Эрдэм шинжилгээний ажилтан - судлаач ажилд авна

Боловсролын хүрээлэнд эрдэм шинжилгээний дэд ажилтнуудыг тухайн ажлын байранд тавих шаардлагын дагуу , зарласан мэргэжлийн чиглэлээр шалгаруулж авна. Шалгаруулалтад орох хүмүүс жагсаалтад дурдсан мэргэжлүүдээс сонгож, дараах материалыг бүрдүүлэн, 2014 оны 01-р  сарын 24-ий дотор Боловсролын хүрээлэнд Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Багшийн хөгжлийн ордон,  #301 тоот хаягаар ирүүлнэ үү.

1. Шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл
2. Иргэний үнэмлэх (хуулбар)
3. Төрийн албан хаагчийн анкет
4. Боловсролын үнэмлэх, дипломын хуулбар (нотариатаар баталгаажуулсан)
5. Боловсрол, сургалтын онол, аргазүйгээр нийтлүүлсэн бүтээлийн жагсаалт
6. Хамгийн сүүлд ажиллаж байсан ажил олгогчийн тодорхойлолт.

Харилцах утас/факс: 99147032, 70125568   е-mail:  sanjaabadam@mier.mn

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВАХ МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ

Сургалтын хөтөлбөрийн судалгааны секторт
               - Байгалийн ухааны сургалтын хөтөлбөрийн судалгаа
               - Химийн сургалтын хөтөлбөрийн судалгаа
               - Газарзүйн сургалтын хөтөлбөрийн судалгаа
               - Мэдээлэл зүйн сургалтын хөтөлбөрийн судалгаа

Боловсролын бодлого, стратеги хөгжлийн судалгааны секторт
             - Боловсролын салбарын статистикийн шинжилгээ
             - Боловсролын байгууллагын үнэлгээний судалгаа
             -  Боловсролын мэдээллийн технологийн бодлогын судалгаа

Сурах бичиг сургалтын орчны судалгааны секторт
            - Монгол хэл, уран зохиолын сурах бичгийн агуулга аргазүйн судалгаа
            - Нийгмийн ухааны сурах бичгийн агуулга, аргазүйн судалгаа
            - Интерактив сургалтын хэрэглэгдэхүүний судалгаа

Багшийн хөгжлийн судалгааны секторт
            - Багшийн сургалтын хэрэгцээ, ажлын үнэлгээ, сургуулийн зураглалын судалгаа 

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ  ДЭД АЖИЛТНЫ ОРОН ТООНД ТАВИГДАХ МЭРГЭЖЛИЙН ШААРДЛАГА

Эрдэм шинжилгээний дэд ажилтан дор дурьдсан нийтлэг шаардлагыг хангасан байна:
1.  Магистраас доошгүй зэрэгтэй,
2. Шинжлэх ухаан, технологийн төсөл, суурь судалгааны сэдэвт ажлыг гүйцэтгэх аргазүй эзэмшсэн, багаар ажиллах чадвартай;
3.  Мэргэжлийн багаж, тоног төхөөрөмж, хэрэглээний программуудыг эзэмшсэн;
4.  Гадаад хэлийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн
5.  Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлдэг;
6.  Судалгааны чиглэлээрээ сүүлийн 4 жил ажилласан. 

No comments: