ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ БАГ ШАЛГАРУУЛНА.

Хүний аюулгүй байдлын судалгааны төв ТББ нь 2008 оноос Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Монгол дахь хүн худалдаалахтай тэмцэх” иж бүрэн, томоохон төслийг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна.

Тус төслөөс 2008-2009 онд хууль сахиулах байгууллагын 600 гаруй ажилтныг хамруулсан ”Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх нь” 5 бүсчилсэн сургалт, ерөнхий боловсролын түүх, нийгмийн ухааны 600 гаруй багш нарын “Хүн худалдаалах гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх нь-II” 6 бүсчилсэн сургалтуудыг зохион байгуулсан тул дээрхи 2 сургалтуудад хөндлөнгийн үнэлгээ хийх багийг сонгон шалгаруулна.

Үнэлгээний багийн нийт төсөв: 15-18 сая төгрөг
Үнэлгээг хийх хугацаа: 2010 оны 12 дугаар дунд-2011 оны 2 дугаар сарын 10-ны өдөр

Гүйцэтгэх ажил
• 2 бүсчилсэн сургалтыг явуулсан багш нарын багт үнэлгээ өгөх
• Сургалтанд оролцогсдоос олж авсан мэдлэг, чадварыг практикт хэрхэн ашиглаж байгаад үнэлэлт өгөх
• Цаашид сургалт хийх хэрэгцээ шаардлага байгаа эсэх, санал зөвлөмж боловсруулах
• Үнэлгээний үр дүнгээр 2 тусгай тайланг бичих

Тавигдах шаардлага:
• Хараат бус мэргэжлийн судалгааны/үнэлгээний байгууллага /баг/ байх
• Судалгаа болон үнэлгээ хийж байсан дадлага, туршлагатай байх

Бүрдүүлэх материал:
• Судалгааны багийн /байгууллага/ танилцуулга
• Үнэлгээний багийн төсөл/баримт бичиг /дээд тал нь 5 хуудсанд багтаана/. Үүнд, үнэлгээг хийх аргачлал, нарийвчилсан хугацаа, төсвийн задаргаа зэргийг тодорхой тусгана.

Төслийн санал, баримт бичгийг 2010 оны 12 дугаар сарын 6-ны 15.00 цагаас өмнө дараах хаягаар ирүүлнэ үү.

Хүний аюулгүй байдлын судалгааны төв
Чингэлтэй дүүрэг, 1-р хороо 40 мянгат , Монгол Уламжлал Академийн байр
Утас: 70110216, Факс: 70110215
Цахим шуудан: hspsc@mongol.net

Сургалттай холбоотой мэдээлэл, тайланг http: www.humantrafficking.mn, www.hspsc.mn хаягаар авна уу.

“Богд уулын дархан цаазат бүс дотор барьсан барилга, байгууламжийг цаашид хэрхэх вэ?” СУДАЛГААНЫ ТАЙЛАН

Энэ оны эхээр нэгэн байгууллагын захиалгаар “Богд уулын дархан цаазат бүс дотор барьсан барилга, байгууламжийг цаашид хэрхэх вэ?” сэдэвт судалгааг хийж хүлээлгэж өгч байлаа. Ярилцлагын асуулга, интернет хэрэглэгчдийн асуулга болон фото анализын аргаар мэдээлэл цуглуулж трангуляци хийж байсан юм. Тус судалгааныхаа тайланг нийтэлж байна.
Өмнөтгөл
Дэлхийн газар нутгийн байгалийн сонин сайхан тогтоцтой уул, гол мөрөн зэргийг НҮБ-ийн салбар байгууллага болох ЮНЕСКО бүртгэн хамгаалдаг. Манай улсаас энэ байгууллагад цөөн хэдэн байгалийн үзэсгэлэнт тогтоц данслагдсаны нэг нь нийслэл хотын урд зүгт дүнхийх Богдхан уул билээ.
УИХ-аас 1995 онд “Төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулийг боловсруулан баталж, улс даяар дагаж мөрдөж эхэлснээс хойш уг хуульд 2002, 2003, 2004, 2006 онд дөрвөнтөө нэмэлт өөрчлөлт оруулжээ. Энэ хуульд “Богд уулыг дархан цаазат газар нутаг мөн” хэмээн батлан оруулсан билээ. Өдгөө Богдхан уулын дархан цаазат бүс, амуудад олон арван хотхон, жуулчны бааз, хувийн хаус, орон сууцны хороолол, амралтын газар, зугаа цэнгээний газар байгуулж хуульд заасан зүйл заалтуудыг зөрчиж ирлээ. Тухайлбал, “Royal green wella”, “Глобал”, “Цэлмэг хотхон”, “UB таун”, “Скай таун”, “Анома”, “Буянт-Ухаа хотхон”, “Sky Resort” зэрэг байгууламжууд үүний тодоос тод жишээ баримт мөн.

Report_Bogd_Khan -
Дархан цаазат газрыг хувийн эзэмшил мэт болгон ашиглаж ирснийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай мэдээлж, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Олон улсын болон Монголын олон байгууллага, иргэний нийгмийнхэн тодорхой баримт, санал хэлж сануулж байгаа ч дээрх байдал төдийлөн өөрчлөгдөхгүй байна. Богдхан уул хэдийгээр дархан цаазат газар ч тэнд хорих анги, сургууль, амралт цэнгээний газар, хувийн байшин гээд олон зүйл байгуулжээ.

2004 онд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж зөвшөөрөл авчихаад хувийн орон сууц барьчихсан нэр бүхий 5 аж ахуйн нэгжийн асуудал ч өнөөдөр мартагдаж байна. Одоогоор Зайсангийн аманд л гэхэд 27 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах зориулалтаа өөрчлөн хувийн сууц барьжээ. Тэдгээр аж ахуйн нэгжийн ард ихэвчлэн Монголын томоохон улс төрч, бизнесмэнүүд байж хуулиа зөрчсөн үйлдэл хийж байгааг Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай ярьж, бичсэн бөгөөд тэдгээр мэдээллийн мөрөөр хийсэн албан ёсны мониторинг ч алга, бас тэдгээрийг няцаасан мэдээлэл ч мөн байхгүй байна.

Зарим социологийн шинэ номнууд

"Хөдөлмөрийн социологи" Пүрэв Ц, Тэгшбаяр П. Салбар социологийн шинэхэн сурах бичиг өмнөх онд хэвлэгдэн гарчээ. Судлаач П.Тэгшбаяр болон ахмад социологич Ц.Пүрэв нарын хамтын бүтээл
УБ.: АМЖА принтинг, 2009. – 204 х.


Ц.Батбаяр гэсэн автортай "Социологи" хэмээх нэгэн шинэ сурах бичиг хэвлэгдэн номын сангуудад хүргэгдсэн байна.
2007 онд хэвлэлтээс гарсан боловч олж харж үзэж байгаагүй шинэхэн ном гэж хувьдаа дүгнэж байна.

УБ.: Сорхон цагаан,
2007. – 336 х.

Хичээлийн контент

Саяхан МУИС дээр "Хэвлэл мэдээллийн социологи" хичээлийг 2 удаа орсон юм. "Олон түмний хэвлэл мэдээллийн хэрэглэгчдийн судлах нь" болон "Мэдээллийн бичиг үсэгт тайлагдах нь" хичээлүүдийг социологийн 3-р ангид заалаа. Тус хичээлүүдийнхээ агуулгыг товчхон хүргэж байна.

Хичээл: 1
Сэдэв: Мэдээллийн бичиг үсэгт тайлагдах нь (Media Literacy)
Зорилго: Сэтгүүлзүйн анхан шатны ойлголт олгох
Хэлбэр: богино хэлбэрийн лекц, ярилцлага, хэлэлцүүлэг

Мэдээллийн гэж нэрлэгдэж буй энэ зуунд жирийн иргэд үндэснийхээ бичиг үсэг, өөр гадаад хэл сурч мэдэхээс гадна мэдээллийн бичиг үсэгт тайлагдах нь тун чухал болоод байгаа юм. Тиймээс хүн бүрийн наад зах нь мэдэж ойлгож байх ёстой дараах зүйлсийг энэ хичээлээр зааж ойлгуулах болно. Үүнд:

Хичээлийн контент:
• Баримт ба үзэл бодлын ялгаа (түүнийг таних нь)
• Мэдээллийн хэрэгслийг хэрхэн сонгох вэ? (чанар, хүртээмж, судалгаа)
• Сэтгүүл зүйн мэдээллээс хэрэглэгч юу шаардах ёстой вэ? (хууль эрх зүйн орчин, мэдэх ёстой зүйл)
• Сэтгүүл зүйн үндсэн ойлголт (судлах зүйл, төрөл жанр, өнөөгийн сэтгүүлзүйн байдал)

Гэрийн даалгавар: http://mongolianjournalism.blogspot.com/ блогоор орж холбогдох сэдвийг уншиж танилцах

Хичээл: 2
Сэдэв: Олон түмний хэвлэл мэдээллийн хэрэглэгчдийг судлах нь
1.ОТХМ-ийн хэрэглэгч
Хэрэглэгчид нь нэгд нийгмийн харилцааны уялдаанд бий болсон бүтээгдэхүүн, хоёрт хэвлэл мэдээллийн тухайлсан хэв загварт тохирсон хариу үйлдэл юм.
2.Хэрэглэгчдийн хэлбэрүүд
Хэрэглэгчид нийгэм, хэвлэл мэдээлэл дотор бий болдог. /Макро микро түвшинд/
3.Хэрэглэгчийн тухай ойлголт (audience) – media audience
Уламжлалт ойлголт /үзэгч, сонсогч гэсэн зөвхөн хүлээн авагч/-Эртний Грект
Орчин үеийн ойлголт /үзэх сонсох + хариу өгөх/ - нийгмийн гишүүнийхээ хувьд хэвлэл мэдээллийн тодорхой агуулга, хэлбэрт хариу өгдөг байна.
Яагаад хэвлэл мэдээллийг хэрэглэдэг вэ?
•Өдөр тутмын амьдралаасаа хөндийрөх гэж
•Өөрийнхөө гадна ертөнцөд юу болсныг мэдэх
•Өөрийгөө бусадтай харьцуулах
•Хамт цаг нөхцөөх гэж

4.Хэрэглэгчдийн судалгааны зорилго
Судлаачид дараах хандлагаар хэрэглэгчдийг судалдаг.
1.Бүтцийн хандлага /хэрэглэгчид хэн бэ, хаана байдаг вэ, хэр хэмжээтэй вэ, яаж тэдэнд хүрэх вэ/ Гол арга нь асуулга, статистик
2.Зан байдлын хандлага /behaviour/ /идэвхитэй хэрэглэгчид нь хэвлэл мэдээллийн агуулгаас ямар сэдлээр сонголт хийдгийг хэлж өгнө/ Гол арга нь асуулга, туршилт
3.Нийгэм соёлын хандалаг /тухайлсан сэдэв, төрөл зүйлийг хэрэглэгчид хэрхэн ойлгосныг тайлбарлаж, идэвхитэй идэвхигүй хэрэглэгчийн ялгааг гарган улмаар агуулгыг зорилготойгоор хэрэглэсэн эсэхийг чанарын шалгуураар харуулдаг/ Чанарын судалгаа

5.Хэрэглэгчдийн судалдаг зарим онол
•Хэвлэл мэдээллийг ашиглах ба сэтгэл ханамж авах онол /1974/
•Хүлээн авагчийн судалгаа /1980/
•Бусад /гэйткийпинг, аженда сеттинг, прайминг, нийгмийн тэмдэглэгээний, танин мэдэхүйн загварын, мэдээ үйлдвэрлэлийн зэрэг/
6.Монгол дах ХМХС-ын байдал, хөгжлийн төвшин
Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгааг Хэвлэлийн Хүрээлэн 2003 оноос тогтмол явуулж ирсэн нь энэ судалгааны хөгжлийн нэг томоохон хэмжүүр болж өгсөн. Бизнесийн болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд өнөөг хүртэл хийгдсээр байна.
ОУ-ын хэвлэлмэдээллийн судалгааны хөгжлийн төвшинтэй харьцуулахад техник болоод аргачлалын хүрээнд Монгол улс хараахан бүрэн хөгжиж чадаагүй байна.

Г.Түмэннаст: Сөрөг хүчний статустай байх ёстой АН дээр судалгаа хийлээ

МУИС-ийн Нийгмийн судал­гааны хүрээлэнгийн судлаач багш Г.Түмэннасттай ярилц­лаа.

-Танай судалгааны хүрээлэн манайдаа энэ чиглэлээр голлох мэргэжлийн байгууллага. Танайх саяхан манай хоёр голлох нам буюу Хамтарсан Засгийн газарт багтсан хоёр намд болж буй үйл явдлын хүрээнд судалгаа авсан гэж сонслоо. Энэ талаараа тод­руулна уу?

-Саяхны МАХН-ын Их хурал болоод АН-ын дотор эхлээд байгаа нөхцөл байдал бол зөвхөн энэ өвлийн сезоны төдий асуудал бус харин 2012 оны сонгуулийн галын бэлтгэл жинхэнээрээ эхэлж байгаа хэрэг гэж бид харж байгаа. Тийм ч учраас улс орны хувь заяаг ший­дэлцэж буй хоёр том намын нэг­нийх нь нэрийн шинэчлэл болоод их хурлын дуулиан намжаагүй, нөгөөгийнх нь шинэчлэх хөдөлгөөн болоод ээлжит бус Их хурлын сураг ид яригдаж эхлээд байгаа энэ зурвас үеийг ашиглан нийслэл хотод шуурхай тандалт судалгаа хийж үзсэн юм.

-Энэ санал асуулгад хэр олон хүн хамрагдав. Яг ямар хү­мүүсээс санал асуулгаа авсан юм бэ?

-Нийслэлийн Ардчилсан на­мын гишүүдийг хамруулсан юм. Шуурхай санал асуулгадаа зургаан дүүргийн 300 гишүүнийг хам­руул­лаа. Хөдөө орон нутгаар санал асуулгаа явуулах цаг хугацааны боломж байгаагүй. Улс төрийн амьдралын яг энэ зурвас үед олон нийтийн санал бодол ямар байгааг гаргах нь бидний зорилго байсан. Хэвлэл мэдээллийн нэвтрүүлэг, нийтлэлүүд, хурал цуглаан, улстөрчдийн хэлсэн үг гээд тэр бүхэн энэ намын эргэн тойронд эргэлдэж байна. Энэ бүхэн олон нийтийн санал бодлын нэг илрэл болохоос яг намын гишүүд юу гэж бодож байгааг нь харьцангуй үндэслэлтэй, төлөөлөх чадвартай илэрхийлж чадахгүй. Харин олон нийтийн санал бодлын талаар илүү үндэслэлтэй хэлж чадах нь судалгаа, санал асуулга байдаг. Судалгааны байгууллагуудын нэг үүрэг нь ч олон нийт ингэж бодож байна гэдгийг судалж гаргаж тавих явдал юм. Тиймээс ч манай хү­рээлэн ийм судалгаануудыг хийж байгаа.

-Гэхдээ сонгуулийн өмнө янз бүрийн газруудын судалгаа дүн гараад байдаг. Үнэмшихэд хэ­цүү, үгүй гэхэд бас хэцүү байдаг. Танай гаргасан судалгааг үнэм­шилтэй гэж үзэж үндэслэл нь юу вэ?

-Тийм ээ, энэ бол чухал асуу­дал. Бид аль ч судалгааны ажлыг үр дүнд нь өөрсдөө ч итгэлтэй байхын тулд хийдэг. Түүврийн төлөөлөх чадвар, зохист хэмжээ гэж ойлголт бий. Түүний хүрээнд гадаадын нэр хүндтэй олон ний­тийн санал бодлын институцууд өөр өөрсдийн аргачлалыг бий болгосон байх нь бий. Энэ бай­гууллага монголчуудын санал бодлыг гаргахаас эхлээд, аль нэг байгууллагын хүрээнд янз бүрийн түвшинд судалгаа хийж ирсэн. Судалгаанд хамрагдсан хүмүүс төлөөлж чадах нь уу гэдэг нь хоёр асуудлаас хамаардаг. Нэгдүгээрт, тоо, хэмжээний хувьд, хоёрдугаарт, яаж хамруулж байгаад байдаг. Тоо хэмжээний хувьд ч, хамруулалтын хувьд ч сүүлийн арван хэдэн жил хийж ирсэн аргазүйгээ л хангаж ажилласан. Баримтжуулалтын хувьд бол гарын үсэг, гар утас­тайгаа намын гишүүдийн асуулгын хуудас нь манайд байна. Намын гишүүдийг хамруулахдаа намын байгууллагуудаар орж гарсан ги­шүүдээс, мөн айл өрхүүдээр явж гишүүдийг олж санал асуулгад хамруулсан.

-Хүмүүс улс төрийн талаархи судалгааны үр дүнгийн бодитой эсэхэд эргэлзэх явдал байдаг л даа. Бас ингэх ч аргагүй байдаг гэдгийг та ойлгох байх аа...

-Улс төрийн намуудын талаархи, тэр тусмаа аль нэгэн улс орны Засгийн эрхийг барилцаж буй намуудын асуудал бол зөвхөн тэр намын дотоод асуудал биш гэдэг нь тодорхой. Энэ бол аль ч судал­гааны байгууллагын зүй ёсоор сонирхон судлах ёстой зүйл юм. Улс төрийн сэдэв нь нийгмийн бусад асуудлуудыг бодвол угаасаа хардалт, сэрдэлт төрүүлдэг эмзэг сэдэв нь үнэн. Гэхдээ энэ нь судалж болохгүй юм уу, дандаа субьектив дүгнэлт гардаг гэсэн үг биш шүү дээ. Харин судалгааны байгуул­лага, судлаачдын мэргэжлийн ёсзүй, ур чадварын л асуудал. Намын гишүүд бус олон нийт ч энэ үй явцыг сайн чагнаж байна. Санал асуулга явуулж байхад намын гишүүдээс санал асуулгыг загат­насан газар нь маажсан юм шиг уриа лоозон лугаа хүлээж авч байхад, зарим нь асуулгын хуудсыг урж тастаж хаячих гээд байгаа ч нэг хэсэг байлаа. Энэ нь үнэхээр уг асуудал нь олон нийтийн анхаар­лыг татсан чухал сэдэв болохыг харуулж байгаа юм. Тийм ч учраас судалгааг нэг талаас амаргүй, нөгөө талаас амьд, процесслог болгож байгаа. Өөрөөр хэлбэл олон нийтийн санал бодол дахь зөрчилдөгч талуудыг хамарсны илэрхийлэл гэж ойлгож болно.

-Гол хоёр намын талаар со­нирхох нь зүй гэж та хэлсэн. Харин танай хийсэн энэ судал­гаанд зөвхөн АН-ын гишүүдийг оруулжээ. МАН-ын гишүүдийг хамруулаагүйн учир юу вэ?

-Нэгд гэвэл, энэ судалгаа олон нийтийн түвшинд ч хийгдсэн, хоёрт гэвэл, МАХН-ын Их хурал болоод өнгөрчихсөн, гуравт гэвэл, 2008 оны сонгуулийн дүнгээр бол сөрөг хүчний статустай байх ёстой АН руу асуудлыг илүү түлхүү чиглүүлж судлах зорилго тавьсан юм. Ер нь тэгээд судалгааны үр дүнд би элдэв тайлбар хийх гэхээсээ илүү, зарим тодорхой дүнгүүдийг харуулах нь зөв байх. Хүмүүс өөрсдөө хараад дүгнэлт хийнэ биз дээ.

Нийгмийн судалгааны хүрээ­лэнгийн гаргасан судалгааг ний­тэллээ.

СУДАЛГААНЫ ҮР ДҮН

Таны бодлоор сүүлийн хэдэн жилд Ардчилсан намын болон МАН-ын үзэл баримтлал, үнэт зүйлсийн хооронд ялгаа харагдаж байна уу?

Ерөнхийдөө ялгаа сайн харагдаж байна 25,8
Зарим талаар харагдаж байна 39,9
Энэ хоёр нам ихэр нам болсон ш дээ 25,8
Хэлж мэдэхгүй байна 8,5
Нийт 100,0

Ардчилсан нам голлох улс төрийн хүчний хувьд МАХН-д өрнөж буй өөрчлөлтийн үйл явцтай холбогдуулан ямар байр суурь баримталж ажиллах нь зүйтэй вэ?

МАХН-ын өөрчлөлтөөс илүү далайцтай өөрчлөлт, шинэчлэлийн арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй 23,2
Ямар ч байсан ийм үед байр сууриа бэхжүүлж арга хэмжээ авах нь зүйтэй 58,6
Ардчилсан нам МАХН-ыг дагаж өөрчлөгдөж бужигнах хэрэггүй 18,2
Нийт 100,0

Өнөөгийн Ардчилсан намын үйл ажиллагаанд та бүхэлд нь ямар үнэлэлт, дүгнэлт өгөх вэ?

Сайн 20,8
Дунд 59,4
Муу 19,8
Нийт 100,0

2012 оны сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулахын тулд дараах асуудлаар ямар байр суурь баримталж, арга хэмжээ авах ёстой вэ. Ээлжит бус их хурлыг даруй зарлан хуралдуулах шаардлагатай юу?

Зайлшгүй шаардлагатай 61,3
Хэлж мэдэхгүй 25,9
Огт шаардлагагүй 12,8
Нийт 100,0

2012 оны сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулахын тулд дараах асуудлаар ямар байр суурь баримталж, арга хэмжээ авах ёстой вэ. Үзэл баримтлалаа тодруулан дэвшүүлэх цаг болсон уу?

Зайлшгүй шаардлагатай 70,3
Хэлж мэдэхгүй 22,0
Огт шаардлагагүй 7,7
Нийт 100,0

2012 оны сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулахын тулд дараах асуудлаар ямар байр суурь баримталж, арга хэмжээ авах ёстой вэ. Намын удирдлагыг солих шаардлагатай юу?

Зайлшгүй шаардлагатай 49,1
Хэлж мэдэхгүй 28,1
Огт шаардлагагүй 22,8
Нийт 100,0

2012 оны сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулахын тулд дараах асуудлаар ямар байр суурь баримталж, арга хэмжээ авах ёстой вэ? Намын дүрэм болон дотоод сонгуулийн журмыг өөрчлөх хэрэгтэй юу?

Зайлшгүй шаардлагатай 46,4
Хэлж мэдэхгүй 33,3
Огт шаардлагагүй 20,3
Нийт 100,0

Таны бодлоор Ардчилсан нам хамтарсан засгийн газарт цаашид МАХН-тай хамтран ажиллах талаар таны байр суурь ?

Тийм хамтран ажиллах нь зүйтэй 27,4
Үгүй, хамтарсан засгаас гишүүдээ татан авч, сөрөг хүчин болж ажиллах нь зүйтэй 59,9
Хэлж мэдэхгүй байна 12,7
Нийт 100,0

Эх сурвалж: Нийтлэлч Энэрэл

Үхсэн баланцагны чэнэ Социологийн Судалгааны Vндэсний Хvрээлэн

Өнөөдөр www.olloo.mn сайтад нэгэн үл мэдэх судалгаа бүтээгч газраас засгийн газрын талаарх иргэдийн санаа бодлыг судалсан бололтой, нэг мэдээ гарч.
"Социологийн Судалгааны Vндэсний Хvрээлэн" ч гэж ямар юм байдгийм. Сонсоочгүй юм байна, дуулаачгүй юм байна. Хаанахын хэний судалгааны төв үү.. Бүү мэд

Улс тєрийн намууд болон засгийн газрын vйл ажиллагаа, улс тєрийн лидерvvдэд єгєх иргэдийн vнэлгээний судалгааг 7 хоногийн дотор нийслэлийн 600 иргэнийг хамруулаад сүртэй дүн гаргасан байх юм.

“Тусгай салаа” УСК-ны үзэгчдийн рейтинг

Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээлэл судалгааны албанаас телевизүүд болон бизнесийн компаниудын “Хамтарсан Зөвлөл”-ийн хүрээнд явуулдаг “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчид"-ийн 10 сарын судалгаа (№72) хийгдэж дууслаа.

МҮОНТ-ээр гарч дууссан олон ангит “Тусгай салаа” уран сайхны киноны 10 сарын 04-10 хоорондох хамгийн олон үзэгчтэй – өндөр рейтингтэй ангийг тодруулсан судалгааны дүнг танилцуулъя.

Судалгааны долоо хоногийн хамгийн өндөр рейтингтэй (25.2%) уран сайхны кино “Шилдэгийн шилдэг” МҮОНТ-ээр 10 сарын 10-ны ням гарагт гарсан байна. Топ 30 кинонд олон ангит цуврал сериал 13 кино, нэг ангитай уран сайхны 9 кино, Монголын уран сайхны 2 кино багтсан бол “Тусгай салаа” 60 ангит олон ангит киноны 6 дугаар багтжээ.

“Тусгай салаа” уран сайхны киноны хамгийн их үзэгчтэй анги нь 11, 12-р анги байсан байна. 15.0 хувийн рейтингтэй гарсан тус хоёр ангийг 12-20 болон 40-50 насныхан болон эрэгтэйчүүд ихээр үзжээ. Удаах өндөр рейтингтэй 13, 14-р ангийг (14.9%) эрэгтэйчүүдээсээ эмэгтэйчүүд илүүтэй үзсэн байна. Пүрэв гарагийн 17, 18 анги 13.2%-ийн рейтингтэй, баасан гарагийн 19, 20 анги 12.8%-ийн рейтингтэй байв.

Аливаа кино, нэвтрүүлэг 10 хувиас дээш рейтингтэй гарвал онолын хувьд үзэгчдэд хүрч чадсан гэж үзэж болдог. Судалгаанаас үзэхэд 09 сарын 27-с эхлэн МҮОНТ-ээр даваагаас баасан гарагт цувралаар үзүүлсэн “Тусгай салаа” киног 80 – 120 мянган үзэгч тогтмол үзэж байсан байна.

“Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа”-наас энэ мэт телевиз, кино, нэвтрүүлэгтэй холбоотой бүх төрлийн мэдээллээс гадна радио, интернет, хэвлэлийн цогц судалгааны дүнг авах боломжтой.

Хэвлэлийн Хүрээлэн
Мэдээлэл Судалгааны Алба
Утас: 70113475

МАЛ АЖ АХУЙН ЭРЧИМЖИЛТИЙН ТАЛААРХ ОЛОН НИЙТИЙН САНАА БОДОЛ /ҮЗҮҮЛЭН/

Мал аж ахуйн эрчимжилт гэдэг нь мал маллагааны арга, хэлбэрийн /бэлчээрийн, суурин, хагас суурин/ асуудал биш, мал аж ахуйд шинжлэх ухааны ололт амжилтыг ашиглан аль болох үр ашигтай хөтлөн удирдах цогц арга хэмжээ мөн гэж ойлгож болох байна. Иймд бэлчээр, хадлангийн талбайг эзэмшүүлэх ашиглуулах асуудлыг мал аж ахуйн салбарын хөгжлийн хурдтай нийцүүлэхийн тулд одооноос эрх зүйн шинэтгэлийн судалгаа хийж, хэрэгжүүлж эхлэх шаардлагатай байна.

public_perception5 -

“СОНГУУЛИЙН ТАЛААРХ ОЛОН НИЙТИЙН ҮЗЭЛ БОДОЛ” СУДАЛГААНЫ ТАЙЛАН 2005

Улсын Их Хурлаар Сонгуулийн хуулийг шинээр хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан 2005 онд хийсэн нэгэн олон нийтийн санал бодлын судалгааны дүнг сонирхуулж байна.

Судалгааны зорилго нь Монгол Улсын их хурлын сонгуулийн системийн давуу болон сул талыг тодруулж, цаашид анхаарах асуудлын талаар олон нийтийн үзэл бодлыг илрүүлэн гаргахад оршино. Энэхүү зорилгод хүрэхийн тулд дараах зорилтуудыг тавьсан. Үүнд:

1. Сонгогчдын санал болон сонгуулийн дүн, парламент дахь төлөөлөл хоорондын холбоонд олон нийт сэтгэл хангалуун байгаа эсэхийг тодорхойлох;

2. Сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагаа сонгогчдын хүсэл сонирхолд нийцтэй байгаа эсэхийг тодорхойлох;

3. Сонгууль, нэр дэвшигчдийн санхүүжилтийн талаарх сонгогчдын мэдээллийн цар хүрээг тодорхойлох

Түлхүүр үг : сонгуулийн тухай ойлголт, сонгуулийн систем, сонгууль ба сонгогч, нэр дэвшигч, сонгуулийн санхүүжилт

repor_election_UNDP -

“Максима” ХХК-ны тухай

Сургалт
“МАКСИМА” Төвийг үүсгэн байгуулсан хүмүүс 1999 оноос хувь хүнийг хөгжүүлэх системт сургалтаар үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд 2004 онд сургалт, судалгаа, консалтингийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “Максима” ХХК-ийг үүсгэн байгуулсан юм.

Сургалтын үйл ажиллагаа нь 2003 оноос эхлэн тогтмол явагдаж байна. Бизнесийн болон Үйлчилгээний байгууллагууд , Төрийн өмчийн томоохон аж ахуйн байгууллагууд, Монголын томоохон банк санхүүгийн байгууллагууд, Олон Улсын Төсөл хэрэгжүүлэгч ОУБ-тай хамтран ажилладаг.

Сургалтын хөтөлбөрөө боловсруулахдаа орчин үеийн менежментийн цоо шинэ хандлага болох байгууллагын ажлын амжилтын үндэс бол ажилтнуудын хувийн чадвар, хөгжил, тэдний хувийн сэдэл санаачлагад тулгуурладаг гэсэн зарчмыг баримталсан юм. Ингэхдээ орчин үеийн бизнесийн удирдлага, бизнесийн болон харилцааны сэтгэлзүйн шинэ арга барилууд болон менежментийн зарчмуудыг Монголын онцлогт тохируулан хэрэглэж байна.

Сургалтын зорилго нь сургалтанд хамрагдсан хувь хүн өөрийн зорилго, үнэлэмжийг байгууллагынхаа зорилго, үнэт зүйлтэй уялдуулж, командаар ажиллах сэтгэл зүйн бэлтгэл хангагдаж, бүтээлчээр сэтгэж ажиллах хувийн сэдэл тэмүүлэлтэй болоход туслах явдал юм.

Сургалтын гол онцлог нь сэтгэл зүйн арга барилуудыг түлхүү хэрэглэх замаар лекц трейнинг хосолсон сургалт явуулдгаараа бусад сургалтын хэлбэрээс ялгардаг.

Сургалт танхимын болон танхимын бус курс хичээл гэсэн хоёр хэлбэрээр явагддаг Танхимын сургалт нь захиалагч байгууллагын онцлогоос хамааран сэдэв ба цагийг тохиролцож явуулдаг бол танхимын бус сургалт нь ажлын бус орчинд /амралтын газар, байгалийн орчинд гэх мэт/ 2-3 өдрийн 20-30 цагийн эрчимтэй лекц тренинг хосолсон бүтэн курс сургалт байдаг.

Судалгаа

Бизнесийн болон Төрийн байгууллага, ТББ, ОУБ, Хувь хүний -ын захиалгаар 2005 оноос эхлэн социологийн судалгаа хийж байна.

Судалгаа нь тоон судалгаанаас гадна чанарын судалгааг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна.

Захиалгат судалгааны цар хүрээ, шаардлага, зорилгоос хамаарч манай судалгааны багт МУИС, СЭЗДС, ОХУ-ын Москвагийн ИС, мөн бусад нарийн мэргэшсэн судлаачид гэрээгээр ажилладаг.

Хийсэн зарим судалгаа

Sentosa “Food Court”-1,2-ын хэрэглэгчийн судалгаа: УБ хот,/2005 он/
“Гялбаа” сэтгүүлийн уншигчдын судалгаа: УБ хот, / 2005 он/
МУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн гарааны рейтингийг тодорхойлох судалгаа /ОХУ-ын судлаачидтай хамтарсан/ : Үндэсний хэмжээнд,/2005 он/
MSM компанийн захиалгаар хэрэглэгчийн судалгаа: УБ хот, / 2007 он, 2 удаа/
“Гацуурт” Компанийн захиалгаар Телевизүүдийн рейтингийн судалгаа УБ хот, Үндэсний хэмжээнд: /2007 онд 3 сар, 6 сард 2 удаа/
ЦЕГ-ын захиалгаар “Олон нийтийн үнэлгээ”-ний судалгаа: УБ хот, /2007он 7 сар/
“Улаанбаатар хотын иргэдийн Улс төрийн хандлагыг тодорхойлох” судалгаа:/2007он 8 сар/
Хүний аюулгүй байдлын судалгааны төв, Щвейцарийн Хамтын Ажиллагааны нийгэмлэгийн захиалгаар “Нэг цэгийн үйлчилгээний талаарх иргэдийн санаа бодол” судалгаа: Үндэсний хэмжээнд /2008 он 3 сар/
МУИС-ийн “Реформ” багийн захиалгаар “Оюутны сэтгэл ханамж” –ийн талаарх судлагаа: МУИС /2008 он 5 сар/
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн захиалгат судалгаа: Үндэсний хэмжээнд, /2008 онд 5 удаа/
Харвардын ИС-ийн профессор Б. Мандухайгийн захиалгаар “Сонгогчдын сонголт ба хүйсийн мэдрэмж” судалгаа: УБ хот, 4 аймаг /2008 он 7 сар /
Кембрижийн ИС-ийн Монгол судлал-Дотоод Ази судлалын салбар болон Олон Улсын Монголч Эрдэмтдийн Холбооны хамтарсан “20-р зууны Монголын Аман Түүх” судалгааны төслийн техникийн гүйцэтгэл дээр ажиллаж байна. /2008-2010 он/
Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан цуврал судалгаа: Үндэсний хэмжээнд, / 2009 оны 2-р сараас 5-р сарын хооронд нийт 5 удаа/
МУИС-ийн багш оюутны “ёс зүйн кодекс” боловсруулахад зориулж багш оюутны фокус бүлгийн судалгаа: МУИС /2009 оны 6 сар/
“Багануур илч” ХК-ийн захиалгаар “Улаанбаатар хотын гэр хорооллын нүүрсний хэрэглээний судалгаа” УБ хот, /2009 оны 7 сар/
Оюутолгойн гэрээ батлах ЗГ-ын ажлын хэсгийн захиалгаар “Оюу толгой төслийн талаарх олон нийтийн санаа бодол” фокус бүлгийн судалгаа. УБ хот, /2009 оны 8 сар/
Чингэлтэй дүүргийн УИХ-ын нөхөн сонгуулийн 24-р тойрогт нэр дэвшигчийг тодруулах, нэр дэвшигчийн рейтингийн динамикийг тогтоох социологийн судалгаа: Чингэлтэй дүүрэгт, / 2009 оны 9-10 сард 4 удаа/
“Энержи Ресурс” компанийн захиалгаар “Ухаа худаг төмөр замын төслийн нөлөөллийн бүсэд орсон малчин өрхийн нийгэм-эдийн засгийн байдал” суурь судалгаа. Өмнөговь аймгийн 3 сум, /2009 оны 12 сар/
“Монголын өнөөгийн нийгэм-эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлын талаарх олон нитйин санаа бодол” үндэсний хэмжээнд хийсэн суурь удалгаа. Үндэсний хэмжээнд, /2010 оны 1-2-р сар/

Удирдлага:
Ядамсүрэнгийн Хишигсүрэн “Максима” ХХК-ийг үүсгэн байгуулагч, Судлаач

Загасбалдангийн Энхжаргал “Максима” ХХК-ийг үүсгэн байгуулагч, захирал

Утас: 99026676, 9888887
Вэб: www.maxima.mn
И-мэйл:contact@maxima.mn
Чингэлтэй Дүүрэг, Бага Тойруу, 6-р хороо, 16-16

Хэдэн ажлын байрны зар орууллаа

MCS Holding ХХК

Чанар хяналтын супервайзор
Тавигдах Шаардлага:
*Эдийн засагч, багш, статистикч, эсвэл бизнесийн удирдлагын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
*Тоон мэдээлэлтэй харьцаж байсан туршлагатай, төрийн болон хувийн хэвшилд 1-с доошгүй жил ажилласан.
*Дүн шинжилгээ хийх, зүй тогтол, уялдаа холбоог олж харах, удирдан зохион байгуулах, илтгэл, тайлан боловсруулах чадвартай.
*Нягт нямбай, тогтвор суурьшилтай, ачаалал дааж ажиллах

Чанарын судалгааны ахлах шинжээч
Тавигдах Шаардлага:
*Сэтгэл судлаач, нийгэм судлаач, эдийн засагч, эсвэл багш мэргэжилтэй.
*Чанарын судалгаа, хувь хүний зан төлөвийн судалгаа хийж байсан туршлагатай, төрийн болон хувийн хэвшилд 3-с доошгүй жил ажилласан.
*Хүний зан үйлийг судлах, хэмжих арга аргачлал эзэмшсэн, анализ, дүгнэлт хийх ур чадвар, бүлгийн ярилцлага хөтлөн явуулах мэдлэг чадвар, хамтран ажиллах, илтгэл, тайлан боловсруулах чадвартай.
*Англи хэлний бичгийн өндөр мэдлэгтэй.
*Тогтвор суурьшилтай, ачаалал дааж ажиллах

Цалин: Тохиролцоно
Төрөл: Бүтэн цагийн
Түвшин: Ахлах мэргэжилтэн
Салбар: Дэд бүтэц

Хаяг: Сентрал Тауер, 15-р давхар Сүхбаатарын талбай-2, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар хот 210620а, Монгол улс
Утас: 11-312625
Э-шуудан: enkhjargal.b@mcs.mn

MCS Holding LLC М-Си-Эс групп нь 1993 онд үүсэн байгуулагдахдаа эрчим хүчний салбарын чиглэлээр зөвлөгөө өгдөг багахан хэмжээний компани байсан бол өдгөө эрчим хүч, дэд бүтэц, мэдээлэл, харилцаа холбооны технологи, хүнс, ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, ...
илүү

Анкет аваx сүүлийн огноо:2010-н оны 11-р сарын 12
Анкет бөглөх
Анкет бөглөх 2

Энержи ресурс ХХК

Нийгмийн хариуцлагын ажилтан

Тодорхойлолт:
-Чиг үүргийн болон шугаман удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, заавар, журмуудыг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангуулах
-КНХ, ОНХ-ны асуудлаар судалгаа, шинжилгээ хийх, олон улсын шилдэг туршлагуудыг судлан нэвтрүүлэх, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд бусад аж ахуйн нэгж, төсөл хөтөлбөрүүд, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах
-Компанийн нийгмийн хариуцлагатай холбоотой асуудлаар бусад албадуудтай хамтран ажиллах, шаардлагатай судалгаа, шинжилгээ, дүгнэлт хийх ба, санал оруулах, үүрэг хариуцлагын хүрээнд шийдвэр гарган ажиллах, сургалт зохион байгуулах
-КНХ-ийн хүрээнд хийсэн үйл ажиллагааг олон нийт, хувь нийлүүлэгч, удирдлага, ажиллагсад, иргэд, а.а.н, төрийн болон төрийн бус байгууллага зэрэг сонирхогч бүх талуудад мэдээлэх, тайлагнах

Шаардлага:
-Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
-Олон улсын төсөл, хөтөлбөр дээр ажиллаж байсан туршлагатай
-Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай

Хаяг:Монгол улс, Улаанбаатар хот 210620а СБД-8, Сүхбаатарын талбай -2 15 дугаар давхар Сэнтрал Тауэр
Утас:70132280
Э-шуудан:contact@energyresources.mn

Социологичдоо ажилдаа...

1. МНЭММН (Монголын Нийгмийн Эрүүл Мэндийн Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг) нь 2001 оноос эхлэн нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж буй ашгийн бус төрийн бус байгууллага юм. Тус байгууллага нь ХӨТӨЛБӨРИЙН АЖИЛТАН шалгаруулж авна.

Ажлын байрны зорилго:
* Нийгэмлэгийн стратегийн хүрээнд одоогийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн үйл ажиллагааг удирдлага менежментээр хангаж ажиллах

Ажлын байрны үндсэн чиг үүрэг:
* Шинээр төсөл хөтөлбөр боловсруулалтанд идэвхтэй оролцох
* Хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг сайжруулахад удирдлага, менежментээр хангаж ажиллах
* Хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэнд шууд оролцох
* Төслийн хэрэгжилтэнд хяналт үнэлгээ хийх

Тавигдах шаардлага:
* Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй
* Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан
* Дүн шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт гаргах чадвартай
* Удирдан зохион байгуулах чадвартай
* Компьютерийн хэрэглээний программ дээр бүрэн төгс ажилладаг
* Бичиг баримт боловсруулах чадвартай
* Ажлаа тайлагнах, илтгэх чадвартай
* Мэргэжлийн гадаад хэлний мэдлэгтэй, тайлан бичих мэдлэгтэй байх
* Харилцааны өндөр соёлтой
* Хариуцлага хүлээх чадвартай

Бүрдүүлэх материал:
* Анке* Мэргэжлийн дипломын хуулбар

Сонирхсон хүмүүс дараах хаягаар холбогдож материалаа 2010 оны 11 сарын 10 -ны дотор ирүүлнэ үү.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Шуудан салбар-46А, ШХ-229,

Утас/Факс: 325190, Емайл: mphpa.mongolia@gmail.com Веб: www.mphpa.com

2. МУИС-ын төв байранд "Захиргаа Мониторингийн Алба" байгуулагдаж байгаатай холбогдуулан Социологич мэргэжилтэй хүн шалгаруулж ажилд авна. Сонирхсон социологичид I-р байрны 2-давхарт байрлах захиргааны холбогдох хүнтэй нь уулзана уу

Оросын нийгмийн байдлын талаарх олон нийтийн санаа бодлын судалгаа

Оросын хүн амын талаас илүү хувь нь материаллаг байдалдаа сэтгэл дундуур байна. Гэхдээ олонх нь гэр бүлийн амьдралдаа сэтгэл хангалуун байна. Бүх оросын олон нийтийн санаа бодлыг судлах төвийн судалгааны дүн ийм байна. Мэргэжилтнүүд авсан мэдээлэлд дүн шинжилгээ хийж, судалгаанд оролцогчид материаллаг гачигдал нь ноцтой бэрхшээл гэж үзэхгүй байгаа хэрэг юм. Оросын иргэдийн хувьд гэр бүл мөнгөнөөс хэд дахин илүү болох нь харагдаж байна. Олон нийтийн төслийн хүрээлэнгийн олон нийтийн хэсгийн удирдлага Михаил Тарусин хэлэхдээ: «Миний бодлоор үндэсний оюун санаанд суусан өнөөгиийн нийгэмд байгаа үнэт зүйлийн талаар ярьж байна. Түүхэнд эд баялаг, материаллаг эд зүйлийн төлөөх эрмэлзэл нь манай үндэсний онцлог байгаагүйг харгалзах хэрэгтэй. Харин ч бүр эсрэгээр. Ихэнх тохиолдолд эд баялаг сорил, дур татах эд гэж үзэж байсан. Хүн бүр ийнхүү дур татагдахад тэсч чаддаггүй байсан. Нөгөө талаас Орос улсад гэр бүл ямагт үндсэн дээд үнэт зүйл хэмээн үзэж байсан. Гэр бүлийг хүмүүс мөргөхөөр очдог том сүм шиг “жижиг сүм” хэмээн зүгээр ч нэг нэрлээгүй юм. Санал асуулгын дүнгээс харахад манай нийгэмд бүх зүйл сайн сайхан байхгүй байгаа ч, гэр бүл оросын хүн амын олонхид нь хамгийн гол түшиг байна”.

Санал асуулгад оролцогчдын олонх нь гэр бүлээс гадна эрүүл мэнд, улс орны эдийн засгийн байдал, аюулгүй байдал зэрэгт нэлээд сэтгэл хангалуун байгаа нь манай үндэстэн нийгмийн байдалд өөдрөг сэтгэгдэлтэй байгааг харуулж байна. Магадгүй оросын иргэд эдийн засгийн байдал муудсаныг хараахан мэдрээгүй ч, байж болох юм. Цаашид олон нийтийн санаа бодол илүү өөдрөг болно гэж шинжээчид үзэж байна. Үйл явдал цаашид өрнөх таамаглал (олон нийтийн санаа бодол өөрчлөгдөх чиглэл) ямар ч байж болох юм. Олон нийт өөдрөг байгаад баярлах хэдий ч, оросын хүн амын олонх нь ертөнцийг ягаан шилээр харж байгааг харах хэрэгтэй.