“Социометрийн судалгааны систем” төсөл

Боловсруулсан: МУИС МТС 3-2 “Янгир” баг Г.Мөнхбат Болдбаатар Мөнгөншагай Оргил

1. Товч танилцуулга
Энэ төсөл нь социологийн судалгаа хийх явцыг автоматжуулах бөгөөд мэргэжлийн хүн социологийн судалгаа бэлтгэх, хэрэглэгчийг судалгаанд оролцуулах, судалгааны үр дүнг хадгалж боловсруулах ерөнхий үйлдэл бүхий системийг хөгжүүлэх юм.
Амьдрал дээр хэрэглэгч социологийн аливаа судалгаа өгөхөд мэргэжлийн байгууллагууд дээр өөрийн биеэр очиж бөглөдөг ба үр дүнг мэргэжлийн хүний тусламжтай мэдэж авдаг.Энгийн хүн судалгаанд оролцох боломж бага, судалгааны талаарх мэдээлэл, архив хомс ба олон түүний хүмүүсийг судалгаанд оролцуулахад төвөгтэй байдаг.
Энэ төслөөр социологийн судалгаа бэлтгэх болон судалгаа өгөх үйл явцыг автоматжуулах, баримтжуулах зорилготой, олон хэрэглэгчийн түвшинд хандах боломжтой вэб хандалтат системийг хөгжүүлнэ.

2.Хэрэглэгчийн шаардлага
Энэхүү вэб хандалтат програм хангамж нь интернэт болон дотоод сүлжээний орчинд олон хэрэглэгчийн түвшинд ажиллах боломжтой байна. Дараах шаардлагын дагуу вэб програмыг хөгжүүлнэ.
Мэргэжлийн хүмүүс судалгааг бэлтгэж оруулах, судалгааны үр дүнг харах ба хэрэглэгч сонгосон судалгаандаа оролцох боломжтой байна.
Эрх бүхий хэрэглэгч судалгааг бэлтгэж системд оруулснаар судалгааны үйл ажиллагаа эхлэх бөгөөд судалгаанд хамаарах хэрэглэгчид судалгаанд оролцож тодорхой үр дүнг гаргана.
Судалгаа оруулж өгөх эрх бүхий хүн нь тухайн судалгааг эхлэх болон дуусгах хугацааг зааж өгөх, судалгааны үр дүнг тооцох аргыг нь оруулж өгөх, судалгаанд оролцох хэрэглэгчдийн хамрах хүрээг тодорхойлж өгдөг байна.
Системийн үйлчлүүлэгчид нь тухайн судалгаанд оролцох хамрагдах боломжтой хувь хүн байна.
Судалгаанд оролцох бүх хэрэглэгч ямар судалгаанд оролцохоос үл хамааран дараах мэдээллийг оруулж өгөх хэрэгтэй байна. Үүнд: өөрийн нас, ажлын байдал (систем хөгжүүлэлтийн явцад өөрчлөгдөж болно)
Нэг мэргэжилтэн олон судалгаа оруулах, нэг үйлчлүүлэгч олон судалгаанд оролцох боломжтой.
Системд оруулсан судалгаа болон үйлчлүүлэгчийн оролцсон үр дүнгүүдийг хадгалдаг байна.

2.1. Хэрэглэгч (Судалгаанд оролцогч)
Үйлчлүүлэгчид байгууллагын ажилчид, хувь хүмүүс зэрэг судалгаанд хамаарах тодорхой шаардлагатай бүхий л хүн хамаарна.
Системд байгаа судалгаануудын жагсаалтыг харж болох ба сонгосон судалгаандаа тест бөглөх хэлбэрээр оролцоно. Тухайн судалгааны үр дүнг үйлчлүүлэгч харах эрхээс хамааран үр дүнгээ харж болно. Мөн үйлчлүүлэгчдийн судалгаанд оролцсон үр дүнгүүдийг тус бүрчлэн хадгалах ба үр дүн дээр дүн шинжилгээг судалгаа оруулж өгсөн мэргэжилтэн нь хийдэг байна. Үр дүн дээр шинжилгээ хийхэд судалгаанд оролцогчдын хувийн мэдээлэл чухал байр эзэлнэ.

2.2. Судалгаа
Судалгаа нь тодорхой тооны асуулт болон сонгох хариултууд, судалгаа үргэлжлэх хугацаа, судалгааг оруулж, удирдан хянах хүнтэй байна. Судалгааны нь гол зорилго социометрийн элдэв асуудлуудыг дэвшүүлж, түүндээ хүмүүсийн ямар өнцгөөс хэрхэн хандахыг мэдэж түүн дээрээ үндэслэн дүгнэлт гаргах явдал юм.Судалгааг системд эрх бүхий судалгаа оруулагч (мэргэжилтэн) оруулж өгөх бөгөөд бүхий л хэрэглэгч ашиглах боломжтой байна. Өөрөөр хэлбэл судалгааны асуулт болон хариулт нь нээлттэй байна. Харин судалгааны үр дүн бодох арга нь нээлттэй бус байж болно. Үүнийг тухайн судалгааг оруулж өгсөн хүн нь шийднэ.

2.3. Судалгааны үр дүн
Судалгаа бүхний эцсийн зорилго нь бодит үр дүн байдаг. Тиймээс энэхүү Веб хандалтат системийн гол зорилго нь судалгааны үр дүнг маш ойлгомжтой байдлаар харуулж, хэрэглэгчийн оролцсон байдал дээр үндэслэн бодит үр дүнг гаргахад хялбар байлгахад оршино. Судалгааны үр дүнг хэрхэн тооцох аргыг судалгаа оруулж өгөх мэргэжлийн хүн нь зааж өгөх ба үр дүнг тооцох арга оруулах хэсэг нь маш уян хатан байна.

2.4. Мэргэжилтэн (Судалгаа оруулж өгөх, хянах,удирдах хүн)
Судалгаа нь маш бодитой, тодорхой зорилготой, энгийн хирнээ чухал ач холбогдолтой байх тул үүнийг социометрийн судалгааны талаар мэргэшсэн мэргэжлийн хүн оруулж өгөх тул цаашид “Мэргэжилтэн” гэж нэршье. Мэргэжилтэн нь системд бүртгүүлж судалгаа оруулах өөрийн эрхээ авах ба энэ эрхээрээ орж судалгаа, үр дүнг тооцох арга, судалгааны бусад шаардлагатай мэдээллийг оруулж өгнө. Нэг мэргэжилтэн хэдэн ч судалгаа оруулж өгөх боломжтой байна. Мөн оруулсан судалгаан дээрээ өөрчлөлт хийх, устгах боломжтой байна.

2.5. Системийн админ
Системийн админ эрхтэй хэрэглэгч нь системийг ерөнхийд нь удирдан зохицуулах бөгөөд дараах эрхийг эдэлнэ. Үүнд: судалгаа оруулж өгөх эрх авахаар бүртгүүлэхийг хүссэн мэргэжилтний хүсэлтийг хүлээн авч эрх олгох ба шаардлагатай тохиолдолд эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авна. Системд шинэ төрлийн судалгааны категор нэмж оруулах, категор устгах өөрчлөх гэх мэт.

3. Өгөгдлийн сангийн шаардлага

Өгөгдлийн санд дараах мэдээллүүд хадгалагдана.
•Мэргэжилтэн бүрийн хувийн мэдээлэл
•Судалгаа (Судалгааны мэдээлэл)
•Судалгааны үр дүн
•Хэрэглэгчийн мэдээлэл
Мэргэжилтэн бүр өөрийн username, password -тай байна.
Хувь хүний овог, нэр, хүйс, төрсөн огноо, эрхэлдэг ажил, мэргэжил,мэргэжлийн цол хэргэм, холбоо барих утас (албан, гэр, гар), цахим шуудангийн хаяг, гэрийн хаяг, хадгална. Гэрийн хаяг нь хаяг, хот/аймаг, сум/дүүрэг, улс, бүртгэсэн огноо зэрэг мэдээллээс бүрдэнэ.

Судалгаа нь судалгааны нэр, зорилго, оролцох боломжтой хүмүүсийн ангилал (18 нас хүрсэн, ажилгүй иргэд гэх мэт) , судалгаа эхлэх болон дуусах цаг, судалгааны асуултууд, судалгааны хариултууд зэрэг өгөгдлүүдтэй байна.
Судалгааны үр дүн нь хэрэглэгчийн сонгосон хариултууд, сонгосон хариултууд дээр үндэслэн үр дүнг гаргах арга (алгоритм) үр дүнгийн мэдээлэл зэрэг өгөгдөлтэй байна.
Хэрэглэгч буюу судалгаанд оролцогч нь өөрийн нас, ажил мэргэжил (нийгмийн байдал) зэрэг мэдээлэлтэй байна.

2009 оны 10 дугаар сар 3

No comments: