“Судалгааны мэдээлэл боловсруулах программын хэрэглээ” сэдэвт сургалтанд суулаа (CSPro ба SPSS программ)

Сайн байцгаана уу эрхэм судлаач, социологич нөхдөө. Ойрын хэдэн хоног блогтой салхи оруулалгүй үл хайхран явлаа. Хамгийн сүүлийн сонин болох НҮБ-ийн Хүүхдийн Сан болон МУИС-ийн Хүн амын төвөөс зохион байгуулсан “Судалгааны мэдээлэл боловсруулах программын хэрэглээ”(CSPro ба SPSS программ) сэдэвт сургалтанд суусан талаараа танилцуулж байна.

Сургалтын ерөнхий агуулга:
Өдөр 1. CSPro програмын үндэс
Data dictionary – тай ажиллах
Form specification – тэй ажиллах
Data entry application –тай ажиллах
Batch edit application –тай ажиллах
Tabulation application –тай ажиллах
Tools цэсэн дэх өргөн хэрэглээний командууд

Өдөр 2. CSPro програмыг өрхөд суурилсан түүвэр судалгаанд ашиглах нь
Мэдээлэл боловсруулалтыг цогц байдлаар сүлжээний орчинд зохион байгуулах
Шивэлтийн програм, түүний боломжууд
Шалгалтын програм, түүний боломжууд
Засварын програм, анхаарах асуудлууд
Мэдээллийн чанарын шинжилгээ, түүнийг хяналтанд ашиглах

Өдөр 3. SPSS програмын шинэ хувилбар болох PASW Statistics програмын онцлогууд

The Census and Survey Processing System (CSPro) буюу тоо бүртгэл болон асуулга боловсруулалтын систем гэсэн тус программ нь асуулга болон тоо бүртгэлийн датаг эхлүүлэх, хянан шалгах, хүснэгтлэх, задлан шинжлэх багц программ юм байна. CSPro нь Integrated Microcomputer Processing System (IMPS), Integrated System for Survey Analysis (ISSA)хоёрыг хослуулан хэрэглэх боломжийг олгодог байна. Windows 98, Me, NT 4.0, 2000, XP, Vista дээр суудаг.
-Хүн ам болон орон сууны тооллого
• Хүн ам зүйн онцлог
• Эрүүл мэнд, хоол тэжээл
• Хөдөө аж ахуй
• Хөдөлмөрийн хүчин
• Бизнесийн байгууллага
• Боловсрол
• Амьдралын стандарт
• Энерги
• Цагаачлал
• Өрхийн орлого, зарлага
• Нийгэмлэг
• Хүрээлэн, институт
• Бичлэгийн жагсаалт
• Амьдрах чадварын статистик гэх мэт өргөн ашигладаг.
CSPro 4.0 User's Guide


За мөн бидний өргөн дэлгэр хэрэглэдэг SPSS программ маань шинэ 18, 19 хувилбараа PASW Statistics хэмээн нэрлэж нэрээ өөрчилж байгаа юм байна. Өнгө зүс, харагдах байдлын хувьд бүрэн шинэчлэгдэж зарим команд үйлдлүүдийг хялбарчилж, ашиглагддаггүй шахам зарим хэсгийг хасаж цэгцэлсэн байна лээ. Мөн лиценз, төлбөрийн хувьд найдвартай байдлыг сайн хангаж чадсан юм шиг санагдсан. 3000 орчим доллараар худалдан авах боломжтой гэсэн.

PASW Statistics 18 Core System User's Guide -

За ингээд бүгдэд нь амжилт хүсье!

No comments: