Кеничүүдийн 95 хувь нь ОБАМАГ, германчуудын 50 гаруй хувь нь МЕДВЕДЕВИЙГ “БАЛИАШИГЛАДАГ”

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн нэр хүнд өөрийнх нь оронтой харьцуулахад гадаадад нэлээд дээгүүр байна. Өнгөрсөн пүрэв гаригт “Пью” судалгааны төв Вашингтонд танилцуулсан олон нийтийн санал асуулгын дүн ингэж гарчээ.
Энэ оны дөрөв, тавдугаар сард дэлхийн 22 оронд санал асуулга явуулсан байна. Ингэхэд Америкийн Ерөнхийлөгчийн нутаг нэгтнүүдийн 65 хувь нь түүнд итгэдэг хэмээн хариулжээ. Энэ нь дэлхийн улс орнуудын нэгдсэн жагсаалтын аравдугаарт орох үзүүлэлт юм байна. Тэгвэл АНУ-ын Ерөн хийлөгчийн эцгийнх нь нутаг Кенид Обамаг хамгаас илүү үнэлдэг аж. Тэнд санал асуулгад оролцогчдын 95 хувь нь түүнд итгэдэг гэж хариулжээ.
Энэчлэн Германд түүнээс арай доогуур 90 хувьтай байна. Гуравдугаарт францчууд орж. Тэдний дунд Обамагийн талынхан 87 хувиар олджээ. Тэгвэл Пакистанд бүр эсрэг, санал асуулгад оролцогчдын ердөө 12 хувь нь Америкийн удирдагчид итгэдэг гэсэн дүн гарсан байна. Оросууд 41 хувьтай дунд хавьд нь явж байна. Гэхдээ энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад дөрвөн хувь өссөн үзүүлэлт юм байна.
АНУ-д бүхэлд нь хандах хамгийн сайн хандлага Кенид мөн л 94 хувьтай бүртгэгджээ. Үүнд Обамагийн элэг нэгтнүүд нөлөөл сөн нь мэдээж. Харин Афри кийн орнуудаас Нигер их хойно, ердөө 13 хувиар удаалжээ. БНСУ-ын санал асуулгад оролцогчид АНУ-ыг 79 хувьтай дэмжсэн байна. Санал асуулгад хамруулсан Европын улс орнуудаас Польш улсад АНУ-ын нэр хүнд хамгийн өндөр, 74 хувьтай гарчээ. Орост энэ үзүүлэлт арай доогуур, гэхдээ 57 хувьтай байсан байна. Одоо ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведевийн нэр хүнд ямархуу байгааг сонирхож үзье.
Оросын Ерөнхийлөгчийн явуулж буй олон улсын бодлогыг дэмжих хандлага дэлхий дахинаа өсөж буй аж. Дээр өгүүлсэн судалгааны байгууллагаас явуулсан санал асуулгаас үзвэл Д.Медведев гадаадын улс орнуудаас Германд илүүтэйгээр дэмжлэг хүлээдэг, тус улсад санал асуулгад орол цогчдын
тал хувь нь түүнийг дэмжжээ. Хоёрдугаарт Кени улс 45 хувиар орж, Энэтхэг, Хятад, Нигер улс удаалсан байна (тус бүр 44, 43, 42 ху вийн саналаар). ОХУ-ын Ерөнхийлөгчийн рейтинг АНУ-д 38 хувь тай гарчээ. Өнгөрсөн онд энэ үзүүлэлт найман хувиар доогуур байжээ.
Санал асуулгад оролцсон Европын холбооны гишүүн таван оронд Медведевийн рейтинг нэг жилийн хугацаанд өссөн байна. Өнгөрсөн жил Польшийн санал асуулгад оролцогчдын ердөө 17 хувь нь Оросын Ерөнхийлөгчид итгэж байсан бол энэ жил уг үзүүлэлт 36 болж өсчээ. Энэчлэн Германд 32-50 болж, Францад өнгөрсөн жил тухайн үзүүлэлт 17 хувьтай байсан бол эдүгээ 30, Их Британид 27-36, Испанид 9-15 хувь болж өссөн байна.

Б.БУЯНЦОГ

No comments: