Авлигын талаарх олон нийтийн ойлголт мэдлэг тогтоох судалгаа

“Авлигын талаарх олон нийтийн ойлголт болон мэдлэг тогтоох” судалгаа нь АНУ-ын ОУХА-ын дэмжлэгтэйгээр АНУ-ын Азийн сан хэрэгжүүлж буй “Засаглал, ил тод байдлыг дэмжих” төслийн бүрэлдэхүүн хэсэг юм. Уг судалгааг АНУ-ын Азийн сангийн “Монгол Улсад авлигатай тэмцэхэд дэмжлэг үзүүлэх” хөтөлбөрийн үед хагас жил тутам хийгдэж байсан “Авлигын түвшин тогтоох” судалгаанд суурилан хийсэн болно. 
Өмнө хийгдсэн 11 судалгаагаар өрхийн түвшин дэх авлигын цар хүрээ, тохиолдлыг судалсан бол энэ удаагийн судалгаанд өндөр албан тушаалтанд холбогдох авлига буюу “их авлига”, мөн захиргааны шийдвэр гаргах практикийн талаарх олон нийтийн мэдлэг, чиг хандлагыг тандсан. Түүнчлэн Азийн сангаас шинээр явуулж эхэлсэн “Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдал” судалгаа нь Монгол улс дахь авлигын нөхцөл байдал, цар хүрээг илүү өргөнөөр харуулах боломжийг олгож байна. Тус сан дээрх хоёр судалгаан дээр Сант Марал сантай хамтран ажиллаж байна. 
Судалгааг хагас жил тутмын давтамжтайгаар, нийт хөтөлбөрийн туршид 4 удаа явуулна. Ингэснээр хөтөлбөрийн үе шат бүрийг чухал мэдээллээрхангаж, түүний хэрэгжилтийн гол тулгуур болохоос гадна хөтөлбөрийн ахиц, үр дүнд тавигдах хяналт, үнэлгээний системтэй нягтуялдаатай байх юм. Судалгааг АНУ-ын ОУХА-аас санхүүжүүлж буй Мерси Кор Монгол байгууллагын “Орон нутгийн хариуцлагатай засаглалын төлөөх идэвхтэй түншлэл ба иргэдийн оролцоо” төсөлтэй хамтран иргэд, олон нийтэд түгээх бөгөөд энэ нь олон нийтийн анхаарлыг авлига, ил тод байдал, хариуцлагын асуудалд хандуулах нэг арга зам болно.

СУДАЛГААНЫ ТАЙЛАНГ ЭНДЭЭС УНШИНА УУ

No comments: