ГЭР БҮЛИЙН МАРГААН ХАРИЛЦААГ БЭХЖҮҮЛДЭГ

Британийн өнөөгийн дунд зэргийн айл өрхөд өдөрт гурван удаа хэрүүл маргаан болдог байна. "Дейли телеграф" сонин социологийн нэн шинэ судалгааны дүнг иш татан ингэж бичжээ. Олонхи тохиолдолд ингэж түр тар хийх нь уддаггүй, дунджаар 5 орчим муинут үргэлжилдэг байна. Гэсэн ч жилд Британийн нэг айлынхан бие биедээ хандах хандлагаа өндөр дуугаар илэрхийлэхэд бүтэн дөрвөн өдөр зарцуулдаг ажээ.

Гэр орондоо болон ажил дээрээ үүрдэг тэр их ажлын ачаалалд олонтоо ундууцдаг эмэгтэйчүүд голдуу хэрүүл маргаан эхлүүлдэгийг санал асуулга харуулсан байна. Ингэхдээ үр хүүхдүүд нь тус дэм болдоггүйд эцэг, эх нь уурлах явдал британийн айл өрхүүдэд түр тар хийх хамгийн их газар авсан шалтгаан байдаг ажээ. "Үнэтэй зочид буудалд буучихсан юм шиг" гэсэн хэллэг одоо британичуудын дунд хамгийн их хэрэглэгддэг болсон байна.

Бас нэг хямралтай бүс нь телевизийн нэвтрүүлэг гэнэ. Үүний эргэн тойрон дахь маргаан мөн л дуугаа өндөрсгөх явдлаар дуусдаг ажээ. Ялангуяа зочин гийчдийг явсаны дараа аяга тавагийг хэн угаах асуудал хэрүүл маргаан дэгдээдэг тоогоор гуравт орж байна.

Гэвч британийн социологчид гэр орны маргааны санаандгүй нааштай талыг ч илрүүлжээ. Энэ маргаан нь эцэг, эх, хүүхдүүдийн харилцааг бэхжүүлдэг болж таарч байна. Учир нь ийм хэрүүл маргаан нь цухалдлаа дарах боломж олгож, түүнчлэн хүний сэтгэцийн байдалд чухал "гэмших санаа" төрүүлдэг ажээ.

No comments: