Инфляцийн хүлээлтийн түүвэр судалгаа

Монгол банкны Мөнгөний бодлого судалгааны газар "Инфляцийн хүлээлтийн түүвэр судалгаа"-г улирал тутам хийж байгаа юм байна. ХЭРЭГЛЭГЧДИЙН ИНФЛЯЦИЙН ХҮЛЭЭЛТИЙН ТҮҮВЭР СУДАЛГААНЫ ДҮН нийтэлж байна.

201106 -

201103 -
Монголбанк инфляцийн хүлээлтийн түүвэр судалгааг Улаанбаатар хотын иргэдийн дунд явуулсан байна. Судалгаагаар иргэд энэ оны эцэст инфляцийг 12.0 хувьд хүрнэ гэж үзэж байгаа бол аж ахуйн нэгж байгууллагууд инфляцийг 10.6 хувьтай байхаар хүлээж байгааг тогтоожээ. Харин ирэх 2012 оны II улирлын эцэст буюу 12 сарын дараах иргэдийн хүлээж буй инфляци 12.3 хувь, аж ахуйн нэгж, байгууллагуудынх 10.3 хувьтай байх судалгаа гарчээ. Тэгвэл шинжээчид инфляцийг оны эцэст 9.1 хувь, 2012 оны II улиралд 10.1 хувьд хүрнэ гэж таамаглаж байгаа гэнэ. Мөн инфляцийн хүлээлтийн чиглэлийн индексээс харахад 2011 оны II улиралд иргэдийн дунд үнийн төвшин хурдацтай өснө гэсэн хүлээлт өмнөх судалгааны үр дүнгүүдээс нэмэгджээ. Түүвэр судалгааны үр дүнд иргэдийн дийлэнх нь зээлийн хүүгийн түвшин өндөр хэвээр байгаа бөгөөд хадгаламжинд мөнгөө байршуулахад хараахан тохиромжтой үе биш хэмээн үзсээр байна. Мөн төгрөгийн бусад валюттай харьцах нэрлэсэн ханш чангарна гэж үзэж буй иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байна. ААН, байгууллагуудын дийлэнх нь 2011 оны эхний хагас жилд бүтээгдэхүүн үйлчилгээнийх нь эрэлт бага зэрэг өссөн гэж үзжээ. Харин ирэх хагас жилд тэдгээрийн тал хувь нь эрэлт нэмэгдэнэ гэж хүлээж байна. Түүнчлэн ААН-үүдийн ихэнх нь ирэх хагас жилд ажилчдын тоондоо өөрчлөлт оруулж, цалингийн төвшингээ өсгөх төлөвлөгөөгүй байна. Шинжээчид 2011 оны сүүлийн хагас жилд эдийн засаг өсч, сарын дундаж нэрлэсэн цалин тасралтгүй нэмэгдэнэ гэж үзжээ. Мөн мөнгөний нийлүүлэлт ирэх онд аажмаар өсөх бөгөөд төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн ханш тогтмол чангарах бол юаньтай харьцах нэрлэсэн ханш харьцангуй тогтвортой байхаар таамаглаж байгаа гэнэ.
Эх сурвалж: www.mongolbank.mn

No comments: