“Хүүхэд хөгжил-2010” судалгааны мэдээлэл цуглуулалтанд 10 баг гарлаа

"Хүүхэд хөгжил-2010" судалгаа нь Монголын хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, аж байдал, тэдний эрхийн хэрэгжилтийг гүнзгийрүүлэн судлах, мөн эрэгтэйчүүдийн ХДХВ/ДОХ-ын талаарх мэдлэг болон бэлгийн харьцааны төлөвшлийг судлах, түүнчлэн Дэлхийн хэмжээний "Хүүхдэд ээлтэй дэлхий ертөнц", Мянганы хөгжлийн зорилт болон Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг хянах шалгуур үзүүлэлтийг дүгнэх, үнэлгээ өгөх явдал юм.

Үндэсний статистикийн хороо нь Хүүхэд хөгжил судалгааг 1996, 2000, 2005 онуудад НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран зохион байгуулж явуулсан бөгөөд 4 дэх удаагийн судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг 2010 оны 8 сарын 27-ноос эхлэн орон даяар зохион байгуулан явуулж байна. Судалгааны мэдээлэл цуглуулах ажилтнуудын сургалтанд хамрагдаж, тусгайлан бэлтгэгдсэн ажилтнууд УБ хот, 21 аймгийн 10500 өрхөөс мэдээлэл цуглуулах ажлыг 3 сарын турш хийж гүйцэтгэх юм.

Энэ удаагийн судалгааны давуу тал нь өмнөх судалгаануудын асуулга, түүврийн загварыг шинэчилж, хамралтын хүрээг нэмэгдүүлсэн явдал болно. Тухайлбал, өмнөх судалгааны асуулгад байгаагүй хүүхдийн осол, гэмтэл, гар угаалт, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хүртээмж болон мэдээлэл харилцааны технологийн хэрэглээ, тамхи, архи, согтууруулах ундааны хэрэглээ, амьдралын сэтгэл ханамж, өвчлөлийн шинж тэмдэг, бэлгийн харьцааны төлөвшил зэрэг бүлэг асуулгыг шинээр нэмж оруулсны зэрэгцээ өмнөх судалгааны тодорхой бүлгүүдийн асуулгын агуултыг шинэ хандлагаар баяжуулан өргөжүүлэх юм.

Судалгааны мэдээлэл цуглуулалтын ажилтнуудад зориулсан сургалтыг 2010 оны 8 сарын 4-18-ны хооронд 15 хоногийн сургалтыг амжилттай зохион байгуулж шалгарсан 70 хүн судалгаанд ажиллахаар болж байна. "Хүүхэд хөгжил-2010" судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг хийж гүйцэтгэх судалгааны багийг орон нутагт ажиллуулахаар үдэн гаргах үйл ажиллагаа 2010 оны 8 сарын 27-ны өдөр Сүхбаатарын талбайд болж энэ үеэр судалгааны мэдээлэл цуглуулахаар орон нутагт ажиллах судалгааны ажилтнуудад хандаж ҮСХ-ны дэд дарга, судалгааны удирдлагын зөвлөлийн дарга Б.Эрдэнэсүрэн, НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Рана Флауэрс нар үг хэлж, ажлын амжилттай хүсэн, үдэн гаргалаа.

Намрын тэргүүн сарын шинийн 18-ны Дашнямтай билигт сайн өдөр эхний ээлжинд Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Булган, Төв, Сэлэнгэ, Завхан аймагт ажиллахаар судалгааны 10 баг аян замдаа гарлаа.

Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгааны тухай

TV5 телевизийн захиалгат сургалтанд зориулав /Танилцуулах үзүүлэн/





ОНТ-ийн хөтөлбөрийн бүтэц, агуулгын мониторингийн дүн гарлаа

Хэвлэлийн Хүрээлэн, Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр МҮОНТ-ийн хөтөлбөрийн бүтэц, мэдээ, мэдээллийн чанартай нэвтрүүлгийн агуулгад мониторинг хийх эхний шатны судалгааг явууллаа. Энэ удаагийн мониторингт тус телевизийн 2010 оны 4-5 сарын 14 хоногийн хөтөлбөрийг хамруулжээ.

Судалгааны тайланд ОНТ-ийн хөтөлбөр, нэвтрүүлгийн өнөөгийн байдалд “Олон Нийтийн Радио Телевизийн хууль” болон “Сэтгүүл зүйн мэргэжлийн стандарт”-ын үүднээс мониторинг хийж, 2007 оны байдалтай харьцуулан дүгнэлт гаргасан тухай дурьдсан байна. Ингэснээр ОНТ-ийн шилжилтийн үеийн тухай бодит мэдээллээр тус телевизийн удирдлага, уран бүтээлчдийг хангах, ОНТ-ийн төлөвшлийн үйл явцыг олон түмэнд ил тод болгох юм.

Мониторингийн хоёрдугаар шатыг 2010 оны 08-12 сард хэрэгжүүлэх бөгөөд эцсийн шатны тайлан, зөвлөмжийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй, ил тод танилцуулах ажээ. Уг мониторингийг өмнө нь 2007-2008 онд ХХ, ННФ хамтран хэрэгжүүлж, барууны орнуудын ОНТ-ийн хөтөлбөрт өргөнөөр ашигладаг олон хэмжээст аргачлал бүхий арга зүйг Монголын нөхцөлд тохируулан нэвтрүүлсэн туршлагатай юм.

Эх сурвалж: www.pressinst.org.mn

Хэвлэл мэдээллийн шүүмжийн төсөл: СУРГАЛТ 6: Судалгааны аргазүй аргачлал












Pew Research Center-ийн шинэ судалгаа

Бие даасан, хараат бус “Pew Research Center” пүүсээс олон нийтийн санал асуулга явуулахад америкчуудын таван хүн тутмын нэг нь Ерөнхийлөгч Барак Обамаг лалын шашинтан гэсэн бол 43 хувь нь мэдэхгүй гэж хариулжээ.

Үлдсэн 34 хувь нь түүнийг христ шашинтан хэмээн зөв хариулсан байна.

Улаанбаатар дахь ажилгүй залуучуудын хөдөлмөр эрхлэх сэдэл, ажилгүйдлийн шалтгаан

Нийгэмд, ялангуяа зах зээлийн эдийн засгийн нийгэмд ядуурал, гэмт хэргийн өсөлт, архидалт зэрэг нийгмийн сөрөг үзэгдэл нэмэгдэхэд ажилгүйдэл голлох нөлөө үзүүлдэг. Ялангуяа ажилгүй залуучуудад шийдвэрлэх олон асуудал тулгардаг. Ажилгүйдэлд залуучууд илүү өртөмтгий байдаг.
Улаанбаатар хотод 2009 оны байдлаар 123307 ажилгүй хүн байгаагаас 40.1 хувь нь 16-34 насны залуучууд байна. Тэдний амьжиргааны түвшнийг нь аваад үзвэл 16.5 хувь нь боломжийн амьдралтай дунд буюу хоол унд, өмсөж зүүх хэрэгцээгээ болгодог 71.1 хувь, тааруу буюу юм юмаар гачигдалтай (12.4%) амьдарч байгаа нь бидний судалгаанаас харагдлаа. МЗХ-ны дэргэдэх Полиси төвөөс хийсэн “Монголын залуучуудын хөгжлийн хэрэгцээ” /УБ., 2003/ судалгаанд оролцсон залуучуудын 12.7 хувь нь өөрсдийгөө дээд болон дундаас дээгүүр давхраанд хамруулсан бол дунд гэж 74.6 хувь нь, дундаас доогуур, доодчуулд хамрагдана гэж 12.0 хувь нь хариулсан байдаг. Эдгээр судалгааны дүнд үндэслэн залуучууд боломжийн амьдарч байна гэж үнэлж болох ч залуусын орлого зөвхөн өдөр тутмын хэрэгцээгээ хангах төдийд хүрэлцэж байна. Тухайлбал, залуучуудын орлогын түвшнийг аваад үзвэл нэг хүнд дунджаар 54282 төгрөгний орлого ногдож байгаагаас 16.8 хувь нь шинэ хувцас худалдан авах боломжтой бол 83.2 хувь нь орлогын хүрэлцээгүй нөхцөлд амьдарч байгаа ч зөвхөн залуучууд гэлгүй нийгмийн аль ч бүлэг, давхаргад “амны билэгээс ашидийн билэг” гэсэн монгол сэтгэлгээ хадгалагдсаар байгаа нь амьжиргааны түвшний субьектив үнэлгээ хийгээд бодит байдлын зөрүүгээр илрэн гарч байгаа юм. Үүнээс үндэслэн энэ бүлгийн залуучуудыг нийгмийн эмзэг, эрсдэлтэй (гэмт хэрэг үйлдэгчдийн 70 хувь нь ажилгүй залуучууд) хэсэгт хамруулдаггүй юм гэхэд амьдралаа өөд татахад шаардлагатай нөхцөл боломжийг нь дээшлүүлэх шаардлагатай байна. Үүний тулд тэднийг ажлын байраар хангах бөгөөд энэ нь нэг талаар хувь хүний хүсэл эрмэлзэллээс хамаарах бол нөгөө талаас хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлого хөтөлбөр, төлөвлөлтийн харилцан уялдаанд хэрэгжих боломжтой.
Залуучуудын хөдөлмөр эрхлэхэд нөлөөлж буй хүчин зүйлсэд сэдэл голлох нөлөөтэй бөгөөд дараах хэлбэрээр илэрч байна. Үүнд: Залуучуудыг хөдөлмөр эрхлэхэд нөлөөлж буй хүчин зүйлс
Ажилгүй залуучуудад өөртөө итгэлтэй байх хэрэгцээ бусад хэрэгцээнээс давамгайлж байна. Нэг талаар хэрэгцээний энэ хэв маяг давамгайлж буйн учир нь өнөөгийн нийгэм эдийн засгийн нөхцөлд ажил төрөлтэй, мөн эрүүл байж гэмээнэ бусадтай өрсөлдөх боломжтойг ойлгосны илрэл бөгөөд “амьдрахын тулд ажиллах” буюу физиологийн хэрэгцээг чухал хүчин зүйл болгохоос илүүтэй түүнийг хангах хэрэгсэл, өөртөө болон амьдралдаа итгэлтэй байх, одоогийн амьдралаа өөд татах үүднээс тодорхой арга зам, амьдрахад шаардлагатай нөхцөлүүдийг чухалчилж байна. Тухайлбал, судалгаанд оролцогчдын 18.2 хувь нь ажлын байрыг (88.9%), 16.2 хувь нь орон байртай болохыг (90%), 14.6 хувь нь эрүүл байхыг (83.3%), 13.8 хувь нь мөнгөтэй болохыг чухалчилж байгаагийн (85.3%) дийлэнх нь амьжиргааны түвшний хувьд дунд, дундаас доош амьдралтай залуучууд аж.
Залуучуудын хэрэгцээний хэв маягийг нэгтгэвэл аюулгүй байдал, амьдралын нөхцөл бүрдүүлэхтэй холбоотой хэрэгцээ 48.2 хувь, физиологийн хэрэгцээ 32.4 хувь, таатай байдалтай холбоотой хэрэгцээ 2.8 хувь, өөрийгөө бүрэн дүрэн илэрхийлэх хэрэгцээ 0.8 хувийн харьцаатай байгаа нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтэд зохих нөлөөтэй. Ер нь сэдлийн бүтэц, хэв маяг нь ямагт оршин буй нийгмийн мөн чанар, түүний тусгал болж байдаг.
1995, 2003 онуудад залуучуудын дунд хийсэн судалгааны дүнтэй энэ удаагийн судалгааны дүнг харьцуулахад нийгмийн аль ч бүлэг, давхаргад хамаарах залуучуудын сэдэлийн бүтэц, зорилго чиглэл нь ойролцоо түвшинд илэрч байна. Мөн цаг хугацааны хувьд ч төдийлөн өөрчлөгдөөгүй өнөөг хүрсэн нь манай нийгэм – эдийн засгийн амьдралд дорвитой ахиц дэвшил гараагүйг илэрхийлэх аж.

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж буй хүчин зүйлсийг 1995, 2003 оны судалгааны дүнтэй харьцуулахад нийгэм – эдийн засгийн нөхцөл байдлаас үл хамааран одоогийн амьдралаа хадгалж үлдэх, амьжиргаагаа өөд татахад хөдөлмөр чухал үүрэгтэй ойлгодог болсон байна. Тэдний хөдөлмөрт хандах хандлага, хөдөлмөр эрхлэх идэвхээс илэрхийлэгдэнэ. Залуучуудын хөдөлмөрт хандах хандлагийг аваад үзвэл тэдний олонх нь хөдөлмөрийн чадвартай бүхэн ажил хийх ёстой (64.4%) гэж үзэж байна. Мөн 7.8 хувь нь ажил хийхгүйгээр амьдрах бололцоотой бол хөдөлмөр эрхлэх шаардлагагүй, 27.8 хувь нь хөдөлмөрлөх нь хүний эрхийн асуудал учир яахаа өөрөө шийдэх ёстой гэж үзэж байна.
Тэдний хөдөлмөр эрхлэхэд нөлөөлж буй хүчин зүйлсийг хувийн хүсэл санаачлагад тулгуурласан дотоод сэдэл, хөндлөнгийн шахалт шаардлагаар үүсэн бий болж буй гадаадад сэдэл гэж ангилан уг бүтцийн дагуу нягталваас ажил хийхгүй бол амьдрахгүй (42.9%), гэр орны хэрэгцээг хангах (30.2%), өөрийн сонирхол (17.5%) гэсэн хувь хүнтэй холбоотой дотоод сэдэл голлож байгаа бол бусдын зүгээс (8.0%; эцэг эхийн шахалт, шаардлага 4.0 хувь, найз нөхөд ажил хийдэг 4.0 хувь) нөлөөлөх нь бага байна. Хувь хүний сэдэл, санаачлага юу юунаас ч хүчтэй хөдөлгүүр болдог. Энэ нь ажил хайж буй байдлаас (78.9 хувь нь ямар нэг байдлаар ажил хайж байна) харагдаж байна. Харин ажил хайгаагүй, хайдаггүй залуусын хувьд дараах шалтгаантай байна.
Ажил хайгаагүй шалтгаан:
Хувь
1 Хүүхэд харах хүнгүй 10.5
2 Сурдаг 31.6
3 Ажил олддоггүй 26.3
4 Танил тал, өнгө үзэмж хардаг 5.3
5 Ажил хийхгүй амьдарч болж байна 21.1
6 Гадаадад гарч ажиллахаар хөөцөлдөж байгаа 5.3

Ажил хайж буй залуусын 31.9 хувь нь гурван сар хүртэл хугацаанд, 37.7 хувь нь зургаан сар хүртэл хугацаанд, 23.2 хувь нь жил хүртэл хугацаанд, 7.2 хувь нь жилээс дээш хугацаанд нэгдүгээрт: бусдын зүгээс буюу гэр бүл, ойр дотныхны дэмжлэг, туслалцаа, оролцоотой, хоёрдугаарт: хувийн идэвхи чармайлтад тулгуурлан ажил хайж байна.
Гэр бүл, ойр дотных нь хүмүүс ажлын байрны мэдээллээр хангаж, мэдлэг мэргэшлийг нь дээшлүүлэх тал дээр анхаардаг. Ажлын байрны мэдээллээр хангах, найз нөхөд, танил талаараа дамжуулж ажилд оруулахаар ярих, мэргэжил боловсролд нь анхаарах байдлаар дэмжлэг үзүүлдэг.
Хувиараа ажил хайж буй залуусын 33.3 хувь нь зарын дагуу ажил олгогчтой уулздаг бол 29.6 хувь нь танил тал, найз нөхдөөрөө дамжуулж ажил хайдаг, 21.0 хувь нь хөдөлмөр зуучлалын албанд бүртгүүлж, 16.0 хувь нь харьяалагдаж буй хороо, хоринд бүртгүүлэх байдлаар ажил хайдаж аж.
Зарын дагуу ажил хайгчдын 31.3 хувь нь сонины зарын дагуу, 25 хувь нь телевизээс, 15 хувь нь найз нөхдөөсөө ажлын байрны мэдээлэл авдаг гэсэн байна.
Дээр дурдсан зүйлүүдэд үндэслэн залуучуудыг идэвхтэй ажил хайгч хэмээн нэрийдэж боломжийг хэрхэн ашиглаж байгаагаас нь үндэслэн хөдөлмөрийн биржид бүртгүүлээд давхар ажил хайж буй идэвхтэй ажил хайгч (20%), өөрийн хүчинд найдагч буюу хөдөлмөрийн биржид бүртгүүлэхгүйгээр ажил хайгч (68.8%) (үүний 32.9 хувь нь зарын дагуу, 21.1 хувь нь найз нөхдийн харилцаанд тулгуурладаг), хөдөлмөрийн биржид бүртгүүлээд хүлээгээд суудаг горилогч (11.3%) гэсэн гурван бүлэгт ангилж болох юм.
Ийнхүү залуучууд хөдөлмөр эрхлэхийн төлөө идэвхи, зүйтгэл гаргаж байгаа ч тэдний хүсэл сонирхол, зарим талаар мэргэжил боловсролын түвшин нь хөдөлмөрийн зах зээлд санал болгож буй ажлын байртай нийцдэггүй аж. Тухайлбал, сонирхож буй ажлын байрыг нь өмчийн хэлбэр, хөдөлмөрийн нөхцлөөр ангилан гаргахад дараах дүр зураг харагдаж байна.

Ажилгүй залуучуудын сонирхож буй ажлын байрны хэлбэр (өмчлөл болон хөдөлмөрийн нөхцөлөөр)
Өмчийн хэлбэрээр Хувь Хувь
Төрийн захиргаа 35.1 Мэргэжлийн дагуу 39.1
Төрийн үйлчилгээ 20.6 Цалин хөлс өндөр 29.3
Хувийн пүүс, компани 12.4 Нийгмийн баталгаа сайтай 10.9
ОУ-ын байгууллага 14.4 Нэр хүндтэй 2.2
Төрийн бус байгууллага 1.0 Эрх мэдэл бүхий 4.3
Хувиараа хөдөлмөр эрхлэх 14.4 Мэргэжил шаардагдахгүй 2.2
Ахиж дэвжих боломжтой 12.0

Сонирхож буй ажлын байрыг боловсролын түвшинтэй харьцуулбал, дээд боловсролтой ажилгүй залуучуудын 65.6 хувь нь мэргэжлийн дагуу, өмчлөлийн хэлбэрийн хувьд төрийн захиргааны байгууллагад (59.4%, тогтвортой ажлын байр гэж ойлгодог болсон) ажиллах сонирхолтой байгаа бол, тусгай дунд боловсролтой залуусын сонирхож буй ажлын байр нь харьцангуй жигд, бүрэн дунд боловсролтой залуус цалин хөлс өндөр байхыг чухалчилж байна.
“Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 7-р зүйлийн 2-т “Хөдөлмөрийн харилцаанд ...давуу байдал тогтоохыг хориглоно”, 5.2-т “Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоо журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй” гэсэн заалтуудаар тодруулсан ч судалгаанд оролцогчдын 15.2 хувь нь цалин бага, 7.7 хувь нь хөдөлмөрийн нөхцөл тааруу гэж хариулсан. Манай улсад 2006 оны байдлаар “Бөөний болон жижиглэн худалдааны салбар нь цалин багатай ч шинээр бий болсон ажлын байрны 37.1 хувь буюу хамгийн олон ажлын байрыг бий болгосон байна. Дараа нь 25.4 хувийг барилгын салбар, 12.0 хувийг уул уурхайн салбарт тус тус бий болгожээ” гэсэн статистик мэдээ гарсан байдаг. Зах зээлийн нийгэмд ажилчдыг бага цалингаар, уртасгасан цагаар ажиллуулахыг эрхэмлэдэг бөгөөд манай улсын хувьд жижиг үйлдвэр, үйлчилгээний газруудад энэ зарчим илүүтэй үйлчилж байна. Энэ шударга бус байдлыг таслан зогсоох гэж л хууль үйлчилдэг ч хөдөлмөрийн хуулийн хяналт маш хангалтгүй, хэрэгждэггүй гэхэд хилсдэхгүй. Ажлын байранд тухайн байгууллагын дарга, менежерүүдийн дүрэм хууль болоод удсан. Үүний зэрэгцээ залуучууд ажилгүйдлийн шалтгааныг дараах хүчин зүйлүүдтэй холбон тайлбарлаж байна.

Ажилгүйдлийн шалтгаан
Хувьсагч Хувь Ранг Хувь
Цалин бага 15,2 I Мэргэжилгүй 4,3
Хөдөлмөрийн нөхцөл муу 7,7 IV Өөрийн идэвхи санаачлагагүй 3,2
Танил тал үгүй 6,1 V Олдож буй ажлаа голдог 3,7
Мэргэжлийн ур чадвар хангалтгүй 4,5
Хөдөлмөрийн хөлсийг цагийн үнэлгээгээр олгодоггүй 3,5
Хэт хүнд сурталтай 5,9 Ажилгүй ч гэсэн амьдарч болоод байгаа учир 1,6
Ажлын байр хомс 9 II
Буруу аргаар мөнгө олох боломж их байгаа (хулгай, залилан, биеэ үнэлэх г.м) 1,3
Эзэмшсэн мэргэжлээр ажил олдохгүй 8 III
Нарийн мэргэжил /барилгачин, мужаан, токорьчин г.м/-ийн ажилчин бэлтгэдэггүйгээс 1,3
Гадаад хэл тааруу 5,9
Ажил хийхгүй бол амьдрал сайжрахгүй гэдгийг сайтар мэдрээгүйгээс 1,9
Компьютерийн мэдлэг тааруу 3,2
Ажилд орох бичиг баримт бүрдүүлж чадахгүй 0,8
Бэлэнчлэх сэтгэлгээтэй 3,2
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тал дээр төрөөс анхаардаггүй 4,8
Залхуу 4,3
Ажлын хүндээс шантардаг 0,8

Хөдөлмөр эрхлэхэд хамгийн түрүүнд цалинг чухалчилж байна. Одоогийн цалин урамшууллын тогтолцоо, цалингийн түвшин нь автобус, утас, өдрийн хоол гэсэн ойр зуурын хэрэглээнээс илүү гарахгүй байна. Зарим тохиолдолд ажил хийж байгаа нэртэй ч авсан цалингаас нь илүү зарлага гарах тохиолдол байдаг. Ялангуяа хотын захын хороололд. Тэгэхлээр гадаадад ажиллах хүчин олноор гарч байгааг үгүйсгэж, бас халаглахын аргагүй байдал орсон байна.
Дээд боловсролтой залуучууд эзэмшсэн мэргэжил, мэдлэгийнхээ түвшний ажлыг хийх сонирхолтой байгаа ч өмнө өгүүлсэний зэрэгцээ ажлын заруудад ихэвчлэн мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан, туршлагатай байх хэрэгтэй гэсэн шалгуур тавьдаг. Ийм тохиолдолд боловсролтой залуус ажилд орж чадахгүй байхад боловсролгүй залууст бүр ч хүнд даваа болох нь дамжиггүй. Ажлын байрны төлөөх өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, чадварлаг боловсон хүчин шалгаруулж хүч сэлбэн ажиллах нь тухайн байгууллага хийгээд улс орны хөгжилд чухал ач холбогдолтой ч цөөн тооны ажлын байрны төлөө мэргэжилтэй боловсон хүчин олноор өрсөлдөх болсноор сүүлийн жилүүдэд ажлын байранд чадварыг чухалчлахаас илүүтэй бэл бэнчин, царай зүс, хүйс, танил талын харилцааг (ихэвчлэн төрийн тодотголтой байгууллага, үйлдвэрүүдэд)-аар шигших болов. Зарим талаар ажиллах хүчний чадвар ажил олгогчдын шаардлагад хүрэхгүй байгааг үгүйсгэж болохгүй (Ажил олгогчдын 70 орчим хувь ажиллагсдын мэдлэг ур чадварт сэтгэл хангалуун бус байдаг ). Өнөөдөр зарим мэргэжлийн ажил (хуульч, эрх зүйч г.м) хангалттай дараалал үүсэхээр боловсон хүчний нөөцтэй болжээ. Төр засаг үүнийг хамгийн түрүүнд мэдэрч засаж залруулж байх ёстой.
Наанадаж “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль”-ийн 4-р зүйл дтөрөөс ажил эрхлэлтийг дэмжих талаар хүн амын хүн амын хөдөлмөр эрхлэх боломжоор хангах, хөрөнгө оруулалтыг нэмэх, ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийг оновчтой зохицуулах, ажиллах хүчийг зах зээлийн эрэлтэд нийцүүлэн хөгжүүлэх, хүн амын хөдөлмөр эрхлэлтийн талаарх бүртгэл, мэдээллийг боловсронгуй болгох гэсэн 6 төрлийн бодлогийг хэрэгжүүлэхээр заасан нь эрсдэлийг давах оновчтой шийдэл ч их дээд сургуулиудад жил бүр олон мянган мэргэжилтэн бэлтгэсний дараа нь дахин зах зээлийн эрэлтэд нийцүүлэн хөгжүүлнэ гээд мөнгө зарлагадаад байх уу? Энэ мэт бодлого, төлөвлөлтийн уялдаа алдагдсанаас болж ажилгүйдэл бий болоод байна.
Мөн “Хөдөлмөрийн тухай”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” хуулиуд ажилгүйдлийг бууруулах талаар хуулийн хүрээнд нилээд өргөн хүрээг хамарсан зохицуулалт хийж өгсөн ч маш том алдаа байна. Үүнд: нэгдүгээрт: ажилгүйдлийн талаарх ойлголтын хамрах хүрээг хязгаарлагдмал томъёолсон, хоёрдугаарт: ойлголтод тулгуурласан бүртгэл судалгааны алдаатэй мэдээ гаргах болсон. Ер нь бол ажилгүйдлийг бууруулах, тэдэнд чиглэсэн арга хэмжээ ажилгүйчүүдийг бүрэн хамарч чаддаггүй, үр дүн нь ч олон нийтэд мэдрэгдэлгүй өнгөрөх болсон нь энэхүү арга зүйн алдаатай шууд холбогдоно. Учир нь:
Манай улсад ажилгүйдлийг тооцоход дараах гурван хандлага, аргачлалыг баримталж байгаагаас эхний ойлголтыг албан ёсны хэрэглээнд илүү ашиглаж байгаа.

Ажилгүйдлийг тооцож буй аргалал
Ажилгүйчүүд гэсэн үзүүлэлтийн эх сурвалж, тодорхойлолт Ажилгүйдлийн түвшин
Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн байгууллагуудаас гаргасан албан ёсны статистик-зөвхөн бүртгэгдсэн ажилгүйчүүд (Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг мөрдлөг болгосон /”Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих тухай хуул”-ийн 3.1.1 заасны дагуу/) 3.4
Амьжиргааны түвшний судалгааны мөрддөг “шууд” тодорхойлолт-ажилгүй, ажил хийхэд бэлэн байгаа, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй хүмүүс 6.6
Ажиллах хүчний судалгааны баримталдаг “уян хатан” тодорхойлолт-ажилгүй болон ажил хийхэд бэлэн байгаа бүх хүмүүсийг тэднийг ажил идэвхтэй хайж байгаа эсэхийг үл харгалзан ажилгүйчүүдэд хамруулж тооцдог 14.2

Эх сурвалж: Монголын хүний хөгжлийн илтгэл 2007. “Хөдөлмөр эрхлэлт, ядуурал” /хураангуй. УБ., 2007. 16 дахь тал

Ажилгүйчүүдийг бүртгэх тухай “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай“ хуулийн 3.1.3-т “Ажил идэвхтэй хайж байгаа иргэн” гэж хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгүүлсэн өдрөөс хойш сард нэгээс доошгүй удаа ажил хайж байгаагаа мэдэгдсэн иргэнийг хэлнэ гэж тэмдэглэсэн байдаг. Тус хуулинд ажилгүйлчүүдийн хөдөлмөр зуучлалын албанд бүртгэлтэй байх хугацааг зааж, мөн нөхцлийг дурдсан. Хэрэв энэ хугацаанд эргэж мэдэгдээгүй бол тухайн хүнийг ажилгүйчүүдийн бүртгэлээс шууд хасдаг. Уг заалтын дагуу ажилгүйдлийн түвшин жил бүр буурах нь дамжиггүй. Энэхүү аргачлалыг албан ёсны хэрэглээнд түгээмэл хэрэглэж байгаа бөгөөд энэхүү аргачлалын дагуу худал дүгнэлт гаргадаг болох нь зарим захиргааны албадлагын шинжтэй тушаал тогтоолоос харагддаг. Жишээ нь: “Ажилгүйдэл, ядуурлын байдалд улсын хэмжээний үзлэг явуулах тухай” ЗГ-ын 25 дугаар тогтоол (УБ., 1995/02/22)-ын 2б-д “хүн амын ажилгүйдэл, ядуурлын байдалд хийсэн үзлэгийн дүнг үндэслэн орон нутгийнхаа нөөц боломжийг ашиглан жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх, үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах, байгалийн баялаг ашиглах замаар энэ тогтоолын 2 дугаар хавсралтад зааснаас цөөнгүй ажлын байр шинээр бий болгох, иргэд хувиараа хөдөлмөр эрхлэх, өрхийн аж ахуй хөгжүүлэх хөдөлгөөнийг дэмжиж өрнүүлэх, тодорхой ажил зохион байгуулж, энэ оны эцэс гэхэд ажилгүйдлийг тухайн аймаг, нийслэлийн хөдөлмөрийн нөөцийн 5 хувиас хэтрүүлэхгүй байх арга хэмжээг авсугай” гэжээ. Ажилгүйдлийг бууруулсан үр дүн гарах нь мэдээж хэрэг. Учир нь тогтоол гарсан уу гарсан, доод тушаалын албан хаагчид банга хүртэхгүй тулд худал үнэн нь хамаагүй хэдэн хувиар ажлын байр нэмэгдүүлсэн гэх нь ойлгомжтой. Ийнхүү иргэдийг үр бүтээлтэй ажлын байраар хангахад төдийлөн анхаардаггүй, чанартай, үр бүтээлтэй ажлын байр санал болгохоос илүүтэй түр зуурын гол зогоох төдий ажлын байр бий болгосноор ажилгүйдлийн түвшнийг хэргээр бууруулж, бодит байдлаас багаар тооцох үндэслэл болдог. Хэлбэр төдий арга хэмжээ авч олон нийтээс бодит хувь хэмжээг нуух арга хэмжээ авах төрийн удирдлагуудын хувьд илүү зардал гаргахгүй байх ач холбогдолтой.
Одоо хэрэглэж буй ажилгүйдлийн бүртгэл судалгаатай холбоотой доктор (Sc.D) Х.Гүндсамбуу “...манай ажилгүйчүүд бол данс бүртгэлийн ажилгүйчүүд бөгөөд хөдөлмөр зохицуулалтын албадад олон хүн бүртгэгдвэл ажилгүйдэл өсөөд, цөөхөн хүн бүртгэгдвэл буураад ирдэг” гэсэн бол доктор (Ph.D) Ц.Пүрэв “Хот хөдөөд хөдөлмөр зохицуулалтын албад байгуулагдсан боловч түүнд ажил эрж буй хүн бүр бүртгүүлдэггүй” гэж адил дүгнэлтийг өгсөн нь өнөөгийн бодит байдлын үнэн зураглал болсон юм.
Ажил хайж буй хүн заавал хөдөлмөр зуучлалын албадаар дамжуулж цаг алдах шаардлагагүй. Хэвлэл мэдээлэл, холбоо харилцааны хэрэгслээр дамжуулан ажлын байрны тухай мэдээлэл авч, ажил олгогчтой биечлэн уулзаж ажилд орох боломж өдөр тутам нэмэгдэж байна. Ийм байдлаар хөдөлмөр зуучлалын албадад хандах хүмүүсийн тоо багасаж ажилгүйдлийн түвшин жил бүр буурч байгаа учир энэхүү тодорхойлолт нь цаг үеэ мэдэрч чадахгүй, эрх мэдэлтнүүдэд ашигтай хувилбар болсон төдийгүй ажилгүйчүүдийн идэвхтэй хэсгээр төлөөлүүлэн ажилгүйдлийн хэмжээг тооцож байгаа нь дээр өгүүлсэнчлэн ажил олгогчтой биечлэн уулздаг, зарын дагуу ажил идэвхтэй хайгчдыг тооцоо судалгааны гадна үлдээж байна.
Өөрийн хийсэн судалгаанаас харвал ажилгүйчүүдийн гуравны нэг л хөдөлмөр зуучлалын албанд бүртгүүлж үлдсэн (68.8%) хувь нь хэн болох нь тодорхойгүй үлдэж байна. Ажилгүйдлийг бодитоор тооцоолоогүй тохиолдолд цалингийн хэмжээг нэмэх, жилд хэдэн дээд боловсролтой хүн бэлдэх зэрэг асуудал мөн хяналтгүй байх, улмаар ажилгүйдэл бодитой оршин байх, хэлбэр хэмжээгээрээ өргөжин тэлэх, ажил олгогчид мэргэжилтнүүдийг голох үйл явц үргэлжилсээр байх болно.


Судалгааны баримт материалд тулгуурлан дараах дүгнэлтэнд хүрлээ:
Залуучуудын хөдөлмөр эрхлэх гол шалтгаан нь өөрийгөө илэрхийлэх, нийгмийн статусаа дээшлүүлэх, өөрийгөө болон гэр бүлээ тэжээхэд чиглэж байгаа бөгөөд үүний тулд идэвхтэй ажил хайж байгаа ч ажилгүйчүүдийн хүлээлтэд тохирсон арга хэмжээг бодлогын түвшинд авч чадахгүй байна. Үүний зэрэгцээ:
1. Боловсон хүчнийг бэлтгэх талаарх төрийн бодлого, зохицуулалт алдагдсан, энэ талаар авч хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, арга хэмжээ уялдаагүй, нэгдмэл бус байгаагаас хөдөлмөрийн зах зээл дээд боловсролтой ажилгүйчүүдээр хахаж, мэргэжилтэй ажилчдын дутагдалд ороод байна.
2. Дээд боловсролтой залуучуудын ажилгүйдлийн шалтгаан нь мэргэжлийн дагуу ажиллах орон тоо хүрэлцэхгүй байх, эсвэл хөдөлмөрийн зах зээл дээр тавигдаж буй шаардлагад нийцэхгүй, гологдох, өндөр цалин, баталгаатай нэр хүндтэй ажлыг эрхэмлэж байгаа зэрэгтэй холбоотой байна. Тиймээс ч залуучууд мэргэжлийн дагуу бус төрийн захиргаа, төрийн үйлчилгээний байгууллагуудад ажиллах сонирхол давамгайлах болсон.
3. Хөдөлмөрийн үнэлгээ, урамшууллын түвшин нам байгаа нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтэд сөрөг нөлөө үзүүлж байна.
4. Ажилгүйдлийн талаарх ойлголтын хамрах хүрээ хязгаарлагдмал, бүртгэл судалгааны алдаатай мэдээллээс үндэслэн ажилгүйлийг бууруулах талаар дорвитой арга хэмжээ авахгүй байна.
5. Бодлого хэрэгжүүлэгч, хяналт тавьж ажилладаг байгууллагуудын үйл ажиллагааны хариуцлагагүй байдлаас хөдөлмөрийн орчны зүй бус хэв маяг үүсч газар авсан.
6. Ажилгүйдлийг бууруулахад чиглэсэн менежментийн шинжтэй арга хэрэгслийг зүй зохистой ашиглан хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх тал дээр хангалтгүй ажиллаж байгаа нь ажилгүйдэл бодитой орших шалтгаан болж байна.
Бодлого, хөтөлбөрийн уялдаа муу, ойлголт хийгээд бодит байдлын зөрүү, төрийн удирдах байгууллагын тооцоо төлөвлөгөөгүй үйл ажиллагаа, түүний хэрэгжилтийг хангах явдал цалгардсанаас үүдэлтэй ажилгүйдэл хүрээгээ тэлж, хэлбэрийн хувьд өргөжиж байна. Тиймээс уг асуудлыг шийдвэрлэхэд юуны ажилгүйчүүдийн хүлээлтэд тохир бодлого хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүний тулд эхлээд:
1. Ажилгүйдлийн талаарх ойлголт, бүртгэлийн системийг сайжруулах, цэгцлэх. Бодит байдалтай нийцүүлэх
2. Цалингийн доод хэмжээг нэмэх, мэргэжлийн ажиллах хүчийг дахин мэргэшүүлэх зэрэг ажилгүй залуучуудын сэдэлд тулгуурласан арга хэмжээг бодлогын түвшинд хэрэгжүүлэх
3. Хөдөлмөрийн хуулийн хяналтыг сайжруулах, хэрэгжилтийг хангах
4. Үйлдвэрлэл хөгжүүлэх гэсэн арга хэмжээг авснаар ажилгүйдлийг одоогийн түвшнээс мэдэгдэхүйц түвшинд хүртэл бууруулах боломжтой гэж үзэж байна.




АШИГЛАСАН БҮТЭЭЛИЙН ЖАГСААЛТ

1. Антони Гидденс. “Социологи”. Орч ред: Д.Ганхуяг. УБ., 2006В.Г.Криско. “Сэтгэл судлал” Бүдүүвч, хүснэгт. Орч: доктор, профессор Б.Туяа, доктор, профессор Л.Уранцэцэг. УБ., 2002Д.Доржжав. “Удирдахуйд суралцах нь” УБ., 2005Х.Гүндсамбуу. “Монголын нийгмийн давхраажил: хөгжил, хандлага”. УБ., 2002
2. “Нийгмийн шинэчлэл: амьдралын хэв маягийн өөрчлөлт”. Ред Ц.Уртнасан. УБ., 2001
3. “Монголын хүний хөгжлийн илтгэл 2007”. “Хөдөлмөр эрхлэлт, ядуурал” /хураангуй. УБ., 2007
4. “Монголын залуучуудын хөгжлийн хэрэгцээ, 2002-2003” суурь судалгааны тайлан. МЗХ-ны Залуучуудын хөгжлийн Полиси төв. УБ., 2003
5. “Нийслэлийн залуучуудын хөдөлмөр эрхлэлт” МУИС Социологийн тэнхим. УБ., 1996
6. “Ажилгүйдэл, ядуурлын байдалд улсын хэмжээний үзлэг явуулах тухай” МУЗГ-ын тогтоол. №25. УБ., 1995/02/22
7. “Монгол дахь залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн талаарх ОУХБ-ын бодлогын чиглэлүүд”. ОУХБ-ын Хөдөлмөр эрхлэлтийн стратегийн хэлтэс. 2007
8. www.legalinfo.mn /”Хөдөлмөрийн тухай” хууль. 2010/04/03
9. www.legalinfo.mn /”Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” хууль. 2010/04/03
10. statis.ub.gov.mn /”Нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүд – 2008 он”. 2010/04/06

Сургууль, цэцэрлэгийн орчин дахь хүүхдийн эсрэг хүчирхийлэл, түүнийг арилгах арга зам


s3 -

Монгол улс дахь авилгалын байдалд хийсэн үнэлгээ USAID /2005/

Энэхүү тайлан нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (ОУХА)-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын санхүүжилтээр Casals & Associates, Inc. (C&A) байгууллагаас Вашингтон дахь ОУХА болон Азийн Сантай хамтран 2005 оны 6, 7-р сард Монгол улс дахь авилгалын байдалд хийсэн үнэлгээний үр дүнг толилуулж байна.Уг тайлангийн гол дүгнэлт нь урьд өмнө хийгдэж байсан тоон болон чанарын бусад судалгааны нэгэн адил Монгол улсад “жижиг сажиг” буюу захиргааны түвшинд ч, “их хэмжээний” буюу элит түвшинд ч авилгалын боломж улам өссөөр байна гэж үзжээ. Авилгалын энэ хоёр хэлбэрийн аль аль нь Монголчуудын санааг зовоох ёстой асуудал хэдий ч “их хэмжээний” авилгалыг нилээд ноцтойд авч үзэх ёстой юм. Учир нь ийм төрлийн авилгал эдийн засаг, улс төрийн эрх мэдэлтнүүдийн хоорондох холбоог нягтруулж, бусад хуучин социалист орнуудад тохиолдсон шиг ардчилал, хөгжил цэцэглэлтэнд муу нөлөө үзүүлээд зогсохгүй бүр ардчиллын замаас ухрахад ч хүргэх аюултай.
Awilgal sydalgaa -

Дэлхийн медиа зах зээл тогтмол өсөж байна /Максима мониторинг компани/


MAXIMA Media market -

Workshop on Policy Research

Open Society Forum, Mongolia, 2005
Dr. Leslie A. Pal
School of Public Policy and Administration
Carleton University
Ottawa, Ontario, Canada

Policy_Research_Mongolia_Aug05 -

Судалгаа авдаг онлайн системийн тухай

Сервер: Таны вэб байрлаж байгаа сервер дээр давхар суулгаж байрлуулна.
Төлбөр: Нэг удаа төлбөр төлсний дараа дахин төлбөр төлөхгүй.
Ажиллах орчин: Windows, Linux гэх мэт ямар ч нөхцөлд ажиллана.
Шаардлага: Php, MySQL өгөгдлийн сантай учир бараг бүх сервер дээр саадгүй сайхан ажиллана.
Бусад шинжүүд:
* Тухайн агшинд хэдэн ч судалгааг зэрэг ажиллуулж болно.
* Нэг судалгаанд хэдэн ч асуулт тавьж болно. Хязгааргүй гэсэн үг.
* Нэг судалгаанд хэдэн ч хүн саналаа өгч болно. Хязгааргүй.
* Судалгааг хэд хэдэн хэл дээр авч болно.
* Та өөрөө судалгаа, асуулт, загвар бүх юмыг удирдаж болно.
* 20 янзын асуултын төрөлтэй. Шаардлагатай төрлүүд бүгд бий гэсэн үг.
* Word шиг ажиллах редактортай
* Ишлэлийг удирдах системтэй
* Судалгаанд зураг, видео хавсаргах боломжтой
* Үүсгэсэн судалгааны хэвлэмэл хувилбарыг автоматаар үүсгэнэ. Тун сайн ажилладаг.
* Өмнөх асуултын хариултаас шалтгаалан асуултуудыг өөр өөрөөр харуулах боломжтой. Өөрөөр хэлбэл нөхцөлт гэсэн үг.
* Хариултуудыг төрөл бүрээр удирдаж харах боломжтой.
* Нэгэнт үүсгэсэн асуултуудаа дараа дахин ашиглах боломжтой.
* Судалгаануудыг төрөл бүрээр удирдах боломжтой.
* Бүх хүнд зориулсан эсвэл тодорхой хүмүүст зориулсан судалгаа үүсгэж болно.
* Хүмүүс судалгаа бөглөхийн тулд бүртгүүлж болно. Бараг ашиглагдахгүй!
* Хүмүүсийг судалгаанд урих, сануулах имэйл илгээх боломжтой.
* Зочин хүн судалгааг дараа үргэлжлүүлэн бөглөх боломжтой. Энэ хооронд өмнөх утгуудыг хадгалсан хэвээр байна.
* Cookie эсвэл session-д тулгуурлан ажиллана.
* Судалгааны загваруудыг өөрчлөх болон бэлэн загварууд бий.
* Админы хэсэг нь ойлгомжтой, амархан.
* Арын албаар ороод хариултуудыг харахад амархан
* Хариултуудыг текст, CSV, PDF, SPSS, R, queXML ба MS Excel форматуудаар гаргах боломжтой. Хүссэнээрээ тайланг гаргана гэсэн үг.
* Хариултуудыг хүснэгтэн болон график хэлбэрээр харна.
* W3C нийцтэй
Хэл: Монгол хэл байгаа.

Бизнесийн байгууллагыг хүнээр төсөөлье л дөө. Хүн хичнээн эрүүл боловч жилдээ 1 удаа эмчид үзүүлж шинжилгээ хийлгэх ёстой гэдэг. Хашир хүмүүс бол жилдээ хэд хэд үзүүлдэг шүү дээ. Шинжилгээ авснаар таны ямар эрхтэн ямар байдалтай байгаа нь маш тодорхой харагддаг. Бөөр өвчлөх магадлалтай, толгой яагаад өвддөг зэрэг бүх зүйл тодорхой болно. Ингээд л зөв оношоо тавьж чадсан бол эмчилгээ хийгээд асуудлыг шийднэ дээ.

Тэгвэл танай байгууллага цоо эрүүл байж чадаж байгаа болов уу. Хэрвээ цоо эрүүл бол хөрөнгө оруулагчид, танай ажиллагсад, үйлчлүүлэгчид бүгд сэтгэл хангалуун байх ёстой. Харин доголдолтой байгаа бол гомдол тасрахгүй, ажил урагшлахгүй, ашиг орлого багатай байх нь гарцаагүй. Харин яг юунаас болоод байгааг та мэдэхийг хүсэж байна уу?

Энэ их ярвигтай асуудал боловч сайн судалгааны систем танд үлэмж ихээр туслах болно. Жишээ нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа, ажилтнуудын сэтгэл ханамжийн судалгааг заавал авч байх ёстой. Эдгээр судалгаануудыг байнга давтамжтай авч байх нь танай байгууллагын ажиллагааг урагштай, зөв болгоход туслах болно.

Түүнчлэн авч болох хэдэн мянган янзын судалгаа байж болно. Энэ бүхэнд та онлайн судалгааг ашигласнаар хөрөнгө зардлыг маш ихээр хэмнэх болно. Гадаадын вэб сайтууд, байгууллагуудаас ирсэн мэйлд та 5-хан минут зарцуулаад судалгаа бөглөнө үү гэсэн гуйлт байхыг та харсан л байлгүй.

Жишээ үзэхийг хүсвэл survey.kt.mn хаягаар ороорой.

Энэ системийг хэн хэрэглэвэл тохиромжтой вэ?

1. Бүх төрлийн бизнесийн байгууллагууд (тэр тусмаа хэрэглэгчийн хаанд өргөмжилсан байгууллагууд. Таны бизнес урт удаан хугацаанд амжилттай явахын тулд байнга шинэчлэгдэж, хөгжиж, алдаагаа засаж явах ёстой.)
2. Үйлчилгээ, нэр хүндээ жинхэнэ утгаар нь сайжруулахыг хүсэж байгаа төрийн байгууллагууд
3. Судалгаа авах шаардлагатай хувь хүмүүс

Энэхүү бүтээгдэхүүнийг Компьютер таймс сэтгүүл зарж буй юм байна

Эдийн засгийн сэдэвтэй сэтгүүл зүйн бүтээлд нэр нь хамгийн олон дурдагдсан эдийн засагч, шинжээч, нийгмийн зүтгэлтнийг тодруулах судалгааны тайлан

The Mongolian Mining Journal нь судалгааны мэргэжлийн байгууллагуудтай хамтран уул уурхай, эдийн засгийн чиглэлээр судалгаа, санал асуулга тогтмол явуулдаг билээ.

Энэ удаа ММJ сэтгүүлийн жил тутмын уламжлалт санал асуулгын дүнг толилуулж байна. 2010 оны эхний хагас жил нь МонголУлсын эдийн засагт онцгой сонирхолтой цаг үе бөгөөд хөгжлийн суурь болсон олон асуудлыг Засгийн газар шийдвэрлэхийг чармайжээ. Энэ цаг үед нийгмийн санаа бодолд хамгийн хүчтэй нөлөөлж чадсан судлаач, эдийн засагч, улстөрч, олон нийтийн байгууллагын төлөөлөгчдийг ММJ нэрлэж байна.
Эдийн засгийн чиглэлээр төр засгаас гаргаж буй бодлого, шийдвэртэй холбоотой сэтгүүлзүйн бүтээлд түгээмэл дурдагдсан эдийн засагч, шинжээч, нийгмийн зүтгэлтэн
1.1 Эдийн засгийн сэдвээр хамгийн олон удаа нийтлэл бичиж хэвлүүлсэн эдийн засагч, шинжээч, нийгмийн зүтгэлтэн

Судалгааны дүнгээс үзэхэд 24 нийтлэлчийн 48 нийтлэл гарсан бөгөөд тэднээс эдийн засагч Н.Дашзэвэг 13 удаа (27.1%), эдийн засагч Б.Баттөмөр 5 удаа (10.4%), эдийн засагч Д.Жаргалсайхан 4 удаа (8.3%) нийтлэл хэвлүүлжээ. Эдгээрийг нийтлэгдсэн тоо, аль нүүрт, нийтлэлийн зай талбай, нийтлэгчийн зургийг нийтэлсэн эсэх зэрэг шалгуураар эрэмбэлвэл дараах үр дүн харагдаж байна.

1.1.1 Н.Дашзэвэг Эдийн засагч 13 удаа (27.1%)
Эдийн засагч Н.Дашзэвэг 2010 оны эхний хагасд эдийн засгийн сэдэвтэй 13 нийтлэл өдөр тутмын сонинд нийтлүүлж “хамгийн олон удаа нийтлэл хэвлүүлсэн” эдийн засагчаар шалгарч байна. Н.Дашзэвэгийн нийтлэлүүд нь “Зууны мэдээ” сонины эдийн засгийн мэдээллийн булан болох 5-8-р нүүрт нийтлэлчийн зурагтай хамт гарчээ.

Уул уурхай, ашигт малтмал; Төсөв мөнгөний бодлого, инфляци; Хөдөө аж ахуй зэрэг сэдвийг зонхилон хөндөж, “Бодлогогүй зуднаас хэзээ гарах вэ?”/2010.03.29/, “Де Сотогийн хожимдсон зөвлөгөө, хоосон тооцоо”/2010.02.23/, “Таван толгой гарц №1 Кореа”/2010.04.02/, “Таван толгой гарц №2 Япон”/2010.04.16/ зэрэг нийтлэлүүдээрээ төр засгаас гаргаж буй шийдвэр бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, шинэ гарц хайсан, асуудал дэвшүүлсэн нийтлэлүүдийг бичиж хэвлүүлсэнээрээ онцлогтой байна.

1.1.2 Б.Баттөмөр Эдийн засагч 5 удаа (10.4%)
2010 оны эхний хагасд эдийн засагч Б.Баттөмөр эдийн засгийн сэдвээр 5 нийтлэл бичиж хэвлүүлжээ. Нийтлэлүүд нь “Зууны мэдээ” сонины 5-р нүүрт, нийтлэлчийн зурагтай хэвлэгдэж гарсан бөгөөд нийтлэлүүд нь нилээн том хэмжээтэй байдгаараа бусдаас онцлог байв. Өөрөөр хэлбэл Б.Баттөмөрийн нийтлэлүүд дунджаар А2-ийн 1/3 зай талбайг эзэлсэн байдаг.
Улмаар уул уурхай, ашигт малтмал; Төсөв мөнгөний бодлого, инфляцийн асуудлаар голлон “Мэдлэгийн менежмент”/2010.03.18/, “Баялгийн менежмент”/2010.04.29/, “Эрчимтэй хөгжил гэж юу вэ”/2010.04.12/ “Голланд өвчнийг эмчлэх нь”/2010.04.26/ зэрэг танин мэдэхүйн, асуудал дэвшүүлсэн нийтлэлүүдийг бичжээ.

1.1.3 Д.Жаргалсайхан Эдийн засагч 4 удаа (8.3%)
Эдийн засагч Д.Жаргалсайхан энэ оны эхний хагас жилд 4 удаа эдийн засгийн чиглэлээр нийтлэл бичиж хэвлүүлжээ. Д.Жаргалсайхан бүх нийтлэлээ “Өнөөдөр” сонины эдийн засгийн булан буюу 3-р нүүрт хэвлүүлжээ. Нийтлэлүүд нь дийлэнхдээ зурагтай байв. Мөн нийтлэлч Б.Баабар, Монгол банкны Мөнгөний бодлого судалгааны газрын ахлах эдийн засагч Б.Лхагважав нар энэ хугацаанд 4 удаа нийтлэл бичиж хэвлүүлсэн боловч сэдэв болон асуудлын хувьд эдийн засагч Д.Жаргалсайхны нийтлэл илүү байсан юм.

Түүнчлэн эдийн засагч Д.Жаргалсайхан “Ширэнгэ засаглал”/2010.01.13/, “Шинэ сэтгэлгээ”/2010.01.20/ зэрэг банк санхүү, хөрөнгийн зах зээл; төсөв мөнгөний бодлого, инфляцийн сэдвийг хөндсөн танин мэдэхүйн, Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн, шинэ санал санаачлага дэвшүүлсэн нийтлэлүүд бичсэнээрээ ялгарч байна.

Хамгийн их нийтлэл бичиж хэвлүүлсэн дээрх 3 эдийн засагчид төсөв мөнгөний бодлого, инфляцийн асуудлыг хөндсөн байна. Мөн мэдээлэл бүрдүүлэх явцад эдийн засагчид өөрийн нийтлэлээ дагнан хэвлүүлдэг сонинтой бөгөөд нийтлэл нь эдийн засгийн мэдээллийн нүүрт хэвлэгддэг нь харагдсан юм.

Дээрх гурван эдийн засагчдаас гадна нийтлэлч Б.Баабар мөн 4 удаа, Монгол банкны Мөнгөний бодлого судалгааны газрын ахлах эдийн засагч Б.Лхагважав 4 удаа, эдийн засагч С.Авирмэд, Д.Готов, Ч.Баянжаргал, И.Саньцар, Т.Энхбаяр нар, мөн УИХ-ын гишүүн Х.Баттулга, Батж.Батбаяр, С.Баярцогт, Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Монгол банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж зэрэг хүмүүс тус бүр 1 удаа нийтлэл бичиж хэвлүүлжээ. /Дэлгэрэнгүйг Хавсралт 1-с үзнэ үү/

1.2 Эдийн засгийн сэдвээр хамгийн олон удаа ярилцлага өгсөн эдийн засагч, шинжээч, нийгмийн зүтгэлтэн
Судалгааны хугацаанд нийт 105 хүний 153 ярилцлага нийтлэгдсэн бөгөөд үүнээс Сангийн сайд С.Баярцогт 12 удаа (7.8%) ярилцлага өгч энэ төрөлд тэргүүлэв. Удаах байрт эдийн засагч Д.Жаргалсайхан 6 удаа (3.9%), МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар 5 удаагийн (3.3%) ярилцлага өгсөнөөрөө жагсаж байна.

1.2.1 С.Баярцогт Сангийн сайд 12 удаа (7.8%)
Тэрээр ярилцлагадаа Уул уурхай, ашигт малтмал; Төсөв мөнгөний бодлого, инфляци; Банк санхүү, хөрөнгийн зах зээл зэрэг сэдвийг хөндсөн бөгөөд судалгаанд хамрагдсан бүх сонины эхний нүүрүүдэд (1-5) нийтлэгдсэн нь сангийн сайдын ярилцлагын сэдэв болон асуудлыг сонины редакцууд чухалчилсан нь илэрхий байна.
Сангийн сайд С.Баярцогт эрхэлж буй ажилтайгаа холбоотой “Зэсийн үнийн өсөлтөөс 209.3 тэрбум төгрөгийн орлого олно” /2010.04.30 Өдрийн сонин/, “Оюутолгойн гэрээ хүчингүй болж ч болно шүү дээ” /2010.03.03 Үндэсний шуудан/ зэрэг ярилцлагадаа төр засгаас явуулж буй бодлого үйл ажиллагааг сурталчилсан, тайлбарлан таниулсан ярилцлагууд өгчээ.

1.2.2 С.Ганбаатар МҮЭХ-ны ерөнхийлөгч 6 удаа (3.3%)
С.Ганбаатарын ярилцлагууд нь судалгаанд хамрагдсан бүх сонинд, 4-6-р нүүрт эдийн засагчийн зургийн хамт нийтлэгдсэн байна.

“Эрчим хүчний үнийн эсрэг тэмцэнэ” /2010.01.05 Ардын эрх/, “1990 оны хямралтай адил нөхцөл ойрхон байна” /2010.01.08 Үндэсний шуудан/ гэх зэрэг ярилцлагаараа төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, цахилгаан эрчим хүчний үнийг өсгөхгүй байх талаар өөрийн байр суурийг илтгэсэн ярилцлагуудыг өгчээ.

1.2.3 Д.Жаргалсайхан Эдийн засагч 5 удаа (3.9%)
Өмнөх эдийн засагчдаас ялгаатай нь түүний ярилцлага бүх сонинд бус, нийтлэлээ хэвлүүлдэг “Өнөөдөр” сонины 3, 4-р нүүрт мөн “Зууны мэдээ” сонины 5-р нүүрт зурагтайгаа нийтлэгджээ. Зонхилж хөндсөн сэдэв нь Уул уурхай, ашигт малтмал; Төсөв мөнгөний бодлого, инфляци; Банк санхүү, хөрөнгийн зах зээл; Хөрөнгө оруулалт, зээл тусламж зэрэг болно.

Ярилцлагуудаас дурдвал: “Монголд нэн даруй нэвтрүүлэх шаардлагатай гурван төрлийн санхүүгийн үйлчилгээ байна” /2010.02.01 Өнөөдөр/, “Иргэдэд 625 их наяд төгрөг өгөх боломж Засгийн газарт байхгүй” /2010.04.06 Зууны мэдээ/ зэрэг цаг үеийн холбогдолтой эдийн засгийн бодлого үйл ажиллагаа, тухайлбал Хүний хөгжил сангаас иргэдэд 70 мянган төгрөг бэлнээр тарааж байгааг шүүмжилж өөрийн байр суурийг илтгэсэн ярилцлагуудыг өгчээ.
Эдгээр эдийн засагчдын нэг ярилцлага дунджаар А2 хэмжээтэй нэг нүүрийн 1/3 хэмжээтэй зай талбайг хамарсан байна.
Эдийн засгийн сэдвээр хамгийн олон удаа ярилцлага өгсөн бусад хүмүүсийг доорх графикаар үзүүлэв. /дэлгэрэнгүй мэдээллийг Хавсралт 2-с үзнэ үү/

График 2. Эдийн засгийн сэдвээр хамгийн олон удаа ярилцлага өгсөн 10 хүн*
Хамгийн олон удаа ярилцлага өгсөн эхний 10 хүний 6 нь /С.Баярцогт, Д.Зоригт, Л.Пүрэвдорж, С.Батболд, Т.Очирхүү, Ч.Хүрэлбаатар/ төр засгийн өндөр албан тушаал хашдаг хүмүүс байна.

1.3 Сэтгүүлчдийн бүтээлд хамгийн олон удаа нэр дурдагдсан эдийн засагч, шинжээч, нийгмийн зүтгэлтэн
Тухайн эдийн засагчийн ярилцлага, эсвэл өөрийн бичсэн нийтлэл нь тухайн хүний өөрийн нь байр суурийг илэрхийлээд зогсохгүй, өөрөө гол эзэн нь байж, мэдээллийн эерэг хандлагыг агуулж байдаг. Тиймээс ч мэдээллийн нийтлэгдсэн тоо, аль нүүрт, зай талбай, зурагтай эсэх зэрэг шалгуурын дагуу ач холбогдлыг нь тодорхойлсон. Тэгвэл сэтгүүлчдийн бүтээл дэх хамгийн их нэр дурдагдсан эдийн засагчийг дээрх шалгуураас гадна мэдээллийн гол эзэн байсан эсэх, өөрийн байр сууриа илэрхийлсэн эсэх мөн мэдээллийн хандлагаар нь тодорхойлох шалгуурууд нэмэгдсэн юм. Үүний дагуу эхний 3 байрт орж байгаа эдийн засагчдыг тодрууллаа.
2010 оны эхний хагасд эдийн засгийн сэдвээр бичсэн сэтгүүлчдийн бүтээлд 116 хүний нэр дурдагдсан бөгөөд эдгээрээс МУ-ын Ерөнхий сайд С.Батболд 22 удаа (8.3%), Сангийн сайд С.Баярцогт 16 удаа (6.1%), ЭБЭХ-ний сайд Д.Зоригт 14 удаа (5.3%) дурдагдсанаараа тэргүүлж байна.

1.3.1 С.Батболд МУ-ын Ерөнхий сайд 22 удаа (8.3%)
Сэтгүүлчдийн бүтээлд хамгийн олон удаа нэр дурдагдаж, улмаар тухайн мэдээллийнхээ 77.3%-д нь гол эзэн нь байснаараа МУ-ын Ерөнхий сайд С.Батболд энэ номинацид тэргүүлж байна. Тэрээр мөн судалгаанд хамрагдсан бүх сонины эхний нүүрүүдэд, голдуу А2-ийн 1/2 хэмжээтэй зай талбайг эзлэх том нийтлэлд нэр нь дурдагдсанаараа бусдыг хошуучилж байна.

1.3.2 С.Баярцогт Сангийн сайд 16 удаа (6.1%)
С.Баярцогтын нэр дурдагдсан мэдээллийн 62.5%-д нь тэрээр гол эзэн нь байж, тэдгээрт төвийг сахисан мэдээлэл давамгайлж, 2 мэдээлэл тутмын 1 нь зурагтай байгаа зэрэг нь бусад тэргүүлж буй эдийн засагчдаас онцлох ялгаа нь болж байна.

1.3.3 Д.Зоригт ЭБЭХ-ний сайд 14 удаа (5.3%)
Д.Зоригтын нэр дурдагдсан мэдээллийн 50%-д нь гол эзэн нь байсан ба нийт мэдээлэлд сөрөг хандлага огт байгаагүй, судалгаанд хамрагдсан бүх сонины эхний нүүрүүдэд нэр нь дурдагдсанаараа онцлог болж байна.

Эдгээр эдийн засагчдын нэр дурдагдсан нийт мэдээлэл тус бүрийн 30 орчим хувьд нь эдийн засагчийн өөрийн байр суурийг илэрхийлжээ.

Эдгээр хүмүүсийн нэр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хамгийн олон удаа дурьдагдаж байгаа нь нэн тэргүүнд төр засгийн өндөр албан тушаал хашиж байгаатай нь, хоёрдугаарт дээрх хүмүүсийн шууд оролцоотойгоор Оюутолгойн ордыг ашиглах гэрээний техник эдийн засгийн үндэслэлийг батлах, Эдийн засгийн форум уулзалтыг зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа тохиосонтой холбоотой юм.

Дээрх гурван нэр бүхий эдийн засагчаас гадна хамгийн олон удаа нэр дурдагдсан бусад хүмүүсийн нэрсийн жагсаалтыг доорх графикаар харуулав. 10 хүний 8 нь төр, засгийн өндөр албан тушаалтан байна. /Дэлгэрэнгүйг Хавсралт 3-с үзнэ үү/

График 3. Сэтгүүлчдийн бүтээлд хамгийн олон удаа нэр дурдагдсан эхний 10 эдийн засагч

1.4 Сэтгүүлчдийн хамгийн их ач холбогдол өгч, санал бодолд нь дурдагдсан эдийн засагч, шинжээч, нийгмийн зүтгэлтэн /санал асуулгын судалгааны дүнгээр/


Сэтгүүлчдийн дунд явуулсан санал асуулгын үр дүнд 44 хүний нэр давхардсан тоогоор 134 удаа нэрлэгдсэнээс хамгийн их санал авч 1-р байранд эдийн засагч Н.Дашзэвэг 20 санал /14.9%/, 2-рт Сангийн сайд С.Баярцогт 13 санал /9.7%/, 3-рт УИХ-ын гишүүн О.Чулуунбат 9 санал /6.72/ авчээ.

* Н.Дашзэвэгийг сонгосон шалтгаан нь эдийн засгийн бодлого үйл ажиллагааны алдаа дутагдлыг олж харж, шүүмжилж чаддаг, үүгээрээ ч иргэд олон нийтэд эдийн засгийн бодитой мэдээллийг өгдөг учир төрийн бодлогод тодорхой хэмжээгээр нөлөөлж чаддаг гэсэн тайлбар дээр санал нэгдсэн байна.

* С.Баярцогтыг Оюутолгойн ордыг ашиглах гэрээг батлахад санаачлагатай ажиллаж, баталж чадсан, улмаар Монгол улсын төсвийн бодлогод өөрчлөлт оруулж, эдийн засгийн том эргэлт хийсэн учраас онцолж нэрлэсэн аж.
* О.Чулуунбатын хувьд Монгол банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа төв банкинд их хувь нэмэр оруулсан, улмаар эдийн засгийн хямралын асуудлыг эхнээс нь анхаарсан, сүүлийн үед эдийн засгийн асуудлаар сайн ярьж хэлж байгаа гэсэн үндэслэлээр сонгожээ.

Харин бусад буюу эхний 10-т дараах хүмүүс оржээ.

Сэтгүүлчдийн хамгийн их ач холбогдол өгч, санал бодолд нь дурдагдсан эдийн засагч, шинжээч, нийгмийн зүтгэлтэн (Эхний 10 байрт)
/Эдгээр эдийн засагчдыг ямар үндэслэлээр сонгосон талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Хавсралт 4-с үзнэ үү/

ДҮГНЭЛТ

* Төр засгаас гаргаж буй эдийн засгийн бодлого шийдвэр, үйл ажиллагааны алдаа дутагдлыг олж харж, шүүмжилж чаддаг, улмаар шинэ гарц хайсан, асуудал дэвшүүлсэн нийтлэлүүдийг хамгийн олон удаа бичиж хэвлүүлэн, үүгээрээ ч иргэд олон нийтэд эдийн засгийн бодитой мэдээлэл өгдөг учир төрийн бодлогод тодорхой хэмжээгээр нөлөөлж чадаж байна гэсэн үндэслэлээр эдийн засагч Н.Дашзэвэг “Хамгийн олон удаа нийтлэл бичиж хэвлүүлсэн”, “Сэтгүүлчдийн хамгийн их ач холбогдол өгч санал бодолд нь дурдагдсан” хэмээх 2 номинацид тэргүүлсэн байна.

* Сангийн сайд С.Баярцогт нь өөрийн эрхэлж буй ажилтайгаа холбоотой төр засгаас явуулж буй бодлого үйл ажиллагааг сурталчлах, тайлбарлан таниулах ажлыг сайн гүйцэтгэж, Оюутолгойн ордыг ашиглах гэрээг батлахад санаачлагатай ажиллан, баталж чадсанаараа “Хамгийн олон удаа ярилцлага өгсөн” номинацид тэргүүлж, “Сэтгүүлчдийн бүтээлд хамгийн олон удаа нэр дурдагдсан”, “Сэтгүүлчдийн хамгийн их ач холбогдол өгч санал бодолд нь дурдагдсан” эхний 3 эдийн засагч, шинжээч, нийгмийн зүтгэлтний тоонд зүй ёсоор орж байна.

* Цаг үеийн холбогдолтой эдийн засгийн бодлого үйл ажиллагаа, тухайлбал Хүний хөгжил сангаас иргэдэд 70 мянган төгрөг бэлнээр тарааж байгааг шүүмжлэлтэй хандаж, Монголын эдийн засгийн одоогийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн, шинэ санал санаачлага дэвшүүлсэн нийтлэлүүдийг бичиж, нийтэлж байснаараа эдийн засагч Д.Жаргалсайхан “Хамгийн олон удаа нийтлэл бичиж хэвлүүлсэн”, “Хамгийн олон удаа ярилцлага өгсөн” зэрэг номинацийн эхний гурван эдийн засагчийн тоонд багтлаа.

* Оюутолгойн ордыг ашиглах гэрээг батлахад хувь нэмрээ оруулсан, Бизнесийн шинэтгэлийн жил зарласан, Эдийн засгийн форум уулзалтыг зохион байгуулсан болон бусад үйл ажиллагаагаараа сэтгүүлчдийн бүтээлд хамгийн олон удаа нэр дурдагдаж, улмаар тухайн мэдээллийнхээ дийлэнх хувьд нь гол эзэн нь байснаараа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Сэтгүүлчдийн бүтээлд хамгийн олон удаа нэр дурдагдсан” хэмээх номинацийг хошуучилжээ.

* Үнийн хөөрөгдөл, инфляцийн түвшний өсөлт, төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар Засгийн газарт хандан, хэлэлцээр хийж чадсан зэрэг үйл ажиллагаатайгаа холбоотойгоор МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар “Хамгийн олон удаа ярилцлага өгсөн эдийн засагч”-ийн эхний 3-т багтжээ.

* Сүүлийн үед Монголын эдийн засгийн салбарт голлон өрнөж буй үйл явдалтай холбоотой уул уурхай, ашигт малтмал, төсөв мөнгөний бодлого, инфляци зэрэг сэдвүүдийг хөндөн асуудал дэвшүүлсэн, танин мэдүүлэх зорилготой нийтлэлүүдийг бичиж, хэвлүүлсэнээрээ эдийн засагч Б.Баттөмөр “Хамгийн олон удаа нийтлэл бичиж хэвлүүлсэн” эдийн засагчдын эхний гуравт багтлаа.

* УИХ-ын гишүүн О.Чулуунбатыг Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа төв банкинд их хувь нэмэр оруулсан, улмаар эдийн засгийн хямралын асуудлыг эхнээс нь анхаарсан, сүүлийн үед эдийн засгийн асуудлаар сайн ярьж хэлж байгаа гэсэн үндэслэлээр “Сэтгүүлчдийн хамгийн их ач холбогдол өгч санал бодолд нь дурдагдсан” эхний 3 эдийн засагчийн нэгд сонгосон байна. ЭБЭХ-ний сайд Д.Зоригт Оюутолгойн ордыг ашиглах гэрээг батлахад санаачлагатай ажилласан, стратегийн ач холбогдол бүхий бусад орд, ашигт малтмалын газрыг үр дүнтэй ашиглах талаар төр засгийн түвшинд хэлэлцэгдэж буй, мөн эдийн засгийн форум уулзалтыг зохион байгуулах зэрэг эрхэлж буй ажил, албан тушаалтай нь нягт холбогдсон мэдээллээрээ “Сэтгүүлчдийн бүтээлд хамгийн олон удаа нэр дурдагдсан” эдийн засагч, шинжээч, нийгмийн зүтгэлтний тоонд багтсан байна.


ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭН. СУДАЛГААНЫ АЛБА

Түүвэр судалгаа гэж юу вэ?





Түүвэрлэлт хийх аргачлал нь магадлалын онол, математик статистикаар боловсруулагдсан байдаг учраас та бүхэн тэрхүү аргачиллыг өөрийн судалгааны зорилго, судалгаа хийх бүс нутгийнхаа нийгэм, хүн ам зүйн онцлогт тулгуурлан хэрэглэх боломжтой. Судалгааны практикаас үзвэл 95, 95.4, 99.7 хувийн итгэлтэйгээр, алдааны хязгаар нь +/- 5 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцоолсон түүврийн хэмжээ практик шаардлагыг бүрэн хангадаг.

“Малын индексжүүлсэн даатгал” малчдыг дэмжих үү, дээрэмдэх үү?

“Малын Индексжүүлсэн Даатгал” төслийг Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн Банктай хамтран 2005 оны 7 дугаар сараас эхлэн туршилтаар Хэнтий, Баянхонгор, Увс, Сүхбаатар аймагт хэрэгжүүлж энэ онд дуусгавар болжээ. Зудын эрсдэлээс малчдыг хамгаалах үндсэн зорилготой энэхүү төсөл амжилттай хэрэгжсэн болон дампуурсан талаар хэн ч ярьж хэлэлцсэнгүй. Даатгалын цоо шинэ хэлбэрийг туршиж үзсэн талаараа, үр дүн, ашиг тусын талаараа ч төсөл хэрэгжүүлэх нэгжийхэн таг чиг. Энэ төсөлд тэндээс мөнгө хандивлалаа, эндээс тусламж дэмжлэг үзүүллээ гэсэн нимгэн өнгөц мэдээллийг нийгэмд тарааж “малчдын малыг даатгах” үндсэн санаагаа умартжээ. Яг үнэндээ бүх малаа даатгуулна гэдэг мэдээж үлгэрийн далай. Ямар саятан, тэр бумтан байгаа биш. Цөөн малчид малынхаа зарим хэсгийг даатгуулдаг. Хурдан морь, ноолуурын ямаа, саалийн үнээ зэрэг ашиг шимтэй малаа тусад нь даатгуулдаг бол зарим нь өөрсдийн сул дорой малаа даатгуулдаг байна.

Малын даатгал Монголд амжилттай хэрэгжихгүй байгаагийн нэг шалтгаан нь малыг даатгалд хамруулж байсан туршлага бага байгаа явдал бөгөөд үүнээс гадна нөхөн төлбөр авах хvсэлт гаргах, авахтай холбогдсон төвөгтэй, адармаатай үйл явц саад тотгор учруулдагтай холбоотой аж. Зарим малчид өмнө нь малаа даатгуулж байсан боловч цаашид үргэлжлүүлээгүй шалтгаан нь өөрсдийн нэхэмжилсэн нөхөн төлбөрийг авч чадаагүйд оршиж байна. Даатгалын бvтээгдэхүүнд эд хөрөнгө, осол, амь, ургац, мал, машин болон авто ослын даатгал зэрэг ордог. Гэхдээ 2002 оноос хойш малын даатгал хийгээгүй нь сүүлийн жилүүдэд тохиосон ган зудтай холбоотой аж. Малын хоёр төрлийн даатгал байсан бөгөөд үндсэн даатгал нь жилд 6-8%-ийн шимтгэлтэй байлаа.

Малчид ба даатгал: Хөдөө орон нутгийн малчид даатгалд хамрагдах нь тун доогуур үзүүлэлттэй байдаг билээ. Нэг талаас анхаарал татахуйц даатгалын бүтээгдэхүүн байхгүй байгаатай, мөн хүчтэй зудны дараа ийм төрлийн үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж байгаа даатгалын компаниудтай холбоотой. Нөгөө талаар малаа даатгуулахгvй байгаа гол шалтгааныг малчид “даатгалын ач холбогдлын тухай мэдээлэл болон ойлголт бага”, “манай нутагт даатгалын vйлчилгээ байхгvй гэж бодож байсан юм”, “бэлэн мөнгө байхгvй” болон “өмнө нь даатгуулаад нөхөн төлбөр авч чадаагvй” зэргээр тайлбарлаж байна. Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулиар малчид нийгмийн даатгалд сайн дурын үндсэн дээр даатгуулахаар зохицуулсан байдаг. Энэ нь малчид нийгмийн даатгалд даатгуулах уу үгүй юу гэдгээ өөрсдөө шийдвэрлэнэ гэсэн үг юм. Статистикийн мэдээгээр улсын хэмжээнд нийгмийн даатгалд хамрагдвал зохих 300 орчим мянган малчин байна гэж үздэг. Нийгмийн даатгалд даатгуулвал зохих малчдын 10 орчим хувь нь буюу 30 мянган малчин нийгмийн даатгалд хамрагдсан үзүүлэлт байна.
Малын буянаар олж буй хэдэн төгрөгөө “индексжүүлсэн даатгал” гэх үл ойлгогдох даатгалд зарцуулчаад үр дүнг нь хүртсэнгүй гэсэн яриа телевизийн мэдээгээр саяхан гарч байсан санагдана. Энэ нь даатгалд итгэх малчдын итгэл улам л буурч байгаа тод жишээ юм. Малчид хэн нэгэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, нийгмийн даатгалд хамрагддагүй. Ийм нөхцөлд сайн дурын зарчим дээр даатгалд хамрах хууль үйлчилж байгаа. Нийгмийн даатгалдаа хамрагдаж өөрсдийгөө даатгаж чадахгүй байгаа малчид малаа индексжүүлсэн даатгалд хамруулах нь юу бол. Заавал даатгуулах эрүүл мэндийн даатгалын шимтгэл 6000 төгрөгөө жилдээ өгчиж чадахгүй байхад индексжүүлсэн даатгал хол хэвтэх нь ойлгомжтой. Малчид үнэндээ даатгалыг “төрийн ивээл хайр, хамгаалалт”, эсвэл “амьдралаас тасархай зүйл” гэж ойлгодог нь бодит баримт билээ.

Малдаа хайртай төр: Манай улс 1963 онд анх мал сүргийг албадан даатгаж байсан түүхтэй. Энэ үед даатгалтай даатгалгүй социализмын үед нэгдэл, хоршоо хэлбэрээр малыг нийгэмчилж өсгөж үржүүлж байсан билээ. Үржил селекцийг нь олон төрөл зүйлээр нэмэгдүүлж чанартай мал сүрэгтээ ихээхэн анхаарал хандуулж байсан байдаг. 1991 оноос хойш ХХААЯ-наас Малын даатгалын тухай хуулийг гурван ч удаа санаачилж, УИХ-д оруулсан боловч батлаагүй байна. 2005 онд харин “Малын индексжүүлсэн даатгал” төслийг хэрэгжүүлэж эхлэхээр болж улмаар 2013 он гэхэд үндэсний хэмжээнд малын даатгалын хөтөлбөртэй болно хэмээн Засгийн Газар үзэж байгаа аж. Саяханаас харин НХХЯ-наас “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрийг, ЗГ-аас “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг баталсан байна. Бас малчдаа хуурсан цаг зуурын "хууль" ч санаачилж, баярлуулан гомдоосон нь ч бий. "Ямааны хууль" бол яах аргагүй малчдыг "хошгируулж", өр ширэнд бариулсан өөдгүй хулхидалт болсныг одоо дээр дооргүй мэдэх болжээ.
“Бэлчээрийн мал аж ахуйг боловсронгуй болгох, малчдын ирээдүйг баталгаажуулах шаардлага төр, засгийн өмнө тулгарсан” гээд л өөрсдийнхөө өмнө томоос том хариуцлага тохож малдаа хайртай төр засаг болох гэж ядна. Малын даатгалын шинэ хэлбэрийг эрэлхийлсэн ч гэсэн үр дүн муутай энэ мэт төсөл амжилтанд хүрдэггүй билээ. Тэр тусмаа дэлхийн улс орнуудаас анх удаа манайд туршиж байгаа нь ч гайхалтай биш гэж үү.

Санхүүжүүлэгчдийн мөнгө ба Засгийн Газар: МИДТ нь Дэлхийн банк болон Японы засгийн газар, Швейцарын засгийн газрын хөгжил, хамтын ажиллагааны агентлаг, GlobalAgRisk, FIRST Initiative зэрэг байгууллагуудын хамтарсан санхүүжилттэй төсөл юм. Энэ төслийн хүрээг нэмэгдүүлэх зорилгоор Дэлхийн банкны Захирлуудын зөвлөл 10,0 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг баталжээ. Уг мөнгийг дөрвөн аймагт хэрэгжүүлж байгаа туршилтын төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлэхэд ашиглах юм байна. 2009 онд мөн адил Швейцарын хөгжил хамтын ажиллагааны агентлагаас SDC 800,000 швейцарь франкын нэмэлт туслалцаа үзүүлсэн байдаг. Энэ хангалттай хэмжээний санхүүжилт хаашаа хэний халаас хадгаламж руу орж буйг хэлэхэд бэрх.
Энэ төсөлд хяналтын механизм огт үйлчлэхгүйгээр барахгүй төслийн мөнгө гол үр дүнг хүртэгч малчиддаа хүрэхгүй байна. ЗГ-ыг хязгааргүй баяжуулж, төслийн хэдэн хэнээтнүүдийг таргалуулж, төслийн зөвлөх гэх цалингийн хүүдийнүүд хадгаламжаа арвижуулснаар төсөл дуусгавар болохыг бүгд мэдлээ.

Индексжүүлсэн даатгалын механизм: Даатгал гэдэг иргэдийн хувьд сайн дурын шинжтэй, даатгагчдын хувьд нэн ашигтай бизнес билээ. Дэлхийн жишигт даатгалын шинэ шинэ хэлбэрүүд бий болж зорилтот бүлэгтээ хүрдэг боловч Монголд туршигдаж байгаа “Малын индексжүүлсэн даатгал” ямар ч үр ашиггүй, цагаа олоогүй хэлбэр болж хувирлаа. Малчдын нөхөн төлбөрийг төлөх, тэдний ирээдүйн амьдралыг баталгаажуулах, байгалийн давагдашгүй хүчин зүйлээс учирсан хохирлыг зөвхөн малчин биш, төр засаг, даатгалын компаниуд хамтдаа үүрэх шинэ тогтолцоог бий болгож байгаа нь олзуурхууштай боловч олон талаараа шүүмжлэлтэй хандахад хүргэж байна.
Малчдын хувьд бодит байдал дээр индексжүүлсэн битгий хэл энгийн даатгалын хэлбэр, нөхцөлөө мэдэхгүй байгаа нь хатуу ч гэсэн үнэн. Энэ даатгалын үндсэн санаа нь мал тооллогын дүнд үндэслэн сумын хэмжээнд гарсан нийт малын хорогдлын зургаа буюу арван хувиас дээшихэд индексжүүлэн даатгаж нөхөн төлбөр олгодог. Өөрөөр хэлбэл, энэ оны жилийн эцсийн мал тооллогыг ирэх оны хагас жилийн мал тооллоготой харьцуулаад гарсан хорогдлын нөхөн төлбөрийг олгоно гэсэн үг. Үүний тулд малчин ямар төрлийн мал даатгуулах гэж байна, түүнийгээ зах зээлийн үнээр үнэлнэ. Их багаар үнэлснээсээ болоод хэдий хэмжээний мөнгөтэйгээсээ хамаарч малаа даатгуулах нь гол зарчим.
Дутагдалтай тал нь малын хорогдол долоон хувиас дээш гарсан л бол нөхөн төлбөрөө авахгүй. Сумын хэмжээнд малын хорогдол тогтсон хувиас дээш гарсан тохиолдолд нөхөн төлбөр олгоно. Энэ нь нэгж малчны төлсөн мөнгө олонд нялзайж үр дүнгийн хамгийн муу нөхцөл байдлыг үүсгэж байгаа юм. Сумын хэмжээнд хорогдсон малын тоог үндэслэн даатгалын хохирол, нөхөн төлбөрийн хувь хэмжээг индексжүүлэн тооцоолдог нь онцлог биш дутагдалтай тал болжээ.
Малаа багахан үнэлж даатгуулбал нөхөн төлбөр авах хэмжээ бага байх нь тодорхой учраас нэгмөсөн хангалттай хэмжээгээр даатгуулах хэрэг гарна. Тэгээд тэр өвөл нь зуд болоочуу үгүй ч үү эргэлзээтэй. Даатгалын мөнгөө ч эргүүлж олж авахад асуудалтай. "Бодь даатгал", "Монгол даатгал", "Прайм даатгал", “Практикал даатгал” зэрэг дөрвөн компаниар дамжуулан даатгалын борлуулалтыг зохион байгуулж байгаа боловч хөдөө орон нутагт салбартай нь цөөн юм.
“Бизнесийнх нь амьдрах чадварт ноцтойгоор нөлөөлөөгүй, бага хэмжээний хохирлын зардлыг малчид өөрсдөө даах, харин хохирол ихээхэн хэмжээтэй болбол тухайн орон нутаг дахь хувийн хэвшлийн даатгалын салбар руу шилжүүлнэ. Бүр сүйрлийн эцсийн үед хүрсэн байвал Засгийн газар хохирлыг барагдуулна. Төслийн хүрээг тэлснээр Засгийн газар зах зээлийн аргаар малчдыг дэмжих боломжтой болох юм. Нөгөөтэйгүүр малчдад хохирол учирсан ч цаана нь хэдэн малтай үлдэнэ гэсэн санаатайгаар малын тоо толгойг өсгөхийг эрмэлзэхээ больж малын чанарыг сайжруулахад илүү анхаарал хандуулдаг болно” гэж Дэлхийн банкны мэргэжилтнүүд үзэж байгаа аж.
Дэлхийн практикт огтоосоо байхгүй цоо шинэ даатгалын хэв маягыг Монголд турших нь хэнд ашигтай, хэнийг бууны нохой болгох вэ? Мэдээж монголын нүүдлийн соёл иргэншлийг тээгч малчдыг. Малыг индексжүүлсэн аргаар даатгаж байсан туршлага байхгүй ба үндэсний баялаг болсон мал аж ахуйн салбартаа анх удаа хэрэгжүүлээд байгаа нь нэн харамсалтай. Энэ чиглэлээр эрх зүйн бие даасан орчин ч бүрдээгүй байгаа юм байна. Өнөөгийн нөхцөлд индекст суурилсан малын даатгалын хэлбэр зохимжтой талаар судалгааны ажил ч хангалттай байхгүй байгаа юм.

Туршилтын аймгууд ба сонголт: 1999-2002 онд ган зудын гамшигт үзэгдлээс нийт 11.2 сая мал хорогдож /мал сүргийнхээ гуравны нэг/ манай орны эдийн засагт 200 гаруй сая ам.долларын шууд хохирол учирснаас үүдэн Засгийн газар, Дэлхийн Банк, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага хамтарч малын даатгалыг хэрэгжүүлэхийн тулд орон даяар зах зээлийн судалгааны ажил хийж, Увс, Баянхонгор, Хэнтийд туршаад энэ жилээс эхлээд Булган, Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ, Дархан-Уул зэрэг аймгийн малчдын малыг даатгалд хамруулахаар төлөвлөжээ. Энд туршилтын аймгуудыг хэрхэн сонгосон, яагаад заавал дээрх аймгууд тодорсон нь тун асуудалтай. 1944 оноос 2000 он хүртэлх том жижиг найман удаагийн ган зуд бүгдэд Дорноговь аймгийг хамарсан байхад яагаад орхив. Хамгийн ихээр өвөлжилт хүндэрсэн Хөвсгөл, Өвөрхангай, Төв аймгууд хаачив. Төсөл хэрэгжүүлэх нэгжийн мэргэжилтэн Х.Мөнхнаран “Байгалийн гамшиг болох магадлал ихтэй Баянхонгор, цаг агаарын байдал тогтвортой байдаг Увс, харьцангуй бага зуд болдог Хэнтий аймгийг сонгож авсан. Эдгээр аймаг Монголын нийт нутгийн нөхцөл байдлыг төлөөлж чадна” хэмээн ярьж байна. Түүвэрлэлтийн аргазүй, түүвэр судалгаа мэдэхгүй учраас ингэж л сонгоно. Эдгээр аймгийн 2400 гаруйхан малчин даатгалд хамрагдсан байгаа нь 50 мянга гаруй малчдын хувьд хангалттай тоо гэж үү. Нийт хоёр сая гаруй малыг даатгалд хамруулсан аж. Эдгээрээс 3947 малчин 768,7 сая төгрөгийн нөхөн төлбөр авсан нь дөрвөн жил хэрэгжсэн том төсөл гэхэд хангалтгүй үзүүлэлт юм. Энэ нь төсөл хэрэгжиж байгаа дөрвөн аймгийн нийт малчны 16-хан хувь, мал сүргийн есхөн хувь нь даатгалд хамрагдсанаас харагдана. 2009 онд даатгалд хамрагдсан малчдаас мал хорогдсоны нөхөн төлбөрийг нийт 2117 малчин авчээ. Увс аймгийн нийт малчдын 12, Баянхонгорын малчдын 8.3, Хэнтийд малчдын 4.2 хувь нь хамрагдсан нь хүртээмжийн хувьд тааруу, мэдээлэл сурталчилгааны ажил хийгдээгүй болохыг харуулсан томоохон баримт юм. Амжилт байтугай аргыг нь ч олоогүй сууж байгаа малчид ч олон байгааг малчид хэлж байна.
Одоогоор улсын хэмжээгээр ХААН банкинд 65,8 мянган малчин зээлтэй байгаа. Зээлээ төлж чадахгүй байгаа малчид малаа бод богоор нь мөнгөн дүнгээр тооцуулаад даатгалд хамруулах нь бас л эргэлзээтэй. Зээлэндээ туйлдсан малчид даатгалд илүү мөнгө зарцуулахгүйг хар ухаанаар бодоод олж болно.

Жил бүр зуд болдог уу: XX зуунд Монголд гурван том зуд болсон байдаг. 1945 оны мичин жилийн зуд нийт нутаг дэвсгэрийн 65 хувь, 9 аймгийн 65 сумыг хамарсан энэ зууны аймшигт зуд болсон бөгөөд 24,3 сая малаас 8,6 саяыг алдаж байв. 1967 оны зуд гамшгийнхаа хувьд мичин жилийнхээс хоёр дахин илүү байсан хэдий ч учирсан хохирлынхоо хэмжээгээр хоёр дахин бага байсан гэдэг. Нийт нутаг дэвсгэрийн 80 хувь буюу 13 аймгийг хамарч 3,5 сая мал хорогджээ. 2000 оны луу жилийн зуд 13 аймгийн 158 сумыг хамарч 11.2 сая толгой мал хорогдожож байв. Малчид маань зуд зулагтай гэж хэмээн амны билэгтэйгээр ярьж “зуд давсан мал түргэн өсдөг” хэмээн ярилцах нь бий. 2010 оны зуд нь сүүлийн 30 жилд тохиолдоогүй цаг агаарын эрс хүйтрэлт, хүчтэй цасан болон шороон шуургыг үүсгэж, улсын хэмжээнд найман сая гаруй толгой мал хорогдож, 6400 өрх огт малгүй болж, 12 аймгийн 132 сум өртсөн билээ. Энэ л зуднаар хэрэг болох ёстой “Малын индексжүүлсэн даатгал” төслийнхөн хаачив. Уг нь "Малын индексжүүлсэн даатгал" гэдэг нь зудын эсрэг чиглэсэн даатгал. Байгалийн давагдашгүй хүчний эрсдлээс гадна чононд бариулах, хулгайд алдах, элдэв өвчин эмгэг тусах зэргээс хамгаалж чадахгүй гэсэн үг.

/Н.Батзориг/