Showing posts with label НОМ БҮТЭЭЛ. Show all posts
Showing posts with label НОМ БҮТЭЭЛ. Show all posts

“Монголын нийгмийн бүтцийн судалгаа, шинжилгээ” бүтээлийн эмхтгэл

Философийн хүрээлэн байгуулагдсаны 45 жил болоод ахмад эрдэмтэн, социологич Ц.Уртнасангийн 70 насны ойг тохиолдуулан Социологи, нийгэм сэтгэлзүйн салбарын хамт олон энэхүү бүтээлийг эмхэтгэн хэвлүүлжээ.
Уг бүтээлээс ахмад эрдэмтэн, социологич Цоохорын Уртнасангийн эрдэм шинжилгээний гол бүтээлүүд болон түүний 70 насны ойг тохиолдуулан 2017 оны 4 дүгээр сарын 4-нд зохион байгуулсан “Монголын нийгмийн бүтцийн судалгаа, шинжилгээ” симпозиумд тавигдсан зарим илтгэлүүдтэй танилцах боломжтой.
Бүтээлийн эмхтгэлд Ц.Уртнасан докторын нийгмийн бүтцийн судалгаа шинжилгээний ажлуудыг нь голлон оруулсны дээр Монголын социологийн хөгжлийн түүхэн тойм, социологийн судалгааны арга зүй, аргачлалыг хэрхэн хөгжүүлэх, сайжруулах талаар өгүүлсэн болон нийгмийн хөгжлийн учир шалтгаан зүй тогтлыг шинжилсэн, хүмүүсийн амьдрал ахуй, хангамж нөхцөлийн байдлыг судалсан, олон нийтийн санаа бодлын өөрчлөлтийг тандсан судалгааны өгүүллүүд, судалгааны тайлангийн хэсгүүдээс оруулжээ.

Судалгааны зөвлөх үйлчилгээг олон улсын стандартын дагуу гүйцэтгэх нөхцөл бүрдлээ

Аливаа үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, үнэлэлт дүгнэлт өгөх, цаашдын чиглэлийг тодорхойлоход мэргэжлийн түвшинд сайтар боловсруулсан судалгаа шинжилгээний мэдээлэл чухал ач холбогдолтой байдаг. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засгийн өсөлт эрчимжиж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэж, бизнесийн үйл ажиллагаа өргөжснөөр бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, хандивлагчдын зүгээс судалгаа шинжилгээний ажилд өндөр ач холбогдол өгч эхэлж байна. Олон улсын түвшинд 2012 оны байдлаар маркетингийн судалгааны зах зээлийн нийт эргэлт 39.1 тэрбум доллар байгаагийн 16 хувь буюу 6.1 тэрбум доллар нь Ази, Номхон далайн бүс нутагт ногдож байна. Эдийн засаг, зах зээлийн хурдацтай өсөлт, хөгжлийн нөлөөгөөр Ази, Номхон далайн болон Латин Америкийн орнуудад маркетингийн судалгааны зах зээлийн бодит өсөлт 2012 он байдлаар 4.8-5.6 хувьтай байна. Энэ бүхэн манай улсад энэ төрлийн үйлчилгээний зах зээл цаашид өсөх хандлага байгааг харуулж байна. Гадаадын хөрөнгөт оруулагчид Монгол Улсад хөрөнгө оруулалт хийхдээ олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн компаниар зах зээлийн судалгаа, тооцоог хийлгэсэн байхыг шаарддаг. Гэтэл олон улсад нэр хүндтэй томоохон компаниудын үйлчилгээний төлбөр өндөр, дотоодын нөхцөл байдлыг ойлгохын тулд цаг хугацаа, хөрөнгө нилээд зарцуулагддаг, зах зээлийн судалгааны мэдээлэл цуглуулах ажлын дотоодын компаниар хийлгэх шаардлага гардаг.

"Социологийн судалгааны үндсэн аргууд" ном

Хянан тохиолдуулсан: В.Отгон насан
Он: 2005 
Хот: Улаанбаатар хот
Нүүрний тоо: 193
Эрхлэн гаргасан: МУИС Социологийн тэнхим
Хэвлэлт: Нэмж засварласан 3 дахь хэвлэл

Анхны ном минь хэвлэгдэн гарлаа

"Хэвлэл мэдээллийн хариуцлага, сэтгүүл зүйн хэмжээ" нэртэй үндэсний хэмжээний санал асуулга, агуулгын судалгааны шинэ ном маань хэвлэлтээс ирлээ. 2011 оны турш ажилласан хоёр томоохон судалгааны минь нэг нь ийнхүү ном болон хэвлэгдсэнд судлаач хүний хувьд туйлын баяртай байна.

Уг номонд маань хоёр иргэний нэг нь Монголд хэвлэлийн эрх чөлөө төдийлөн сайн хэрэгжихгүй байна гээд хэвлэлийн эрх чөлөөг сэтгүүлчид чөлөөтэй бичиж, нийтлэх, мэдээллийн хэрэгслээр үнэн зөв, тэнцвэртэй мэдээлэл түгээх явдал хэмээн ойлгож байгаа, түүнчлэн орон нутгийн иргэдийн мэдээлэл хүлээн авах боломж нэмэгдэхийн сацуу мэдээллийн хэрэгсэлд итгэх итгэл үнэмшил суларч, хэвлэл мэдээлэлд илүү шүүмжлэлтэй хандаж байгаа талаар бичигдсэн.

Мөн ОНТ-ийг эс тооцвол бусад мэдээллийн хэрэгслээр цацаж буй мэдээнд сэтгүүлч хувийн дүгнэлт, үзэл бодол оруулах нь сүүлийн 5 жилд нэмэгджээ. Ялангуяа арилжааны телевизүүд мэдээн дундуур үзэл бодол, байр сууриа тулгах явдал хоёр дахин ихэссэн байна. Түүнчлэн эх сурвалжгүй хийгээд нэг эх сурвалжтай мэдээ давамгайлж, ямар ч эх сурвалжгүй мэдээ 10-18 дахин нэмэгдсэн нь бодитой, тэнцвэртэй мэдээллийг олон нийтэд хүргэх мэргэжлийн болон ёс зүйн зарчим алдагдаж байгаа юм. Судалгаагаар гарсан эерэг үзүүлэлтэд дуулиан шуугиан дагуулсан таамаг, цуу яриа нийтэлж, агуулгаасаа зөрсөн сүржин гарчгаар олон нийтийн анхаарлыг татах, зохимжгүй үг хэллэгээр бусдыг дайрч доромжлох байдал харьцангуй буурсан байна.

Ном дор мөргөмүй...

Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын “Нэгдсэн дүн” ном хэвлэгдэн гарлаа.

Хүн ам, орон сууцны тооллого нь хүн амын тоо, нас хүйсийн бүтэц, бүрэлдэхүүн, байршил, боловсрол, эдийн засгийн идэвх, орон сууцны төрөл, нөхцөл зэрэг нийгэм, эдийн засгийн маш дэлгэрэнгүй тоо баримтыг агуулдаг цорын ганц мэдээллийн эх үүсвэр билээ.

Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын дүнд үндэслэн өөрийн орны нөхцөл байдалд нийцсэн, хөгжлийн зохистой загвар, үзэл баримтлалыг тодорхойлох сайхан боломж нээгдэж байна. Ялангуяа шинээр барьж байгуулах нийгэм соёлын газрууд, сургууль, эмнэлгийг хаана ямар багтаамжтай, хүчин чадалтай байгуулах, орон сууцны нөхцөл, хангамжийг зөв төлөвлөж, хэрэгжүүлэхэд тооллогын дүн үндэслэл болох учиртай. Түүнчлэн хүн ам зүйн олон үзүүлэлтүүд үүний дотор хүн амын суурьшил, байршлыг зөв оновчтой зохицуулах, төвлөрлийг сааруулах талаарх Төр засгийн бодлого, хөтөлбөрийг боловсруулахад тооллогын дүн чухал ач холбогдолтой юм.

Энэхүү ном нь 12 бүлэгтэй бөгөөд “Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогыг зохион байгуулж явуулсан тухай “эрх зүйн үндэс түүний зохицуулалт болон тооллогын төлөвлөлт, онцлог, ухуулга сурталчилгаа зэрэг зохион байгуулалтай холбогдолтой арга хэмжээнүүдийг цогц байдлаар тусгасан.

Хүн амын тоо, өсөлт, улсын харьяалал, үндэс угсаа, нягтрал, суурьшил зэрэг хүн ам зүйн гол үзүүлэлт, хүн амын дотоод шилжих хөдөлгөөн, хотжилт, өрх, гэр бүлийн байдал, эдийн засгийн идэвх, орон сууцны нөхцөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, интернэт, гар утас хэрэглэгчдийн тоо, бүтэц, гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэдийн талаар тус бүрд нь бүлэг болгон оруулав.

Энэ удаагийн тооллогын дүнгийн тоо баримт нь өмнөх 2000 оны тооллогын дүнгийн бүх үзүүлэлттэй зэрэгцүүлэн жиших боломжтойгоос гадна сумын төвшинд зарим онцлог мэдээллүүдийг шинээр нэмж тусгалаа.

Удахгүй тооллогын дүнгээр газар зүйн мэдээллийн системийг ашиглан улс, аймаг, нийслэлийн хэмжээнд атласууд анх удаа хэвлэгдэнэ. Мөн тооллогын дүнг үндэслэн Монгол Улсын хүн амын хэтийн тооцоог аймаг, нийслэлээр, тооцож, тодорхой сэдвээр гүнзгийрүүлсэн судалгаануудыг хийж, хэвлэмлээр, техникийн зөөгчөөр, онлайн хэлбэрээр тархаана.

Хураангуй ppt-ыг татаж авах

Эх сурвалж: www.toollogo2010.mn

"Global Dialogue" товхимолын шинэ дугаар №2011 09 сар

Олон улсын социологийн холбооноос эрхлэн гаргадаг "Global Dialogue" электрон мэдээллийн товхимолын 2011 оны 09 сарын шинэ дугаар гарсан байна. Тус сэтгүүл нь нийт 11 хэлээр (Англи, Франц, Испани, Хятад, Перс, Хинди, Япон, Португал, Орос, Араб, ) гардаг ба цаашид илүү олон хэл дээр гаргахаар төлөвлөж байгаа аж.

Дэлгэрэнгүй мэдээллийг тус товхимолын веб хуудаснаас (http://www.isa-sociology.org/global-dialogue/) авах боломжтой.

Editorial (Issue 1)
Global Inequality: The Return of Class
The (Non)Citizens of Komtar: Transnational Migrants Forging Their Own Communities in Malaysia
The Chaos of Order
The Twists and Turns of Peruvian Sociology
Romanian Sociology: Rapidly Making Up for its Rocky Past
The Hegemony of the English Language and the Social Sciences
Ulf Himmelstrand, 1924-2011 – Father of Sociology in Nigeria
A Personal Tribute to Ulf Himmelstrand
History Corner: The Uneven Inclusion of Women
Challenging Patriarchy in the South Caucasus
Charting the Future of the Humanities and Social Sciences: A Bold Vision from South Africa
Early Career Sociologists in the ISA
Women’s Worlds
Brazilian Sociology Goes from Strength to Strength

Татаж авах

Ц.Батбаяр "Социологи судлал" сурах бичгийг шүүмжлэх нь

Цэдэн-Ишийн Батбаяр гэдэг философич залуу байх. Хилийн Цэргийн Дээд Сургуульд (Өдгөө татан буугдаж Дотоод хэргийн их сургууль болсон) философи, социологийн хичээл заах. "Ерөнхий суурь эрдэм хуулийн факультет" гэдэг хуучин нийгмийн үеийнх шиг хачин нэртэй тэнхимд толгой хоргодон суух. Их сургуульд төдийлөн гавьдаггүй сурлагатай, өдөр аргацаасан оюутнууд л төгсөөд нэг их дээд сургуульд ерөнхий эрдэм, нийгмийн суурь шинжлэх ухаан заадаг нь нууц биш. Бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр тус хилийн цэргийхэнийг бэлтгэдэг сургуульдаа хичээл заахаас эхлээд ном бичих, бүүр сурах бичих үйлдвэрлэх нь нүдэнд илхэн. Хоёр ч ном гаргаад дахин дахин хэвлэлчихсэн гэж байгаа. "Ёс зүй", нөгөөх нь өнөө алдарт "Социологи судлал". Нэгийг нь 2007 онд нөгөөхийг нь 2010 онд хэвлүүлсэн аж. Номын нэрнээсээ эхлээд маш асуудалтай. Хоёулаа "сурах бичиг". Яасан гигант эрдэм номтой, аугаа оюун билэгтэй залуув. Насаараа хөдөлмөрлөн байж, толгойгоо гашилган барин олон улсын стандартад нийцсэн сурах бичгийг бичдэг байтал манай хүн хуруу гарынхаа үзүүрээр гялалзуулдаг бололтой. Дараагийн асуудал номын нэр. "Социологи судлал" гэсэн нэртэй. "Социологи" хэмээх терминологийн хувьд social буюу нийгэм logy буюу судлал гэсэн утгатай болохыг захын нэгдүгээр курсын нийгмийн ухааны оюутан заалгаж байгаа. Гэтэл ард нь дахиад судлал гээд залгацан. Социологи судлал гэж шинэ салбар, чиглэл үүсээ юу, эсвэл Ц.Батбаяр өөрөө үүсгэн санаачлаа юу. Ойлгохгүй байна.

Удаах асуудал. Философийн шинжлэх ухааны чиглэлээр хаана ч юм докторантурт сурч байгаа гэсэн. Өөрийн мэргэжлээ судалж дуусаагүй байж "социологи" хэмээх алт шиг мэргэжил рүү бусад хуурамбуудын адилаар шунан дайрч байгаа нь харамсалтай нийтлэг үзэгдэл. Багш хүн байна даа. Жаахан ёс зүйтэй баймаар байна. "Ёс зүй" ном бичсэнийг нь харахад ёс зүйтэй л хүн баймаар.

Өөрийн блогтоо мөн түүнчлэн судалгааны ерөнхий чиглэлээ "нийгмийн философи социологийн асуудлууд", тусгай чиглэлээ "Post industrial society" буюу орчин үеийн нийгмийн хөгжил хандлагын асуудлууд гээд дарайтал нь тавьцан. Нийгмийн философийн хүрээнд социологи заагаад байна уу, социологийн хүрээнд нийгмийн философи заагаад байна уу эрхэм гүн ухаантаан. Тайлбарлаад аль. Ерөнхий болоод тусгай, ер нь нийтлэг болоод салбар асуудлуудаар тийм их мэргэшсэн төгс хүн үү та. Үл гүйцэлдэх утопи философиор занималдаад бүтэлгүйтэхээр нь арай эмпирик, прагматикаар нь социологид хүчин зүтгэе гэж бодож байвал мянгуужингийн үлгэр шүү. Танд л гэж хэлье. Социологи бол сайн дурынхны ариун үйлс биш юм шүү.

Цаашилбал социологийн сурах бичиг юм бол түлхүү үг мүгэндээ анхаарал хандуулчихмаар. "социологи, судлал, соёлын социологи, улс төрийн ухамсар, соёл ба шашин, соёл ба нийгэм, байгууллагын социологи, социологийг үндэслэгчид" Эмх замбараагүй дээрх үгсийн цуглуулга мөн л номын тань үнэ цэнийг бууруулж байна. Ядаж социологийн шинжлэх ухааны анхдагч нэр томъёо, категориуд, мэргэжлийн үг хэллэгээ логик дараалалтай, оновчтой оруулчихсан бол өдийд би энд чамайг шүүмжлээд сууж байхгүй байх.

Номын бүтцийг харъя. Социологийн тухай мэдлэг, Ерөнхий социологийн онолууд, Микро социологи буюу тайлбарлалын парадигм, Нийгмийн танин мэдэхүйн онол, Барууны сонгодог социологи, Орос дахь социологийн үзэл, Тусгай социологийн онол, Социологийн судалгааны аргууд гэсэн бүтэцтэй. Copy paste гэдэг хамгийн хялбар аргыг хэрэглэчихсэн юм бишүү. Таны номноос өмнө эдгээр онолын болон сэтгэлгээний түүх, судалгааны аргуудыг багтаасан номнууд гарч байсан. Радугин "Социологи", Н.Смейлзер "Социологи", О.Мөнхбат, М.Батбаатар нарын бичсэн онолын номнууд, ФСЭЗХ-с гаргасан "Социологийг үндэслэгч суутнууд" гэх мэт олон ном надад байгаа, уншсан учраас хэлж байгаа юм шүү.

Номоо борлуулах гэж номынхоо талаар тэрээр ийнхүү бичсэн. "Энэхүү сурах бичгийн үндсэн зорилго нь социологийн онолын гол мөн чанар утга учрыг ойлгох орчин үеийн нийгмийн амьдралын хэцүү ээдрээтэй үйл явц ба үзэгдлийн талаарх социологийн чи баримжаа өгөхөд оршино. Бүтэц агуулга нь социологийн мэдлэгийн түвшин дэх түүний гол утгуудыг мэдрүүлэх, нийгмийн үзэгдэлд анализ хийн ойлгож үнэлэх, нийгмийн утгат байгууламж болон оюунжих процесст чиглэгдэнэ. Оршин буй нийгмээ танин мэдэх нь боловсролтой хүний шинж юм. Уг бүтээл нь социологийн мэдлэгийн төвшин дэх гол утгуудыг мэдрүүлэх, нийгмийн олон талт үзэгдэлд анализ хийн ойлгож, үнэлэх чадварыг эзэмшин нийгмийн утгат байгууламж болон төгөлдөршин оюунжих процесст чиглэгдэнэ." Нэг л их мэдрүүлэх гэсэн санаа, утга явж байна. Бодит амьдрал дээр даанч ийнхүү мэдрүүлж хараахан чадахгүй байгааг Интерном дэлгүүрийн тавиур дээр салхи ч оруулаагүй шинээрээ байгаагаар бас тайлбарлаж болох юм.

Редактороор ажилласан Г.Сайнхишиг таны хянан тохиолдуулж магадлан шүүсэн ном ийм л байна.

Социологи, нийгмийн ажлын номын каталоги

Улаанбаатар хотын томоохон номын сангуудад байгаа социологи, нийгмийн ажлын номын жагсаалт, катологийг хүргэж байна.
sociology books -

"Орон нутгийн засаглалд иргэдийн оролцоог хангах нь" ном

Номын нэр: "Орон нутгийн засаглалд иргэдийн оролцоог хангах нь"
Зохиогч: НҮБХХ "Орон нутгийн засаглалыг дэмжих хөтөлбөр"
Хуудасны тоо: 60
Гадуур худалдаанд буй үнэ: Цаасаар хэвлэгдээгүй

Номыг ТАТАЖ авч унших

Элвин Тоффлер "Эрх мэдлийн огцом хувирлууд"

"Эрх мэдлийн огцом хувирлууд"зөвхөн асар өргөн хүрээнд төдийгүй, үл ажиглагдам байдлаар та биднйи өдөр тутмын амьдралын ердийн нэгэн хэсэг болсоор байгаа юм биш үү? Энэ нь цаашдаа мэдээллийн шинэ дайнууд, улс төрийн эрс тэрс үзэл, зөвхөн нийгмийн бүлгүудийн хоорондын төдийгүй мэдээллиéн системүүдийн хоорондын эсрэгцэл, тэмцлийг бидэнд авчрах уу? Хорин нэгдүгээр зуун гарлаа. Ирээдүй аль хэдийн эхэлчихлээ. Манай үсрэнгүé, бүр хэтэрхиé үсрэнгүй хөгжиж буй соёл иргэншлийн маань дүр төрх ямар байх бол ?...

Францис Фукуяама: Төрийг бэхжүүлэх нь

Ôðàíöèñ Ôóêóÿàìà äýëõèé äàõèíä ëèáåðàë àðä÷èëñàí ¿çýë, êàïèòàëèçì òîãòîæ, “ò¿¿õèéí” òºãñãºë èðýõèéã ãàéõàëòàé çºãíºñºí áèëýý. Ñ¿¿ëèéí ¿åä ò¿¿íèé òóóðâèñàí á¿òýýë øèíý óëñ ¿íäýñòíèéã áýõæ¿¿ëýõ òóõàé ñýäâèéã õºíäñºí íü óëàì ÷ ñîíèðõîë òàòàæ áàéíà. Çîõèîã÷ ýíýõ¿¿ íîìîíäîî îð÷èí ¿åä òºð ñóëàð÷ äîðèîòäîã ¿íäñýí øàëòãààíóóäûí òàëààðõè ººðèéí áîäëû㠺㿿ëæýý. ̺í ñóë äîðîé òºð îëîí óëñûí õàðèëöààíä ÿìàð õ¿íäðýë áýðõøýýë ó÷ðóóëæ áàéãàà, òýäãýýðèéã áàòàòãàí áýõæ¿¿ëýõýä Îëîí Óëñûí Õàìòûí Íèéãýìëýã õýðõýí àæèëëàæ áîëîõ òàëààð òºãñãºëä íü ºã¿¿ëñýí àæ.

О.Мөнхбат "Социологийн онол: сонгодог хийгээд орчин үе"

Энэ ном нь сонгодог болон орчин үеийн социологийн онол гэсэн 2 хэсгээс бүрдэнэ. Социологийн ШУ, онолын үүсэл хөгжлийн нөхцөл байдал, нөлөөлсөн хүчин зүйлс, парадигмын үүднээс орчин цагийн социологийн онолын хөгжлийг судлан шинжилсэн байна

Зарим социологийн шинэ номнууд

"Хөдөлмөрийн социологи" Пүрэв Ц, Тэгшбаяр П. Салбар социологийн шинэхэн сурах бичиг өмнөх онд хэвлэгдэн гарчээ. Судлаач П.Тэгшбаяр болон ахмад социологич Ц.Пүрэв нарын хамтын бүтээл
УБ.: АМЖА принтинг, 2009. – 204 х.


Ц.Батбаяр гэсэн автортай "Социологи" хэмээх нэгэн шинэ сурах бичиг хэвлэгдэн номын сангуудад хүргэгдсэн байна.
2007 онд хэвлэлтээс гарсан боловч олж харж үзэж байгаагүй шинэхэн ном гэж хувьдаа дүгнэж байна.

УБ.: Сорхон цагаан,
2007. – 336 х.

Миний номын сан /цуврал-1/

1 Э.Гидденс Социологи 2006 Ерөнхий редактор:Д.Ганхуяг
2 В.Отгоннасан Социологийн судалгааны үндсэн аргууд 2005 МУИС социологийн тэнхим
3 Ц.Пүрэв Социологийн мэдээллийг шинжлэх статистик арга 1995 он
4 Ц.Пүрэв Социологийн мэдээлэлд ангилал хийх арга 2005 Ред: С.Дашдаваа С.Намжилдорж
5 Т.Бүрэнжаргал Гэр бүлийн социологи 2005 Нягт: Х.Гүндсамбуу Ц.Болд
6 Ц.Оюунцэцэг Олон нийтийн санал бодлын социологи 2000 МУИС социологийн тэнхим
7 А.А.Радугин /К.А/ Социологи 2003 Орч: Н.Энхцогт Ц.Алтантуяа
8 С.И.Самыгин Г.О.Перов Нийгэм судлал /социологи/ 2004 Шалгалтын 100 асуулт хариулт Идэр дээд сургууль
9 С.Түмэндэлгэр Нийгмийн ухааны зарим нэр томъёоны тайлбар толь 2002 УБИС ТҮҮХ НУС Улс төр судлал-эрх зүйн тэнхим
10 НШУС Социологийн тэнхим Социологи сэтгүүл 2001 2003 2005 2006 Сэтгүүл 1 3 4 5 6 7
11 ШУА Философи социологи эрхийн хүрээлэн Социологийг үндэслэгч суутнууд 2006 он Ред: Г.Сайнхишиг
12 Р.И.Руденко Социологийн ажилбар 2006 Орч: С.Нарантуяа Н.Болормаа
13 ШУА Философи социологи эрхийн хүрээлэн Социологийн судалгаа 1995 Ред: Ц.Уртнасан
14 М.Батбаатар Социологийн онолын сэтгэлгээний түүх 2001 Ред: С.Гомбо Идэр дээд сургууль
15 R.Gelles A.Levune Sociology an introduction 1999 MC Graw Hill College
16 ШУА Философи социологи эрхийн хүрээлэн Нийгмийн шинэчлэл: Амьдралын хэв маягын өөрчлөлт 2001 Ред: Ц.Уртнасан
17 БХАН БСХ хөтөлбөр Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх аргууд 2004 Оюунцэцэг ба бусад
18 Д.Аюурбунь Эрдэм шинжилгээний илтгэл бичих шилдэг аргууд 2007 Ред: Ц.Болд Монголын Лектор төв
19 МУИС НУФ Оюутны гарын авлага 2001 Оюутнуудад зориулсан гарын авлага
20 Нээлттэй нийгэм форум Улсын төсвийн үйл явц 2005 Иргэдэд зориулсан гарын авлага
21 ҮСГ НҮБХХ ДЭлхийн банк Өрхийн орлого зарлага амжиргааны түвшний түүвэр судалгаа 2002-2003 2004 Судалгааны тайлан
22 Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын 5-р бага хурал Судалгааны ажлууд ба төгсгөлийн баримт бичиг 2000 Судалгааны ажлууд
23 Зориг сан Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт 2004 Мониторингийн судалгаа
24 Д.Загджав Монгол дах иргэдийн улс төрийн оролцооны өөрчлөлт 2002 ШУА ФСЭХ Ред: Ц.Ганболд
25 Д.Галсандорж Х.Буд МУ-ын эдийн засгийн гадаад харилцаа 2001 ТОвч түүх 1921-2000
26 П.Шагдарсүрэн Миний мэдэх маршал Чойбалсан 2000 Дурсамж
27 А.Джексон Баяжих 10 нууц 2000 өөртөө итгэ Орч: Д.Лхагвамаа
28 Буддын соёл судлалын төв Илтгэл өгүүлэл танилцуулгын эмхэтгэл 2005 Лондон дах төвдийн фонд
29 Дэлхийн банк БОЯ ХХ Байгал орчны талаарх иргэдийн мэдлэгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сайжруулах нь 2006 Судалгааны тайлан
30 Б.хатантуул МУ-ын ИХ-с байгууллагддаг хараат бус бие даасан байгууллагууд 2006 Эрх зүйн зохицуулалт
31 МУИС Оюутны эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл 7 2004 Эмх: Д.Цэдэн
32 Морозовын Шолпан Оюутны бие даалт 2003 ХААИС Ред: С.Мөнхцэцэг
33 Б.Доржпалам Морин өртөө 1996 МУЗ Совин
34 Б.Ичинхорлоо Орчихуйн чинад 2001 Яруу найргийн түүвэр
35 Д.Лхамсүрэн Айл өрхийн алдар, угийн шаштир Зөвлөмж
36 МУ-ын үндсэн хууль 1992
37 М.Батбаатар Социологийн онол түүх 2007 МУИС НШУС
38 Р.Уранбилэг Эрх зүйн социологи 2003
39 Ц.Баатархүү Ажил хэргийн гурвалжин 2003 Лектор төв
40 Ш.Гоохүү Цаглашгүй хүчит арслангууд 2002
41 Г.Аюурзана Орчин цагийн аугаа их сэтгэгчид 2001
42 СЭЗДС Маркетингийн удирдлага 1999
43 Д.Чойжилсүрэн Д.Намжав Хөгжилд чиглэсэн нийгмийн ажил 2006
44 А.Беляев Мөнхийн талх 1990
45 Б.Дашзэвэг ба бусад Төв аймгийн түүхэн товчоон 2003
46 М.Амгалан Баруун Монголчуудын эдийн соёлын дурсгалт зүйлс 2000
47 Д.Моломжамц Санхүү мөнгө зээлийн харилцаа 2008 ХҮДС
48 Н.Смейлзер Социологи 2001 Ред:Ү.Нямдорж
49 Монсудар Бидний араншин:3 Монгол зодолдоно 2005 Ред: Д.Баярхүү
50 Өглөөний сонин МУ-ын хуулиуд 2007
51 В.Отгоннасан Олны санаа оломгүй далай 1999 Ред: Уртнасан
52 Ш.Оюунханд Нийгмийн девиаци ба амиа хорлохуй 2005 Ред: В.Отгоннасан
53 С.Дэмбэрэл ЭЗ-ийн шинэтгэл ба хөгжил 2005
54 Д.Гансаруул Зүрхний нандин эмзэг уяа чамдаа 2007
55 Б.Энхболд Олон нийттэй харилцах урлаг 2007
56 М.Фридман Мөнгө ярьдагсан бол 2002
57 Ш.Ичинхорлоо Багшийн ном 2006
58 Боздаг Сэтгэ амжилтанд хүр 2007
59 Ф.Хаяк Боолчлогдох зам
60 Л.Ф.Мизес Либерализм
61 ХЗҮТ Хуулийн нэр томёоны дагалга 2004
62 Зүүнийхэн ба ардчилагчид 2008
63 Н.Хавх Оюутан залуучуудын нийгмийн харилцааны гүн ухааны агуулга 2002
64 А.Маршаал Эдийн засгийн ухааны зарчмууд 1997
65 Бизнесийн сайн захидал Таны амжилтын үндэс
66 Н.Ашфорд Чөлөөт нийгмийн үндсэн зарчмууд 2007
67 ННФ Үр нөлөө бүхий бодлогын баримт бичиг боловсруулах нь 2002
68 Аюурзана Цэцэн мэргэний нэвтэрхүү толь 2000
69 ХҮЭК МУ дахь хүний эрх, эрх чөлөөний тухай илтгэл 2004
70 Маркетинг, Реклам, PR-ыг хэрхэн яаж ашиглаж амжилтанд хүрэх вэ
71 АНУ-ын АЗийн сан Орон нутгын сонгуульд хэрхэн өрсөлдөж ялах вэ 2004
72 УТБА Иргэн таны оролцоо Ардчиллын баталгаа
73 ФСЭЗХ Социологийн судалгааны арга зүй, аргачлал
74 К.Робсон Бодит ертөнцийг судлахуй
75 О.Мөнхбат Социологийн онол: Сонгодог хийгээд орчин үе 2008
76 НШУЗЭХ НУ салбарын "Хүрэлтогоот-2009" ЭШБХ-ын илтгэлүүдийн эмхэтгэл 2009
77 МХХ МСА МОнголын хэвлэл мэдээлэл өнөөдөр 2009
78 Байгаль орчны салбарт мэдээлэл харилцааны ажлыг хэрхэн амжилттай зохион байгуулах нь
79 ХЭҮК ОУХБ Монгол улс дахь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүд 2008
80 Б.Отгонбат Америкт суралцах боломж
81 Монголын маш чухал 50 хүн
82 MHRC Report on human rights and freedoms in Mongolia 2007
83 Ч.Пүрэвдорж Давахгүй гэсэн даваагаараа 2009
84 Монголын Утга зохиол судлалын төв Яруу найргийн шинэ үе
85 МХХ Хэвлэл Мэдээлэлтэй Холбоотой хууль эрх зүйн заалтууд
86 МХХ Мэдээ
87 МХХ Ярилцлага
88 Дойче Велле Академи Радио сэтгүүлчийн гарын авлага 2009

Самуэль П.Хантингтон "Иргэншил хоорондын мөргөлдөөн, шинэчлэгдэн буй дэлхийн шинэ дэг журам"

“Гадаад хэрэг”(Foreign Affairs) сэтгүүлийн 1993 моны зуны дугаарт “Иргэншил хоорондын мөргөөлдөөн” биш биз? гарчигтай нэгэн өгүүллэг гарч нэлээд шуугиан, маргаан, шүүмжлэл дэгдээж таван тивийн олон улс орноос эсэргүүцэл, тайлбар урсгаж байв. Толилуулан байгаа эл ном өмнөх өгүүлэлд хөндөгдсөн “Иргэншил хоорондын мөргөөлдөөн биш биз?” хэмээх асуултанд өргөн хүрээтэй хариулт өгөхийг оролдсон ба хөндсөн сэдвүүдийг цааш нь лавшруулан, нэмэлт хийж, мөн олон шинэ санаа тусгаж, өгүүлэлд огт хөндөгдөөгүй, эсвэл цухас хөндсөн олон асуудлыг хөндөж судлахыг гол болгов. Үүнд иргэншлүүдийн үзэл баримтлал: универсал нийтлэг иргэншлийн тухай асуудал: хүч ба соёлын харьцаа: иргэншил хоорондын хүчний тэнцвэрийн өөрчлөлт: өрнийн бус нийгэм дэх соёлын сэргэлт: иргэншлүүдийн улс төрийн бүтэц: өрнийн универсализмын эсрэг сөргөлдөөн: Лалын цэргийн хэнээрхэл ба Хятадын хамгаалалт: Хяатадын сөр хүчний эсрэг шүүмжлэл, эсэргүүцлийн чанартай дургүйцэл: шилжилтийн дайны шалтгаан болон давтамж: өрнийн ирээдүй болон иргэншлүүдээс бүрдэх ертөнц гэхчлэн өргөн хүрээтэй асуудал туссан болно.

Заавал унших номнууд... Уншинаа

Сэтгэлийн боловсрол

1. Данзанравжаа “Яруу найргийн цоморлиг”
2. Монголын уран зохиолын дээжис (МУЗД-15) “Цаасан шувуу”
3. О.Дашбалбар “Хүн ертөнц” бүтээлийн боть
4. О.Дашбалбар “Бурханы мэлмий”
5. М.Монтень “Сонгомол эсээнүүд” 2004 он
6. “Эрдэнийн сан Субашид” 1990 он
7. БМ цуврал “Ариун сэтгэл авралын үндэс”
8. С.Зэвсэг “Хүн явахын учир”
9. Далай багш “Аз жаргалтай амьдрахуйн урлаг” 2004 он
10. Далай багш “Шинэ мянганы хүмүүний ёс зүй” 2004 он

Өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө удирдахуй

11. Самуэль Смайлс “Өөртөө туслах ухаан”
12. Стивен Ковей “Өндөр бүтээмжтэй хүний 7 дадал”
13. Р.Бах “Жонатан Ливингстон хэмээх цахлай”
14. Д.Норгай “Цаст уулын барс”
15. Ким ү жин “Хорвоо дэлхий уужим хийх ажил их”
16. В.Пекелис “Хүний чадвар цаглашгүй”
17. М.Ганди “Миний намтар”
18. МУЗД-11 “Өөрийн учир”
19. Б.Баабар “Дори идэр дүүдээ хандах нь”
20. Арбинжер институтын “Манлайлал ба өөрийгөө хууралт”
21. Фатих Калкынч “Боловсрол гэр бүлээс эхэлдэг”
22. Зопа Ренбүүчий “Зовлонг амгаланд урвуулахуй” 2003 он
23. Р.Остров “Хүчирхэг уншихуй”

Сэтгэлгээний боловсрол

24. Ричард Фобинс “Асуудлыг бүтээлчээр шийдэх гарын авлага”
25. “Орчин цагийн аугаа их сэтгэгчид” 2001 он
26. Бүх талын боловсол олгох таван талт чадвар- DQ
27. Г.Аюурзана “2*2=6 буюу суут 60 сэтгэгч” 2000 он
28. Лювовь “А.Эйнштен”
29. Эдвард Де Боно “Сэтгэлгээний курс CORT”

Түүх

30. Монголын нууц товчоо
31. Д.Лхаашид “Монголын хаад зүтгэлтэнүүдийн жолоодохуйн урлаг”
32. Монгол улсын түүхийн боть (5 дэвтэр)
33. Ж.Неру Дэлхийн түүх (3 боть)
34. Монголчуудын тусгаар тогтнолоо хамгаалсан түүх

Изотерик, дээд оюун, гэгээрэл

35. Н.Рерих “Гэгээн Шамбал”
36. А.Говинда “Төвдийн нууц тарнийн үндэс”
37. Самчинхай “Агшин зуур билэг нээгдэх түлхүүр”
38. Зопа Ренбүүчий “Өөрийгөө ариусгах аргууд” 2004 он
39. Зопа Ренбүүчий “Гэгээрэлд хүрэх номын хурим” 2004 он
40. Түвдэнжамц “Буддизм бидний амьдралын хэмнэлд” 2002 он
41. Шри Чинмой “Баяр баяслын жигүүр”
42. Лувсандамба “Та мөнх”
43. Александр Свияш “Карма”

Хүн төрөлхтөний соёл иргэншил, жам ёс, оршихуй

44. Д.Бямбасүрэн “Орчлонгийн хүрд”
45. Ч.Эрдэнэ “Их гурвалжин” 2000 он
46. С.Хоукинг “Хар нүх ба шинэ ертөнц” 2003 он
47. С.Хоукинг “Цаг хугацааны товч түүх” 2003 он

Уран зохиол

48. “Дэлхийн уран зохиолын 80 сод туурвил” 2002 он
49. Д.Батбаяр МУЗД-74 “Үхэл миний өмч” 2001 он
50. П.Баярсайхан “Гүн ертөнц” 2001 он
51. Л.Түдэв “Бүтээлийн чуулган-17” исээ
52. С.Эрдэнэ “Шилмэл өгүүллэгүүд”
53. Ж.Лхагва МУЗД-46 “Толгодын цаана ингэ буйлна”
54. Д.Урианхай “Дуугүй ном”
55. Б.Явуухулан “Зохиолын түүвэр”
56. Б.Лхагвасүрэн “Гашуун өвс”.
57. У.Шекспир “Эмгэнэлт жүжгүүд” 2002 он
58. А.Данте “Тэнгэрлэг туульс”

Яруу найраг

59. Г.Э.Лессинг “Лаокон ба уран зураг яруу найраг хоёрын зааг”
60. И.Такүбокү “Уянгын шүлгүүд”
61. Д.Нямсүрэн “Сэтгэлийн байгаль”
62. Р.Чойном “Сүмтэй бударын чулуу”

Гүн ухаан

63. “Цэцэн мэргэний нэвтэрхий толь” 2001 он
64. Күнз “Шүүмжлэлт өгүүлэл” 2003 он
65. “Дао амьдралыг танихуй” 2003 он

Шашин

66. Бодь мөрийн зэрэг
67. “Зэн буддизм ба амьдралаас ангижирхуй” 2003 он
68. “Энэрэн нигүүлсэх бурханы сургаал” 1990 он
69. Есүс Христ “Шинэ гэрээ”
70. “Бурхан багшийн сургаал” 1996 он

Бодит ертөнцийг судлахуй (найзууддаа баярлалаа)

Колин Робсон "Бодит ертөнцийг судлахуй" |Нийгмийн ухааны судлаач болон мэргэжилтэн судлаачдад зориулсан гарын авлага|- Төрсөн өдрөөрөө авсан хамгийн сайхан бэлэг... Баярлалаа найзуудаа!!!



Социологийн шинжлэх ухааны ном, сэтгүүлүүдээс-2


Э.Гидденс "Социологи" Орч редактор: Д.Ганхуяг

МУИС Социологийн тэнхим "Социологи-2" сэтгүүл

М.Батбаатар "Социологийн онол түүх" 2007 он

СОЦИОЛОГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ НОМ, СЭТГҮҮЛҮҮДЭЭС...


МУИС Социологийн тэнхим "Социологи" сэтгүүл №1-7
Анхных нь 2001 онд хэвлэгдсэн.

Социологи сэтгүүл №1

Социологи сэтгүүл №3

Социологи сэтгүүл №5

Социологи сэтгүүл №6

Социологи сэтгүүл №7

МУИС Социологийн тэнхмийн багш Ш.Оюунханд "Нийгмийн девиаци ба амиа хорлохуй" 2006 он

ШУА ФСЭХ Английн социологич Н.Смейлзерийн алдарт "Sociology" номын орчуулга /тойм болгон жижиг товхимол болгон гаргасан нь мөн байдаг/ 2001 он Редактор Нямдорж

МУИС Социологийн тэнхмийн эрхлэгч, Нийгмийн судалгааны хүрээлэнгийн захирал О.Мөнхбат "Социологийн онол: Сонгодог хийгээд орчин үе" 2008 он

ШУА ФСЭХ "Социологийн судалгааны арга зүй аргачлал" 2008 он Ред: Уртнасан