Орон нутгийн төсвийн ил тод байдал 2011 (ННФ)

Орон нутгийн төсвийн ил тод байдлын судалгаа нь Монгол Улсын аймгууд болон нийслэл хотын төр, захиргааны байгууллагын түвшинд төсвийн баримт бичгийн ил тод байдал, төсвийн явцад иргэд оролцох боломжийг хараат бус байр сууринаас үнэлэх анхны оролдлого юм. Уг төслийг Олон улсын төсвийн түншлэл байгууллагын Нээлттэй төсвийн санаачлагын санхүүгийн болоод арга зүйн дэмжлэгтэйгээр Нээлттэй Нийгэм Форум, “Иргэд Төсвөө Хянана” иргэний нийгмийн сүлжээтэй хамтран хэрэгжүүлжээ. Уг төсөл 2010 оны дөрөвдүгээр сараас 2011 оны тавдугаар сарын хооронд хэрэгжиж ирсэн ба энэ хугацаанд судалгааны аргачлалыг боловсруулах, туршиж сайжруулах, судалгаа явуулах, дүгнэх зэрэг шат дараатай ажлыг гүйцэтгэсэн байна.

Судалгааны дүнд гарч байгаа төсвийн ил тод, нээлттэй байдлын ерөнхий дүр зураг тун тааруухан байна. Нийт авч болох 100 онооноос орон нутгийн засаг захиргаад дунджаар ердөө 34.9 оноо л авч байгаа нь төсвийг ил, нээлттэй болгох ноцтой шаардлага байгааг илтгэнэ. Ялангуяа ил тод, нээлттэй байдлыг эрх зүйн талаас хангасан байдал ердөө 17.3 оноо авсан нь маш хангалтгүй үзүүлэлт юм. Төсвийн мэдээллийн иж бүрэн, ил тод байдал 35.1 оноо, төсвийн үйл явцын нээлттэй байдал 38.1 оноотой байгаа нь ил тод, нээлттэй байдлыг бэхжүүлэхэд цаашид хийх ажил их байгааг илтгэнэ.


Forum_tusuv_sudalgaa_book_b -

Эх сурвалж: www.forum.mn

No comments: