Социологич (Үндэсний шинжээч) сонгон шалгаруулна

НҮБХХ, Байгаль орчин, Аялал жуулчлалын яам хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсын байгаль орчны засаглалыг бэхжүүлэх” МОН/11/301 төслийн II шатны хүрээнд “Монгол орны уул уурхайн салбарын үр ашгийн үнэлгээ”-г гүйцэтгэх төслийн багт дараах чиглэлээр зөвлөхүүдийг сонгон шалгаруулж авна. Үүнд:

1. Байгаль орчны мэргэжилтэн (Ус судлаач) – Багийн Монгол талын зохицуулагч (Үндэсний шинжээч)
2. Эдийн засагч (Үндэсний шинжээч)

* Уул уурхайн мэргэжилтэн (Үндэсний шинжээч)
* Социологич (Үндэсний шинжээч)

Зорилго
Монгол орны уул уурхайн салбараас хүрээлэн буй орчин, нийгэм-эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг тооцсон шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа өнөө хэр байхгүй байгаа ба өртөгт суурилсан бодит байдлын нарийн задлан шинжилгээ бодлого боловсруулах түвшинд үгүйлэгдэж байна. Уг судалгааг гүйцэтгэснээр, тус салбараас байгаль орчин, нийгэм-эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг зөв тооцох боловсон хүчний чадавхийг бий болгох, аргачлал боловсруулах зэрэг уг салбарт оршиж буй хоосон орон зайг нөхөх зорилготой юм.

Ажлын үндсэн чиглэл:

Тухайн газар нутгийн экосистем, орон нутгийн иргэд, ХАА, аялал жуулчлал зэрэг нийгэм-эдийн засгийн салбарт уул уурхайгаас үзүүлж буй нөлөөллийн мөнгөн үнэлэмжийн эдийн засгийн үнэлгээг тооцох ба нөлөөллийн өөрчлөлтийг үнэлэх, загварчлах арга зүйг боловсруулна. Уул уурхайн салбарын үйл ажиллагаа орон нутгийн иргэдийн ахуй амьдралд хэрхэн нөлөөлж буйг онцгойлон авч үзэхээс гадна экосистемийн босго үзүүлэлтүүд, тэдгээрийн нөхөн сэргэшгүй төлөв байдал зэргийг тогтооно. Судалгаанд 2 талбарыг хамруулна.

Үргэлжлэх хугацаа: 1 жил (2011 оны 8 дугаар сараас 2012 оны 7 дугаар сар дуустал)

Тавигдах шаардлага:
Багийн ахлагч - Байгаль орчны мэргэжилтэн

* Магистр, түүнээс дээш зэрэгтэй байх
* Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан байх,
* Судалгааны багийг удирдан зохион байгуулах чадвар, туршлагатай байх,
* НҮБ, Дэлхийн банк болон олон улсын адил төстэй олон улсан байгууллагуудтай хамтран ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
* Англи хэлний аман болон бичгийн өндөр чадвартай байх

Бусад судлаачид:
* Магистр, түүнээс дээш зэрэгтэй байх
* Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх,
* НҮБ, Дэлхийн банк болон олон улсын адил төстэй бусад байгууллагуудтай хамтран ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
* Англи хэлний аман болон бичгийн зохих чадвартай байх

Бүрдүүлэх материал

* Өргөдөл
* Анкет (CV)

Жич: Ажлын даалгаврыг дараах хаягаар ирж авна уу
“Монгол улсын байгаль орчны засаглалыг бэхжүүлэх” төсөл 2 дахь шат
310 тоот өрөө
Байгаль орчин, аялал жуулчалын яам
Засгийн газрын 2-р байр
Чингэлтэй дүүрэг
НҮБ-ын гудамж 5/2
Утас – 976-11-321247
Факс – 976-11-312257

Материал хүлээн авах хугацаа:

Материалыг 2011 оны 8 дугаар сарын 17-ний өдрийн 11.00 цаг хүртэл хүлээн авна.
Материал хүлээн авах хаяг:
НҮБХХ, Энхтайвны өргөн чөлөө 12, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Ориент плаза төвийн байр (Яаралтай түргэн тусламжийн төв -103-ийн эсрэг талд)

НЭМЭЛТ МЭДЭЭЛЛИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

No comments: