Оросын нийгмийн байдлын талаарх олон нийтийн санаа бодлын судалгаа

Оросын хүн амын талаас илүү хувь нь материаллаг байдалдаа сэтгэл дундуур байна. Гэхдээ олонх нь гэр бүлийн амьдралдаа сэтгэл хангалуун байна. Бүх оросын олон нийтийн санаа бодлыг судлах төвийн судалгааны дүн ийм байна. Мэргэжилтнүүд авсан мэдээлэлд дүн шинжилгээ хийж, судалгаанд оролцогчид материаллаг гачигдал нь ноцтой бэрхшээл гэж үзэхгүй байгаа хэрэг юм. Оросын иргэдийн хувьд гэр бүл мөнгөнөөс хэд дахин илүү болох нь харагдаж байна. Олон нийтийн төслийн хүрээлэнгийн олон нийтийн хэсгийн удирдлага Михаил Тарусин хэлэхдээ: «Миний бодлоор үндэсний оюун санаанд суусан өнөөгиийн нийгэмд байгаа үнэт зүйлийн талаар ярьж байна. Түүхэнд эд баялаг, материаллаг эд зүйлийн төлөөх эрмэлзэл нь манай үндэсний онцлог байгаагүйг харгалзах хэрэгтэй. Харин ч бүр эсрэгээр. Ихэнх тохиолдолд эд баялаг сорил, дур татах эд гэж үзэж байсан. Хүн бүр ийнхүү дур татагдахад тэсч чаддаггүй байсан. Нөгөө талаас Орос улсад гэр бүл ямагт үндсэн дээд үнэт зүйл хэмээн үзэж байсан. Гэр бүлийг хүмүүс мөргөхөөр очдог том сүм шиг “жижиг сүм” хэмээн зүгээр ч нэг нэрлээгүй юм. Санал асуулгын дүнгээс харахад манай нийгэмд бүх зүйл сайн сайхан байхгүй байгаа ч, гэр бүл оросын хүн амын олонхид нь хамгийн гол түшиг байна”.

Санал асуулгад оролцогчдын олонх нь гэр бүлээс гадна эрүүл мэнд, улс орны эдийн засгийн байдал, аюулгүй байдал зэрэгт нэлээд сэтгэл хангалуун байгаа нь манай үндэстэн нийгмийн байдалд өөдрөг сэтгэгдэлтэй байгааг харуулж байна. Магадгүй оросын иргэд эдийн засгийн байдал муудсаныг хараахан мэдрээгүй ч, байж болох юм. Цаашид олон нийтийн санаа бодол илүү өөдрөг болно гэж шинжээчид үзэж байна. Үйл явдал цаашид өрнөх таамаглал (олон нийтийн санаа бодол өөрчлөгдөх чиглэл) ямар ч байж болох юм. Олон нийт өөдрөг байгаад баярлах хэдий ч, оросын хүн амын олонх нь ертөнцийг ягаан шилээр харж байгааг харах хэрэгтэй.

No comments: