Социологийн бага хурал Словенид болно

"Өнөөгийн дэлхий ертөнц дэх олон талт байгалийн хамтын ажиллагаа" (Multi-faceted nature of collaboration in contemporary world) сэдэвт олон улсын социологийн бага хурал 2011 оны 11 сарын 7-8-ны хооронд Словений Ново Место хотноо болох гэж байна.

Хуралд ОУСХ-ны сүлжээний удирдлагад байгаа Словений социологичид болон ахисан түвшний нийгмийн ухааны сургуулиудын төлөөлөгчид оролцох аж. Тус хурал нь 2012 оны 01 сард АНУ-д, мөн оны 05 сард ОХУ-д болохоор төлөвлөгдөж байгаа юм байна. Хурлын deadline 2011 оны 09 сарын 30-р дуусч байгаа юм.

Дэлгэрэнгүй мэдээллийн http://ccw2011.wordpress.com/ энэхүү блогоос болон ОУСХ-ны http://www.isa-sociology.org/isagram/ сайтаас авна уу.

"Global Dialogue" товхимолын шинэ дугаар №2011 09 сар

Олон улсын социологийн холбооноос эрхлэн гаргадаг "Global Dialogue" электрон мэдээллийн товхимолын 2011 оны 09 сарын шинэ дугаар гарсан байна. Тус сэтгүүл нь нийт 11 хэлээр (Англи, Франц, Испани, Хятад, Перс, Хинди, Япон, Португал, Орос, Араб, ) гардаг ба цаашид илүү олон хэл дээр гаргахаар төлөвлөж байгаа аж.

Дэлгэрэнгүй мэдээллийг тус товхимолын веб хуудаснаас (http://www.isa-sociology.org/global-dialogue/) авах боломжтой.

Editorial (Issue 1)
Global Inequality: The Return of Class
The (Non)Citizens of Komtar: Transnational Migrants Forging Their Own Communities in Malaysia
The Chaos of Order
The Twists and Turns of Peruvian Sociology
Romanian Sociology: Rapidly Making Up for its Rocky Past
The Hegemony of the English Language and the Social Sciences
Ulf Himmelstrand, 1924-2011 – Father of Sociology in Nigeria
A Personal Tribute to Ulf Himmelstrand
History Corner: The Uneven Inclusion of Women
Challenging Patriarchy in the South Caucasus
Charting the Future of the Humanities and Social Sciences: A Bold Vision from South Africa
Early Career Sociologists in the ISA
Women’s Worlds
Brazilian Sociology Goes from Strength to Strength

Татаж авах

Инфляцийн хүлээлтийн түүвэр судалгаа

Монгол банкны Мөнгөний бодлого судалгааны газар "Инфляцийн хүлээлтийн түүвэр судалгаа"-г улирал тутам хийж байгаа юм байна. ХЭРЭГЛЭГЧДИЙН ИНФЛЯЦИЙН ХҮЛЭЭЛТИЙН ТҮҮВЭР СУДАЛГААНЫ ДҮН нийтэлж байна.

201106 -

201103 -
Монголбанк инфляцийн хүлээлтийн түүвэр судалгааг Улаанбаатар хотын иргэдийн дунд явуулсан байна. Судалгаагаар иргэд энэ оны эцэст инфляцийг 12.0 хувьд хүрнэ гэж үзэж байгаа бол аж ахуйн нэгж байгууллагууд инфляцийг 10.6 хувьтай байхаар хүлээж байгааг тогтоожээ. Харин ирэх 2012 оны II улирлын эцэст буюу 12 сарын дараах иргэдийн хүлээж буй инфляци 12.3 хувь, аж ахуйн нэгж, байгууллагуудынх 10.3 хувьтай байх судалгаа гарчээ. Тэгвэл шинжээчид инфляцийг оны эцэст 9.1 хувь, 2012 оны II улиралд 10.1 хувьд хүрнэ гэж таамаглаж байгаа гэнэ. Мөн инфляцийн хүлээлтийн чиглэлийн индексээс харахад 2011 оны II улиралд иргэдийн дунд үнийн төвшин хурдацтай өснө гэсэн хүлээлт өмнөх судалгааны үр дүнгүүдээс нэмэгджээ. Түүвэр судалгааны үр дүнд иргэдийн дийлэнх нь зээлийн хүүгийн түвшин өндөр хэвээр байгаа бөгөөд хадгаламжинд мөнгөө байршуулахад хараахан тохиромжтой үе биш хэмээн үзсээр байна. Мөн төгрөгийн бусад валюттай харьцах нэрлэсэн ханш чангарна гэж үзэж буй иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байна. ААН, байгууллагуудын дийлэнх нь 2011 оны эхний хагас жилд бүтээгдэхүүн үйлчилгээнийх нь эрэлт бага зэрэг өссөн гэж үзжээ. Харин ирэх хагас жилд тэдгээрийн тал хувь нь эрэлт нэмэгдэнэ гэж хүлээж байна. Түүнчлэн ААН-үүдийн ихэнх нь ирэх хагас жилд ажилчдын тоондоо өөрчлөлт оруулж, цалингийн төвшингээ өсгөх төлөвлөгөөгүй байна. Шинжээчид 2011 оны сүүлийн хагас жилд эдийн засаг өсч, сарын дундаж нэрлэсэн цалин тасралтгүй нэмэгдэнэ гэж үзжээ. Мөн мөнгөний нийлүүлэлт ирэх онд аажмаар өсөх бөгөөд төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн ханш тогтмол чангарах бол юаньтай харьцах нэрлэсэн ханш харьцангуй тогтвортой байхаар таамаглаж байгаа гэнэ.
Эх сурвалж: www.mongolbank.mn

ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА - ЭЦСИЙН ТАЙЛАН

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн талыг тодорхойлох чиглэлээр хийгдсэн хамгийн сүүлийн үеийн төрөлжсөн судалгаа нь МЯНГАНЫ СОРИЛЫН САНГИЙН ТЕХНИК, МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН “Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа” юм. Тус судалгааны хүрээнд хийгдсэн Барометрын судалгаанд улсын хэмжээний нийт аж ахуйн нэгж байгууллагын 3.6 хувьтай дүйцэх 11 салбарын 1323 байгууллагыг хамруулсан аж. Эцсийн тайланг толилуулж байна.

LMS_Final_Report_MNG -

BBC агентлаг Палестины тусгаар тогтнолын асуудлаар санал асуулга явуулжээ

Олон улсын хэвлэл мэдээллийн томоохон агентлаг болох BBC Палестины тусгаар тогтнолын санал хураалтад шийдвэрлэх тоглогчид болох 19 НҮБ-ын гишүүн орны ард иргэдээс санал асуулга авсан байна.

Тэдгээр 19 орны 20466 иргэдээс BBC агентлаг долдугаар сарын 3-наас наймдугаар сарын 29-нийг хүртэлх хугацаанд биеэр болон телефон утсаар санал хураасан байна. Санал хураалтын дүн улс орон бүрт харилцан адилгүй гарсан ба санал асуулгад оролцогчдын 49 хувь нь Палестиний тусгаар тогтнолыг дэмжсэн байна. Тэгвэл эсрэг санал өгсөн хүмүүс 21 хувийг эзэлжээ. Тэгвэл санал асуулгад оролцогчдын 11 хувь нь эргэлзэж, 19 хувь нь мэдэхгүй хэмээн санал өгсөн байна. АНУ-ын олон нийтийн дундаас энэхүү санал асуулгад оролцогсдын 45 хувь нь тусгаар тогтнолыг эсэргүүцсэн байна. Филиппин улсын иргэдээс 56 хувь нь эсэргүүцжээ.
Харин Энэтхэгт 32 хувь нь дэмжсэн ба 25 хувь нь эсэргүүцжээ.

Египет улсын хувьд 90 хувь нь Палестины тусгаар тогтнолыг дэмжсэн бол 9 хувь нь л эсэргүүцсэн байна. Тэгвэл Турк улсад 60 хувь, Пакистан улсад 52 хувь, Индонезийн 51 хувь нь дэмжсэн гэх мэтээр Исламын шашинт улсуудад Палестиныг илт дэмжиж байна. Хятад улсаас санал асуулгад оролцогчдын 56 хувь нь тусгаар тогтнолыг дэмжсэн байна. Европын холбооны тэргүүлэх гурван улс болох Их Британи, Франц, Германд судалгааны дүн сонирхолтой гарчээ. Тэдгээр улсын төр засаг АНУ, Израилийн талд үзэл бодлоо илэрхийлж байсан ч ард иргэд нь ихэнх нь Палестины тусгаар тогтнолыг дэмжсэн дүнг харуулсан байна. Францад 54 хувь, Германд 53 хувь, Их Британид 53 хувь нь дэмжжээ.

Сант маралын улс төрийн "блиц" судалгаа











Эх сурвалж: www.santmaral.mn

Орон нутгийн төсвийн ил тод байдал 2011 (ННФ)

Орон нутгийн төсвийн ил тод байдлын судалгаа нь Монгол Улсын аймгууд болон нийслэл хотын төр, захиргааны байгууллагын түвшинд төсвийн баримт бичгийн ил тод байдал, төсвийн явцад иргэд оролцох боломжийг хараат бус байр сууринаас үнэлэх анхны оролдлого юм. Уг төслийг Олон улсын төсвийн түншлэл байгууллагын Нээлттэй төсвийн санаачлагын санхүүгийн болоод арга зүйн дэмжлэгтэйгээр Нээлттэй Нийгэм Форум, “Иргэд Төсвөө Хянана” иргэний нийгмийн сүлжээтэй хамтран хэрэгжүүлжээ. Уг төсөл 2010 оны дөрөвдүгээр сараас 2011 оны тавдугаар сарын хооронд хэрэгжиж ирсэн ба энэ хугацаанд судалгааны аргачлалыг боловсруулах, туршиж сайжруулах, судалгаа явуулах, дүгнэх зэрэг шат дараатай ажлыг гүйцэтгэсэн байна.

Судалгааны дүнд гарч байгаа төсвийн ил тод, нээлттэй байдлын ерөнхий дүр зураг тун тааруухан байна. Нийт авч болох 100 онооноос орон нутгийн засаг захиргаад дунджаар ердөө 34.9 оноо л авч байгаа нь төсвийг ил, нээлттэй болгох ноцтой шаардлага байгааг илтгэнэ. Ялангуяа ил тод, нээлттэй байдлыг эрх зүйн талаас хангасан байдал ердөө 17.3 оноо авсан нь маш хангалтгүй үзүүлэлт юм. Төсвийн мэдээллийн иж бүрэн, ил тод байдал 35.1 оноо, төсвийн үйл явцын нээлттэй байдал 38.1 оноотой байгаа нь ил тод, нээлттэй байдлыг бэхжүүлэхэд цаашид хийх ажил их байгааг илтгэнэ.


Forum_tusuv_sudalgaa_book_b -

Эх сурвалж: www.forum.mn

Социологийн судалгааны контент анализын аргын тухай

Контент-анализ (Content analysis). Англи хэлний content – “номын, захидлын агуулга” гэсэн үгнээс гаралтай. 1. Харилцааны агуулгыг тоо, чанар, систем, объектив талаас нь үнэлж дүгнэх судалгааны техник. 2. Нийгмийн бодит байдлын шинж чанар, нөхцөл байдлын тухай эх бичвэрийн агуулгыг задлан шинжлэх замаар дүгнэлт гаргах арга юм. Мөн судлаачид контент анализыг “багц үйлдлүүдийн тусламжтайгаар эх бичвэрээс үндэслэл бүхий дүгнэлтүүд гаргахад чиглэсэн судалгааны арга”, “баримтаас түүний агуулгад хамаарах үндэслэл бүхий, давтагдах дүгнэлтүүдийг гаргахад чиглэсэн судалгааны арга техник”, “мессежийн шинж чанарыг бодитой, системтэй тодорхойлох замаар дүгнэлт гаргах арга техник” гэх зэргээр тодорхойлсон байдаг.

Аливаа эх бичвэрийг дараах зорилтын үүднээс судалдаг. Үүнд: 1. Эх сурвалжийн нийгмийн тодорхой шинж чанар, түүний ил ба далд зорилгыг илрүүлэх. 2. Эх бичвэрт тусгасан нийгмийн бодит байдлын чиг хандлагыг илрүүлэх. 3. Хүлээн авагчдын зарим нийгмийн шинжийг тодорхойлох зэрэг болно. Эх бичвэрүүдийн нийлбэр бол өргөн утгаар нь авч үзвэл ямагт нийгмийн орчны бүтээгдэхүүн байдаг бөгөөд нийгмийн янз бүрийн хүчин зүйлийн нөлөөний ул мөрийг агуулдаг онцлогтой. Тиймээс эх бичвэрт судалгаа хийх замаар энэ хүчин зүйлүүдийг ажиглах, хэмжих, тодорхойлох боломжтой юм.

Контент-анализ анх АНУ-д “нийгмийн харилцааны судалгаа”-ны хувьд нийгмийн сэтгэл судлалын нэг салбар болон төлөвшиж бий болсон түүхтэй. Анх энэ аргыг XIX зууны эцэст сонины эх бичвэрүүдийн агуулгыг судлах зорилгоор хэрэглэж эхэлжээ. Дараа нь контент анализын техникийг ХХ зууны 30-аад оны үед АНУ, Германд цэргийн суртал нэвтрүүлийн салбарт эрчимтэй ашиглаж, улам боловсронгуй болгосон. Орчин үед энэ аргыг зөвхөн социологийн салбарт төдийгүй сэтгэл судлал, сэтгүүл зүй, угсаатны зүй, хэл шинжлэл, утга зохиол судлал, улс төр судлалын салбарт өргөн хэрэглэж байна.

Сэтгүүл зүйд контент-анализыг ОНМХ-ийн нийтлэл, нэвтрүүлэг, реклам сурталчилгааны эх бичвэр, ном, хэлсэн үг, зурагт хуудас зэргийн агуулгыг судлах зорилгоор ашигладаг. Контент-анализ бол харилцааны агуулгыг судлах олон талт, олон хэмжигдэхүүн бүхий арга мөн. Контент-анализыг тооны, чанарын, шугамын загварын гэж ангилдаг. Шугамын загварын гэдэг нь хэн мэдээлсэн-юу мэдээлсэн-ямар сувгаар дамжуулсан-хэнд хандсан-ямар үр дүнд хүрсэн гэсэн дарааллын дагуу судлах үйл явц юм. Энэ аргын хамгийн гол элемент нь судалгааны объектын логик загвар байдаг бөгөөд энэ нь үндсэн гурван элементийг агуулдаг. Энэ бол судалгааны ойлголт, хэмжигдэхүүнийг агуулсан судлагдахууны ойлголтын загвар (1), судалгааны нэгжүүдийн систем (2), хэмжих нэгжүүд (3) юм. Системтэй, бодитой, давтагдах чанартай байж тодорхой үр дүнд хүрдэг.

Контент-анализд үндсэн ойлголтыг сонгох явдал гол үүрэг гүйцэтгэдэг бөгөөд түүний үндсэн дээр эх бичвэрийн агуулгыг ангилж, оновчтой дараалалд оруулахын хамт судалгааны шалгуур, хэмжигдэхүүнийг тогтоодог. Сэтгүүл зүйн судлал дахь контент-анализын аргын гол зорилго нь эх бичвэрийн агуулга, бүтэц, зорилтот бүлэгт тохирсон эсэх, багтаамж, хүртээмжтэй байдал, эх сурвалж, цаг хугацааны хүчин зүйл, үр нөлөө зэргийг тодорхойлж, дүгнэлт гаргахад оршино.