Монгол дахь ядуурал

Манай орон дахь ядуурлын учир шалтгаан
Шилжилтийн өнөө үед нийгмийн давхраажилтын дүр төрхийг илэрхийлэх нэгэн үзэгдэл бол олонхийн ядуурал,цөөнхийн баяжилт юм.Нийтийн өмч ноёрхсон социализмын үед харьцангуй адил төстэй ахуй,амжиргааны нөхцөлд амьдарч байсан Монголчууд өнөөдөр давхраажилтын 2 туйл руу хуваагдаж байгаа нь нийгмийн хуваарилалт хэт шударга бус явагдсныг,явагдаж байгааг харуулж байна.Монголын ядуурлын шалтгааныг
1.Өнгөрсөн үе буюу социализмтай
2.Зах зээлийн эдийн засагт шилжих шилжилттэй холбон үздэг.

Эхний шалтгааныг баримтлагчид социализм манай хүмүүсийг хэт бэлэнчлэх сэтгэлгээнд сургасан гэж үздэг.Ядуучууд бол төр засаг,гадаад дотоодын буяны байгууллагаас хишиг горьдогч залхуучууд юм.Учир нь сургууль төгсөөд ажил нь бэлэн, ажиллаад шууд цалинтайгаа золгоно,амьдрах орон байраар хангуулдаг гэх мэт.Социализмын үед манай оронд хувийн өмч байгаагүй бөгөөд ажил хийж чадах бүх хүн албадлагаар хөдөлмөрлөж,цалин хөлс авч,түүгээрээ амьдралаа залгуулдаг байсан гэжээ.Тухайн үеийн нийгэм нь олон дутагдалтай байсан бөгөөд жишээлбэл:хөдөлмөр нь албадлагын шинжтэй,эдийн засаг нь үр ашиг багатай,үйлдвэрүүд нь алдагдалтай ажилладаг гэх мэт.Социализмын үед цалингаас өөр орлогогүй,тэр тусмаа бага цалинтай байсан олон хүн улс орон зах зээлд шилжихэд ядуусын эгнээнд шилжив.

Хоёр дахь шалтгаан ёсоор зах зээлд шилжснээр олон үйлдвэрүүд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болж хаалгаа барьсантай холбоотой олон мянган ажилчид ажилгүйчүүдын цаашлаад ядуучуудын эгнээнд шилжсэн.Эдийн засгийн ийм тааламжгүй нөхцөлд нийгмийн хүчтэй ялгарал явагдаж байгаа нь ядуурлыг өсгөж байгаа давхар шалтгаан юм.Мөн сүүлийн жилүүдэд хүн амын шилжих хөдөлгөөн ихэссэнтэй холбоотойгоор хот суурин газруудад хүн амын нягтрал ихэссэн,байгалийн гамшигт малчид,тариаланчид олноор өртөх болсон,ажлын байр хомсдсон,гэмт хэрэг,архидалт ихэссэн гэх мэт олон шалтгаанаас болж нийгэмд ядуусын тоо ихсэх болжээ.

Амжиргааны доод түвшин гэж юу вэ?

Манай орон зах зээлийн харилцаанд шилжих явцад социализмын үед хүрсэн нийгмийн харьцангуй тэгш байдал богино хугацаанд алдагдаж өдгөө баян ядуугийн хоёр туйл бий болсон.1990 оноос ядуурал,ажилгүйдэл манай нийгмийн тулгамдсан асуудал болсон учраас төр засаг үүнд илүү их анхаарахаас өөр аргагүй болсон.Ингээд 1991 оноос амжиргааны доод түвшинг гэсэн үзүүлэлтийг тогтоох болжээ.Амжиргааны доод түвшин /АДТ/ гэдэг нь хувь хүн юмуу гэр бүл хоол хүн,хувцас,орон байртай байхад хүрэлцэх доод орлого гэж албан ёсоор тогтоосон мөнгөний хэмжээ юм.Өөрөөр хэлбэл сард нэг хүнд оногдох доод орлогын тогтоосон хэмжээ юм.Амжиргааны доод түвшинг тогтоохдоо хүнд зайлшгүй шаардлагатай,хүнсний хэрэгцээт бүтээгдэхүүний сагсыг үндэслэн /хоногт нэг хүний хоол хүнсэндээ хэрэглэх илчлэг 2100 килокалориос доошгүй байх/ орон байр,дулаан цахилгаан,хувцас зэргийн хэрэглээг нэмж тооцдог байна.Түүнээс доош орлоготой хүмүүсийг ядуус гэж үзэж,төрөөс туслаж,дэмждэг дэлхий нийтийн жишиг байдаг.Албан ёсоор тогтоосон ядуурлын зааг юмуу босгон дотор амьдарч байгаа хүн амын эзлэх хувийг нийгэм судлаачид ядуурлын хэмжээ, ядуурлын коэффициент гэдэг.Ядуурлын босго буюу амжиргааны доод түвшинг улс орон болгонд харилцан адилгүй тогтоодог бөгөөд Үндэсний статистикийн газраас 5 бүсээр/1999 оноос/ ялгавартайгаар тогтоож өгдөг болсон.

Үнэмлэхүй ба харьцангуй ядуурал гэж юуг хэлэх вэ? Ядуурлыг тодорхойлох аргачлал

Ядуурлыг үнэмлэхүй ба харьцангуй гэж 2 ангилдаг.Үнэмлэхүй ядуурал гэдэг нь амьдралын наад захын хэрэгцээгээ хангах чадваргүй байдал.Үүнийг өөрөөр нэн ядуу,туйлын ядуу гэж нэрлэдэг.Харьцангуй ядуурал гэдэг нь амьдралын боломжийн жишиг гэж тухайн нийгмийн үзэж байгаа зүйлсийг хангах чадваргүй байдал юм.Өөрөөр хэлбэл наад захын хэрэгцээгээ хангачихаад тогтоосон амжиргааны доод түвшинд хүрэхгүй байхыг хэлнэ.Тухайн өрхийг нэн эсвэл харьцангуй ядуу гэдгийг тодорхойлохдоо:
1.Тухайн өрхийн сард нэг хүнд оногдох мөнгөний хэмжээг тогтооно.
2.Тухайн өрх аль бүсэд харъяалагдаж байна гэдгийг тодорхойлно.
3.Бүсийн АДТ-гөөс сарын нэг хүний орлого нь их эсвэл бага байна уу гэдгийг тогтооно.
4.Нэг хүнд оногдох мөнгөний хэмжээ нь АДТ-гөөс их байвал ядуу өрх гэж тооцогдохгүй.Тиймээс ядуурал тодорхойлох шаардлагагүй.Харин бага байвал ядуу бөгөөд ямар ядуу гэдгийг тодорхойлох шаардлагатай болно.
5.Бүсийн АДТ-г 100% гэж үзээд нэг хүнд оногдсон мөнгөө Х% гэж олно.АДТ-гийн 40%-иас доош орлого сард нэг хүнд ноогдож байвал үнэмлэхүй ядуу,харин 40%-иас дээш ноогдож байвал харьцангуй ядуу юм.
6.Ядуу биш,үэмлэхүй,хаьцангуй ядуурлын аль нь болохыг тогтооно.
Жишээлбэл: Хэнтий аймагт амьдардаг Батын өрхийн орлого нь 120000 төгрөг, ам бүлийн тоо нь 6 бол ядуурлыг тодорхойл.
1.Энэ өрхийн сард нэг хүнд 20000¥ оногдоно.
2.Хэнтий аймаг нь Зүүн бүсэд харъяалагдах бөгөөд АДТ=25000¥ байдаг.
3.Сард нэг хүнд оногдох мөнгөний хэмжээ бага байгаа учраас энэ айл ядуу өрхийн тоонд багтана.
4.Ядуу өрх учраас үнэмлэхүй,харьцангуй ядуурлын аль нь болохыг тогтооно.
5.25000¥ нь 100% бол 20000¥ нь хэдэн хувь болох вэ?х=80%
6.Энэ өрхийн сард нэг хүнд оногдох мөнгөний хэмжээ нь АДТ-гийн 40%-с дээш байгаа учир харьцангуй ядууралтай өрх юм.

Дүгнэлт
Ё Социализмын үеийн нийгэм нь олон дутагдалтай байсан бөгөөд жишээлбэл:хөдөлмөр нь албадлагын шинжтэй,эдийн засаг нь үр ашиг багатай,үйлдвэрүүд нь алдагдалтай ажилладаг гэх мэт.Социализмын үед цалингаас өөр орлогогүй,тэр тусмаа бага цалинтай байсан олон хүн улс орон зах зээлд шилжихэд ядуусын эгнээнд шилжив.Мөн зах зээлд шилжснээр олон үйлдвэрүүд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болж хаалгаа барьсантай холбоотой олон мянган ажилчид ажилгүйчүүдын цаашлаад ядуучуудын эгнээнд шилжсэн.Эдийн засгийн ийм тааламжгүй нөхцөлд нийгмийн хүчтэй ялгарал явагдаж байгаа нь ядуурлыг өсгөж байгаа давхар шалтгаан юм.Мөн сүүлийн жилүүдэд хүн амын шилжих хөдөлгөөн ихэссэнтэй холбоотойгоор хот суурин газруудад хүн амын нягтрал ихэссэн,байгалийн гамшигт малчид,тариаланчид олноор өртөх болсон,ажлын байр хомсдсон,гэмт хэрэг,архидалт ихэссэн гэх мэт олон шалтгаанаас болж нийгэмд ядуусын тоо ихсэх болжээ.
Ё Амжиргааны доод түвшин /АДТ/ гэдэг нь хувь хүн юмуу гэр бүл хоол хүн,хувцас,орон байртай байхад хүрэлцэх доод орлого гэж албан ёсоор тогтоосон мөнгөний хэмжээ юм.Өөрөөр хэлбэл сард нэг хүнд оногдох доод орлогын тогтоосон хэмжээ юм.
Ё Ядуурлыг үнэмлэхүй ба харьцангуй гэж 2 ангилдаг.Үнэмлэхүй ядуурал гэдэг нь амьдралын наад захын хэрэгцээгээ хангах чадваргүй байдал.Үүнийг өөрөөр нэн ядуу,туйлын ядуу гэж нэрлэдэг.Харьцангуй ядуурал гэдэг нь амьдралын боломжийн жишиг гэж тухайн нийгмийн үзэж байгаа зүйлсийг хангах чадваргүй байдал юм.
Ё АДТ-гийн 40%-иас доош орлого сард нэг хүнд ноогдож байвал үнэмлэхүй ядуу,харин 40%-иас дээш ноогдож байвал харьцангуй ядуу юм.

No comments: