Showing posts with label СОЦИОЛОГИЙН ИНСТИТУТ. Show all posts
Showing posts with label СОЦИОЛОГИЙН ИНСТИТУТ. Show all posts

Их Британийн социологийн ТОП 10 их сургууль | 2018 он

Cambridge-ийн их сургууль социологиор мэргэшсэн буюу бусад хичээлүүдтэй хослуулах боломжтойгоороо, Бристолын их сургууль судалгааны шинэ чиглэлд анхаарлаа хандуулах боломжоороо, Эксетерийн их сургууль уян хатан, нэг чиглэлтэй, нэр хүндтэй хөтөлбөрүүдийг санал болгодогоороо эхний 3-р жагссан байна. Bath-ийн их сургууль нийгмийн ба бодлогын шинжлэх ухааны курсууд нь мэргэжлийн хуваарилалтыг санал болгодогоороо, Эдинбургийн их сургууль сургалтын чанараараа удаах байруудад оржээ.

Иргэн-цэргийн харилцаа судлалын төв

Батлах хамгаалах яамны Батлах хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн "Иргэн-цэргийн харилцаа судлалын төв" нь социализмын үед 1979 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. Тус төвийн тухай товч танилцуулъя.

Төвийн зорилго
Иргэн-цэргийн харилцааг төлөвшүүлэх, Зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтын үр дүнтэй тогтолцоо бүрдүүлэх, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний нийгэм, сэтгэл зүйн байдлыг тодорхойлох чиглэлээр судалгаа явуулж, онол арга зүйн дэмжлэг үзүүлэх.

Төвийн түүхэн замнал
Тус төв нь 1979 оны 8 дугаар сарын 3-ны өдөр батлан хамгаалахын сайдын тушаалаар “Социологийн судалгаа, цэргийн сурган хүмүүжүүлэх ухааны сектор” нэртэйгээр байгуулагдаж байсан. Байгуулагдсанаас хойш:

1. Социологийн судалгаа, цэргийн сурган хүмүүжүүлэх ухааны сектор
2. Социологи-сэтгэл зүйн сектор (1982-1988 )
3. Социологийн сектор (1989-1990 )
4. Социологийн судалгааны төв (1990-1996 )
5. Социологи-хүмүүнлэг судлалын төв (1997-2002 )
6. Иргэн-цэргийн харилцаа судлалын төв нэртэйгээр 2002 оноос одоог хүртэл өөрчлөгдөн зохион байгуулагдаж ирсэн.

Зорилтууд
* Иргэн-цэргийн харилцааны асуудлаар онол, практикийн судалгаа явуулах;
* Зэвсэгт хүчинд иргэний хяналт тавих тогтолцооны зохистой хувилбар бүрдүүлэх онол, арга зүйн судалгаа явуулах;
* Үндэсний аюулгүй байдлыг хангах, Батлан хамгаалах асуудлаарх олон нийтийн болон цэргийн алба хаагчдын санал бодлыг судалж, зөвлөмж боловсруулах;
* Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний сэтгэл зүйн хатуужлын төвшинг тогтоох, дээшлүүлэх арга замыг судлах

Онолын суурь судалгаа
* Аюулгүй байдлын орчин дахь иргэн цэргийн харилцааны төлөвшил
* Аюулгүй байдал, иргэн-цэргийн харилцааны онолын болон практикийн судалгаа
* Иргэний нийгэм ба батлан хамгаалах бодлого, үйл ажиллагаа
* Иргэний нийгэм ба Зэвсэгт хүчин
* Зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтын онол практикийн асуудал
* Цэргийн албан хаагчийн ёс зүйд тавигдах шаардлага
* Цэргийн албан хаагчийн сэтгэл зүйн онолын судалгаа
* Цэргийн албан хаагчдын сэтгэл зүйн тогтвортой байдлын түвшинг тогтоох, сэтгэцийн үйл ажиллагааг шалгах сорил туршилт
* Гадаад орнуудын иргэн-цэргийн харилцааны уламжлал, шинэчлэлийн харьцуулсан судалгаа

Хавсарга судалгаа
* Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний нийгэм, сэтгэл зүйн уур амьсгалын судалгаа
* Батлан хамгаалах бодлогын хэрэгжилт, үр дүнгийн судалгаа
* Олон нийт ба Зэвсэгт хүчин хоорондын харилцааны судалгаа
* Нийгмийн сэтгэл зүй ба эх оронч үзэл, хүмүүжлийн төлөвшилтийн судалгаа
* Цэргийн болон террорист үйл ажиллагааны эсрэг хийх тэмцлийн явц дахь иргэн-цэргийн харилцааны хамтын ажиллагааны асуудал
* Зэвсэгт хүчин төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааны асуудал
* Цэргийн албан хаагчдын нийгмийн хамгааллын асуудал
* Цэргийн албан хаагчдын макро, микро түвшний судалгаа
* Зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтын холбогдолтой хууль, тогтоомжийн хэрэгжилт

Төвийн судлаачид
Ц.Дэмчигсүрэн
Төвийн дарга, хурандаа Ц.Дэмчигсүрэн нь Нийгэм, Улс төр, Соёл хүмүүжлийн ажилтан мэргэжилтэй, Боловсролын доктор, дэд профессор.

Б.Содбилэг
Эрдэм шинжилгээний ажилтан, ахмад Б.Содбилэг нь Социологич-нийгмийн сэтгэл зүйч, төрийн захиргааны удирдлагын мэргэжилтэй, магистр зэрэгтэй. Б.Содбилэг нь аюулгүй байдал, иргэн цэргийн харилцааны чиглэлээр дагнан ажилладаг.

Б.Нэргүй
Эрдэм шинжилгээний ажилтан, ахмад Б.Нэргүй нь Социологич мэргэжилтэй, социологийн ухааны магистр зэрэгтэй. Б.Нэргүй нь цэргийн социологи, нийгмийн сэтгэл зүйн чиглэлээр дагнан ажилладаг.

Б.Бадарч
Бэлтгэл хурандаа, Галт хэрэгслийн инженер, нийгмийн шинжлэх ухааны багш мэргэжилтэй, боловсролын доктор зэрэгтэй, профессор цолтой. Олон нийт болон зэвсэгт хүчний харилцааны чиглэлээр дагнан ажилладаг.

Г.Ган-Эрдэнэ
Эрдэм шинжилгээний дэд ажилтан, санхүү, бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй, бизнесийн ухааны бакалавр зэрэгтэй. Олон нийт болон цэргийн эдийн засгийн чиглэлээр дагнан ажилладаг.

Веб: www.mids.gov.mn
И-мэйл: info@mids.gov.mn

Прогноз төв нэрээ өөрчлөв

МАН удирдах зөвлөлийн хурлаараа сургалт судалгааны “Прогноз” төвийнхөө нэрийг өөрчилж “Нийгмийн ардчиллын хүрээлэн” болгосон байна. МАН-ын “Прогноз” төв нь намын болон гишүүдийн рейтингийг олон нийтийн хамруулсан судалгааны үндсэн дээр тулгуурлан гаргадаг байгууллага байсан бөгөөд намыг “Магтан дуулах” байгууллага хэмээн олон хүний шүүмжлэлд өртдөг байв. “Прогноз” төв нь “Нийгмийн ардчиллын хүрээлэн” болсноор намын үйл ажиллагааг иргэдтэй холбох, мэдээлэл сурталчилгаа өгөх зэрэг нээлттэй байгууллага болж байгаа юм.

“Максима” ХХК-ны тухай

Сургалт
“МАКСИМА” Төвийг үүсгэн байгуулсан хүмүүс 1999 оноос хувь хүнийг хөгжүүлэх системт сургалтаар үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд 2004 онд сургалт, судалгаа, консалтингийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “Максима” ХХК-ийг үүсгэн байгуулсан юм.

Сургалтын үйл ажиллагаа нь 2003 оноос эхлэн тогтмол явагдаж байна. Бизнесийн болон Үйлчилгээний байгууллагууд , Төрийн өмчийн томоохон аж ахуйн байгууллагууд, Монголын томоохон банк санхүүгийн байгууллагууд, Олон Улсын Төсөл хэрэгжүүлэгч ОУБ-тай хамтран ажилладаг.

Сургалтын хөтөлбөрөө боловсруулахдаа орчин үеийн менежментийн цоо шинэ хандлага болох байгууллагын ажлын амжилтын үндэс бол ажилтнуудын хувийн чадвар, хөгжил, тэдний хувийн сэдэл санаачлагад тулгуурладаг гэсэн зарчмыг баримталсан юм. Ингэхдээ орчин үеийн бизнесийн удирдлага, бизнесийн болон харилцааны сэтгэлзүйн шинэ арга барилууд болон менежментийн зарчмуудыг Монголын онцлогт тохируулан хэрэглэж байна.

Сургалтын зорилго нь сургалтанд хамрагдсан хувь хүн өөрийн зорилго, үнэлэмжийг байгууллагынхаа зорилго, үнэт зүйлтэй уялдуулж, командаар ажиллах сэтгэл зүйн бэлтгэл хангагдаж, бүтээлчээр сэтгэж ажиллах хувийн сэдэл тэмүүлэлтэй болоход туслах явдал юм.

Сургалтын гол онцлог нь сэтгэл зүйн арга барилуудыг түлхүү хэрэглэх замаар лекц трейнинг хосолсон сургалт явуулдгаараа бусад сургалтын хэлбэрээс ялгардаг.

Сургалт танхимын болон танхимын бус курс хичээл гэсэн хоёр хэлбэрээр явагддаг Танхимын сургалт нь захиалагч байгууллагын онцлогоос хамааран сэдэв ба цагийг тохиролцож явуулдаг бол танхимын бус сургалт нь ажлын бус орчинд /амралтын газар, байгалийн орчинд гэх мэт/ 2-3 өдрийн 20-30 цагийн эрчимтэй лекц тренинг хосолсон бүтэн курс сургалт байдаг.

Судалгаа

Бизнесийн болон Төрийн байгууллага, ТББ, ОУБ, Хувь хүний -ын захиалгаар 2005 оноос эхлэн социологийн судалгаа хийж байна.

Судалгаа нь тоон судалгаанаас гадна чанарын судалгааг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна.

Захиалгат судалгааны цар хүрээ, шаардлага, зорилгоос хамаарч манай судалгааны багт МУИС, СЭЗДС, ОХУ-ын Москвагийн ИС, мөн бусад нарийн мэргэшсэн судлаачид гэрээгээр ажилладаг.

Хийсэн зарим судалгаа

Sentosa “Food Court”-1,2-ын хэрэглэгчийн судалгаа: УБ хот,/2005 он/
“Гялбаа” сэтгүүлийн уншигчдын судалгаа: УБ хот, / 2005 он/
МУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн гарааны рейтингийг тодорхойлох судалгаа /ОХУ-ын судлаачидтай хамтарсан/ : Үндэсний хэмжээнд,/2005 он/
MSM компанийн захиалгаар хэрэглэгчийн судалгаа: УБ хот, / 2007 он, 2 удаа/
“Гацуурт” Компанийн захиалгаар Телевизүүдийн рейтингийн судалгаа УБ хот, Үндэсний хэмжээнд: /2007 онд 3 сар, 6 сард 2 удаа/
ЦЕГ-ын захиалгаар “Олон нийтийн үнэлгээ”-ний судалгаа: УБ хот, /2007он 7 сар/
“Улаанбаатар хотын иргэдийн Улс төрийн хандлагыг тодорхойлох” судалгаа:/2007он 8 сар/
Хүний аюулгүй байдлын судалгааны төв, Щвейцарийн Хамтын Ажиллагааны нийгэмлэгийн захиалгаар “Нэг цэгийн үйлчилгээний талаарх иргэдийн санаа бодол” судалгаа: Үндэсний хэмжээнд /2008 он 3 сар/
МУИС-ийн “Реформ” багийн захиалгаар “Оюутны сэтгэл ханамж” –ийн талаарх судлагаа: МУИС /2008 он 5 сар/
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн захиалгат судалгаа: Үндэсний хэмжээнд, /2008 онд 5 удаа/
Харвардын ИС-ийн профессор Б. Мандухайгийн захиалгаар “Сонгогчдын сонголт ба хүйсийн мэдрэмж” судалгаа: УБ хот, 4 аймаг /2008 он 7 сар /
Кембрижийн ИС-ийн Монгол судлал-Дотоод Ази судлалын салбар болон Олон Улсын Монголч Эрдэмтдийн Холбооны хамтарсан “20-р зууны Монголын Аман Түүх” судалгааны төслийн техникийн гүйцэтгэл дээр ажиллаж байна. /2008-2010 он/
Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан цуврал судалгаа: Үндэсний хэмжээнд, / 2009 оны 2-р сараас 5-р сарын хооронд нийт 5 удаа/
МУИС-ийн багш оюутны “ёс зүйн кодекс” боловсруулахад зориулж багш оюутны фокус бүлгийн судалгаа: МУИС /2009 оны 6 сар/
“Багануур илч” ХК-ийн захиалгаар “Улаанбаатар хотын гэр хорооллын нүүрсний хэрэглээний судалгаа” УБ хот, /2009 оны 7 сар/
Оюутолгойн гэрээ батлах ЗГ-ын ажлын хэсгийн захиалгаар “Оюу толгой төслийн талаарх олон нийтийн санаа бодол” фокус бүлгийн судалгаа. УБ хот, /2009 оны 8 сар/
Чингэлтэй дүүргийн УИХ-ын нөхөн сонгуулийн 24-р тойрогт нэр дэвшигчийг тодруулах, нэр дэвшигчийн рейтингийн динамикийг тогтоох социологийн судалгаа: Чингэлтэй дүүрэгт, / 2009 оны 9-10 сард 4 удаа/
“Энержи Ресурс” компанийн захиалгаар “Ухаа худаг төмөр замын төслийн нөлөөллийн бүсэд орсон малчин өрхийн нийгэм-эдийн засгийн байдал” суурь судалгаа. Өмнөговь аймгийн 3 сум, /2009 оны 12 сар/
“Монголын өнөөгийн нийгэм-эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлын талаарх олон нитйин санаа бодол” үндэсний хэмжээнд хийсэн суурь удалгаа. Үндэсний хэмжээнд, /2010 оны 1-2-р сар/

Удирдлага:
Ядамсүрэнгийн Хишигсүрэн “Максима” ХХК-ийг үүсгэн байгуулагч, Судлаач

Загасбалдангийн Энхжаргал “Максима” ХХК-ийг үүсгэн байгуулагч, захирал

Утас: 99026676, 9888887
Вэб: www.maxima.mn
И-мэйл:contact@maxima.mn
Чингэлтэй Дүүрэг, Бага Тойруу, 6-р хороо, 16-16

Судалгааны төвүүдийн веб сайт

Сант марал сангийн веб сайт: www.santmaral.mn /Шинэчлэгдсэн/
Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн веб сайт: www.pressinst.org.mn
IRIM хүрээлэнгийн веб сайт: www.irim.mn
MMCG судалгааны төвийн веб сайт: www.mmcg.mn
Улс төрийн боловсролын академийн веб сайт: www.academy.org.mn
Филантропи хөгжлийн төлөө төвийн веб сайт: www.philanthropy.org.mn

Ц. Норовдондог: Судалгаа, шинжилгээний ач холбогдлыг ойлгож, үнэлж байгаад урамшдаг

УИХ-ын Тамгын газрын бүтцэд Судалгаа, шинжилгээ, олон нийттэй харилцах төв байгуулагдаад жил гаруй хугацаа өнгөрч байна. Хууль тогтоох засаглалд хамгийн ойр ажиллаж судалгаа, мэдээллээр хангадаг дэлхийн парламентуудтай жишиг ойртсон ийм бүтэц нь манай УИХ-ын хорин жилийн түүхэн дэх шинэлэг зүйл билээ. Ард олондоо нээлттэй ойрхон ажилладаг, асуудалд судалгаа шинжилгээтэй, ул суурьтай ханддаг мэргэжлийн Парламенттай болох суурь бүтэц ч гэж энэхүү төвийг бас харж болно. Тус төвийн дарга Ц. Норовдондогтой хийсэн ярилцлагаас уншигч Та илүү тодорхой ойлголт авах буй за.

Судалгаа, Шинжилгээ, Олон нийттэй харилцах төв байгуулагдаад жил илүү боллоо. Ажлынхаа үр дүнг хэрхэн харж байна вэ?

Өнгөрсөн хугацаанд бидний хийсэн судалгааны өгөөжийг хэрэглэгчид буюу УИХ-ын гишүүд л дүгнэнэ шүү дээ. Миний ойлгож байгаагаар судалгааны бүтээгдэхүүнийг маань УИХ-ын гишүүдийн ихэнх нь аваад хэрэглээд сурчихсан, тодорхой хэмжээнд манай ажлыг үнэлж, хүлээн зөвшөөрч байна гэдгийг бид өдөр тутмын ажлынхаа явцад мэдэрч байна. Хэрэгтэй бүтээгдэхүүн эндээс гараад байна аа, ажилд өгөөжөө өгөх юм байна шүү гэдгийг хаа хаанаа ойлгосон нь гол үр дүн биз ээ. Ялангуяа гадна дотны байгууллагууд, мэргэжлийн судлаачид манай хийсэн судалгааг үнэлэх үнэлэмж, хандлага нэмэгдэж байгаа нь мэдрэгддэг учраас бид ямар ч байсан үр өгөөжтэй ажиллаж байна гэж үзэж байгаа. Бид судалгааны ажлуудаа эмхэтгэн цуврал хэлбэрээр ном болгон гаргаж байна. Чуулганы завсарлагаанаар бид 3, 4-р эмхэтгэлээ бэлэн болгосон. Манай судалгааны эмхэтгэлийг авъя, хамтран ажиллая гэсэн эрэлт их болж байна. Үүний зэрэгцээ олон улсын байгууллагуудын зүгээс манай төвийн ажлыг их дэмждэг. Дэлхийн банк, Азийн сан, Бүгд найрамдахчуудын хүрээлэн гэх мэтийн олон байгууллагууд нааштайгаар хүлээн авч хамтран ажиллаж байна.

Өндөр хөгжилтэй орнуудын хууль тогтоох байгууллагад ийм судалгааны алба зайлшгүй байдаг. Тухайлбал, АНУ-ын Конгрессийн Судалгааны алба нь 100 жилийн түүхтэй. 700 судлаачтай. Үүний дээр зөвхөн төсвийн судалгаа тогтмол хийдэг 300 ажилтантай, нийтдээ 1000-гаад хүн ажилладаг юм билээ. Одоо хөгжиж байгаа орнуудын Парламентад ийм судалгаа шинжилгээний алба үгүйлэгдээд байна гэдэг нь дэлхийн практикт тодорхой болчихсон. Тиймээс хөгжиж буй улсуудад ихэвчлэн гадны байгууллагын дэмжлэгтэйгээр ийм бүтэц бий болгож байна. Харин манайх энэ бүтцээ өөрсдөө байгуулсан. Бусдын дэмжлэггүйгээр, өөрсдийн нөөц боломжоо шавхаад, яг гадаадын өндөр хөгжилтэй улсуудын туршлагаар зохих хэмжээнд ажлаа эхлүүлж чадсаныг л их үнэлдэг юм. Өөрсдийгөө магтаж байна гэж сайн ойлгохгүй хүн бол хэлэх л байх. Гэхдээ бид үүнийг яагаад ингэж зоригтой хэлж байна вэ гэхээр гадаадын байгууллагууд, дотоодын судлаач шинжээчид ингэж хоёр талаасаа үнэлээд байгаа болохоор л их урамшдаг. УИХ-ын гишүүдээс ч бас сүүлийн үед талархлын бичиг их ирж байгаа. Захиалсан ажлыг богино хугацаанд, чанартай хийж өгсөнд баярлалаа, танай тийм тийм судлаачдад баяр хүргэе гэх мэт их сайхан үгтэй талархлын бичгүүд ирдэг болохоор манай төвийнхөн ажлаа зөв эхлээд явж байна даа гэж урам ордог.


Асуудлыг шийдэх бодлогын хувилбарууд гаргадаг

Танай ажлыг ойлгохгүй тал эхлээд байсан уу?

Сайн ойлгохгүй тал эхэндээ гарч байсаан. Жишээ нь, Их хурлын бүтцэд ажилладаг судалгааны нэгж гэдэг ямар үүрэгтэй, ямар чиглэлийн судалгаа хийдэг, түүнийгээ хэнд зориулдаг, судалгааны арга зүй нь юу юм, академик суурь судалгаанаасаа юугаараа ялгардаг вэ гэдгийг тэр болгон хүмүүс сайн мэдэхгүй байна. Суурь судалгаа, хавсарга судалгаа гэсэн үндсэн хоёр чиглэл бий. Онолын болон суурь судалгааг эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, их , дээд сургуулиуд дээр гол төлөв хийдэг. Их цаг хугацаа шаарддаг, онолын түвшинд гүнзгий хийдэг судалгаанууд л даа. Харин манай ажлын онцлог нь хэрэглээний судалгаа буюу бодлогын судалгаа. Хавсрага судалгааны төрөл гэсэн үг. Энэ судалгааны төрөл маань Монголд шинэ тутам, дөнгөж л эрч хүчтэй хөгжлийнхөө идэвхтэй үеийг эхлүүлж байгаа гэж би боддог. Бодлогын судалгааны чиглэлээр Монголд мэргэшсэн судлаачдыг бэлтгэх шаардлага байна уу гэвэл байна. Энэ бол төрийн байгууллагын бүтцэд засаглалын дээд түвшинд хийгддэг судалгаа. Засаглалын дээд түвшинд буюу шийдвэр гаргах , хууль тогтооход тэрхүү тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бодлогын хувилбаруудыг гаргаж ирдэг, хувилбаруудын эерэг сөрөг талыг үнэлдэг, аль болох өргөн хүрээтэй мэдээлэл судалгаагаар маш богино хугацаанд шийдвэр гаргагчдыг хангадаг ажил. Шуурхай хийгдэх учиртай. Асуудлын мөн чанарыг нарийвчлан судлахаасаа илүүтэй, энэ асуудлыг шийдэх ийм хувилбарууд байна аа гэдгийг гаргаж өгөх нь хамгийн чухал байдаг. Бодлогын хувилбарууд дэвшүүлдэг ч гэж ойлгож болно. Тийм учраас өндөр хөгжилтэй орнуудад тухайн асуудлаар нэг цагийн дотор ч юм уу, эсвэл шууд хариулт хэлэх хэмжээнд судлаачид нь бэлтгэгдсэн байдаг. Олон жилийн туршлагатай, тухайн салбараа судлаад гартаа оруулчихсан шинжээч, судлаачид байдаг учраас ямар нэг яаралтай асуудал гарахад хэлэх мэдээлэл, хувилбарууд нь бараг бэлэн байдаг. Алив нэг асуудал дээр шууд хариулт өгөх хэмжээнд мэдээллийн бааз нь ч хангалттай, судлаачид нь ч өндөр мэдлэг, чадвартай байдаг юм билээ.

Судлаачид мэргэших ёстой гэсэн үг үү?

Маш тогтвортой ажиллах, бас мэргэших ёстой. Мэргэшсэн судалгааны алба байж гэмээнэ шуурхай ажиллах боломж бүрдэх юм. Ирээдүйд манай төвийн ажилтнууд ч ийм болно гэж харж байгаа. Хоёрдугаарт, маш баялаг мэдээллийн бааз байх ёстой. Бидний ажлын үндсэн хэрэгсэл нь мэдээллийн сан шүү дээ. Монгол улсад маань одоо мэдээллийн бааз ямар байгааг гадарлаж байгаа бизээ. Төрийн байгууллага хооронд, төрийн байгууллага болон төрийн бус байгууллагууд, судалгаа шинжилгээний байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох үйл ажиллагаа их хүндрэлтэй. Жишээ нь, УИХ-ын гишүүд бидэнд аль нэг сэдвээр судалгаа хийх захиалга өгөхөд төрийн байгууллагуудаас бид албан бичгээр мэдээлэл хүсдэг. Тэр албан бичигт хариу өгөх, мэдээлэл ирүүлэх хүртэл хугацаа их шаарддаг, хүнд суртал гардаг. Бид тухайн албан газраас мэдээлэл шаардах эрх нь байна уу , үгүй юү гэдгийг ч бас тодорхой хуульчилмаар байна.Төрийн байгууллагуудаас мэдээлэл авахад ялангуяа цаг хугацааны хувьд хүндрэл их гарч байна.

Нөгөө талаар, номын сангийн мэдээлэл , интернэтийн эх сурвалж дээр бид түшиглэн судалгаа хийдэг. Хэдийгээр интернэтээс хангалттай мэдээ материал олж авдаг ч гэсэн зарим нэг асуудлаар зайлшгүй албан ёсны мэдээллийн эх сурвалжид хандахаас аргагүй болдог л доо. Өөр нэг асуудал бол суурь судалгааны ажил Монголд зогсонги байдалтай болчихож. Академик сургалт, судалгааны байгууллагууд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, ШУА-ийн харъяа хүрээлэнгүүд идэвхтэй судалгаа хийхгүй байна. Суурь судалгааны ажил буюу мэдээллийн гурав дахь эх сурвалжаа бид авч чадахгүй байна гэсэн үг. Тиймээс энэ оноос судалгааны байгууллагуудтай хамтран ажиллах тал дээр нэлээн анхаарч ажиллах болно. УИХ-ын Тамгын газар ШУА, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Ажил олгогч эздийн холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Эдгээр санамж бичигт гарын үсэг зурсанаар бид мэдээлэл солилцох, эрдэм шинжилгээ, онол практикийн хурал хийх, хамтарсан сургалт, судалгаа хийх боломжтой болж байгаа юм.

Ингэж түншлэлийн холбоо байгуулаад, тухайн чиглэлийн байгууллагууд суурь судалгаагаа нэлээн сайн хийдэг болоод, Их хуралд түүнийгээ ирүүлдэг байх юм бол мэдээллийн эх сурвалж нэмэгдэнэ. Бусад улс оронд бодлогын судалгааны төвүүд нь суурь судалгаагаа хүлээн авах эрх нь нээлттэй байдаг юм билээ. Тэд бүх судалгааныхаа нэг хувийг Парламентын номын санд өгдөг. Гэтэл манай судалгааны байгууллагууд хийсэн ажлаа Парламентын номын санд ирүүлдэггүй. Тэгэхээр бид хамтын ажиллагааныхаа шугамаар тухайн судалгааг авч болох юм.

Олон улсын томоохон судалгааны баазуудад нэвтрэх боломжтой боллоо

Судлаачид гэдэг чинь номон далай дунд ажиллах ёстой хүмүүс. Би өнгөрсөн онд Австрали, АНУ-д очиж Парламентын судалгааны төвүүдийнх нь ажилтай танилцсан. Парламентын судалгааны төв нь номын сантайгаа хамт байдаг юм байна. Яаралтай лавлагаа мэдээллийг жишээ нь Австрали, Америкт номын сангийн ажилтнууд нь шуурхай гаргаад өгч байх юм. Энэ бол бас л нэг төрлийн мэргэшсэн үйлчилгээ. Лавлагаа мэдээлэл дээр боловсруулалт хийх ажлыг нь мэргэшсэн судлаачид хийдэг. Тэгэхээр номын сан, судалгаа хоёр нэг юмны хоёр тал байгаа учраас Номын сангийнхаа баазыг их өргөжүүлэх шаардлагатай болоод байна. Энэ бүхэн чинь нөгөө л мөнгө төгрөг, цаг хугацааны асуудал шүү дээ. Манай хувьд яахав боломжийнхоо хирээр зах зээлийн үеийн, шинэ цаг үеийн ном хэвлэлээр фондоо баяжуулж л байна. Энэ ажлынхаа шугамаар бид Дэлхийн банкинд, мөн Туркийн Олон улсын хөгжлийн байгууллагад хүсэлт тавьсан. Парламентын номын сан маань юуны өмнө цахим хэлбэртэй болох ёстой. Эхний ээлжинд номын сангаа цахим баазтай болгочихъё. Тэгвэл судлаачид маань өрөөндөө сууж байгаад мэдээлэл авч чадна. Одоо бол ажлынхаа бараг 50-60 хувийг номын санд гүйж очиж өнгөрөөж байна. Энэ чинь номын сан , судалгааны ажил хоёр их ойр байх ёстой гэдгийг харуулаад байгаа юм. Парламентын номын санг цахим болгочихвол Их хурлын гишүүдэд ч гэсэн түүнийг ашиглахад ихээхэн дөхөм, зөвлөх , туслахууд ч гэсэн өрөөндөө сууж байгаад номын сангийн фондоос мэдээлэл авдаг болох ач холбогдолтой.

Ийм эх сурвалжуудаас гадна олон улсын хэмжээний судалгаа, мэдээллийн их том баазууд бий. Дэлхийн хэмжээний судлаачдын хийсэн ажлуудыг нэгтгэсэн, олон улсад танигдчихсан мэдээллийн баазад нэвтэрч мэдээлэл авахад төлбөртэй. Тиймээс бид Олон улсын номын сангуудын холбоонд гишүүнчлэлтэй боллоо. Өмнө нь манай улс гишүүнчлэлтэй байсан боловч идэвхтэй үйл ажиллагаа явуулж чадалгүй хасагдсан юм байна. Энэ оноос гишүүнчлэлээ сэргээгээд идэвхтэй ажиллаж байгаа. Олон улсын номын сангийн мэдээллийн сайтууд руу орох эрхээ авчихаж байна гэсэн үг. Номын сангийн холбоонд элссэнээр олон улсын судалгааны төвүүдтэй харилцах боломж нээгдэнэ. Манай төв бас Ази-Номхон далайн бүс нутгийн парламентын судалгааны албадын хамтын ажиллагааны сүлжээнд гишүүнчлэлтэй болж байгаа. Бусад орнуудын зүгээс манайтай харилцахад улам бүр нээлттэй болж байна аа л гэсэн үг. Тиймээс Дэлхийн банкнаас манай судалгааны төвийг түшиглээд Хөгжлийн мэдээллийн төв байгуулах төсөл хэрэгжүүлэх гэж байна. Монголд ийм төв Нээлттэй нийгэм хүрээлэн, МУИС дээр, Өмнөговь , Дарханд байгаа. Тав дахийг нь манай Их хурлын Номын сангийн дэргэд байгуулъя гэж байгаа юм. Дэлхийн банк өмнө нь Филиппиний Конгрессийн дэргэд ийм Хөгжлийн мэдээллийн төв байгуулсан туршлагатай, бид саяхан очиж газар дээр нь туршлага судлаад ирсэн. Одоо хоёр дахийг нь Монголд хэрэгжүүлье гэж байгаа нь Дэлхийн банкнаас бидэнд үзүүлж буй маш том дэмжлэг туслалцаа гэж бид ойлгож байна. Тухайн улсын Парламентыг түшиглэн мэдээллийн төв байгуулж буй хоёр дахь тохиолдол гэсэн үг. Бид энэ төвийг түшиглэн Дэлхийн банкны Хөгжлийн мэдээлэл, сургалтын сүлжээнд холбогдож бусад орнуудтай мэдээлэл солилцох, зайн сургалт явуулах, Дэлхийн банкнаас гаргасан мэдээлэл судалгаануудыг он-лайн болон хэвлэмэл байдлаар авах боломжтой болж байгаа юм.

Энэ төв нь зөвхөн төрийн ордон дотор Парламентын гишүүд, Засгийн газар, Ерөнхийлөгчийн Ажлын албанд үйлчлэх төдийгүй олон нийт рүүгээ хандаж ажиллана. Ийм төв байгуулснаар Дэлхийн банкны группийн орнуудын сайт руу үнэ төлбөргүй нэвтрэх эрхтэй болно. Дэлхийн банкны мэргэжилтнүүд маш их судалгаа хийдэг. Тэр их судалгааны бааз руу үнэ төлбөргүй орох эрх нээгдэх юм. Мөнгө төлж мэдээлэл авна гэвэл ихээхэн зардал гарах нь ойлгомжтой шүү дээ. Парламент өөрөө ард олондоо нээлттэй бол олон улсад тийм хууль тогтоох байгууллагыг маш их дэмждэг

Мэдээллийн өөр нэг том эх сурвалж бий. АНУ-ын Конгрессийн Дэлхийн хуулийн мэдээллийн сүлжээ гэж байгууллага байдаг. Сүлжээндээ 50-иад улсыг нэгтгэсэн, хуулиудаа солилцдог, олон хэл дээр хуулийн албан ёсны орчуулгууд нь тавигддаг. Энэ байгууллагад гишүүнчлэлтэй болчихвол ажилд маань их хэрэгтэй. Бид чинь гол төлөв хуулиудын харьцуулсан судалгаа хийж байгаа шүү дээ. Их хурлын гишүүдээс ирж буй захиалгын дийлэнх нь бусад улсад энэ харилцааг хэрхэн хуульчилж вэ, яаж зохицуулсан бэ гэсэн туршлагыг их сонирхдог. Хэдэн ч улсын хуулийг харьцуулах шаардлага гарч болно, ядаж л 4-5 орны хуулийг харьцуулах жишээтэй. Тиймээс бид энэхүү хуулийн мэдээллийн сүлжээнд гишүүнчлэлтэй болчихвол найдвартай, бас их чухал эх сурвалж болох төдийгүй , Монгол Улсын Их хурлаар батлагдсан бүх хуулийг уг санд багтаах боломжтой болно.

Энэ мэтчилэн УИХ-ын Тамгын газар гаднын мэдээллийн баазуудад нэвтрэх боломжийг аль болох ашиглаж, өөрсдөөс шалтгаалах бүх зүйлийг хийж байна. Гадаадын байгууллагууд ч ийм чармайлтыг их дэмждэг юм байна. Ер нь тухайн улсын Парламент өөрөө нээлттэй байгаад, дэргэдэх Судалгааны төв нь идэвхтэй сайн ажиллаад ирэх юм бол олон улсын түвшинд өндөр үнэлгээ өгдөг. Монгол улсын Парламент нээлттэй , олон нийтийнхээ санаа бодолд үндэслэсэн эрх зүйн актууд гаргах чадавхитай болж байна гэж ханддаг. Олон улсын зарим байгууллагуудын зүгээс бидэнд онцлон хэлж буй зүйл бол Улсын Их Хурал өөрийн бүтэцдээ Судалгааны төв байгуулсан нь танай Парламентын хувьд том дэвшил болжээ гэдэг. АНУ-ын Конгрессийн гишүүд манай Их хурлын гишүүдтэй уулзахдаа "Танайх ийм Судалгааны төвтэй болсон нь эр зоригтой, дэвшилттэй алхам болжээ " гэж хэлж байсан.

Богино хугацаанд маш чанартай 100 орчим бүтээгдэхүүн гаргажээ

Хямралын жил Судалгааны алба хэмээх нүсэр бүтэц байгууллаа гэсэн шүүмжлэл гарч байсан санагдах юм?

Бид маш бага зардалтай ажиллаж байгаа шүү дээ. 1990 оноос хойш ямар нэг байдлаар судалгааны нэгжүүд парламентад үйлчилж байжээ. Манайх зургаа дахь нь болж байна. Хэрэгтэй байсан учраас ядаж лавлагаа мэдээлэл хариуцсан нэгж Тамгын газрын бүтцэд байж л байсан. Хамгийн сүүлд УИХ-ын дэргэд Бодлогын шинжилгээний төв бие даасан байдлаар ажиллаж байгаад татан буугдсан. Гэтэл өнгөрсөн хугацаанд янз бүрийн хэлбэр, бүтцээр ийм нэгж ажиллуулаад үзэхэд УИХ-аасаа хол, тусдаа бие даасан статустай байхаар уг судалгааны нэгж ажиллах боломжгүй гэдэг нь олон зүйлээс харагдсан. Бие даасан байгууллагад тодорхой хэмжээний санхүүжилт хэрэгтэй. Нөгөө талдаа УИХ-д шуурхай үйлчлэх, чуулганаар асуудал хэлэлцэх үед аль болох хурдан ммэдээлэл , судалгаа , лавлагаа гаргаж өгч чаддагүй байлаа. Жишээ нь, Бодлогын шинжилгээний төв Байнгын хороодын захиалгаар урьд нь судалгаа хийж байсан боловч судалгаагаа төлбөртэй хийнэ. Хамгийн багаар бодоход сар , түүнээс дээш хугацаанд хийдэг байв. Гэтэл Их хуралд өргөн баригдсан асуудлууд богино хугацаанд шийдэгдчихдэг учраас судалгаа гарч ирэх үед хууль нь хэдийнэ батлагдчихсан байх жишээтэй. Тэгэхээр судалгаа хийлгэсний ач холбогдол үгүй болж байгаа юм. Тиймээс УИХ-ын Тамгын газрын бүтцэд ажиллана гэдэг их чухал гэдэг нь эндээс харагдаж байна.

Нөгөө талаар , бид зөвхөн цалингаа аваад л судалгаа хийж байгаа гэдэг нь маш их зардал хэмнэнэ гэсэн үг. Гишүүд өмнө нь судалгааг төлбөртэй хийлгэж байсан бол одоо тийм зардал гарахгүй байна, хүссэн бүх асуудлаараа хандаж байна. Зөвхөн 2009 онд манай судалгааны төв 80 гаруй бүтээгдэхүүн хийчихсэн байна.

Гол бэрхшээл юу байна вэ?

Шуурхай ажиллахын тулд тодорхой нөхцөл шаардлагатай болдог. Жишээ авъя л даа. Манай ажилтнууд зарим тохиолдолд өдөр тутмын сонингууд дээр тодорхой сэдвээр агуулгын контент анализ хийдэг. Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар жишээ нь УИХ-ын даргын захиалгат судалгааны ажил орж ирсэн юм. Тэгээд өдөр тутмын долоон сонины 2000-2009 оны бүх дугаараас мэдээлэл хайж, түүн дээрээ анализ хийнэ гээд бодоод үз дээ. Өдөр бүр гардаг сонины дугаар болгоныг эргүүлж үзнэ шүү дээ. Амны хаалт зүүгээд л манай хэд чинь бүтэн хоёр сараар ажиллахаар сульдаж унах шахдаг. Ийм хүнд нөхцөлд ажилладаг гэдгийг тэр бүр хүн мэдэхгүй л дээ. Гэхдээ үр дүнд нь гарч буй маш чухал мэдээлэл зөвхөн манай Их хурлын номын санд л байдаг. Бас нэг жишээ авъя. Х. Тэмүүжин гишүүн парламент байгуулагдсанаас хойш Байнгын хороод , Их хурлын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгүүдийн холбоотой бүрэн хэмжээний мэдээллийг гаргаад өгөөч гэсэн. Нийтдээ 250 Ажлын хэсгийг байгуулсан захирамж, Байнгын хороодын протокол, гаргасан шийдвэр, шийдвэрийн хэрэгжилт гээд архивын маш их мэдээлэл дээр ажиллана гэдэг үнэхээр хүнд хөдөлмөр. Энэ нь тэгээд тодорхой цаг хугацааны дотор хийгдэх ёстой. Энэ мэтээр одоо байгаа мэдээллийн бааз дээрээ бид байгаа боломжоороо ажиллаж л байна. Тиймээс мэдээллийн баазаа шинэчлэнэ, цахим хэлбэрт оруулна гэдэг их чухал ажил юм аа.

Бас нэг хүндрэл гардаг зүйл нь, УИХ-д хууль өргөн баригдсаны дараа намын бүлгүүд, Байнгын хорооны хурал, тэгээд нэг, хоёрдугаар хэлэлцүүлгээр ороод, заримдаа эхний хэлэлцүүлгээр л батлагдчихдаг. Тэр богино хугацаанд бид бас ажлаа зохицуулах шаардлага гардаг. Бид чуулганы завсарлагаар дараагийн чуулганаар хэлэлцэх асуудлаар хийх судалгааны ажлуудаа судалгааны хэсгүүдэд хуваарилдаг. Тэгээд гишүүдээс судалгааны захиалга ирсэн ч бай, үгүй ч бай манай судлаачид тухайн асуудлуудыг бэлдээд, мэдээллийн баазаа бүрдүүлээд ажиллаж л байдаг. Захиалга ороод ирвэл шууд багийн зохион байгуулалтанд ороод богино хугацаанд гүйцэтгэх нь чухал. Бидний ажлын хамгийн гол хэлбэр нь багийн судалгаа. Манай судлаачид одоо багаар ажиллаж сурч байна. Өөрөөр хэлбэл хөрвөх чадвар сайтай болж байна гэсэн үг. Ажилтай ч байсан өөр шинэ сэдвээр захиалга ороод ирвэл " би тийм юм хийхгүй" гэж хэлэх хүн байхгүй ээ. Бүгдээрээ уг асуудал руу ороод л , тал талаасаа хамжаад л хийж байна. Тийм учраас манай судлаачид цаг хугацааг бүрэн ашиглаж, маш богино хугацаанд үр дүн гаргадаг аа. Бодлогын судлаач байна гэдэг нь бодлогын түвшинд анализ хийх, тухайн салбарын асуудлаа сайн мэдэх, логик дүгнэлт гаргах зэрэг олон янзын ур чадвар шаардсан ажил. Бид бие биенээ сайн нөхөж ажиллаж чадаж байгаа гэж боддог.

Гишүүдийн туслах, зөвлөхүүдтэй хэр ойр ажилладаг вэ?

УИХ-ын Судалгааны төвд ихээхэн ажлууд хийгдчихээд байгааг гишүүд тэр бүр сайн мэдэхгүй байна. Магадгүй хэрэглээнд ороогүй, дасаагүй байж болно. Тиймээс манай төвийнхний энэ жил өмнөө тавьж буй нэг зорилт бол судалгааны бүтээгдэхүүнийг хэрэглээнд оруулах, хэрэглээг төлөвшүүлэх явдал. Энэ зорилт маань Их хурлын гишүүдээс бас өөрсдөөс нь шалтгаална. УИХ-ын гишүүн гэхээр бүх салбарыг нарийн мэдэж байх албагүй шүү дээ. Харин мэргэшсэн судлаачдын хийсэн энэ ажлуудыг уншаад , тухайн салбарыг ойлгох хэрэгцээ бол их бий.

Бидний хийсэн ажлыг бусад улсын Парламентын Судалгааны албанаас хийдэг судалгааны бүтээгдэхүүнтэй харьцуулахад зарим талаараа нүсэр гэж хэлж болно. Яагаад гэхээр бидэнд тэгэх шаардлага байна. Ялангуяа парламент шинээр байгуулагдсаны дараа нэлээд өргөн хүрээнд судалгаа, мэдээлэл гаргаж өгөх шаардлага байна. Манай судалгааны агуулгыг бүхэлд нь харахад онол, практик, бусад орнуудын туршлага, хууль тогтоомжийн хэрэгжилтээс үүдэн гарч байгаа үр дагавар, олон нийтийн саналыг хамарсан байхаас гадна өндөр түвшний математик боловсруулалт хийх ч асуудлууд байдаг. Захиалагчид бусад улсад яадаг вэ, олон улсын хэмжээнд энэ асуудлыг зохицуулдаг дагаж мөрдөх стандарт юу байна, бусад улсад яаж зохицуулаад хэрхэн хуульчилсан бэ, манайд ямар нөхцөл байгаа вэ, хуулийн хэрэгжилтээс үүдээд ямар үр дагавар гарч байна, олон нийт юу гэж бодож байна, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр энэ асуудлыг юу гэж бичиж байна, шийдэх ямар арга байж болох вэ гэх мэтээр асуудаг. Тийм учраас манай судалгааны онцлог нь их өргөн хүрээтэй. Магадгүй Парламентын бүрэн эрхийн хугацааны эхний хоёр жилд ямар ч байсан ингэж судлах хэрэгтэй юм байна. Түүний зэрэгцээ манай төв ийм бүтцээр ажиллаад удаагүй болохоор судлаачдад өөрсдөд нь аль нэг асуудлаар эхнээсээ ултай суурьтай судалгаа хийгээд авах нь ч чухал юм. Ялангуяа өнгөрсөн оны судалгаануудаа бид нэлээн суурь тал руу нь хандаж хийсэн. Тийм учраас гишүүд манай судалгааг хэрэглэх тал дээр нэлээн анхаарч хэвшүүлмээр байгаа юм. Гишүүд цаг зав багатай, тэр бүхнийг уншиж судлах боломжгүй бол туслах , зөвлөхүүд нь судалгааг ашиглаасай, хэрэгцээтэй үед нь хэрэгтэй мэдээллийг нь гишүүндээ хэлж өгч байгаасай гэж боддог. Одоо УИХ-ын гишүүд зөвлөхтэй болно гэж байгаа. Гэхдээ нэг хүн ажил хийх, мэргэшсэн судалгааны баг энэ ажлыг гүйцэтгэх хоёр огт өөр. Бидний гаргаж өгсөн үндсэн материал дээр зөвлөхүүд сайн ажиллаад, энгийн үгээр гол мэдээлэл, дүгнэлтээ гаргаад өгөх чадвартай байвал зүгээр. Цаашдаа бид хангалттай мэдэллийн баазтай болохын хирээр судалгааны бүтээгдэхүүний хэлбэр, стандартыг тогтоож, аль болох товч хураангуй байдлаар гаргаж өгөх боломжтой болно. Ер нь манай үйл ажиллагаа парламентын судалгаа, мэдээллийн үйлчилгээний стандартад аажмаар нийцэж улам боловсронгуй болох учиртай.

Захиалга тодорхой байх ёстой

Танай судлаачид их ачаалалтай ажиллаж байх шиг санагдлаа?

Үнэхээр ачаалал ихтэй байдаг. Сүүлийн үед ачаалал нэмэгдэх хандлагатай байна. Бусад улсын парламентын гишүүд судлаачидтайгаа ч их ойр ажилладаг юм билээ. Харин манай гишүүдийн онцлог юм болов уу нэг том асуудлын хүрээнд судалгаа хий гэдэг. Тэр том асуудлын яг юуг нь анхаарч, аль өнцгөөс нь судлах ёстойг тэр бүр тодорхой болгож өгөхгүй явдал байна. Гишүүдээс ирэх захиалга сүүлийн үед нэмэгдэж байна, судлах асуудал нь ч өргөн байна. Арга ч үгүй биз дээ. УИХ-ын хавар, намрын чуулганы хугацаанд улс орны хувьд амин чухал олон асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Энэ бүхэнд Тамгын газраас туслах, мэдээлэл судалгааны үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй учраас бид хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун, бахархалтай байдаг аа. Гэхдээ үнэнийг хэлэхэд одоогийн байгаа нөөц, боломжийн хэмжээнд бүх асуудлыг зохицуулна гэдэг хүндрэлтэй. Сүүлийн үед хуулийн ажлын хэсгүүд, Тамгын газрын бусад алба, хэлтсүүдийн захиалгаар ч судалгаа хийж байна, Тамгын газрын бусад алба хэлтсүүдийн захиалгаар ч хийж байна. Цаашдаа УИХ-ын гишүүдийн зөвлөхүүд захиалга өгөөд эхлэх юм бол бид энэ бүрэлдэхүүнээрээ үнэхээр дийлэхгүй л дээ. Манай судлаачид орой 19, 20 цагаас нааш гэрийн бараа хардаггүй. Хагас , бүтэн сайнд ч суух нь ч бараг ердийн үзэгдэл. Захиалга энэ янзаараа нэмэгдэх юм бол нэг бол орон тоо нэмэх, эсвэл захиалгыг журамлах асуудал гарах байх.

Хэдэн судлаачтай вэ?

Судлаач 18, шинжээч 4, ахлах шинжээч 5 бий. Номын санд 4 ажилтан, нийтдээ 32 хүн байгаа. Манай судлаачдын 60 орчим хувь нь 30 хүртэлх насны залуус. Манай судалгааны төвд ахмад туршлагатай судлаачид ч бий, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагад ажилласан туршлагатай залуучууд ч бий. Эрдмийн зэрэг, цолтой 6 хүн байна. Ахмад судлаачид маань туршлагатай, харин залуучууд маань орчин үеийн мэдлэг чадвартай, мэдээллийн бааз ашиглах, хурдтай , ачаалалтай ажиллах чадвар эзэмшсэн хүмүүс. Манай хамт олон одоо ажлынхаа арга барилыг олоод багаар маш сайн ажиллаж байна.

Тогтвортой ажиллах нөхцөл нь ямар байна вэ?

Тангараг өргөсөн төрийн албан хаагч нар болохоор харьцангуй тогтвортой ажиллах ёстой. Төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийн статустай, референтийн зэрэглэлээр цалинждаг. Цалин харьцангуй бага. Манай судлаачид үнэхээр сэтгэлээрээ ажиллаж байгаа. Ачаалал их хэдий ч ажилдаа, судалгааны орчиндоо бүр орчихсон, хамтын олны уур амьсгал их сайхан, нэг тийм л хүмүүс байдаг юм. Гэхдээ цаашдаа өндөр мэргэжлийн мэргэшсэн судлаачдыг тогтвор суурьшилтай, ажиллуулья гэвэл цалин хангамж, ажлын нөхцөлийг нь бодолцох л учиртай.

Ажилтнуудаа чадавхжуулах чиглэлээр юу хийж байна вэ?

Судлаачдаа чадавхжуулах тал дээр өнгөрсөн хугацаанд нэлээд зүйл хийсэн. Бүх судлаачаа гадна, дотны байгууллагуудаас зохион байгуулж байгаа хурал семинар, хэлэлцүүлэгт оролцуулдаг. Аль болохоор л судлаачдаа өргөн мэдээлэлтэй болгохыг чармайдаг. Гадагшаа нэлээн явуулж туршлага судлууллаа. Аливаа судалгаа хийхэд хэлний мэдлэг их чухал. Тиймээс хэлний чадавхийг нь сайжруулахад нэлээн анхаарч байна. Бодлогын судалгааны арга зүйгээр, мөн тухайлсан салбараар хүмүүсээ мэргэшүүлэхийг зорьж, өөрсдөө бас бодлогын судалгааны арга зүйн зөвлөмжүүдийг гаргаж, сургалтууд зохион байгуулж байна, бусад орнуудын судалгааны албадын туршлагыг ч нэвтрүүлж байна.

АНУ-ын Конгресст гэхэд л зөвхөн төсвийн судалгааг бүтэн жил дагнаж хийдэг том баг ажилладаг юм билээ. Манайд хэдийгээр эдийн засгийн судалгааны баг байдаг боловч цаашдаа ялангуяа төсвийн болон макро эдийн засгийн шинжилгээний асуудалд илүү анхааръя гэсэн бодолтой байгаа. Парламент төсвийн асуудлаар өөрийн гэсэн судалгаа дүгнэлттэй байя гэвэл яг энэ чиглэлээр бид нилээд өндөр түвшинд бодлогын чанартай судалгаа хийх, төсвийн болон макро эдийн засгийн шинжилгээгээр мэргэшсэн баг ажиллуулах шаардлага бий. Эконометрикс буюу эдийн засгийн математик загварчлалаар бэлтгэгдсэн сайн боловсон хүчин байлаа гэхэд өндөр цалин, хангамжтай газар л ажиллаж байгаа шүү дээ. Мөн батлан хамгаалах , аюулгүй байдал хариуцсан мэргэшсэн судлаач ч хэрэгтэй. Парламентад зориулж зөвхөн нууцын зэрэглэлтэй материал дээр ажилладаг, судалгаа хийдэг ажилтан ч байдаг л юм байна. Шуурхай мэдээлэл , лавлагаан дээр ч орон тооны ажилтан дутагдалтай номын сангийн дөрвөн ажилтан маань хаанаа ч хүрэхгүй л байна.

Шинжээчдийн хувьд арай илүү аналитик түвшний ажлууд хийх ёстой. Судлаачид бол ресурс тал руугаа хайлт хийх, мэдээлэл боловсруулах үүрэгтэй гэх мэтээр ялгаа заагтай л байх ёстой. Гадаадад эксперт гэхээрээ тухайн салбараараа маш сайн мэргэшчихсэн шууд л асуултад хариулдаг хүмүүсийг хэлдэг шүү дээ. Шинжээчид судлаачдаас илүү туршлага хуримтлуулсан, оюун дүгнэлт хийх чадвартай байх ёстой .

Чиг үүргийн журам мөрдүүлэх нь чухал


УИХ-д өдөр тутмын үйлчилгээ үзүүлэх чиг үүргээ танай алба хэрэгжүүлж чадаж байна уу?

Ерөөсөө энэ Судалгааны төв л бүх судалгааг хийх ёстой, хийдэг гэвэл өрөөсгөл ойлголт. УИХ-ын Тамгын газрын бүх алба, хэлтсүүдэд судалгаа, мэдээлэл, лавлагааны чиг үүрэг бий. Гэхдээ өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Манайх хараат бус, өргөн хүрээтэй мэдээлэл судалгааг гаргаж өгч байхад, Байнгын хороодын зөвлөх, референтүүд нь түүн дээр нь ажиллаж ялангуяа хуулийн концепц боловсруулах, бодлого тодорхойлоход нь дэмжлэг үзүүлж зөвлөдөг бол хуулийн хэлтсийн зөвлөх, референтүүд судалгаан дээр үндэслэн хуулийн томьёололыг бэлтгэж өгөх, хуулийн хэлбэрт оруулахад нь туслах гэх мэтээр ажилладаг.

Судалгааны алба бол илүү том асуудлууд руу гүнзгий орох, бодлогын хувилбар дэвшүүлэх, бодлогын шинжилгээ хийх зэргээр ажиллана. Тийм учраас ажил үүргийн заагийг тодорхой болгосон журам гаргаж байгаа. Өнгөрсөн оны хувьд бид захиалагч нь хэн ч байлаа гэсэн бүх захиалгыг биелүүлэхийн төлөө л хамаг хүчээ шавхсан.

Бид яагаад тийм байдалд хүрсэн гэхээр эхний үед Судалгааны төвийн үйл ажиллааг нийтээрээ сайн ойлгохгүй байлаа шүү дээ. Гишүүд өөрсдөө ч сайн ойлгохгүй, бараг ийм нэгж байхын хэрэг бий юү гээд төсөв танаж хасах үед янз бүрээр ярьж байсан. Бас Тамгын газрын орон тоог хасах үед манай 10 гаруй ажилтныг цомхотгосон шүү дээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр ч бидний хийж байгаа ажлыг сайн ойлгоогүй хэрнээ шүүмжлээд л бичээд эхэлсэн. Тиймээс энэ ажлын асар их хэрэгцээ шаардлага байгааг ажлаараа л харуулъя гэсэн бодолтойгоор бид ажилласан.

Одоо бол судалгааны ажил чухал юм, хэрэгтэй юм байна гэдгийг хаа хаанаа ойлгож байх шиг байна. Гэхдээ дэмжье, томруулъя хүрээлэн болгоод тусад нь гаргая гэсэн яриа гараад л ирж байх жишээтэй. Гэтэл Парламентын Судалгааны төв гэдэг чинь бие даасан хүрээлэн бишээ, энэ бол Тамгын газраас парламентад үзүүлдэг үйлчилгээ гэдгийг бусад орнуудын парламентын судалгааны албадуудын жишээ хэлээд байхад, өмнө нь янз бүрээр байгуулж амьдрал дээр туршиж үзсэн хирнээ яриад байгаа нь ойлгомжгүй байдаг. Парламент хэр зэрэг чадавхитай байна, хэр зэрэг мэдээлэл дээр тулгуурлаж үндэслэл тооцоотой хууль баталж байна гэдгийг тодорхойлдог, зайлшгүй хэрэгцээтэй нэгжийг ингэж олон дахин нааш цааш болгох нь зохимжгүй гэдгийг ойлгох цаг болсон. Парламентын өөрийнх нь бүтцийн нэгж байж , шийдвэр гаргагчдад хамгийн ойр, хууль хэлэлцэх процесст үйлчилж тусалдаг шуурхай мэдээлэл , судалгааны ийм нэгж байх ёстой бөгөөд бид зөвхөн парламентад л үйлчилгээ үзүүлэх ёстой юм. Харин бие даасан бодлогын судалгааны хүрээлэнгүүд, think thank байгууллагуудын судалгааг хууль санаачлах эрх бүхий бүх субьектууд, бодлого боловсруулагчид хуулийн төсөл болон бодлого боловсруулах шатанд сайн ашигладаг байх юм бол гарч байгаа хууль, бодлого шийдвэрийн үндэслэл сайжирна гэсэн үг. Тэдгээр байгууллагуудын хийсэн судалгаа бидний ажлыг ч нилээн хөнгөвчлөх талтай байдаг. Сүүлийн үед парламентын судалгааны албадуудын байр суурь нилээд бэхжиж, ажил үйлчилгээний стандарт нь ч тодорхой болсон. Хөгжиж байгаа орнуудын парламентууд бүгд л ийм нэгжийг Тамгын газрынхаа бүтцэд ажиллуулж байгаа, УИХ-ын Тамгын газар ч гэсэн энэ нийтлэг жишгийн дагуу Судалгааны төвтэй болсон.

Конгрессийн Судалгааны албаны зохион байгуулалт ямар байдаг вэ?

Зөвхөн судалгааны захиалга авах, шуурхай лавлагаа, мэдээллээр үйлчлэх танхим нь манай судлаачдын сууж байгаа энэ танхимаас хэд дахин том юм билээ. Мэдээлэл хайлтын систем сайтай, цахим номын сан, номын фондтой, судлаачдын ойрын номын фонд дундаа судлаачид суугаад ажлаа хийдэг байх жишээтэй. Гэхдээ манайх ч гэсэн иймэрхүү зохион байгуулалттай ч гэсэн санасан хэмжээнд хүрч ажлын нөхцөл бүрдэж чадахгүй байна. Яваандаа улам сайжрах биз дээ.

Манай хувьд Тамгын газрын зүгээс нөөц боломжийн хэмжээндээ сайн дэмжиж байна. Ажлын нөхцөлийн хувьд боломжийн, заалны зохион байгуулалттай. Багаар ажиллах, хамтарч ажиллах, бие биедээ хяналт тавихад энэ зохион байгуулалт маань их зүгээр байдаг, ажлын үр дүнд ч сайнаар нөлөөлдөг.

Чуулганы завсарлагаанаар та бүхэн мэдээж гол ажлаа амжуулдаг байх. Ямар ямар чухал асуудлаар судалгаа хийж байна вэ?

Тэгэлгүй яахав. Бид чуулганы завсарлагаанаар дараагийн чуулганаар хэлэлцэх асуудлуудаар төлөвлөгөөт судалгааны ажлуудаа амжуулж хийдэг. Одоогийн байдлаар хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдэд холбогдох судалгааны сэдвүүдээ гаргаж судалгааны хэсгүүдэд нь хуваарилан өгч мэдээллийн баазаа бүрдүүлж байна. Бидний нилээн хүч тавьж байгаа нэг асуудал бол УИХ-ын дарга Д. Дэмбэрэлийн захиалгаар хийж байгаа Монгол улсын эдийн засаг, санхүү, бизнесийн харилцааг зохицуулж буй 100 хуульд концепцийн шинжилгээ хийх захиалгат ажил байгаа. Захиалгын дагуу бид төсөв, татвар, ашигт малтмал, банк санхүүгийн зах зээл, гадаадын хөрөнгө оруулалт, аж ахуйн нэгжийн тухай хууль, иргэдийн өмчлөл, өмчийн харилцаа, газрын харилцаа, болон бусад харилцааг зохицуулж буй бүх хууль тогтоомжуудын концепцийг бодлогын түвшинд нэгдсэн байдлаар дүн шинжилгээ хийх, хууль хоорондын уялдаа, эдийн засгийн орчны эрх зүйн зохицуулалтын төлөв байдлыг тодорхойлох ёстой. Өнгөрсөн үедээ дүн шинжилгээ хийж ирээдүйгээ зөв тодорхойлоход энэхүү судалгаа системтэй мэдээлэл болно байхаа. Мөн төмөр замын бодлогын асуудал, таваар түүхий эдийн бирж, хот тосгоны эрх зүйн байдал, агаарын бохирдлын асуудал зэрэг олон асуудлаар судалгаа хийж байна.

Баярлалаа. Танай ажилд амжилт хүсье.

Л. Болормаа Эх сурвалж: www.inet.mn

Улс төрийн боловсролын академи /УТБС/

1993 онд байгуулагдсан.
· Монголын Улс төрийн шинжлэх ухааны Холбооны гишүүн.
· “Азийн Барометр” Олон улсын Судалгааны төслийн багийн гишүүн. (www.asianbarometer.org)
· Ардчилал Судлалын Хүрээлэнгүүдийн сүлжээний гишүүн. (www.wmd.org/NDRI)

Монгол оронд хувь хүн бүрийн эрх, эрх чөлөөт байдлыг хүндэтгэж хүлээн зөвшөөрсөн, эв санааны нэгдэлд тулгуурласан нийгмийн дэг журам, эрх зүйт, ардчилсан төр бүрэлдэх, хөгжин бэхжих үйл хэрэгт тус дэмжлэг үзүүлэх нь Улс төрийн Боловсролын Академийн Үндсэн зорилго мөн.

Үндсэн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд
· хүний эрх, эрх чөлөөт байдлыг дээдлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэх,
· олон ургальч үзэлд тулгуурласан нээлттэй нийгэм бүрэлдүүлэх,
· иргэний ардчилсан нийгэм, эрх зүйт төрийг төлөвшүүлэх,
· парламентын засаглал, олон намын тогтолцоог бэхжүүлэх,
· нийгмийн удирдлагын тогтолцоог ардчилах, боловсронгуй болгох, төвлөрлийг сааруулах үйл хэрэгт дэмжлэг үзүүлнэ.

Дэвшүүлсэн зорилгодоо хүрэхийн тулд
· Иргэний аливаа төрлийн сургалт зохион байгуулах,
· Нийгмийн шинжлэх ухааны салбарт хавсарга ба суурь судалгаа явуулах,
· Тогтмол хэвлэл, сурах бичиг, төрөл бүрийн сургалтын гарын авлага хэвлэн нийтлэх чиглэлээр үйл ажиллагаагаа зохион байгуулна.

УБТА нь Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгэлтэй, ашгийн төлөө бус, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм. (Гэрчилгээ ¹05)

Академийн эрх барих дээд байгууллага болох Удирдах зөвлөлийг 2 жилийн хугацаагаар сонгоно. Удирдах зөвлөлийг УИХ-ын гишүүн асан доктор Даваадоржийн Ганболд тэргүүлж байна.

Академи нь ардчиллын тухай мэдлэгийг нийтэд түгээж, улс төрийн боловсролыг иргэдэд эзэмшүүлэхдээ дотоодын болон гадаадын байгууллага, хувь хүнтэй хамтран ажилладаг. 1993 оноос ХБНГУ-ын Конрад Аденауэрын Сантай нягт хамтран ажиллаж байна.

Академийн төв нь Улаанбаатар хотод байрладаг. 1997 оноос Дархан-Уул, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Хөвсгөл, Ховд зэрэг 6 аймагт өөрийн салбар төвөө нээн ажиллуулж байна.
Тус байгууллагаас улс төр, эдийн засаг, эрх зүйн салбарыг хамарсан суурь ба хавсарга судалгааг бие даан болон гадаад, дотоодын байгууллагатай хамтран явуулдаг. "Ардчиллын үнэлэмжийн төлөвшил" сэдэвт "Азийн Барометр" бүс нутгийн судалгаанд 2002 оноос Монгол улсыг хариуцан ажиллаж байна.

Хийгдсэн судалгаа:


Философи, социологи, эрхийн хvрээлэн

Философи, социологи, эрхийн хүрээлэн 1972 онд философи, социологи, төр эрхийн гэсэн гурван хэлтэс, 27 ажилтантай байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд тус хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид монголын философи, нийгэм, улс төр, эрхийн сэтгэлгээний түүх, орчин үеийн асуудлууд, нийгмийн бүтцийн социологи, монголчуудын амьдралын хэв маягийн өөрчлөлт, буддизм, шинжлэх ухаан судлал, улс төрийн шинжлэх ухаан, эрх зүйн философи, социологийн асуудал, нийгмийн улс төрийн системийн өөрчлөлт, төрийн байгууллагын төлөвшил, хөгжлийн асуудал зэрэг чиглэлээр онолын суурь болон хавсарга судалгаа хийж, олон арван бүтээл ном туурвисан юм.
Эдүгээ тус хүрээлэн философи, социологи, улс төр, хууль эрх зүйн салбар, шашин судлалын төв зэрэг таван салбар нэгжтэйгээр философи, социологи, улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр суурь судалгааны 8 сэдэв, 4 төслийн хүрээнд онолын болон хавсарга судалгаа явуулж байна.
Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтны 80 хувь нь эрдмийн зэрэг цолтой бөгөөд тус хүрээлэн дээр философи, социологи, улс төр судлал, шашин судлал, урлаг судлалын салбараар магистр, доктор (Ph.D) болон доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалуулах эрдмийн зөвлөлүүд ажиллаж, эрдмийн зэрэг цолтой боловсон хүчин бэлтгэж байна.

Судалгааны үндсэн чиглэл:
- “Глобальчлал: Шинэ иргэншлийн төлөвшил банийгмийн дэвшил”
- “Шашин: Үндэсний соёл ба ухамсрын хөгжил”
- “ХХ зууны монголын улс төрийн ба эрхийн сэтгэлгээ”
- “Нийгмийн ялгарал ба ижилсэхийн үйл явц”
- “Монголын философийн түүх”
- “Хөдөлмөрийн сэдэл, хөдөлмөрт хандах харьцааны өөрчлөлт”
- “ХХ зууны өрнө, дорнын философи”
- “ХХ зууны монгол дахь улс төрийн дэглэм, өөрчлөлт, хандлага”

Төсөл
- “Өнөөгийн философи сэтгэлгээний үндсэн парадигмуудыг ардчилсан өөрчлөлтийн динамикийг судлахад ашиглах нь”
- “Орчин үеийн онолын социологийн арга зүй ба хавсарга социологийн арга техникт хэрэглэх нь”
- “Ардчилсан нийгмийн нөхцөл дэх эрх зүйн философи, эрх зүйн социологийн онол практикийн үндсэн асуудал”
- “Монголын Буддизмын онол, түүхэн шинжилгээ”

Судалгааны хэтийн чиглэл
Гол чиглэлийг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ эрхзүй, шашин судлал, улс төрийн шинжлэх ухааны салбарын суурь судалгаанд илүү анхаарал тавьж байна. Философи, социологи, улс төр судлал, хууль эрхзүй, шашин судлалын шинжлэх ухааны тулгуур сурвалж, харьцуулсан судлалд онцгой анхаарах чиглэл баримтална.

Гадаад хамтын ажиллагааны тухай
Тус хүрээлэн 1974 онд философичдын холбооны гишүүнээр элссэн юм.
Орос, Герман, Чехословак, Польш, Болгар, Венгерийн философийн хүрээлэнтэй холбоо тогтоож, эрдэмтдийг харилцан илгээж судалгаа хийж ажиллаж байсан ба хэд хэдэн эрдэмтэд эрдмийн зэрэг хамгаалав.
Манай социологичид Польш, Герман, Чехословак, Япон зэрэг орнуудад мэргэжил дээшлүүлж зарим нь дээрхи орнуудад эрдмийн зэрэг, цол хамгаалсан юм. Өдгөө НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын хууль зүйн сан, Нээлттэй Нийгэм Хүрээлэн (Соросын сан), АНУ, Герман, Турк, Япон, Солонгос, Хятад, Оросын Холбооны Улс, Польш зэрэг орнуудын ижил төстэй эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиудтай ажил хэргийн холбоотой ажиллаж байна.

Хаяг:
Баянзүрх дүүрэг. Улаанбаатар-210351
13-р хороо Жуковын гудамж 17.
БЗД. Улаанбаатар хот. 51-р салбар.
Утас: (+976-11)-453493, 451847, 453752
Факс: (+976-11)-453752
Захирал: Г.Чулуунбаатар, доктор(Sc), профессор

Идэр дээд сургуулийн Социологи, Нийгмийн ажлын тэнхим

Байгуулагдсан он: 1998

Тэнхимийн зорилго:
Орчин үеийн нийгмийн шаардлага хангасан сургалт явуулах, сургуулийн эрхэм зорилгыг биелүүлэхэд хувь нэмэр оруулах нийгмийн тулгамдсан асуудлаар социологийн судалгаа шинжилгээг нийгмийн сэтгэл зүйн хандлагаар явуулах

Тэнхимийн үйл ажиллагааны чиглэл:
*
Социологич, нийгэм судлалын багш, нийгмийн ажилтан бэлтгэдэг.
*
Манай тэнхим ШУА-ын ФСЭХ, Нийгмийн ажлын багш, сургагчдын холбоо, МУИС-ын социологийн тэнхим, Удирдлагын Академийн социологи-сэтгэл зүйн тэнхим,УБИС-ийн нийгмийн ажил сэтгэл зүйн тэнхим, ШУТИС-ийн нийгмийн халамж зүй-псикоанализын професорын багтай хамтран ажилладаг.
*
Тус тэнхимийн дэргэд “Сүүлчийн зөн” сургалт судалгааны төв ажиллаж, багш оюутны эрдэм шинжилгээний ажлыг зохион байгуулах, социологийн судалгаа явуулах, социологийн мэдлэг, мэдээллийг сурталчилахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Судалгааны бусад төвүүдтэй хамтран “Хүмүүс улс төр”, “Хүний эрхийн судалгаа”, “Монгол дахь авилгал”, “Шилжих хөдөлгөөн ба хүүхдийн аж амьдрал”, “Нарантуул ОУХ-ны төд худалдаа үйлчилгээ эрхлэгч эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн нөхцөл” зэрэг судалгаа явуулж захиалагч байгууллагад хүлээлгэн өгсөн. Дээрх судалгаанд тэхимийн багш нар, социологи нийгмийн ажилтаны оюутнууд оролцдог.
*
Өнөө үед нийгмийг удирдахад тодорхой судалгааны үүрэг, ач холбогдол нэмэгдэж байгаа. Түүнчлэн төгсөгчдийн сонирхол, зах зээлийн эрэлт хэрэгцээг харгалзан сүүлийн хоёр жилд улс төр, эдийн засаг, эрх зүй, удирдлага, гэр бүлийн социологи зэрэг социологийн салбар чиглэлээр төрөлжүүлэн бэлтгэж байна.
*
2003-2004 оны хичээлийн жилээс эхлэн социологийн мэргэжлээр магистрантурын сургалт зохион байгуулж, ирэх онд анхны магиструудыг төгсгөх гэж байна.

Сургалтаар эзэмшүүлэх чадвар:
*
Салбар социологийн тодорхой чиглэлээр бие даан бичил судалгаа явуулж, баримтад шинжилгээ хийх, үнэлгээ дүгнэлт өгөх, нийгэм судлалын хичээл заах арга барилыг эзэмшинэ.
*
Нийгмийн мэдээлэл болвсруулах орчин үеийн багц праграмм дээр ажиллаж, мэдээлэл боловсруулах чадвартай болно.
*
Чанарын болон нийгэм-сэтгэл зүйн судалгааны арга зүй, аргуудыг эзэмшүүлэхэд голлон анхаарна.

Уламжлалт ажлууд: тэнхимийн багш оюутнууд
*
Багш оюутны эрдэм шинжилгээний бага хурал /сургуулийн болон их, дээд сургууль хоорондын/
*
Багшлах дадлага, судалгаа хийх дадлага
*
Монголын социологчидийн симпозиум
*
Ниймгийн ажлын багш нарын зуны сургалт
*
Залуучуудын холбооны “Полиси” төвийн дэргэдэх “Залуу социологич клуб”-ын үйл ажиллагаа
*
Нийгмийн ажилтан оюутны олимпиад
*
Нийгмийн ажилтаны сургалт зэрэгт тогтмол оролцдог


“Максима” телевизийн мониторингийн агентлаг


456 -

МУИС НШУС Социологи, Нийгмийн ажлын тэнхимийн тухай

Танилцуулга
Тус тэнхим нь 1991 оноос социологийн мэргэжлээр, 2000 оноос нийгмийн ажилтны чиглэлээр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсэн бөгөөд бакалавр, магистр, докторын 3 шатны сургалт явуулдаг. Үүний зэрэгцээ социологи, нийгмийн ажлын мэргэжлээр сургалт явуулдаг их, дээд сургуулийн оюутан багш нарын дунд эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг. Мөн тус тэнхмийн хамт олон сургалтын үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ улс орны болон олон улсын чанартай захиалгат судалгаа, төсөл хэрэгжүүлж байдаг онцлогтой.

Манай тэнхимийн эрхэм зорилго: Социологи нийгмийн ажлын мэргэжлээр олон улсын стандартын шаардлагын төвшинг хангахуйц үндэсний боловсон хүчнийг бэлтгэх нь тус тэнхмийн хэтийн эрхэм зорилго мөн.
Салбарын өөрийн үнэлгээний тайлангаас үзэхэд социологич мэргэжлээр төгсөгчдийн гуравны хоёр нь төр захиргаа, их дээд сургууль, коллеж, судалгааны байгууллага, төрийн бус, олон нийтийн байгууллагад ажиллаж зарим нь гадаадын магитсрантурт элсэн суралцаж байна.

Нийгмийн ажлын мэргэжлээр төгсөгчдийн олонх нь /70 орчим хувь/ нь төрийн болон төрийн бус байгууллагад мэргэжлээрээ ажиллаж байна. Тухайлбал, төрийн нийгмийн хамгаалал, халамжийн салбар байгууллагуудад, орон нутгийн захиргаанд нийгмийн албанд, ЕБС-д нийгмийн ажилтны орон тоон дээр ажиллаж байгаа юм. Мөн нийгмийн үйлчилгээний чиглэлийн төрийн бус байгууллагад тодорхой хувь нь ажиллаж байгаа ба өөрсдийн санаачлагаар байгууллага үүсгэн амжилт гаргаж байгаа төгсөгчид ч бий.

Бүрэлдэхүүн
О.Мөнхбат
Тэнхмийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор, Нийгмийн судалгааны хүрээлэнгийн захирал. Судалгааны үндсэн чиглэл: Нийгмийн бүтэц, давхраажлын асуудал, Социологийн түүх, онол, арга зүйн асуудал

С.Гомбо
Доктор (Ph.D), профессор. Судалгааны үндсэн чиглэл: Хөдөлмөрчдийн цагийн төсөв, чөлөөт цагийн ашиглалт, Нийгмийн шинэчлэлийн социологийн асуудал

Ш.Оюунханд
Доктор (Ph.D), дэд профессор. Судалгааны үндсэн чиглэл: Нийгэм дэх гаж үзэгдлийн социологийн асуудал

Т.Бүрэнжаргал
Доктор (Ph.D), дэд профессор. Судалгааны үндсэн чиглэл: Нийгмийн ажилтны ёс зүйн асуудал, Шилжилтийн үеийн нийгмийн бүтэц, Гэр бүлийн социологийн онол, арга зүй

Д.Мөнхтөр
Магистр, ахлах багш. Хот хөдөөгийн социологи, Шашны социологи, Социологийн арга зүй

Ц.Болд
Магистр, ахлах багш. Судалгааны үндсэн чиглэл: Социологийн судалгааны мэдээлэл боловсруулалтын арга зүйн асуудал, Шилжин ирэгсдийн социал асуудал

Д.Оюунцэцэг
Магистр, ахлах багш. Судалгааны үндсэн чиглэл: Тахир дутуу хүмүүстэй ажиллах нийгмийн ажил

Г.Түмэннаст
Магистр, багш. Судалгааны үндсэн чиглэл: Нийгмийн ажлын түүх, онолын асуудал, Өнөөгийн монголын нийгэм дэх гэмт хэргийн нөхцөл байдал

Ч.Тамир
Магистр, багш. Судалгааны үндсэн чиглэл: Пост социализмын орны нийгмийн бодлогын харьцуулсан шинжилгээ

С.Нарантуяа
Магистр, багш. Судалгааны үндсэн чиглэл: Нийгмийн зөрчилдөөн, түүнийг шийдвэрлэх арга замын асуудал

М.Батбаатар
Магистр, багш. Судалгааны үндсэн чиглэл: Хүн амын шилжилт хөдөлгөөн, Тоон ба чанарын судалгааны арга зүй, Эдийн засгийн социологи

З.Серик
Магистр, багш.

Ш.Оюунтуяа
Магистр, багш

Сургалт
Одоо тус тэнхим социологи-нийгмийн ажлын мэргэжлээр бакалавр, магистр, докторын гэсэн шаталсан сургалтыг явуулж байгаа бөгөөд бүрэлдэхүүний хувьд 12 багш, социологийн 100 гаруй, нийгмийн ажлын 120 орчим оюутан, 20 орчим магистрант, 10 орчим докторанттайгаар тус хоёр мэргэжлийн салбарт сургалт явуулж байна.

Бакалавр болон магистрын түвшинд сургалт явуулахдаа сургалтын хөтөлбөрийг өнөөгийн нийгмийн бодит хэрэгцээ, шаардлагатай уялдуулах бодлогыг баримталж ирсэн юм. Тухайлбал социологич мэргэжилтэн бэлтгэхдээ эдийн засаг, иргэний нийгэм, боловсрол, орон нутгийн хөгжил, удирдлагын зэрэг салбараар мэргэшүүлж байна.

Нийгмийн ажилтан бэлтгэхдээ гэр бүл, хүүхэд хөгжил хамгаалал, нийгмийн халамжийн үйлчилгээ, гаж зан үйлтэнтэй ажиллах /хүмүүжлийн доголдолтой, гэмт хэрэгтэн, биеэ үнэлэгч, мансуурах/ тахир дутуу иргэдийн хамгаалал, ядуурал, шилжин ирэгсэдтэй ажиллах зэрэг салбараар мэргэшүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж ирлээ.

Тус салбарыг төгсч буй оюутнууд суралцах хугацаандаа хот хөдөөд хийгддэг социологийн судалгаануудад 2-3 удаа биечлэн оролцож практик дадлага эзэмшдэг онцлогтой.

Социологийн тэнхим нь судалгааны арга зүй аргачлалыг эзэмшсэн мэргэжлийн боловсон хүчний зэрэгцээгээр судалгааны анхдагч мэдээллийг боловсруулах дэлхийн стандартад нийцсэн SPSS, STATISTICA програм хангамж бүхий лабораторитой. Мөн Социологи Нийгмийн ажлын салбарын оюутнуудад зориулан Германы Хамтын ажиллагааны нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр Социологи Нийгмийн ажлын сургалтын лаборатори тохижуулаад байна.

Эрдэм шинжилгээ
Социологи-Нийгмийн ажлын тэнхмийн багш нарын эрдэм судлалын ажлын чиглэлийг авч үзвэл нийгмийн ялгарал, давхраажил, чөлөөт цаг, амьдралын хэв маяг, нийгмийн гаж үзэгдэл, гэмт хэрэг, иргэдийн улс төрийн оролцоо, ядуурал, шилжих хөдөлгөөн зэрэг Монголын нийгэмд тулгамдсан олон асуудлуудыг хамарч байна.

Тэнхмийн хүрээнд "Монгол дахь нийгэм, улс төр, эдийн засгийн шинэчлэлийн социологийн асуудлууд" сэдвээр /2002-2006/ шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд жил бүр хот, хөдөөд социологийн давтсан судалгаа хийж, нэгтгэн дүгнэдэг.

Урьд нь 1996-2000 онд "Монголын нийгмийн бүтцийн дотоод ялгарлын социологийн асуудал" сэдвээр мөн ШУТ-ийн төсөл хэрэгжүүлсэн тайлан улсын бүртгэлийн 2001-00032 дугаартай (50 хуудас) ШУТМТКорпорацид хадгалагдаж байгаа болно.

Тэнхмийн хамт олны болон багш нарын хийж гүйцэтгэсэн судалгааны ажлууд
Улс орны шинжтэй:
* Монгол Улсын ШУБЯ-ны захиалгаар "МОНГОЛЫН НИЙГМИЙН ДАВХРААЖИЛТ, ТӨЛӨВ БАЙДАЛ, ЧИГ ХАНДЛАГА" 1993-1998 онд хэрэгжсэн суурь судалгаа. /түүвэр 3000 хүн/
* Монгол Улсын Гэгээрлийн Яамны захиалгаар "МОНГОЛЫН НИЙГМИЙН ДОТООД Ялгарал" 1998-2001 он. /түүвэр 1500 хүн/
* Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын захиалгаар "ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ-ОНСБ" 1997 он. /түүвэр 1500 хүн/
* Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн захиалгаар "ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ БА ОНСБ" 1999 он. /түүвэр 350 хүн/
* Нийслэлийн засаг даргын дэргэдэх "Залуучуудын асуудал эрхэлсэн тасаг-ийн захиалгаар "НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ" 1995 он. /түүвэр 400 хүн/
* ЦЕГ-ын захиалгаар "НИЙГЭМ ДЭХ ГАЖ ҮЗЭГДЭЛ, ТҮҮНТЭЙ ТЭМЦЭХ АРГА ЗАМ" сэдэвт судалгаа 1995 он. /түүвэр 500 хүн/
* ЭМНХЯамны захиалгаар "ТАХИР ДУТУУ ХҮМҮҮСИЙН НИЙГМИЙН АСУУДАЛ" 1999 он. /түүвэр 1000 хүн/
* МУИС-ийн захиалгаар "ХӨДӨӨГИЙН ЗАЛУУ ГЭР БҮЛИЙН ОНЦЛОГ, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД" сэдэвт чанарын судалгаа. /түүвэр 400 хүн/
* УИХ-ЫН 2000 ОНЫ СОНГУУЛЬ" төслийн хүрээнд хот хөдөөгийн сонгогчдын дунд анкет ба утасны судалгаа, ажиглалт, сорилын аргуудыг ашиглаж сонгогчдын электон зан үйлийн талаар иж бүрэн судалгааг хэрэгжүүллээ.

Олон улсын чанартай:
* Японы Асахи сонины газартай хамтран явуулсан "МОНГОЛЫН АРД ОЛНЫ САНАЛ БОДОЛ" 1991-1992 он. /түүвэр 1094 хүн/
* Японы судалгааны төвийн захиалгаар /JRC/ захиалгаар "Хэлний тархалт" 1998 он. /түүвэр 1000 хүн/
* Японы судалгааны төвийн захиалгаар /JRC/ захиалгаар "БОЛОВСОН ХҮЧНИЙ СУДАЛГАА" 1997 он. /түүвэр 450 хүн/
* АНУ-ын Баренц групп, ТӨХ-ны захиалгаар "ӨМЧ ХУВЬЧЛАЛ БА ОНСБ" /түүвэр 1000 хүн/
* МННХ. Соросын сангийн захиалгаар "СЭТГҮҮЛЧИЙН МЭРГЭЖИЛ, НИЙГМИЙН БАЙДАЛ" 1997 он. /түүвэр 450 хүн/
* UNDP-ийн Монгол дахь салбарын захиалгаар "НОГООН ХУВЬСГАЛ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ" сэдэвт судалгаа 1999 он. /түүвэр 400 хүн/
* НҮБ-ын "Хөгжлийн хөтөлбөр"-ийн захиалгаар "СОНИНЫ НИЙТЛЭЛ БА ОНСБ" 1999 он. /түүвэр 400 хүн/

Гадаад харилцаа
* Өмнөд Солонгос Сөүлийн Их Сургууль
* Япон улсын Аyoma Gaikuin Их Сургууль
* Унгар улсын Төв Европын Их Сургууль
* 2001 оноос ХБНГУ-ын Мюнстер хотын Нийгмийн ажлын дээд сургуультай хамтран "Нийгмийн ажлын бакалаврын сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох нь" төслийг хэрэгжүүлсэн. 2006 оноос эхлэн "Нийгмийн ажлын магистрын сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох нь" төслийг хэрэгжүүлж байна.

Тэнхмийн багш нарын ном, бүтээл хэвлүүлсэн байдал
* Социологийн судалгааны үндсэн аргууд. Ред В.Отгоннасан
* Нийгмийн социаль бүтцийн социологи. О.Мөнхбат(Ph.D)
* Олон нийтийн санал бодлын социологи Д.Оюунцэцэг
* Олон нийтийн санал бодол бүрэлдэх механизм. В.Отгоннасан (Ph.D)
* Монголын нийгмийн давхраажил, ХХ зуун: хөгжил, хандлага. Х.Гүндсамбуу. (Sc.D)
* Нийгмийн девиаци ба амиа хорлохуй. Ш.Оюунханд (Ph.D)
* Гэр бүлийн социологи. Т.Бүрэнжаргал (Ph.D)
* Нийгмийн ажлын сургалтын гарын авлага. Ш.Оюунханд (Ph.D)
* Социологи сэтгүүлийн 1, 2, 3, 4, 5, 6-р дугаар
* Социологийн ажилбар И.Руденко Орос хэлнээс хөрвүүлсэн С.Нарантуяа, Н.Болормаа
* Нийгмийн ажлын ёс зүй Т.Бүрэнжаргал (Ph.D)
* Political paper Ch.Tamir
* The Social structure and stratification. In South Korea: from past to present. O.Munkhbat
* Социологийн онол, сонгодог хийгээд орчин үе. О.Мөнхбат (Ph.D)
* Нийгмийн ажлын түүх. Г.Түмэннаст

"MMCG" компани 7 жил судалгаа хийж байна

MMCG хэмээх компани монголын социологийн болоод маркетингийн судалгааны зах зээлд орж ирээд өдгөө 7 жил болж байна. Энэ хугацаанд ОУ-ын шинжтэй болоод улс орны шинжтэй олон олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж энэ салбарт өөрийн гэсэн байр суурийг бий болгож чаджээ.

Компаний эрхэм зорилго: Үйлчлүүлэгчдийнхээ бизнесийн үйл ажиллагаанд судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр болзошгүй эрсдлийг бууруулж ашиг орлогыг нь нэмэгдүүлэх замаар Бүс нутгийн бизнесийн судалгааны салбарын зах зээлд тэргүүлэгч болох.
Компаний уриа үг: Your business spirit...
"ММCG" ХХК-ний ажилтанууд нь дотоодын нэр хүндтэй сургуулиуд болон гадны өндөр хөгжилтэй орнуудад мэдлэг эзэмшсэн юм.

Одоогийн байдлаар судалгаа шинжилгээ, реклам PR-ийн чиглэлээр мэргэжсэн нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Манай компани нь гадаад хэлний болон компьютерийн шаардлагатай програм хангамжийг бүрэн эзэмшсэн, судалгааны практик ажлын дадлага туршлага сайтай боловсон хүчнээр бүрэн хангагдсан.

Мөн нийт ажилчид асуулга зохиох, турших, мэдээлэл цуглуулах, мэдээлэл боловсруулах, шинжилгээ хийх, тайлан дүгнэлт бичих зэрэг судалгааны бүх процесст бие даан ажиллах чадварыг эзэмшсэн. Өөрөөр хэлбэл бие биенээ орлож ажиллах, харилцан санал солилцох нөхцөл боломжоор бүрэн хангагдаж байдаг.

MMCG -

Хэвлэлийн Хүрээлэнгийн Судалгааны Алба 10 жилийн турш судалгаа хийж байна

МОНГОЛЫН ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН
МЭДЭЭЛЭЛ СУДАЛГААНЫ АЛБА


Мэдээлэл судалгааны албыг Данийн Вант Улсын Хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Хэвлэлийн хүрээлэн, Данийн Сэтгүүл зүйн сургууль, Дани Монголын нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлсэн “Монголын хэвлэл мэдээлэл ба сэтгүүл зүй” төслийн хүрээнд 1999 онд байгуулсан.

Эрхэм зорилго

Монголын хэвлэл мэдээллийн зах зээл, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг тодорхойлох, нийт харилцагч байгууллагуудаа бодит, найдвартай мэдээллээр хангахад оршино.

Бидний зарчим

Бид аливаа бүлгийн явцуу ашиг сонирхлоос ангид байж судалгааны мэдээлэл бүрдүүлэх, нэгтгэн дүгнэх ажлыг шинжлэх ухааны арга зүйд тулгуурлаж, олон нийтийн мэдээлэл авах эрхийг хүндэтгэх зарчмыг баримтлаж ажиллана.

Бүтээгдэхүүн үйлчилгээ

I.Хэвлэл мэдээллийн хэрэглэгчдийн судалгаа

Данийн Вант Улсын Аархусын Их сургуулийн эрдэмтэн профессоруудын мэргэжлийн зөвөлгөө, Будапешт дахь Соросын сангийн дэмжлэгийг хүртэж, Монголын телевизүүд, бизнесийн томоохон пүүс компаниудын захиалга санхүүжилтээр 2003 оны 9 дүгээр сард анх хэрэгжүүлсэн. Үүнээс хойш сар бүр тогтмол явуулж өнөөдрийн байдлаар нийт 61 тайлан гаргаад байгаа. Судалгааг Хэвлэл Мэдээлэл Судлаач Н.Батзориг гардан хэрэгжүүлдэг.

II.Монголын хэвлэл мэдээллийн мониторинг

1999 онд “Данида” төслийн хүрээнд хагас жил тутам хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2002 оноос өнөөг хүртэл бие даан явуулж байгаа. Уг судалгаагаар Монголын хэвлэл мэдээллийн салбарын жил бүрийн өнгө төрх, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог. Судалгааг судлаач Д.Нямдорж гардан явуулдаг. Утас 98114143

III.Реклам сурталчилгааны мониторинг

Дэлхийн Сонины Холбооны захиалгаар 2000 оноос эхлэн өдөр тутмын сонинуудын реклам сурталчилгааны талбайн хэмжилтийн судалгааг тогтмол явуулж байна. Мөн тодорхой пүүс компанийн захиалгаар хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийтлэл нэвтрүүлэг, реклам сурталчилгаанд мониторинг хийх ажлыг мэргэжлийн түвшинд гүйцэтгэнэ.

IV.Судалгааны төсөл хөтөлбөрүүд

Олон улсын хамтын ажиллагааны болон гадаадын хандивлагч, дотоодын захиалагч байгууллагуудтай хамтран бүхий л төрлийн судалгааны төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

Хэвлэл мэдээллийн бүхий л төрлийн судалгаа

“ТВ-ийн хөтөлбөрийг задлан шинжлэх нь” чанарын судалгаа, Конрад Аденаурын Сан, 2002 он
“Хэвлэл мэдээллийн байдлын талаархи олон нийтийн үнэлэмж” судалгаа, Азийн сан, 2004 он
“Улаанбаатар дахь Ариранг ТВ-ийн үзэгчид” Өмнөд Солонгосын Ариранг ТВ, 2004 он
“Ийгл бродкастинг ТВ-ийн үзэгчид Улаанбаатарт” асуулга судалгаа. Ийгл ТВ, 2004 он
“ТВ-ийн реклам сурталчилгааны мониторинг” чанарын судалгаа, Фридрих Эбертийн сан, 2005 он
“Олон нийтийн Радио ТВ-ийн хууль ба олон нийтийн үнэлэмж” асуулга судалгаа, Хэвлэлийн хүрээлэн, 2005 он
“УБ хотын Радио сонсогчдын судалгаа”, Хэвлэлийн хүрээлэн, 2005 он
“Байгаль орчны талаархи иргэдийн мэдлэгийг хэвлэл мэдээллийн хэрэгслийн тусламжтай сайжруулах нь” агуулгын болон асуулгын судалгаа, Нидерландын Вант улсын Засгийн газрын Байгаль орчны итгэлийн сан, 2006 он
“Хүүхэд ба хэвлэл мэдээлэл” судалгааны төсөл, Их Британий Хүүхдийг Ивээх Сан, 2006 он
“Ардчилал, эрх чөлөө, хариуцлага” чанарын судалгааны төсөл, Конрад Аденауэрын Сан, 2006 он
“Эрүүл мэндийн сэтгүүл зүй” чанарын судалгааны төсөл, International Network, 2006 он
“Улаанбаатар хотын телевиз үзэгчдийн зах зээлийн судалгаа”, Ийгл ТВ, 2006 он
“МҮОНТ-ийн шилжилтийн үеийн хөтөлбөрийн бүтэц, мэдээ, мэдээллийн чанартай нэвтрүүлгийн агуулгын мониторинг” гурван шатат мониторингийн судалгааны төсөл, Нээлттэй Нийгэм Форум, 2006 – 2008 он
"Монголын тогтмол хэвлэлийн хэл найруулга, үгсийн сангийн өнөөгийн байдал" агуулгын судалгаа, Төрийн хэлний зөвлөл, 2007 он
“Онцгой байдлын үеийн олон нийттэй харилцах ажлыг үр дүнтэй зохион байгуулах нь” төслийн үнэлгээний 8 төрлийн бичил судалгаа, НҮБ-ын Хүүхдийн сан, 2008 он
“Парламент ба хэвлэл мэдээллийн хариуцлага” агуулгын болон асуулгын судалгаа, Конрад Аденауэрын сан, 2008 он
“Хэвлэл мэдээллийн нийтлэлийн бодлогыг судлах нь” агуулгын судалгаа, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, АЙПЕК 2008 он

Социологи, улс төр, нийгмийн макро болон микро түвшний судалгаа

“Монгол дахь улс төрийн ойлголт, төлөвшил” фокус судалгаа, Данийн Вант Улсын Аархусын их сургуулийн Улс төр судлалын тэнхим, 2002 он
“Монгол дахь Сэтгүүл зүйн сургалтын хэрэгцээ шаардлага” асуулгын судалгаа, Хэвлэлийн хүрээлэн, 2002 он
“Парламентын сонгуулийн судалгаа” чанарын болон тоон судалгаа, Конрад Аденаурын Сан, 2004 он
“Оюу толгой төслийн талаарх Хан-Богд сумын иргэдийн санал бодол” асуулгын судалгаа, Айвенхоу Майнз Инк, 2005 он
"МАХН-ын Бага Хурал, шинэчлэл, рейтинг" асуулгын судалгаа. МАХН, 2007 он
"Монголын уул уурхайн салбарын төлөв байдал: Эрх зүйн орчин, хөрөнгө оруулалт, нийгмийн оролцоо" социологийн санал асуулгын судалгаа, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассиоциаци, 2007 он

Эдийн засаг, бизнес, маркетингийн судалгаа

“Сэтгүүл зүйн салбарын зах зээлийн судалгаа” Хэвлэлийн хүрээлэн, 2004 он
“Хувьцаа үнэт цаасны талаархи олон нийтийн санал бодол” асуулгын судалгаа, Монгол шилтгээн ХХК, 2005 он
“Сэтгүүлийн зах зээлийн судалгаа” асуулга, фокус группын судалгаа, Ирмүүн агентлаг, 2007 он

Хамтын ажиллагаа

Залуу судлаачдын клуб
Залуу маркетеруудын холбоо

Бидэнтэй холбоо барих, судалгааны захиалга өгөх хаяг

Байршил: 100 айл, 11-р хорооллын замын хойд талд Хэвлэлийн хүрээлэн 3-р давхарт
Ш/Х: Их тойруу 11Б, Ш.Х 20/347
Утас: 7011-3475, 8800-8787, 96649649
Fax: 350002

Монголын Лектор төв 5 жилийн турш судалгааны ажил хийж байна

Судалгааны талаарх олон нийтийн санаа бодол янз бүр байдаг. Зарим нь үүнийг хар PR мэт хүлээн авч байхад нөгөө хэсэг зүгээр статистик тоо мэт ойлгоно. Гэтэл судалгаа нь энгийнээр хэлбэл аливаа бүхний эхлэл суурь юм. Хэн нэгэн хүн ямар ч байгууллага хамт олон ажлаа эхлэхийн өмнө судалгаа шинжилгээн дээр тулгуурлан явуулдаг нь гайхамшиг. Иймээс л тэд бүхэн судалгаа хэмээх салбарт түрэн орсон байна.

Судалгааны баг:
Судалгааны ёс зүй болоод хурдан шуурхай, хараат бус, бодит байдалд тулгуурласан магистр болон докторын зэрэгтэй 10 гаруй мэргэжлийн судлаачдаас бүрдсэн.
Нийгэм эдийн засгийн төрөл бүрийн чадварлаг боловсон хүчин шаардлагатай техник хэрэгслээр бүрэн хангагдсан үндэсний хийгээд олон улсын хэмжээний судалгааны ажлын өргөн туршлагатай, Улс төржиж үзэл сурталжаагүй.
Түүнчлэн судалгааны анхдагч мэдээллийг боловсруулахад зайлшгүй шаардлагатай өндөр хүчин чадалтай сүүлийн үеийн программ хангамжтай компьютер техник хэрэгсэл, лаборторитай.


Хийсэн ажлуудаас:

2004 он
•УИХ-ын сонгуулийн тойргуудын судалгаа 49, 51, 7, 71, 73, 58, 23, 60, болон бусад тойргуудад
•Японы засгийн газрын “JICA” олон улсын байгууллагын төслийн судалгаа /Хэнтий, Увс аймагт ХАА-н бүсчилсэн хөгжлийг дэмжих төслийн шаталсан судалгаа/
•ХЭҮТ-ийн захиалгаар Улаанбаатар хот дахь “Насанд хүрээгүй биеэ үнэлэгчдийн судалгаа”

2005 он
•АТОУИНЧ-ны хүрээнд СИВИКУС- ОУБ-ын захиалгаар “Монгол дахь иргэний нийгмийн индекс судалгаа 5 бүс нутгаас
•Улсын клиникийн төв 1-р эмнэлэгийн эмч ажилтны болон үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгаа
•ЕБС төгсөгчдийн мэргэжлээ хэрхэн сонгож байгаа талаархи, нөлөөлж буй хүчин зүйлс
•“Хуулийн цаг” нэвтрүүлэгт олон нийтийн санал бодлыг тусгах нь фокус группийн судалгаа
•Төр засгийн тогтвортой байдлын талаарх олон нийтийн санал асуулга судалгаа
•Монголчуудын номонд хандах хандлага

2006 он
•УИХ-ын 46–р тойргийн нөхөн сонгуулийн судалгаа
•Монголын нийгэм эдийн засаг улстөрийн тулгамдсан асуудлаар суурь судалгаа
•Мэргэжил сонголтын талаарх суурь судалгаа

2007 он
•2007 оноос эхлэн сар бүр Улаанбаатар хотод Улс төрийн намуудын Рейтингийн судалгаа
•Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын захиалгаар “Хөдөлмөр эрхлэлт”- ийн судалгаа
2008 он
•Монголын нийгэм эдийн засаг улстөрийн тулгамдсан асуудлаар суурь судалгаа
•Мэргэжил сонголтын талаарх суурь судалгаа
•Улаанбаатар хотын бүх дүүрэг, Архангай, Булган, Хэнтий, Говь-Алтай, Увс, Сэлэнгэ, Төв, Дорнод, Сүхбаатар зэрэг аймаг дүүргийн нийгэм эдийн засаг, улстөрийн суурь судалгаа болон ОНСБ-ыг судалсан

2009 он
•Улстөр, эдийн засгийн суурь судалгаа /Хэнтий, Дорноговь, Хөвсгөл, Өвөрхангай, Дархан-Уул, Ховд, Улаанбаатар зэргээс түүвэрлэн явуулсан/
•ОНМХ-ийн өнөөгийн дүр төрх, Хүртээмж, Телевизүүдийн хөтөлбөрүүдэд анализ хийсэн судалгаа /Улаанбаатар хот/

“Нийгмийн Тодотгол” төвийн судалгаануудаас

УИХ-ын даргад та хэнийг дэмжиж байна.
Иргэдийн хүсэл улстөрчдийн таамгаас хол зөрсөнгүй.
УИХ-ын дарга Ц.Нямдоржийг огцруулах асуудал сөхөгдөхтэй зэрэгцээд түүний орыг хэн залгах вэ гэсэн сэжиг таамаг дагалдах болсон. Хэдийгээр дарга нь огцроогүй. Анхны шийдвэр огцруулахгүй гэж гарсан ч улстөрийн хүрээнд удаан хугацаагаар хэрэгжиж чадсангүй. Үүнтэй зэрэгцээд спикерийн суудалд суух хүмүүсийн нэрсийн жагсаалт уртасч, зарим нэгийнх нь сэтгэлийн мухарт гэрэл гэгээ мэдрэгдэв. Өнгөрсөн долоо хоногт парламентад хамгийн олон суудалтай МАХН, АН-ын хоорондын цэц булаалдсан эцэс төгсгөлгүй шаардлага, уриалга шидэлцсэн маргааны төгсгөлийг хүлээсэн ард түмэн бараг цөхрөнгөө барж байв. Энэ цаг хугацаанд “Нийгмийн тодотгол” хэмээх судалгааны байгууллага УИХ-ын дарга болох магадлалтай хүмүүсээс хэнийг дэмжиж байна вэ гэсэн нэгэн сонирхолтой судалгаа явуулсан байна.
Судалгаанд нийслэлийн таван дүүргийн 500 иргэн оролцож. Ямар нэгэн намын харъяалал харгалзалгүй хоёр өдөр явуулсан судалгааны дүн тун сонирхолтой гарч. Эндээс харахад туршлагатай парламентч Ц.Шаравдорж, Д.Лүндээжанцан, Т.Очирхүү, Д.Дондог, Ц.Мөнх-Оргил нар айргийн тавд орж. Тэдний араас спикер болох хамгийн магадлалтай хэмээгдэн хэвлэл мэдэээллээр нэр нь байнга гарах болсон МАХН-ын УИХ дахь бүлгийн дарга Д.Идэвхтэн, Хуульзүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр нар нэхэж байна. Харин урьд өмнө нь нэр нь дурдагдаагүй, хэний ч санаанд оромгүй нэгэн хүний нэр орж ирсэн нь гүйцэтгэх засаглалын тэргүүн МАХН-ын дарга М.Энхболд есөд жагссан байна. Судалгааны дүн МАХН, улстөрчдийн дунд яригдаж байгаа болон хэвлэл мэдээллийнхний таамаглаж байгаатай төдийлөн зөрсөнгүй. Тэгэхлээр аль аль талдаа боломжийн үнэлгээтэй байгаа тэдний хувьд хуульд заасан 14 хоногийг хүлээх л үлдлээ.
Учир нь УИХ-ын тухай хуульд спикер огцорсон тохиолдолд дараагийн даргыг 14 хоногийн хугацаанд нэр дэвшүүлэн хэлэлцэх ёстой гэж заасан байдаг аж. Гэхдээ нэр дэвшүүлэх цагт одоогийн яригдаж байгаа, ичнээ нэр дэвшсэн хүмүүсийн хэн нь тунаж үлдэхийг урьдчилан таашгүй. Бүр байдал өөрөөр эргэж хэний ч таамаглаагүй нэгэн гарч ирэхийг үгүйсгэхгүй. Ц.Нямдоржийг огцруулах асуудал эцэслэж ангийн даргын суудал эзгүйрсэн болохоор хэн нь байх вэ гэдэг асуудал өнөөдрөөс бараг тодорхой болно. Цаг хугацаа давчуу, хаврын чуулган завсарлахад цөөхөн хоног үлдсэн. Гэтэл хэлэлцэхээр төлөвлөсөн 40 гаруй хууль, шийдэх шаардлагатай нийгмийн олон асуудал овоорсон үед УИХ-ын даргын асуудал сунжрахгүй байх хэмээн таамаглагсад олон. Иргэдийн дунд явуулсан санал асуулгаар 31.2 хувиар УИХ-ын даргаар ажиллаж чадна гэсэн нь Ц.Шаравдорж. Түүний нэр анхнаасаа жагсаалтын дээгүүр давхисан.
Хуульч, туршлагатай парламентч төдийгүй зангарагтай нэгэн. 28.4 хувийн саналаар аман хүзүүдсэн УИХ-ын дэд даргын албыг сайн хашиж алх тогшиж сурч байгаа Д.Лүндээжанцан. Бас л хуульч хүн. Түүнийг ангийн дарга болоход гайхаад байх хүн гарахгүй байх. 13.6 хувийн санал авсан Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Дондог байж болох л магадлал. Хэл ам дагуулаад байдаггүй, томилогдсон албаа сайн хашиж байгаа гэх. Сүүлийн үед телевизийн дэлгэцээр ойр ойрхон үзэгдэх болсон нь байж болох магадлалыг өсгөж байгаа. 4.4 хувийн саналтай Ц.Мөнх-Оргил, 1.3 хувийн саналтай Т. Ганди нар хэдийгээр туршлагатай, хэл аманд өртөөд байдаггүй, хийгүй парламентч ч гэлээ өөрсдийнх нь хүсэл зорилго тэгтэл нь энэ суудалд зүтгүүлэхгүй байгаа бололтой. Харин 3.2 хувийн санал аваад байгаа хамгийн магадлал өндөртэй байж болох УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Д.Идэвхтэн. Ц.Нямдоржийг огцруулах асуудал сөхөгдөх бүрт цээжээрээ хамгаалсан. Үүнийгээ намынхаа нэр хүнд, төрийн механизмыг саадгүй ажиллах боломж олгохыг хичээсэн гэж тайлбарладаг.
Бүлгийн дарга байсан түүнийг УИХ дарга болон 76-г зангидаж чадна гэж ангийн нөхөд нь ч үнэлдэг. Ямар нэг томилгоо болоход сүүлийн үед байнга нэр сонстох болсон, судалгаагаар 2.1 хувийн санал авсан Хуульзүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр гараад ирж болох юм. Энэтхэгт боловсрол эзэмшсэн. Хуульч. МАХН-даа өндөр үнэлэгддэг боловсон хүчин. Тэгэхлээр байж болох л хувилбар. Магадлал багатай нэг хувилбар нь Ерөнхий сайд М.Энхболд 0.6 хувийн саналтайгаар орж ирсэн. Хэрвээ Ерөнхий сайд, МАХН-ын дарга бөгөөд УИХ-ын дарга болбол гүйцэтгэх засаглалын тэргүүнийг томилох хэрэг гарна. Лидер ихтэй энэ намын хувьд нэг их хэцүү биш ч бас л цаг хугацаа алдана. УИХ-ын даргын суудалд олон хүний нэр яригдаж байгааг АН-ынхан “ах” намын хагарал гэж тайлбарлаж байгаа. Гэхдээ үүнийг хагарал гэхээсээ илүү ганц олдсон боломжийг хэн ч гэсэн алдахыг хүсэхгүй. Байдал нэгэнт ойлгомжтой болсон болохоор цаг алдалгүй хамгийн зөв хүнийг дэвшүүлэн парламентын танхимын хойморын суудлыг эзэнтэй болгох хэрэгтэй. Эс тэгвээс сөрөг хүчний дайралт улам ширүүсч мухарлах боломж бүрдэнэ. Хамгийн гол нь өнөөгийн хүч тэнцүүхэн шахам парламентад мэтгэлцээнийг тэнцвэртэй явуулдаг, хатуухан жинтэй үг хэлчихдэг, асуудлыг зохицуулж чадах л хүн хэрэгтэй. Одоо ийм шийдвэрт хүрэхийг харах л үлдлээ.
Эх сурвалж: “Өнөөдрийн Монгол” сонин 2007/06/15


Хөвсгөлийн тойрогт АН,МАХН-аас дэвшигчид намынхаа нэрээр ялах боломжтой.

Сонгуулийн кампани хэдийнэ эхэлжээ. Улс төрийн нам, эвслvvд “морьдынхоо” уяа сойлго, сунгаа цувааг хөтөлж буй энэ цаг мөчид иргэд, сонгогчдын итгэлийг дааж төрийн тvшээдээр сонгогдох магадлалтай эрхмvvдийн талаар социологийн судалгааны “НИЙГМИЙН ТОДОТГОЛ” төв аль нэг нам эвсэл, эрхтэн дархтаны ятгалга, тэтгэлэгт авталгvй, vндэслэж тандалт судалгаа хийснийг манай сонин уншигчдадаа толилуулна. Судалгааг Архангай, Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул аймгуудад хийжээ. Энэ удаад Хөвсгөл аймагт явуулсан судалгааны дvн мэдээг хvргэе.
Анкет, ярилцлагын аргыг хослуулан явуулсан уг судалгаанд Хөвсгөл аймгийн баруун бvсийн Ар-булаг, Цагаан-уул, Цэцэрлэг, Баянзvрх, хойд бvсийн Улаан-уул, Рэнчинлхvмбэ, Хатгал, Цагаан-Vvр, зvvн бvсийн Тариалан, Тосонцэнгэл, өмнөд бvсийн Рашаант, Галт, Жаргалант, төвийн Мөрөн гэсэн сумд, суурин газрын иргэд, сонгогчдыг хамарчээ.
“Та ирэх сонгуульд аль нам хvчний төлөө саналаа өгөх вэ” гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 41.8 хувь АН-д, 32.4 хувь нь МАХН-д, 7.6 хувь нь ИЗН-д, 3.4 хувь нь ЭОН-д, 1.4 хувь нь VШН-д, 5.3 хувь АТН-д 8.8 хувь нь “Одоогоор шийдээгvй бай¬на” хэмээн хариулжээ. Vvнээс дvгнэн vзвэл ардчиллын өлгий болох тус аймагт МАХН,АН-ын хооронд гол өрсөлдөөн болох нь ажиглагдаж байна.
Харин ирэх сонгуульд нэр дэвших магадлал бvхий эрхмvvдийн нэрсийг нам эвслээр нь жагсаан байрлуулаад, та ирэх сонгуульд нэр дэвших магадлал бvхий “Эдгээр хvнээс хэнийг сонгохыг хvсч байна вэ” хэмээн асуухад судалгаанд оролцогчдын 58.4 хувь нь Ө.Энхтvвшингийн , 38.2 хувь нь О.Отгонсайханы, 32.8 хувь нь Б.Эрдэнэбатын, 26.4 хувь нь Ц.Даваасvрэнгийн, 24.7 хувь нь Л.Гvндалайн, 18.6 хувь нь Б.Батхvvгийн, 17.3 хувь нь Ц.Сэдваанчигийн, 16.5 хувь нь Р.Хадбаатарын, 13.1 хувь нь Ц.Оюунгэрэлийн, 8.2 хувь нь Д.Батхуягийн, 7.3 хувь нь Ч.Базарын төлөө саналаа өгөхөд бэлэн хэмээн хариулжээ.
Сонгогчдын тоо харьцангуй ихтэй Хөвсгөл аймаг сонгуулийн шинэчилсэн хуулиар дөрвөн мандаттай нэг тойрог болох төлөвтэй байгаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дөрвөн гишvvн сонгоно гэсэн vг. /өмнө нь дөрвөн тойрогтой байсан/.
Ө.Энхтvвшингийн хувьд МАХН-ын рейтинг дээр нэмээд хэдэн хувь цуглуулахад л сонгогдох магадлал буй. Нөхөн сонгуульд ялалт байгуулж УИХ-д сонгогдоод удаагvй, болон хувь улстөрчийнхөө хувьд олонд танил болсон Ө.Энхтvвшинд сонгуулийн шинэ хууль нэлээд ашигтай байдлаар тусах нь тодорхой. Олон мандаттай томсгосон тойрог бvхий сонгуулийн туршлагаас ажиглаж байхад олонд танигдсан улстөрч сонгогдох магадлал харьцангуй өндөр юм билээ.
Судалгаанд оролцогчид сонгогдох магадлал бvхий удаах хvнээр О.Отгонсайханыг нэрлэсэн нь нэгдvгээрт, УИХ-ын гишvvн агсан О.Энхсайхан ахыг нь хvндэтгэсэн монгол ухаан, хоёрдугаарт, Хөвсгөлд АН-ын рейтинг тогтмол өндөр байдагтай холбоотой болов уу. Тvvнчлэн АН-аас нэр дэвших магадлалтай бусад хvмvvс сонгогчдод төдийлөн итгэл төрvvлэхгvй байгаа нь тvvний рейтингэд эсрэгээр нөлөөлж байгаа дvр төрх харагдаж байна. АН-аас нэр дэвших магадлал бvхий бусад хvмvvсийн рейтинг АН-ыг дэмжигчдийн тал хувийн ч саналыг аваагvй нь vvнийг баталж байна. О.Отгонсайханы хувьд ардчиллыг талархан дэмжигч хөвсгөлчvvдийн гол найдвар болж байгаа. Тэрээр өнгөрсөн онд болсон нөхөн сонгуулиар тойрогтоо нэлээд танигдсан гээд нэр дэвшигчийн хувьд олон давуу талтай. Ер нь АН нэр дэвшигчээ зөв сонговол намын фон нь хэн гуайг ч ялуулчих дvр төрх ажиглагдаж байна.
“Эрэл”-ийн гэх тодотголтой Эх орон намын дарга Б.Эрдэнэбатыг сонгогдох магадлалтай нэр дэвшигчдийн гуравдугаарт тооцсон байна. 2004 онд УИХ-ын 47 дугаар тойргоос сонгогдсон Б.Эрдэнэбат өөрийн сонгогдсон тойргийн хэдэн суманд нэр нь жаахан муудсаныг анхаарч ажиглавал нэг их төвөггvй сонгогдчих боломж байх талтай. Эрчим хvчинд шинээр холбогдож байгаа сумдын хувьд сайддаа санал өгөх магадлал өндөр байгаа гэсэн. Бас Ерөнхийлөгчийн сонгуулиар аймагтаа байгуулсан ялалтаа парламентын сонгууль руу шилжvvлнэ гэдэгт ЭОН-ын мань дарга итгэж явдаг болов уу. Гэхдээ тvvний хувьд нэгдvгээрт, МАХН, АН-аас нэр дэвшигчдийн хvмvvстэй адил намын гэх халаасны 30 хувийн оноо байхгvй, хоёрдугаарт, сонгуулийн дараа “Эх орон-ардчидлал” эвслийг задалсан гол буруутан болсон, мөн элдэв тендер шалгаруулалт будилаантуулсан зэрэг тvvний эсрэг чиглэх “сум” олон байгаа нь өндөр эрсдлийг дагуулж мэдэхээр байна. Сонгуулийн кампанит ажил ид өрнөх vед хоёр намын голд “хоосон” хоцрох магадлалтайг Б.Эрдэнэбат тооцоолж, айдастай суугаа нь гарцаагvй. Судалгаанд оролцогчид УИХ-ын 2008 оны сонгуульд ялж болзошгvй дөрөв дэх хvнээр Боловсрол, соёл шинжлах ухааны яамны газрын дарга Ц.Даваасvрэнг нэрлэжээ. Энэ эрхмийн нэр өнгөрсөн оны нөхөн сонгуулийн өмнөх тандалтад “Төрийн сангийн” гэсэн тодотголтой сонсогдож эхэлсэн. Тэрээр өмнө нь Сангийн яамны Төрийн сангийн газрын даргаар ажиллаж байхдаа Хөвсгөл аймгийг төвийн эрчим хvчний нэгдсэн системд холбох, зам барих, vvрэн телефонд холбох, шинэ сургууль барих зэрэг томоохон ажлуудад гар бие оролцсоныг нутаг хошууныхан нь гадарладаг юм байна. Мөн өнгөрсөн зун Хөвсгөлд болсон “Хотгойдын хурд-2007″ даншиг наадмыг санаачлан зохион байгуулсан нь тvvнийг олонд таниулж ретингийг нь өсгөсөн хэмээн иргэд сонгогчид ярих аж.
УИХ-ын гишvvн Л.Гvндалай өнгөрсөн намар тойрогтоо очиж иргэдтэй уулзахдаа “Би Хөвсгөлд биш Улаанбаатарт нэр дэвшинэ. Одоо та нарыг гуйхгvй” гэж ам алджээ. Тvvнчлэн нэг суманд барьсан АТН-ынхаа байрыг нутгийн нэгэн бизнесмэнд арилжчихаад ирёэн гэж байгаа. Тvvний хувьд дахин Хөвсгөлд нэр дэвшвэл өвдөг шороодох магадлал өндөр байгааг судалгааны дvн харуулсан нь санаанд оромгvй зvйл болов. Тvvний дvv Л.Дэлгэрдалай 46 дугаар тойргийн нөхөн сонгуульд ахаараа сурталчлуулан байж 100 хvний санал авсан нь нэгийг бодогдуулж байгаа. Хөвсгөлийн халх, хотгойдууд голдуу амьдардаг сумдад төдийлөн санал авахгvй дvр төрх харагдаж байна. Л.Гvндалайн гол дэмжлэг нь аймгийн төвд л байдаг бололтой.
АН-аас УИХ-д нэр дэвшихээр сэтгэл шулуудаад байгаа Хөвсгөлийн Засаг дарга Б.Батхvvгийн хувьд өнгөрсөн дөрвөн жил орон нутгаа хэр удирдсан дvнгээ сонгуулиар тавиулах байх. Ер нь аймгийн Засаг дарга УИХ-ын сонгуульд ороод ялалт байгуулж байсан тохиолдол харьцангуй бага юм билээ. “Говь” хувьцаат компанийн захирал асан гэдгээрээ илvv танигдсан Ц.Сэдваанчиг сонгуульд хvч vзэхээр Хөвсгөл аймгаараа ойр ойрхон vзэгдэх болсон байна. Гэвч тvvний хувьд өмнө нь 2000 онд 48 дугаар тойрогт нэр дэвшээд ялагдал хvлээсэн бөгөөд АН-ын анхан шатны байгууллагатайгаа төдийлөн ажиллаад байдаггvй, улстөрч гэхээсээ бизнесмэн гэдгээр нь хөвсгөлчvvд илvv мэддэг юм байна. Тиймдээ ч энэ удаагийн судалгаагаар түүний оноо төдийлөн жин дарсангүй. Сонгогчид 2008 оны сонгуульд бизнесменүүдээс цэрвэж болзошгүй байгаа тул түүний ялах нь эрсдэлтэй юм.
УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр идэвхи зүтгэл гарган намрын сэрүүн өдрүүдийг гэртээ бус Хөвсгөлийн тайгад өнгөрүүлсэн хүн бол Хүмүүс сонины эрхлэгч Р.Хадбаатар. Тэрээр одоохондоо Хөвсгөл аймагт “хамгийн олон км аялсан” хүнээр тодроод байгаа бөгөөд бүх сум, багаар явж өөрийгөө таниулах ажил хийж байгаа. Шинэ хүн гэхэд чамлахааргүй санал авсныг харахад аялсны үр дүн гарчээ. Сонгуулийн шинэчилсэн хуулинд заасан 30 хувийн квотоор бамбай хийсэн эмэгтэй дайчид энэ аймагт нэр дэвших нь тодорхой болоод буй. Одоогийн байдлаар МАХН-аас МАСЭХ-ын дэд тэргvvн Ж.Цолмон, Ардчилсан намаас “Нутгийн шийдэл” сангийн тэргvvн Ц.Оюунгэрэл нар дэвших бололтой. Харин судалгааны дvнгээр хөвсгөлчvvд ирэх сонгуулиар төрд эмэгтэй тvшээ сонгох магадлал харьцангуй бага гарч байна. Нэр дурдсан хоёр бvсгvйн хувьд 2012 оны сонгуулийн “бие халаалтаа” л хийх дvр төрх харагдаж байна.
Эцэст нь өгvvлэхэд, хаяанд ирсэн УИХ-ын сонгуулиар дээр нэр дурдсан эдгээр эрхэм дотроос тvмэн олноо төлөөлж төр тvшилцэх төлөөлөгчид тодрохыг “Нийгмийн тодотгол” тандлаа.
Эх сурвалж: Зууны мэдээ 2007/11/30