Судлаачдыг урт, дунд, богино хугацааны сургалтад хамруулах шаардлагатай

АНУ-ын Конгрессийн Ардчиллыг дэмжих комиссын шугамаар манай оронд айлчилж буй АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын Ардчиллыг дэмжих комиссын ажлын албаны төлөөлөгчид УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржтой өчигдөр уулзав.


Уулзалт ярилцлагын үеэр УИХ-ын Тамгын газрын Судалгаа шинжилгээ,олон нийттэй харилцах төв, АНУ-ын Конгрессийн Судалгааны албаны үйл ажиллагаа, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж санал солилцлоо.

УИХ-ын ТГ-ын Судалгаа шинжилгээ, олон нийттэй харилцах төв байгуулагдаад удаагүй ч хангалттай ажлын ачаалалтай ажиллаж энэ хугацаанд 60 гаруй тодорхой сэдэв, асуудлаар судалгаа хийж дүгнэлт гарган УИХ-ын гишүүдэд хүргүүлэн, интернетээр дамжуулан олон нийтэд түгээжээ. УИХ-ын гишүүдээс хуулийн төслийн асуудалтай уялдуулан судалгаа хийлгэх, гадны бусад орны туршлагатай харьцуулалт хийж дүгнэлт гаргуулах захиалга нэмэгдэж байгааг Тамгын газрын дарга онцолсон. Түүнчлэн тус төвийн үйл ажиллагааг гадны байгууллагууд сонирхож хамтран ажиллах санал тавьж байгаа бөгөөд саяхан Дэлхийн банк хамтарсан судалгаа хийх талаар хандсан байна. Тамгын газрын дарга Судалгааны төвийн үйл ажиллагааг ил тод, бодитой олон нийтэд хүргэхэд хатагтай Шэрри Шапирогийн оруулсан хувь нэмэр их гэдийг зориуд онцлон тэмдэглэж буйгаа хэлсэн. Мөн УИХ-ын Тамгын газар Судалгааны төвийн үйл ажиллагаанд онцгой анхааран дэмжин ажиллаж байна. УИХ-ын гишүүдийн зүгээс ирж байгаа захиалгаас харахад гадны бусад орны туршлага ямар байдаг талаар асуулт тавьдаг. Иймд судлаачдын хэлний мэдлэг, чадавхийг дээшлүүлэх, мэргэшүүлэх, чадваржуулах, тэднийг урт, дунд, богино хугацааны сургалтад хамруулах шаардлагатай байгаа гэлээ.АНУ-ын Судалгааны төв 700 орчим хүнтэй том институт байдаг. Бид цаашид институтийн хэмжээнд өргөжин үйл ажиллагаагаа явуулах эрмэлзэлтэй байгаа. Энэ хэмжээнд ажиллахад та бүхэнтэй хамтарч, дэмжлэг, туслалцаа авах, үүний тулд цаашид АНУ-ын Конгрессийн Судалгааны төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллах хүсэлтэй байна. Түүнчлэн Конгрессийн Судалгааны албаны зөвлөх, экспертүүдийг урих сонирхолтой байгаа бөгөөд тэд тодорхой сэдвээр хамтран ажиллах боломжтой гэлээ. Тамгын газрын дарга дээрх асуудлыг Конгрессийн судалгааны алба дангаар шийдэхгүй тул энэ саналыг Конгрессийн гишүүдэд дамжуулан уламжилж өгөхийг хүсэв.

АНУ-ын Конгрессийн Судалгааны алба одоо 700 гаруй хүнтэй ч 1912 онд анх жижиг хэсгийн хэмжээнд 14 ажилтантай үйл ажиллагаагаа эхэлж байсан. Та бүхний богино хугацаанд ихээхэн амжилттай ажилласанд баяр хүргэе. Бидний хамтын ажиллагаанд ямар гарц байгааг хамтран хайх болно. Бас бидэнд та бүхнээс сурах зүйл их бий. Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын хөндсөн асуудлыг цааш нь удирдлагадаа даруй хүргэх болно. Бидний хамтын ажиллагаа цаашид улам өргөжинө гэдэгт эргэлзэх зүйл алга. Тамгын газрын дарга нь Судалгааны төвийн үйл ажиллагаанд маш их ач холбогдол өгч байгаа нь их давуу тал юм гэж АНУ-ын Конгрессийн Ардчиллыг дэмжих комиссын ажлын албаны дарга Жон Лис онцлон тэмдэглэлээ.
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс

Неофункционализм

О.Мөнхбат /Нийгмийн судалгааны хүрээлэнгийн захирал/
1930 –аад оноос 1960 он хүртэл америкийн төдийгүй дэлхий дахины социологийн онолын тавцанд ноёлох байр суурь эзэлж асан бүтэц функционализм ХХ зууны жараад оноос хүчтэй шүүмжлэлийн дор нөлөөгөө алдаж эхлэв. Харин 80-аад оны дунд үеэс дээрх онолын үзэл баримтлалыг неофункционализм хэмээх нэрийн дор дахин сэргээх, шинэчлэх оролдлого эхэлсэн юм. Эл нэр томьёо нь Бүтэц Функционализмыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ түүнийг өргөжүүлэх, шүүмжлэлт хамгийн өртөж асан гол гол дутагдлыг арилгах эрмэлзлэлийг илэрхийлж байлаа.
Неофункционализмын гол төлөөлөгчид болох Жэфрэй Александр Паул Коломи (Jeffrey Alexander, Paul Colomy) нар шинэ функционализм бол “функционализмын гол цөмийг хадгалахын хамт түүний оюуны хүрээг тэлэхийг эрмэлзэж буй функционал онолын өөрийн шүүмжлэлт чиглэл юм” хэмээн тодорхойлсон байна . Энэ утгаараа тэд илүү нийлэгжсэн онол бүтээхийг эрмэлзсэн гэж хэлж болно. Зарим судлаачид неофункционализм нь бүтэц функционализмын олон суурь зарчмуудыг таягдан хаясан тул функционал онол биш юм гэх нь бий .
Неофункционализм нь хувь хүнийг эрхэмлэн үзэхийг үгүйсгэсэн, өөрчлөлтийг эсэргүүцсэн, консерватизм, идеализм хийгээд эмпирик үндэслэгээг эсэргүүцдэг зэрэг уламжлалт бүтэц функционализмын дутагдалтай талуудыг даван туулах хэрэгтэй хэмээн Александр үзэж байна.
Тэрбээр хэдий неофункционализмын гол дэмжигч авч энэ бол онол гэхээсээ илүү чиглэл гэх нь зөв юм хэмээн хэлжээ. Үүнээс таван жилийн дараа түүний үзэг нэгт нөхөр Коломи “таван жилийн дотор неофункционализм нь чиглэлээсээ өөрийгөө ухамсарласан оюуны хөдөлгөөн болон бүтцэж байна. Ерөнхий онолын түвшинд чухал дэвшил хийж социологийн мета онолыг илүү нийлэгжсэн чиглэл рүү түлхэн уриалахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэж энэ талаар ихээхэн найдлага төрүүлж байна. Өнөөдөр неофункционализм амлалт төдий бус онол эмпирик эрэл хайгуулын салбар болжээ” гэж үнэлжээ .
Александр болон Коломи нар шинэ функционализмын гол баримжааллыг дараах байдлаар тодорхойлжээ.
Нэгдүгээрт: Неофункционализм нийгэм нь нэг нэгтэйгээ харилцан үйлдэлд ордог элементүүдийн бүтцийн хэлбэр гэж тодорхойлж, эн бүтэц нийгмийн системийг хүрээлэн буй орчноосоо ялгаруулдаг гэжээ. Системийн эдгээр хэсгүүд бие биентэйгээ символик байдлаар холбогддог бөгөөд тэдний харилцан үйлдлийг ямар нэгэн бүхэллэг хүчин зохицуулдаггүй гэжээ. Ингэснээр моно учир шалтгаанчлалыг үгүйсгэн нээлттэй, олон ургальч учир шалтгаанчиллыг хүлээн зөвшөөрч байна. Түүнчлэн неофункционализм нь рациональ төдийгүй үйлдлийн бусад хэлбэрийг хүлээн зөвшөөрч байна.
Хоёрдугаарт: Неофункционализм нь үйлдэл болон эмх журамд ижил анхаарал тавьдаг хэмээжээ. Ингэснээр зөвхөн нийгмийн бүтэц болон соёлын макро түвшний эмх журамд гол анхаарлаа хандуулдаг бүтэц функционализмын зарчмыг зарим талаар үгүйсгэн улмаар микротүвшний үйлдлийн хэлбэрт илүү анхаардаг аж.
Гуравдугаарт: Неофункционализмын зүгээс бүтэц функционализмын нэгдэл, интеграцийг чухалчилдаг үзлийг хадгалсан хэдий ч интеграцийг зайлшгүй төгс байдал бус харин социаль боломж хэмээн үздэг. Ингэснээрээ неофункционализм гажуудал, девиант болон нийгм йин хяналт бол нийгмийн системийн бодит байдал хэмээн хүлээн зөвшөөрдөг аж.
Дөрөвдүгээрт: Неофункционализм Парсонсын чухал ойлголтууд болох хувийн шинж, соёл, анд социаль системийг уламжлан авсан бөгөөд эдгээр системүүдийн гүнзгийрэн холбогдсон байдал нь зөрчилдөөнийг бий болгодог агаад зөрчилдөөн нь өөрчлөлт, хяналтын аль алины нь эх сурвалж болдог байна.
Тавдугаарт: Неофукционализм нь бие хүн, соёл, социаль системийн хүрээн дэх ялгарлын явц дахь социаль өөрчлөлтөнд анхаарлаа төвлөрүүлдэг байна.
Эцэст: Неофункционализм нь социологийн дүн шинжилгээний өөр бусад түвшнээс онолчлолын хувьд бие даасан хэмээн нотолдог.

Хамтын мэдрэмж

Би оюутан. Гэхдээ бусдын л нэгэн адил энгийн атлаа эгэлгүй оюутан. Би чихэр идэх, кофе уух, сонгодог хөгжим сонсох, хааяахан нэг театраар орж жүжиг үзэх дуртай. Мөн хайрлан дурлах, наргиж цэнгэх гээд л бүгдэд нь би дуртай, бүгдэд нь би хайртай. Энэ бүхэн миний нийтлэг болоод чөлөөт ертөнц. Энэ бол миний бахархал тэгээд мөн атаархал. Бүр цаашлаад бардамнал, омогшил байж болох. Яагаад гэвэл би бүхнийг эхлэгч, бүхнийг санаачлагч, бүхнийг эзэгнэгч болохоор тэр.
Оюутан гэнэн залуу нас дандаа л дүүрч, бялхаж, цалгиж, хааяа дундарч, хоосорч байдаг хувин юм. Тэр хувин хэзээ ч элэгдэшгүй шинж чанартай боловч дөрөвхөн жилийн настай. Насных нь тэн хагас нь аль хэдийнээ орхин одож намайг амьдралын их далайн эрэг рүү жаахан жааханаар дөхүүлэх бөлгөө. Дөхөх тусам нэгэн зүйлд сэтгэл минь уяагдах. Хамт олон ангийхан. Энэ бол хамтын мэдрэмжээр илэрч буй оюутын нийгэмшил.
Миний оюутан болоод төрсөн сэтгэгдэл их марзан. Анх сургуульдаа хайртай байлаа. Дараа нь мэргэжилдээ дуртай боллоо. Цаашлаад бүр дурлалаа. Энэ дурлалдаа би хэзээд үнэнч. Оюутан ширээний ард олон номын дунд төөрч явахдаа ганцхан зүйлийг л ойлгосон. Би “социал би” болж байгаа юм байна гэдгийг. Үүнийг л би хамтын мэдрэмж гэж нэрлэмээр байна. Энэ нэр томъёог социологичдын меротократ Э.Дюркгейм бодож олсон. Түүнийхээр тухайн нийгмийн гишүүн болохоо, бусадтайгаа төсөөтэй болохоо ухамсарлах мэдрэмж бол хамтын мэдрэмж ажээ. “Хамтын мэдрэмжийг хамгаас илүү мэдэрч байна” гэж лицейн ангийн оюутан байхдаа хэлсэн гэдэг.

Оюутан гэдэг интеграль статус намайг дэлхийн соёл иргэншил, монголын нийгмийн сэтгэлгээтэй танилцуулж байгаа бол багш хүнээс би амжилтанд хүрэх тэр шилдэг аргуудыг сурсан. Харин миний хамтран зүтгэгчид, мэргэжил нэг нөхөд минь намайг хэр их зүйлд сургаснаа, яаж нийгэмшүүлснээ өөрсдөө ч үл гадарлаж байгаа байх. Та нартаа би баяр хүргэж байна. Энд би та бүхний байгуулсан гавъяаг магтан дуулнам. Юуны төлөө вэ гэхээр надад өгсөн шагналынх нь төлөө. Та нар минь бол миний аз жаргал, нийгэмшлйин ховорхон агентууд билээ. Та нартай хязгааргүй их баярлалаа.
Хэний зүрх олны төлөө цохилно. Тэр үнэхээр аугаа. –Ромен Роллан-
2006 он 02 сар


Социологичдын залгамж холбоо нэмэгдсээр...

Хонхны баяр, төгсөлтийн баяр, цээж дүүрэн инээд, нүд дүүрэн нулимс. Хичнээн сайхан бэ. 2009 оны энэ хавар Монголын социологичдын халуун эгнээнд 30 гаруй залуу социологич нэмэгдэж байгаа баяртай мэдээ. Идэр дээд сургууль, УБИС, МУИС-ийг амжилттай дүүргэсэн номын дүү нартай "монголын социологийн залгамж холбоо, халаа болж нийгмийн инженерийн үүргээ чанартай биелүүлэхийг" хүсэн ерөөе.
Ангийн анд М.Онгар маань өмнөх жил төгсөж чадаагүй ч энэ жил МУИС-ийг социологич мэргэжлээр дүүргэж байна. Казак хэлээрээ мэргэжлийнхээ номыг уншиж орчуулга хийж өгдөг байсанд нь талархая. Мөн ховор найз Б.Ганцоож маань ч төгсөж байна. Үрдээ элэгтэй, эхнэртээ үнэнч социологич болохыг хүсэн ерөөе. Сэтгэл их хөдөлж дурсамжийн хөх салхи өөрийн эрхгүй сэвэлзэж байна. Ингээд одоогоор 3 жилийн өмнө бичиж асан өөрийн болон ангийн нөхдийн хошин намтар, хүүрнэлийг дэлгэж байна.
Нэргүйбаатар Батзориг:
1986 оны 12 сарын 05-нд Төв аймгийн Зуунмод хотод төрсөн. Улмаар унасан газар угаасан ус Зуунмод голын нэрээр нэрлэгдсэн нутагынхаа лицей сургуулд суралцан төгсөж *ХҮМҮҮН* комплекс сургуулийг А дүнтэй дүүргэсэн . Багын сониуч, лигитем зан чанар, зан үйлийг нь *СОЦИОЛОГИ* хэмээх гаихамшигт репутацитай ШУ өөрийн эрхгүй татаж 2004 онд МУИС д элсэн орсон юм. Одоогоор тэрээр хийх бүтээх, хөгжиж дэвжих хорьж болдоггүй 20 насан дээрээ яваа ба заяа тавилан нь түүнийг аргагүй л амьдрал өөд нь хөтөлж амраг тийш нь хөдөлгөж байгаа гэлтэй.

Базар Мөнгөн-Эрдэнэ:
1986 оны 05 сарын 07 нд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутагт төрсөн. Багаасаа л цовоо сэргэлэн өсөн торниж сумынхаа бага сургуулиас Мөрөн хотын дунд сургуульд мобиль хөдөлгөөн хийсэн нь түүнд шинэ амьдралын замыг нээж өгчээ. Эх эцгийн харамгүй хайраар эрүүл саруул биеийг бурханаас заяаж элементари скүүлийнхээ гигант студентээр удаа дараалан дабль хийж олон ч аавын охин ээжийн хүүгийн зүрхийг хөргөсөн. Одоо ч түүнийг үеийн нөхөд нь *Декарт* гэж дуудах агаад энэ стигмадаа дуртай эсэхэд би эргэлздэг. Одоогоор Социологи-3 хэмээх их айлын аавын үүргийг нэр төртэй биелүүлж явнаа. Хичээлдээ шамдахын зэрэгцээ тэрээр ЛЕКТОР төвд социологичоор ажилладагт нь миний бие бахархаад зогсохгүй шүтдэг гээд хэлчихэд бурхан багш намайг гэсгээхгүй байхаа.
Мурат Онгар: 1985 оны 4 сарын 19 нд Баян-Өлгий аймгийн Өлгий хотод Сэхээтэн Муратын Том хүү болон мэндэлсэн. 18 жилийг ерөнхий боловсрол эзэмшихэд зориулсан тэрээр төрөлх казак хэлийг халх монгол хэл, орос хэлээр сэлбэж гурвалсан хөтөлгөө морьтой О.Конт эцгиинхээ франц гэрт алс уулархаг Таван Богдын энгэрээс жолоо тавин ирсэн байна. Ирээд 2 жил хэртэй энэ их айлаас огт гараагүй ч 3 дах жилээс үе үехэн оргон зугтаах болсон нь хэн бүхний нүдэнд илхэн. Одоогоор тэрээр Нялх ногоо зулгаан таваараа САНСАР тийшээ идээших нь КОНТ аавын сэтгэл зүйд үл нийцэж байгааг үүнийг бичигч би бээр судалгаа хэмээх багажаараа баталж чадах байна.
Ц.Гончиг: ................бичигдэж буй...



Феноменологи социологийн үзэл баримтлал


  • Феноменологи социологийн тухай ойлгохуй
  • “Уламжлалт” социологийн баримтлалыг шүүмжлэх нь
  • Социологийн онолын талаархи феноменологи социологичдын үзэл баримтлал
  • Орчин үеийн социологийн методологийн тухай феноменологи социологичдын баримтлал
Феноменологи социологийн тухай ойлгохуй

Феноменологи социологи 20 зууны үеийн социологийн томоохон онол арга зүйн чиглэл юм. Энэ чиглэлийн философийн үндэс нь бол Гуссерль ба Шелер нарын феноменологи философи мөн бөгөөд социологийн хувьд эх үндсийг нь Шюц тавьжээ. Ихэнх тохиолдолд феноменологи социологийг «Ойлгож буй социологи» нэгэн төрөл үздэг явдал бий бөгөөд үнэндээ утга санаа тулгуур ойлголтынхоо хувьд М.Веберийн үзэл баримтлалыг давтах тал буй. Тэдний гол сонирхон үздэг зүйл бол нийгмийн ач холбогдлын ертөнц юм. Нийгмийн ач холбогдлын тусламжтайгаар нийгмийн үйлдэл /бусад хүний сэдлийг харгалзан үздэг/ бий болж тайлбарлагдаж байдаг байна.
Феноменологи социологийн гол зорилго бол бие хүнээс бусад хүний санаа бодол үйлдэл дохио зангаанд агуулагдсан ач холбогдлыг илэрүүлэхдээ ашиглаж байгаа дүрэм журмыг ойлгох явдал юм мөн. Феноменологи социологийн гол төлөөлөгч Альфред Шюц «ертөнцийн тухай бидний мэдлэг бол нийгмийн нөхцөл байдал бусад бие хүмүүс тэдний үйлдлийн сэдлийг ойлгох бидний ойлголтыг чиглүүлж тодорхойлж байдаг хэв шинжит загварчилгааны цуглуулбар мөн” гэж бичсэн байна. Өөрөөр хэлбэл болж байгаа үйл явдлын тухай өөрийн төсөөллийн дагуу бид өөрсдийн тохирахуйц үйлдлийг явуулж байдаг байна.

“Уламжлалт” социологийн үзэл баримтлалыг шүүмжлэх нь

Феноменологи социологийн төлөөлөгч Дэвид Силвермени бичсэнчлэн социологи энэ шинэ чиглэл нь орчин үеийн социологийн онол арга зүйн хуучирсан «хэвшмэл шинжийг үгүйсгэн гарч ирсэн байна. өөФеноменологи социологи онол онолчлолын цоо шинэ ирээдүйг нээж өгсөн ба урьд өмнө байсан үзэл баримтлалд засал хийж өөрчлөх гэсэн оролдлого биш гэж Д.Силверман бичжээ.
Феноменологи социологичдоос социологид хандахдаа:
• Социологизм /хүний ахуй түүний орчинг тайлбарлахдаа гаж нэгжийн бодит байдал социологийн аргууд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ гэж үздэг философи-социологийн баримтлалыг шүүмжлэхэд чиглэнэ. (Тэдний үзэж байгаагаар эл чиглэл нь 1. Ахуйн болон онтологи 2. Арга зүйн гэсэн хоёр зүйлийг өөртөө агуулдаг аж. Нэгдүгээрх нь нийгмийн бодит байдал нь бусад бодит байдлын төрлүүдтэй харьцахдаа автономи шинжтэй байдаг агаад нийгэм бол бие хүнээс гадна, бие хүний дээр оршдог гэж үздэг. Хоёрдугаарх нь Социологи бол бусад шинжлэх ухаанаас биеэ даасан арга зүйн сантай ялангуяа биологи ба сэтгэл зүйн шинжлэх ухаанаас тусгаар шинжлэх ухаан гэж нотлоно.
• Психологизм /бүхнийг сэтгэл зүйн үүднээс сэтгэл зүйн ухагдахуунаар тайлбарладаг чиглэл /-ыг үгүйсгэдэг.
Феноменологи социологичид позитивистуудыг нийгмийн харилцан үйлдэлд оролцогч бие хүмүүсийн ажиглаж баыдаг дүрэм журамыг үгүйсгэдэг гэж шүүмжилдэг. Дэвид Уолш бичихдээ социологид позитивизмын хэд хэдэн чиглэл буй боловч түүний талыг баримтлагчид дараах гурван зарчмыг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг гэжээ.
Yүнд:
• нийгмийн үзэгдэл нь байгалийн үзэгдлүүдтэй адил /зарчмын хувьд/ байгалийн шинжлэх ухаанд боловсруулсан шинжилгээний аргууд социологийн судалгаанд адил хэрэглэгдэнэ
• нийгмийн үзэгдлийг прогнозчилж
• социологийн гол үүрэг бол дээд зэргээр нэгтгэгдсэн эмперик байдлаар үндэслэгдсэн онолын системийг бий болгох явдал мөн гэсэн зарчмыг феноменологийн үүднээс шүүмжилсэн байна.
Нийгмийн үзэгдлүүд нь байгалийн үзэгдлүүдээс эрс ялгаатай гээд Дэвид Уолш дараах нотолгоог дэвшүүлсэн. Тухайлбал:
1. байгаль ертөнц нь дотоод утга учрын бүтэцгүй юм. Тэгэхээр байгалийн үзэгдлүүд нь дотоод утга учирыг агуулдаггүй байна.
Тэгвэл харин нийгэм бол утга учир агуулсан ертөнц юм. Тийм учраас нийгмийн үзэгдлүүдийн утга учир агуулсан байдаг.
2. Байгаль бол материаллаг обьектын ертөнц бөгөөд түүний ажиглагч хүний гадна оршиж байдаг. Нийгэм бол хүний өөрийн биеэр туулж өнгөрүүлж буй өдөр тутмын ертөнц бөгөөд эл ертөнцийн обьектын тухай хүмүүсийн ердийн төсөөллийн хэлбэрээр оршиж буй ач холбогдолын ертөнц юм гэж Дэвид Уолш үзжээ.
Социологи ба нийгэм социаль ертөнц хүмүүсээс ангид салангид оршиж буй бодит байдал биш бөгөөд харин ч хүний үйл ажиллагааны экзистенциаль бүтээгдэхүүн юм. Хүний үйл ажиллагааны үрээр социаль ертөнцийн оршин тогтнож хувьсан өөрчлөгдөж байдаг. Социаль ертөнц нь Э.Дюркгеймийн бичсэнчлэн бас баримт сэлт /фактичнось/-ийн шинжийг тодорхой байдлаар агуулдаг боловч энэ нь хүмүүсээс ангид оршиж тэдэнд нөлөөлж байдаг бодит обьектив социаль ертөнц гэсэн үг биш. Фактичность-гэдэг нь нийгмийн гишүүдээс нийгмээ таньж мэдэхийн зорилгоор ашиглаж байгаа аргын илэрхийлэл мөн.
Бид өөрсдийн үйл ажиллагаагаараа нийгмийн үзэгдлийг бодитойгоор оршиж байгааг баталж байдаг болохоор л нийгмийн үзэгдэл нь бодиттой болж байдаг. Жишээ нь: хэрэв хүн гэмт хэрэг хийгээд баривчилагдсан бол өөрийн үйлдлийг яаж ч дүгнэж байсан ч өөрийн орсон нөхцөл байдал түүнчлэн цагдаа, шүүхийн зохион байгуулагдсан үйл ажиллагааг тооцож үзэх л хэрэгтэй болдог.

Социологийн онолын талаархи феноменологи социологичдын үзэл баримтлал

Феномеонологи социологичид өөрсдийгөө методологийн хувьд цоо шинэ чиглэл урсгал гэж үздэгийг бид дээр дурдсан уламжлалт хэмээгдэх социологийг шүүмжлэхдээ феноменологчид социологийн онол ба методологид ихээхэн анхаарлаа хандуулж байв. Феноменологи социологичдийн шүүмжлэл нь Девид Силверлений үзсэнээр голлон:
• онол нь бичгийн ширээний ард боловсрогдон буй болдог. Ертөнцийг үзэх өдөр тутмын ойлголтоос тэс өмнөө зүйл гэдгийг
• Методологийг баримт сэлтийн ертөнцийн хувиршгүй шинж чанарыг илрүүлэхэд хэрэглэгддэг арга барилыг нийлбэр мөн гэсэн үзлийг шүүмжлэн няцаахад чиглэгддэг байна.
Социологийн онолын хийсвэрлэлийг өөрйин амьдралын туршлагын баримт сэлт өөрийн мэдэх социаль ертөнцийн шинж чанартай холбож чадахгүй байна гэж социологич болох гэж байгаа хүмүүс өгүүлдэг. Өөрөөр хэлбэл эмперик судалгаагаар хуримтлагдсан анхдагч мэдээллээс онолын тайлбарлал хэрхэн хийгддэгийг ойлгох их л хүндрэлтэй байдаг байна. Хэрэв, ялангуяа уламжлалт социологийн хүрээнд онолыг тайлбарладаг зарчмыг баримтлах юм бол дээрх бэрхшээл бүр ч шийдвэрлэгдэхгүй хүнд зүйл болно гэж феноменологи социологич Майкл Филиппсон үзжээ. Уламжлалт социологийн хувьд социологийн онол нь хүмүүсийн өдөр тутмын амьдралын туршилгаас тасархай үгийн сүрлэг байгууламж болж хувирчээ. Тэгвэл феноменологи социологийн зорилго нь энэхүү сюрреалист байгууламжийг нураахад орших ажээ.
Феноменологи социологичид орчин үеийн социологийн онолын дутагдалтай талыг дараах байдлаар тодорхойлж байгаа юм. Yүнд:
• Онолчлолын тодорхой зорилгогүй
• Онол боловсруулах тодорхой горим журам учир дутагдалтай
онол гэж юу болох тухай тодорхой төсөөлөлгүй
• Онол ба орчин методологийн харьцангуй биеэ даасан байдлыг буруу ойлгосноос энэ хоёр ойлголтыг бүрэн саланги тусгаарлахад хүргэсэн
• Хүний үйл ажиллагааг төрүүлэн гаргагч нэгжийн ач холбогдол ба социологийн онолуудыг хоорондох уялдаа холбоог эс ойлгосон гэх зэрэг дутагдлууд орох аж.
Онол ба социологийн ухааны хувьд асар их ач холбогдолтой гэдгийг социологич бүр хүлээн зөвшөөрдөг боловч тэдний дунд онол гэж юу болох түүний зорилго зорилгын талаар нийтээр хүлээн зөвшөөрсөн үзэл бөайдаггүй байна. Ийм чухал асуудлаар санал зөрөлдөж байгаа нь практик судалгаанд ихээхэн хүндрэл учруулж байна. Социологийн онолыг боловсруулах дүрэм горим ч байдаггүй ажээ. Энэ бүх асуудлаархи санал зөрөлдөөнийг бид онол ба социологийн тайлбарлалыг томьёолохдоо бидний ашиглаж байгаа хэрэглэгдэхүүний онцлогоор тайлбарлаж болох юм.
Математикчид функцичид химичид өөрсдийн онолыг янз бүрийн бэлэг сэлтээр /тоогоор/ илэрхийлэн томьёолдог бол социологичид зөвхөн ердийн хэлний тусламжтайгаар байгуулан илэрхийлэхдээ хүний хэл бол нэг л үзэгдлийг олон толгойгоор хүснэгтээс гадна нэг адил үгэнд олон ашиглаж байгаа хүнээсээ янз янзын утга санааг илэрхийлдэг учраас санал зөрөлдөөнүүд бүр гүнзгийрүүлдэг байна. Жишээлбэл: социологийн онолчлолын зорилгыг илэрхийлж байгаа уг өгүүлбэрийн ач холбогдлын талаар гарсан хамгийн жижиг санал зөрөлдөөн л онол практикийн үйл ажиллагааны зорилгын асуудлаархи зөрөлдөөнийг өөртөө агуулж байдаг байна. Эл бэрхшээлийг даван туулахын тулд яах ёстой вэ гэвэл хэлийг өөрийн судлагдахуун болгон авч судлах ёстой. Уламжлалт социологи хэлийг зөвхөн хэрэгсэл гэж үздэг бол феноменологичид хэл бол нийгмийн ач холбогдол бүхий бодит байдлыг дүрслэн буй болгодог гол хүчин зүйлийн хувьд социологийн шинжлэх ухааны судлагдахуун болох ёстой гэж үздэг байна.
Ач холбогдолын асуудал буюу нийгмийн бодит байдлын орчингийн асуудал бол феноменологи социологийн гол судлагдахуун гэж үздэгийг бид дээр дурдсан билээ. Хэрэв бид объектын ертөнц буюу байгаль дэлхийн үзэгдлээс социаль ертөнц нь утга учрыг агуулдагаараа ялгаатай гэсэн үзлийг баримтлах юм бол бид социологийн судлах зүйл зорилтыг тодорхойлж мөн социологийн онол методологийг ч тодорхойлж өгч чадах юм.

Социаль ертөнцөд хандах онолчлолын хэд хэдэн хэв шинж байдаг.

Энэ сум нь нэг талаас хийсвэрлэлийн түвшин нэмэгдэж буйг нөгөө талаас нийгмийн бодит байдлын бүтцийн суурь элементийг тодотгожээ. «Уинтер» Феноменологи социологичид үзэхдээ нийгмийн ач холбогдлын түвшин нь онолын хийсвэрлэлийн суурь болно гэжээ.
Байгалийн шинжлэх ухаанд онол нь дедуктив хэлбэртэй байдаг өөрөөр хэлбэл онол бол тодорхой эмперик нөхцөлдөх үзэгдэл юмсын хэв шинжүүдийн хоорондох тодорхой уялдаа холбооны тухай дүгнэлт гаргаж болохуйц ерөнхий өгүүлэмжүүд юм. Ерөнхий өгүүлэмжүүдээр дээр тулгуурлан хйисэн дүгнэлтийг үндэслэгээний горим журмын дагуу шалгадаг ийм онолууд нь зураглаж буй ерөнхий суурь феноменологи шинж чанарыг агуулна. Тэгвэл социологийн онол дээрээсээ биш доороосоо байгуулагдах ёстой феноменологи социологи нь нийгмийн бодит байдлын уг үндэс болох ач холбогдлыг өөрийн судалгааны гол сэдэв гэж үздэг.
Социологийн онол нь хүмүүсийн өдөр тутмын амьдралын туршлага тэдний ердийн сэтгэлгээн дээр суурилан гарах ёстой агаад түүнчлэн социологийн онол аргачлал нь өөр хоорондоо салшгүй нэгдмэл байх хэрэгтэй. Юмс үзэгдлийн дотоод субьектив утга учрыг судлах замаар ач холбогдлын ертөнцийг байгуулах ажээ.
Байгалийн ухааны парадигмын үүднээс социологид хандах нь /позитивизм Э.Дюркгейм Т.Парсонс / юмс үзэгдлийн дотоод утга учир ач холбогдолыг нээн тайлбарлах бололцоогүй ажээ.

Орчин үеийн социологийн методологийн тухай феноменологи социологичдын баримтлал

Редукц-феноменологи арга бол интуктив редукцийн тусламжтайгаар феноменологич бусад хүмүүсийн туршилгыг бус өөрийн цэвэр туршилгын үндэслэлийг нээн харуулна. Аргачлал гэдэг нь социологич социаль ертөнцийн дагуу түүний ямар нэгэн аспектийг тайлбарлах боломж өгч буюу үйл явдлын нийлбэрийг хэлнэ.
• ойлголтыг тодорхойлох
• ойлголтыг байгуулах /бүтээх /
• хэл болон ач холбогдолыг судлах


Улаанбаатарт шилжиж ирсэн өрхийн тоогоороо Төв аймаг тэргүүлж байна

Улаанбаатар, Орхонд хүн амын 42,1 хувь нь оршин суудаг. Харин уугуул нутгийн 18 аймагт 51,2 хувь нь амьдарч буйг шилжилт хөдөлгөөний судалгаа харууллаа. Хүн амьдрах газар нутгаа чөлөөтэй сонгох эрхтэй. Хуулийн заалтаар эл эрх баталгаажсан. Гэхдээ өдгөө хүн амын талаас илүү хувь нь нийслэлд шахцалдан суурьшиж, хөдөөд эзэнгүй зэлүүд оуурин олширчээ. Энэ бол шилжилт хөдөлгөөний сөрөг тал.
“Монгол Улсын хүн амын дотоод шилжих хөдөлгөөний чиг хандлага, үр дагавар” судалгааны тайланг өчигдөр танилцууллаа. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны захиалгаар НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгээр МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Хүн амын сургалт, судалгааны төв эл судалгааг хийжээ.
Сүүлийн арав гаруй жилд шилжих хөдөлгөөний нөлөөгөөр бүс нутгууд дахь хүн амын байршил, нягтрал эрс өөрлөгдсөн байна. Тухайлбал, уугуул нутагт хамрагдаж буй аймгууд 1481.3 мянган хавтгай дөрвөлжин км газрыг хамарч, нэг км.кв нутагт ногдох хүн амын тоо 1995-2007 оны хооронд 0.91-0.93 болжээ. Гэтэл шилжин суурьшигч нутагт 1995 онд иэг км.кв газарт ногдох хүн амын тоо нийслэлд 136.6, Орхонд 81.5 байсан бол 12 жилийн дараа Улаанбаатарт 1.6, Орхонд 1.3 дахин нзмэгджээ. 2007 оны байдлаар уугуул нутгийн 18 аймгийн хүн ам Монгол Улсын хүн амын 51.2 хувийг эзэлж буй. Ийм байтал шилжин суурьшигч хоёрхон хотод 42.1 хувь нь, үүний 39.1 хувь нь нийслэлд амьдран сууж байна. Орхон аймагт баруун аймгуудаас ирэх шилжин суурьшигчдын тоо нэмэгдэж байгаа бол эсрэгээрзэ эл аймгаас нийслэлийг зоригсод олширчээ. Сүүлийн таван жилд Улаанбаатарт шилжиж ирсэн өрхийн тоогоороо Төв аймаг тэргүүлж байна. Тодруулбал, Төв аймаг 17.6, Хэнтий 10, Завхан 8.4, Архангай 8.4 хувийг эзэлж байгаа юм. Ингэснээр хотын хүн амын өсөлт улсын дунджаас гурав дахин их байна. Харин хөдөөд эзэнгүй нутаг л үлдсээр.
Шилжих хөдөлгөөнд хамгийн идэвхтэй оролцогчид нь 15-44 насныхан. Өөрөөр хэлбэл, ид хийж бүтээх насны залуус ажил хайж хот сууринд төвхнөж байна. Хот бараадах, хамаатан, үр хүүхдээ түших, хүүхэддээ сайн боловсрол олгох, ажил олох, ган, зудад амьжиргааны хэдэн малаа алдах зэрэг нь шилжилт хөдөлгөөнд нөлөөлдөг аж.
Улаанбаатарт шилжин суурьшигчдын 9.1, Орхонд ирэгсдийн 11.9 хувь нь өөрийнхөө араас хэн нэгэн хүн дагаж шилжинэ гэж хариулсан байна. Энэ мэтчилэн ойрын жилүүдэд шилжилт хөдөлгөөн тасрахгүй, ихсэх хандлагатай байгааг судалгаанд дурджээ. Гэхдээ эхэнд дурдсанчлан шилжин суурьшилтын сөрөг үр дагавар бишгүй. Ажилгүйдэл, ядуурлыг нэмэгдүүлэх, шилжин мрэгсдийн дийлэнх нь боловсролгүйгээс ажил олддоггүй, олдлоо ч цалин бага, гэмт хэрэг ихэсч буй, гэр хороолол тэлснээр агаарын бохирдол хэрээс хэтэрсэн, хөрс, орчны доройтол сэтгэл түгшээх хэмжээнд хүрсэн гэхчилэн. Тэрчлэн нийслэлд шилжин ирсэн айлууд өрхийн бүртгэлд тэр бүр хамрагддаггүй, үүний улмаас боловсрол,эрүүл мэнд, нийгмийн халамж, дэмжлэгийг хүртэж чаддаггүй. Газрын зөвшөөрөл олдохгүй, гэрэл цахилгаагүй харанхуй амьдрах нь энүүхэнд.
Нийслэлд ирсэн өрхийн 22.8, Орхонд суурьшсан айлуудын 14.4 хувь нь цахилгаанд холбогдоогүй гэсэн баримт ч байгаа аж. Судалгаанд дурдагдсанаар Улаанбаатарт шилжиж ирсэн өрхийн 60 хүрэхгүй, Орхонд төвхнөсөн айлуудын 76 орчим хувь нь л өөрийн эзэмшлийн газартай байна. Гэхдээ эдгээрийн 39-56 хувь нь газраа өмчилж авчээ.
Цаашид шилжилт хөдөлгөөнийн зохицуулах бодлого, эрх зүйн орчныг өөрчлөх шаардлагатай гэж судалгааны баг үзсэн байна. Юуны түрүүнд шилжилт хөдөлгөөнийг бүртгэдэг тогтолцоог боловсронгуй, хурдан шуурхай болгох хэрэгтэй. Эс бөгөөс бүртгэлгүй өрх, хүний тоо нэмэгдэх нөхцөл бүрдэнэ. Мөн архиваас лавлагаа авах шалтгаанаар олон удаа ирж буцах нь шилжин суурьшигчдад бэрхшээл учруулдаг гэдгийг судалгаанд оролцогчид хөндсөн байна. Иймээс төрийн үйлчилгээг чирэгдэлгүй болгохоос эхлээд хүн амын шилжилт хөдөлгөөнийг тэнцвэржүүлэх, хот, хөдөөгийн ялгааг арилгаж, нийслэлийг зорьсон нүүдэл, төвлөрлийг сааруулах нь чухал билээ.

Д.Энэрэл

Б.Шүүдэрцэцэгийн шүүрс алдсан үг

21-р зуунд байгаа монгол хүн хэн бэ гэдгийг манай ямар ч судалгааны байгууллага гаргаж чадаагүй. Социалист нийгмийн үед хувь хүн, бүлэг давхрагын онцлогийг арилгахыг зорьж, бүгдийг нэг хэвэнд цутгахыг оролдож байсан. Түүнийг судалдаг ухааныг хөрөнгөтний шинжлэх ухаан гэж үздэг байсан. Гэтэл хүнээ таньсан нийгэм л хөгждөг. Өнөөдөр монгол улсын иргэн би хэн бэ гэдгээ мэддэггүй. Социологийг маш өндөр төвшинд хөгжүүлэх хэрэгтэй. Харин өнөөдөр төлбөртэй шинжлэх ухаан болчихсон. Мөнгө төлсөн хүний талд дүнг гаргадаг ч юмуу. Энэ бол эмгэнэл.


Монгол гэр бүлийн өнөөгийн байдал

Гадны зээл тусламж, хөрөнгө оруулалт зэрэг нь улс орон, нийгмийн хөгжлийн чухал хөшүүрэг мөн боловч нийгмийн зөв ухамсар төлөвшил нь гэр бүл гэдэгтэй хэн ч маргахгүй билээ. Өнөөдөр үр хүүхэд маань хэрхэн ямар орчинд өсөж байгаа билээ, амар тайван, элэг бүтэн амьдралын үнэ цэнэ юу билээ, ажил амьдралын утга учир нь юу билээ. Бид өдөр болгон тасалгаан дахь цэцгээ усалж арчилдаг боловч, гэр бүл хэмээх амьдралын утга учраа хэрхэн арчилж торддог билээ. Аз жаргалтай гэр бүлийг бий болгохыг төлөө бид хэрхэн хичээж, амьдралдаа сэтгэл хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлж чаддаг билээ.

Өнөөдөр нийгмийн хурдацтай хөгжил, нөгөө талаар амьдралын хүнд бэрхшээл, тулгарч байгаа өч төчнөөн асуудлын үр дүнд гэр бүл гэдэг эрхэм зүйл хаягдаж нэг л мэдэхэд ард үлдчихсэн байх нь энгийн ойлголт болжээ. Тэгвэл бид гэр бүлээ хэрхэн яаж хамгаалах вэ? Амьдралдаа яаж сэтгэл хангалуун амьдрах вэ, үр хүүхдээ хэрхэн өсгөж хүмүүжүүлэх гээд энгийн боловч чухалд тавигдах эдгээр асуултад хариулт олох гэж эрдэг. Бас шаналдаг. Гэвч юу ч хийж чаддаггүй. Ажил ажил, мөнгө цалин гэж гүйсээр эцэст нь маргаан, үл ойлголцол, хүйтэн харьцаа давамгайлж, амьдралаа ямар ч баяр баясгалангүй уйтгартай нэгэн хэвийн байдалд оруулж, өнгө зүсгүй бэлэгдлийн төдий зүйл болгож, эцэстээ юу ч үгүй алдчихсан байдаг. Түүнээс гарах хор уршиг нь ч их байдгийг анзаардаггүй.

Шинэбаяр, 45 настай, эрэгтэй
Зах зээлийн эдийн засагт шилжсэн 1990 оноос хойш монголын нийгэм, улс төр, эдийн засаг, соёл боловсрол, нийгмийн халамж үйлчилгээ, гадаад харилцаа, хөдөлмөр эрхлэлт, хүрээлэн буй орчин тэр бүү хэл гэр бүлийн харилцаанд томоохон өөрчлөлт шинэчлэлт гарч ирсэн. Тухайлбал иргэд хувийн өмчтэй байх, худалдаа наймаа, бизнес, өрхийн аж ахуй эрхлэх бүрэн боломжтой болсон. Гэтэл хүний амьдралын зайлшгүй хэрэгцээ болсон хоол хүнс, өргөн хэрэглээний бараа, хувцас хэрэглэлийн үнэ өртөг өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь гэр бүлд эдийн засгийн хүнд дарамт болж байна. Өнөөдөр Монголын ихэнх гэр бүлүүдийн нийт орлогын ихэнх нь хоол хүнс, хувиас зэрэгтээ зарцуулагддаг. Бусад сурч боловсрох, эрүүл мэнд, ахуй байдлаа дээшлүүлэх зэрэгт тэр бүр олж байгаа орлого нь хүрэлцдэггүй. Гэр бүлд байнга тулгарч байдаг эдгээр бэрхшээлүүдээс үүдэн дийлэнх гэр бүлийн дотор байнгын хэрүүл маргаан, хөрөнгө мөнгө, эрх мэдэл, албан тушаал боловсролын ялгаа, хамаатан садан эцэг эх, ах дүүгийн дарамт, архидалт, ажилгүйдэл, хүчирхийлэл, салалт зэрэг олон сөрөг үр дагаварууд гарах боллоо. Мөн хөдөө орон нутагт амьдралын түвшин доогуур, ажил олддоггүйгээс хөдөөнөөс хотруу шилжих хөдөлгөөн ихсэж хотын хүн ам сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэх болсон. Энэ нь нэг талаар залуу гэр бүлийн тоо нэмэгдэх нэг шалтгаан болж байгаа хэдий ч гэр бүлийн үүрэг хариуцлагаа ухамсарлах, асуудлыг ул суурьтай шийдэх чадваргүй дутмаг байгаагаас гэр бүл салалтын тоо өндөр байна. Сүүлийн үед залуучуудын дунд нэмэгдэх болсон “хамтран амьдрагч” гэдэг ойлголтыг би хувьдаа залуучууд хэн нэгнийхээ төлөө санаа тавих, гэр бүлийн доторх үүрэг хариуцлагаас төвөгшөөх, өөрийн дураар чөлөөтэй байхыг илүүд үзэж байгаагаас баталгаагүй гэр бүл зохиож байна уу даа гэж бодож байна.

Болормаа 37 настай, эмэгтэй
Өнөөдөр бидний ажлын бүтээмж ар гэрийн амьдралаас их шалтгаалдаг. Тиймээс бид амьдралын тогтвор сууршилтай байдлыг эрхэмлэх нь зүйн хэрэг. Гэр бүл гэсэн энэ том хариуцлагын асуудал хүн болгоны тархинд суух ёстой. Бид өөрөө өөрсөддөө асуулт тавиад үзэхэд ч гэсэн бидний амьдрал “ажил, гэр” гээд л яваад байдаг. Гэтэл өөрийн ч мэдэлгүй амьдралаа алдчихсан сууж байдаг. Тэгэхээр бид нийгэмтэй яаж зэрэгцэн явж, ажил амьдралаа өөд нь татаж явах вэ, яаж сэтгэл хангалуун амьдрах вэ гэдэг асуудал маш чухлаар тавигдаад байна. Бидний бас нэг чухал асуудал бол өнөөдөр ганц бие өрх толгойлсон эмэгтэйчүүд их болсон. Тэдэнд ч гэсэн элдэв проблемууд байдаг. Мөн амьдралд дөнгөж хөл тавьж байгаа залуу хосууд байна. Тэд амьдралын ямар ч туршлагагүй сэтгэлийн хөөрлөөр гэр бүл болчихдог. Гэтэл амьдрал үргэлж анхных шигээ байдаггүй. Зарим гэр бүлүүд нь жижиг сажиг асуудлуудынхаа ачааг даалгүй салж сарнихдаа тулдаг. Тэр үедээ хаана хэнд хандахаа мэддэггүй. Мөн гэр бүлдээ тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэх, зөв мэдлэг мэдээллийг авч чадахгүй байна. Тиймээс сургуулийн болж өгвөл бүр цэцэрлэгийн наснаас нь гэр бүлийн орчин эцэг эх, хүүхдэд хичнээн чухал болох, гэр бүлийн аз жаргалтай амьдралыг хэрхэн бий болгох, асуудлыг яаж даван туулах чадварт суралцах ёстой вэ гэдгийг бага наснаас нь төлөвшүүлж өгөх хэрэгтэй.

Очбаяр 28 настай, эрэгтэй
Аливаа зүйл сайн муу хоёр талтай байдаг. Үүний адилаар өнөөдөр бидний амьдарч байгаа нийгэм маань хувь хүн, гэр бүлд маш олон өөрчлөлтийг бий болгосон. Тухайлбал гэр бүлийн гишүүд олон жил хоёр биенээсээ тусдаа ажиллаж, эсвэл суралцаж байна. Залуучуудын гэрлэлтийн нас хойшилж, сурч боловсроход ихэнх цагаа зарцуулж байна. Тэд амьдралын үнэ цэнийг ойлгож, өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөтэй хэнээс ч дутахгүй сайхан амьдрах чадвартай болсон хойноо гэр бүлтэй болохыг илүүд үзэж байна. Мөн залуучуудын гэр бүлийн боловсрол дээшилж, хэзээ хүүхэдтэй болох, үр хүүхдүүдийнхээ ирээдүйн боловсрол мэдлэг зэрэгт эртнээс анхаарах болсон. Гэвч нөгөө талаар нийгмийн тогтолцооны “гажиг” гэр бүлийн харилцаанд их багаар нөлөөлж байна. Энэ нь хувь хүний үзэл бодол, зан суртахуун, хүмүүжил мөн эдийн засаг, эрх мэдэл, албан тушаал, эрүүл мэндийн байдал зэрэг юм. Гэр бүлтэй залуучуудын дунд тохиолдож байгаа томоохон дутагдал бол гэр бүлийн үүрэг хариуцлагыг ухамсарлах, аливаа асуудлыг шийдэх чадвар муу, гэр бүлдээ цаг бага зарцуулдаг, чөлөөтэй байхыг илүүд үзэх явдал юм. Энэ нь залуу гэр бүлийн дотор асуудал үүсэх улмаар салах шалтгаан болж байна.

Булган 33 настай, эмэгтэй
Бидний эиэг эхийн үед хүмүүс гэр бүлийн амьдралд их ухамсартай, тэвчээртэй ханддаг байсан шиг санагддаг. Өнөөдрийн чөлөөт ардчилсан нийгэмд гэр бүлийн маш олон хэлбэрүүд бий болжээ. Тухайлбал өрх толгойлсон эмэгтэйчүүд, ажилгүй гэрийн эзэн, бага насны хүүхдээрээ хүнд хүчир ажил хийлгэж өөрсдийгөө тэжээлгэж байгаа эцэг эх, олон жилээр бие биеэсээ тусдаа амьдарч байгаа гэр бүлүүд, баталгаагүй хамтран амьдрагчид, гэр бүлээс гадуур явдал гэх мэт. Үүнээс үзэхэд гэр бүлийн нандин харилцаа алдагдсан юмуу даа гэж боддог. Гэтэл үр дагавар нь олон хүүхдүүд эцэг эхийн хэн нэгэнгүйгээр амьдарч сэтгэлийн ямар нэгэн шархтай явдаг. Үүнээс болж эрсдэлтэй алхам хийх, гэмт хэрэг, хэн нэгэн муу хүнд уруу татагдах, амиа хорлох гээд олон шалтгаануудын их үүсвэр болж байна. Ухаалаг зөв сайхан амьдарч байгаа олон залуучууд бий. Залуучууд гэр бүлтэй болох гэж нэг их яарахаа байсан байна. Гэр бүл төлөвлөлт, хэдэн хүүхэдтэй болох гээд маш их мэдээлэлтэй, гэр бүлдээ таагүй зүйл тохиолдоход хандах сэтгэлзүйн төв, мэргэжилийн хүмүүс гээд асуудлыг шийдэх амар хялбар аргууд гэр бүлийн хүрээнд зөндөө гарч ирсэн байна.

Гэр бүлийн өнөөгийн байдал
• Гэр бүлтэй нийт хүн амын 12.8 хувийг хамтран амьдрагч буюу хууль ёсоор гэрлэлтээ батлуулаагүй хүмүүс эзэлж байгаа бөгөөд ихэвчлэн 20-35 насныхны дунд зонхилж байна.
• 1 5-аас дээш насныхны дунд гэрлээгүй хүн амын эзлэх хувь нэмэгдэж, 1989 онд гэрлэх насны 4 хүн тутмын нэг, 2000 онд 3 хүн тутмын нэг нь огт гэрлээгүй байна. Анхны гэрлэлтийн нас хойшилж, эрэгтэйчүүд 26, эмэгтэйчүүд 24 насандаа тус тус гэрлэх болжээ.
• Өрх толгойлсон эмэгтэйчүүд 43.8 хувь, эрэгтэй тэргүүлэгчтэй өрхийн 34.8 хувь нь ядуу байна. Ядуу өрхийн 12-17 насны хүүхдийн сургуульд хамрагдалтын түвшин 67 хувь байна.
• Дээд боловсролтой 35-49 насны эмэгтэйчүүдийн 25.0 орчим хувь, 20-34 насны эмэгтэйчүүдийн 46.0 хувь нь өөрөөсөө доогуур түвшний боловсролтой эрэгтэйтэй гэрлэжээ.
• 1 989-2000 онд гэр бүлээ цуцлуулсан хүний тоо 2 дахин их нэмэгдсэн бөгөөд энэ байдал 30-44 насныхны дунд өндөр байна.
• Гэр бүл салалтын шалтгааны 54.0 хувь нь итгэл алдарсан, 47.3 хувь санхүүгийн бэрхшээлтэй, 41.3 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг гэсэн байна. Гэр бүлээ цуцлуулсан өрхийн 70.0 хувь нь 0-15 насны хүүхэдтэй байна.
Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжил, хүн ам зүйн бүтцэд гарч буй өөрчлөлтийн нөлөөгөөр монгол гэр бүлийн хэмжээ, бүтэц, уламжлалт харилцаа болон амьжиргааны хэв шинжид олон шинэ хандлагууд бий болж байна. Ялангуяа 90-ээд оноос эхэлсэн эдийн засгийн шинэчлэлийн бодлогын хүрээнд гарсан томоохон өөрчлөлтийн дүнд бий болсон бэрхшээл хүндрэлүүд, тухайлбал үнийн өсөлт, ажилгүйдэл, ядуурал цаашлаад үүнээс үүдэн бий болсон нийгмийн сөрөг үзэгдлүүд нь хүн ам, өрх бүлийн гишүүдийн сэтгэл зүй, харилцаанд нөлөөлж, гэр бүл болох нас хойшлох, төрөлт буурч, гэр бүлийн хэмжээ багасах, гэр бүл салалт нэмэгдэх, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо өсөх, ядуу өрх олшрох хандлагатай болсон.
Сүүлийн 20 жилийн хугацаанд Монгол улсын нийт өрхийн тоо 230.1 мянгаар буюу 74.0 хувиар өс ч, 541.1 мянгад хүрснээс хот суурин газрын өрх 2 дахин, хөдөөгийн өрх 48.5 хувиар нэмэгджээ. Хот суурин газарт нийт өрхийн талаас илүү хувь нь суурьшин амьдрах болсон байна. Хот суурин газарт шилжин ирэх хүн амын тоо тасралтгүй нэмэгдэж, хотжих үйл явц эрчимжсэнээр хотын нийт өрхийн 48.2 хувийг Улаанбаатар хотын өрх эзэлж байсан бол энэ хувь 9.4 пункцээр өсч, 2000 онд хотын нийт өрхийн 54.4 хувийг эзлэх болжээ.

2000 оны байдлаар гурван өрх тутмын нэг нь нийслэлд суурьшин амьдарч байна. Өрхийн тоогоор нийслэлийн дараагаар Хөвсгөл/5.3%/,Архангай/4.5%/ аймгууд орж байгаа бөгөөд хамгийн цөөн өрхтэй нь Говьсүмбэр /0.5%/ аймаг байна. Хот суурин газар амьдрах өрхийн тоо нэмэгдсэний зэрэгцээ өрхийн хүн амын дундаж тоо буурч, 2000 онд хотын нэг өрх дунджаар 4.7, хөдөөгийн өрх 4.3 гишүүнтэй болсон байна. Хамгийн цөөн гишүүнтэй өрх нь Өмнөговь (3.9) хамгийн өнөр өрхтэй нь Баян-Өлгий (4.7), Ховд (4.7) аймгууд байна. Өмнөх 10 жилийн түвшинтэй харьцуулахад хотод 5 ба түүнээс дээш бүлтэй өрхийн эзлэх хувь 4,1 пунктээр, 3-4 ам бүлтэй өрхийн эзлэх хувь 11.3 пунктээр буюу хамгийн их өссөн байна. Түүнчлэн хөдөөд 7 ба түүнээс дээш ам бүлтэй өрхийн эзлэх хувь нь 2 дахин буурчээ. Үүнээс үзэхэд хотод ам бүл олонтой өрх нэмэгдэж, хөдөөд буурсан байна. Хотод ам бүл олонтой өрхийн тоо өсч байгаа нь хөдөө орон нутгаас хотод сургуульд суралцах, ажил хийх, зах зээлд ойртож, амьдралаа дээшлүүлэх зорилгоор шилжин ирж буй хүн амын тоо эрчимтэй нэмэгдэж холимог болон нийлмэл өрх олширч байгаатай холбоотой.

Үндэсний статистикийн газраас 2003 онд явуулсан нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгааны лүнгээс үзэхэд 3-4 ам бүлтэй өрхийн эзлэх хувь хот, хөдөө аль алинд нь өсч тус бүр 52.0 орчим хувийг эзлэх болсны зэрэгцээ хотод 7 ба түүнээс дээш ам бүлтэй өрхийн эзлэх хувийн жин 2 дахин багас ч, өрх дунджаар 4 2 гишүүнтэй болж, хот хөдөөд ам бүлийн дундаж тоо ойролцоо түвшинд байх хандлагатай болж байна.

Хотын 3 өрх, хөдөөгийн 5 өрх тутмын нэг нь нийлмэл өрх буюу ах дүү, садан төрлийн хамт амьдарч буй өрх байна. Нийлмэл өрхийн хувьд хотод 5-6 гишүүнтэй, хөдөөд 3-4 гишүүнтэй өрх зонхилж байна. Түүнчлэн холимог өрхийн эзлэх хувь хөдөөгөөс 2.0 дахин өндөр байгаа бөгөөд энэ бүтцэд 5-6 ам бүлтэй өрх зонхилох хувийг эзэлж байна.

Гэрлэлт нь гэр бүл бүрдэх үндэс бөгөөд энэ нь нийгэм эдийн засаг, зан заншлын онцлогийг агуулсан иж бүрэн ойлголт юм. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн хүрээнд хийсэн томоохон өөрчлөлт шинэчлэлт нь гэр бүл болох уламжлалт сэтгэлгээ, хэв шинжид нөлөөлж, залуучууд гэр бүл болохоосоо өмнө боловсрол эзэмших, ажил эрхлэх, тогтмол орлоготой болохыг нэн түрүүн эрхэмлэх болсон. Үүнтэй холбоотойгоор анхны гэрлэлтийн дундаж нас хойшилж, гэрлэлтээ батлуулахгүйгээр хамтран амьдрах хэв шинж хүн амын дунд нэмэгдэх хандлага ажиглагдаж эхэллээ. 15-аас дээш насныхны дунд гэрлээгүй хүн амын эзлэх хувийн жин нэмэгдэж, 1989 онд гэрлэлтийн тусгай коэффиииент 14.9 байсан бол 2000 онд 8.8-д хүрч буурсан байна. Түүнчлэн 1989 онд гэрлэх насны 4 хүний нэг нь гэрлээгүй байсан бол 2000 он хүртэл энэ хэмжээ өсч, 3 хүний нэг нь огт гэрлээгүй байна. Гэр бүлтэй хүн амын эзлэх хувь 8.0 пунктээр буурч, гэр бүлээ тусгаарласан буюу цуцалсан хүн амын эзлэх хувийн жин 1.1 пунктээр нэмэгджээ. Анхны гэрлэлтийн дундаж нас нэмэгдэж, эрэгтэйчүүд 26, эмэгтэйчүүд 24 насандаа гэрлэх болсон байна. Боловсролын хувьд дээд боловсролтой хүмүүс арай эрт буюу 24 насандаа гэрлэж байхад бичиг үсэг тайлагдаагүй буюу боловсрол эзэмшээгүй, бага боловсролтой залуучууд 27-30 насандаа гэрлэж, эдийн засгийн идэвхгүй хүн амаас хөгжлийн бэрхшээлтэй, өвчтэй хүн 30 насандаа буюу хамгийн орой гэрлэж байна.
Гэр бүлтэй нийт хүн амын 12.8 хувийг гэр бүлээ хуулийн дагуу батлуулаагүй буюу хамтран амьдарч байгаа хүмүүс эзэлж байна. Хамтран амьдрах байдал эмэгтэйчүүдийн хувьд 20-24 насанд, эрэгтэйчүүдийн дунд 25-29 насанд хамгийн өндөр байна. Гэр бүлээ батлуулсан хүн ам 25-44 насны бүлэгт голлон зонхилж байгаа бөгөөд хөдөөд 25-29, хотод 35-39 насныхны дунд өндөр байна.
“Гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал” суурь судалгаа /2004 он/



Хямралын социал үр дагавар

Єнєєдєр vнэхээр толгой хорогдох газаргvй болоод хашаа, байшин, орон сууц авах гэсэн хvнийг эс тооцвол мянга гаруй хvний олонхи нь буюу 83,9 хувь нь vл хєдлєх хєрєнгє худалдан авах бодолгvй байна. Нийслэлийн 40-єєд хорооны, мянга гаруй єрхєд хийсэн судалгаагаар ийм дvн гарчээ. Vvнд юу нєлєєлєв гэхээр мэдээж нєгєє хямралт байдал. Жимс жимсгэнэ хэрэглэдэг байсан бол тэр "тансаг" хэрэглээнээсээ татгалзаж хуучнаараа талх, масло хольж идэхэд хvргэж байгаа энэ хямралтай vед хэн тэгж бєєн мєнгє хав дарж, байшин, хашаа авахыг хvсэх билээ дээ. Гэхдээ яриад байгаагаас биш vнэхээр хямрал болоод байгаа юм уу, байгаа бол тэр нь бидний амьдралд хэрхэн нєлєєлж байгааг vзье л дээ. Vvнд бидэнд Нээлттэй нийгэм форум, МУИС хамтран єрхийн ТЄСЄВТ хийсэн хэрэглээний ажиглалт хариу єгч байна. 

Єрхvvд ирэх зургаан сарын хугацаанд автомашин болон хєргєгч, телевизор зэрэг цахилгаан бараа, аялал жуулчлалаар явах зэрэг эрэлтийн мэдрэмж єндєртэй бvтээгдэхvvн, vйлчилгээг хэр авахаар тєлєвлєж буйг шинжлэхэд Улаанбаатар хотын нийт єрхийн дєнгєж 16,1-хэн хувь ямар нэг vл хєдлєх хєрєнгє авахаар "бодож" байна гэсэн байна. Vvнээс 5,4 хувь нь орон сууц, тавхан хувь нь хашаа, байшин худалдаж авах тєлєвлєгєєтэй байна гэжээ. Томоохон эд хогшил, цахилгаан барааны худалдан авалтын эрэлт нийт єрхийн 37,7 хувийг эзэлж, vvнд хєргєгч, угаалгын машин, компьютер орж, энэ нь нийлээд нийт єрхийн хамгийн ихээр бодоход 24,5 хувийг эзэлж байна.

Мєн нийт єрхийн гуравны нэгээс илvv нь энэ зун ямар нэг байдлаар аялал жуулчлал хийнэ гэсэн байна. Тухайлбал, 11,7 хувь нь дотоодынхоо амралт, сувилалд амрах тєлєвлєгєєтэй байгаа бол 21,9 хувь нь хєдєє хамаатан садныдаа амрахаар тєлєвлєжээ. Автомашин худалдан авна гэсэн єрх 16,7 хувийг эзэлж, vvний тал орчим хувь нь Монголд яваагvй, хуучин машин авахаар тєлєвлєжээ. Нэг ёсондоо 83,3 хувь нь машин худалдан авахгvй, 62.3 хувь нь аялал жуулчлалаар явах тєлєвлєлєєгvй байна. Эдийн засаг, бизнест эрэлт, нийлvvлэлт, хэрэглээ ихээхэн хамаарч нєлєєлдєг гэдэг. Vvгээр бол дээрх судалгаа бvхий тандалт олон зvйлийг хэлж байх шиг. Цаашлаад иргэд банкинд хэр итгэж байгаа, инфляцын тєвшин болон валютын ханшийг хэрхэн vзэж байгааг тандвал олонхи нь инфляци болон валютын ханшийг єснє гэжээ. Харин орон сууцны vнийг 48,9 хувь нь буурна гэсэн бол 21,4 хувь нь єснє гэсэн байна. Зээлийн хvv буурна гэдэгт мєн олонхи нь найдахгvй байгаагаа илэрхийлжээ. 

Банкинд итгэх иргэдийн итгэлийг тэдний мєнгєн хадгаламжаар дvгнэж vзвэл Улаанбаатар хотын нийт єрхийн 57,8 хувь мєнгєє банкинд хадгалах нь зvйтэй гэж vзсэн бол 23,8 хувь нь гэртээ байлгасан нь дээр, 16,2 хувь нь биет хєрєнгє болгоно, 2,4 хувь нь мэдэхгvй байна гэжээ. Монголчууд тєгрєгтєє vнэнч байгааг тэдний мєнгєє банкинд ам.доллараар биш vндэснийхээ мєнгєн тэмдэгтээр хадгалуулна гэсэн хариу баталж байна. Нэгэнтээ амьжиргааны тєвшинг тандсаных ядуурал, ажилгvйдлийг ярихаас аргагvй. Єрхийн нэг хvнд ногдох орлогыг харгалзан ядуурлын тєвшинг авч vзэхэд Улаанбаатар хотод энэ нь 57.5 хувьтай байна. Манай улсын хvн ам хамгийн их нь тєвлєрсєн нийслэлд ийм дvн гарч байна. Тvvнчлэн нэн ядуурлыг тооцож vзэхэд 11,5 хувьтай байна. Vvнийг єрхийн орлогоос ч харж болно. Нийслэлд єрхийн дундаж орлого сард 300-400 мянган тєгрєг байна. Vvнээс гэр болон хашаа байшинд амьдардаг єрхийн дундаж орлого 200 мянган тєгрєг байна. Ядуурлын байдлыг єрхvvдээр ангивал, дээд боловсролтой єрхvvдийн 34 хувь, дээдээс доогуур боловсролтой єрхийн дєрвєн айл тутмын гурав нь ядуу байна. Гэр, хашаа, байшинд амьдардаг єрхийн 75 хувь нь ядуу байхад орон сууцанд амьдардаг єрхvvдийн 30 хувь нь мєн ядуу гэсэн дvн гарав. 

Ажилгvйдлийн тєвшинг бас орхиж болохгvй. Улаанбаатар хотод энэ нь 10 хувь¬тай байна. Гэр, хашаа бай¬шинд амьдрагсад орон сууцныхнаас хоёр дахин ядуу байна. Эмэгтэйчvvдийн дунд ажилгvйдлийн тєвшин 11,5 хувьтай байгаа нь эрэгтэйчvvдийнхээс 2,9 хувиар єндєр гарчээ.



Монголчууд хэтэвчиндээ итгэхгvй байна

Эгэл бор амьдралтай олон монгол айл арай хямд vнэтэй гэдэг шалгуураар зах, бєєний тєвийг зорьж, ихэвчлэн хvнс, єдєр тутмын ахуйн хэрэглээнийхээ барааг худалдаж авдаг. Ингэхдээ удаан эдэлгээтэй бараанд харц шиддэг ч худалдан авалт буурчээ. Олдог хэд нь нэмэгдээгvй хэр нь vе vе vнэ єсєєд эргэж буурдаггvй тул тvрийвчнийхээ нимгэн, зузаанд ч итгэхгvй байгаа нь тэр. Хэтэвчин дэх хэдээ шавхаад цахилгаан бараа авчихлаа гэхэд маргааш юугаараа унаанд сууж, хvнсээ залгуулах вэ хэмээн толгойгоо гашилгахаас болгоомжилж байна.

Манай улсад дэлхийн эдийн засгийн хямралын нєлєє єнгєрсєн оны сvvлчээс эхэлж мэдрэгдсэн. Vйлдвэрлэгчид vvдээ хааж, ажилгvйчvvдийн тоо нэмэгдэж буй энэ vед монголчуудын амьдралд хонгилын vзvvрийн гэрэл сvvмэлзэж байгаа эсэх нь чухал билээ. Нээлттэй нийгэм форумаас эдийн засгийн хямралын vеийн єрхийн тєсєвт "Хэрэглэгчийн итгэлийн индекс" судалгааг хийжээ.

ХЭРЭГЛЭГЧДИЙН ТАВХАН ХУВЬ НЬ ОРОН СУУЦ ХУДАЛДАЖ АВАХ НЬ
Хэрэглэгчийн итгэлийн индекс /ХИИ/-ийг єнєєгийн болон ирээдvйн ажлын олдоц, єрхийн орлогын тухай таван асуултад єгсєн мэдээллийг ашиглан тооцжээ. Судалгааны багийнхан "ХИИ 36,7 хувь байгаа нь нийслэлд байдал муудсаныг харууллаа" гэж дvгнэв. Ихэнх єрхийн гишvvд удаан эдэлгээтэй ч, єндєр vнэтэй бараа худалдаж авах сонирхолгvй байгааг баталж байна. Тиймээс ирэх хагас жилд нийт єрхийн 16 хувь нь vл хєдлєх хєрєнгє, vvнээс тавхан хувь нь орон сууц худалдаж авахаар тєлєвлєжээ.

ХVЙСИЙН ЯЛГАА АЖИЛГVЙДЭЛ, ЯДУУРАЛ VVСГЭЖ БАЙНА
Улаанбаатар хотод ядуурлын тєвшин 57,5 хувь байгаа нь бусад судалгаатай харьцуулахад єндєр vзvvлэлт юм. "Єрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа"-аар єнгєрсєн онд нийслэлийн ядуурлын тєвшин 21,9 хувь байжээ. Ажилгvйдлийн тєвшин 10 хувь байгаа нь ч санаа зовоож буйг судлаачид тэмдэглэлээ. Орон сууцны нєхцлєєр нь ажилгvйдлийн тєвшинг ялгаж vзэхэд ядуурлын нэгэн адил эрс тэс ялгаатай байгаа юм. Гэр хороолодд ажилгvйдлийн тєвшин орон сууцны оршин суугчдынхаас хоёр дахин илvv байна.

Хvйсийн ялгаа нь ажилгvйдэл, ядуурал, орлогын vзvvлэлтэд хамгийн ихээр нєлєєлдєг. Эмэгтэйчvvдийн дунд ажилгvйдлийн тєвшин эрэгтэйчvvдийнхээс гурав орчим хувиар єндєр байгаа. Тvvнчлэн эмэгтэй тэргvvнтэй єрхийн ядуурлын тєвшин эрэгтэй тэргvvнтэй єрхийнхєєс зургаан хувиар єндєр байгаа аж.

ТЄР ХЭРЭГЛЭЭГ УРАМШУУЛАХ ХЭРЭГТЭЙ БОЛЖЭЭ
Орос, Хятад, Япон, Франц зэрэг хєгжингvй орны Засгийн газар vйлдвэрлэгчидээ дэмжиж, хэрэглээг урамшуулах бодлого барьж байгаа. Манай ємнєд хєршид л гэхэд Засгийн газар нь дєрвєн триллион юанийг зах зээлдээ нийлvvлж, зээл олгож байгаа билээ. Vvн шиг "Дэмжлэгийн сан" Монголд vгvйлэгдэж байна.
Эдийн засгийн нийт эрэлтийн хамгийн том бvрэлдэхvvн хэсэгт хувийн хэрэглээний зардал ордог. Манай улсад ч бvтээгдэхvvн, vйлчилгээний хамгийн том худалдан авагч нь гэр бvлvvд юм. Vндэсний статистикийн хорооны мэдээлснээр єнгєрсєн онд єрхийн хэрэглээ ДНБ-ий 52 хувийг эзэлжээ.

Иргэд зардлаа тєлєвлєхдєє орлого, ажил эрхлэлт, vнийн тєвшин, банк санхvvгийн тогтвортой байдал одоо болон ирээдvйд яаж єєрчлєгдєх талаарх таамаглалдаа vндэслэн шийдвэр гаргадаг.
Хэрэглэгчийн итгэл алдарч байгаа энэ vед тєрийн бодлогыг олон нийтэд тодорхой, шуурхай мэдээлэх нь "амь тариа" болно гэж судлаачид vзэж байна. Ойрын хугацаанд бvтээгдэхvvн, vйлчилгээний эрэлт бага байх хандлагатай тул тєр хэрэглээг урамшуулах бодлого явуулах хэрэгтэй гэж эдийн засагчид зєвлєж байгаа юм.



ЗАЛУУ ЛИЙДЭРҮҮДДЭЭ.../амласан ёсоор/

Өмнөтгөл: Төгсөнөөсөө хойш, гүүээ блогтоо бичлэг хийнэ гэж ам гарсанаасаа хойш та нарынхаа тухай их бодлоо. Ямархуу зүйл яаж бичих үү, яавал таалагдах бол, яадийн билээ гэж бодсооргоол нэг мэдсэн 10 хоночихлоо. Марзаганах уу, сүртэй олон юм бичих үү, баярлаж талархах уу, бахархаж бардах уу, стийлдэх үү, сэтгэлдэх үү гээд л их бодлогошрон суусан авчиг (хэл ам эвлэхгүй, ухаан бодол цэгцрэхгүй сүүлийн үед аягүй хэцүү байгаа) зориг мэдэн комптютер лүгээ дөхлөө. Тэгээд яахав “зоригоо хэлсэндээ, зовлонг туулсандаа” гэгчээр хичээж байгаад бичихээр суулаа. /зүйр цэцэн үг зохиоцон. хэ хэ/. Холион бантангийн цуглуулга, эмх замбааргүйн туйл байх аваас мөхөс миний биеийг түмэн хэсэг тасдан хаясугай.
Нэг. 5 сарын хорин гурванд эгэл амьдралд минь нэг томоохон үйл явдал тохиолдсоон. Миний хувьд бол аймаар том, нүсэр үйл явдал л даа. Яагаад гэвэл оюутны ширээнийхээ араас дөнгөж гарж асан залуу хүн албан бус боловсролын томоохон давааг давж чадсан юм. Залуу лийдэр /YLP/ хөтөлбөрийн 6 дах ээлжийн төгсөгч болон амжилттай төгссөндөө сэтгэл хангалуун байна. Энэ тухайгаа нэг хэсэг л хүн бүхэнд гайхуулж шагшуулж баярхав. Яадийн тээ. Сурсан зүйлээрээ гайхуулжагаам чинь. Мэдсэн зүйлээрээ онгиржогоом чинь. Бардам залуу лийдэр болцийм чинь яадийн бэ. Ярих юмтай байх сайхан. Ярьдаг найз нөхөдтэй байх бүүр сайхан.
Хоёр. Санадаг найзуудтай, үгүйлдэг нөхөдтэй, зүүдэлдэг андуудтай, заалгадаг багштай, хайрладаг хүмүүстэй боллоо. Харилцдаг /онлайн байжийдэг хэд/, ханддаг, уудаг, учирдаг, урмаар тэтгэдэг, ухаанаар дэмнэдэг дэндүү хүмүүстэй танилцлаа. Нааяас тү мийт юү. Санахаараа үздэг зурагтай, үгүйлхээрээ боддог дурсамжтай, уулзахаараа очдог гэртэй, уухаараа цугладаг газартай болсоон БИД.
Гурав. “Өөдрөг амьдрал өөрөөс тань” нэртэй өөдрөгүүдийн, “Зүрхнээс өгөх бэлэг” нэртэй доноруудын, “Аюүлгүй орчин” нэртээ санамж өгөгчдийн төслүүд маань саад тотгоргүй амжилттай хэрэгжиж биднүүсийн багийн тоглолт, хамтын ажиллагааг хэмжлээ. Цагаа барьдаг, хариуцлагатай, зорилго чиглэлтэй, алсын хараатай хүн нь оргилд хүрдэгийг бид ойлгосоон. Өрсөлдөөн биднийг илүү хөдөлмөрлүүлсээн, чадвар биднийг илүү ажиллуулсан, ухаан биднийг харин хөтөлсөөн.
Дөрөв. За тэгээд сурсан зүйлүүдээ тоочоод тоочоод явчий нуршилгүй. Луужинтай ажиллаж сурсийн, халловээн тэмдэглэж сурсийн, хаан банкаар аялаж сурсийн, үүр цайтал шоудаж сурсийн, уур хүртэл төсөл хэрэгжүүлж сурсийн. /Хэ хэ/. Бид багийн тоглолт хийж сурсийн, ухаан бодлоо дайчилж сурсийн, үзэл бодлоо илэрхийлж сурсийн, алсын хараагаа тодорхойлж сурсийн, амжилтанд хэрхэн хүрэхээ бас сурсаан. Нэгэн хэвлийгээс төрж нэг дээвэр дор өсөөгүү ч, нэгэн зорилгын дор нэгдэж чадсан хүчирхэг лийдэрүүдээ бид. Лийдэр гэж хэнийг хэлэх вэ? Ангийн даргаас эхлээд магтаад явчий.
1. Баахан цагаан шүдтэй, бак том булчинтай, багийн ажиллагаа сайтай, байгаль орчны мэргэжилтэн Банзааг лийдэр гэнээ.
2. Онцгой сонин ертөнцтэй, олон хошин зантай, охидын хайрыг булаасан, юм юмандаа авийяастай юнитээлийн хархүү Оргилийг лийдэр гэнээ.
3. Үргэлж биш ч хааяа, үнэнч биш ч итгэлтэй, үүрд биш ч хамтдаа, үлгэр биш ч кину шиг амьдардаг Үржээг лийдэр гэнээ.
4. Алтан шүд, ариун хайр, амгалан зан, аадра монгол. Сайхнаагийн сахиусан тэнгэр, сартай шөнийн гэгээхэн тэнгэр Ариунааг лийдэр гэнээ.
5. Тас харанхуй сэтгэлийг гэрэлтүүлэгч, тайлагдашгүй нууц, таван хуруу тэгш, танхил цэцэг. Анхааран хамгаалагч, ажиглан дүгнэгч Ариунболорыг лийдэр гэнээ.
6. Жаран сурагчыг жагсааж, жалгын ногоог ганхуулдаг жаахан дурлалын эзэн жаргалтай хатан Жаргалмааг залуу лийдэр хэмээнээ.
7. Эрэвгэр хонгор аашт, элдэв чамин загварт, эсрэг тэсрэг үзэлт эстааяталын ханхүү Эркаг лийдэр гэнээ.
8. Гэзэг нь богино, гэр нь хол. Гэмгүй эмч, зэмгүй домч, гэрэлт хадагтай Гэрэлмааг лийдэр хэмээнээ.
9. Сархадын гүзээ, сайхан аруунаа, салшгүй инээд, сааршгүй хошигнол. Ээе ти эмийн энжэнэр сайхнаас сайхан Сайханааг залуу лийдэр гэнээ.
10. Интэрпрээс, их жирэмслэлт, инээд ханиад, эмгэн шулмас. Ээж Уянгааг залуу лийдэр гэнээ. 11. Нэмэхийн хүрд, мэдэхийн хурд, нисдэг angel, хорьдог шүүгч, хасах шил, хальтирах хэл Нэмэхээг чамайг лийдэр гэнээ.
12. Үрдээ яарсан сэтгэл, төсөлдөө яарсан зүтгэл, уйлуулдаг ардын багш, ухуулдаг гүн ухаантан Энхжаргалыг залуу лийдэр гэнээ.
13. Мэдлэгт хязгаар нь үгүй, мэргэжилд гологдох нь үгүй. Биеэ хуваагч, бэлээ түгээгч, мэргэн гүнтэн, бурхан хүнтэн БолорЭрдэнийг залуу лийдэр гэнээ.
14. Ухаан нь уран барилга, санаа нь сайхан бүсгүй. Шударга ёсыг хамгаалагч, шуудхан хэлэхэд дарангуйлагч /гоё юм нэхдэг/...Уранааг лийдэр гэнээ.
15. Жор үзсэн ламаас зовлон мэддэг Жона дээр. Жаран чавганц уралдахад Жона түрүүлдэг. Жонагийн чихэнд алт хийсэн ч сэгсэрэхгүй, ус хийсэн ч сэгсэрэхгүй. Цэцийн сэцэн бүсгүй, цэцгийн дэлбээ бүсгүй Жонаг лийдэр гэнээ.
16. Сангийн багш, сангийн сурагч, санамжийн удирдагч, сэрэмжийн удирдагч. Ховор инээд, хоногших дүр хонгор Уянгааг лийдэр гэнээ.
17. Танил болсон зам, таргалуулдаг ажил, таахын аргагүй олон хэл, таалагддаг зан. Ганц алхмын цаадах гаалийн Тамиг лийдэр гэнээ.
18. Цоохор цоохор ертөнц, цохон тэмдэглэмээр хүмүүн, шоолж инээмээр хамар, шоудаж унтсан шөнө. Ylpийн жонон Цоожийг лийдэр гэнээ.
19. Сул асгарсан гэзэг, суудал дэргэд – эгзэг, дорно дахины хувилгаан, дорнод талын хүүхээн. Миний мэдэх Сувдааг лийдэр гэнээ.
Тав. Оюутан насандаа очсон юм шиг л бүхэл бүтэн 9 сар жаргал цэнгэлтэй байснаа нуух юун. “Танилтай Зоригоо талын чинээ”, “Танхил бие минь алгын чинээ” гэж бодоол хичээлүүддээ идэвхитэй сууж цаг гаргасандаа харамсах зүйл алга. Эдийн засаг, эрүүл мэнд, уул уурхай, урлаг соёл, ардчилал, ан амьтан гээд л цогц хичээлүүдийнхээ үр шимийг хүртэхийн төлөө, нийгмийн сайн сайхныг бүтээхийн төлөө бид хичээн ажиллах болноо. Ингэхийн тулд бид хамтаараа, цугаараа, бөөнөөрөө, олуулаа байх хэрэгтэй. Зориг сангийхандаа маш их баярлалаа.

Залуу Лийдэрүүддээ хайртай. Та нар үргэлжлүүлэн бичигч нь шүү...