Хэвлэл мэдээллийн шүүмжийн төсөл СУРГАЛТ 4: "Суралцагч байгууллага"

"Хэвлэл мэдээллийн шүүмж"-ийн төслийн ээлжит 4 дэх удаагийн сургалт явагдаж өнгөрлөө.
Төсөл хэрэгжүүлэгч: Хэвлэлийн Хүрээлэн
Сургалтын сэдэв: Өөрийгөө болон хамтран зүтгэгч нөхдөө хөгжүүлэх нь: Суралцагч байгууллагын тухай
Сургалтын огноо: 2010 оны 06 сарын 24
Сургалтын илтгэгч: Д.Нямдорж /Хэвлэлийн Хүрээлэнгийн ахлах судлаач/





Хэсэгчлэн оруулав...

Судалгааны төвүүдийн веб сайт

Сант марал сангийн веб сайт: www.santmaral.mn /Шинэчлэгдсэн/
Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн веб сайт: www.pressinst.org.mn
IRIM хүрээлэнгийн веб сайт: www.irim.mn
MMCG судалгааны төвийн веб сайт: www.mmcg.mn
Улс төрийн боловсролын академийн веб сайт: www.academy.org.mn
Филантропи хөгжлийн төлөө төвийн веб сайт: www.philanthropy.org.mn

“Азийн Барометр“ олон улсын судалгааны III шат

“Азийн барометр“ олон улсын судалгааны III шат Монгол улсад 2010 оны 4-6 сард явагдаж дууслаа. Уг судалгааны хүрээнд Монгол улс дахь засаглал болон эдийн засгийн өнөөгийн байдлын талаар олон нийтийн санаа бодлыг судалж байгаа бөгөөд өмнөх шатны судалгаа 2003, 2006 онд тус тус явагдсан юм.

Монгол улсыг найман бусэд хувааж түүврээ хийсэн уг судалгаанд 1210 респондент хамрагдсан байна.

Азийн 15 улсад явагддаг энэхүү судалгааны асуулгын 90 орчим хувь нь ижил байдаг бөгөөд Азийн хөгжлийн динамик, тулгарч буй асуудлыг харьцуулан судлах ач холбогдолтой юм.

Уг судалгааг Улс төрийн боловсролын академи гардан явуулсан байна.

ТаванТолгойн талаархи олон нийтийн санал бодол

“Сантмарал” сан олон нийтийн анхааралд байгаа Тавантолгойн асуудлаар судалгаа хийжээ. Судалгааг 2010 оны зургадугаар сарын 16-аас 21-ний хооронд Уаанбаатар, Хөвсгөл, Дундговь, Төв аймгуудыг хамруулан хийжээ. Судалгаанд оролцсон иргэдийн дийлэнх олонх нь Тавантолгойн ордыг ашиглах талаар Засгийн газраас боловсруулсан төслийг дэмжиж байна.






Эх сурвалж: Сант марал сан

Сант марал сан - Политбарометр 2010 оны 4 сар

“Сант Марал” сангаас Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдалын талаар олон нийтийн санал бодлын шинэ судалгааг танд толилуулж байна. Судалгаанд Улаанбаатар, Дорноговь, Дундговь, Завхан, Хэнтий, Архангай аймгуудын 1200 иргэдийг хамрууллаа. Судалгаа нь цаг хугацааны хувьд 2010 оны 4-р сарын 16-с 23-ны хоорондох үеийг хамарч байгаа юм. Судалгааны дүнг нийслэл хот, хөдөө харьцуулсан байдлаар харуулав.
Энэхүү судалгааг ХБНГУ-ын Конрад Адэнауэрын Сан санхүүжүүлжээ.

PDF файлаар ХАРАХ

Америкчууд Обамаг хоёр дахь удаагаа сонгохгүй бололтой

Америкчуудын тэн хагасаас илүү хувь нь Цагаан ордны одоогийн тэргүүнийг ерөнхийлөгчөөр улируулан сонгох бодолгүй байгаа ажээ.

Олон нийтийн санаа бодлыг судалдаг Гэллапа байгууллагаас даваа гаригт явуулсан санал асуулгын дүр зураг иймэрхүү харагдаж байгаа аж.

Судалгаанд оролцогчдын 51 хувь 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Обамаг дэмжихгүй гэдгээ илэрхийлжээ. Харин 46 хувь нь дэмжиж байгаа аж.

Өөр нэг судалгааны байгууллагын мэдээгээр бол Обамагийн рейтинг огцом унаад байгаа гэнэ.

Судалгаанд оролцсон 1.5 мянган хүний дөнгөж 41 хувь нь Цагаан ордны тэргүүний үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байна.

Эх сурвалж: www.gogo.mn

Кеничүүдийн 95 хувь нь ОБАМАГ, германчуудын 50 гаруй хувь нь МЕДВЕДЕВИЙГ “БАЛИАШИГЛАДАГ”

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн нэр хүнд өөрийнх нь оронтой харьцуулахад гадаадад нэлээд дээгүүр байна. Өнгөрсөн пүрэв гаригт “Пью” судалгааны төв Вашингтонд танилцуулсан олон нийтийн санал асуулгын дүн ингэж гарчээ.
Энэ оны дөрөв, тавдугаар сард дэлхийн 22 оронд санал асуулга явуулсан байна. Ингэхэд Америкийн Ерөнхийлөгчийн нутаг нэгтнүүдийн 65 хувь нь түүнд итгэдэг хэмээн хариулжээ. Энэ нь дэлхийн улс орнуудын нэгдсэн жагсаалтын аравдугаарт орох үзүүлэлт юм байна. Тэгвэл АНУ-ын Ерөн хийлөгчийн эцгийнх нь нутаг Кенид Обамаг хамгаас илүү үнэлдэг аж. Тэнд санал асуулгад оролцогчдын 95 хувь нь түүнд итгэдэг гэж хариулжээ.
Энэчлэн Германд түүнээс арай доогуур 90 хувьтай байна. Гуравдугаарт францчууд орж. Тэдний дунд Обамагийн талынхан 87 хувиар олджээ. Тэгвэл Пакистанд бүр эсрэг, санал асуулгад оролцогчдын ердөө 12 хувь нь Америкийн удирдагчид итгэдэг гэсэн дүн гарсан байна. Оросууд 41 хувьтай дунд хавьд нь явж байна. Гэхдээ энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад дөрвөн хувь өссөн үзүүлэлт юм байна.
АНУ-д бүхэлд нь хандах хамгийн сайн хандлага Кенид мөн л 94 хувьтай бүртгэгджээ. Үүнд Обамагийн элэг нэгтнүүд нөлөөл сөн нь мэдээж. Харин Афри кийн орнуудаас Нигер их хойно, ердөө 13 хувиар удаалжээ. БНСУ-ын санал асуулгад оролцогчид АНУ-ыг 79 хувьтай дэмжсэн байна. Санал асуулгад хамруулсан Европын улс орнуудаас Польш улсад АНУ-ын нэр хүнд хамгийн өндөр, 74 хувьтай гарчээ. Орост энэ үзүүлэлт арай доогуур, гэхдээ 57 хувьтай байсан байна. Одоо ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведевийн нэр хүнд ямархуу байгааг сонирхож үзье.
Оросын Ерөнхийлөгчийн явуулж буй олон улсын бодлогыг дэмжих хандлага дэлхий дахинаа өсөж буй аж. Дээр өгүүлсэн судалгааны байгууллагаас явуулсан санал асуулгаас үзвэл Д.Медведев гадаадын улс орнуудаас Германд илүүтэйгээр дэмжлэг хүлээдэг, тус улсад санал асуулгад орол цогчдын
тал хувь нь түүнийг дэмжжээ. Хоёрдугаарт Кени улс 45 хувиар орж, Энэтхэг, Хятад, Нигер улс удаалсан байна (тус бүр 44, 43, 42 ху вийн саналаар). ОХУ-ын Ерөнхийлөгчийн рейтинг АНУ-д 38 хувь тай гарчээ. Өнгөрсөн онд энэ үзүүлэлт найман хувиар доогуур байжээ.
Санал асуулгад оролцсон Европын холбооны гишүүн таван оронд Медведевийн рейтинг нэг жилийн хугацаанд өссөн байна. Өнгөрсөн жил Польшийн санал асуулгад оролцогчдын ердөө 17 хувь нь Оросын Ерөнхийлөгчид итгэж байсан бол энэ жил уг үзүүлэлт 36 болж өсчээ. Энэчлэн Германд 32-50 болж, Францад өнгөрсөн жил тухайн үзүүлэлт 17 хувьтай байсан бол эдүгээ 30, Их Британид 27-36, Испанид 9-15 хувь болж өссөн байна.

Б.БУЯНЦОГ

Хүүхдүүд телевизээс ямар нэвтрүүлэг үзэж байна вэ?

Өнөөдөр улсын хэмжээнд сургуулийн өмнөх насны 305393 хүүхэд, сургуулийн насны 661555 хүүхэд, нийт 966940 хүүхэд байгаа нь манай улсын хүн амын 35,9%-ийг эзлэж байна. МҮОНРТ-ийн Судалгааны албанаас хүүхдүүд ямар нэвтрүүлэг үзэж байгаа болон юу үзэхийг хүсэж байгааг илрүүлэх, МҮОНТ-ээр гарч байгаа хүүхдийн нэвтрүүлгийн эхлэх цаг тохиромжтой эсэхийг тодруулах судалгааг хийж өнөөдөр уран бүтээлчдэд танилцууллаа. Уг судалгаа нь Улаанбаатар хот төдийгүй 7 аймгийн сургуулийн болон сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг хамруулсан томоохон хэмжээний суурь судалгаа болж чадсан байна.
Судалгаагаар сургуулийн насны хүүхдүүдийн үзэх дуртай нэвтрүүлгээр МҮОНТ-ийн “Маамуу нааш ир” 19.8%, Hey hey 48.7%, Лоолойн найзууд 16.3%-тайгаар хамгийн өндөр үзүүлэлтэй 20 нэвтрүүлгийн эхний гуравт оржээ. Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн үзэх дуртай нэвтрүүлгээр “Маамуу нааш ир” 71.7%, ТВ-9 телевизийн “Тавтай нойрсоорой” 40.2%, Лоолойн найзууд 37.8%-иар тэргүүлжээ.
Цаашид дунд болон ахлах ангийнханд зориулсан нэвтрүүлэг хомс байгаад анхаарч энэ чиглэлийн мэргэжлийн судлаачтай хамтран нэвтрүүлгийг системчлэн тогтоох, сургуулийн насныханд зориулсан нэвтрүүлгийг үдээс хойш нэвтрүүлэх, нэвтрүүлгийн агуулгыг БСШУЯ-тай хамтран боловсруулан хийх боломжтойг уг судалгааг хийсэн судлаачид хэлж байна. Судалгааны албаны ахлах мэргэжилтэн Ц.Хурцбилэг “Аливаа нэг нэвтрүүлгийг хасах, цагийг нь өөрчлөхдөө үзэгчдийн саналыг харгалзан үзэж байх нь чухал юм. Мөн судалгааны дүнг нэвтрүүлгийн бодлогод хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавих шаардлагатай байгаа” гэж ярилаа.

Олон нийтийн мэдээлэл судалгааны төв
2010 оны 6 дугаар сар 7

Эх сурвалж: www.mnb.mn

Optenet судалгааны фирмийн шинэ судалгаа

Интернэт хэрэглэгчдийн дийлэнх нь порнограф сайтуудаар зочилдог нь нууц биш. Интернэт хайлтын системд порн гэдэг үгийн хайлт ч тэргүүлэх байр суурь эзэлдэг. Саяхны хэдэн судалгаагаар бараг бүх залуучууд, мөн багагүй тооны эмэгтэйчүүд порнд дуртай, бараг донтсон байдгийг тогтоосон байна. Түүнчлэн сүүлийн үед смартфөүнээр порн ихээхэн дэлгэрч байгааг онцолжээ.

Optenet судалгааны фирмийн хийсэн нэгэн судалгаагаар нийт цахим хуудасны 37 хувь нь ямар нэг байдлаар порнограф агуулгатай контент агуулсан байдгийг тогтоосон байна. Нийт дөрвөн сая интернэт хаягийг судалгаандаа хамруулсан бөгөөд сонирхолтой нь сүүлийн үед интернэт порнограф өдрөөс өдөрт хүрээгээ тэлж байгаа гэнэ. Тодруулбал, 2009-2010 оны хооронд порнограф сайтууд 17 хувиар нэмэгдсэн байна.

Дашрамд сонирхуулахад, порнограф сайтуудаас гадна онлайн тоглоомын цахим хуудас, тэр дундаа World of Warcraft болон Final Fantasy XI тоглоомтой холбоотой сайтууд 212 хувиар өссөн бол харгис хэрцгий агуулгатай сайтууд 10,8 хувиар, терроризмийн агуулгатай нь 8,5 хувиар, харин хууль бус контент агуулсан сайтууд 6,8 хувиар өссөн байна.

Профессор Жилберт Уондрачекаар удирдуулсан хэсэг бүлэг судлаачдын хийсэн бас нэгэн судалгаагаар порнограф сайтууд хамгаалалт, аюулгүй байдал талаасаа үргэлж асуудалтай байдаг гэнэ. Энэ төрлийн дийлэнх сайтууд төрөл бүрийн вирус, malware болон тагнуулын програм агуулсан байдаг аж. Түүнчлэн нийт 35 мянган порнограф сайтуудыг сонирхон судлахад, 90 хувь нь ямар нэг үнэ төлбөргүйгээр видео, зураг зэргийг үзэх боломж олгодог байжээ.

С.Цэлмэг www.news.mn

Малчдаа хайрлая. Гэхдээ туслаж биш хүндэлж...

Зуд зуд... Хэлж ирдэггүй хийсч ирдэг энэ зовлонд амь зогоох хэрэгслээ алдсан малчдад туслах, эс туслах талаарх маргаан цас, салхитай хамт улиран одлоо. Хаа сайгүй сайн санаа, сайхан сэтгэлийн ариун аян өрнөж өвөлжин, хаваржингаа шуугицгаав. Улс орон даяар зудын байдалтай байгаа малчдад туслах хөдөлгөөнөөр төрийн өндөрлөгүүдээсээ эхлээд сургууль цэцэрлэгийн жаалууд нь хүртэл гүйлдэж байсан билээ.
Улсын хэмжээнд 8.142.300 толгой мал хорогдож 6400 өрх огт малгүй болж 12 аймгийн 132 сум зудад өртсөн талаарх ЗГ-ын албан ёсны статистик гарчээ. Том гэхэд хэтэрхий том тоо, хүнд гэхэд дэндүү хүнд цаг үеийг ардаа орхилоо. Сүүлийн 30 жилд тохиолдоогүй цаг агаарын эрс хүйтрэлт, хүчтэй цасан болон шороон шуургаанаас үүдэн 9 аймагт өвөлжилт, хаваржилт хүндэрснээс мал, хүн, нийгэмээрээ хохирлоо.

Өдгөө Монголчууд 43 сая малтай. Малаа байтугай хүнээ тоолж чаддаггүй бидний гаргасан энэ тоо худал болохыг хөндлөгийн байгууллага “Дэлхийн өсөлт” 80 сая малтай хэмээн судалгаа гаргасан байдаг. Социализмын үед 22-27 сая малтай байсан гэдэг. Энийгээ идээд, Орост гаргаад малын тоо толгой олон жилийн турш тогтмол байсан. Ноолуур гэж нэг мөнгөний уут гараад ирэхээр ямаа хэт их өсөв. Монголын маань газар бэлчээрийн даац 36 сая малыг л багтааж чадна. Мал өсөв, бэлчээрийн даац хэтрэв, байгалийн тэнцвэр алдагдав, зуд болов, мал үхэв, малчид зутрав.

Малчдад туслах нь зөв:
Бид туслах ёстой. Монгол хүний менталитет, филантрофи сэтгэлгээнд гүн суусан энэ тусч сэтгэлийн үүднээс бид айл хөршдөө, ах дүү хамаатан садандаа хариу нэхэлгүйгээр дэм болж ирсэн ард түмэн. Зовлон тохиолдсон нэгэндээ туслах нь бидний бусад үндэстнээс ялгарах нэг том онцлог. Хаврын хахир хатуу цаг, өвлийн өлчир бэрх цагийг даван туулахад нь "Зудад нэрвэгдсэн малчдад туслах сайн санааны аян”-ыг зохион байгуулсан билээ.

Нэгэнт байгалийн гамшгийн өмнө хүчин мөхөсдөж зудад мал сүргээ алдаж хотоо харлуулсан малчдад төр засаг туслахаас аргагүй. Мал төрийн хамгаалалтанд байна гэсэн үндсэн хуулийн заалттай. Хөдөөний малчдад цас зуднаар шахдаг хэдэн боодол өвснөөс өөрөөр төр малаа хамгаалаад байгаа нь тэр бүр харагдахгүй. Өдгөө гэнэт ухаарсан бололтой “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг батлана, малчдыг малжуулна гээд сүйд майд. Гишүүн Балдан-Очир “Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 900 орчим тэрбум төгрөг шаардлагатай” гэж ярисан. Ер нь Монгол Улс зах зээлийн системд шилжсэн цагаас хойш төр, засгаас мал аж ахуйн салбарын талаар бодлогын томоохон баримт бичиг, хөтөлбөр огт гаргаж байгаагүй юм билээ. Монгол Улсын эдийн засгийн бааз суурь болсон мал аж ахуйг төрөөс онцгой анхаарч, тус салбарын эрх зүй, эдийн засаг, бүтэц зохион байгуулалтын таатай орчинг бүрдүүлэх ажил эхлэл төдий л байна.

Нөгөө талаар нүүдлийн соёл иргэншил, мал аж ахуй уламжлалт үйл ажиллагааг тээж, зөөвөрлөж яваа малчиддаа бид баярлах ёстой. Дэлхийд биднийг сурталчилж, өвөг дээдэсээс минь уламжилж ирсэн агуу том соёлыг авч яваад нь, туйлын ядуу эдийн засагтаа нэмэр болж байгаад талархах учиртай. Хотын бид барууны соёлыг л сонирхох болсноос биш монгол малчны амьдралыг сонирхохоо байсан шүү дээ. Мал дагасан хүн мал болдог хэмээн хочлох нь ч их.
Хамгийн ажилсаг, хөдөлмөрч, цаг наргүй, чөлөө завгүй ажилладаг ажилчид бол малчид. Өө цас орчихлоо, надад таван төгрөг, боодол өвс өгөөч гэж малчид хэзээ ч гуйгаагүй. Тэдэнд тэгэх ч зав байхгүй. “Цасан зоогдсон, боогдсон төлөг, борлон, төллөх малтайгаа өдөр шөнөгүй, өглөө оройгүй зууралдахаас биш малаа хаяаад энд тэнд очиж ийм тийм юм хэрэгтэй гээд нэхээд байдаггүй” хэмээн Төв аймгийн Бүрэн сумын малчин Д.Сугар ярьсныг шигтгэе.

Малчдад туслах нь буруу: Аль социалист нийгмийн үеэс нэгдэл энэ тэр гээд малчдыг өвч тэжээл, ахуй хангамжаар нь төрөөс даадаг байжээ. Өдгөө тэдэнд туслах гээд л нутгийн зөвлөл, иргэдийн холбоод ашиг унагах гээд л бизнес санаа өвөртлөн аян, хөдөлгөөн өрнүүлдэг болж. 21-р зуун. Мал хувьд шилжсэн, мал малчин хүний хувийн өмч. Хувийн өмчөө арчилж өсгөх, үржүүлэх, хадгалж амгаалах, захиран зарцуулах нь эзэн этгээдийн асуудал.
Өвөл болдог байсан, болсоор байсан. Цас ордог, хүйтэрдэг, шуурга шуурдаг. Зуд болдог. Гол асуудал мал өвс тэжээлгүй. 1000 малынхаа 200-г зараад түүгээрээ хүний хадаад боогоод зарж байгаа өвсийг авчих талаар ухаан сэтгэл гаргаж болдоггүй юм бэ. Малчдаас хотынхон байраа алдчихлаа, машинаа эвдчихлээ гээд НЭГ ХОНЬ гуйж байсан уу. Мал төрийн хамгаалалтанд байна. Үндсэн Хуульдаа малаа ингэж өргөмжилсөн улсыг байдаг гэдэгт эргэлзэж байна.

Сүүлдээ бүүр малчдын банкин дахь зээл зургаан тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн мөнгөөр барагдуулах тухай ярьж эхэллээ. “Зах зээлийн нийгэм, зүй тогтол чинь чадалтай нь торойж үлдээд чадалгүй нь арчигдах жамтай. Манайх идэх мах, цайны сүүгээ МӨНГӨӨРӨӨ худалдаж авдаг. Малчин хүний хариуцлагагүй байдлын үр дагарвыг бид үүрэх ёсгүй” хэмээн иргэн Н.Ганчимэг хэлж байна

Цаашид малчид, ялангуяа залуу малчдыг мал маллах арга ухаан, зуднаас хэрхэн урьдчилан сэргийлэх, хадлан тэжээлээ базаах зэрэгт сургах сургалт, сурталчилгааг түлхүү хийх, малын индексжүүлсэн даатгалд хамруулах, бэлчээрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, эрчимжсэн мал аж ахуй, малчдын бүлгэм байгуулах явдалыг дэмжих хэрэгтэй цаг хугацаа харуулж байна. “Цөөн мөртлөө өндөр үр ашигтай, байгал экологид бага нөлөөтэй, бэлчээр тэжээл хослуулсан фермерийн аж ахуй зонхилж хөгжих хэрэгтэй.”-г ХХААХҮЯ-ын мэргэжилтэн Т.Цолмонгэрэл ярьж байлаа. Хамгийн гол нь хамтын хөдөлмөр, хөдөлмөрийн хуваарь, хөдөлмөрийн бүтээмж хэрэгтэй юм. Үүний тулд хуучин мал маллагааны технологи, бүтцээ өөрчлөх ёстой байгаа юм.

Мал аж ахуйгүй Монголыг нэг төсөөлөөд үздээ. Гэдэс цатгалан, мөр бүтэн монгол хүний тавилан малын буян заяа, амны хишиг дээр тогтдоггүй гэж үү.. Аливаа иргэншил болон соёлд хэзээ ч үл давтагдах суурь өгөгдөхүүн, нөхцөл гэж байдаг… Мал аж ахуй сөнөвөл Монгол Улс сөнөх тавилантай. Монголчууд бид малчин заяанаасаа хаашаа ч зайлахгүй ард түмэн билээ... Малчдаа хайрлая. Гэхдээ туслаж биш хүндэлж хайрлая.

Н.Батзориг 2010 он 05/30

Дэлхийн банкны Ядуурлын судалгааны үр дүнг танилцуулах уулзалт болно

2010 onii 6 sariin 17-nd boloh Delhiin Banknaas hiisen "Yaduurliin Sudalgaanii Ur Dun"-g taniltsuulah uulzaltad urij baina. Uulzaltad Delhiin banknii Mongoliig hariutsan terguuleh ediin zasagch Andrew Mason Delhiin banknaas gargasan "Yaduurliin Sudalgaanii Ur Dun"-g taniltsuulj yariltslaga yavuulah bolno.

Uulzaltiin hutulbur:
10.00 -10.10 Neeltiin ug /Arshad Sayed, Suurin tuluulugch, Delhiin bank/
10.10-10.30 Yaduurliin Sudalgaanii Ur Dun, /Andrew Mason, DB-nii Terguuleh ediin zasagch/
10.30-11.30 Asuult hariult, Heleltsuuleg

Enehuu hurald ta bolon tanai baiguullagiig idevhtei oroltohiig husye.
Yaduurliin Sudalgaanii Ur Dungiin tovch 1 huudas materialiig havsargav.

Asuuj todruulah zuil baival R.Maya-312645 /217/-tai holbogdono uu.
(See attached file: MON povline policy Brief 26may10.pdf)
Hundetgesen,
Delhiin banknii Yaduurliig buuruulah bag.

Хавсралт: ЭНДЭЭС

Хөдөлмөрийн зах зээлийн судалгааны үр дүнг танилцуулав

Монголын мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн хүрээнд хэрэгжүүлсэн Хөдөлмөрийн зах зээлийн судалгааны үр дүнг танилцуулах семинар өнөөдөр Корпорэйт зочид буудалд боллоо.

Хөдөлмөрийн Зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн өнөөгийн болон цаашдын төлөвийг үндэсний хэмжээнд тодорхойлох зорилго бүхий тус судалгааны ажлыг Их Британий Кембриж Эдюкейшн Консалтинг, Монгол улсын MEC компаниудын хамтарсан судалгааны баг 2009 оны 12-р сарын 1-нээс 2010 оны 6-р сарын 1-ний хооронд амжилттай гүйцэтгэсэн юм.

Үр дүнгээ танилцуулах энэхүү семинарт төр, хувийн хэвшлийн холбогдох байгууллагууд, төрийн бус байгууллага, МБС-ын байгууллага, их дээд сургууль, хандивлагч байгууллага, төсөл хөтөлбөрийн төлөөлөл бүхий 70 гаруй хүн оролцлоо.

Тус судалгаанд манай улсын бүх аймаг, нийслэлийн дүүрэг, эдийн засаг, нийгмийн үндсэн салбаруудын 1,323 аж ахуйн нэгж байгууллагыг хамруулсан юм.

Энэ нь манай улсын регистерт бүртгэгдсэн 36,453 аж ахуйн нэгж байгууллагын 3.6 хувийг хамарч байгаа бөгөөд нийт 3,000 орчим ажиллагсдаас тусгай судалгаа авсан байна.

Судалгаанд хамрагдсан байгууллага нэгжийн ажиллагсдын тоо хөдөлмөрийн гэрээтэй нийт ажиллагсдын 17.2 хувийг эзэлж байна. Уг төлөөллийн хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргахад хангалттай гэж судлаачид үзэж байна.

Судалгаанд, дээр дурдсан аж ахуйн нэгжүүдээс гадна хөдөлмөрийн нийлүүлэлтийг хангаж буй үндсэн объект болох Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв болон их, дээд сургууль - 68, мөн түр сургалт эрхэлж байгаа 30 гаруй байгууллага хамрагдлаа.

ХЗЗ-ийн цогц судалгааны аргаар хүн ам зүй, хөдөлмөр эрхлэлт, эдийн засаг болон боловсролын үндсэн статистик үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийж олон улсын түвшинд харьцуулан үзсэн бөгөөд бизнесийн мөчлөг, түүний онцлог, хөдөлмөр эрхлэлтийн үйл хөдлөл, ажил олгогчдын хүлээлт, хандлага, мэргэжил ур чадварын шинэ хэрэгцээ зэргийг тодорхойлж улмаар манай улсын мэргэжлийн сургалтын байгууллагуудын нийлүүлэлийн байдалд дүн шинжилгээ хийсэн юм.
Мөн судалгааны явцад эдийн засгийн зарим дэд салбар болон хүн амын тусгай бүлгүүдийн төлөөллийг оролцуулан 16 удаагийн зорилтот бүлгийн уулзалт, ярилцлага зохион байгуулав. Судалгааны баг хөдөлмөрийн зах зээлийн судалгааны төлөвлөсөн ажлыг хувиарт хугацаанд нь амжилттай гүйцэтгээд, судалгааны үр дүн, дүгнэлт, арга зүйн зөвлөмжийг захиалагч болон хэрэглэгч талуудад хүлээлгэн өгч байгаа юм.

Судалгааны дүнгээр ойрын 6-12 сард хэрэгцээтэй байгаа 7,000 гаруй ажлын байрны эрэлтийг тогтоож, эдгээрийг мэргэжлийн олон улсын ангилалын (ISCO) кодоор илэрхийлсэн. Түүнчлэн, нийлүүлэлттэй нь зэрэгцүүлж хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлтийн хооронд чухам хаана, юугаар, ямар зөрүүтэй байдал байгааг нарийвчлан тодорхойлсон юм. Зөвхөн мэргэжил, тоо хэмжээгээр нь төдийгүй ажил олгогчдын хүлээлтийг харгалзан ажлын байранд шаардлагатай мэргэжилтний ур чадварын хэрэгцээг бас гаргалаа.

Нэг жилийн давтамжтайгаар ирэх оны хичээлийн жилд МСҮТ болон их, дээд сургуулиудад элсэлт авах мэргэжил, тэдгээрт элсүүлэн сургах оюутан сурагчдын тоо, эзэмшүүлэх ур чадварын хэрэгцээг хөдөлмөрийн эрэлтийг харгалзан эдийн засгийн салбар, бүс нутгаар тоймлон тодорхойлох арга зүйн зөвлөмжийг судалгааны баримтад тулгуурлан боловсруулсан байна. Хөдөлмөрийн зах зээлийн судалгааны хүрээнд Монгол улсын эдийн засгийн бодит салбаруудаар ажиллах хүчний прогнозыг (2009-2020 он) гаргажээ.

Ж.Хишиг www.shuud.mn

Хэвлэл мэдээллийн шүүмжийн төсөл СУРГАЛТ 2: "Контент анализын судалгаа"

"Хэвлэл мэдээллийн шүүмж"-ийн төсөлийн ээлжит сургалт явагдаж өнгөрлөө.
Сургалтын сэдэв: "Судалгаа гэж юу вэ?" "Контент анализын судалгаа"
Сургалтын огноо: 2010 оны 06 сарын 07
Сургалтын илтгэгч: Г.Гүнжидмаа /Хэвлэл мэдээллийн шүүмжийн төслийн ажилтан/








Жич: Энэхүү пресентешний агуулгыг оруулаагүй болно*

МАКС групп судлаач, олон нийттэй харилцах менежер авна

Макс группын төв удирдлага болон салбарт дараах ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Цалин, урамшуулал өндөр ба тодорхой нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломжтой.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ МЕНЕЖЕР

-Маркетинг, бизнесийн удирдлага, сэтгүүлч мэргэжлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй

-Олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай харилцан ажиллаж байсан туршлагатай

-Мэдээ мэдээлэл, нийтлэл бэлтгэх, найруулах ур чадвар сайтай

СУДАЛГААНЫ МЕНЕЖЕР-2

-Маркетинг, бизнесийн удирдлага, судлаач мэргэжлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй

-Судалгааны ажлын туршлагатай, судалгааны программ ашиглах чадвартай
Бүрдүүлэх материал: Танилцуулга /төв оффисын ресепшнээс болон www.maxgroup.mn цахим хуудаснаас маягт авч бөглөнө/, 1% цээж зураг, дипломын баталгаажуулсан хуулбар, ажлын туршлагын талаараа дэлгэрэнгүй бичсэн мэдээлэл хавсаргах

Материал хүлээн авах хаяг: Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай 4/4 МAX TOWER /Худалдаа хөгжлийн банкны төв байрны баруун хойд талд/

Лавлах утас: 322323, 88116757

Анкет:
http://www.maxgroup.mn/images/files/Ajil husegchin taniltsulgin mayagt.doc

Жич: Зөвхөн анкетын шалгаруулалтанд тэнцсэн ажил горилогчтой холбоо барина.

Хэвлэл мэдээллийн шүүмжийн төсөл СУРГАЛТ 1: "Социологи"

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн сэтгүүл зүйн судалгааны баг Лондон дах ННФ-ийн санхүүжилтээр "Монголд хэвлэлийн мэдээллийн шүүмжийг хөгжүүлэх нь" төсөл хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн хүрээнд саяхан төслийн ерөнхий зөвлөх, Данийн Аархусын Их сургуулийн доктор профессор Пол Эрик Нилсэн долоо хоногийн сургалт хийгээд буцлаа. Энэхүү сургалтын үргэлжлэл болгож төслийн багийн гишүүд долоо хоног бүр өөрсдийн мэргэшлийн чиглэлээр сургалт зохион байгуулж байна. Анхны сургалтын салхийг хагалаж миний бие "Социологи" сэдвээр хийлээ. Уг үзүүлэнг танилцуулж байна.