Прогноз төв нэрээ өөрчлөв

МАН удирдах зөвлөлийн хурлаараа сургалт судалгааны “Прогноз” төвийнхөө нэрийг өөрчилж “Нийгмийн ардчиллын хүрээлэн” болгосон байна. МАН-ын “Прогноз” төв нь намын болон гишүүдийн рейтингийг олон нийтийн хамруулсан судалгааны үндсэн дээр тулгуурлан гаргадаг байгууллага байсан бөгөөд намыг “Магтан дуулах” байгууллага хэмээн олон хүний шүүмжлэлд өртдөг байв. “Прогноз” төв нь “Нийгмийн ардчиллын хүрээлэн” болсноор намын үйл ажиллагааг иргэдтэй холбох, мэдээлэл сурталчилгаа өгөх зэрэг нээлттэй байгууллага болж байгаа юм.

2 comments:

Батсайхан said...

Сайн байна уу! "Прогноз" төвөөс сар бүр улс төрчдийн рейтингийн судалгааг гаргадаг гэж сонслоо. Энэ судалгааны дүнг яаж олж авч болох вэ? Прогноз төвтэй холбоо барих утас байвал хэлж өгч туслаач. Эсвэл үүнээс өөр сар бүрийн улс төрчдийн рейтингийн судалгааг гаргадаг байгууллага байвал хэлж өгч туслаач. Баярлалаа.

ЗОРИГТ8 said...

Сайн байна уу... Прогнозын оффис Гандирс tower-д байдаг.. та өөрийн биеэр очиж уулзана уу...

үүнээс өөр Сант марал төв улиралд нэг удаа гаргадаг юм