Улс төрийн барометр - II

“MPO” мэдээлэл судалгааны төвөөс Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрд өрнөж буй үйл явдлуудад иргэд хэрхэн хандаж байгааг тодруулдаг “Улс төрийн барометр-II” судалгааны үр дүнг толилуулж байна. Энэхүү судалгааг 2014 оны нэгдүгээр сарын 8-14 ны өдрүүдэд гүйцэтгэж, Улаанбаатар хотын зургаан дүүрэг, Увс, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Дорнод аймгийн 1200 иргэнийг хамруулжээ.

Тус судалгаанд телефон утасны аргыг ашиглаж мэдээлэл цуглуулсан бөгөөд цаашид буцаалттай түүврийн аргаар улирал бүр судалгаанд оролцсон иргэдээ солихгүйгээр “Улс төрийн барометр”-ийн тайланг гаргаж байх аж. 

sudalgaa1
sudalgaa1
sudalgaa1
sudalgaa1
sudalgaa1
sudalgaa1
sudalgaa1
Индекс
Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд иргэдийн өгч буй үнэлгээг индексжүүлэн тооцов. Ингэхдээ олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг түвшинг тодорхойлоход хэрэглэгдэг аргачлалыг ашигласан байна.
Засгийн газрыг 7, УИХ-ыг 2, Ерөнхийлөгчийг 2 үзүүлэлтээр тус бүрд нь иргэд 1-ээс 10 хүртлэх оноогоор үнэлүүлсэн. Мөн иргэдийн хувьд тухайн асуудлыг хэр чухалчлан ач холбогдол өгч буй түвшингээ ч бас 1-ээс 10 хүртлэх оноогоор үнэлсэн. Энэхүү хоёр үнэлгээн дээр тулгуурлаж индексийг бодож гаргалаа.
Засгийн газрын индекс 6.05 болж 0.28%-иар өслөө. Индекс үзүүлэлтийг бууруулахад Эрүүл мэндийн яам болон Уул уурхайн яамны үйл ажиллагаа нөлөөлсөн бол индексийг өндөр гарахад нь Зам, тээвэр, үйлдвэр хөдөө аж ахуйн яамны үнэлгээ нөлөөллөө.
УИХ-ын индекс 5.12-оос 0.56-оор буурч 4.56 болж, иргэдийн итгэлийг алдах түвшинд очлоо. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн индекс 5.75-аас 0.47-оор нэмэгдэж 6.22 болж өссөн байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үнэлгээ өсөхөд мөрийн хөтөлбөрийнх нь биелэлт нөлөөлсөн бол УИХ-ын хувьд хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаагаа хангалттай сайн биелүүлэхгүй байна гэж иргэд үзэж байна. 
sudalgaa1
sudalgaa1
sudalgaa1
sudalgaa1
sudalgaa1
sudalgaa1
sudalgaa1
sudalgaa1
Эх сурвалж: www.medee.mn

No comments: