Монгол улсын нийгмийн хамгааллын тогтолцоо

* Нийгмийн хамгааллын тогтолцооны бүтэц
• Нийгмийн даатгалын тухай
• Нийгмийн халамжийн тухай ойлголттой болох

Монгол улсын нийгмийн хамгааллын тогтолцоо нь нийгмийн даатгал,нийгмийн халамж гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрддэг.Нийгмийн даатгал нь иргэн /цаашид “даатгуулагч”гэх/ болон төр аж ахуйн нэгж,байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж,нийгмийн даатгалын сан бүрдүүлэх,даатгуулагч өндөр наслах,хөдөлмөрийн чадвараа алдах,өвчлөх,ажилгүй болоход өөрт нь тэрчлэн даатгуулагч нас барахад түүний асрамжинд байсан хүмүүст хууль тогтоомжид заасан тэтгэвэр,тэтгэмж,төлбөр өгөх тухай арга хэмжээ юм.Иргэд дээр дурдсан тохиолдолд тэтгэвэр тэтгэмж авахын тулд хөдөлмөрийн чадвартай буюу ажил эрхэлж байхдаа нийгмийн даатгалд хуулиар тогтоосон шимтгэл төлж байдаг бөгөөд түүнээс үүссэн хуримтлалаар нийгмийн даатгалын сан бүрэлддэг.

Нийгмийн даатгал нь тэтгэврийн,тэтгэмжийн,эрүүл мэндийн,үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний,ажилгүйдлийн гэсэн таван төрөлтэй байна. Жишээ нь: Тэтгэврийн даатгалын сангаас өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсны гэсэн 3 төрлийн тэтгэвэр олгоно.Харин тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй,55 нас хүрсэн эмэгтэй өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно./Нийгмийн даатгалын хуулинд заасан нөхцлийн дагуу дээрхээс өөр тохиолдлуудад тэтгэвэр тогтоолгон авч болдог.Жишээ нь: 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлж,өсгөсөн 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн 50 нас хүрсэн эмэгтэй тэтгэвэр тогтоолгож болдог./Өндөр насны тэтгэврийг тогтоохдоо даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс,орлогын 45%-иар тогтооно. Ингэхдээ тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон сарын дундаж хөдөлмөрийн хөлс,орлогын 1.5%-иар бодож,нэмэгдэл олгоно.
Өндөр насны тэтгэвэр тогтоох аргачлалыг жишээн дээр тайлбарлая.

Даатгуулагч “Д” эроэгтэй, 60 настай,тэтгэврийн даатгалын шимтгэлийг 32 жил төлсөн,сарын дундаж хөдөлмөрийн хөлс,орлого нь 100000¥ бол түүний өндөр насны тэтгэвэр:
1.20 жил шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэвэр: 45000¥ /100000¥х45%/
2.20 жилээс илүү ажилласан 12 жил /32-20/ -д ногдох тэтгэвэр:18000¥ /100000¥ х12 жил х1.5%/
3.Даатгуулагч ”Д”-д сард олгох өндөр насны тэтгэвэр:63000¥ /45000¥+18000¥=63000¥/ болно.

Иргэд заавал даатгуулах,сайн дураар даатгуулах гэсэн хоёр хэлбэрийн даатгалын аль нэгэнд хамрагдана.Өмчийн төрөл харгалзахгүйгээр аж ахуйн нэгж, байгууллага болон төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс заавал даатгалд хамрагдах бөгөөд хувиараа хөдөлмөр эрхлэгчид,ажилгүй хүмүүс,малчид нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ хийж,сайн дурын даатгалд хамрагдана.

Нийгмийн халамж нь бие даан амьдарч өөрөө өөртөө үйлчлэх чадваргүй,төрийн зүгээс зайлшгүй туслалцаа дэмжлэг үзүүлэх шаардлагатай бөгөөд дагаж мөрдөж буй даатгалын хуулиар тэтгэвэр тэтгэмж авах эрх үүсээгүй нийгмийн эмзэг бүлгийг төр ивээлдээ авч амьдрал ахуйд нь туслах шаардлагаас урган гардаг юм.Нийгмийн халамжийн арга хэмжээнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг төр хариуцдаг.Нийгмийн халамж гэж хүн амын эмзэг хэсэгт хамрагдах ахмад настан,эх хүүхэд,тахир дутуу хүн,нэн ядуу амьдралтай иргэнд тэтгэвэр,тэтгэмж олгох,хөнгөлөлт үйлчилгээ үзүүлэх чиглэлээр тэдний амжиргааг дээшлүүлэх,түүнчлэн хүүхэд төрүүлсэн эх,бүтэн өнчин хүүхэд үрчлэн авсан эцэг эх болон ихэр хүүхдэд тэтгэмж олгох тухай агуулга бүхий нийгмийн хамгааллын арга хэмжээг хэлнэ.

Нийгмийн халамж нь
1.Нийгмийн халамжийн тэтгэвэр,тэтгэмж
2.Нийгмийн халамжийн болон асрамжийн үйлчилгээ гэсэн хоёр үндсэн төрөлтэй,тус тусдаа бие даасан халамжийн сантай бөгөөд хуулиар нийгмийн халамж,асрамжийн үйлчилгээнд хамрагдах иргэдийн хүрээ,үйлчилгээний арга хэлбэрийг тодорхойлсон байдаг.
Нийгмийн халамжийн тэтгэвэр,тэтгэмж нь дараах төрөлтэй байна.
-Нийгмийн халамжийн тэтгэвэр
-Жирэмсний болон амаржсаны тэтгэмж
-Хүүхэд асарсны тэтгэмж
-Ихэр хүүхдийн тэтгэмж
-Нярай хүүхдийн асаргааны тэтгэмж
-Бүтэн өнчин хүүхэд үрчлэн авч,өсгөсний тэтгэмж
-Олон хүүхэдтэй эхэд олгох тэтгэмж

Нийгмийн халамжийн болон асрамжийн үйлчилгээний төрөл
-Ахмад настныг байнга асрамжлах үйлчилгээ
-Тахир дутуу хүнийг байнга асрамжлах үйлчилгээ
-Өнчин хүүхдийг байнга асрамжлах үйлчилгээ
-Нэн ядуу иргэнд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээ
-3 ба түүнээс дээш ихэр хүүхдийг 4 нас хүртэл нь төрийн зардлаар асрамжлан өсгөх үйлчилгээ
-Амжиргааны доод түвшингөөс доош орлоготой бөгөөд олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг,эхэд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээ
-Ахмад настанд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээ
-Тахир дутуу хүнд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээ

Дүгнэлт
Ё Нийгмийн хамгаалал гэдэг нь иргэдийнхээ нийгмийн нөхцөл байдлыг сайжруулах,эрсдэлд өртүүлэхгүйн тулд төрөөс хэрэгжүүлж буй арга хэмжээний цогц юм.
Ё Нийгмийн даатгал гэдэг нь төр аж ахуйн нэгж,байгууллага,хувь хүнээс зохих журмын дагуу шимтгэл төлөх замаар сан бүрдүүлэн хуулиар тогтоосон субъектүүдэд тэтгэвэр,тэтгэмж,нөхөн төлбөр өгөх нийгмийн хамгааллын арга хэмжээ юм.
Ё Нийгмийн халамж гэдэг нь төрийн зүгээс зайлшгүй туслалцаадэмжлэг шаардлагатай, биеэ даан амьдрах чадваргүй нийгмийн эмзэг бүлгийг төр ивээлдээ авч тэтгэвэр тэтгэмж өгөх арга хэмжээ юм.

No comments: