
Судалгаагаар сургуулийн насны хүүхдүүдийн үзэх дуртай нэвтрүүлгээр МҮОНТ-ийн “Маамуу нааш ир” 19.8%, Hey hey 48.7%, Лоолойн найзууд 16.3%-тайгаар хамгийн өндөр үзүүлэлтэй 20 нэвтрүүлгийн эхний гуравт оржээ. Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн үзэх дуртай нэвтрүүлгээр “Маамуу нааш ир” 71.7%, ТВ-9 телевизийн “Тавтай нойрсоорой” 40.2%, Лоолойн найзууд 37.8%-иар тэргүүлжээ.
Цаашид дунд болон ахлах ангийнханд зориулсан нэвтрүүлэг хомс байгаад анхаарч энэ чиглэлийн мэргэжлийн судлаачтай хамтран нэвтрүүлгийг системчлэн тогтоох, сургуулийн насныханд зориулсан нэвтрүүлгийг үдээс хойш нэвтрүүлэх, нэвтрүүлгийн агуулгыг БСШУЯ-тай хамтран боловсруулан хийх боломжтойг уг судалгааг хийсэн судлаачид хэлж байна. Судалгааны албаны ахлах мэргэжилтэн Ц.Хурцбилэг “Аливаа нэг нэвтрүүлгийг хасах, цагийг нь өөрчлөхдөө үзэгчдийн саналыг харгалзан үзэж байх нь чухал юм. Мөн судалгааны дүнг нэвтрүүлгийн бодлогод хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавих шаардлагатай байгаа” гэж ярилаа.
Олон нийтийн мэдээлэл судалгааны төв
2010 оны 6 дугаар сар 7
Эх сурвалж: www.mnb.mn
No comments:
Post a Comment