Durex компаны шинэ судалгаа

Долоо хоногт хамгийн олон секс хийдэг орон гэсэн жагсаалтын гуравт Орос оржээ. Durex компани энэ судалгааг дэлхийн улс орнуудын ард иргэдийн эрүүл мэнд, аз жаргалтай амьдрал, мэдлэг боловсрол, итгэлцэл, секс хандах хандлага зэрэг олон зүйлийг тодруулах үүднээс явуулсан байна. Жагсаалтыг 87% -иар Грек тэргүүлсэн бөгөөд энэ улсын иргэд сексийн дутагдалд орно гэсэн ойлголт байхгүй. Тэгвэл Бразилчууд 82%-тайгаар дараах байрыг эзэлж. Харин өдөрт хийдэг сексийн тоогооороо дээд амжилт тогтоогоод байгаа Орост 80%-ыг өгчээ. Түүнчлэн хамгийн идэвхитэй сексийн амьдралтай иргэдтэй улсаар АНУ, Нигер болон Их Британи удаалжээ. Харин сексийн ямарч идэвхигүй, сул дорой хүмүүст Япончууд тооцогдон жагсаалтын хамгийн сүүлд бичигдсэн байх юм.

Нөгөөтэйгүүр судалгааны явцад энэ компанийн бэлгэвчийг дэлхийн хүн амын талаас илүү хувь нь ашигладаг гэсэн тооцоо гарсан байна. Тэгвэл судалгаанд оролцсон нийт хүний 60% нь амьдралыг аз жаргалтай байлгах цорын ганц зүйл нь секс хэмээн үзсэн бол 44% нь өөрийн секст сэтгэл дундуур байдгаа илэрхийлжээ. Харин дөнгөж 48% нь л сексийн үед дур тавьж үзсэн гэсэн байна. Анхны сексээ огт мартаж чаддаггүй гэсэн 37% байхад дур тавихдаа элдэв гаж үйлдэл гаргадаг 29% байна. Сексийн хамгийн идэвхитэй нас 20-34 бол хүн 65-тайдаа долоо хоногт 1-2 удаа энэ сайхан зүйлийг амталж болох гэнэ шүү.

Р.Слава

No comments: