Социологийн судалгааны мэдээлэл цуглуулах зарим аргачлалаас...

Асуумж: Мэдээлэл цуглуулагч буюу ярилцлага авагч нь респондент буюу судалгаанд хамрагдагчтай шууд харильцаанд орохгүйгээр цаасан хэлбэрээр өгсөн асуумжийн хуудсыг бөглүүлж судалгааны мэдээлэл авах арга юм.Респондент буюу судалгаанд хамрагдагч нь хэвлэмэл байдлаар бэлдсэн асуултуудыг өөрийн нүдээр харж, өөрийнхөө сонгох хариултыг бодож байж хариулах шаардлагатай тохиолдолд болон богино хугацаанд олон тооны судалгаа авах шаардлага үүссэн тохиолдолд энэхүү аргыг хэрэглэхэд тохиромжтой байдаг .
Ганцаарчилсан ярилцлага: Судлаач респонденттэй шууд харилцаанд орж, судалгааны мэдээллийг ярилцлах аргаар авдаг арга юм. Энэ тохиодолд респондентийн санал бодлыг асуумжын агуулгаас хамаарахгүйгээр нээлттэй авах боломж бүрддэг. 

Стандарт ярилцлага: Хатуу тогтоосон  асуултад респондент бодож байж хариулт өгдөг арга юм. Судалгааны мэдээллийг урьдчилан боловсруулсан, хатуу тогтоосон арга хэрэгслээр  авна.
Хагас стандарт ярилцлага: Судалгаагаар зайлшгүй шаардлагатай мэдээллийг авахдаа /хагас нээлттэй асуумж байж болно/ судалгааны сэдэвтэй холбоотойгоор респондтийн зүгээс гаргасан санал бодлыг орхигдуулдаггүй арга юм.
Чөлөөт ярилцлага: Судалгааны зорилгоос хамаарч судлаач хатуу тогтоосон арга хэрэгсэл ашиглахгүйгээр мэдээлэл авдаг арга юм. Энэ тохиолдолд ярилцлага авагч судалгааны мэдээлэл авах асуултуудыг өөрийнхөөрөө асууж, хариултыг бүрэн тэмдэглэсэн /дуу хураагуурт бүрэн буулгаж/ байх шаардлагатай. 
Утсаар санал авах арга: Респондентээс мэдээлэл авахдаа телефон утас ашиглаж утасны цаанаас ярилцаж, хариулт авдаг арга юм. Урьдчилан сонгосон эсвэл  тохиолдлоор сонгосон утасны дугаар луу залгаж судалгааны түүвэр хийдэг. Хүн ам төвлөрссөн тодорхой нэг цэгийг сонгож судалгаа хйидэг. Энэ аргын давуу тал нь шуурхай байхаас гадна эдийн засгийн хэмнэлттэй байдаг. Сул тал нь судалгааны түүврийн төлөөлөх чадварыг /утсаар санал асуулгад оролцохоосоо янз бүрийн шалтгаанаар татгалзах болон хүн амын тодорхой хэмэг нь утастай байдаг гэсэн шалтгаанаас хамаарч/ бүрэн хянаж чаддаггүй.
Фокус бүлэг: Судалгааны судлах зүйлийн хүрээнд тухайн бүлгийн гүнзгийрсэн төсөөллийг, ойлголт, хандлагыг   судалдаг арга зүй юм.
Фокус бүлгийг 8-10 хүний бүрэлдхүүнтэйгээр хийдэг бөгөөд модератор /хөтлөгч/ -ийн удидлага доор бүлгийн анхаарлыг ярилцлаж буй сэдэв, түүний хүрээнд төвлөрүүлсэн хэлэлцүүлэг хэлбэрээр явуулдаг. Судалгааг хийхдээ тусгайлан бэлдсэн өрөө тасалгаанд, тодорхой багаж хэрэгсэл ашиглан явуулахаас гадна судалгааны анализ хийхэд зориулсан транскрипт хийдэг. Үүний тулд  видео болон  аудио бичлэг хийдэг.  Респондентийг фокус бүлэгт дахин оролцуулахгүй байх үүднээс тэднийг цуглуулахдаа онцгой анхаардаг.
Зарим тохиолдолд респондентуудыг цуглуулахдаа тэдгээрийн уг судалгаанд оролцуулах болзол хангасан эсэхийг тодорхойлох үүднээс туршилт судалгаа хийх шаардлага үүсэж болдог.

Гүнзгийрсэн ярилцлага: Ярилцаж буй хүнийхээ /респондентийхээ/ судалж буй зүйлийн талаарх байр суурь,  хандлага, сэдэл, сэтгэл зүйг гүнзгийрүүлэн нээн илрүүлэхийг чармайдаг,  ганцаарчилсан ярилцлага юм.    
Судалж буй зүйлийн талаар респондентэд бүрдсэн зан авирын хандлага, түүнийг тодорхойлж буй хүчин зүйлсийн талаар дэлгэрэнгүй, задалсан мэдээлэл авах боломжийг энэхүү арга олгодог.
Респондент ярилцах явцдаа илэрхийлж буй сэтгэл хөдөлийн гүн сэдлийг анзаарч, түүний санаа бодол хэрхэн илэрч, хэрхэн шилжиж буйг маш хянуур мэдрэх чадвар бүхий мэргэжлийн ярилцлага авагч ганцаарчилсан ярилцлагыг хийдэг.  Гүнзгийрсэн ярилцлагыг тодорхой асуумж болон тодорхой сэдвээр чөлөөтэй ярилцах байдлаар хийж болдог. Онцгой төрлийн буюу “хүрэхэд хэцүү” гэж нэрлэгддэг респондентуудтай ажиллахад энэхүү арга ач холбгдолтой байдаг .
CATIComputer Assisted Telephone Interviewing (телефон утсаар асуулга хийдэг компьютержсэн систем). Компьтерийн нэгдсэн хяналтын системийн доор утасны санал асуулга явуулдаг технологи юм.
CATI судалгааны давуу талууд:
  • Цугларсан мэдээллийн сангийн хяналт автоматжсан ;
  • Судалгааны арга хэрэгсэл нь хариултын логикыг програмчилж гаргадаг;
  • Судалгааны түүвэр болон квотыг хянадаг автомат систем;
  • Автомат шүүлтүүр;
  • Мэдээлийн сангийн чанарын автомат шалгалт;
  • Хариултуудынхувилбаруудын сонголт програмчлагдсан;
  • Программ ашиглахад хялбар, эвтэйхэн.
  • Ярилцлага дуусангуут мэдээлэл нэгдсэн санд шилждэг.
  • Ярилцлагуудыг бүхэлд нь бичиж авах боломжтой. Энэ нь ярилцлагын чанар ярилцлага авагчийн ажлын үнэлгээ хийхэд хэрэглэгддэг.
  • Санал асуулга болон судалгааг маш хурдтай хийж болдог
  • Судалгааны зардлыг дээд зэргээр бууруулдаг боломжит арга
CATI судалгааг хийлгэх боломжтой тохиолдлууд:
  • Зар сурталчилгаа болон мэдээлэл сурталчилгааны үйл ажиллагааны идэвхжүүлэлтийн үр нөлөөг хянахад;
  • Тодорхой бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл явдалд хандах олон нийт, хэрэглэгчийн хүлээлт, шаардлагыг тогтоох;
  • Хэрэглэгчийн болон олон нийтийн сонголт хийж буй байршил тогтоох;
  • Хүн амын янз бүрийн бүлгүүдийн нийгэм хүн ам зүүйн шинж чанарыг тодорхойлох;
  • Сонгож буй, хэрэглэж буй зүйлийн талаарх сэтгэл ханамжийг тогтоох;
  • Дуут мэдээллийг туршиж болно;
  • Нийгэм  хүн ам зүйн янз бүрийн  бүлгүүд ямар эх сурвалжаас мэдээлэл хүлээн авч, байна гэдгийг тогтоож болно. /ТВ сувгууд, радио, хэвлэл, кинотеатр, гэх мэт/
  • Маш шуурхай, оновчтой, бодит, цаг, зардал хэмнэсэн судалгааны технологи юм.

No comments: