“Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа-2013”-т ажиллах судлаач нарыг сонгон шалгаруулж авна

Монгол Улсын хүүхдийн хоол тэжээл, өсөлт,хөгжил, хамгаалал, эх, нялхсын эрүүл мэнд, төрөлт, төрөх үеийн тусламж, үйлчилгээ, үр хөндөлт, эрэгтэй, эмэгтэйчүүдийн жирэмслэхээс сэргийлэх арга, хэрэгслийн мэдлэг, хэрэглээ, ХДХВ/ДОХ-ын талаарх мэдлэг, хандлага, гэр бүл төлөвлөлт, бэлгийн зан үйл зэрэг мэдээллийг гаргах зорилгоор Монгол Улсын “Статистикийн тухай” хуульд заасны дагуу Үндэсний статистикийн хороо НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр "Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа-2013”-г зохион байгуулан явуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан судалгааны мэдээллийг зөөврийн компьютер ашиглан цуглуулах ажилд Улаанбаатар хот, хөдөө орон нутагт ажиллах судлаач нарыг сонгон шалгаруулж авна.
 
Ажиллах хугацаа:
I. 2013 оны 9 сарын 4-нөөс эхлэн 11 дүгээр сарын эхний хагас хүртэлх хугацаанд хөдөө орон нутагт ажиллана.
II. 2013 оны 11 дүгээр сарын эхний хагасаас эхлэн 12 сарын дунд хүртэлх хугацаанд Улааанбаатар хотод ажиллана.

Тавигдах шаардлага:
Монгол Улсын иргэн, 25-50настай;
Дээд боловсролтой;
Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт удаан хугацаагаар ажиллах боломжтой;
2013 оны 8 дугаар сарын 10- наас 12 дугаар сарын 25 хүртэл өөр ажил эрхлэхээр төлөвлөөгүй;
Компьютерийн хэрэглээний програмуудыг ашиглах чадвартай;
Интернэтийн орчинд ажиллах чадвартай;
Багаар ажиллах чадвартай;
Харилцааны соёлтой, өөрийгөө ойлгуулах чадвартай байх;
 
Бүрдүүлэх материал:
Иргэний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбар/
Дипломын хуулбар /нотариатаар баталгаажуулсан хуулбар/
Эрүүл мэндийн тодорхойлолт
3x4 хэмжээтэй, 2 хувь цээж зураг
 
Бүртгэлийн хугацаа:
2013 оны 7 дугаар сарын 15-26-ны өдрийг дуустал

Материал хүлээн авах хаяг:
Засгийн Газрын III байр, Үндэсний Статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газар, 317 тоот өрөө.
Утас: 51-261522
 
Сонгон шалгаруулалт явуулах зарчим:
I. Судалгаанд ажиллах хүсэлтэй, тавигдах шаардлагыг хангасан хүмүүстэй эргэж холбогдон, компьютерийн мэдлэгийн шалгалтыг авах бөгөөд тэнцсэн хүмүүст судалгааны судлаачийн сургалтыг 2013 оны 8 дугаар сарын 12-31-ны хооронд зохион байгуулна.
II. Сургалтад бүрэн хамрагдсан хүмүүсээс дахин шалгалт авч, тэнцсэн 140 хүнийг “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа-2013”-т судлаачаар сонгон ажиллуулна. Шалгалтыг оноогоор дүгнэнэ.
 

2 comments:

Anonymous said...

үндэсний статистикийн газар 2013,8,13,наас хойш нийгмийн түүвэр судалгаа 2013-т ажиллах судлаач нарыг сонгон шалгаруулж авах уу.

Unknown said...

sariin tsalin ni heden togrog ve