АВЛИГЫН ТАЛААРХ ОЛОН НИЙТИЙН ОЙЛГОЛТ МЭДЛЭГ ТОГТООХ СУДАЛГАА

АНУ-ын Азийн сангаас ОУХА-ын санхүүжилтээр хэрэгжүүлж буй Засаглал, ил тод байдлыг дэмжих төслийн хүрээнд “Авлигын талаарх олон нийтийн ойлголт мэдлэг тогтоох” гурав дахь удаагийн судалгааг энэ оны 9 дүгээр сард хийж гүйцэтгэлээ. “Авлигын талаарх олон нийтийн ойлголт мэдлэг тогтоох” судалгаа нь иргэдийн авлигатай холбоотой бодит туршлага болон дээд түвшний авлигын талаарх ойлголт, мэдлэгийн талаар тандан судалсан болно. Засаглал, ил тод байдлыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Азийн сан өөр нэгэн судалгааны тайланг 2012 онд гаргасан бөгөөд энэ нь бизнесийн салбар дахь авлигын нөхцөл байдлыг тодорхойлоход чиглэсэн судалгаа юм (“Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдал”). Дээрх хоёр судалгааг гүйцэтгэхэд Сант Марал сан АНУ-ын Азийн сантай түншлэн ажилласан болно. 
Судалгааг хагас жил тутмын давтамжтайгаар буюу хөтөлбөр хэрэгжих хугацаанд нийт 4 удаа явуулна. Судалгаа нь хөтөлбөрийн үе шат бүрийг чухал мэдээллээр хангаж нотлох баримтанд тулгуурласан программчлалын гол тулгуур болно. Түүнчлэн судалгаа нь хөтөлбөрийн ахиц, үр дүнг тооцох суурь мэдээлэл буюу хэрэгсэл нь болж хяналт үнэлгээтэй уялдаатай байх юм. Судалгааг АНУ-ын ОУХА-аас санхүүжүүлж буй “Мерси Кор-Монгол” байгууллагын “Орон нутгийн хариуцлагатай засаглалын төлөөх идэвхитэй түншлэл ба иргэдийн оролцоо” төсөлтэй хамтран иргэд, олон нийтэд өргөнөөр түгээх бөгөөд энэ нь олон нийтийн хэлэлцүүлгийг ил тод байдал, хариуцлага болон авлигын асуудалд чиглүүлэх болно.

Сүүлийн мэдээллээс үзвэл ойлголтод зарим нэг томоохон өөрчлөлт гарсан байна. Судалгаанд хамрагдсан хүмүүс дээд түвшний авлигын зөвхөн “төрийн өндөр албан тушаалтнууд”-тай холбож үзэх нь багасчээ. Энэ байдал нь өмнөх судалгаануудаас өөрчлөгдсөн байна. Ажилгүйдэл Монгол Улс дахь нийгмийн бэрхшээлтэй үндсэн асуудал байсан бол анх удаа тийм биш болжээ. Үүнтэй адилаар авлига ч гэсэн гол бэрхшээлтэй асуудал байхаас аажмаар больж байна. Гэхдээ 2013 оны гуравдугаар сараас хойш авлига урагшилж гуравдугаарт орсныг анхаарах хэрэгтэй. Сонирхолтой нь хээл хахууль өгсөн гэж байгаа судалгаанд оролцогчдын тоо буурсан хэвээр байхад хээл хахууль өгснөөс болж өрхийн нь төсөвт ноцтой хохирол учирсан гэж үзсэн хүмүүсийн тоо нэмэгдсэн байна. Үүнтэй адилаар дээд түвшний авлигын талаарх ойлголтын түвшин ялангуяа судалгаанд оролцсон эрэгтэй оролцогчдын дунд нэлээд хэмжээгээр өссөн байна.

Эх сурвалж: Сант марал сан
Дэлгэрэнгүй тайланг ЭНДЭЭС үзнэ үү!

No comments: