Хамтын мэдрэмж

Би оюутан. Гэхдээ бусдын л нэгэн адил энгийн атлаа эгэлгүй оюутан. Би чихэр идэх, кофе уух, сонгодог хөгжим сонсох, хааяахан нэг театраар орж жүжиг үзэх дуртай. Мөн хайрлан дурлах, наргиж цэнгэх гээд л бүгдэд нь би дуртай, бүгдэд нь би хайртай. Энэ бүхэн миний нийтлэг болоод чөлөөт ертөнц. Энэ бол миний бахархал тэгээд мөн атаархал. Бүр цаашлаад бардамнал, омогшил байж болох. Яагаад гэвэл би бүхнийг эхлэгч, бүхнийг санаачлагч, бүхнийг эзэгнэгч болохоор тэр.
Оюутан гэнэн залуу нас дандаа л дүүрч, бялхаж, цалгиж, хааяа дундарч, хоосорч байдаг хувин юм. Тэр хувин хэзээ ч элэгдэшгүй шинж чанартай боловч дөрөвхөн жилийн настай. Насных нь тэн хагас нь аль хэдийнээ орхин одож намайг амьдралын их далайн эрэг рүү жаахан жааханаар дөхүүлэх бөлгөө. Дөхөх тусам нэгэн зүйлд сэтгэл минь уяагдах. Хамт олон ангийхан. Энэ бол хамтын мэдрэмжээр илэрч буй оюутын нийгэмшил.
Миний оюутан болоод төрсөн сэтгэгдэл их марзан. Анх сургуульдаа хайртай байлаа. Дараа нь мэргэжилдээ дуртай боллоо. Цаашлаад бүр дурлалаа. Энэ дурлалдаа би хэзээд үнэнч. Оюутан ширээний ард олон номын дунд төөрч явахдаа ганцхан зүйлийг л ойлгосон. Би “социал би” болж байгаа юм байна гэдгийг. Үүнийг л би хамтын мэдрэмж гэж нэрлэмээр байна. Энэ нэр томъёог социологичдын меротократ Э.Дюркгейм бодож олсон. Түүнийхээр тухайн нийгмийн гишүүн болохоо, бусадтайгаа төсөөтэй болохоо ухамсарлах мэдрэмж бол хамтын мэдрэмж ажээ. “Хамтын мэдрэмжийг хамгаас илүү мэдэрч байна” гэж лицейн ангийн оюутан байхдаа хэлсэн гэдэг.

Оюутан гэдэг интеграль статус намайг дэлхийн соёл иргэншил, монголын нийгмийн сэтгэлгээтэй танилцуулж байгаа бол багш хүнээс би амжилтанд хүрэх тэр шилдэг аргуудыг сурсан. Харин миний хамтран зүтгэгчид, мэргэжил нэг нөхөд минь намайг хэр их зүйлд сургаснаа, яаж нийгэмшүүлснээ өөрсдөө ч үл гадарлаж байгаа байх. Та нартаа би баяр хүргэж байна. Энд би та бүхний байгуулсан гавъяаг магтан дуулнам. Юуны төлөө вэ гэхээр надад өгсөн шагналынх нь төлөө. Та нар минь бол миний аз жаргал, нийгэмшлйин ховорхон агентууд билээ. Та нартай хязгааргүй их баярлалаа.
Хэний зүрх олны төлөө цохилно. Тэр үнэхээр аугаа. –Ромен Роллан-
2006 он 02 сар


5 comments:

үйтэн said...

социаль би гэж юу гэсэн үгийн? хамтын мэдрэмж гэж бас ?

uiten said...

социалигич хүний л бодол байх даа. Би бол хамтын гэж өөрийгөө боддоггүй. Социаль гэж ч боддоггүй. Би бол бие даасан хувь хүн. Нийгэмших гэдэг ойлголт надад гав гинж шиг санагддаг. Надад бол нийгэмд гарахад зөрчилдөөнд хүргээд байхааргүй мэдлэг л хэрэгтэй. Илүү хэрэггүй. Хүн өөрийгөө нийгмийн амьтан гэж мэдрээд байх бүр хязгаарлалтанд ордог

ЗОРИГТ8 said...

Үйтэн:
Нэр томъёоны гаргалгаа хийхүү...
1.Социаль-цэвэр нийгмийн гэсэн санааг илэрхийлнэ
2.Хамтын мэдрэмж-тухайн нийгмийн гишүүн болохоо,бусадтайгаа төсөөөтэй болохоо ухамсарлах мэдрэмж

Нийгэмшил гэдэг зүйл чамайг хүн гэсэн статусд байлгадаг. чамд тэгвэл ресоциализаци бий болсон байна гэсэн үг...

uiten said...

Айн Рэнд- эх сурвалж гэж ном уншаарай. АРай өөр өнцаг.

ЗОРИГТ8 said...

Үйтэн: Б.Батчулуун гуайн орчуулсан энэ номыг ер олж авч чадкуум..

"энэ бол эгоизм ба альтруизм, индивидуализм ба коллективизмын тэмцлийг харуулсан роман" гэж бичсэнийг л олж харсан