Алтан жолоо групп судалгааны менежер авна

Судалгаа, төлөвлөлтийн менежер

Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Байгууллагын болон бизнесийн нэгжүүдийн үйл ажиллагаа эрхэлж буй зах зээлийн төлөв байдал, онцлог шинж, хандлагыг марко, микро түвшинд тодорхойлж, үүний үндсэн дээр маркетингийн стратегийн урт, богино хугацааны төлөвлөлтийн ажлуудыг гардан зохион байгуулах, боловсруулах, хэрэгжилтэд нь хяналт тавих, шаардлагатай албан тушаалтнуудад зөвлөгөө өгч, мэдээллээр тогтмол хангах.

Ажлын байранд тавигдах шаардлага:
• Боловсрол, мэргэжил: Бизнесийн удирдлага, эдийн засаг, социологи, математик статистикийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
• Мэргэжлийн ур чадвар: Бизнес, маркетингийн мэдээлэл, судалгааны системийн талаар цогц мэдлэгтэй, тоон ба чанарын анхдагч болон хоёрдогч мэдээллийг бүрдүүлэх, боловсруулах, тайлан дүгнэлт бичих, түүнд үндэслэн бизнесийн цогц төлөвлөгөө боловсруулах чадвартай;
• Компьютерын мэдлэг: МS office программууд, SPSS, E-VIEWS, STATA зэрэг нийгэм, статистикийн судалгааны мэдээлэл боловсруулах программууд болон интернэтийн орчинд чөлөөтэй ажилладаг байх.
• Бусад ур чадвар: Бичгийн ур чадвар сайн, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, холбоо хамаарлыг тодорхойлох зэрэг тооцоолон бодох, логик сэтгэлгээ сайтай, бүтээлч хэв шинжтэй.

Цалин: Тохиролцоно
Төрөл: Бүтэн цагийн
Түвшин: Мэргэжилтэн
Салбар: Худалдаа, үйлчилгээ
Холбоо барих хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо Сансарын үйлчилгээний төв.
Утас: 88001177, 451804

Анкет аваx сүүлийн огноо: 2011-н оны 02-р сарын 28

Төслийн үнэлгээний ажил гүйцэтгэх судлаачийг урьж байна

Японы Хүүхдийг Ивээх сан төслийн үнэлгээний ажил гүйцэтгэх судлаачийг урьж байна

BusinessMind компани социологич авна

Социологич судлаач яаралтай ажилд авна. Өөрийн биеэр ирж уулзана уу...

Нэмэлт мэдээлэл: нас хүйс харгалзахгүй.
Цалин: Тохиролцоно
Төрөл: Бүтэн цагийн
Түвшин: Мэргэжилтэн
Салбар: Төрийн бус байгууллага

Холбоо барих:
Хаяг: СБД 6-р хороо Пентхаус 1-3 тоот
Утас: 70118888

Их сургууль төгсөгчид магистрантурт суралцах сонирхолтой юу?

МУИС-ийн Магистр Докторын Сургалтын албанаас эрхлэн МУИС-ийг 2010-2011 оны хичээлийн жилд төгсөх оюутнуудаас магистрантурт элсэн суралцах сонирхолтой эсэхийг санал асуулгаар судалсан судалгааг хийжээ. Судалгаанд нийт 12 салбар сургуулийн 1984 оюутан хамрагдсанаас эрэгтэй 746 буюу судалгаанд хамрагдсан оюутнуудын 36,7 хувь, эмэгтэй 1238 буюу судалгаанд хамрагдсан оюутнуудын 62,4 хувийг тус тус эзлэж байна.
sudalgaanii dun -

Европын медиа зах зээлийн судалгаа (“Synovate” компани)

Их Британид төвтэй Олон Улсын Судалгааны “Synovate” компани нь (www.synovate.com) 2003 онд байгуулагдсан, 62 оронд салбартай, 5,662 ажилтантай олон улсын томоохон судалгааны байгууллага юм. Медиа маркетинг болон макро түвшний бүх төрлийн судалгаагаар нэрт гарсан тус компаний 2008 онд хийсэн "Европын медиа зах зээлийн судалгаа"-аас толилуулж байна.
EMS Digital Life -

Орон нутгийн төсвийн зарлагын шинжилгээ

Уг судалгаагаар (i) хуулиар нутгийн удирдлагын байгууллагын хариуцах чиг үүрэг ба түүний хэрэгжилтийн байдал, (ii) төсвийн төлөвлөлтийн үйл явц, орон нутгийн зарлагын хэрэгцээ шаардлага, (iii) орон нутгийн үйлчилгээний өртөгт нөлөөлөх хүчин зүйл, (iv) улсын төсвөөс орон нутгийн төсөвт шилжүүлэг олгохдоо орон нутгийн үйлчилгээний зардлын стандартыг хэрхэн тооцох зэргийг шинжлэн судалжээ...
res_mat-230 -

Эх сурвалж: www.forum.mn