МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1995 оны 10 дугаар сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГЫН ТУХАЙ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь ард нийтийн санал асуулга /цаашид "санал асуулга" гэх/ явуулах зарчим, журмыг тодорхойлж, санал асуулгыг бэлтгэн зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Санал асуулгын тухай хууль тогтоомж
Санал асуулгын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
З дугаар зүйл. Санал асуулгын зарчим
1. Санал асуулгад Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд оролцож, санал асуулгаар шийдвэрлэх асуудлын талаар саналаа нууцаар гаргана.
2. Санал авах өдөр эх орондоо байгаа 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн үндэс угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг,үзэл бодол, боловсрол ялгаварлахгүйгээр санал асуулгад оролцож саналаа өгөх эрхтэй. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ухаан солиотой нь нотлогдсон, түүнчлэн хорих газар ял эдэлж байгаа хүн санал асуулгад оролцохгүй.
4 дүгээр зүйл. Санал асуулгаар шийдвэрлэх асуудал
1. Санал асуулгыг төрийн дотоод, гадаад бодлогыг тодорхойлохтой холбогдсон тодорхой асуудлаар ард нийтийн сонголт хийлгэх шаардлага гарсан тохиолдолд явуулна.
2. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулж болно.
3. Нэг удаагийн санал асуулгыг хоёроос дээшгүй асуудлаар явуулна.
4. Ард нийтийн санал асуулгаар шийдсэн асуудалд цаашид нэмэлт өөрчлөлт оруулах бол Улсын Их Хурлаар хэлэлцэж, нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар шийдвэрлэнэ.
5 дугаар зүйл. Санал асуулгыг эрхлэн явуулах байгууллага
1. Санал асуулга явуулах ажлын бэлтгэлийг улсын хэмжээнд Сонгуулийн ерөнхий хороо, бүх шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд Сонгуулийн нутаг дэвсгэрийн хороод /цаашид "нутаг дэвсгэрийн хороод" гэнэ/ тус тус хариуцна.
2. Санал авах ажлыг бүх шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд Сонгуулийн хэсгийн хороод / цаашид "хэсгийн хороод" гэнэ/ эрхэлнэ.
З. Санал асуулга дангаар явуулж байгаа тохиолдолд нутаг дэвсгэрийн хороог Сонгуулийн ерөнхий хороо, хэсгийн хороог дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр сум,дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тус тус байгуулна.
4. Нутаг дэвсгэрийн хороод санал асуулгыг бэлтгэн явуулах ажлыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар зохион байгуулна.
/Энэ хэсэгт 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
5. Санал асуулгаар тавигдаж байгаа асуудлын талаар бүх шатны хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүд ухуулга, сурталчилгаа хийхийг хориглоно.
6 дугаар зүйл.Сонгуулийн ерөнхий хорооны бүрэн эрх
Сонгуулийн ерөнхий хороо ард нийтийн санал асуулгыг зохион байгуулж явуулах, түүний бэлтгэл ажлын талаар Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
/Дээрх 6 дугаар зүйлийг 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
7 дугаар зүйл. Нутаг дэвсгэрийн хороодын бүрэн эрх
Нутаг дэвсгэрийн хороод санал асуулга бэлтгэн явуулах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/ санал асуулга бэлтгэн явуулах ажлыг төлөвлөн зохион байгуулах;
2/ санал асуулгын тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж, нэг мөр сахин биелүүлэх явдлыг хангах, хэсгийн хороодын үйл ажиллагааг нэгтгэн удирдах;
З/ санал асуулгын тухай хууль тогтоомж зөрчигдсөн талаархи өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх;
4/ санал авсан дүнгийн тухай хэсгийн хорооны шийдвэрийг үндэслэн нутаг дэвсгэрийн хэмжээнд санал асуулгын дүнг гарган, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх;
5/ дахин санал авах, санал асуулга явуулах ажлыг зохион байгуулах;
6/ санал асуулгын баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон журмын дагуу цэгцлэн хүлээлгэж өгөх;
7/ Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн үүргийг биелүүлэх;
8/ хуульд заасан бусад бүрэн эрх.
8 дугаар зүйл. Хэсгийн хорооны бүрэн эрх
Хэсгийн хороо санал асуулга явуулах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/ хэсгийн хорооны хаяг, ажиллах цагийн хуваарь, санал авах өдөр, цагийг иргэдэд мэдээлэх;
2/ санал асуулгад оролцогчийн үнэмлэх олгох;
3/ санал асуулгад оролцогчид шилжүүлэг олгох, шинээр ирсэн иргэнийг бүртгэх;
4/ санал асуулгад оролцогчдын нэрийн жагсаалтыг хэсгийн хэмжээнд нэгтгэж шалгах;
5/ санал авах байр, саналын хуудас, хайрцгийг бэлтгэж, иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах;
6/ санал авалтын дүн гаргаж нутаг дэвсгэрийн хороонд хүргэх;
7/ санал асуулгын баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон журмын дагуу цэгцэлж нутаг дэвсгэрийн хороонд хүлээлгэн өгөх;
8/ санал асуулгыг бэлтгэн явуулах асуудлаар гарсан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх, холбогдох байгууллагад уламжлах;
9/ нутаг дэвсгэрийн хорооноос өгсөн үүргийг биелүүлэх;
1О/ хуульд заасан бусад бүрэн эрх.
9 дүгээр зүйл. Санал асуулга бэлтгэн явуулах ажлын ил тод байдал
1. Санал асуулга бэлтгэн явуулах ажил ил тод байна.
2. Төрийн байгууллагын харьяалал бүхий хэвлэл, мэдээллийн байгууллага санал асуулга бэлтгэн явуулах ажлын явц, санал асуулгын дүнг олон нийтэд шуурхай, үнэн зөв мэдээлэх үүрэгтэй.
10 дугаар зүйл. Санал асуулга явуулахтай холбогдсон зардал
1. Санал асуулга зохион байгуулж явуулахтай холбогдсон дор дурдсан зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ:
1/ санал асуулгын хуудас, санал авалтын дүн, мэдээний маягт хэвлэх, сонгуулийн хороодын тэмдэг хийлгэх зардал;
2/ сонгуулийн ерөнхий хороо,нутаг дэвсгэрийн болон хэсгийн хороодын бичиг хэрэг,шуудан, холбоо, унаа, албан томилолтын зардал;
3/ санал асуулгатай холбогдсон таниулга,мэдээлэл хийх зардал;
4/ Улсын Их Хурлаас тогтоосон бусад зардал.
2. Улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг Улсын Их Хурал батлана.
З. Хороодын ажиллах, санал авах байрыг төв, орон нутгийн төсвийн болон төрийн өмчийн байгууллагууд үнэ төлбөргүй гаргаж өгнө.
4. Нутаг дэвсгэрийн болон хэсгийн хороодыг ажлын байр, тээвэр, холбооны болон бусад шаардлагатай хэрэгслээр хангах явдлыг тухайн шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг дарга хариуцна.
11 дүгээр зүйл. Санал асуулгыг санаачлах эрх бүхий этгээд
1. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь хамтарч, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан асуудлаар Үндсэн хуулийн хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль санаачлагчид тус тус санал асуулга явуулахыг санаачлах эрхтэй.
2. Иргэд санал асуулга явуулах тухай саналаа Монгол Улсын Ерөнхийлөгч,Засгийн газар, Улсын Их Хурлын гишүүдэд уламжилна. Энэхүү саналд санал асуулга явуулах болсон үндэслэл, тооцоо,холбогдох бусад баримт бичгийг хавсаргана.
12 дугаар зүйл. Санал асуулга явуулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх
1. Тухайн асуудлаар санал асуулга явуулах эсэхийг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлэнэ.
2. Санал асуулгаар шийдвэрлэх асуудлын агуулгыг илэрхийлсэн асуулт, түүнд өгөх эсрэг утга бүхий хоёр хариултын хувилбарыг Улсын Их Хурал хэлэлцэж батална. Асуулт, хариултыг хоёрдмол утгагүй, товч, тодорхой, ойлгомжтой томъёолж заана.
1З дугаар зүйл. Санал асуулга товлон зарлах
1. Санал асуулга явуулах тухай шийдвэрт санал, асуулга явуулах өдрийг уг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 30-аас доошгүй хоногийн дараа явуулахаар товлон заана.
2. Иргэдийн саналыг ажлын болон баяр ёслолын бус өдөр авна.
3. Санал асуулга явуулах тухай шийдвэрийг гарсан өдрөөс нь хойш нэн даруй хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.
4. Санал асуулгыг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган явуулна. Зайлшгүй шаардлагатай гэж Улсын Их Хурал үзвэл бусад үед санал асуулга явуулж болно.
14 дүгээр зүйл. Санал авах хэсэг, түүнийг байгуулах
Санал асуулгыг Улсын Их Хурлын, эсхүл Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган явуулж байгаа бол сонгуулийн санал авах хэсэг, санал асуулгын санал авах хэсэг нэг байна. Харин санал асуулгыг дангаар явуулж байгаа бол иргэдийн саналыг авч тоолох зорилгоор санал авах хэсгийг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 2О хоногийн өмнө байгуулж хэсгийн дугаар, харьяалах нутаг дэвсгэр, төвийг зарлана. Харин иргэд бөөнөөрөө шилжин суурьшсан зэрэг тохиолдолд санал авах хэсгийг санал авах өдрөөс 5-аас доошгүй хоногийн өмнө байгуулах буюу шилжүүлэн байршуулж болно.
15 дугаар зүйл. Нэрийн жагсаалт
Санал асуулгад оролцох иргэдийн нэрийн жагсаалтыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 16 дугаар зүйлд заасан журмын дагуу үйлдэж санал авах өдрөөс 20 хоногийн өмнө санал авах хэсгийн хороонд өгнө.
16 дугаар зүйл. Нэрийн жагсаалтын талаар гомдол гаргах
Нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн тухай иргэн гомдол гаргах, түүнийг эрх бүхий байгууллага хянан шийдвэрлэхэд сонгогчдын нэрийн жагсаалтын талаар гомдол гаргах журмыг баримтална.
17 дугаар зүйл. Санал асуулгын талаар явуулах ухуулга, сурталчилгаа
Санал асуулгаар тавигдаж байгаа асуудлын талаар ард нийтэд таниулах, мэдээллээр хангах асуудлыг төр хариуцна. Нам, олон нийтийн байгууллага өөрсдийн хүч хөрөнгөнд тулгуурлан сонгуулийн тухай хууль тогтоомжид заасан журмын дагуу хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр ухуулга, сурталчилгаа явуулж болно.
2. Аливаа ухуулга, сурталчилгааг санал асуулга явуулах тухай Улсын Их Хурлын шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш эхэлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө зогсооно.
18 дугаар зүйл. Санал авах газар, хугацаа
1. Иргэдийн саналыг санал авахаар бэлтгэсэн байранд санал асуулга явуулах өдрийн О7 цагаас 22 цаг хүртэл хугацаанд авна. Санал авах байр, хугацааг хэсгийн хороо санал авах өдөр хүртэлх 14 хоногийн турш нийтэд зарлан мэдээлнэ.
2. Иргэдээс саналаа нууцаар бэлтгэхэд хүрэлцэх тооны тасалгаа, саналын хайрцаг бүхий байрыг тухайн хэсгийг харьяалах сум, дүүргийн Засаг дарга хариуцаж бэлтгүүлнэ.
19 дүгээр зүйл. Санал авах хуудас
1. Санал авах хуудсыг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан загварын дагуу хэвлэж, Сонгуулийн ерөнхий хорооноос нутаг дэвсгэрийн хороонд, нутаг дэвсгэрийн хорооноос санал авах өдрөөс 5-аас доошгүй хоногийн өмнө санал авах хэсгийн хороонд тус тус хүргүүлсэн байна.
2. Санал авах хуудсанд санал асуулгаар шийдвэрлэх асуудлын агуулгыг илэрхийлсэн асуултыг түүнд өгөх эсрэг утга бүхий хоёр хариултын хувилбарын хамт Улсын Их Хурлаас баталсан томъёоллоор хэвлэсэн байна.
20 дугаар зүйл. Санал авах ажлыг зохион байгуулах
1. Санал асуулга явуулах өдрийн О7 цагт хэсгийн хорооны бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчдийг байлцуулан саналын бүх хайрцгийг шалган битүүмжилж, санал авах ажиллагааг эхэлнэ.
2. Хэсгийн хороо иргэдийн иргэний паспорт, түүнтэй адилтгах баримт бичгийг нэрийн жагсаалттай тулган үзэж, хүн бүрт санал авах хуудас олгоно.
Санал авах үед шилжин ирэгчдийг тэдний иргэний паспорт, түүнтэй адилтгах баримт бичиг, шилжүүлгийг үндэслэн нэрийн нэмэлт жагсаалтад бүртгэж, саналын хуудас олгоно.
21 дүгээр зүйл. Санал өгөх
1. Иргэн санал өгөх байранд ирж, саналаа өөрөө өгнө. Харин биеийн эрүүл мэндийн байдлаас болон хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас санал авах байранд хүрэлцэн ирж чадахгүй иргэний саналыг түүний хүсэлтээр санал авах хэсгийн хорооны хоёроос доошгүй гишүүн очиж, битүүмжилсэн хайрцгаар авна.
2. Санал асуулгад оролцогч санал авах өдөр өөрийн биеэр хүрэлцэн ирж саналаа өгөх боломжгүй бол саналын хуудсыг санал авах хэсгийн хороонд ирүүлснээс хойшхи хугацаанд тухайн хэсгийн хороонд урьдчилан ирж саналаа битүүмжлэн өгч болно. Хэсгийн хороо битүүмжлэн үлдээсэн саналын нууцыг чанд хадгална.
3. Иргэн саналын хуудсыг авч, санал өгөх тасалгаанд орж уг хуудсанд бичигдсэн асуулттай танилцсаны үндсэн дээр эсрэг утга бүхий хоёр хариултын аль нэгийн өмнөх дугаарыг дугуйлан тэмдэглэж хуудсаа саналын хайрцагт хийнэ.
4. Иргэн саналаа тэмдэглэхдээ алдаа гаргаж буруу тэмдэг тавьсан бол энэ тухайгаа уг хуудсаа саналын хайрцагт хийхээс өмнө сонгуулийн хэсгийн хороонд мэдэгдэж, хуудсаа хураалган дахин нэг хуудас авч болно.
Хураалгасан саналын хуудсыг хэсгийн хороо протоколд тэмдэглэж хадгална.
5. Санал бэлтгэх тасалгаанд санал өгөгч тухайн иргэнээс өөр хүн байхыг хориглоно. Саналын хуудсанд саналаа өөрөө тэмдэглэж чадахгүй хүн санал авах хорооны гишүүнээс бусад гагцхүү өөрийн итгэмжилсэн хүний туслалцаа авч болно.
22 дугаар зүйл. Саналын хуудсыг хүчингүйд тооцох
Дараахь тохиолдолд саналын хуудсыг хүчингүйд тооцно:
1/ батлагдсан загварын бус хуудсаар санал өгсөн;
2/ тухайн санал авах хэсгийн хорооны дарга,нарийн бичгийн даргын гарын үсэггүй буюу хэсгийн хорооны тэмдэггүй хуудас хэрэглэсэн;
З/ хариултыг тэмдэглээгүй, эсхүл нэгээс илүү хариулт тэмдэглэсэн, энэ хуульд зааснаас өөр тэмдэглэл хийсэн;
4/ асуулт, хариултыг дарсан.
23 дугаар зүйл. Санал тоолох
1. Санал тоолох ажлыг ил тод, нээлттэй явуулна. Санал тоолоход иргэдийн болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид байлцаж болно.
2. Санал асуулга явуулж буй өдрийн 22 цаг болмогц санал авах ажлыг зогсоож, санал тоолох тухай мэдэгдэн олгоогүй үлдсэн саналын хуудсыг тоолж битүүмжилсний дараа саналын хайрцгийг нээнэ. Санал тоолох цаг болоогүй байхад саналын хайрцаг нээх, санал тоолох ажиллагааг завсарлахыг хориглоно.
З. Хэсгийн хороо санал асуулгад оролцох иргэдийн нэрийн жагсаалтыг баримтлан тухайн хэсгийн иргэдийн тоо, саналын хуудас авсан иргэдийн тоо, саналын хайрцгаас гарсан нийт буюу хүчинтэй болон хүчингүй хуудасны тоо, асуултын хариулт бүрт өгсөн саналын тоог тус тус хэсгийн хэмжээгээр тоолж гаргана.
4. Хэсгийн хороо хуралдаанаараа санал тоолсон дүнг хэлэлцэн шийдвэр гаргаж уншин сонсгосны дараа нутаг дэвсгэрийн хороонд нэн даруй хүргүүлнэ.
24 дүгээр зүйл. Санал асуулгын дүнг нэгтгэн хүргүүлэх
1. Нутаг дэвсгэрийн хороо нь хэсгийн хороодын шийдвэрийг үндэслэн нэрийн жагсаалтад бичигдсэн иргэдийн тоо, саналын хуудас авсан иргэний тоо, хүчинтэй болон хүчингүй хуудасны тоо, асуултын хариулт бүрт өгсөн саналын тоог тус тус нутаг дэвсгэрийн хэмжээгээр нэгтгэн гаргана.
2. Санал асуулгын дүнг гаргахдаа саналын хүчинтэй хуудсаар тооцно.
З. Нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд явуулсан санал асуулгын дүнг нутаг дэвсгэрийн хороо З хоногийн дотор нэгтгэн гаргаж хуралдаанаараа хэлэлцэн Сонгуулийн ерөнхий хороонд 2 хоногийн дотор мэдээлнэ.
25 дугаар зүйл. Санал авах хэсэгт санал авалтыг хүчингүй болсонд тооцох, дахин санал авах
1. Санал авах хэсэгт явуулсан санал авалтыг нутаг дэвсгэрийн хороо дараахь тохиолдолд хүчингүйд тооцно:
1/ гал, усны аюул зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад нөхцөлд өмнө зарласнаас өөр байранд, түүнчлэн саналыг битүүмжлэн авснаас бусад тохиолдолд товлон зарласнаас өөр өдөр санал авсан;
2/ санал авч эхэлснээс хойш саналын хайрцгийг алдсан, үрэгдүүлсэн, хуульд заасан цагаас өмнө нээсэн;
З/ хэсгийн хорооны гишүүн буюу иргэдэд хүч хэрэглэн дарамт үзүүлсэн аливаа үйлдэл нь санал асуулгын дүнг гажуудуулахад хүргэсэн;
4/ хэсгийн хорооны гишүүд, бусад байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, хууран мэхлэх зэргээр санал асуулгын тухай хууль тогтоомж зөрчсөн нь санал асуулгын дүнд ноцтой нөлөөлсөн.
2. Санал авалтыг хүчингүй болсонд тооцсон тухай нутаг дэвсгэрийн хорооны шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дотор дахин санал авна. Дахин санал авах шийдвэрийг нутаг дэвсгэрийн хороо гаргана. Уг шийдвэрт дахин санал авах байр, өдрийг заана. Санал авалт хэсгийн хэмжээгээр хүчингүй болсон тохиолдолд тухайн хэсгийн нийт иргэдээс дахин санал авна.
З. Санал авах байранд өөрөө хүрэлцэн ирж чадахгүй иргэдийн саналыг авсан саналын хайрцгийг алдсан, үрэгдүүлсэн, хуульд заасан хугацаанаас өмнө нээснээс уг хайрцаг дахь саналыг хүчингүйд тооцсон бол уг хайрцагт санал өгсөн иргэдээс дахин санал авна.
26 дугаар зүйл. Санал асуулгын дүнг гаргах, санал асуулга явуулсан асуудлыг шийдвэрлэгдсэнд тооцох
1. Нутаг дэвсгэрийн хороодоос санал асуулгын дүнг ирүүлснээс хойш 14 хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хороо уг дүнг нэгтгэж Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
2. Улсын Их Хурал санал асуулга хуулийн дагуу явагдсан эсэх талаар санал хураана. Улсын Их Хурлын хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи санал асуулга хуулийн дагуу явагдсан гэж үзвэл уг асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэгдсэнд тооцно.
З. Санал асуулгад оролцсон иргэдийн саналын хуудсын олонхи хүчингүй болсон бол дахин санал асуулга явуулах эсэхийг Улсын Их Хурал хэлэлцэж шийдвэрлэнэ.
4. Санал асуулгад нэрийн жагсаалтад бичигдсэн иргэдийн олонхи оролцоогүй бол дахин санал асуулга явуулахгүй бөгөөд уг санал асуулгыг ард нийт дэмжээгүй гэж үзнэ.
5. Санал асуулгаар нэгэнт шийдвэрлэгдсэн асуудлаар 5 жилийн дотор, санал асуулгаар шийдвэрлэгдээгүй асуудлаар Улсын Их Хурлын тухайн бүрэн эрхийн хугацаанд, гэхдээ уг санал асуулга явуулснаас хойш 2 жилийн дотор дахин санал асуулга явуулахгүй.
6. Санал асуулгын талаар Сонгуулийн ерөнхий хорооны гаргасан шийдвэр Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц үзсэн бол санал асуулгыг дахин явуулна.
27 дугаар зүйл. Санал асуулгын талаархи маргааныг шийдвэрлэх
Санал асуулгын талаархи маргааныг Үндсэн хуулийн цэц, шүүх, Сонгуулийн ерөнхий хороо, нутаг дэвсгэрийн болон хэсгийн хороод хууль тогтоомжид заасан харьяалал, журмын дагуу шийдвэрлэнэ.
28 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
Ард нийтийн санал асуулгын тухай хууль зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч дараахь шийтгэлийг ногдуулна:
1/ Энэ хуулийн 1О дугаар зүйлийн З, 4, 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй Засаг дарга, төсөвт байгууллагын эрх баригчийг 20000 хүртэл төгрөгөөр торгох;
2/ энэ хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн нам, олон нийтийн байгууллагыг 100000 хүртэл, гэм буруутай албан тушаалтан,иргэнийг 20000-25000 төгрөгөөр тус тус торгох;
3/ энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5, 23 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн хэсгийн хорооны гишүүнийг 10000-20000 төгрөгөөр торгох;
4/ санал асуулга явуулах үйл ажиллагаанд санаатайгаар саад хийсэн, санал асуулгад оролцохоос татгалзахыг нийтэд уриалсан, бусдын нэрийн өмнөөс санал асуулгад оролцсон , санал тоолох ажлыг зориуд саатуулсан бол буруутай этгээдийг 20000-25000 төгрөгөөр торгох.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н. БАГАБАНДИ
Социологи бол шинжлэх ухаан болохоос сайн дурынхны ариун үйлс биш.
ГЭР БҮЛИЙН МАРГААН ХАРИЛЦААГ БЭХЖҮҮЛДЭГ

Гэр орондоо болон ажил дээрээ үүрдэг тэр их ажлын ачаалалд олонтоо ундууцдаг эмэгтэйчүүд голдуу хэрүүл маргаан эхлүүлдэгийг санал асуулга харуулсан байна. Ингэхдээ үр хүүхдүүд нь тус дэм болдоггүйд эцэг, эх нь уурлах явдал британийн айл өрхүүдэд түр тар хийх хамгийн их газар авсан шалтгаан байдаг ажээ. "Үнэтэй зочид буудалд буучихсан юм шиг" гэсэн хэллэг одоо британичуудын дунд хамгийн их хэрэглэгддэг болсон байна.
Бас нэг хямралтай бүс нь телевизийн нэвтрүүлэг гэнэ. Үүний эргэн тойрон дахь маргаан мөн л дуугаа өндөрсгөх явдлаар дуусдаг ажээ. Ялангуяа зочин гийчдийг явсаны дараа аяга тавагийг хэн угаах асуудал хэрүүл маргаан дэгдээдэг тоогоор гуравт орж байна.
Гэвч британийн социологчид гэр орны маргааны санаандгүй нааштай талыг ч илрүүлжээ. Энэ маргаан нь эцэг, эх, хүүхдүүдийн харилцааг бэхжүүлдэг болж таарч байна. Учир нь ийм хэрүүл маргаан нь цухалдлаа дарах боломж олгож, түүнчлэн хүний сэтгэцийн байдалд чухал "гэмших санаа" төрүүлдэг ажээ.
Шинэчлэгч хєдєлгєєнvvд нэгдэгтvн, тэгээд мандтугай!
Тэгвэл хєдєлгєєн гэж юу вэ гэсэн асуулт зvй ёсоор гарна. Нийгэм байнга байсаар ирсэн энэ томоохон vзэгдлийг социологичид байнга судалж ирсэн ба энэ талаар нэлээд онол номлол байдаг юм.
Нийгмийн хєдєлгєєн гэдэг нь хэвшиж тогтсон институтын хvрээний гадуур хамтын vйлдлийн тусламжтайгаар нийтлэг зорилгод хvрэх буюу нийтлэг ашиг сонирхлоо хэрэгжvvлэх хамтын оролдлого аж.
Яагаад албан ёсны хvрээний гадна гэж? Нийгмийн томоохон бvлгийн буюу нийгмийн эрх ашгийг тєр, нам, vйлдвэрчний эвлэл, тєрийн бус байгууллагууд гэх мэт албан ёсны институтууд хангаж чадахгvй vед хєдєлгєєнvvд гардаг ажээ. Манайд яг ийм байдал нvvрлээд байна. Тєр засаг, намууд нийгмийн хамтын амьдралыгзєв зохион байгуулах vндсэн vvргээ биелvvлж байна уу? Огтхон ч vгvй гэдэг нь албан ёсны дvгнэлтээр ч, бодит амьдрал дээр ч хэн бvхэнд тодорхой байгаа. Vvнийг ярих нь илvvц юм.
Хєдєлгєєнvvдийн зарим нь хэдхэн арван хvнтэй байдаг бол зарим нь хэдэн сая хvнтэй байдаг ч тохиолдол байдаг аж. Зарим нь хууль ёсны хvрээнд ажилладаг бол зарим нь зэвсэгт бvлэглэлийн тvвшинд ч хvрдэг аж.
Гэхдээ л ихэнх хєдєлгєєн хууль ёсны хvрээнээс гадуур vйл ажиллагаагаа эхэлдэг байна. Тухайлбал, XIX-XX зууны ажилчны хєдєлгєєнvvд анхлан хууль ёсны бус байсан, єєрєєр хэлбэл тухайн vеийн хуулийг зєрчиж байсан. Аажмаар тэр нь олон тvмнийг хамраад ирэхлээрээ олонх тохиолдолд тєр засгийг ч хvртэл єєрчилж, нэлээд тохиолдолд хууль тогтоомж, нийгмийн институтыг ч орвонгоор нь єєрчилдєг байна. Дэвид Эберл гэгч хєдєлгєєнvvдийг дєрвєн хэв маягт хуваасан байдаг. Vvнд :
1 .Трансформацийн буюу эрс шинэчлэлийн хєдєлгєєн. Нийгэмд суурь єєрчлєлт хийх алсын зорилго бvхий хєдєлгєєн болно.
2. Шинэчлэгч буюу реформист хєдєлгєєн. Оршин буй нийгмийн дэг журмын тодорхой талуудыг єєрчилж шинэчлэх зорилготой. Шударга бус, тэгш бус байдлын тодорхой тєрлvvдтэй тэмцдэгээрээ энэ нь эхнийхтэйгээ тун тєстэй болно.
3. Дахин хvмvvжvvлэх хєдєлгєєн. Хvмvvсийг буруу, гаж аж тєрєх ёсноос нь гаргах зорилго бvхий хєдєлгєєн.
4. Альтерацийн буюу хvнийг шинэчлэх хєдєлгєєн. Хувь хvний амьдралын зарим талуудыг єєрчлєх хєдєлгєєн.
Сvvлчийн хоёр нь хєгжингvй нийгэмд нэлээд тархсан ач холбогдолтой боловч манай нєхцєлд ийм хєдєлгєєн єрнєх боломж, нєхцєл хараахан бvрэн бvрдээгvй мэт. Иймээс хєдєлгєєний эхний хоёр хэлбэрийг бид авч vзэх шаардлагатай юм.
Манай тvvхэнд хєдєлгєєн олон байжээ. Жишээлбэл, ард Аюушийн хєдєлгєєн байна. Энэ нь нийгмийн эрс шинэчлэл хийлгvйгээр ноёд, тvшмэдvvдтэй заргалдах нэлээд зоримог хэлбэр байжээ. Ийм хєдєлгєєн их тєлєв амжилт муутай байдаг ба нийгмийг єєрчлєн шинэчилж vл чадах шинжтэй байдаг аж. Дараа нь 1911 онд єрнєсєн Vндэсний эрх чєлєєний хєдєлгєєн байна. Энэ нь нийгмийн ихээхэн єєрчлєлт дагуулж, улмаар 1921 оны хувьсгалд хvргэсэн билээ.
Социалист нийгмийн vед хєдєлгєєн байх ямар нєхцєл бололцоо байгаагvй нь ойлгомжтой. Гэхдээ дээрээс зохион байгуулсан хєдєлгєєн буюу тvvнтэй тєстэй зарим тєрлvvд байсныг нарийвчлан судлууштай. Жишээлбэл, нэгдэлжих хєдєлгєєн, атар газар эзэмших хєдєлгєєн, соёлын довтолгоо гэх мэт. Харин 1990-ээд оноос Монголд хєдєлгєєний цоо шинэ эрин vе эхэлсэн юм. Жишээлбэл, Монголын Ардчилсан холбоо, Ардчилсан Социалист хєдєлгєєн, Шинэ дэвшилт хєдєлгєєн гэх мэт. Эдгээр нь нийгэмд ямар их нєлєє vзvvлж, ямар єєрчлєлт оруулсныг хvн бvр мэдэж байгаа. Эхэндээ хууль бус байсан эдгээр хєдєлгєєнvvдийн тавьсан шаардлагад тухайн vеийн тєр засаг буулт хийж, улмаар асуудлыг албан ёсны хvрээнд хууль ёсны дагуу шийдвэрлэх болсноор тэдний нийгмийн vvрэг дуусгавар болсон юм. Энэ хєдєлгєєнvvд 1990 оны ардчилсан хувьсгалын нийгмийн суурь байлаа.
Асар удалгvй хєдєлгєєнvvд голдуу улс тєрийн нам болон хувирсан бєгєєд тэд нь улс тєрийн намуудын нийгмийн бааз, хєдєлгєх хvч, нєєц хvчин болон хувирсан байдаг. МоАХ зэрэг зарим хєдєлгєєн нийгэмд ихээхэн нэр хvндтэй, нєлєєтэй байсан юм. Тvvний суурин дээр гарч ирсэн улс тєрийн намууд хvч дутахаараа хєдєлгєєнєєс тусламж хvсдэг, эрх мэдэлд очихоороо тэднийгээ умартдаг болсноор хєдєлгєєнvvд нь улс тєрийн єрсєлдєєний талбар болон хувирч байсан vе бий. Энэ байдлаас шалтгаалан хєдєлгєєнvvд нь асар удалгvй нийгмийн зорилтыг биш, улс тєрийн намуудын болон нам дотоодын єрсєлдєєний зэвсэг болсон юм. МоАХ хэмээх асар нэр хvндтэй байсан хєдєлгєєнийг улс тєрийн єрсєлдєєний хэрэгсэл болгосны улмаас нэрийн тєдий зvйл болгосон юм. Магадгvй энэ нь жам ёсны зvйл ч байсан байж болох агаад учир нь хєдєлгєєн єєрийн тавьсан зорилгыг биелvvлэхийн тулд зохион байгуулалтын єєр хэлбэр, жишээлбэл, нам, иргэний нийгмийн байгууллага болон хувирдаг зvй тогтол бусад газарт байдаг аж.
Нейл Смелзер гэгч эрдэмтэн хєдєлгєєний 6 шинжийг тодорхойлж гаргасныг манай байдалтай дvйцvvлэн жишиж vзье.
Бvтцийн таатай байдал
Энд нийгмийн янз бvрийн хєдєлгєєн бий болохыг єдєєгч нийгмийн ерєнхий хvчин зvйлvvд ордог байна. Манайд сvvлийн жилvvдэд бvрэлдэн тогтсон ардчилсан хэмээн бидний нэрлэдэг улс тєрийн тогтолцоо хэлбэрийн хувьд ардчиллын бvхий л шинжийг агуулсан авч функциональ vйл ажиллагаа, эцсийн vр дvнгийн хувьд ардчилсан гэж нэрлэгдэх шинж чанараа гээж, нийгмийн хэрэгцээ шаардлагыг нэгэнт хангаж чадахаа байжээ. Энэхvv тогтолцоог цэвэр европ арга зvйгээр судлан оношлох боломж хомс бєгєєд ямар ч гэсэн энэ тогтолцоо огт буруу, нийгэмд ихээхэн хєнєєлтэйгєєр ажиллаж байгаа нь хэн бvхэнд тодорхой байгаа юм. Энэ нєхцєлд хєдєлгєєн гарах нь жам ёсны хэрэг юм. Vvний тод жишээ бол vvсэн гармагцаа олон нийтийн анхаарлын тєвд орж, улам бvр хvчээ тэлж буй "Эрvvл нийгмийн тєлєє иргэний хєдєлгєєн" болно. Албан ёсны институтууд дотоод зєрчлийнхєє улмаас vндсэн vvргээ биелvvлэх чадвараа алдах тутам олон нийтийн дургvйцэл газар авдаг байна. Vvний улмаас нийгмийн янз бурийн тулгамдсан асуудлуудыг дэвшvvлсэн, шийдвэрлэх гэсэн "Эрс шинэчлэл", "Ахмадын чєлєєт холбоо" зэрэг бусад олон хєдєлгєєн vvссэн нь нийгмийн хямрал ихээхэн гvнзгийрсний илэрхийлэл болно. Нийгмийг хамарсан ядуурал, албан ёсны институтуудын арчаагvй байдал, эрх баригчдын дур зоргийн авир зэрэг нь энэхvv бvтцийн таатай байдлыг хар аяндаа бий болгож байна. Энэ талаар хийсэн иж бvрэн шинжилгээний тоймыг Г.Чулуунбаатар, Д.Ганбат, П.Доржсvрэн, Х.Тэмvvжин, Х.Хулан, мєн миний бие оролцож хийсэн "Монгол улсад ардчиллыг бэхжvvлэх vйл ажиллагааны vндэсний хєтєлбєр" болон "Ардчилсан засаглалын индекс" судалгааны тайлангаас харж болно. Энэ дашрамд энэхvv тєслийг санхvvжvvлсэн НVБХХ, хамтарч ажилласан манай Гадаад Хэргийн Яамны зарим ажилтнуудад талархал илэрхийлэх нь зvйтэй юм.
Бvтцийн зєрчил
Монголын нийгмийн харилцаа, монгол менталитет зэрэг нийгэм соёлын олон хvчин зvйл нь манай ардчилсан тогтолцоог бvтцийн зєрчилд хvргэж байна. Наад зах нь ёс суртахуун, хариуцлагын тогтолцоо оргvй алга байна. Бид хариуцлага гэхээр сахилга бат мэтийн дээш шаталсан бvтцийн зохион байгуулалтыг ойлгодог. Vнэн хэрэг дээрээ хариуцлагын тогтолцоог босоо болон хэвтээ гэж хуваадаг бєгєєд энэ тогтолцоо бvхэлдээ эвдэрсэн нь нийгмийн хямралын vндсэн шалтгаан болно. Мєн эрх зvйт тєр, шударга єрсєлдєєн, иргэдийн бvх талын оролцоо зэрэг нийгмийн тогтолцооны vндсэн хэсгvvд эвдрэлд орсон нь хямралын гол шалтгаан болно. Нийгмийн болон байгалийн баялгийн шударга бус хуваарилалт, баян ядуугийн эрс тэс ялгаа, нийгмийн ялгаварлал, шударга бус байдал ихээхэн газар авч, эрх баригчдын зєрчил туйлдаа хvртэл хурцадсан нь бvтцийн зєрчлийг улам гааруулж, ард тvмний тэсгэл тэвчээрийг алдагдуулж байна. Энэхvv нєхцєл байдал нь эсэргvvцлийн хєдєлгєєнvvд яг одоо, єнєє vед гарах хангалтай бєгєєд хvрэлцээтэй нєхцлийг бvрдvvлж байгаа юм.
Нийтлэг итгэл vнэмшил
Нийгмийн эрхэмлэл, vнэлэмжийн тогтолцоо алдагдсан vед энэ чухал хvчин зvйл ихээхэн удаан бvрэлдэг юм. Монголчууд Френсис Фукуямагийн томъёолсон "нийгмийн капитал" буюу хамтран ажиллах чадвар багатай ард тvмэн бєгєєд нийгмийн бодит харилцааны явцад нийтлэг итгэл vнэмшилтэй болох vйл явц ид явагдаж байна. Учир нь монголын нийгэм бvхэлдээ гаж буюу аноми нийгэм болон хувирсан бєгєєд энэ байдлыг цаашид хадгалах, тэвчих боломж дуусч байгаа нь нийтлэг итгэл vнэмшлийг бий болгож байна. Єнєєгийн тєр засаг ер нь болохоо байжээ гэсэн vзэл бодол улам газар авч, тvvнийг илvv шударга тєр засгаар солих уур амьсгал нийгэмд ноёлох болж байгаа нь бvх тєрлийн судалгаанаас харагдаж байна. Энэхvv нийтлэг итгэл vнэмшлийн vндсэн дээр улс тєрийн хvчний дахин хуваарилалт буюу нийгмийн хувьсгал, хэрэв энэ vгнээс айж байгаа бол нийгмийн эрс шинэчлэл vзэл санааны болон vйлдлийн хувьд бэлэн болоод байна. Єєрєєр хэлбэл vндсэн хєдєлгєєнvvдийн тавьж байгаа шаардлагуудыг єргєн олон тvмэн дэмжих болж байна.
Хурдасгагч хvчин зvйлс
Манайд юу элбэг байна, энэ л байна. Гэхдээ эдгээр нь хєдєлгєєнvvдээс биш, эрх баригчдын алдаанаас буюу эсвэл огт санаандгvй vйл явдлаас эхэлдэг байна. Миний ойлгож байгаагаар улс тєр эдийн засгийн явцуу бvлгvvдийн дотоод зєрчил, тэмцэлдээнээс vvдэх магадлал маш єндєр байна. Улс тєрийн намуудын дампуурал задрал, эрх мэдлийн тєлєє улайрсан тэмцэл зэргийг соёлжсон аргаар шийдвэрлэх боломж хумигдаж байгаа нь хэн бvхэнд тодорхой байна. Ямар ч гэсэн гал гарахад тун ойрхон байгаа.
Дайчлагч бvлэг
Одоо Ж.Батзандан, О.Магнай, С.Ганбаатар, Г.Баасан нарыг мэдэхгvй хvн байхгvй. Мєн А.Баатархуяг, Г.Уянга нарыг олон хvн сайн мэднэ. Боловсрол, мэдлэгтэй, шударга, ардчилсан зарчмыг vнэн голоосоо сахидаг эдгээр сайхан залуучууд манай шинэ vеийн тєлєєлєгчид юм. Хэдхэн жилийн дотор тэд маань хvний хувьд ч, нийгмийн зvтгэлтнийхээ хувьд ч ихээхэн єссєнд би их баяртай байдаг юм. Эхлээд тэд vнэхээр цєєхvvлээ байснаа эдvгээ эгнээ нь ихээхэн єргєжиж, улс орны хэмжээнд ажиллах боломжтой болж байна.
Энэ нь манай залуус єндєг шиг єєгvй, алдаа дутагдалгvй мундаг хvмvvс болчихлоо гэсэн vг хараахан биш юм. Залуугийн євчин, эр зориг, тооцоогvй мєрєєдєл, гэнэн байдал, нийгмээ шинжлэх чадвар, дангаар ажиллах эрмэлзэл гээд олон дутагдал байгааг нуух хэрэг байхгvй юм. Гэхдээ тэдний vйлс зєв учраас асар удалгvй энэ нь гарцаагvй арилна гэдэгт би итгэлтэй байна. АН-ын "Намаа аврах" хєдєлгєєний Ш.Нанжид, Д.Батбаяр, МАХН-ын "Шинэ эргэлт" хєдєлгєєний Цагаанхvv, Жаргалсайхан нарын шижигнэсэн залуучуудын vйл ажиллагааг єнгєц харахад шал ондоо, намын дотоод асуудалд хамаарах мэт боловч зорилго, чиглэмж нь нэг юм. Учир нь МАХН, АН хоёрыг єєрчлєн шинэчилжчадвал нийгмийн шинэчлэлт бэлэн болно гэсэн vг юм. Эд нар одоохондоо юу юугvй нэгдчихгvй авч нийгмийн тvрлэгээр хамтын хvсэл зоригоо ухамсарлаж, хамтран ажиллах нь лавтай. Гаднаас харахад экстремист мэт санагдах "Даяар Монгол" хєдєлгєєнд цєєн зарим хvнийг эс тооцвол Пvрэвсvрэн мэтийн сайхан, єєдрєг, боловсролтой залуус олон бий. Дашрамд дурдахад vндэстэн, угсаатан бол нийгмийн vзэгдэл болохоос, биологийн vзэгдэл огт биш юм. Vvний эсрэгээр нотолсон ямар ч сургааль номлол, ямар ч эрдэмтэн байхгvй юм. Иймээс хятадын эрлийзvvдийг тоолохоос илvv чухал ажил бидэнд хангалттай бий. Ямар ч гэсэн шижигнэсэн сайхан дайчлагч бvлэг бэлэн болсон гэж дvгнэж болно.
Нийгмийн хяналтын vйл явц
Энэ vйл явц нь хєдєлгєєнд эерэг сєрєг хоёр нєлєє vзvvлдэг. Энд арми, цагдаа зэрэг хvчний байгууллагуудын оролцоо ихээхэн vvрэгтэй байдаг. Манай нийгэм жижиг, эрх баригчид ихээхэн зєрчилтэй учраас энэ хvчин зvйлийн нєлєє харьцангуй тєвч шинжтэй байгаа. Иргэний нийгмийн байгууллагуудын дийлэнхи хэсэг, улс тєрийн намуудын шинэчлэгч бvлгvvд, тэр байтугай тєрийн зарим албан хаагчид иргэний хєдєлгєєнvvдтэй хамтран ажиллах болж, энэ нь улам нэюгзгдэж байна. Хєдєлгєєнvvдийн vйл ажиллагаа, шаардлагыг буруушаан vгvйсгэдэг хvчин ихээхэн цєєрч байна. Харин эрх баригчдад vйлчилдэг, тэдэнд худалдагдсан цєєн зарим хvн, бvлэгэсэргvvцэх, хутган vймvvлэх vйл ажиллагаа явуулж, хуурамч хєдєлгєєн мэтийг байгуулж байгаа боловч тэдний энэ арга явуургvй нь дэндvv ойлгомжтой байна. Энэ бvхнээс vзэхэд манай нийгэм эрс шинэчлэлд бэлэн болоод байна. Сvvлийн vеийн vйл явцаас vзэхэд хєдєлгєєнvvд vйл ажиллагаагаа нэгтгэн зохицуулж, хvчээ зангидах талаар бодит алхам хийж эхэлж байгаа нь тэдний хvч боломжийг ихээхэн нэмэгдvvлэх нь гарцаагvй юм. Энэ vйл явц амар хялбар биш нь ойлгомжтой боловч нэгэнт эхэлсэн юмыг зогсоох арга байдаггvй. Манай хєдєлгєєнvvд нийгмийн шинэчлэлд гарцаагvй хvргэх тавилантай бєлгєє. Иймээс миний хувьд Шинэчлэгч хєдєлгєєнvvд нэгдэгтvн, тэгээд мандтугай гэж хэлэх л vлдэж байх шив дээ...
Эх сурвалж: Улс тєрийн сонин/
Солонгосын дунд ангийн тухайд О.МӨНХБАТ /Нийгмийн судалгааны хүрээлэнгийн захирал/

Эх сурвалж: Социологи-4 сэтгүүл ТАЙЛАНГ ТАТАЖ АВАХ
Солгой эрчүүд сексдээ илүү авьяастай

Энэ байдлыг мэдээж хамгийн түрүүнд эмэгтэйчүүд анзаарчээ. Ийнхүү германы нэгэн судалгааны төвийнхөн эмэгтэй ажилтнуудыны санал болгосны дагуу онлайн асуулга явуулжээ. Ингэхэд эмэгтэйчүүдийн 80% нь солгой эрчүүдийн ор дэрний ажилд илүү уран бүтээлчээр ханддаг гэсэн хариулт өгсөн байна.
Ингээд зогсохгүй 73% нь солгой эрчүүдтэй унтахыг дээрд үздэг гэсэн хариу өгчээ. Солгой эрчүүд нь элдэв байрлал солих, янз бүрийн секс тоглоом илүүтэй ашигладаг аж. Тэр бүү хэл секс шопуудыг хамруулсан маркетингийн судалгаа явуулахад тэдний бүтээгдэхүүний 2/3 нь солгой эрчүүд худалдан авдаг болох нь тогтоогджээ.
ХVVХНVVД ЮУ НУУЖ, ЭРЧVVД ЯАГААД ХУДАЛ ХЭЛДЭГ ВЭ?

Єрнєдийн орнуудад худал хэлэх дуртай байдаг нь сэтгэлгээний онцлогтой холбоотой. "Европынхоны хувьд ажил vйлс тааруу байгаа гэдэг нь хєрєнгє чинээгvй байгаагаа хэлж байгаа хэрэг. Тэгвэл оросууд бvх юм тааруу гэж гомдоллох дуртай байдаг, тэгэхдээ 90 хувь нь єєртєє тохиолдсон золгvй явдлыг дэгсдvvлдэг" гэж сэтгэл зvйч Марк Сандомирский ярьж байна. Гэхдээ оросууд европынхныг бодвол хавьгvй их мэхэлнэ. "Ернєдийн хvн илvv шулуун зантай. Тэд єєртэй нь ярилцаж байгаа хvнийг гомдоохгvй гэхдээ гол тєлєв гэмгvй худал ярьдаг. Тэгвэл оросууд хэлсэн юмныхаа талаар хариуцлага хvлээдэггvй, иймээс орчны хvмvvсээ тvргэн хуурдаг. Тvvнээс гадна оросууд хувийн амьралын тухай мэдээллээ гуйвуулах дуртайгаараа европчуудаас ялгаатай. Эрчvvд бvтэлгvй болсон хайр дурлалаа дэлгэрэнгvй ярих дуртай бол хvvхнvvд нєхцєл байдлыг хэтрvvлэн муулдаг байна. Оросууд бас мэргэжлийн гавьяагаа дєвийлгэх их дуртай, жишээ нь дvгнэлтийг байнга гуйвуулдаг. Бас хvvхнvvд шинэ хувцас хунар авахад хэр хэмжээний мєнгє зарцуулснаа нуух гэхдээ гол тєлєв худал хэлдэг байна.
Хэн нь илүү завтай вэ? Эрэгтэй хүн үү эмэгтэй хүн үү?

Эрчүүдийн хамгийн сексуальний мэргэжил

01.Цагдаа
02.Нисгэгч
03.Аврагчид
04.Бармен
05.Далайчин
06.Эмч
07.Тогооч
08.Чулуучин
09.Өмгөөлөгч
Р.Слава
Мэдээллийн эх сурвалж: www.inet.mn
Ц. Норовдондог: Судалгаа, шинжилгээний ач холбогдлыг ойлгож, үнэлж байгаад урамшдаг
УИХ-ын Тамгын газрын бүтцэд Судалгаа, шинжилгээ, олон нийттэй харилцах төв байгуулагдаад жил гаруй хугацаа өнгөрч байна. Хууль тогтоох засаглалд хамгийн ойр ажиллаж судалгаа, мэдээллээр хангадаг дэлхийн парламентуудтай жишиг ойртсон ийм бүтэц нь манай УИХ-ын хорин жилийн түүхэн дэх шинэлэг зүйл билээ. Ард олондоо нээлттэй ойрхон ажилладаг, асуудалд судалгаа шинжилгээтэй, ул суурьтай ханддаг мэргэжлийн Парламенттай болох суурь бүтэц ч гэж энэхүү төвийг бас харж болно. Тус төвийн дарга Ц. Норовдондогтой хийсэн ярилцлагаас уншигч Та илүү тодорхой ойлголт авах буй за.
Судалгаа, Шинжилгээ, Олон нийттэй харилцах төв байгуулагдаад жил илүү боллоо. Ажлынхаа үр дүнг хэрхэн харж байна вэ?
Өнгөрсөн хугацаанд бидний хийсэн судалгааны өгөөжийг хэрэглэгчид буюу УИХ-ын гишүүд л дүгнэнэ шүү дээ. Миний ойлгож байгаагаар судалгааны бүтээгдэхүүнийг маань УИХ-ын гишүүдийн ихэнх нь аваад хэрэглээд сурчихсан, тодорхой хэмжээнд манай ажлыг үнэлж, хүлээн зөвшөөрч байна гэдгийг бид өдөр тутмын ажлынхаа явцад мэдэрч байна. Хэрэгтэй бүтээгдэхүүн эндээс гараад байна аа, ажилд өгөөжөө өгөх юм байна шүү гэдгийг хаа хаанаа ойлгосон нь гол үр дүн биз ээ. Ялангуяа гадна дотны байгууллагууд, мэргэжлийн судлаачид манай хийсэн судалгааг үнэлэх үнэлэмж, хандлага нэмэгдэж байгаа нь мэдрэгддэг учраас бид ямар ч байсан үр өгөөжтэй ажиллаж байна гэж үзэж байгаа. Бид судалгааны ажлуудаа эмхэтгэн цуврал хэлбэрээр ном болгон гаргаж байна. Чуулганы завсарлагаанаар бид 3, 4-р эмхэтгэлээ бэлэн болгосон. Манай судалгааны эмхэтгэлийг авъя, хамтран ажиллая гэсэн эрэлт их болж байна. Үүний зэрэгцээ олон улсын байгууллагуудын зүгээс манай төвийн ажлыг их дэмждэг. Дэлхийн банк, Азийн сан, Бүгд найрамдахчуудын хүрээлэн гэх мэтийн олон байгууллагууд нааштайгаар хүлээн авч хамтран ажиллаж байна.
Өндөр хөгжилтэй орнуудын хууль тогтоох байгууллагад ийм судалгааны алба зайлшгүй байдаг. Тухайлбал, АНУ-ын Конгрессийн Судалгааны алба нь 100 жилийн түүхтэй. 700 судлаачтай. Үүний дээр зөвхөн төсвийн судалгаа тогтмол хийдэг 300 ажилтантай, нийтдээ 1000-гаад хүн ажилладаг юм билээ. Одоо хөгжиж байгаа орнуудын Парламентад ийм судалгаа шинжилгээний алба үгүйлэгдээд байна гэдэг нь дэлхийн практикт тодорхой болчихсон. Тиймээс хөгжиж буй улсуудад ихэвчлэн гадны байгууллагын дэмжлэгтэйгээр ийм бүтэц бий болгож байна. Харин манайх энэ бүтцээ өөрсдөө байгуулсан. Бусдын дэмжлэггүйгээр, өөрсдийн нөөц боломжоо шавхаад, яг гадаадын өндөр хөгжилтэй улсуудын туршлагаар зохих хэмжээнд ажлаа эхлүүлж чадсаныг л их үнэлдэг юм. Өөрсдийгөө магтаж байна гэж сайн ойлгохгүй хүн бол хэлэх л байх. Гэхдээ бид үүнийг яагаад ингэж зоригтой хэлж байна вэ гэхээр гадаадын байгууллагууд, дотоодын судлаач шинжээчид ингэж хоёр талаасаа үнэлээд байгаа болохоор л их урамшдаг. УИХ-ын гишүүдээс ч бас сүүлийн үед талархлын бичиг их ирж байгаа. Захиалсан ажлыг богино хугацаанд, чанартай хийж өгсөнд баярлалаа, танай тийм тийм судлаачдад баяр хүргэе гэх мэт их сайхан үгтэй талархлын бичгүүд ирдэг болохоор манай төвийнхөн ажлаа зөв эхлээд явж байна даа гэж урам ордог.
Асуудлыг шийдэх бодлогын хувилбарууд гаргадаг
Танай ажлыг ойлгохгүй тал эхлээд байсан уу?
Сайн ойлгохгүй тал эхэндээ гарч байсаан. Жишээ нь, Их хурлын бүтцэд ажилладаг судалгааны нэгж гэдэг ямар үүрэгтэй, ямар чиглэлийн судалгаа хийдэг, түүнийгээ хэнд зориулдаг, судалгааны арга зүй нь юу юм, академик суурь судалгаанаасаа юугаараа ялгардаг вэ гэдгийг тэр болгон хүмүүс сайн мэдэхгүй байна. Суурь судалгаа, хавсарга судалгаа гэсэн үндсэн хоёр чиглэл бий. Онолын болон суурь судалгааг эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, их , дээд сургуулиуд дээр гол төлөв хийдэг. Их цаг хугацаа шаарддаг, онолын түвшинд гүнзгий хийдэг судалгаанууд л даа. Харин манай ажлын онцлог нь хэрэглээний судалгаа буюу бодлогын судалгаа. Хавсрага судалгааны төрөл гэсэн үг. Энэ судалгааны төрөл маань Монголд шинэ тутам, дөнгөж л эрч хүчтэй хөгжлийнхөө идэвхтэй үеийг эхлүүлж байгаа гэж би боддог. Бодлогын судалгааны чиглэлээр Монголд мэргэшсэн судлаачдыг бэлтгэх шаардлага байна уу гэвэл байна. Энэ бол төрийн байгууллагын бүтцэд засаглалын дээд түвшинд хийгддэг судалгаа. Засаглалын дээд түвшинд буюу шийдвэр гаргах , хууль тогтооход тэрхүү тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бодлогын хувилбаруудыг гаргаж ирдэг, хувилбаруудын эерэг сөрөг талыг үнэлдэг, аль болох өргөн хүрээтэй мэдээлэл судалгаагаар маш богино хугацаанд шийдвэр гаргагчдыг хангадаг ажил. Шуурхай хийгдэх учиртай. Асуудлын мөн чанарыг нарийвчлан судлахаасаа илүүтэй, энэ асуудлыг шийдэх ийм хувилбарууд байна аа гэдгийг гаргаж өгөх нь хамгийн чухал байдаг. Бодлогын хувилбарууд дэвшүүлдэг ч гэж ойлгож болно. Тийм учраас өндөр хөгжилтэй орнуудад тухайн асуудлаар нэг цагийн дотор ч юм уу, эсвэл шууд хариулт хэлэх хэмжээнд судлаачид нь бэлтгэгдсэн байдаг. Олон жилийн туршлагатай, тухайн салбараа судлаад гартаа оруулчихсан шинжээч, судлаачид байдаг учраас ямар нэг яаралтай асуудал гарахад хэлэх мэдээлэл, хувилбарууд нь бараг бэлэн байдаг. Алив нэг асуудал дээр шууд хариулт өгөх хэмжээнд мэдээллийн бааз нь ч хангалттай, судлаачид нь ч өндөр мэдлэг, чадвартай байдаг юм билээ.
Судлаачид мэргэших ёстой гэсэн үг үү?
Маш тогтвортой ажиллах, бас мэргэших ёстой. Мэргэшсэн судалгааны алба байж гэмээнэ шуурхай ажиллах боломж бүрдэх юм. Ирээдүйд манай төвийн ажилтнууд ч ийм болно гэж харж байгаа. Хоёрдугаарт, маш баялаг мэдээллийн бааз байх ёстой. Бидний ажлын үндсэн хэрэгсэл нь мэдээллийн сан шүү дээ. Монгол улсад маань одоо мэдээллийн бааз ямар байгааг гадарлаж байгаа бизээ. Төрийн байгууллага хооронд, төрийн байгууллага болон төрийн бус байгууллагууд, судалгаа шинжилгээний байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох үйл ажиллагаа их хүндрэлтэй. Жишээ нь, УИХ-ын гишүүд бидэнд аль нэг сэдвээр судалгаа хийх захиалга өгөхөд төрийн байгууллагуудаас бид албан бичгээр мэдээлэл хүсдэг. Тэр албан бичигт хариу өгөх, мэдээлэл ирүүлэх хүртэл хугацаа их шаарддаг, хүнд суртал гардаг. Бид тухайн албан газраас мэдээлэл шаардах эрх нь байна уу , үгүй юү гэдгийг ч бас тодорхой хуульчилмаар байна.Төрийн байгууллагуудаас мэдээлэл авахад ялангуяа цаг хугацааны хувьд хүндрэл их гарч байна.
Нөгөө талаар, номын сангийн мэдээлэл , интернэтийн эх сурвалж дээр бид түшиглэн судалгаа хийдэг. Хэдийгээр интернэтээс хангалттай мэдээ материал олж авдаг ч гэсэн зарим нэг асуудлаар зайлшгүй албан ёсны мэдээллийн эх сурвалжид хандахаас аргагүй болдог л доо. Өөр нэг асуудал бол суурь судалгааны ажил Монголд зогсонги байдалтай болчихож. Академик сургалт, судалгааны байгууллагууд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, ШУА-ийн харъяа хүрээлэнгүүд идэвхтэй судалгаа хийхгүй байна. Суурь судалгааны ажил буюу мэдээллийн гурав дахь эх сурвалжаа бид авч чадахгүй байна гэсэн үг. Тиймээс энэ оноос судалгааны байгууллагуудтай хамтран ажиллах тал дээр нэлээн анхаарч ажиллах болно. УИХ-ын Тамгын газар ШУА, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Ажил олгогч эздийн холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Эдгээр санамж бичигт гарын үсэг зурсанаар бид мэдээлэл солилцох, эрдэм шинжилгээ, онол практикийн хурал хийх, хамтарсан сургалт, судалгаа хийх боломжтой болж байгаа юм.
Ингэж түншлэлийн холбоо байгуулаад, тухайн чиглэлийн байгууллагууд суурь судалгаагаа нэлээн сайн хийдэг болоод, Их хуралд түүнийгээ ирүүлдэг байх юм бол мэдээллийн эх сурвалж нэмэгдэнэ. Бусад улс оронд бодлогын судалгааны төвүүд нь суурь судалгаагаа хүлээн авах эрх нь нээлттэй байдаг юм билээ. Тэд бүх судалгааныхаа нэг хувийг Парламентын номын санд өгдөг. Гэтэл манай судалгааны байгууллагууд хийсэн ажлаа Парламентын номын санд ирүүлдэггүй. Тэгэхээр бид хамтын ажиллагааныхаа шугамаар тухайн судалгааг авч болох юм.
Олон улсын томоохон судалгааны баазуудад нэвтрэх боломжтой боллоо
Судлаачид гэдэг чинь номон далай дунд ажиллах ёстой хүмүүс. Би өнгөрсөн онд Австрали, АНУ-д очиж Парламентын судалгааны төвүүдийнх нь ажилтай танилцсан. Парламентын судалгааны төв нь номын сантайгаа хамт байдаг юм байна. Яаралтай лавлагаа мэдээллийг жишээ нь Австрали, Америкт номын сангийн ажилтнууд нь шуурхай гаргаад өгч байх юм. Энэ бол бас л нэг төрлийн мэргэшсэн үйлчилгээ. Лавлагаа мэдээлэл дээр боловсруулалт хийх ажлыг нь мэргэшсэн судлаачид хийдэг. Тэгэхээр номын сан, судалгаа хоёр нэг юмны хоёр тал байгаа учраас Номын сангийнхаа баазыг их өргөжүүлэх шаардлагатай болоод байна. Энэ бүхэн чинь нөгөө л мөнгө төгрөг, цаг хугацааны асуудал шүү дээ. Манай хувьд яахав боломжийнхоо хирээр зах зээлийн үеийн, шинэ цаг үеийн ном хэвлэлээр фондоо баяжуулж л байна. Энэ ажлынхаа шугамаар бид Дэлхийн банкинд, мөн Туркийн Олон улсын хөгжлийн байгууллагад хүсэлт тавьсан. Парламентын номын сан маань юуны өмнө цахим хэлбэртэй болох ёстой. Эхний ээлжинд номын сангаа цахим баазтай болгочихъё. Тэгвэл судлаачид маань өрөөндөө сууж байгаад мэдээлэл авч чадна. Одоо бол ажлынхаа бараг 50-60 хувийг номын санд гүйж очиж өнгөрөөж байна. Энэ чинь номын сан , судалгааны ажил хоёр их ойр байх ёстой гэдгийг харуулаад байгаа юм. Парламентын номын санг цахим болгочихвол Их хурлын гишүүдэд ч гэсэн түүнийг ашиглахад ихээхэн дөхөм, зөвлөх , туслахууд ч гэсэн өрөөндөө сууж байгаад номын сангийн фондоос мэдээлэл авдаг болох ач холбогдолтой.
Ийм эх сурвалжуудаас гадна олон улсын хэмжээний судалгаа, мэдээллийн их том баазууд бий. Дэлхийн хэмжээний судлаачдын хийсэн ажлуудыг нэгтгэсэн, олон улсад танигдчихсан мэдээллийн баазад нэвтэрч мэдээлэл авахад төлбөртэй. Тиймээс бид Олон улсын номын сангуудын холбоонд гишүүнчлэлтэй боллоо. Өмнө нь манай улс гишүүнчлэлтэй байсан боловч идэвхтэй үйл ажиллагаа явуулж чадалгүй хасагдсан юм байна. Энэ оноос гишүүнчлэлээ сэргээгээд идэвхтэй ажиллаж байгаа. Олон улсын номын сангийн мэдээллийн сайтууд руу орох эрхээ авчихаж байна гэсэн үг. Номын сангийн холбоонд элссэнээр олон улсын судалгааны төвүүдтэй харилцах боломж нээгдэнэ. Манай төв бас Ази-Номхон далайн бүс нутгийн парламентын судалгааны албадын хамтын ажиллагааны сүлжээнд гишүүнчлэлтэй болж байгаа. Бусад орнуудын зүгээс манайтай харилцахад улам бүр нээлттэй болж байна аа л гэсэн үг. Тиймээс Дэлхийн банкнаас манай судалгааны төвийг түшиглээд Хөгжлийн мэдээллийн төв байгуулах төсөл хэрэгжүүлэх гэж байна. Монголд ийм төв Нээлттэй нийгэм хүрээлэн, МУИС дээр, Өмнөговь , Дарханд байгаа. Тав дахийг нь манай Их хурлын Номын сангийн дэргэд байгуулъя гэж байгаа юм. Дэлхийн банк өмнө нь Филиппиний Конгрессийн дэргэд ийм Хөгжлийн мэдээллийн төв байгуулсан туршлагатай, бид саяхан очиж газар дээр нь туршлага судлаад ирсэн. Одоо хоёр дахийг нь Монголд хэрэгжүүлье гэж байгаа нь Дэлхийн банкнаас бидэнд үзүүлж буй маш том дэмжлэг туслалцаа гэж бид ойлгож байна. Тухайн улсын Парламентыг түшиглэн мэдээллийн төв байгуулж буй хоёр дахь тохиолдол гэсэн үг. Бид энэ төвийг түшиглэн Дэлхийн банкны Хөгжлийн мэдээлэл, сургалтын сүлжээнд холбогдож бусад орнуудтай мэдээлэл солилцох, зайн сургалт явуулах, Дэлхийн банкнаас гаргасан мэдээлэл судалгаануудыг он-лайн болон хэвлэмэл байдлаар авах боломжтой болж байгаа юм.
Энэ төв нь зөвхөн төрийн ордон дотор Парламентын гишүүд, Засгийн газар, Ерөнхийлөгчийн Ажлын албанд үйлчлэх төдийгүй олон нийт рүүгээ хандаж ажиллана. Ийм төв байгуулснаар Дэлхийн банкны группийн орнуудын сайт руу үнэ төлбөргүй нэвтрэх эрхтэй болно. Дэлхийн банкны мэргэжилтнүүд маш их судалгаа хийдэг. Тэр их судалгааны бааз руу үнэ төлбөргүй орох эрх нээгдэх юм. Мөнгө төлж мэдээлэл авна гэвэл ихээхэн зардал гарах нь ойлгомжтой шүү дээ. Парламент өөрөө ард олондоо нээлттэй бол олон улсад тийм хууль тогтоох байгууллагыг маш их дэмждэг
Мэдээллийн өөр нэг том эх сурвалж бий. АНУ-ын Конгрессийн Дэлхийн хуулийн мэдээллийн сүлжээ гэж байгууллага байдаг. Сүлжээндээ 50-иад улсыг нэгтгэсэн, хуулиудаа солилцдог, олон хэл дээр хуулийн албан ёсны орчуулгууд нь тавигддаг. Энэ байгууллагад гишүүнчлэлтэй болчихвол ажилд маань их хэрэгтэй. Бид чинь гол төлөв хуулиудын харьцуулсан судалгаа хийж байгаа шүү дээ. Их хурлын гишүүдээс ирж буй захиалгын дийлэнх нь бусад улсад энэ харилцааг хэрхэн хуульчилж вэ, яаж зохицуулсан бэ гэсэн туршлагыг их сонирхдог. Хэдэн ч улсын хуулийг харьцуулах шаардлага гарч болно, ядаж л 4-5 орны хуулийг харьцуулах жишээтэй. Тиймээс бид энэхүү хуулийн мэдээллийн сүлжээнд гишүүнчлэлтэй болчихвол найдвартай, бас их чухал эх сурвалж болох төдийгүй , Монгол Улсын Их хурлаар батлагдсан бүх хуулийг уг санд багтаах боломжтой болно.
Энэ мэтчилэн УИХ-ын Тамгын газар гаднын мэдээллийн баазуудад нэвтрэх боломжийг аль болох ашиглаж, өөрсдөөс шалтгаалах бүх зүйлийг хийж байна. Гадаадын байгууллагууд ч ийм чармайлтыг их дэмждэг юм байна. Ер нь тухайн улсын Парламент өөрөө нээлттэй байгаад, дэргэдэх Судалгааны төв нь идэвхтэй сайн ажиллаад ирэх юм бол олон улсын түвшинд өндөр үнэлгээ өгдөг. Монгол улсын Парламент нээлттэй , олон нийтийнхээ санаа бодолд үндэслэсэн эрх зүйн актууд гаргах чадавхитай болж байна гэж ханддаг. Олон улсын зарим байгууллагуудын зүгээс бидэнд онцлон хэлж буй зүйл бол Улсын Их Хурал өөрийн бүтэцдээ Судалгааны төв байгуулсан нь танай Парламентын хувьд том дэвшил болжээ гэдэг. АНУ-ын Конгрессийн гишүүд манай Их хурлын гишүүдтэй уулзахдаа "Танайх ийм Судалгааны төвтэй болсон нь эр зоригтой, дэвшилттэй алхам болжээ " гэж хэлж байсан.
Богино хугацаанд маш чанартай 100 орчим бүтээгдэхүүн гаргажээ
Хямралын жил Судалгааны алба хэмээх нүсэр бүтэц байгууллаа гэсэн шүүмжлэл гарч байсан санагдах юм?
Бид маш бага зардалтай ажиллаж байгаа шүү дээ. 1990 оноос хойш ямар нэг байдлаар судалгааны нэгжүүд парламентад үйлчилж байжээ. Манайх зургаа дахь нь болж байна. Хэрэгтэй байсан учраас ядаж лавлагаа мэдээлэл хариуцсан нэгж Тамгын газрын бүтцэд байж л байсан. Хамгийн сүүлд УИХ-ын дэргэд Бодлогын шинжилгээний төв бие даасан байдлаар ажиллаж байгаад татан буугдсан. Гэтэл өнгөрсөн хугацаанд янз бүрийн хэлбэр, бүтцээр ийм нэгж ажиллуулаад үзэхэд УИХ-аасаа хол, тусдаа бие даасан статустай байхаар уг судалгааны нэгж ажиллах боломжгүй гэдэг нь олон зүйлээс харагдсан. Бие даасан байгууллагад тодорхой хэмжээний санхүүжилт хэрэгтэй. Нөгөө талдаа УИХ-д шуурхай үйлчлэх, чуулганаар асуудал хэлэлцэх үед аль болох хурдан ммэдээлэл , судалгаа , лавлагаа гаргаж өгч чаддагүй байлаа. Жишээ нь, Бодлогын шинжилгээний төв Байнгын хороодын захиалгаар урьд нь судалгаа хийж байсан боловч судалгаагаа төлбөртэй хийнэ. Хамгийн багаар бодоход сар , түүнээс дээш хугацаанд хийдэг байв. Гэтэл Их хуралд өргөн баригдсан асуудлууд богино хугацаанд шийдэгдчихдэг учраас судалгаа гарч ирэх үед хууль нь хэдийнэ батлагдчихсан байх жишээтэй. Тэгэхээр судалгаа хийлгэсний ач холбогдол үгүй болж байгаа юм. Тиймээс УИХ-ын Тамгын газрын бүтцэд ажиллана гэдэг их чухал гэдэг нь эндээс харагдаж байна.
Нөгөө талаар , бид зөвхөн цалингаа аваад л судалгаа хийж байгаа гэдэг нь маш их зардал хэмнэнэ гэсэн үг. Гишүүд өмнө нь судалгааг төлбөртэй хийлгэж байсан бол одоо тийм зардал гарахгүй байна, хүссэн бүх асуудлаараа хандаж байна. Зөвхөн 2009 онд манай судалгааны төв 80 гаруй бүтээгдэхүүн хийчихсэн байна.
Гол бэрхшээл юу байна вэ?
Шуурхай ажиллахын тулд тодорхой нөхцөл шаардлагатай болдог. Жишээ авъя л даа. Манай ажилтнууд зарим тохиолдолд өдөр тутмын сонингууд дээр тодорхой сэдвээр агуулгын контент анализ хийдэг. Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар жишээ нь УИХ-ын даргын захиалгат судалгааны ажил орж ирсэн юм. Тэгээд өдөр тутмын долоон сонины 2000-2009 оны бүх дугаараас мэдээлэл хайж, түүн дээрээ анализ хийнэ гээд бодоод үз дээ. Өдөр бүр гардаг сонины дугаар болгоныг эргүүлж үзнэ шүү дээ. Амны хаалт зүүгээд л манай хэд чинь бүтэн хоёр сараар ажиллахаар сульдаж унах шахдаг. Ийм хүнд нөхцөлд ажилладаг гэдгийг тэр бүр хүн мэдэхгүй л дээ. Гэхдээ үр дүнд нь гарч буй маш чухал мэдээлэл зөвхөн манай Их хурлын номын санд л байдаг. Бас нэг жишээ авъя. Х. Тэмүүжин гишүүн парламент байгуулагдсанаас хойш Байнгын хороод , Их хурлын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгүүдийн холбоотой бүрэн хэмжээний мэдээллийг гаргаад өгөөч гэсэн. Нийтдээ 250 Ажлын хэсгийг байгуулсан захирамж, Байнгын хороодын протокол, гаргасан шийдвэр, шийдвэрийн хэрэгжилт гээд архивын маш их мэдээлэл дээр ажиллана гэдэг үнэхээр хүнд хөдөлмөр. Энэ нь тэгээд тодорхой цаг хугацааны дотор хийгдэх ёстой. Энэ мэтээр одоо байгаа мэдээллийн бааз дээрээ бид байгаа боломжоороо ажиллаж л байна. Тиймээс мэдээллийн баазаа шинэчлэнэ, цахим хэлбэрт оруулна гэдэг их чухал ажил юм аа.
Бас нэг хүндрэл гардаг зүйл нь, УИХ-д хууль өргөн баригдсаны дараа намын бүлгүүд, Байнгын хорооны хурал, тэгээд нэг, хоёрдугаар хэлэлцүүлгээр ороод, заримдаа эхний хэлэлцүүлгээр л батлагдчихдаг. Тэр богино хугацаанд бид бас ажлаа зохицуулах шаардлага гардаг. Бид чуулганы завсарлагаар дараагийн чуулганаар хэлэлцэх асуудлаар хийх судалгааны ажлуудаа судалгааны хэсгүүдэд хуваарилдаг. Тэгээд гишүүдээс судалгааны захиалга ирсэн ч бай, үгүй ч бай манай судлаачид тухайн асуудлуудыг бэлдээд, мэдээллийн баазаа бүрдүүлээд ажиллаж л байдаг. Захиалга ороод ирвэл шууд багийн зохион байгуулалтанд ороод богино хугацаанд гүйцэтгэх нь чухал. Бидний ажлын хамгийн гол хэлбэр нь багийн судалгаа. Манай судлаачид одоо багаар ажиллаж сурч байна. Өөрөөр хэлбэл хөрвөх чадвар сайтай болж байна гэсэн үг. Ажилтай ч байсан өөр шинэ сэдвээр захиалга ороод ирвэл " би тийм юм хийхгүй" гэж хэлэх хүн байхгүй ээ. Бүгдээрээ уг асуудал руу ороод л , тал талаасаа хамжаад л хийж байна. Тийм учраас манай судлаачид цаг хугацааг бүрэн ашиглаж, маш богино хугацаанд үр дүн гаргадаг аа. Бодлогын судлаач байна гэдэг нь бодлогын түвшинд анализ хийх, тухайн салбарын асуудлаа сайн мэдэх, логик дүгнэлт гаргах зэрэг олон янзын ур чадвар шаардсан ажил. Бид бие биенээ сайн нөхөж ажиллаж чадаж байгаа гэж боддог.
Гишүүдийн туслах, зөвлөхүүдтэй хэр ойр ажилладаг вэ?
УИХ-ын Судалгааны төвд ихээхэн ажлууд хийгдчихээд байгааг гишүүд тэр бүр сайн мэдэхгүй байна. Магадгүй хэрэглээнд ороогүй, дасаагүй байж болно. Тиймээс манай төвийнхний энэ жил өмнөө тавьж буй нэг зорилт бол судалгааны бүтээгдэхүүнийг хэрэглээнд оруулах, хэрэглээг төлөвшүүлэх явдал. Энэ зорилт маань Их хурлын гишүүдээс бас өөрсдөөс нь шалтгаална. УИХ-ын гишүүн гэхээр бүх салбарыг нарийн мэдэж байх албагүй шүү дээ. Харин мэргэшсэн судлаачдын хийсэн энэ ажлуудыг уншаад , тухайн салбарыг ойлгох хэрэгцээ бол их бий.
Бидний хийсэн ажлыг бусад улсын Парламентын Судалгааны албанаас хийдэг судалгааны бүтээгдэхүүнтэй харьцуулахад зарим талаараа нүсэр гэж хэлж болно. Яагаад гэхээр бидэнд тэгэх шаардлага байна. Ялангуяа парламент шинээр байгуулагдсаны дараа нэлээд өргөн хүрээнд судалгаа, мэдээлэл гаргаж өгөх шаардлага байна. Манай судалгааны агуулгыг бүхэлд нь харахад онол, практик, бусад орнуудын туршлага, хууль тогтоомжийн хэрэгжилтээс үүдэн гарч байгаа үр дагавар, олон нийтийн саналыг хамарсан байхаас гадна өндөр түвшний математик боловсруулалт хийх ч асуудлууд байдаг. Захиалагчид бусад улсад яадаг вэ, олон улсын хэмжээнд энэ асуудлыг зохицуулдаг дагаж мөрдөх стандарт юу байна, бусад улсад яаж зохицуулаад хэрхэн хуульчилсан бэ, манайд ямар нөхцөл байгаа вэ, хуулийн хэрэгжилтээс үүдээд ямар үр дагавар гарч байна, олон нийт юу гэж бодож байна, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр энэ асуудлыг юу гэж бичиж байна, шийдэх ямар арга байж болох вэ гэх мэтээр асуудаг. Тийм учраас манай судалгааны онцлог нь их өргөн хүрээтэй. Магадгүй Парламентын бүрэн эрхийн хугацааны эхний хоёр жилд ямар ч байсан ингэж судлах хэрэгтэй юм байна. Түүний зэрэгцээ манай төв ийм бүтцээр ажиллаад удаагүй болохоор судлаачдад өөрсдөд нь аль нэг асуудлаар эхнээсээ ултай суурьтай судалгаа хийгээд авах нь ч чухал юм. Ялангуяа өнгөрсөн оны судалгаануудаа бид нэлээн суурь тал руу нь хандаж хийсэн. Тийм учраас гишүүд манай судалгааг хэрэглэх тал дээр нэлээн анхаарч хэвшүүлмээр байгаа юм. Гишүүд цаг зав багатай, тэр бүхнийг уншиж судлах боломжгүй бол туслах , зөвлөхүүд нь судалгааг ашиглаасай, хэрэгцээтэй үед нь хэрэгтэй мэдээллийг нь гишүүндээ хэлж өгч байгаасай гэж боддог. Одоо УИХ-ын гишүүд зөвлөхтэй болно гэж байгаа. Гэхдээ нэг хүн ажил хийх, мэргэшсэн судалгааны баг энэ ажлыг гүйцэтгэх хоёр огт өөр. Бидний гаргаж өгсөн үндсэн материал дээр зөвлөхүүд сайн ажиллаад, энгийн үгээр гол мэдээлэл, дүгнэлтээ гаргаад өгөх чадвартай байвал зүгээр. Цаашдаа бид хангалттай мэдэллийн баазтай болохын хирээр судалгааны бүтээгдэхүүний хэлбэр, стандартыг тогтоож, аль болох товч хураангуй байдлаар гаргаж өгөх боломжтой болно. Ер нь манай үйл ажиллагаа парламентын судалгаа, мэдээллийн үйлчилгээний стандартад аажмаар нийцэж улам боловсронгуй болох учиртай.
Захиалга тодорхой байх ёстой
Танай судлаачид их ачаалалтай ажиллаж байх шиг санагдлаа?
Үнэхээр ачаалал ихтэй байдаг. Сүүлийн үед ачаалал нэмэгдэх хандлагатай байна. Бусад улсын парламентын гишүүд судлаачидтайгаа ч их ойр ажилладаг юм билээ. Харин манай гишүүдийн онцлог юм болов уу нэг том асуудлын хүрээнд судалгаа хий гэдэг. Тэр том асуудлын яг юуг нь анхаарч, аль өнцгөөс нь судлах ёстойг тэр бүр тодорхой болгож өгөхгүй явдал байна. Гишүүдээс ирэх захиалга сүүлийн үед нэмэгдэж байна, судлах асуудал нь ч өргөн байна. Арга ч үгүй биз дээ. УИХ-ын хавар, намрын чуулганы хугацаанд улс орны хувьд амин чухал олон асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Энэ бүхэнд Тамгын газраас туслах, мэдээлэл судалгааны үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй учраас бид хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун, бахархалтай байдаг аа. Гэхдээ үнэнийг хэлэхэд одоогийн байгаа нөөц, боломжийн хэмжээнд бүх асуудлыг зохицуулна гэдэг хүндрэлтэй. Сүүлийн үед хуулийн ажлын хэсгүүд, Тамгын газрын бусад алба, хэлтсүүдийн захиалгаар ч судалгаа хийж байна, Тамгын газрын бусад алба хэлтсүүдийн захиалгаар ч хийж байна. Цаашдаа УИХ-ын гишүүдийн зөвлөхүүд захиалга өгөөд эхлэх юм бол бид энэ бүрэлдэхүүнээрээ үнэхээр дийлэхгүй л дээ. Манай судлаачид орой 19, 20 цагаас нааш гэрийн бараа хардаггүй. Хагас , бүтэн сайнд ч суух нь ч бараг ердийн үзэгдэл. Захиалга энэ янзаараа нэмэгдэх юм бол нэг бол орон тоо нэмэх, эсвэл захиалгыг журамлах асуудал гарах байх.
Хэдэн судлаачтай вэ?
Судлаач 18, шинжээч 4, ахлах шинжээч 5 бий. Номын санд 4 ажилтан, нийтдээ 32 хүн байгаа. Манай судлаачдын 60 орчим хувь нь 30 хүртэлх насны залуус. Манай судалгааны төвд ахмад туршлагатай судлаачид ч бий, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагад ажилласан туршлагатай залуучууд ч бий. Эрдмийн зэрэг, цолтой 6 хүн байна. Ахмад судлаачид маань туршлагатай, харин залуучууд маань орчин үеийн мэдлэг чадвартай, мэдээллийн бааз ашиглах, хурдтай , ачаалалтай ажиллах чадвар эзэмшсэн хүмүүс. Манай хамт олон одоо ажлынхаа арга барилыг олоод багаар маш сайн ажиллаж байна.
Тогтвортой ажиллах нөхцөл нь ямар байна вэ?
Тангараг өргөсөн төрийн албан хаагч нар болохоор харьцангуй тогтвортой ажиллах ёстой. Төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийн статустай, референтийн зэрэглэлээр цалинждаг. Цалин харьцангуй бага. Манай судлаачид үнэхээр сэтгэлээрээ ажиллаж байгаа. Ачаалал их хэдий ч ажилдаа, судалгааны орчиндоо бүр орчихсон, хамтын олны уур амьсгал их сайхан, нэг тийм л хүмүүс байдаг юм. Гэхдээ цаашдаа өндөр мэргэжлийн мэргэшсэн судлаачдыг тогтвор суурьшилтай, ажиллуулья гэвэл цалин хангамж, ажлын нөхцөлийг нь бодолцох л учиртай.
Ажилтнуудаа чадавхжуулах чиглэлээр юу хийж байна вэ?
Судлаачдаа чадавхжуулах тал дээр өнгөрсөн хугацаанд нэлээд зүйл хийсэн. Бүх судлаачаа гадна, дотны байгууллагуудаас зохион байгуулж байгаа хурал семинар, хэлэлцүүлэгт оролцуулдаг. Аль болохоор л судлаачдаа өргөн мэдээлэлтэй болгохыг чармайдаг. Гадагшаа нэлээн явуулж туршлага судлууллаа. Аливаа судалгаа хийхэд хэлний мэдлэг их чухал. Тиймээс хэлний чадавхийг нь сайжруулахад нэлээн анхаарч байна. Бодлогын судалгааны арга зүйгээр, мөн тухайлсан салбараар хүмүүсээ мэргэшүүлэхийг зорьж, өөрсдөө бас бодлогын судалгааны арга зүйн зөвлөмжүүдийг гаргаж, сургалтууд зохион байгуулж байна, бусад орнуудын судалгааны албадын туршлагыг ч нэвтрүүлж байна.
АНУ-ын Конгресст гэхэд л зөвхөн төсвийн судалгааг бүтэн жил дагнаж хийдэг том баг ажилладаг юм билээ. Манайд хэдийгээр эдийн засгийн судалгааны баг байдаг боловч цаашдаа ялангуяа төсвийн болон макро эдийн засгийн шинжилгээний асуудалд илүү анхааръя гэсэн бодолтой байгаа. Парламент төсвийн асуудлаар өөрийн гэсэн судалгаа дүгнэлттэй байя гэвэл яг энэ чиглэлээр бид нилээд өндөр түвшинд бодлогын чанартай судалгаа хийх, төсвийн болон макро эдийн засгийн шинжилгээгээр мэргэшсэн баг ажиллуулах шаардлага бий. Эконометрикс буюу эдийн засгийн математик загварчлалаар бэлтгэгдсэн сайн боловсон хүчин байлаа гэхэд өндөр цалин, хангамжтай газар л ажиллаж байгаа шүү дээ. Мөн батлан хамгаалах , аюулгүй байдал хариуцсан мэргэшсэн судлаач ч хэрэгтэй. Парламентад зориулж зөвхөн нууцын зэрэглэлтэй материал дээр ажилладаг, судалгаа хийдэг ажилтан ч байдаг л юм байна. Шуурхай мэдээлэл , лавлагаан дээр ч орон тооны ажилтан дутагдалтай номын сангийн дөрвөн ажилтан маань хаанаа ч хүрэхгүй л байна.
Шинжээчдийн хувьд арай илүү аналитик түвшний ажлууд хийх ёстой. Судлаачид бол ресурс тал руугаа хайлт хийх, мэдээлэл боловсруулах үүрэгтэй гэх мэтээр ялгаа заагтай л байх ёстой. Гадаадад эксперт гэхээрээ тухайн салбараараа маш сайн мэргэшчихсэн шууд л асуултад хариулдаг хүмүүсийг хэлдэг шүү дээ. Шинжээчид судлаачдаас илүү туршлага хуримтлуулсан, оюун дүгнэлт хийх чадвартай байх ёстой .
Чиг үүргийн журам мөрдүүлэх нь чухал
УИХ-д өдөр тутмын үйлчилгээ үзүүлэх чиг үүргээ танай алба хэрэгжүүлж чадаж байна уу?
Ерөөсөө энэ Судалгааны төв л бүх судалгааг хийх ёстой, хийдэг гэвэл өрөөсгөл ойлголт. УИХ-ын Тамгын газрын бүх алба, хэлтсүүдэд судалгаа, мэдээлэл, лавлагааны чиг үүрэг бий. Гэхдээ өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Манайх хараат бус, өргөн хүрээтэй мэдээлэл судалгааг гаргаж өгч байхад, Байнгын хороодын зөвлөх, референтүүд нь түүн дээр нь ажиллаж ялангуяа хуулийн концепц боловсруулах, бодлого тодорхойлоход нь дэмжлэг үзүүлж зөвлөдөг бол хуулийн хэлтсийн зөвлөх, референтүүд судалгаан дээр үндэслэн хуулийн томьёололыг бэлтгэж өгөх, хуулийн хэлбэрт оруулахад нь туслах гэх мэтээр ажилладаг.
Судалгааны алба бол илүү том асуудлууд руу гүнзгий орох, бодлогын хувилбар дэвшүүлэх, бодлогын шинжилгээ хийх зэргээр ажиллана. Тийм учраас ажил үүргийн заагийг тодорхой болгосон журам гаргаж байгаа. Өнгөрсөн оны хувьд бид захиалагч нь хэн ч байлаа гэсэн бүх захиалгыг биелүүлэхийн төлөө л хамаг хүчээ шавхсан.
Бид яагаад тийм байдалд хүрсэн гэхээр эхний үед Судалгааны төвийн үйл ажиллааг нийтээрээ сайн ойлгохгүй байлаа шүү дээ. Гишүүд өөрсдөө ч сайн ойлгохгүй, бараг ийм нэгж байхын хэрэг бий юү гээд төсөв танаж хасах үед янз бүрээр ярьж байсан. Бас Тамгын газрын орон тоог хасах үед манай 10 гаруй ажилтныг цомхотгосон шүү дээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр ч бидний хийж байгаа ажлыг сайн ойлгоогүй хэрнээ шүүмжлээд л бичээд эхэлсэн. Тиймээс энэ ажлын асар их хэрэгцээ шаардлага байгааг ажлаараа л харуулъя гэсэн бодолтойгоор бид ажилласан.
Одоо бол судалгааны ажил чухал юм, хэрэгтэй юм байна гэдгийг хаа хаанаа ойлгож байх шиг байна. Гэхдээ дэмжье, томруулъя хүрээлэн болгоод тусад нь гаргая гэсэн яриа гараад л ирж байх жишээтэй. Гэтэл Парламентын Судалгааны төв гэдэг чинь бие даасан хүрээлэн бишээ, энэ бол Тамгын газраас парламентад үзүүлдэг үйлчилгээ гэдгийг бусад орнуудын парламентын судалгааны албадуудын жишээ хэлээд байхад, өмнө нь янз бүрээр байгуулж амьдрал дээр туршиж үзсэн хирнээ яриад байгаа нь ойлгомжгүй байдаг. Парламент хэр зэрэг чадавхитай байна, хэр зэрэг мэдээлэл дээр тулгуурлаж үндэслэл тооцоотой хууль баталж байна гэдгийг тодорхойлдог, зайлшгүй хэрэгцээтэй нэгжийг ингэж олон дахин нааш цааш болгох нь зохимжгүй гэдгийг ойлгох цаг болсон. Парламентын өөрийнх нь бүтцийн нэгж байж , шийдвэр гаргагчдад хамгийн ойр, хууль хэлэлцэх процесст үйлчилж тусалдаг шуурхай мэдээлэл , судалгааны ийм нэгж байх ёстой бөгөөд бид зөвхөн парламентад л үйлчилгээ үзүүлэх ёстой юм. Харин бие даасан бодлогын судалгааны хүрээлэнгүүд, think thank байгууллагуудын судалгааг хууль санаачлах эрх бүхий бүх субьектууд, бодлого боловсруулагчид хуулийн төсөл болон бодлого боловсруулах шатанд сайн ашигладаг байх юм бол гарч байгаа хууль, бодлого шийдвэрийн үндэслэл сайжирна гэсэн үг. Тэдгээр байгууллагуудын хийсэн судалгаа бидний ажлыг ч нилээн хөнгөвчлөх талтай байдаг. Сүүлийн үед парламентын судалгааны албадуудын байр суурь нилээд бэхжиж, ажил үйлчилгээний стандарт нь ч тодорхой болсон. Хөгжиж байгаа орнуудын парламентууд бүгд л ийм нэгжийг Тамгын газрынхаа бүтцэд ажиллуулж байгаа, УИХ-ын Тамгын газар ч гэсэн энэ нийтлэг жишгийн дагуу Судалгааны төвтэй болсон.
Конгрессийн Судалгааны албаны зохион байгуулалт ямар байдаг вэ?
Зөвхөн судалгааны захиалга авах, шуурхай лавлагаа, мэдээллээр үйлчлэх танхим нь манай судлаачдын сууж байгаа энэ танхимаас хэд дахин том юм билээ. Мэдээлэл хайлтын систем сайтай, цахим номын сан, номын фондтой, судлаачдын ойрын номын фонд дундаа судлаачид суугаад ажлаа хийдэг байх жишээтэй. Гэхдээ манайх ч гэсэн иймэрхүү зохион байгуулалттай ч гэсэн санасан хэмжээнд хүрч ажлын нөхцөл бүрдэж чадахгүй байна. Яваандаа улам сайжрах биз дээ.
Манай хувьд Тамгын газрын зүгээс нөөц боломжийн хэмжээндээ сайн дэмжиж байна. Ажлын нөхцөлийн хувьд боломжийн, заалны зохион байгуулалттай. Багаар ажиллах, хамтарч ажиллах, бие биедээ хяналт тавихад энэ зохион байгуулалт маань их зүгээр байдаг, ажлын үр дүнд ч сайнаар нөлөөлдөг.
Чуулганы завсарлагаанаар та бүхэн мэдээж гол ажлаа амжуулдаг байх. Ямар ямар чухал асуудлаар судалгаа хийж байна вэ?
Тэгэлгүй яахав. Бид чуулганы завсарлагаанаар дараагийн чуулганаар хэлэлцэх асуудлуудаар төлөвлөгөөт судалгааны ажлуудаа амжуулж хийдэг. Одоогийн байдлаар хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдэд холбогдох судалгааны сэдвүүдээ гаргаж судалгааны хэсгүүдэд нь хуваарилан өгч мэдээллийн баазаа бүрдүүлж байна. Бидний нилээн хүч тавьж байгаа нэг асуудал бол УИХ-ын дарга Д. Дэмбэрэлийн захиалгаар хийж байгаа Монгол улсын эдийн засаг, санхүү, бизнесийн харилцааг зохицуулж буй 100 хуульд концепцийн шинжилгээ хийх захиалгат ажил байгаа. Захиалгын дагуу бид төсөв, татвар, ашигт малтмал, банк санхүүгийн зах зээл, гадаадын хөрөнгө оруулалт, аж ахуйн нэгжийн тухай хууль, иргэдийн өмчлөл, өмчийн харилцаа, газрын харилцаа, болон бусад харилцааг зохицуулж буй бүх хууль тогтоомжуудын концепцийг бодлогын түвшинд нэгдсэн байдлаар дүн шинжилгээ хийх, хууль хоорондын уялдаа, эдийн засгийн орчны эрх зүйн зохицуулалтын төлөв байдлыг тодорхойлох ёстой. Өнгөрсөн үедээ дүн шинжилгээ хийж ирээдүйгээ зөв тодорхойлоход энэхүү судалгаа системтэй мэдээлэл болно байхаа. Мөн төмөр замын бодлогын асуудал, таваар түүхий эдийн бирж, хот тосгоны эрх зүйн байдал, агаарын бохирдлын асуудал зэрэг олон асуудлаар судалгаа хийж байна.
Баярлалаа. Танай ажилд амжилт хүсье.
Л. Болормаа Эх сурвалж: www.inet.mn

Солонгос дахь Монголчуудын нийгмийн хамгаалалын асуудал социологийн судалгаанд

Сүүлийн 10 гаруй жил Монгол улсад амжиллтай хийгдэж байгаа улс төр-эдийн засаг-нийгмийн хүрээнд хийгдсэн өөрчлөлт шинэчлэлтүүд нь Монголчуудыг үндсэн хуулийнхаа "Монгол улсын иргэн нь улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй" гэсэн заалтыг бүрэн хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлсэн. Єнөөдөр НХХЯ "албан бус тоогоор гадаадад 100.000 гаруй Монгол улсын иргэн оршин суугаа" гэсэн тоог баримталдаг юм байна. 100,000 гаруй хүмүүсийн 65.000 гаруй Казахууд, тэдний 24.000 гаруй нь Монгол улсын харъяатаас гарсан, 10.000 гаруй нь Казахстнаас буцаж ирсэн.
Гадаадад дахь Монголчуудын тоо жил ирэх улам залуужиж хүрээгээ тэлж байна. 2,4 сая хүн амтай Монгол улсын хүн амын хичнээн нь, хэдий хэрийн хугацаагаар, ямар нөхцөл орчинд гадаадад сурч, ажиллаж амьдарч байгаа вэ? Энэ байдал манай эдийн засагт ашигтай юм шиг боловч цаанаа ямар хор хохирол учруулж байна вэ? Монгол улсын хүн ам зүйн байдал болон нийгмийн бусад салбарын хөгжилд ямар нөлөө үзүүлж байна зэрэг маш олон асуудлуудаар томоохон судалгаа бүхий ул суурьтай дүгнэлт хийгдээгүй болохоор манай төр засгаас ч алсын хараатай, тодорхой бодлого өөдий хүртэл гаргаж чадахгүй байгаа нь ойлгомжтой юм.
1990-ээд оны эхэн үед дэлхийн Монголчууд гэдэг ойлголтонд Халимаг, Буриад, Цахар, Євөр Монголчуудыг оруулж байсан бол сүүлийн үед Монгол үндэстний хүн амын өсөлтөөс үл хамааран дэлхийд тэдний тархан суусан байршлаар нь АНУ-ын Монголчууд, Австралийн Монголчууд, Германы Монголчууд, Солонгосын Монголчууд, Японы Монголчууд хэмээх шинэ нэр томъёо Монгол хэлний үгсийн санд орж ирлээ, Аливаа шинэ нэр томъёо судалгааны шинэ объектыг агуулдаг зүй тогтлын дагуу шинэ орчинд дасан зохицож, нийгмийн шинэ бүлэглэл болж байгаа Монголчууд өөрсдийгөө шинэ орчин нөхцөлд судлах, илүү их таниж мэдэх сайхан боломж гарч байгаа юм бишүү??
Гадаад дахь Монголчуудын хөдөлмөр эрхлэлт
Нийгэм эдийн засгийн хөгжлөөр дорой, хүн амын орлогын түвшин доогуур, Нийгмийн үйлчилгээний салбарууд нь ард түмнийхээ хэрэгцээг хангаж чадаагүй байгаа улс орны хөдөлмөрийн чадвартай, нийгмийг хөдөлгөгч гол хүч нь болдог 20-40-өөд насны залуучууд болон сэхээтнүүдийн дийлэнх нь гадаадад сурч, амьдрах хүсэл зорилготой байдаг зүй тогтлыг бид өөрийн улсын жишээн дээр мэдэрч байна. Хүн амын ийм шилжих хөдөлгөөнд нийгмийн тогтворгүй байдал, улс төрийн дэглэм, дайн самуун зэрэг хүчин зүйлүүдээс илүү Дэлхийн даяарчлал болон улс орнуудын нийгмийн хөгжлийн ялгаа улам ихсэж байгаа нь нөлөөлж байна. Тухайлбал 200 жилийн өмнө дэлхийн баян ба ядуу орны 1 хүнд оногдох баялагийн ялгаа 2:1 байсан бол өнөө үед Швейцарь, Мозамбикийн ялгаа 400:1 болсон байна.
Монголчууд бид үнэт зүйлсийнхээ үнэлэмжийг алдаагүй, түүнийгээ мэдрэх мэдрэмжээрээ зарим үндэстэнгээс илүү өндөр үзүүлэлтэй билээ. Иймээс гадаадад амьдардаг Монголчууд төрөлх эх орон, элгэн садандаа ямагт эргэх холбоотой байдаг учраас гадаадын бусад цагаачидтай адилгүй байдаг. Гэхдээ зарим тохиолдолд үүнийг Монголд цагаачлал эхлээд удаагүй, мөн өмнөх үеийн тодорхой хэмжээний боловсролтой давхраа үүнд хамрагдаж байгаа зэрэгтэй холбож үзэж болох юм. Хойшид эх нутагтаа эргэх холбоотой байдал хэрхэн үргэлжлэх нь тодорхойгүй. Монгол орны цагаачлал маш их залуужиж, зарим улсад хүйсээрээ зааглагдан гарч байна юм. Солонгост Монгол эрэгтэйчүүд их байхад Унгар, Чехид үүний эсрэг байх жишээтэй. Германид Монголоос залуучууд маш их олноороо сурахаар очиж байна. Монголчуудын ийнхүү гадагш гарч байгаа шалтгаануудаас:
1.Мөнгө цуглуулж амьжиргаагаа дээшлүүлэх
2.Єндөр боловсрол эзэмшихийн тулд гэсэн 2 шалтгаан зонхилж байна.
Нэгэнт хүлээн зөвшөрөгдсөн нийгмийн энэ үзэгдлийг зхицуулах зорилгоор төрөөс "Гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай" хууль 2001 онд батлан энэ хуулинд заасан шаардлагыг ханган зөвшөөрөл авсан 14 байгууллага Солонгос, Япон, Израиль, Казахстан, Чех, Унгар, ОХУ, Макаод ажиллах хүч гаргаж байна. Тухайлбал, Солонгосын жишээн дээр Монголын "Заг" компани 1998оны 5-р сараас 2002 оны 12-р сар хүртэл нийт 990 хүнийг, дараа нь "Монгол ньюс" компани 2003 оноос 3000 гаруй гэрээт ажилтан Солонгост оруулж ажиллуулж байна. Монгол-Солонгосын харилцаа эрчимтэй хөгжиж эхэлсэн 1990-ээд оноос Монгол улсаас хүмүүсийн цуваа хөвөрсөөр тэдний тоо 1996-1997 оноос өнөөг хүртэл 13.000-19.000 хүний тоонд тогтмол хэлбэлзэж ирсэн байна. 7-8 жил амьдарсан хүмүүс, багаасаа энд ирээд нийгэмшилд орж байгаа залуучууд ч багагүй байдаг. Энэ бол БНСУ-д Монголчуудын нийгмийн нийтлэг бүлэг бүрэлдэн тогтож байгаа төдийгүй Институтчлэл болж байгааг нотлож байна. Ийм үзэгдэл Германийн, АНУ-ын Монголчуудын дунд ч элбэг гарч байна. Социаль системийн нэг хэлбэр буюу Институтийг агуулга талаас нь авч үзвэл тодорхой нөхцөлд хүмүүсийн зүгээс хийж болох үйлдэл, хүмүүсийн зан байдлыг зорилго чиглэлтэйгээр стандартчилсан өөрөөр хэлбэл зан төрх, үйлдлийг тодорхой зорилго чиглэлийн үүднээс загварчилсан систем байдаг.
Мөн гадагшаа гарч байгаа Монголчуудын урсгалтай хамт гадаадынхны ялангуяа Хятадуудын дотогшоо орох урсгал эхэлж байна. Монгол улсад энэ 6 сарын байдлаар 77 орны 12439 иргэн амьдарч байгаагаас ихэнх нь Хятадууд, бүртгүүлээгүй, визийн зөрчилтэй байгаа хүмүүсийг Хятадууд л мөн манлайлж байна.
Саяхан болтол ажиллах хүч экспортолдог байсан(1970-аад оноос нийтдээ 2 сая хүнээ гадаадад ажилуулж байсан) Солонгос улс гадаадаас ажиллах хүч орж ирэх боломжтой цагаачлалын энэрэнгүй бодлого баримтлах болсноор дэлхийн 20 гаруй орноос 275.000 гаруй гадаадын хөдөлмөрийн цагаачид хууль бусаар оршин сууж байна. Манай улс энэ улсаас олон хүмүүс энэ улсад ямар нөхцөлтэй ажил эрхэлдэг бол? Цаашдаа засаг төр тэдэнд санаа тавьж эзэнгүй сүрэг шиг бүү болгоосой, Солонгос дахь Монголчуудын тулгамдсан асуудлыг мэдэх зорилгоор ШУТИС-ийн Хүмүүнлэгийн сургуулийнхан 2 удаа социологийн ерөнхий судалгаа авсан билээ.
Эх сурвалж: www.tsahimurtuu.mn
“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний цар хүрээ, хэрэгжилт, үр дүнд хөдөлгөөний хяналт- шинжилгээ, үнэлгээ” судалгааны тайлан

УИХ- аас 2001 онд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай“ хуулийг баталснаар төрөөс үзүүлж байдаг нийгмийн хамгааллын нэг чухал дэд салбар үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн таатай орчин бүрдсэн. Өнгөрёөн хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн байгууллага жилд дунджаар 40 мянга орчин хүнийг бүртгэн авч дотоодын хөдөлмөрийн зах зээлд ажлын байраар хангаж иржээ.
Үндэсний болон орон нутгийн түвшиний хөдөлмөр эрхлэлтийн байгууллагууд иргэдэд хөдөлмөрийн зах зээлийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, сул ажлын байранд зуучлах, мэргэжил, ур чадвар олгох болон давтан сургалтанд хамруулах, ажил олгогчийг дэмжих арга хэмжээ зэрэг үйлчилгээ үзүүлж байна. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд оролцогч талуудын өгч байгаа үнэлгээг судлах замаар энэ салбарын үйл ажиллагааны чанар хүртээмжийн байдалд үнэлэлт өгөх, үйлчилгээг боловсронгуй болгох арша замыг тодорхойлох зорилготой судалгааг хийлээ.
Судалгаанд ашигласан арга зүй
Оролцогч талуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд өгөх үнэлгээг судлахдаа нийгмийн судалгааны тоон болон чанарын аргыг хослуулан ашигласан. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, тайлан, бусад материалуудад дүн шинжилгээ хийх замаар чанарын судалгааны хамрах хүрээ, анкетын асуулга, ярилцалгын шалгах хуудас зэргийг боловсруулсан.
Судалгааны зорилго, зорилтуудад хүрэхийн тулд тоон болон чанарын судалгааны аргуудыг хослуулан хэрэглэсэн юм. Тухайлбал: . Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээгээр үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдийн үнэлгээг тодорхойлоход урьдчилан боловсруулсан анкетын асуулгын аргаар харин сургалтын байгууллага, ажил олгогч, банк болон хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын ажилтан нартай хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний талаар гүнзгийрүүлсэн ярилцлага, кейс судалгаа зэрэг чанарын судалгааны аргуудыг ашиглан судалгааг хийсэн болно.
Урьдчилан боловсруулсан ярилцлагын удирдамж, шалгах хуудсыг ашиглан ганцаарчилсан ярилцлагыг явуулсан. Судалгааг Монголын Лектор төвийн судалгааны баг хийж гүйцэтгэнэ.
Анкетын асуулгын судалгаанд хөдөлмөр эрхлэлтийн ямар нэгэн үйлчилгээ авсан үйлчлүүлэгчдийг хамруулсан нь тухайн үйлчилгээний талаарх иргэдийн санал бодлыг судлах арга зүйгээс ялгаатай байсан юм.
Судалгааны хамрах хүрээ, түүвэрлэлт
Захиалагчтай байгуулсан гэрээний дагуу нийт түүврийн хэмжээг пропорциональ магадлалт түүврийн зарчимд тулгуурлан тодорхойлсон болно.
Үндэсний хэмжээнд судалгааг явуулах үүднээс хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хөдөлмөрийн зах зээлийн 2007 оны төлөв байдлын тухай танилцуулгын үзүүлэлтийг ашиглан түүвэрлэлт хийсэн. Судалгаанд газар зүйн бүх бүсийг төлөөлсөн Улаанбаатар хотын Багануур, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүд болон Архангай, Хэнтий аймгуудаас тус бүр зургаан сумыг хамрууллаа.
Судалгаанд хамрагдсан хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсүүдийн 2007 оны мэдээллийн сангаас үйлчлүүлэгчдийн нэрсийн жагсаалтаас санамсаргүй түүвэрлэлтийг хийж нэгж бүрт тухайн оны нийт үйлчлүүлэгчдийн 7 хувийг хамарсан байдлаар хийсэн. Гэхдээ бүх үйлчилгээг жигд хамруулах, сонгосон үйлчлүүлэгч байхгүй тохиолдолд оруулах зорилгоор тодорхой нөөцийг нэмж авсан.
Мэдээлэлт цуглуулалт ба боловсруулалт
Мэдээлэл цуглуулах ажлыг 2007 оны 10-11-р сард зохион байгуулж явуулав. Мэдээллийг анкет асуулгын тусламжтай цуглуулсан бөгөөд асуулга нь дараах бүтэцтэй болно:
Нүүр хуудас
Судалгаанд оролцогчийн талаарх мэдээлэл
Судалгаанд оролцох урьдчилсан нөхцөл
Хөлөлмөр эрхлэлтийг дэмжиж үйлчилгээг авагчийн талаарх нэмэлт мэдээлэл
Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс
Хэлтсийн ажиллагсдын ёс зүй
Үйлчилгээний талаарх сэтгэл ханамжийн байдал
Зуучлуулсан ажлын байрны талаарх мэдээлэл
Нийтийг хамарсан ажлын талаарх мэдээлэл
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний үр нөлөө
Асуулгын агуулга, асуултуудын логик дэс дараа, томъёолсон байдал зэргийг магадлах үүднээс Багануур дүүрэгт туршилтын судалгаа хийсэн юм. Туршилтын судалгааны явцад гарсан нэмэлт саналуудыг үндэслэн Асуулгын маягтыг эцэслэн боловсруулсан /Асуулгыг хуудсыг Хавсралтаас харна уу/.
Түүвэрлэлтэд хамрагдсан дүүрэг /аймаг/ сумдад судалгааны багийн гишүүд өөрсдөө биечлэн очиж ажиллахын зэрэгцээ тухайн нэгжид ажиллаж амьдарч байгаа судалгааны аргазүйн мэдлэгтэй хүмүүсийг орон нутгийн гэрээт ажилтнаар авч ажиллуулсан нь судалгаанд зарцуулах хугацааг хэмнэх, судалгаанд хамрагдах хүмүүсийг зөв олж тогтоох, орон нутгийн онцлог нөхцөл байдлыг ойлгох, үнэн бодитой мэдээлэл олж авахад ихээхэн ач холбогдолтой байсныг дурьдах нь зөв болов уу.
Мэдээллийн шинжилгээ
Өрхийн асуулгын судалгааны өгөгдлийн санг үүсгэж шинжилгээг хийхдээ SPSS-11.5 програмыг ашигласан болно. Хамаарлын хүснэгт, энгийн тайлбар үзүүлэлтүүдийг тооцох статистик аргачлалыг мэдээллийг шинжлэхэд ашиглав.
Чанарын судалгааны талаар
Сургалтын байгууллага, ажил олгогч, банк болон хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний талаар ярилцахдаа чанарын судалгааны аргуудыг ашигласан болно. Ялангуяа шийдвэрлэх арга зам, зохион байгуулалт, удирдлага, санхүүжилтийн асуудлуудыг тодруулахад чанарын судалгааны гүнзгийрүүлсэн ярилцлага, кейс судалгааны аргуудыг өргөнөөр ашигласан.
Чанарын судалгааны үр дүнг арга тус бүрээр нь нэгтгэн дүгнэсэн бөгөөд энэхүү тайланд нэмэлт мэдээлэл, тайлбар, шигтгээ болгон оруулсан. Гүнзгийрүүлсэн ярилцлагад хамрагдсан хүмүүсийн нэрсийг хавсралт 1-ээс харна уу.
Судалгааны явцад гарсан зарим бэрхшээл, хүндрэл
Үйлчлүүлэгчдээс анкетын асуулгын судалгааг авахад цаг хугацаа бага байсан тул хөдөлсөр эрхлэлтийн байгууллагын ажилтан нараар үйлчлүүлэгчдийг заалгах тохиолдол нийтлэг байв. Энэ байдал нь зарим нөхцөлд үйлчлүүлэгчид өөрсдийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд хүндрэл учруулж байв.
Судалгааны асуулгыг 2005 онд тус байгууллагаар үйлчлүүлсэн Үйлчлүүлэгчидтэй ярилцах замаар бөглөж байсан тул тэднийг олоход ихээхэн цаг хугацаа шаардагдаж байв. Түүвэрлэлтийн дагуу үйлчлүүлэгчдийг хайхад хаяг нь буруу байх, холбоо барих утас байхгүй байх, мөн ажилтай нөхцөлд уулзах завгүй байх зэрэг бэрхшээлүүд нийтлэг тохиолдож байв. “хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний цар хүрээ, хэрэгжилт, үр дүнд хөндлөнгийн хяналт –шинжилгээ, үнэлгээ” судалгааны ажлын гол үр дүн нь хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний өнөөгийн байдал, сайжруулах арга замыг тодорхойлсон дүгнэлт зөвлөмж бүхий тайлан байлаа.
Тайлангийн бүтэц
Энэ хөндлөнгийн хяналт шинжилгээ, үнэлгээний тайлан нь үндсэн гурван бүлэгтэй ба эдгээр бүлгүүд нь тус бүрдээ дээд бүлгүүдээс бүрдэнэ. Нэгдүгээр бүлэгт судалгааны ерөнхий үр дүнг танилцуулсан болно. Хоёрдугаар бүлэгт судалгааны үр дүн болон бусад материалуудад суурилсан хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний хэрэгжилт, үр дүнгийн байдалд хийсэн хөндлөнгийн дүн шинжилгээг багтаасан бол гуравдугаар бүлэгт судалгаанаас хийх дүгнэлт, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг боловсронгуй болгох арга зам, зөвлөмжийг багтаасан доорх бүтэцтэй болно. Үүнд:
oХөдөлмөрийн зөх зээлийн болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны ерөнхий чиг хандлага, тэдгээрийн уялдаа зохицуулалт
oХөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны чанар, хүртээмж
oХөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны үр нөлөө, нийгмийн сэтгэл зүй, түүний учир шалтгаан
oХөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны ололт, дутагдалтай асуудал
oЕБС-ийн сурагчдийн мэргэжил сонголтын талаар
oДүгнэлт, цаашид анхаарах асуудал
Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын мэргэжилтнүүдэд урьдчилан танилцуулж тэдгээрийн саналыг судалгааны тайланд туслах уулзалтуудыг 3 удаа зохион байгуулсан юм.
Зарим шаардлагатай мэдээллүүдийг судалгааны тайланд хавсралтаар оруулсан ба судалгааны асуулгаар авсан мэдээллийн дагуу үүсгэсэн өгөгдлийн сан болон боловсруулалтын үр дүнгийн хүснэгтүүдийг дискэнд бичиж захиалагчдад хүлээлгэн өгсөн болно.
Залуу нас хаана дуусч, хөгшрөлт хэдийд ирдэг вэ

Кентийн их сургуулийн доктор Доменис Абрамс “Гэхдээ асуултад хэдэн настай, ямар үндэстний хүн хариулж байгаагаас олон зүйл шалтгаалдаг. Гэхдээ бидний гаргасан дундаж өндөр магадлалтай гэжээ”
Асуулгад оролцсон 15-24 насныхан хүний залуу насыг ердөө 29 гэж үздэг агаад хөгшрөлт 54 наснаа эхэлдэг гэсэн байна. Гэтэл өндөр настай тухайлбал 80-аас дээш насныхан хүний амьдралын мөчлөгийг 17-42, 42-67, 67 дээш гэж хуваан үздэг байна.
Португальчууд залуу нас 29 хүрээд дуусдаг гэж үзэж байхад, кипр хүмүүс 45 нас хүрээгүй бол залуу гэж үздэг гэнэ. Харин хөшрөлтийн тухайд португальчууд 51 наснаас хойш найдлага байхгүй гэж байхад бельгчүүд 67 наснаас хойш л хөгширч эхэлнэ хэмээн тооцдог аж.
Аль ч мөчлөгөөр авч үзсэн Европын хүн ам өтөлж байна гэж судлаачид дүгнэжээ. Өнгөрсөн жилийн байдлаар хүн амын 16 хувийг 65-аас дээш насныхан эзлэх болж, анх удаагаа 18 доош настнуудаас тооны хувьд илүү гарчээ.
СУДАЛГАА ЮУ СОЦИОЛОГИ УУ?
/Социологич Р.Сэлэнгэ/
Ихэнх нь хүмүүс социологи гэдэг үгийг саяхнаас сонсож дасаад байгаа бөгөөд энэ үгний хамт судалгаа гэдэг ойлголт төсөөлөгддөг байх. Үнэндээ тийм байна гээд буруутгаад байх зүйл байхгүй л дээ.Хүмүүс социологийг хүмүүсээс ярилцаж бас анкет бөглүүлэх байдлаар ямар нэгэн асуудлыг тодруулах судалгаа хийдэг ухаан гэж ойлгох бөгөөд зарим хүмүүсийн хувьд социологич гээд тусгайлан мэргэжил олгоод байх шаардлагатай эсэхэд ч бас эргэлзэдэг. Манайд социологи гэж байхгүй гэж мэтгэлцэх хүмүүстэй би цөөнгүй таарч явсан. Хэрэв социологийг энэ мэт судалгаа хэмээн ойлговол социологи байлгүй яах вэ, харин социологичдын шаардлага л үгүй болчих байх. Учир нь хатуухан хэлэхэд социологич гэх бид, бидний багагүй хэсэг нь тэр судалгаа гээчтэй л хөөцөлдөж, судалгааг мэргэжлийн хүн хийдэг юм гэдгийг л ойлгуулчих санаатай л зүтгэсээр яваа шүү дээ. Үнэндээ социологи бол судалгаа юм гэж үү. Уг нь бол тэрхүү судалгааг ашиглан түүхий эдээ цуглуулж зах зээлд эрэлт бүхий бүтээгдэхүүнээ өргөн барих тусгай захиалгат үйлдвэрлэгчид. Бүтээгдэхүүн маань зөвхөн нийгмийн захиалгаар нийлүүлэгддэг. Тэгвэл жинхэнэ социологи гэж юу гэдэг асуулт гарч ирэх нь зайлшгүй. Энэ тухай бичлэгийнхээ төгсгөлд хэсэгт бичих болно. Юуны өмнө хүмүүсийн сүүлийн үед ихээр асууж, басхүү санал бяцхаан зөрөлдөөд байгаа нэгэн асуудлын талаар энд бичье.

Мундаг ухаантай мэддэг улс янз бүрээр, бичдэг юм билээ. Байна, байхгүй гэж маргалдах нь чухал биш харин яагаад байгаа эсэх талаар тодруулах “асуудал”гарч ирэв гэдэгт нь илүү анхаарал хандуулаад үзэцгээе.
Ихэнх хүмүүсийн хувьд энэ нь анагаах ухаан, эрх зүй, эдийн засаг зэрэг шиг нарийн сайн хэлж мэдэхгүй ч заавал байх шаардлагатай, түүнгүйгээр хүмүүс бид балрах тийм хэмжээнд ойлгогддоггүй л дээ. Тийм түвшинд хүрэх хэмжээнд үнэндээ монголд бүү хэл олон улсад хөгжөөгүй байгаа. Хөгжингүй гэх олон улсад нийгмийн эгзэгтэй үе бүхэнд нийгэм ч, удирдагчид ч бүгд социологичдын үгийг нэнэ тэргүүнд сонсдог. Тэр ч утгаараа энэ цаг мөчид тэдний энэхүү оролцоо илт үгүйлэгдээд байгаа хэрэг.
Тэгвэл Монголд Социологи байна уу? Гэдэг асуултад хариулахын тулд Монгол дахь Социологийн хөгжлийн үйл явц, үе шатны тухай товч дурьдая.
Социологи нь өөрөө нийгмийн гэх шинжлэх ухаанууд дотроо хамгийн залуудаа ордог. Монголд энэ шинжлэх ухааныг хөгжүүлэх оролдлого мөн л тэрнээс ч хожуу эхэлжээ. Хойд хөрш ахад энэ шинжлэх ухааныг хэрхэн ойлгож хүлээж авч байсан нь манайд шууд хуулбарлагдан бууж байсан хэрэг. Хрушевын “бүлээрлийн үе” хэмээх зурвасхан хугацаанд амжаад эх сууриа тавьсан энэ ухааны монгол дахь анхдагч нарын ихэнхи нь одоо тэнгэрт хальжээ. Анхны судалгааг хэрэгжүүлж үзэж байсан тэр эрхэм эрдэмтэд шинэ зүйл ухааныг нэвтрүүлэх үүднээс хэрэндээ сайтар ойлголттой болох гэж хичээж байсан нь мэдээж. Энэ шинэ ухааныг эхлүүллээ, үргэжлүүлэх хүмүүс хэрэгтэй гэдэг үүднээс тэр нэгэн цаг үед шинэхэн боловсон хүчин болж байсан философийн төгсөгчдийг татан оролцуулав. Тэр үед философи, математикийн ангид толгойтой мундаг оюутнууд их суралцдаг байсан байхаа одоо тэд бүгд социологийн ахмад буурал эрдэмтэд болчихсон. Нийгмээ хэнээс илүү мэдэрдэг муухан зөн билэгтнээс дутахгүй улс байдаг. Ямарч байсан цоо шинэхэн социологийг хариуцах эзэнтэй болгосон нь энэ ухаан Монголд тодорхой хэмжээнд хөгжих эх сууриа тавьж чадсан хэрэг байлаа. Эзэн олж тавиад л орхивол энэ нь мэдээж хол яюахгүй л дээ. Зүй ёсоороо институтжих үйл явц өрнөж эхлэв. Шинжлэх ухааны академи дээр нэгж нээсэн нь анхны томоохон гараа байлаа. Өөр мэргэжлээс урвуулчихсан хэдэн “бөөн дурын” гэгдмээр идэвхтэй эздээс гадна жинхэнэ мэргэжлийн боловсон хүчин хэрэгтэй байв. Орос ах нарын бичсэн номноос л иймэрхүү гэж ойлгоод хэрэндээ бас өөрсдийнхөөрөө монголчлоод зүтгэж явсан тэдэнд маань номын дууг ёсоор нь сонсоод ирсэн залуус ихээ хэрэгтэй байсан нь мэдээж. Тэд эхлэлийг нь тавьчихсан, байх хэрэгтэй гэдгийг тодорхой хүрээллийнхэнд ойлгуулчихсан, тэгэхээр одоо өргөжүүлэх хэрэгцээ нэн тэргүүнд шаардлагатай байв. Атар газрын шан татагчид болсон ахмад үеийнхний үүрэг зөвхөн шинжлэх ухааныг оруулж ирсэн гэдгээр хязгаарлагдаагүй бөгөөд судалгааны их олон салбар, сэдвийн хүрээнд ч мөн л эхлэлийг тавьж чадсан юм. Ингээд 80-аад оны эхээр ерөнхий боловсролын сургуулийг шинэхэн төгсөгчдийг социологич хэмээх мэргэжил эзэмшүүлэхээр орос ахын төрсөн шахам дүү орнууд уруу илгээлж эхлэв. Казань, Минскийн их сургуульд гээд л төгсөөд ирсэн цөөн эдэн мэргэжилтнүүдийн тусламжтайгаар эх орондоо мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх томоохон алхмыг хийж эхэллээ. Номын дууг нь ёсоор нь сонссон мэргэжлийн социлогичдын хувьд Монголын социологийн хөгжилд гүйцэтгэх чухал үүрэг их байсан бөгөөд өөрсдийн сурсан мэдснийг бусдад зааж, залгамж үеэ бэлтгэх явдал хамгийн чухал л байв. 1991 онд МУИС-д социологийн мэргэжлийн салбар нээж, анхны оюутнуудаа мөн нь философийн ангийнхаас шигшин авч бэлтгэж, дараа дараагийн мэргэжилтэнг бусад мэргэжлийн адилаар элсэлтийн шалгалтад тэнцэгчдээс бэлтгэх болов. Эхний төгсөлтүүд маш цөөн тооны төгсөгчтэй, философиор суурилсан багш нар, философиор суурилсан оюутнууд дээр нь социологи гэдгийн талаар “а” ч байхгүй зах зээл. Бэлтгэгдсэн мэргэжилтнүүд хангалттай түвшинд бэлтгэгдэж чадаагүй ч үнэндээ “социологич” хэмээх мэргэжлийн Монголдоо бэлтгэж чадсан гэдэг нь хамгийн чухал зүйл байлаа. Анхны төгсөгчдийн нилээдийг нь багш болох хувь заяа хүлээж байлаа. Зарим нэг нь шинэ мэргэжил эзэмшин өөр салбараар ажиллах болов.
Ямар ч байсан Монголд социологийг оруулаад ирж боловсон хүчинтэй, институттай болгож чадсан нь Монголд социологи хөгжих эх суурийг тавьсан эхэн үе байв, гадаад улсад мэргэжлийн цөөхөн ч гэсэн боловсон хүчин бэлтгэж мэргэжлийн боловсон хүчинтэй болж, тэднийхээ оролцоотойгоор үндэсний боловсон хүчин бэлтгэх институтыг бий болгож, бас бүтээгдэхүүн гарга эхэлсэн нь эх суурийг өргөжүүлэх дараагийн томоохон алхам болсон юм. Ахмад үе, мэргэжлийн анхдагчдын аль аль нь өөрсдийн түүхэн үүргээ боломжийн түвшинд биелүүлсээр ирсэн бөгөөд дараагийн гэгдэхээр үе нь үнэндээ 2000 он хавьцаагаас эхлэлтэй.
Хүний хөгжлөөр бол одоо л өсвөр насандаа нийгмийн төрхөө олчих санаатай зүтгэж явна. Энэнээс илүү хөгжих ёстой гэж буруутгавал бид хүлээн зөвшөөрнө. Бид чинь “гоц авъяастан” учир насанд хүрэгчдээс ч илүүг бүтээж чадна. Биднээс яг өнөөдөр насанд хүрэгчдийн хийж чадах бүхнийг нэхвэл бид чадлаараа дөхүүлээд хийхийг оролдоно. Гэхдээ өдий хүртэл яагаад насанд хүрээгүй байгаа юм бэ гэж зэмлэвэл бид бусдаас хүүхдийн хөгжлийг түргэтгэх амин дэм яагаад өгөөгүй юм бэ гэж хариулах болно.
2000 оноос ямар нэг хэмжээнд практик социологийг хөгжүүлэх, тэр дундаа зах зээлийн бүтээгдэхүүн болгох оролдлогууд өөрийн тун жижигхээн ч гэсэн байр суурийг олж эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл энэ үеэс та бүхэн судалгаа гэдгийг сонсож, мэдэж эхэлсэн хэрэг. Нийгмийн хэрэгцээ их байсан ч тэр үед социологчид зах зээлд өрсөлдөх, өөрийн эзлэх зүй ёсны байр сууриа олж авахад дэндүү балчирдаж байлаа. Гэхдээ тэр үеийн өнөөдрийнхтэй харьцуулах хэрэггүй. Байдал бидэнд илүү ашигтай болж эхэлсэн шүү. Хэн нэг мундаг бодлоготон, зүтгэлтэн, удирдагч хичнээн ухаантай байлаа ч зөвхөн өөрийн мэдлэг, туршлага, зөн совингоор олон асуудлыг шийдэхгүй гэдгээ мэдэх болж, нийгмийн зүй ёсны хөгжлийг залахын тулд хэрхэх ёстой, яавал зөв эрүүл,тогтвортой хөгжүүлэх үндсийг боловсруулахын тулд жинхэнэ мэргэжлийн социологчдын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг ч хаяанд тулж ирээд байна. ШИнэ залуу боловсон хүчин маань түрүүлж ургасан чихнээс хожуу ургасан эвэр урт гэдгээр мэдлэг, чадвар, туршлага, өрсөлдөх чадвараар жилээс жилд сайжирсаар байгаа гэдгийг та бүхэнд хэлмээр байна. Жинхэнэ утгаар социологи хөгжиж, нийгэмдээ жинхэнэ үүргээ биелүүлж эхлэх цаг үе ойрхон байгаа шүү. Үүнд ахмад, дунд шинэ залуу үеийн социологи хэмээх гайхамшигтай ухаанд ямар нэг хэмжээгээр нэгдсэн, татагдсан хүн бүхэн өөрийн үүрэгтэй гэдгээ ойлгож, хариуцлагатай байхыг хүсч байна. Миний мэддэг чаддаг гэж юу байхав дээ, гэхдээ надаас тоож асуувал хичээнгүйлэн туршлагаасаа хуваалцахад бэлэн, залгамж үеээ бэлтгэх нь бас л миний үүрэг бөгөөд энэ үүднээс өөрийн хувь оролцоог нэмэрлэхийг хүсч явдаг шүү.
Эх сурвалж: http://injidee.blogmn.net/
Subscribe to:
Posts (Atom)