Социал бүтцэд санаа зовнихуй...

Аль ч нийгэмд баян ядуу, ажилтай ажилгүй хүмүүс бий. Байх ч ёстойм. Энэ нь тодорхой давхраа, бүтцийг бий болгон нийгэм оршин тогтнодог байх нь. Нийгэм соёлын онцлог, улс төрийн систем, зах зээлийн хуваагдал, капитал эзэмшилтээсээ хамааран баячууд нь их байх уу, ядуус нь олон байх уу гэдэг нь шийдэгддэг болтойм.

1990 оноос өмнө... Социализмын үед малчдын, ажилчдын, сэхээтний, номенклатур гэсэн нийгмийн давхраажлын бүтэцтэй байсийм байна манай улс. Малчид тухайн нийгмийн хамгийн том давхраа болж, ажилчин анги нь бүтээмж, өсөлтийг бий болгож байсан нь тодорхой. Сэхээтний давхраа нь дээд боловсролтой, өндөр албан тушаалтай нөхдүүд байсан нь улс төрийн товчоо, улсын бага хурал хавьцаа алба хашдаг этгээдүүд байсан байна. Нийгмийн бүлэглэл , ялгарал дунд сэхээтэн нөхдийг бүдүүн толгойтнууд буюу бюрокрак анги хэмээн нэрийдэн авч үздгийг аль ч сурах бичгээс үзэж харж болно. Номенклатур анги нь социализмын жилүүдэд Монголын нийгэмд шинэ анги болон бий болж нам – үзэл суртлын болон аж ахуйн гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрддэг байжээ. Шаталсан удирдагчид, дарга нарын давхраа гэхиймүү даа.

Миний удам судар бол тэр чигээрээ малчин. Өвөө эмээ, элэнц хуланц бүгд мал дагаж нүүдэллэж ирсэн хүмүүс байв. Тэхээр малчин гэсэн нийгмийн гаралтай болж таарч байна. Харин өдгөө эцэг эх, хамаатан садан, би өөрөө хүртэл ажил төрөл хийж амьжиргаагаа залгуулдаг болж. Юун мал маллах. Их эрсдэлтэй бизнэс учраас зайгаа бариад хот тосгон бараадан ирж суурьшсан байна. За ингээд ажилчин ангийн бүтээгдэхүүн болов. Зарим нэг хамаатан садан, төрөл төрөгсөд төрийн албанд шургачин сэхээтэн талруугаа орж байна. Цөөн хэд нь бизнест амжилт олон санхүүгийн эрх чөлөөнд хүрч.

1990 оноос хойш... За тэгээд өдгөө уламжлалт давхраажилт болох малчдын, ажилчдын статус нь хэвээр хадгалагдаж сэхээтний, номенклатур давхраа хоёр байхгүй болсийм байх. Байхгүй болох ч юу байхав. Зүсээ хувиргахгүй юу. Энийг л систем, системийн өөрчлөлт гээд байгаам. Онолын хувьд систем нь хоорондоо харилцан үйлчлэл, харилцаанд орж эмхлэгдэн тусгаар байх үед нь өөрсдөд нь байгаагүй шинэ шинж чанар бүхий бүхэллэг, зүйлсийг үүсгэдэг элементүүдийн нийлбэр цогц юм. Улс төрчид, баячууд, одууд чэнэ одоо сэхээтэн, цагаан захтнууд мөн гэж үздэг болж. Ажилгүйчүүд, ядуучууд, эмзэг бүлгийхэн гэсэн шинэ давхраа бий болсон нь капиталист нийгмийн онцлог аж.

Энэ нийгмийн давхраажилтын асуудлыг шалгуурын хувьд тайлбарлаж ангилж буй нэлээд олон онол, үзэл баримтлал бий. Эдгээрээс капитализмын гол хүчин зүйл болсон эд баялаг, орлого, нэр хүнд чухалчилж үздэг дилэммийг /нэг зүйлийг тайлбарлаж байгаа хоёр зүйлээс нэгийг нь сонгох/ онцолж байгааян би.

Социал бүтцийн социологийн салбар монголд огтхон ч хөгжсөн юм алга. Энэхүү асуудалд томоохон анализ хийн “Монголын нийгмийн давхраажил хөгжил, хандлага” номыг бичсэн алдарт социологич Х.Гүндсамбуугаас хойш Монголд нийгмийн давхраажилын асуудал ор тас мартагджээ.

Нийгмийн давхраажлын холимог бүтэц, өнөөгийн социал хүрээний сегрегаци, иргэдийн өөрсдийн давраажих үйл явц зэргийг судлах орон зай нээлттэй. Гагцхүү эдгээрийг үл огоорох, шинжлэх ухааныг үл хайхрах, нийгмийг системчлэх бус хаос байдал руу татан оруулах нь хамгийн том аюул, айдас буюу...

2010 оны 12 сарын 16

1 comment:

Мөнгөө нь байна said...

Энэ салбарыг гагцхүү төр л сонирхож судалгаа шинжилгээг нь санхүүжүүлч дэмжлэг үзүүлэхгүй бол сайн дураар судлах асуудал биш гэж нэгэн социологийн томоохон төлөөлөгч надад хэлж байж билээ.