Хэн нь илүү завтай вэ? Эрэгтэй хүн үү эмэгтэй хүн үү?

Английн социологичид сонирхолтой судалгаа явуулжээ. Тэд эмэгтэй, эрэгтэй хүнд хэр их чөлөөт цаг байдгийг гаргаж ирсэн юм. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын төлөөлөгчид Англи эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол дундаж судалгаагаар арай их чөлөөт цагтай ажээ. Барагцаалбал 32 минутын зөрүүтэй юм. Түүнчлэн бусад орны хүмүүсийн дунд чөлөөт цагийг нь судлахад Норвегид уг ялгаа хэдхэн минут, Германд 22 минут, Францад 33 минут, АНУ-д 38 минут, Бельгид 50 минут гарсан байна. Харин хамгийн их ялгаа Италид ажиглагджээ. Тус орны эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээсээ 80 минут илүү чөлөөт цаг гардаг юм. Яг энэ судалгааны дүнд эмэгтэйчүүд өөрийгөө арчлахад 22 минут илүү зарцуулдаг үзүүлэлттэй байна.

No comments: