Алтан жолоо групп судалгааны менежер авна

Судалгаа, төлөвлөлтийн менежер

Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Байгууллагын болон бизнесийн нэгжүүдийн үйл ажиллагаа эрхэлж буй зах зээлийн төлөв байдал, онцлог шинж, хандлагыг марко, микро түвшинд тодорхойлж, үүний үндсэн дээр маркетингийн стратегийн урт, богино хугацааны төлөвлөлтийн ажлуудыг гардан зохион байгуулах, боловсруулах, хэрэгжилтэд нь хяналт тавих, шаардлагатай албан тушаалтнуудад зөвлөгөө өгч, мэдээллээр тогтмол хангах.

Ажлын байранд тавигдах шаардлага:
• Боловсрол, мэргэжил: Бизнесийн удирдлага, эдийн засаг, социологи, математик статистикийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
• Мэргэжлийн ур чадвар: Бизнес, маркетингийн мэдээлэл, судалгааны системийн талаар цогц мэдлэгтэй, тоон ба чанарын анхдагч болон хоёрдогч мэдээллийг бүрдүүлэх, боловсруулах, тайлан дүгнэлт бичих, түүнд үндэслэн бизнесийн цогц төлөвлөгөө боловсруулах чадвартай;
• Компьютерын мэдлэг: МS office программууд, SPSS, E-VIEWS, STATA зэрэг нийгэм, статистикийн судалгааны мэдээлэл боловсруулах программууд болон интернэтийн орчинд чөлөөтэй ажилладаг байх.
• Бусад ур чадвар: Бичгийн ур чадвар сайн, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, холбоо хамаарлыг тодорхойлох зэрэг тооцоолон бодох, логик сэтгэлгээ сайтай, бүтээлч хэв шинжтэй.

Цалин: Тохиролцоно
Төрөл: Бүтэн цагийн
Түвшин: Мэргэжилтэн
Салбар: Худалдаа, үйлчилгээ
Холбоо барих хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо Сансарын үйлчилгээний төв.
Утас: 88001177, 451804

Анкет аваx сүүлийн огноо: 2011-н оны 02-р сарын 28

No comments: