Optenet судалгааны фирмийн шинэ судалгаа

Интернэт хэрэглэгчдийн дийлэнх нь порнограф сайтуудаар зочилдог нь нууц биш. Интернэт хайлтын системд порн гэдэг үгийн хайлт ч тэргүүлэх байр суурь эзэлдэг. Саяхны хэдэн судалгаагаар бараг бүх залуучууд, мөн багагүй тооны эмэгтэйчүүд порнд дуртай, бараг донтсон байдгийг тогтоосон байна. Түүнчлэн сүүлийн үед смартфөүнээр порн ихээхэн дэлгэрч байгааг онцолжээ.

Optenet судалгааны фирмийн хийсэн нэгэн судалгаагаар нийт цахим хуудасны 37 хувь нь ямар нэг байдлаар порнограф агуулгатай контент агуулсан байдгийг тогтоосон байна. Нийт дөрвөн сая интернэт хаягийг судалгаандаа хамруулсан бөгөөд сонирхолтой нь сүүлийн үед интернэт порнограф өдрөөс өдөрт хүрээгээ тэлж байгаа гэнэ. Тодруулбал, 2009-2010 оны хооронд порнограф сайтууд 17 хувиар нэмэгдсэн байна.

Дашрамд сонирхуулахад, порнограф сайтуудаас гадна онлайн тоглоомын цахим хуудас, тэр дундаа World of Warcraft болон Final Fantasy XI тоглоомтой холбоотой сайтууд 212 хувиар өссөн бол харгис хэрцгий агуулгатай сайтууд 10,8 хувиар, терроризмийн агуулгатай нь 8,5 хувиар, харин хууль бус контент агуулсан сайтууд 6,8 хувиар өссөн байна.

Профессор Жилберт Уондрачекаар удирдуулсан хэсэг бүлэг судлаачдын хийсэн бас нэгэн судалгаагаар порнограф сайтууд хамгаалалт, аюулгүй байдал талаасаа үргэлж асуудалтай байдаг гэнэ. Энэ төрлийн дийлэнх сайтууд төрөл бүрийн вирус, malware болон тагнуулын програм агуулсан байдаг аж. Түүнчлэн нийт 35 мянган порнограф сайтуудыг сонирхон судлахад, 90 хувь нь ямар нэг үнэ төлбөргүйгээр видео, зураг зэргийг үзэх боломж олгодог байжээ.

С.Цэлмэг www.news.mn

No comments: