"Нийгмийн адилсал болон бүтцийн өөрчлөлт ба даяарлын сорил" ЭШБХ болж өнгөрлөө

ШУА-ийн ФСЭХ-ийн Социологийн сектороос 2013 оны 08 дугаар сарын 10-нд "НИЙГМИЙН АДИЛСАЛ БОЛОН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТ БА ДАЯАРШЛЫН СОРИЛ" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа. Хуралд ОХУ-ын ШУА-ийн Социологийн хүрээлэн, Буриадын их сургууль болон Монголын эрдэмтэн судлаачид, социологичид оролцож судалгааны сонирхолтой илтгэлүүд танилцуулсан юм.

Тус хуралд тавигдсан илтгэлүүд:
"Монгол дахь ардчилсан засаглалын төлөв байдал, өөрчлөлт" (2006-2013 оны судалгааны дүн)
Г.Чулуунбаатар, МУ-ын ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнгийн захирал, академич


"Адилслын иргэншил болон туйлын үзэл"
А.С.Железняков, ОХУ-ын ШУА-ийн Социологийн хүрээлэнгийн Улс төр судлал, улс төрийн социологийн төвийн удирдагч, доктор (Sc.D), профессор
"Монгол дахь ардчиллын ойлголт"
О.Хатанболд, МУ-ын ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант
"Олон үндэстний нөхцөл дэх оросын үндэсний адилсал"
Т.Н.Литвинова, ОХУ-ийн ШУА-ийн Социологийн хүрээлэнгийн Нийгэм, улс төрийн системийн харьцуулсан судалгааны салбарын эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор (Ph.D)
"Орчин үеийн Монгол дахь шашны адилсал: буддын шашны сэргэн мандалт"
С.Цэдэндамба, МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн шашин судлалын тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D), профессор
"Монголын нүүдэлчдийн социал бүтцийн онцлог"
Ц.Мөнхтөр, МУИС-ийн НШУС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн багш
"Даяаршлын нөхцөл дэх нийгмийн бүтцийн өөрчлөлт болон нийгмийн адилслын бүтцийн бүтээц"
З.Т. Голенкова, ОХУ-ын ШУА-ийн Социологийн хүрээлэнгийн дэд захирал, философийн ухааны доктор (Sh.D), профессор
"Улаанбаатарчуудын нийгмийн адилслын өөрчлөлт"
Ц.Цэцэнбилэг, МУ-ын ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнгийн социологийн секторын эрхлэгч, доктор (Ph.D)
"Нийгмийн ялгарал ба адилсал"
О.Мөнхбат, МУИС-ийн НШУС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), тэргүүлэх профессор
"Шилжих хөдөлгөөн ба хотжилт: орчин үеийн үйл явцын харилцан нөлөөлөл" (Улаанбаатар, Улаан-Үд хотуудын жишээн дээр)
Д. Д. Бадараев, ОХУ-ын Буриадын УИС-ийн Нийгмийн ажлын онолын тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D)
"Адилсал versus өөрчлөлт: онцлог versus бүлэг"
Хелен Салан де Кертэнгуэ, клиникал сэтгэл судлаач, Парис 10 Их сургуулийн судлаач
"Хотын соёл, хүмүүс хоорондын харилцаа"
Ж.Батжаргал, МУ-ын ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан, докторант
"Жентрификаци" (Улаанбаатар хотын жишээн дээр)
Ё.Ундрал, МУ-ын ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан, магистр
"Улаанбаатар хотын тулгамдсан асуудал, иргэдийн үзэл, хандлага"
Д.Энхболд, МУ-ын ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан, докторант
"Хүн амын нийгмийн хамгааллын тогтолцооны хэрэглэгч-ахмад настны нийгмийн мэдрэмж" (Буриад улсын жишээн дээр)
З.А.Бутуева, ОХУ-ын Буриадын УИС-ийн Нийгмийн ажлын онолын тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D)
"Өөрчлөгдөж буй оросын нийгэм дэх гэр бүл, хүн ам зүйн байдалд гарч буй өөрчлөлт"
А.М.Бадонов, ОХУ-ын Буриадын УИС-ийн Нийгмийн ажлын онолын тэнхимийн багш, доктор (Ph.D)
"Хөгжим ба соёлын байгуулалтын үйл явц: үндэсний, нийтийн, арилжааны шинж чанар"
Б.Цэцэнцолмон, МУИС-ийн нийгмийн шинжлэх ухааны сургуулийн багш, Кэмбриджийн их сургуулийн докторант
"Эрүүл мэндийн социологийн хүчин зүйлс ба иргэдийн эрүүл мэндэд хандах хандлага"
С.Мөнхбаатар, ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн ахлах багш, докторант

No comments: