BBC агентлаг Палестины тусгаар тогтнолын асуудлаар санал асуулга явуулжээ

Олон улсын хэвлэл мэдээллийн томоохон агентлаг болох BBC Палестины тусгаар тогтнолын санал хураалтад шийдвэрлэх тоглогчид болох 19 НҮБ-ын гишүүн орны ард иргэдээс санал асуулга авсан байна.

Тэдгээр 19 орны 20466 иргэдээс BBC агентлаг долдугаар сарын 3-наас наймдугаар сарын 29-нийг хүртэлх хугацаанд биеэр болон телефон утсаар санал хураасан байна. Санал хураалтын дүн улс орон бүрт харилцан адилгүй гарсан ба санал асуулгад оролцогчдын 49 хувь нь Палестиний тусгаар тогтнолыг дэмжсэн байна. Тэгвэл эсрэг санал өгсөн хүмүүс 21 хувийг эзэлжээ. Тэгвэл санал асуулгад оролцогчдын 11 хувь нь эргэлзэж, 19 хувь нь мэдэхгүй хэмээн санал өгсөн байна. АНУ-ын олон нийтийн дундаас энэхүү санал асуулгад оролцогсдын 45 хувь нь тусгаар тогтнолыг эсэргүүцсэн байна. Филиппин улсын иргэдээс 56 хувь нь эсэргүүцжээ.
Харин Энэтхэгт 32 хувь нь дэмжсэн ба 25 хувь нь эсэргүүцжээ.

Египет улсын хувьд 90 хувь нь Палестины тусгаар тогтнолыг дэмжсэн бол 9 хувь нь л эсэргүүцсэн байна. Тэгвэл Турк улсад 60 хувь, Пакистан улсад 52 хувь, Индонезийн 51 хувь нь дэмжсэн гэх мэтээр Исламын шашинт улсуудад Палестиныг илт дэмжиж байна. Хятад улсаас санал асуулгад оролцогчдын 56 хувь нь тусгаар тогтнолыг дэмжсэн байна. Европын холбооны тэргүүлэх гурван улс болох Их Британи, Франц, Германд судалгааны дүн сонирхолтой гарчээ. Тэдгээр улсын төр засаг АНУ, Израилийн талд үзэл бодлоо илэрхийлж байсан ч ард иргэд нь ихэнх нь Палестины тусгаар тогтнолыг дэмжсэн дүнг харуулсан байна. Францад 54 хувь, Германд 53 хувь, Их Британид 53 хувь нь дэмжжээ.

1 comment:

Taij Shinee Ch said...

Anhnaasaa l Palestinii arabuud 48 ond NVBiin shiidveriig zuwshuuruud huurhii huugduj irsen israelichuudin tusgar tognoliig zuwshuurh heregtei bsiin, uursduu mayaglasaar bgad gazar nutagch gui unuudriig hurcheed,.