Солонгосын дунд ангийн тухайд О.МӨНХБАТ /Нийгмийн судалгааны хүрээлэнгийн захирал/

1960- аад оны дунд үеэс дунд анги Солонгосын улс төрийн намуудын сонирхлыг татаж эхэлсэн юм. Тухайлбал, Энэ үеийн гол сөрөг хүчин Ардын нам (Minjingdang) нэгэнтээ өөрийгөө дунд ангийн ашиг сонирхлыг илэрхийлэгч хэмээн зарлаж байв. Тухайн үед өрнөж байсан дунд ангийн тухай маргаан түүний улстөрийн байр суурь, үүргийн тухай тухай ярихаас илүүтэйгэээр жижиг, дунд бизнесийг том бизнесийн бүлэглэлүүдэд ( chaebol) сөргүүлэн тавих, мөн дундаж солонгос гэр бүлийн санхүү, орлого зэрэг асуудлыг хөндөж байлаа. Эл үед эдийн засгийн идэвхтэй хүн амын дийлэнх нь хөдөө аж ахуйн болон олзворлох аж үйлдвэрт хөдөлмөрлөж байсан агаад хотжилт, хот маягийн ажил эрхлэлт хөгжиж эхэлж байлаа. 1970- аад оноос дунд ангийн асуудалд эрдэмтэд болон бодлого боловсруулагчид улам бүр анхаарал хандуулж эхэлсэн бөгөөд, социологичид дунд ангийг социаль дунд давхраа эсбөгөөс завсрын давхраа гэж адилтган авч үздэг уламжлалт хил хязгаараасаа халин гарч эхлэв.

Эх сурвалж: Социологи-4 сэтгүүл ТАЙЛАНГ ТАТАЖ АВАХ

No comments: