Судалгааг хэрхэн яаж хийвэл зохистой вэ? biznetwork-ийн хэлэлцүүлгийн ХУЦДАГ ХАЛТАРУУД

Хэлэлцүүлэг: Судалгааг хэрхэн яаж хийвэл зохистой вэ?

Хэлэлцүүлэг зарласан: Б. Батсолонго

2009-02-05


|Бизнесс хийж байгаа болон хийх гэж байгаа хүмүүст судалгаа маш чухал байдаг. Тэгвэл судалгааг яаж хийвэл илүү бодитой, үр дүнтэй болох вэ? Судалгааг үр дүнтэй болгох хүчин зүйлүүд юу вэ?
| гэсэн сэдэв, агуулгатай хэлэцлүүлгийг зарлажээ. Тэр зарласан Батсолонго гэдэг залуу сэдвээ ерөнхий байдалтай өгсөн хирнээ агуулга дотроо бизнесийн судалгааны тухай ярихаар зааж өгчээ. Ингээд үзэхээр мань хүн бизнесийн чиглэлээр ажилладаг бололтой. Гарчиг, сэдвээсээ эхлээд алдаа мадагтай, мэдэхгүй сэдвээ зарласан байсан нь анхаарал татсан юм.

Хариулт (13)
B. Jargal 2009-02-05
Үл хөдлөх хөрөнгийн бизнесмэн Трамп судалгаа хийлгэж мөнгө, цагаа үрдэггүй, олон хүмүүстэй ярилцаад, санаа оноог нь асууж байгаад шийдвэрээ гаргадаг гэсэн. Олон хүнээс судалгаа авч байсан, ерөнхийдөө түүврийн хэмжээ нээх чухал биш юм шиг санагдсан ш д. Хэдэн мянган хүнээс анкетын аргаар авсан судалгааны дүн, арав хорин хүнтэй уулзаж ярилцсаны дүн ойролцоо, ханатай л гардаг юм билээ
|Жаргал гээд энэ эмэгтэй судалгааны талаар ялангуяа социологийн шинжлэх ухааны талаар ч анхан шатны мэдлэггүй болох нь шууд харагдаж байна. Ганц уншсан нэр алдарт хүрэх, баяжих арга замын номонд нь нэг тийм жишээ байсныг мартаагүй явж. Олон хүнтэй уулзаж ярилцаад, санаа оноог нь тусгана гэдэг шинжлэх ухааны судалгааны арга билээ. Түүврийн арга зүй, түүвэрчлэл, эх болон түүвэр олонлогын тухай хар ухаанаар бодоод ойлгож болохоор байтал мань хүүхэн хэтэрхий хийсвэрлэжээ. Социологийг ухаараагүй байж.|

S. Sainaa 2009-02-05
Мэргэжлийн хүмүүст хангалттай төлбөл хамгийн үр дүнтэй болох байхдаа
|Энэ Сайхнаа гээд залуу ганц шилдэг арга замыг эрэлхийлсэн байлаа. Мэдээж мэргэжлийн судлаач, мэргэжилтэн бодит үр дүн, хувилбарыг гаргадаг билээ. Гэхдээ эрэлхийлснээс биш 100 хувь үнэн бүлтрээгүй байв. Мөнгөний талаар манай Сайхнаа "хангалттай төлбөл" гээд оруулаад ирж. Хангалттай хангалтгүй төлсөн ч судлаачид, социологичд үр дүнтэй, бодитой, шинжлэх ухаанч судалгаа хийдгийг мэддэггүй бололтой. Чиний бодож байгаа шиг хөрөнгө мөнгөнд дулдуйддаггүй билээ бид|

Ш. Даариймаа 2009-02-05
Юуны түрүүн судалгааны зорилгоо тодорхойлох нь чухал байдаг. Зарим судалгаа хэт ерөнхий байдаг ба яг яах гээд байгаа нь ойлгогддоггүй. Зорилгоо зөв тодорхойлох нь таныг хэрэггүй мэдээллээс аврана.
|Зөвлөх гээд ядцан энэ эмэгтэй өөрийнхөө амьдралын болоод ажлын зорилгоо зөв тодорхойлж чадаагүй нэгэн гэж би дүгнэлээ. Юуны түрүүн судалгааны зорилго биш судалгааны программ боловсруулж баримтлах зарчим, үзэл хандлага, судалгааны чиглэлээ тодорхойлдог. Чиний уншсан тэр "яах гэээд байгаа нь мэдэгдэхгүй" судалгаануудынхаа үр дүнг чи өөрөө ойлгоогүй байна гэж хэлмээр байна. Хэрэггүй мэдээллээс аврана гээд бүүр хөгөө чирсэн нь бүүр харамсмаар. Зорилгоо тэгээд зөв тодорхойлчихвол хэрэгтэй мэдээлэл дунд ороод явчина гэж ойлгож болох нээ|

Судалгааны төлөвлөгөө боловсруулна. Судалгааны зардлыг тооцсон байх шаардлагатай. Тэгээд хэнээс хэзээ хаана ямар арга замаар судалгаа авах вэ энэ тэр гээд л ... Энэ талаар Жаргалтай санаа нийлэхгүй байна. Олон хүнийг түүвэрт хамруулбал судалгааны үр дүн бодитой гарах магадлал өснө.
|Мэдээж юмыг мэдээжээр бурьсан байгаа хэсэг нь энэ. Зардал, эцсийн үр дүн, төлөвлөлт дараагийн шатны ажил билээ. Энийг чинь судалгааны аргачлалын хэсэг гэдэг. Эмэгтэй юм байж бас эмэгтэй рүүгээ дайрсан байгаа нь чиний ямар хүн болохыг хэлээд өгч байна.|

Анкетаар санал асуулга авах тохиолдолд асуултуудыг сайн нягтлах хэрэгтэй юм шигээ. Аль болох богино байвал дээр шүү дээ. Энэ асуултыг хасвал яах вэ?
|Монголд мэргэжлийн түвшинд хийгдэж байгаа судалгаанууд харилцан бие биенээсээ урган гарсан, нарийн уялдаа холбоотой, системчлэгдсэн байдаг. Тэр чиний бодоод байгаа бизнес, маркетингийн судалгаанд л цөөн асуулттай богино анкет асуулга байдаг юм байгаа биз. Респондентоос ямар байдлаар, хэрхэн мэдээлэл авахаас үл шалтгаалан судалгааны судлах зүйл, шийдвэрлэх асуудалтай уялдан асуулгын асуултын тоо гардаг. Мэдэхгүй зүйлээ мэддэг юм шиг битгий зөвлө гэж чамд хэлмээр байна.|

П. Саруул 2009-02-05
Энэ миний хувьд бичих биш унших сэдэв байна. Бичээд байгаарай. Би уншаад л байя
|Мэддэггүйгээ мэддэг чи мэргэн бөлгөө. Чамд хангалттай зөв мэдээлэл өгчих хүн алга л гэж хэлмээр байна. Хайран цаг зав, хором мөч. Хүлээж суухын оронд социологийн нэг гарын авлага олоод уншчихгүй дээ. Харамсалтай яа|

T. Munkh 2009-02-05
Энд хамгийн гол зүйл бол 1-дүгээрт. Стратeги төлөвлөгөө 2-дугаарт. Маркeтэнгийн судалгаа 3-дугаарт.Сүүлийн 5-н жил ижил төрлийн үйл ажилгаа явуулж байгаа компаниудын эдийн засгийн уналт ,өсөлтийг судлах нь чухал.
|За энэ ч бүүр халиад хальтираад хазайгаад явцан байгаа. Жоохон юм үзсэнээ ихээ мэдлэг гээд бодцон. Яагаад заавал таван жил гэж, юун эдийн засгийн өсөлт, уналт... Ойлгомжгүй... Чиний мэддэг стратеги төлөвлөгөө хаана ч хэн ч мэдэхгүй стратеги төлөвлөгөө билээ.|

Ч. БАТБААТАР 2009-02-05
Судлаач бүр өөрийн гэсэн арга барилтай байдаг байх, миний хувьд ямар ч байсан эхлээд судалгаа нь яг ямар асуудлыг шийдэх вэ гэдгийг тодорхойлж, хэд хэдэн таамаглал дэвшүүлдэг. За тэгээд тэрхүү мэдээлэлтэй холбоотой сэдвүүдийг нөгөө анхдагч, хоёрдогч мэдээлэл гээ л цуглуулна. Түүн дээрээ нэлээд дүн шинжилгээ хийж байгаад ямар нэгэн шийдэлд хүрэх дүгнэлтэнд хүрдэг. Заримдаа төсөөлж байгаагүй тийм үр дүн ч гарах үе байдаг шүү.
|Оюутан байхдаа социологийн хичээл үзсэн, эсвэл судалгааны ажлын ганц хоёр жилйин туршлагатай юм шиг байна. Гэхдээ чи өөрийгөө өөрийн гэсэн арга барилтай болчихлоо гээд хэтэрхий эндүүрч будилж болохгүй шүү. Бодвол чиний арга барил шийдвэрлэх асуудлаа тодорхойлсныхоо дараа гипотез дэвшүүлдэг юм байна. Гэхдээ би чамайг нээх сүрхий шилдэг судлаач гэж үзэхгүй байна|

Мэдээлэл цуглуулахад л бага зэрэг хүндрэлтэй асуудлууд гардаг болохоос бусад зүйл дээр давгүй шүү. Мэдээллийн өгөгдөл нь худлаа болчихвол үр дүн нь ямар гарах нь ойлгомжтой биздэ.
|Харин энд чи минь эндүүрчээ. Магтсан хүүхэн хурмин дээрээ гэгчээр. Анхдагч мэдээлэл цуглуулах бол нээх асуудал биш. Хүндрэл ч биш. Судалгааны хөтөлбөр боловсруулах, түүвэр тогтоох, сорилын судалгаа хийх, мэдээллийг soft хэлбэрт оруулах, шинжлэх, таамаглал шалгах гэх мэтчилэн чиний мэдэхгүй хүндрэлүүд нэн их. Битгий хялбараар ойлгоорой залуу. Өгөгдөлд анхаарч байгааг чинь нэг талаар үнэлж байна. Гэхдээ нэг талар шүү...|

Д. Ганбат 2009-02-05
Мэдээж судалгаа хийхэд хамгийн гол нь зорилго нь тодорхой байх хэрэгтэй. Тэгээд мэдээллээ цуглуулах хэрэгтэй. Мэдээлэл цуглуулахдаа ямар аргаар цуглуулах вэ гэдгээ шийднэ. Гэхдээ энд зүгээр нэг төслийн, эсвэл бизнесийн орчны судалгаа яригдаж байгаа гэж бодож байна. Бодлогын судалгаа энэ тэр бол өөр шүү. Өөрөөр хэлбэл суурь судалгаа , хавсрага судалгаа энэ тэрийгээ маш сайн мэддэг байх шаардлагатай.
Жаргалын хэлээд байгаатай санал бараг нэг байна. Цаг хугацаа, мөнгө санхүүгийн хязгаарлалтаас болоод ихэнхи судалгааг бага хүрээнд авах нь зөв. Хамгийн гол нь авч байгаа түүврийн хүрээгээ зөв тодорхойлох хэрэгтэй. Монголын дундаж өрхөөс судалгаа авах гэж байгаа хүн, компаний захирлуудаас очоод судалгаа авчихвал энд гажуудал үүснэ. Тэрнээс биш Дундаж өрхөөс авна гээд өрх бүрээс ав гэсэн үг биш. Тиймээс авч байгаа түүвэр маань эх олонлогоо бүрэн төлөөлж байх л чухал гэсэн үг л дээ.
За тэгээд цаашаа бол энгийн аргаар судалж ч болно. Эконометриксийн аргаар ч судалж болно. Тэр таны л хэрэг.
Яг үнэндээ бол судлаач хүн өөрөө мэдрэмжтэй, мэдлэгтэй байх хэрэгтэй. Зах зээлийн наад захын онолын мэдлэггүй хүн зах зээлийн орчны судалгаа хийвэл дүгнэлт нь ч буруу гарах тал бий.
Тиймээс маш сайн мэргэжилтнийг ашиглах нь хамгийн зөв арга. Манайд өнөөдөр энэ л дутаад байх шиг байна. Захын наймаачин бизнес хийнэ гэсэн үг биш юм шиг санагддаг. Хэт өрөөсгөл ч байж магад л даа. Санал ийм л байна.
|Чиний мэддэг Бодлогын судалгаа социологийн судалгаанаас юугаараа өөр вэ? Мөн чиний яриад байгаа суурь судалгаа , хавсрага судалгааны гол ялгааны юу вэ? Ойлгомжтой түүвэр болон аргазүй аргачлалын асуудлыг энд орхиё. Эконометриксийн аргаар нийгмйин бүлгийн сэтгэлзүйн болон социаль зан үйл, үйлдэл, үйл ажиллагаа судалж болдог юмуу.. Хуцаарай Ганбат гуай. Чин үнэнийг хэлэхэд чамд мэдрэмж, мэдлэг, зах зээлийн наад захын ойлголт энтэр байна уу. Бодвол чи өөрөө ч бичээгүй шинжтэй байна. Нэг номноос copy хийснийг чинь энд ганц өгүүлбэрээр цэглэе. Цагаа тулахаар чиний зөвлөөд байгаа судалгаа хийх арга барил чинь дээрхээс өөр, чиний бодож ч амжаагүй байгаа асуудал бэрхшээл үүснэ гэдэгт итгэлтэй байна. Өөр юмаараа оролдож өөд уруугаа шогшоорой доо хүү минь|

B. Ariunaa 2009-02-06
Зарим тохиолдолд (гэхдээ ховор) судалгааны үр дүнг судалгаа хийхээс өмнө тодорхой байдаг л даа. Тэр үр дүнгээ батлахын тулд энд хүмүүсийн зөвлөсөнчлөн янз бүрийн аргаас аль нэгээр нь судалгаагаа хийнэ. Харин үр дүнгийнээ зөв бурууг нотлох шаардлагатай байгаа гол гол асуултуудаа шууд оруулах хэрэгтэй байдаг юм. Судалгааны мэргэжилтнүүд социологичид энэ талаар мэргэжлийн зөвлөгөө өгөх байх даа. Судалгааны чиглэлээ их зөв тодорхойлж байгаад зөвлөгчдөө хандаарай.
|Мэргэжлийн зөвлөгөөг судалгааны мэргэжилтнүүд, социологичд өгөх байх хэрэгтэй санал нэг байна. Бусадтай нь бол санал нийлкүүнээ. Уучлаарай хадагтай Ариунаа. Тодорхой асуудалд ойлгомжтой судалгаа хийж хөрөнгө мөнгө, хүч нөөцөө зарна гэж байх уу. За яахав лонгитют судалгаа болон мониторинг үнэлгээг хэлсэн байж болно. Харин зөв бурууг нотлох гээд өөр юм яриад явсныг чинь уучиллаа шүү. Өөр хэлэлцүүлэгт мэддэгээ бичвэл баярлахсан.|

Э. Баатархүү 2009-02-06
Судалгаа дотроо судлагдах зүйлээрээ салгаад ирэхээр нилээн өөр өөр арга аргачлалаар салдаг. Нийтлэг хэрэглэдэг 4 аргаас гадна танил тал найз нөхдөө ашиглан тухайн байгууллага, баг, бүлэг пракцуудыг судлах нь маш оновчтой, үр ашигтай.
|Чиний энэ хоёр өгүүлбэрийг хэн ч ойлгоогүй, чи ч ойлгогдохоор бичээгүй гэдэгтэй би бүрэн итгэлтэй байна. Магадгүй чиний энэ талын мэдлэгийн хэмжээ "танил тал найз нөхдөө ашиглан" гэдэг өгүүлбэрээр илэрч байна гэж ойлголоо. Баатархүү минь чи тэр нийтлэг хэрэглэгддэг 4 аргаа хэлээд өгөөч. Би л лав сонсвол татаж унах байхаа. Бүлэг франц, байгууллага, баг, анги хамт олон судалдаг социометр, ярилцлагын чухал аргуудыг чи мэдэхгүй бололтой. Чамд амжилт хүсье.|

T. Munkh 2009-02-06
Энэ асуулт бол бизнэс хийж байгаа болон, бизнэс хийх гэж байгаа хүмүүс судалгааг яаж хийх тухай асуусан байна. Бизнэс эрхэлж байгаа тохиолдолд өөрийн байгууллагатай адил төрлийн үйл ажилгаа явуулдаг газруудыг харицуулаад тэгээд өөрийгөө аль хэсэгт байгааг сайн мэдэж юугаар илүү,юугаар дутуу,тeхнилоги юмуу мeнeжмeнтийнхүү гэдгийг л тодорхойлох байх.Бизнэс хийх гэж байгаа хүний хувьд бол маркэтингийн судалгаагаа яаж хийхээс л их зүйл шалтгаална.Олон хэлбэрээр явуулж болно.
|Чи чиглэлээ их зөв олж. Бусдаасаа өөр сэтгэж. Бизнес хийх гэж байгаа болон хийж байгаа хүмүүс судалгааг хэрхэн хийх талаар л өнөөх будлиу хэлэлцүүлэг үүсгэгч ярьсан шүү дээ. Маркетингийн судалгаа нэртэй манарсан, мангар судалгаагаа тайлбарлах л байсан шүү дээ. Чи энэ талаар бусаддаа зөвлөөрэй. Энэ талын хүн юм бол...|

Д. Батсайхан 2009-02-06
Судлах гэдэг нь суралцах гэсэн л үг шүү дээ. Тийм болохоор тэр чиглэлээрээ л суралцаж байна л гэсэн үг. Харин яаж сурах талаар хэлэх нь илүүц байх даа. Яагаад гэвэл хүн бүр л өөр өөр.
|Батсайхан юу ярьснаа өөрөө ойлгож байгаа гэж найдъя. Мэддэг асуудлаа судалдаг болохоос өөрөө дахин суралцах асуудал биш. Хүн бүр өөр гэдгийг чамаар хэлүүлэлтгүй бүгд, захын эмээ л мэднэ. Хэлэлцүүлгийн доог тохуу минь...|

Б. Ankhzaya 2009-02-06
-Хэтэрхий олон асуулт нь хариулагч худлаа мэдээлэл өгөхөд хүргэдэг. Иймээс цөөхөн бөгөөд судалгааны зорилгыг агуулсан асуулгын хуудас боловсруулах
-Тухайн судлах гэж байгаа зүйлийнхээ газарзүйн байрлал, нягтаршил-г нь сайн судалж, түүвэрлэлтийн арга хэрэглэх нь санхүүд хэмнэлттэй. Гэхдээ түүврийн хэмжээ, хүчин зүйлсийн нөлөөлөлийг нь сайн тодорхойлох
-Асуулга хоорондын уялдааг сайн хийж өгөх нь ярилцлага авч байгаа хүн асуулга авах явцдаа алдааг илэрүүлж, дахин лавлан зөв мэдээлэл авахад хэрэг болно.
Ингээд үнэн зөв мэдээлэлийг тархаах нь үнэн үр дүнг гаргана.
Түүвэрлэлтийн маш сайн аргыг сонгох нь чухал!!!
|Респондентод урамшуулал өгөх, аливаа идэх юм, эд зүйлээр дайлахад дуртай байдаг. Асуулгын их багаас үл хамааран мэдээллийг цуглуулж болдог. Хэтэрхий энгийн болгох хэрэггүй.
Чи энд бичих биш унших номыг нь л хэлж өгөх байсан юм.
Асуулга хоорондын биш асуулт хоорондын уялдааг хэн ч, ямар ч сайн судлаач гаргахад хүндрэлтэй байдаг. Судлаач өөрөө ярилцаж авах уу, респондентийг өөрөөр нь бөглүүлэх үү гэдгээс хамааран боловсруулдаг зүйл..|

20 comments:

Anonymous said...

sawaagui nohgoi sarand hutsna

ЗОРИГТ8 said...

Anonymous:
хэнд зориулж хэлсийн...

Жавхлан said...

Уйгүй байна шүү.

ЗОРИГТ8 said...

Жавхлан:
Хуурамч яриатнууд, худал үгний эзэдтэй уйгүй тэмцэхгүй бол нэмэр алга. Ийм хүмүүсийг ШУ-нд делитанд гэж нэрлээд байгаа юм. Бидний зорилго өөрийн шу-ныг хөгжүүлэхэд хувь нэмэрээ оруулах төдийгүй делитантуудтай тэмцэх гэж үзэж байгаа...

Баярлалаа Жавхлан

Anonymous said...

ene haltaruudad tegeed chi oilgogdoh heleer ni heleed ugchihgui yasiimbdee haltaraa. ih medegch sarand hutssan sawaagui haltar ve.

ЗОРИГТ8 said...

Anonymous:
Хэрүүлийн чанартай коммент хүлээгээгүүм даа...
Доромжлох тусам 7 бурхан шиг гэрэлтэнэ дээ...Хэн нь хуцдаг халтар болохоо харнаа...

Uuganaa said...

hey, bi ene biznetwork iig gaigui site gej boddg ch huurhii nuguu l hi5 bas bus yu ch bilee taniltsadag site aas yuruusuu yalgarah yum alga yum bilee, chinii bichsen zuiliin ehnii 3 iig unshlaa, unendee manai zaluuchuud musun tolgoitoi, tom yariatai, henegggui helehed ch sonin bn da,

ЗОРИГТ8 said...

Uuganaa:
зорилго нь зөв, арга хэрэгсэл нь жоохон тиймэрхүүм даа...
Хэлэлцүүлэг хийхдээ жоохон мэргэжлийн баймаар л байна даа... Өөр ч юу хэлхэв...

Чалва Палва said...

Аливааг шүүмжлэх амархан. Хийх хэцүү. Арай ингэж хэлж болохгүй байх аа.

Дээрээс нь хэлэхэд судалгаа зөвхөн социологи биш, социологи зөвхөн асуулга биш байх.

Хүн хүний арга барил өөр. Арай ингэж ярьж болохгүй байх аа

ЗОРИГТ8 said...

javkhaa:
"Аливааг шүүмжлэх амархан. Хийх хэцүү." Би ч мөн адил ингэж боддог хүн... Тиймээс л сануулж анхааруулж хэлж байна... Шүүмжийн бамбар гэрэлтүүлэхээс биш унтраадаггүй бөлгөө...
"Судалгаа зөвхөн социологи биш, социологи зөвхөн асуулга биш" Мааш ойлгомжтой логик... Би буруу гээгүй... Асуулга биш ШУ гэдгийг л мэдрүүлэх гэж би өнөөг хүртэл тэмцэж ирлээ..."Хүн хүний арга барил өөр" гэдэгтэй мөн л санал нэг байна. Харин арга барилын суурь нь хуурмаг байвал тэр зүгээр сүйрэл...

Амжилт хүсье. Баярлалаа Жавхаа

Kei said...

Hooh ene nohor burhan ym uu. Esvel bas l burhan ym uu? Shuumjleh amarhan gehdee hiih hetsuu... Bi Javhaag demjij baina.
Ehleed zov bichij suraad daraa ni shuumleesei. Ter uyd ni l sain unshii...

ЗОРИГТ8 said...

Kei
Би бурхан байсан бол чамайг олоол хэн бэ гэдгийг чинь мэдэж чадна... Харин биш учраас чадахгүй байна.
Тэр Жавхааг дэмжээгүй хэн ч алга. Би ч дэмжиж байгаа.. Гэхдээ юманд учир байх ёстой биз дээ...

Зөв бичихийн хувьд бол чамтай юм ярихгүй...

bayarsaikhan said...

Sain baina uu,

BizNetwork-iin aguulga ni gishuudiin buyu niit hereglegchdiin zugees burddeg buguud hen negnii dan gants uzel bodliig tusgadaggui. BizNetwork-iinhan gedeg oilgolt baihgui, uchir ni ene bol odoogiin Mongoliin zaluusiin duu hoiloo uzel bodol. Chi uuriiguu twitteriinh, facebookiinh esvel bloggeriinh gej nerlevch chi ene niigmiin l neg heseg, tuuniig saijruulahiin tuld zutgeh yostoi hun. Chinii blogiin garchig "Нийгмийн санаа бодол – 5 дах засаглал" gej baigaa ch ter 5 dah zasaglaliig yu gej oilgood baigaag chini oilgosongui.

Helleg chini heterhii bardam sanagdlaa. Bardamnah hemjeend duugarahaar yu hiisniig chini medehgui ch chamaig bi haltar gej duudahgui. Chinii shuumjleliig herhen huleej avahaa bas sain medehgui l baina. Uchir ni yag odoogiin niigemd tugeemel baidag uzegdluud shig agaart hooson ugee heleed uuriiguu torond horichihson yaridag seheeten nertei humuustei adilhan setgegdel turuulj baina. Ulgerchleed ochood dund ni orood mergejliin hunii huvid bair suuria ilerhiileh bolomj chamd baisan baigaa bolovch chi teriig hiisengui. Harin busdiin adil shuumjlehiig angid baihiig urital bolgoson yum shig baina.

Amjilt husiye.

Hundetgesen,
BizNetwork-iig uusgen baiguulagch
Bayarsaikhan

Anonymous said...

Za ene heldeg hun guai uuruu yag yu hiisen be? Hunii buteeliig ingej heleh amarhan l daa harin bosgoh hetsuu bh shu. kkk

ЗОРИГТ8 said...

bayarsaikhan:
Сайн байна уу Biznetwork-ийг үүсгэн байгуулагчаа... Чиний админы эрхтэй 3 блогоор орж сонирхлоо.
http://bayarsaikhan.blogspot.com/ http://www.plentyofcode.com/ http://mongoltwitter.blogspot.com/ Гурван өөр онцлогтой блогууд байна. Би муусайн блог эсэхийг дүгнэх эрхгүй ч ямар ч байсан танилцаж амжлаа.. Чамд амжилт хүсье...

Миний блогт бичсэн сэтгэгдэлд чинь хариу өгье...Эхний догол мөрний хэсэг: Ямар нэгэн байдлаар би Biznetwork бизнесийн сүлжээг буруушаасан, хатгасан, өдсөн зүйл байхгүү гэдгийг шууд хэлье.. Зөвхөн тухайн хэлэлцүүлгийг санаачласан, оролцсон хүмүүст хандсныг онцлоё...

Мөн миний блогын "Нийгмийн санаа бодол – 5 дах засаглал" гэсэн гарчгийг ойлгоогүй тул жижиг тайлбар хийе... Нийгэм гэдэг бол олон нийт... Тэдний үзэл бодол, хандлага, чиг баримжаа, сэтгэлзүй гэдэг 5 дах засаглалыг бий болгож байна гэж би үздэг хүн... Энэ л нийгмийн харилцаа, үзэгдлийг Социологи хэмээх ШУ судалдаг.. Иймээс л би ингэж нэрлэсэн...

Хоёр дах догол мөр: Би бөөрийнхийлж, эргэлдүүлж боддоггүй шулуун хүн. Иймдээ ч би бардам байхыг хүсдэг. Хүн намайг юу ч гэж бодож болно. Эцсийн эцэст би өөрийнхөөрөө л аж төрнө. "Bardamnah hemjeend duugarahaar yu hiisniig chini medehgui ch chamaig bi haltar gej duudahgui" гэжээ чи. Цэвэр шалтгааны шүүмжийг би хүлээж авна. харин чиний энэ шүүмжийг би хүлээж авахгүй. Эргүүлэд чамаас ч би асууж чадна. Өөрийгөө би нас бага цус шингэн гэж голдог ч бардамнах хэмжээний хийсэн зүйл, хэлсэн үгтэй хэмээн үздэг.

"Ulgerchleed ochood dund ni orood mergejliin hunii huvid bair suuria ilerhiileh bolomj chamd baisan baigaa bolovch chi teriig hiisengui. Harin busdiin adil shuumjlehiig angid baihiig urital bolgoson yum shig baina." гэжээ мөн чи.. Үлгэрчлээд, зааварчлаад, дүгнээд бүгдэд нь энэ бичлэгэрээ дамжуулан хүргэсэн бусуу... Олон ч хүн уншиж санал бодлоо илэрхийлсэн бусуу... Магадгүй өнөөгийн залуус шүүмжлэлд эмзэг ханддаг болуу юу.. шүүмжийн бамбар гэрэлтүүлэхээс биш унтраахгүй шүү дээ Баярсайхааан..

Илэн далангүй санаа бодлоо илэрхийлсэнд баярлалаа чамд... Холбоо бариж болно шүү... Миний Yahoo ID: zorigt_8

ЗОРИГТ8 said...

Anonymous:
Би бодсоноо л хэлсэн... Хэлэх ч болно

Anonymous said...

Uu chi chini bas SYLFF iin hutsdag haltaruudiin neg bsiim uu

ЗОРИГТ8 said...

Anonymous
SYLFF-эд суралцаагүйээ би

Anonymous said...

Yamar heruulch yum be

cos said...

бардам байна гэдэг балай бас тэнэг байхын илрэл