
Удаах асуудал. Философийн шинжлэх ухааны чиглэлээр хаана ч юм докторантурт сурч байгаа гэсэн. Өөрийн мэргэжлээ судалж дуусаагүй байж "социологи" хэмээх алт шиг мэргэжил рүү бусад хуурамбуудын адилаар шунан дайрч байгаа нь харамсалтай нийтлэг үзэгдэл. Багш хүн байна даа. Жаахан ёс зүйтэй баймаар байна. "Ёс зүй" ном бичсэнийг нь харахад ёс зүйтэй л хүн баймаар.
Өөрийн блогтоо мөн түүнчлэн судалгааны ерөнхий чиглэлээ "нийгмийн философи социологийн асуудлууд", тусгай чиглэлээ "Post industrial society" буюу орчин үеийн нийгмийн хөгжил хандлагын асуудлууд гээд дарайтал нь тавьцан. Нийгмийн философийн хүрээнд социологи заагаад байна уу, социологийн хүрээнд нийгмийн философи заагаад байна уу эрхэм гүн ухаантаан. Тайлбарлаад аль. Ерөнхий болоод тусгай, ер нь нийтлэг болоод салбар асуудлуудаар тийм их мэргэшсэн төгс хүн үү та. Үл гүйцэлдэх утопи философиор занималдаад бүтэлгүйтэхээр нь арай эмпирик, прагматикаар нь социологид хүчин зүтгэе гэж бодож байвал мянгуужингийн үлгэр шүү. Танд л гэж хэлье. Социологи бол сайн дурынхны ариун үйлс биш юм шүү.
Цаашилбал социологийн сурах бичиг юм бол түлхүү үг мүгэндээ анхаарал хандуулчихмаар. "социологи, судлал, соёлын социологи, улс төрийн ухамсар, соёл ба шашин, соёл ба нийгэм, байгууллагын социологи, социологийг үндэслэгчид" Эмх замбараагүй дээрх үгсийн цуглуулга мөн л номын тань үнэ цэнийг бууруулж байна. Ядаж социологийн шинжлэх ухааны анхдагч нэр томъёо, категориуд, мэргэжлийн үг хэллэгээ логик дараалалтай, оновчтой оруулчихсан бол өдийд би энд чамайг шүүмжлээд сууж байхгүй байх.
Номын бүтцийг харъя. Социологийн тухай мэдлэг, Ерөнхий социологийн онолууд, Микро социологи буюу тайлбарлалын парадигм, Нийгмийн танин мэдэхүйн онол, Барууны сонгодог социологи, Орос дахь социологийн үзэл, Тусгай социологийн онол, Социологийн судалгааны аргууд гэсэн бүтэцтэй. Copy paste гэдэг хамгийн хялбар аргыг хэрэглэчихсэн юм бишүү. Таны номноос өмнө эдгээр онолын болон сэтгэлгээний түүх, судалгааны аргуудыг багтаасан номнууд гарч байсан. Радугин "Социологи", Н.Смейлзер "Социологи", О.Мөнхбат, М.Батбаатар нарын бичсэн онолын номнууд, ФСЭЗХ-с гаргасан "Социологийг үндэслэгч суутнууд" гэх мэт олон ном надад байгаа, уншсан учраас хэлж байгаа юм шүү.
Номоо борлуулах гэж номынхоо талаар тэрээр ийнхүү бичсэн. "Энэхүү сурах бичгийн үндсэн зорилго нь социологийн онолын гол мөн чанар утга учрыг ойлгох орчин үеийн нийгмийн амьдралын хэцүү ээдрээтэй үйл явц ба үзэгдлийн талаарх социологийн чи баримжаа өгөхөд оршино. Бүтэц агуулга нь социологийн мэдлэгийн түвшин дэх түүний гол утгуудыг мэдрүүлэх, нийгмийн үзэгдэлд анализ хийн ойлгож үнэлэх, нийгмийн утгат байгууламж болон оюунжих процесст чиглэгдэнэ. Оршин буй нийгмээ танин мэдэх нь боловсролтой хүний шинж юм. Уг бүтээл нь социологийн мэдлэгийн төвшин дэх гол утгуудыг мэдрүүлэх, нийгмийн олон талт үзэгдэлд анализ хийн ойлгож, үнэлэх чадварыг эзэмшин нийгмийн утгат байгууламж болон төгөлдөршин оюунжих процесст чиглэгдэнэ." Нэг л их мэдрүүлэх гэсэн санаа, утга явж байна. Бодит амьдрал дээр даанч ийнхүү мэдрүүлж хараахан чадахгүй байгааг Интерном дэлгүүрийн тавиур дээр салхи ч оруулаагүй шинээрээ байгаагаар бас тайлбарлаж болох юм.
Редактороор ажилласан Г.Сайнхишиг таны хянан тохиолдуулж магадлан шүүсэн ном ийм л байна.
2 comments:
Хаха... Социологи судлал уу
sxn l shuumj bn gewch ter shuumj bicheed bgaa xvn n gadaad ner tomyotoi sudlal sudlagdxuun shvmjilj baij ex xeleeree zow bichj surmaar ch ym shig xvnii sudlsniig shuumjilj baij uuruu shuumjluulex ajil xiisnee ergd neg unshmaar l ym chdaagvich gsn xiisen xvnd bayr xurgey
Post a Comment