийгмийн янз бүрийн хүчин зүйлийн нөлөөний ул мөрийг агуулдаг онцлогтой. Тиймээс эх бичвэрт судалгаа хийх замаар энэ хүчин зүйлүүдийг ажиглах, хэмжих, тодорхойлох боломжтой юм.

Контент-анализ анх АНУ-д “нийгмийн харилцааны судалгаа”-ны хувьд нийгмийн сэтгэл судлалын нэг салбар болон төлөвшиж бий болсон түүхтэй. Анх энэ аргыг XIX зууны эцэст сонины эх бичвэрүүдийн агуулгыг судлах зорилгоор хэрэглэж эхэлжээ. Дараа нь контент анализын техникийг ХХ зууны 30-аад оны үед АНУ, Германд цэргийн суртал нэвтрүүлийн салбарт эрчимтэй ашиглаж, улам боловсронгуй болгосон. Орчин үед энэ аргыг зөвхөн социологийн салбарт төдийгүй сэтгэл судлал, сэтгүүл зүй, угсаатны зүй, хэл шинжлэл, утга зохиол судлал, улс төр судлалын салбарт өргөн хэрэглэж байна.

Сэтгүүл зүйд контент-анализыг ОНМХ-ийн нийтлэл, нэвтрүүлэг, реклам сурталчилгааны эх бичвэр, ном, хэлсэн үг, зурагт хуудас зэргийн агуулгыг судлах зорилгоор ашигладаг. Контент-анализ бол харилцааны агуулгыг судлах олон талт, олон хэмжигдэхүүн бүхий арга мөн. Контент-анализыг тооны, чанарын, шугамын загварын гэж ангилдаг. Шугамын загварын гэдэг нь хэн мэдээлсэн-юу мэдээлсэн-ямар сувгаар дамжуулсан-хэнд хандсан-ямар үр дүнд хүрсэн гэсэн дарааллын дагуу судлах үйл явц юм. Энэ аргын хамгийн гол элемент нь судалгааны объектын логик загвар байдаг бөгөөд энэ нь үндсэн гурван элементийг агуулдаг. Энэ бол судалгааны ойлголт, хэмжигдэхүүнийг агуулсан судлагдахууны ойлголтын загвар (1), судалгааны нэгжүүдийн систем (2), хэмжих нэгжүүд (3) юм. Системтэй, бодитой, давтагдах чанартай байж тодорхой үр дүнд хүрдэг.

Контент-анализд үндсэн ойлголтыг сонгох явдал гол үүрэг гүйцэтгэдэг бөгөөд түүний үндсэн дээр эх бичвэрийн агуулгыг ангилж, оновчтой дараалалд оруулахын хамт судалгааны шалгуур, хэмжигдэхүүнийг тогтоодог. Сэтгүүл зүйн судлал дахь контент-анализын аргын гол зорилго нь эх бичвэрийн агуулга, бүтэц, зорилтот бүлэгт тохирсон эсэх, багтаамж, хүртээмжтэй байдал, эх сурвалж, цаг хугацааны хүчин зүйл, үр нөлөө зэргийг тодорхойлж, дүгнэлт гаргахад оршино.

SPSS ХЭРЭГЛЭЭНИЙ ПРОГРАММ ХАНГАМЖИЙГ АШИГЛАХ ТУХАЙ

Энэ программ нь математик статистикийн үндсэн аргуудын тооцоо, судалгааны ажлыг компьютерт WINDOWS 95-аас хойших системүүдийн дор хийхэд зориулан хийгдсэн. Онцлог нь математик статистикийн арга, үндэсийг сайн мэддэг, WINDOWS-ийн орчны программуудыг ашиглаж сурсан хүн хялбар аргаар эзэмшиж болохоор асуулгаар харилцаж (диалог горим буюу WIZARD) ажилладаг систем юм. Мөн тухайн программд үндсэн мэдээлэл оруулах, өөр программ, файлд хөрвүүлэх, бусад систем программтай (ACCESS, EXCEL, DBASE, …г.м) холбогдох боломжоор сайн хангагдсанаас гадна, судалгааны зориулалттай хялбар таблиц бүрдүүлэх, бичихэд тохиромжтойгоороо өмнөх хувилбаруудаасаа илүү онцлог болсон байна. Орох мэдээллийн тодорхойлолтыг хийх (VALUES), мэдээлэл дотор хувиргалт хийх(RECODE), боловсруулалт хийх мэдээллийг сонгон авах(SELECT CASE), файлуудыг нэгтгэх, агрегат хийх, бүтцийг өөрчлөх, задлах зэрэг олон сайн үүрэг функцүүдтэйгээрээ онцлог систем юм.

SPSSGuid_Nor_ArMon[1] -

Судалгаа авдаг онлайн системийн тухай

Сервер: Таны вэб байрлаж байгаа сервер дээр давхар суулгаж байрлуулна.
Төлбөр: Нэг удаа төлбөр төлсний дараа дахин төлбөр төлөхгүй.
Ажиллах орчин: Windows, Linux гэх мэт ямар ч нөхцөлд ажиллана.
Шаардлага: Php, MySQL өгөгдлийн сантай учир бараг бүх сервер дээр саадгүй сайхан ажиллана.
Бусад шинжүүд:
* Тухайн агшинд хэдэн ч судалгааг зэрэг ажиллуулж болно.
* Нэг судалгаанд хэдэн ч асуулт тавьж болно. Хязгааргүй гэсэн үг.
* Нэг судалгаанд хэдэн ч хүн саналаа өгч болно. Хязгааргүй.
* Судалгааг хэд хэдэн хэл дээр авч болно.
* Та өөрөө судалгаа, асуулт, загвар бүх юмыг удирдаж болно.
* 20 янзын асуултын төрөлтэй. Шаардлагатай төрлүүд бүгд бий гэсэн үг.
* Word шиг ажиллах редактортай
* Ишлэлийг удирдах системтэй
* Судалгаанд зураг, видео хавсаргах боломжтой
* Үүсгэсэн судалгааны хэвлэмэл хувилбарыг автоматаар үүсгэнэ. Тун сайн ажилладаг.
* Өмнөх асуултын хариултаас шалтгаалан асуултуудыг өөр өөрөөр харуулах боломжтой. Өөрөөр хэлбэл нөхцөлт гэсэн үг.
* Хариултуудыг төрөл бүрээр удирдаж харах боломжтой.
* Нэгэнт үүсгэсэн асуултуудаа дараа дахин ашиглах боломжтой.
* Судалгаануудыг төрөл бүрээр удирдах боломжтой.
* Бүх хүнд зориулсан эсвэл тодорхой хүмүүст зориулсан судалгаа үүсгэж болно.
* Хүмүүс судалгаа бөглөхийн тулд бүртгүүлж болно. Бараг ашиглагдахгүй!
* Хүмүүсийг судалгаанд урих, сануулах имэйл илгээх боломжтой.
* Зочин хүн судалгааг дараа үргэлжлүүлэн бөглөх боломжтой. Энэ хооронд өмнөх утгуудыг хадгалсан хэвээр байна.
* Cookie эсвэл session-д тулгуурлан ажиллана.
* Судалгааны загваруудыг өөрчлөх болон бэлэн загварууд бий.
* Админы хэсэг нь ойлгомжтой, амархан.
* Арын албаар ороод хариултуудыг харахад амархан
* Хариултуудыг текст, CSV, PDF, SPSS, R, queXML ба MS Excel форматуудаар гаргах боломжтой. Хүссэнээрээ тайланг гаргана гэсэн үг.
* Хариултуудыг хүснэгтэн болон график хэлбэрээр харна.
* W3C нийцтэй
Хэл: Монгол хэл байгаа.

Бизнесийн байгууллагыг хүнээр төсөөлье л дөө. Хүн хичнээн эрүүл боловч жилдээ 1 удаа эмчид үзүүлж шинжилгээ хийлгэх ёстой гэдэг. Хашир хүмүүс бол жилдээ хэд хэд үзүүлдэг шүү дээ. Шинжилгээ авснаар таны ямар эрхтэн ямар байдалтай байгаа нь маш тодорхой харагддаг. Бөөр өвчлөх магадлалтай, толгой яагаад өвддөг зэрэг бүх зүйл тодорхой болно. Ингээд л зөв оношоо тавьж чадсан бол эмчилгээ хийгээд асуудлыг шийднэ дээ.

Тэгвэл танай байгууллага цоо эрүүл байж чадаж байгаа болов уу. Хэрвээ цоо эрүүл бол хөрөнгө оруулагчид, танай ажиллагсад, үйлчлүүлэгчид бүгд сэтгэл хангалуун байх ёстой. Харин доголдолтой байгаа бол гомдол тасрахгүй, ажил урагшлахгүй, ашиг орлого багатай байх нь гарцаагүй. Харин яг юунаас болоод байгааг та мэдэхийг хүсэж байна уу?

Энэ их ярвигтай асуудал боловч сайн судалгааны систем танд үлэмж ихээр туслах болно. Жишээ нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа, ажилтнуудын сэтгэл ханамжийн судалгааг заавал авч байх ёстой. Эдгээр судалгаануудыг байнга давтамжтай авч байх нь танай байгууллагын ажиллагааг урагштай, зөв болгоход туслах болно.

Түүнчлэн авч болох хэдэн мянган янзын судалгаа байж болно. Энэ бүхэнд та онлайн судалгааг ашигласнаар хөрөнгө зардлыг маш ихээр хэмнэх болно. Гадаадын вэб сайтууд, байгууллагуудаас ирсэн мэйлд та 5-хан минут зарцуулаад судалгаа бөглөнө үү гэсэн гуйлт байхыг та харсан л байлгүй.

Жишээ үзэхийг хүсвэл survey.kt.mn хаягаар ороорой.

Энэ системийг хэн хэрэглэвэл тохиромжтой вэ?

1. Бүх төрлийн бизнесийн байгууллагууд (тэр тусмаа хэрэглэгчийн хаанд өргөмжилсан байгууллагууд. Таны бизнес урт удаан хугацаанд амжилттай явахын тулд байнга шинэчлэгдэж, хөгжиж, алдаагаа засаж явах ёстой.)
2. Үйлчилгээ, нэр хүндээ жинхэнэ утгаар нь сайжруулахыг хүсэж байгаа төрийн байгууллагууд
3. Судалгаа авах шаардлагатай хувь хүмүүс

Энэхүү бүтээгдэхүүнийг Компьютер таймс сэтгүүл зарж буй юм байна

Түүвэр судалгаа гэж юу вэ?





Түүвэрлэлт хийх аргачлал нь магадлалын онол, математик статистикаар боловсруулагдсан байдаг учраас та бүхэн тэрхүү аргачиллыг өөрийн судалгааны зорилго, судалгаа хийх бүс нутгийнхаа нийгэм, хүн ам зүйн онцлогт тулгуурлан хэрэглэх боломжтой. Судалгааны практикаас үзвэл 95, 95.4, 99.7 хувийн итгэлтэйгээр, алдааны хязгаар нь +/- 5 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцоолсон түүврийн хэмжээ практик шаардлагыг бүрэн хангадаг.

“Социометрийн судалгааны систем” төсөл

Боловсруулсан: МУИС МТС 3-2 “Янгир” баг Г.Мөнхбат Болдбаатар Мөнгөншагай Оргил

1. Товч танилцуулга
Энэ төсөл нь социологийн судалгаа хийх явцыг автоматжуулах бөгөөд мэргэжлийн хүн социологийн судалгаа бэлтгэх, хэрэглэгчийг судалгаанд оролцуулах, судалгааны үр дүнг хадгалж боловсруулах ерөнхий үйлдэл бүхий системийг хөгжүүлэх юм.
Амьдрал дээр хэрэглэгч социологийн аливаа судалгаа өгөхөд мэргэжлийн байгууллагууд дээр өөрийн биеэр очиж бөглөдөг ба үр дүнг мэргэжлийн хүний тусламжтай мэдэж авдаг.Энгийн хүн судалгаанд оролцох боломж бага, судалгааны талаарх мэдээлэл, архив хомс ба олон түүний хүмүүсийг судалгаанд оролцуулахад төвөгтэй байдаг.
Энэ төслөөр социологийн судалгаа бэлтгэх болон судалгаа өгөх үйл явцыг автоматжуулах, баримтжуулах зорилготой, олон хэрэглэгчийн түвшинд хандах боломжтой вэб хандалтат системийг хөгжүүлнэ.

2.Хэрэглэгчийн шаардлага
Энэхүү вэб хандалтат програм хангамж нь интернэт болон дотоод сүлжээний орчинд олон хэрэглэгчийн түвшинд ажиллах боломжтой байна. Дараах шаардлагын дагуу вэб програмыг хөгжүүлнэ.
Мэргэжлийн хүмүүс судалгааг бэлтгэж оруулах, судалгааны үр дүнг харах ба хэрэглэгч сонгосон судалгаандаа оролцох боломжтой байна.
Эрх бүхий хэрэглэгч судалгааг бэлтгэж системд оруулснаар судалгааны үйл ажиллагаа эхлэх бөгөөд судалгаанд хамаарах хэрэглэгчид судалгаанд оролцож тодорхой үр дүнг гаргана.
Судалгаа оруулж өгөх эрх бүхий хүн нь тухайн судалгааг эхлэх болон дуусгах хугацааг зааж өгөх, судалгааны үр дүнг тооцох аргыг нь оруулж өгөх, судалгаанд оролцох хэрэглэгчдийн хамрах хүрээг тодорхойлж өгдөг байна.
Системийн үйлчлүүлэгчид нь тухайн судалгаанд оролцох хамрагдах боломжтой хувь хүн байна.
Судалгаанд оролцох бүх хэрэглэгч ямар судалгаанд оролцохоос үл хамааран дараах мэдээллийг оруулж өгөх хэрэгтэй байна. Үүнд: өөрийн нас, ажлын байдал (систем хөгжүүлэлтийн явцад өөрчлөгдөж болно)
Нэг мэргэжилтэн олон судалгаа оруулах, нэг үйлчлүүлэгч олон судалгаанд оролцох боломжтой.
Системд оруулсан судалгаа болон үйлчлүүлэгчийн оролцсон үр дүнгүүдийг хадгалдаг байна.

2.1. Хэрэглэгч (Судалгаанд оролцогч)
Үйлчлүүлэгчид байгууллагын ажилчид, хувь хүмүүс зэрэг судалгаанд хамаарах тодорхой шаардлагатай бүхий л хүн хамаарна.
Системд байгаа судалгаануудын жагсаалтыг харж болох ба сонгосон судалгаандаа тест бөглөх хэлбэрээр оролцоно. Тухайн судалгааны үр дүнг үйлчлүүлэгч харах эрхээс хамааран үр дүнгээ харж болно. Мөн үйлчлүүлэгчдийн судалгаанд оролцсон үр дүнгүүдийг тус бүрчлэн хадгалах ба үр дүн дээр дүн шинжилгээг судалгаа оруулж өгсөн мэргэжилтэн нь хийдэг байна. Үр дүн дээр шинжилгээ хийхэд судалгаанд оролцогчдын хувийн мэдээлэл чухал байр эзэлнэ.

2.2. Судалгаа
Судалгаа нь тодорхой тооны асуулт болон сонгох хариултууд, судалгаа үргэлжлэх хугацаа, судалгааг оруулж, удирдан хянах хүнтэй байна. Судалгааны нь гол зорилго социометрийн элдэв асуудлуудыг дэвшүүлж, түүндээ хүмүүсийн ямар өнцгөөс хэрхэн хандахыг мэдэж түүн дээрээ үндэслэн дүгнэлт гаргах явдал юм.Судалгааг системд эрх бүхий судалгаа оруулагч (мэргэжилтэн) оруулж өгөх бөгөөд бүхий л хэрэглэгч ашиглах боломжтой байна. Өөрөөр хэлбэл судалгааны асуулт болон хариулт нь нээлттэй байна. Харин судалгааны үр дүн бодох арга нь нээлттэй бус байж болно. Үүнийг тухайн судалгааг оруулж өгсөн хүн нь шийднэ.

2.3. Судалгааны үр дүн
Судалгаа бүхний эцсийн зорилго нь бодит үр дүн байдаг. Тиймээс энэхүү Веб хандалтат системийн гол зорилго нь судалгааны үр дүнг маш ойлгомжтой байдлаар харуулж, хэрэглэгчийн оролцсон байдал дээр үндэслэн бодит үр дүнг гаргахад хялбар байлгахад оршино. Судалгааны үр дүнг хэрхэн тооцох аргыг судалгаа оруулж өгөх мэргэжлийн хүн нь зааж өгөх ба үр дүнг тооцох арга оруулах хэсэг нь маш уян хатан байна.

2.4. Мэргэжилтэн (Судалгаа оруулж өгөх, хянах,удирдах хүн)
Судалгаа нь маш бодитой, тодорхой зорилготой, энгийн хирнээ чухал ач холбогдолтой байх тул үүнийг социометрийн судалгааны талаар мэргэшсэн мэргэжлийн хүн оруулж өгөх тул цаашид “Мэргэжилтэн” гэж нэршье. Мэргэжилтэн нь системд бүртгүүлж судалгаа оруулах өөрийн эрхээ авах ба энэ эрхээрээ орж судалгаа, үр дүнг тооцох арга, судалгааны бусад шаардлагатай мэдээллийг оруулж өгнө. Нэг мэргэжилтэн хэдэн ч судалгаа оруулж өгөх боломжтой байна. Мөн оруулсан судалгаан дээрээ өөрчлөлт хийх, устгах боломжтой байна.

2.5. Системийн админ
Системийн админ эрхтэй хэрэглэгч нь системийг ерөнхийд нь удирдан зохицуулах бөгөөд дараах эрхийг эдэлнэ. Үүнд: судалгаа оруулж өгөх эрх авахаар бүртгүүлэхийг хүссэн мэргэжилтний хүсэлтийг хүлээн авч эрх олгох ба шаардлагатай тохиолдолд эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авна. Системд шинэ төрлийн судалгааны категор нэмж оруулах, категор устгах өөрчлөх гэх мэт.

3. Өгөгдлийн сангийн шаардлага

Өгөгдлийн санд дараах мэдээллүүд хадгалагдана.
•Мэргэжилтэн бүрийн хувийн мэдээлэл
•Судалгаа (Судалгааны мэдээлэл)
•Судалгааны үр дүн
•Хэрэглэгчийн мэдээлэл
Мэргэжилтэн бүр өөрийн username, password -тай байна.
Хувь хүний овог, нэр, хүйс, төрсөн огноо, эрхэлдэг ажил, мэргэжил,мэргэжлийн цол хэргэм, холбоо барих утас (албан, гэр, гар), цахим шуудангийн хаяг, гэрийн хаяг, хадгална. Гэрийн хаяг нь хаяг, хот/аймаг, сум/дүүрэг, улс, бүртгэсэн огноо зэрэг мэдээллээс бүрдэнэ.

Судалгаа нь судалгааны нэр, зорилго, оролцох боломжтой хүмүүсийн ангилал (18 нас хүрсэн, ажилгүй иргэд гэх мэт) , судалгаа эхлэх болон дуусах цаг, судалгааны асуултууд, судалгааны хариултууд зэрэг өгөгдлүүдтэй байна.
Судалгааны үр дүн нь хэрэглэгчийн сонгосон хариултууд, сонгосон хариултууд дээр үндэслэн үр дүнг гаргах арга (алгоритм) үр дүнгийн мэдээлэл зэрэг өгөгдөлтэй байна.
Хэрэглэгч буюу судалгаанд оролцогч нь өөрийн нас, ажил мэргэжил (нийгмийн байдал) зэрэг мэдээлэлтэй байна.

2009 оны 10 дугаар сар 3

Түүвэрлэлтийн арга зүйн зөвлөмж /гарын авлага/

Үндэсний статистикийн хороо Аргачлал, шинжилгээ, судалгаа газар
Боловсруулсан АШСГ-ын мэргэжилтэн: Л.Мягмар, Ш.Ариунболд
Хянасан: АШСГ-ын орлогч дарга: А.Дэмбэрэл
Улаанбаатар 2007 он

Sample ZOVLOMJ -

Стандарт асуулга судалгаа ба энгийн яриа хоорондын ялгаа


Энгийн яриа

Стандарт сурвалжлага

1

Нийт оролцогчдын асуулт ба хариултууд бодитой тэнцвэржсэн байдаг

Сурвалжлагч асуух ба респондент маш богино хугацаанд хариулдаг

2

Санал бодол мэдрэмжээ нээлттэй солилцдог

Зөвхөн респондент мэдрэмж ба санал бодлоо илэрхийлдэг

3

Оролцогч хэлэлцэж байгаа гол асуудлуудыг ятгаж итгүүлэх, зөвтгөн шүүхийг оролдох байр суурьтай байна

Сурвалжлагч ямар нэг зөвтгөх байр суурь баримталдаггүй, респондентын санал бодол ба итгэл үнэмшлийг өөрчлөхийг оролддоггүй

4

Хүмүүс сэтгэл санааны таалагдал, үл таалагдал буюу сэтгэлийн бодит хөдлөл зэргээ илэрхийлнэ

Сурвалжлагч тухайлан тавьсан асуултуудын хариултуудыг олж авахад анхаарна

5

Энгийн дадал заншил болсон хариултыг хамгийн эхэнд тавина. Сайн уу гэхэд “сайн” гэх мэт

Сурвалжлагч респондентод нөлөөлж болох дадаж заншсан хариулт авахаас зайлсхийдэг ба ямаг нэг дадал болоогүй сэтгэн бодох хариултуудыг эрж хайдаг

6

Оролцогчид мэдээлэл солилцон, мэдэж байгаа бодитой алдааг засварлана.

Респондентууд ихэвчлэн мэдээллээр хангадаг. Сурвалжлагч респондентийн бодитой алдааг ямар нэгэн байдлаар засварладаггүй.

7

Сэдэв өөрчлөгдөж болох бас оролцогчид өөр шинэ сэдэвийг эрэлхийлнэ.

Сурвалжлагч сэдэв, чиглэл, ярианы хурдыг тус тус хянаж байдаг

8

Сэтгэл хөдлөлийн өнгө нь шог хошин зүйлээс баяр хөөр, уур уцаар, гуниг харуусал зэрэгт хүртэл солигддог

Сурвалжлагч санал нийлж байгаагаа харуулж дэмжлэг үзүүлэх боловч дуу хоолойн хувьд илүү албархуу бөгөөд объектив өнгө аясыг илэрхийлнэ.

9

Хүмүүс асуултуудыг үл хэрэгсэх буюу булзааруулж болох ба хөнгөн хийсвэр, ор үндэсгүй хариултуудыг өгч болох юм.

Респондент асуултуудыг булзааруулж чадахгүй бөгөөд итгэж болохуйц, гүн гүнзгий хариултуудыг өгдөг

Эх сурвалж: Golden (1980-19-25) Sudman and Bradbum (1983-5-10) зэргээс түүвэрлэн авав.

Үндэсний хэмжээнд явуулдаг санал асуулгын алдаа нь 3 хувь байдаг

АНУ-ын одоогийн Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Цагаан ордны тэргүүн болоход тохирох хүн гэж америкчуудын гуравны хоёр нь үзэж байна. Телевизийн Си-Эн-Эн компанийн захиалгаар судалгааны "Опинион рисерч корпорейшн" /Opinion Research Corporation/ албаны мэргэжилтнүүдийн явуулсан олон нийтийн санал асуулгын дүн үүнийг харуулжээ.

Санал асуулгад хамрагдагсдын 63 хувь нь Хиллари Клинтоныг улс орныг удирдаад явчих боломжийн нэр хүндтэй, туршлагатай улс төрч хэмээн үзэж байгааг судалгаа харуулсан байна. Энэ үзүүлэлтээр Клинтон Вашингтоны одоогийн засаг захиргааны хоёр дахь хүн болох дэд Ерөнхийлөгч Жозеф Байденээс нэлээд түрүүлж байна. Байден Америкийг аваад явахад бэлэн хүн гэж санал асуулгад оролцогчдын тал нь мэдэгджээ.

Байдений нэр хүнд тааруухан байгаа нь одоогийн засгийн газарт итгэх итгэл буурч буйг шууд харуулж байна гэж Си-Эн-Эн компанийн олон нийтийн санал асуулгын албаны удирдагч Китинг Холланд дурджээ. "Өнгөрсөн жилүүдэд засаг захиргаа таалагдаагүй хүмүүс өөрсдийн дургүйг дэд Ерөнхийлөгчид бас гаргалаа" гэж Холланд тэмдэглэсэн байна. Билл Клинтоны засаг захиргааны Альберт Гор, хүү Жорж Бушийн үеийн Ричард Чейни нар мөн ийм байдалтай байсныг тэр дурджээ.

Си-Эн-Эн компани ирэх сонгуулиар төрийн дээд албан тушаалд өрсөлдөж магадгүй хэд хэдэн хүний нэрийг гаргасан байна. Тэдний дотор дэд Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан Сара Пэйлин оржээ. Гэвч санал асуулгад оролцогчдын ердөө 28 хувь нь түүнийг төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэж "чадах" хүн гэж одоогийн байдлаар үзсэн байна.

Энэ санал асуулгыг 11 дүгээр сарын 13-15-нд насанд хүрсэн 1014 хүний дунд телефон утсаар явуулжээ. Судлаачдын хэлснээр, нийт үндэсний хэмжээнд явуулдаг ийм санал асуулгын алдаа нь 3 хувийн хавьцаа байдаг байна.

Фокус бүлгийн ярилцлага хийхэд модераторын зүгээс анхаарах санамжууд

Модераторын хувьд анхаарах санамжууд:
•Урьдчилсан төсөөлөл таамаглалд хөтлөгдөхгүй байх
•Асуудлыг олон талаас нь харах
•Асуултууд уялдаа холбоотой бие биенээс урган гарч байх
•Шууд чиглүүлсэн буюу бүрхэг асуулт тавихаас аль болох зайлсхийх
•Үнэн бөгөөд гол шалгтгааны мэдэхийн тулд дахин шалгах, тулган үзэх
•Мэдээллийг шууд хүлэж авсанаар алдаа гарахаас сэрэмжлэх
•Бусдаас суралцахад байнга бэлэн байх
•Энгийн байх
•Энгийн бодох
•Заахын оронд суралцах /багширхахгүй, мэдэмхийрэхгүй, даргархахгүй байх/
•Яриын оронд сонсох
•Ухуулахын оронд ойлгох
•Итгэл төрүүлэхгүйгээр үнэн зөв мэдээлэл олж авч чадахгүй тул үүнд онцгой анхаарах
•Респондентод хөтгөлөгдөхгүйгээр чиглүүлсэн асуултуудыг ямагт тавих
•Шүүгчийн байр сууринаас хандахгүй байх
•Ярилцлагын үед бүх хүний санал үнэтэй гэдгийг байнга санах
•Респондентод хүндэтгэлтэй хандах
•Респондент бүрийн өгсөн мэдээллийн нууцлал, найдвартай байдалд онцгой анхаарах

SPSS програмд олон хувьсагчтай /Multiple response/ асуултыг боловсруулах

Ц.Болд /МУИС-ын социологийн тэнхмийн багш, судлаач/

Сүүлийн жилүүдэд нийгмийн салбарт судалгааны ажлууд олноор хийгдэх болж тэр хэрээр судалгааны мэдээллийг боловсруулах түвшин, судалгааны ажлын чанар нэмэгдэж байна. Судалгаа эрхэлж буй олонх залуу судлаачид анхан шатны боловсруулалтыг хийх чадвартай туршлагатай болж буй боловч зарим арга техник тэдэнд дутагдаж байгаа тал бий. Энэ удаад залуу судлаачдын байнга асууж байдаг зүйлийн талаар зөвлөгөө хүргэхээр сонгон авлаа.

Анкетийн судалгаанд олон сонголттой асуулт цөөн биш хэрэглэгддэг. Респондент хариултын хувилбаруудаас нэг биш хэд хэдэн хариултыг сонгох боломжгүй бол тэр асуултыг олон сонголттой асуулт гэнэ. Үнэндээ үргэлж нэг хариулт сонгох боломжит хувилбар бүхий асуултуудыг дандаа ашиглах боломж хязгаарлагдмал бөгөөд судалгаанд оролцогчийн хариулах эрхийг зарим тохиолдолд хүндэтгэн үзэхээс өөр аргагүй тохиолдол гардаг юм. Ийм тохиолдолд судалгааны шаардлагаар олон сонголттой асуултыг ашигладаг бөгөөд олон сонголттой асуултыгн хэд хэдэн янзын хувилбар байж болно. Хамгийн чөлөөт хувилбар нь”та дараах хариултуудаас хэдэн ч хариулт сонгож болно” гэсэн хувилбар асуулт байдаг. Ингэхдээ энэ нь 10 болон түүнээс дээш боломжит хувилбартай асуулт байна.Мөн түүнчлэн “гол гэсэн 3 хариултыг сонгоно уу”, “ хэрэгтэй гэж үзсэн 5 хүртлэх хариултыг сонгоно уу” гэх мэтээр хариултын тоонд хязгаарлалт тавьж болдог. Ингэж хязгаарлалт тавих нь хоёр талын ач холбогдолтой юм.

Нэгдүгээрт гол гэсэн хариултыг гол биш хариултаас ялгах, хариултын ялгаа, хүчийг тодруулж өгөх сайн талтай. Ингэж хязгаарлалт хийж өгөхгүй юм бол респонденд бүх хариултыг дугуйлах хандлагатай байдаг. Энэ тохиолдолд чухам аль хариулт нь илүү жин байгааг тодруулахад хүндрэлтэй болно.
Хоёрдугаарт хариултуудын ижил магадлалтайгаар сонгогдох боломжийг хангаж өгдөгөөрөө давуу талтай юм. Анкетийн асуултууд дунджаар 5 боломжит хариултын хувилбартай байдаг гэж үзвэл нэг хариулт нь 5 хариулт тутмаас сонгогдох боломжтой. Энэ санаагаар бол 10 боломжит хариулт бүхий олон сонголттой асуултын хувьд гол гэсэн 2 хүртлэх хариултыг сонгоно уу гэж зааж өгч болно. Хэрэв анкетийн асуултууд дунджаар 3 боломжит хариултын хувилбартай байвал 12 хариулт хариулт бүхий олон сонголттой асуултаас 4 хүртэлх хариултыг сонгоно уу гэвэл энэ нь 3 хариулт тутмаас нэг нь сонгогдох магадлалыг хангаж байгаа хэрэг болно.
Түүнчлэн сонголтын тоог чөлөөтэй тавьбал, тухайлбал гурван хариулт сонгосон респодентийн хариулт болон 10 хариулт сонгосон респодентийн хариултууд харилцан адилгүй жин дарж судалгааны дүнгийн үнэн магадтай байдалд сөргөөр нөлөөлөх боломжтой юм. Тиймээс респодентуудын саналын тэгш байдлыг хангахын тулд судалгаанд ихэвчлэн сонголтын хязгаарлалтаыг зааж өгдөг байна. Олон сонголттой асуултыг компьютерт оруулахдаа хоёр янзын хувилбарыг ашигладаг. /SPSS программыг хэрэглэх нь-2, Социологи сэтгүүл №3, 2002 он, Социологийн судалгааны үндсэн аргууд, ред В.Отгоннасан/
1. Сонгох хамгийн дээд боломжийн тоогоор багануудад задлах

2. Тухайн асуултын хариултын хувилбарын тоогоор багануудад задлах
Мэдээллийг аль ч хувилбараар шивсэн бай ялгаагүй, эдгээр тус тусдаа байгаа мэдээллүүдийг нэгтгэж тоолж болно. Үүний тулд эдгээр тус тусдаа багананд байгаа мэдээллүүдийг нэгдсэн нэг хувьсагчуудын багц /set/ болгох шаардлагатай.

• Analyze (цэсээс)
Multiple response►
Define Set…


Өгөгдлүүдээс хэсэгчлэн сонгон Multi Response Sets-д суулгаж өгнө.

Үүний дараа Analyze (цэсээс)
Multiple response►
Define Set…-ийг дахин нээхэд
Frequence идэвхсэн байна.


Дээрх хэсгээс хооронд нь харьцуулалт хийх үзүүлэлтүүдийг сонгоод хүссэн
үр дүнгээ гаргаж авна.
Үр дүнгийн жишээг доор үзүүлэв

СУДАЛГААНЫ МЭДЭЭЛЭЛ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙН АСУУДАЛД


Д. Чимгээ /МУИС, ЭЗС-ийн багш, док /PhD
Манай улсын эрдэм шинжилгээ, судалгааны төв, хүрээлэн, институт, бизнес эрхэлж буй пүүс, компани болон төр, олон нийтийн байгууллага, бие даасан эрдэмтэн судлаачид улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжлийн судалгаа, шинжилгээ хийдэг.
Улс үндэстний хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэхэд улам нарийн төвөгтэй болж байгаа өнөө үед нэг талаас судалгаа, шинжилгээний ажлын ач холбогдол өндөрсөж, хамрах хүрээ нь ч өргөжиж байхад нөгөө талаас уг ажил нь судлаачдын зүгээс өндөр мэдлэг, чадвар, хүч чармайлтыг шаардсан нарийн ажил болон өөрчлөгдөж байна.
Практикаас харахад манай судлаач, шинжээчид судалгааныхаа мэдээллийг цуглуулах, цуглуулсан мэдээлэлдээ дүн шинжилгээ хийхдээ ихээхэн цаг хугацаа зарцуулж байгаа нь ажиглагддаг. Иймээс энэ байдалд дүгнэлт хийж судалгааны мэдээллийг богино хугацаанд үр дүнтэй боловсруулах нэгэн арга замын талаар уншигч олондоо өгүүлж саналаа хуваалцахыг судлаач зорьжээ.
Манай улсын эрдэм шинжилгээ, судалгааны төв, хүрээлэн, институт, бизнес эрхэлж буй пүүс, компани болон төр, олон нийтийн байгууллага, бие даасан эрдэмтэн судлаачид улс орныхоо нийгэм эдийн засгийн хөгжлийн судалгаа, шинжилгээ хийдэг ба эдгээр ажлын үр дүнг нийгмийн хөгжилд, байгууллагын бодлого, шийдвэр, стратеги, зорилго, үйл ажиллагаанд тусган ашигладаг билээ. Улс үндэстний хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэхэд улам нарийн төвөгтэй болж байгаа өнөө үед нэг талаас судалгаа, шинжилгээний ажлын ач холбогол өндөрсөж, хамрах хүрээ нь ч өргөжиж байхад нөгөө талаас уг ажил нь судлаачдын зүгээс өндөр мэдлэг, чадвар, хүч чармайлтыг шаардсан нарийн ажил болон өөрчлөгдөж байна.
Аливаа судалгааны ажил тухайн байгууллага, хувь хүний зүгээс ихээхэн хөрөнгө, хүч, цаг хугацааг шаарддаг бөгөөд үүнд судалгааны мэдээлэл цуглуулах, боловсруулах, шинжлэх ажил техник ажиллагаа их байдаг нь ч нөлөөлдөг. Практикаас харахад манай судлаач, шинжээчид судалгааныхаа мэдээллийг цуглуулах, цуглуулсан мэдээлэлдээ дүн шинжилгээ хийхдээ ихээхэн цаг хугацаа зарцуулж байгаа нь ажиглагддаг. Иймээс энэ байдалд дүгнэлт хийж судалгааны мэдээллийг богино хугацаанд үр дүнтэй боловсруулах нэгэн арга замын талаар уншигч олондоо өгүүлж саналаа хуваалцахыг миний бие зорилоо.
Энэ арга бол SPSS for Windows программ хангамжийг судалгааны мэдээллийг боловсруулах, шинжлэхэд ашиглах явдал юм. Тус аргыг судалгааны мэдээллийг боловсруулах уламжлалт арга болон сүүлийн үеийн компьютерийн программ ашиглан боловсруулах аргуудтай харьцуулвал илүү боловсронгуй бөгөөд нийгмийн статистикийн тоон шинжилгээний олон аргуудаас мэдээллийг богино хугацаанд шинжлэх, үр дүнгийн хүснэгтүүдийг байгуулах боломжтой.
Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС татаж авна уу