Судалгааны ажлыг гэрээгээр гүйцэтгэх байгууллагыг шалгаруулна

Монгол Улсын Их Хурал, НҮБХХ-өөс хамтран хэрэгжүүлж буй “НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” төслийн хүрээнд “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх эрх зүйн орчин болон нутгийн удирдлагын байгууллагуудын засаглалын тэнцвэрийг судлан санал, зөвлөмж боловсруулах” судалгааны ажлыг гэрээгээр гүйцэтгүүлэх тул сонирхсон байгууллага мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Сонирхсон байгууллага мэдүүлгээ судалгааны ажлын даалгаварт заасан материалын хамт доор дурдсан хаягаар 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 17 цагаас өмнө ирүүлнэ үү.
Хаяг: НҮБХХ-ийн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” Төслийн нэгж. Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын  11 дүгээр байр, 6 дугаар давхар 606тоот өрөө. Утас/Факс: (51) 264565 

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛААС ХЯНАЛТЫН ЧИГ ҮҮРГЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БОЛОН НУТГИЙН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ЗАСАГЛАЛЫН ТЭНЦВЭРИЙГ СУДЛАН САНАЛ, ЗӨВЛӨМЖ БОЛОВСРУУЛАХ СУДАЛГААНЫ АЖЛЫН ДААЛГАВАР

Төслийн нэр: “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” 

1.Зорилго

    1.1. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас (цаашид “ИТХ гэх) хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх эрх зүйн орчинг судалж төлөөлөгчдийн чадавхи болон үйл ажиллагааны эрх зүйн орчинг сайжруулах санал, зөвлөмж боловсруулах нь судалгааны ажлын үндсэн зорилго юм. Төсвийн хууль тогтоомжийн хэрэгжилт, төсвийн зарцуулалт, нутгийн захиргааны байгууллагаас иргэдэд үзүүлж буй үйлчилгээний чанарт Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тавих хяналтын эрх зүйн орчин, практик үйл ажиллагааг  судлах нь судалгааны үндсэн чиглэл байна.

1.2.Нутгийн өөрөө удирдах ба захиргааны байгууллагын засаглах үйл явц харилцан уялдаатай, тэнцвэртэй байх харилцааны онол, практикийн асуудлыг судлан санал, зөвлөмж боловсруулна.


2.Үндэслэл

2.1.ИТХ нь иргэдийн амьдралд ихээхэн нөлөөтэй хамтын шийдвэр гаргах, иргэдийн дуу хоолойг орон нутгийн бодлого, төсөв, төлөвлөгөөний тэргүүлэх чиглэлд тусгах, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих үүргийг хуулиар хүлээсэн байгууллага мөн. 2012 онд батлагдсан Төсвийн тухай хуулиар орон нутгийн мэдэлд захиран зарцуулах төсвийн хөрөнгийн хэмжээ үлэмж нэмэгдсэнтэй холбогдуулан нутгийн удирдлагын байгууллагын хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх, хариуцлагын тогтолцоонд чухал байр суурь эзэлдэг ИТХ-ын хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх хэрэгцээ зүй ёсоор тавигдаж байна. Төсвийн тухай болон бусад хууль тогтоомжоор хүлээсэн хяналтын энэ мэт чиг үүргээ хэрэгжүүлэхэд Хурлын төлөөлөгчдөд учирч байгаа эрх зүйн орчны болон бусад практик бэрхшээл, тэдгээрийн учир шалтгааныг судлан тогтоож, зөвлөмж боловсруулах нь судалгааны зорилгын хүрээнд хийгдэх ажил байна.

    2.2.Нутгийн өөрөө удирдах ёсны жинхэнэ мөн чанар буюу нутгийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх Хурлын төлөөлөгчдөд улс төрийн нам, засгийн газар, орон нутгийн захиргааны байгууллагаас хараат бус ажиллах нөхцөлийг бүрдүүлэх нь хяналтыг бодит утгаар хэрэгжүүлэх, хариуцлагыг тооцох тогтолцооны чухал элемент юм. Иймд нутгийн өөрөө удирдах ёсны болон захиргааны байгууллагын хооронд засаглалын эрх мэдлийг хуваарилсан байдал, хяналт-тэнцвэрийн механизмын бодит байдал Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль,  Сонгуулийн хууль тогтоомж, сонгуулийн тогтолцоо, улс төрийн намуудын үйл ажиллагаа болон Улс төрийн намын тухай хууль ИТХ-ын хяналтын болон төлөөллийн чиг үүргээ хэрэгжүүлэхэд хэрхэн нөлөөлж байгаад дүн шинжилгээ хийх зэргээр тодорхой асуудлыг тухайлан судлах, санал зөвлөмж боловсруулах шаардлагатай байна.              


3.Судалгааны хамрах хүрээ, хийгдэх ажил

    3.1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас  хяналтын чиг үүргээ хэрэгжүүлж байгаа эрх зүйн орчинг судлан санал, зөвлөмж боловсруулах. Тухайлбал:

•    Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хууль тогтоомж, өөрийн тогтоол, шийдвэрийн биелэлтийг Засаг дарга хэрхэн зохион байгуулж байгаад хяналт тавих;

•    Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас холбогдох байгууллагад хянал шалгалт явуулах;

•    Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Засаг даргын үйл ажиллагаанд тавих хяналт;

•    Иргэд нутгийн удирдлагын үйл ажиллагаа, тогтоол шийдвэрийн биелэлтэнд хяналт тавих;

•    Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хууль тогтоомж, түүний хэрэгжилтийн хүрээнд судлан санал, зөвлөмж боловсруулах.

3.2.Нутгийн өөрөө удирдах ба захиргааны байгууллагын засаглалын тэнцвэрийн талаарх эрх зүйн орчин, онол, практикийг судлах, санал зөвлөмж боловсруулах. Тухайлбал:

•    Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, холбогдох бусад хуулиар нутгийн өөрөө удирдах ёсны болон захиргааны байгууллагуудад эрх мэдлийг хэрхэн хуваарилсан байдал, бодит практикийг засаглалын эрх мэдлийн хуваарилалтын онолын үүднээс харьцуулан судалж дүгнэлт гаргах;

•    Эрх мэдлийн тэнцвэртэй байдал, хяналт-тэнцвэрийн механизмыг зохистойгоор ажиллуулахад саад тотгор болж байгаа хүчин зүйлсийг тодорхойлж дүгнэлт гаргах. Үүнд:   

-    Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын бүрэлдэхүүнд улс төрийн болон захиргааны байгууллагын төлөөлөл орж байгаа байдал;

-    Хурлын төлөөлөгчдийн эрх зүйн статус ба Ажлын алба;

-    Засаг даргын томилгоонд ИТХ-ын эрх, үүрэг;

-    Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын бодлого, шийдвэр нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаатай хэрхэн уялдах гэх мэт асуудлыг тодорхой аймаг, сумын жишээн дээр судалж дүгнэлт гаргах.

3.3.Гадаад орны нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага хяналтын чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлдэг, нутгийн өөрөө удирдах ёсны ба захиргааны байгууллагын засаглалын уялдаа, тэнцвэрийн талаар харьцуулсан судалгаа хийх.

3.4.Холбогдох хууль тогтоомж, эрх зүйн бусад актыг боловсронгуй болгох санал боловсруулах.

3.5.Судалгааны явцын дүнг харгалзан захиалагчаас судалгааны гэрээт ажлын хүрээнд тухайлан чиглүүлэх бусад сэдвийн хүрээнд судалгаа хийх.

3.6.Судалгааны ажлын сэдвийн чиглэлээр өмнө нь хийгдэж байсан ижил, төстэй судалгааны ажлын мэдээллийн сан бүрдүүлэх.


4.Судалгааны гэрээт ажлыг гүйцэтгэх хугацаа

4.1.Судалгааны гэрээт ажлыг 60 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэнэ.  (2013 оны 8 дугаар сарын 29-өөс 10 дугаар сарын 25-ны хооронд)  

4.2.Судалгааны баг нь Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо,  Тамгын газар,  төсөл хэрэгжүүлэгч нэгжтэй нягт хамтран ажиллах ба ажлын явц, үр дүнгийн талаар тухай бүр үнэн зөв мэдээлэл өгч, төслийн эцсийн тайланг Улсын Их Хурлын Тамгын газарт хүлээлгэн өгнө.


5.Судалгааны гэрээт ажилд тавигдах бусад шаардлага

5.1.Судалгааны практик асуудлыг  4-өөс доошгүй аймаг, 8-аас доошгүй суманд очиж, газар дээр нь судална.   

5.2.Судалгааны ажлын тайлан, эх бичвэрийг Англи, Монгол хэлээр боловсруулна.

5.2.“Powerpoint slide” бусад дагалдах материал, судалгааны эх бичвэрийн файлыг хавсаргах.

5.3.Дэлгэрүүлж унших ном бүтээл, материал, цахим хуудас зэргийн жагсаалтыг хавсаргах.

5.4.Ажлын хэсэг болон бусад оролцогч талуудтай хэлэлцүүлэг хийхэд судалгааны үр дүнгийн талаар илтгэл тавих, танилцуулга хийх.


6.Гүйцэтгэгчид тавигдах шаардлага

6.1.Судалгааны ажлын гүйцэтгэгч нь хуулийн этгээд (аж ахуйн нэгж, компани, нөхөрлөл, төрийн бус байгууллага) буюу судлаачдын баг байна. Судлаачдын баг нь нутгийн болон төрийн удирдлага, эрх зүйн салбарын онол, практик, харьцуулсан судалгааны ажлын туршлагатай, доктор, эсхүл магистр зэрэгтэй, 7 хүртэл тооны судлаачийн бүрэлдэхүүнтэй байна. Үүнд:

    а) Багийн ахлагч (эрх зүйч, эсхүл нутгийн болон төрийн удирдлагаар мэргэшсэн байх):

• Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан байх;

• Судалгааны тухайн сэдэв, чиглэлээр ажлын туршлагатай байх;

• Судалгааны багийг удирдан зохион байгуулах, баг удирдах чадвар, туршлагатай байх.

б) Багийн гишүүд (эрх зүйч, эсхүл нутгийн болон төрийн удирдлага, төсөв санхүүгийн чиглэлээр  мэргэшсэн байх):

• Харьцуулсан судалгаа хийх гадаад хэлний чадвартай, судалгааны тухайн сэдэв, чиглэлээр мэргэшсэн судлаач багт багадаа 1 байх;

• Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;

• Судалгааны тухайн сэдэв, чиглэлээр ажлын туршлагатай байх.

6.2.Судалгааны баг нь судалгааны гэрээт ажил гүйцэтгэх хугацаанд судалгаанд цагаа бүрэн зарцуулна.


7.Бүрдүүлэх материал

    а) Техникийн санал:

        • Байгууллагын танилцуулга

        • Судалгааны ажлыг гүйцэтгэх төлөвлөгөө, хуваарь, судалгааны арга зүй

        • Багт ажиллах судлаачдын анкет, судалгааны ажлын танилцуулга

    б) Санхүүгийн санал.


No comments: