Фрейзер Институтын уул уурхайн итгэл үнэмшлийн судалгаа

Уул уурхайн компаниудын дунд хийсэн судалгааны дүнгээр уул уурхайн мэргэжилтнүүд Австрали, Америкийг хөрөнгө оруулалт хийхэд хамгийн тааламжтай гэж үзсэн бөгөөд Монгол улс тэдний сонирхолыг татахаа болисон гэж дүгнэжээ.

Бие даасан судалгааны байгууллага болох Фрейзер Институтын 2006-2007 оны судалгааны дүнгээр Чили улс төрийн тогтворгүй, найдваргүй байдлаас үүдэн өмнөх жилийн тогтоосон 3-р байрнаас 27-р байр хүртэл унасан байна.

Монгол улс ч мөн адил хуучин тогтоосон төвшин болох 33-с 62 хүртэл маш их хэмжээгээр унасан байна. Энэ нь хууль эрх зүйн орчин хаалттай бөгөөд хүндрэлтэй байдагтай холбоотой гэж тус улсад өнгөрсөн жил үйл ажиллагаагаа явуулсан эрдэс баялгийн хайгуулын компаниуд дүгнэжээ.

“Бидний туршлагаас харахад, эрдэс баялгийн хайгуулын компаниуд нэн түрүүнд төрийн тогтвортой, тууштай бодлогыг эрхэмлэдэг” гэж судалгааны зохицуулагч Фрэд Макмахон хэлжээ.

Урд өмнө хэзээ ч тус судалгааны явцад нэг улсын хууль эрх зүйн өөрчлөлт энэ жилийн Монгол улсад хандах хандлага шиг ийм их сөрөг уур амьсгалыг төрүүлж байгаагүй юм. Нэгэн олборлогч компанийн ерөнхийлөгчийн хэлснээр “Монгол улс нэг шөнийн дотор л хөрөнгө оруулалтанд нээлттэй бодлогоо гадаадын хөрөнгө оруулалттай уурхайг боон хумигдуулсан бодлогоор солисон”гэв.

Судалганы дүнгээр эхний байрыг Канадын Манитоба муж эзэлжээ. Энэ нь зургаан жил дараалж тэргүүлж байсан Америкийн муж Невадаг 3-р байрт оруулжээ. 2-р байрыг гурван жил дараалж Канадын Алберта муж авсан хэвээр байна.

Эхний аравт шалгарсан газруудаар Америкийн Юта муж, Өмнөд Австрали, Канадын Шинэ Брунсвик, Квебек мужууд, Австралийн Куинсланд, Тасмани болон Канадын Саскачеван муж шалгарчээ. Эдгээрээс зургаа нь өмнөх жилд эхний аравт багтаж байсан бөгөөд ганцхан Куинсланд эхний хорьт орж байгаагүй юм байна.

Хэдийгээр Австралийн мужууд тус судалгаанд байнга өндөр оноо авдаг ч, судалгаанд оролцогч нар тус улсын тухай янз бүрийн бодолтой байдаг юм байна.

“Австрали бол уул уурхайн урт түүхтэй бөгөөд төрөөс явуулж буй зөв бодлогууд нь тус салбарыг сайн ойлгодогт оршиж байгаа юм” гэж нэгэн эрдэс баялгийн хайгуулын компанийн менежер хэлжээ.

“Австрали сайн дэд бүтэц, мэдлэг мэдээлэл, улс төрийн тогтвортой байдал, нөөц баялагтай болон туршлагатай чадварлаг боловсон хүчинтэй улс юм” гэж мөн нэгэн хайгуулын компаний дэд ерөнхийлөгч хэлсэн байх юм.

Харин нөгөө талаас уугуул иргэдийн эрх ашиг болон байгаль орчины талаарх бодлогууд нь шүүмжлэлд өртөөд байгаа юм.

“Куинсландын байгаль орчины журам зохицуулалтыг хэрэгжүүлэх арга зарчим нь дэндүү ярвигтай, хүнд суртал дагуулсан ба зах зээлийн зарчим болон түүний хязгаарлалтыг ойлгож боловсруулаагүй, хэтэрхий үзэл бодол дээр туулгуурласан. Байгаль орчины бодлогыг хялбаршуулж хүнд сурталаас арилгах хэрэгтэй” гэж тэнд үйл ажиллагаа явуулдаг хайгуулын компанийн ерөнхийлөгч хэлжээ.

“Австралийн уугуул иргэдийн газрын эрхий асуудал бүрхэг байна. Энгийн ойлгомжтой болгомоор байна” гэж бас нэгэн хайгуулын компанийн дэд ерөнхийлөгч хэлсэн байна.

Судалгаанд оролцогчид Хойд Америкийн талаар нэлээд сэтгэл өндөртэй байв. “Америк, Канад улсын хууль эрх зүйн орчин сайжирч байна. Америк байгаль орчины төрийн бус байгуулгын шахалтаар явуулж байсан цэвэр үзэл бодол дээр тулгуурласан хуучин бодлогоос татгалзаж байна. Канад уул уурхайн салбар тус улсын эдийн засгийн хөдөлгүүр хүч гэдгээ ойлгож эхэлсэн” гэж хайгуулын компаний гүйцэтгэх захирал дурджээ.

Судалгааны хамгийн сүүлийн байрт Зимбабве тус судалгааны түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн бага оноог авч орсон бол түүний дээр Венезуел, Болив, Монгол, Филиппин, Папуй Шинэ Гвиней, Казакстан, Орос, Ардчилсан Конго ба Индонез бичигдсэн байна.

Фрейзер Институт жил болгон уул уурхайн компани тэргүүлсэн захирлуудын дунд дэлхийн 5 тивийн 65 улс орон ба Канад, Америк, Австралийн харья мужийн хууль эрх зүйн орчин хөрөнгө оруулалтанд тааламжтай эсэхийг тодруулсан судалгаа явуулдаг байна.

Судалгааны үр дүн тухайн харья нутгийн уул уурхайн салбарт нөлөөлж болох үзүүлэлтүүдийг индексжүүлэн Бодлого Боломжийн Индексээр байр оноон хуварилдаг байна. Тус үзүүлэлтэнд засгийн газраас явуулж буй бодлогууд, түүний тогтвортой оршил, хуулийн хэрэгжилт, тэдгээрийн тайлбарууд, байгаль орчины зохицуулалт, захиргааны журам давхардалт, татвар, уугуул иргэдийн газрын эрх болон тусгай хамгаалтын газруудад тавигдах бодлого, дэд бүтэц, геологийн сан, нийгэм эдийн засгийн яриа хэлэлцээр, улс төрийн тогтвортой байдал, боловсон хүчин, хөдөлмөр эрхлэлт болон аюлгүй орчин зэрэг ордог юм байна.

Эх сурвалж: www.longwalls.com

No comments: