Монгол дахь социологийн шинжлэх ухааны хөгжил, төлөвшил" онол аргазүйн семинар болно

2009 оны 12 сарын 11-нд ШУА-ын Хүрээлэнгүүдийн нэгдсэн 2-р байранд "Монгол дах социологийн шинжлэх ухааны хөгжил, төлөвшил" сэдэвт онол аргазүйн семинар болж өнгөрлөө. Семинарыг Философи, Социологи, Эрх зүйн хүрээлэнгийн Социологийн сектороос зохион байгуулж удирдан явууллаа.
Хуралд Социологийн ухааны доктор Ц.Уртнасан, Ц.Пүрэв, С.Гомбо, Г.Түмэннаст, Ш.Оюунханд, С.Түмэндэлгэр болон Баяр, Ган-Өлзий, Эрдэнэчулуун, Чулуунбаатар, Мөнхбаатар, Цэцэнбилэг, Болдмаа гэх мэт олон судлаачид, эрдэмтэд, социологичид оролцон илтгэл тавьж, санал бодлоо солилцлоо.
Хуралд олон сайхан илтгэл тавигдсан бөгөөд доктор Ц.Уртнасан "Социологийн шинжлэх ухааны тулгамдсан асуудал, онолын судалгаа, түүнийг хөгжүүлэх нь", доктор Ц.Пүрэв "Хөдөлмөрийн социологийн хөгжил, хандлага", докторант Я.Отгонбаяр "Боловсролын социологи: судалгааны зарим асуудал", доктор Н.Болдмаа "Эдийн засгийн социологийн хөгжлийн үндсэн чиглэлүүд", С.Түмэндэлгэр доктор "Чанарын судалгааны онол арга зүйн хандлага" сэдвээр илтгэл тавьж социологийн шинжлэх ухааны ерөнхий асуудлаас эхлээд салбар социологи болон институтчиллын чиглэлээр ярилцлаа.
Тус онол аргазүйн семинараар ярилцсан гол асуудал нь "Социологийн Холбоо"-г сэргээн байгуулах явдал байсан юм. Хэлэлцүүлгийн үр дүнд социологийн холбоо байгуулах ажлын хэсгийг их дээд сургууль, институт, судалгааны байгууллагуудын төлөөллийг оролцуулан байгуулсан юм.

Зассан мэдээ:
"Монгол дах социологийн шинжлэх ухааны хөгжил, төлөвшил" сэдэвт онол аргазүйн семинар болж өнгөрлөө.

2009 оны 12 сарын 11-нд ШУА-ын Хүрээлэнгүүдийн нэгдсэн 2-р байранд "Монгол дах социологийн шинжлэх ухааны хөгжил, төлөвшил" сэдэвт онол аргазүйн семинар болж өнгөрлөө. Философи, Социологи, Эрх зүйн хүрээлэнгийн (ФСЭЗХ) Социологийн сектороос зохион байгуулсан тус семинарт олон ахмад социологичид, судлаачид, эрдэмтэд уригдан оролцсон юм.

ФСЭЗХ-ийн захирал Ж.Амарсанаа, социологийн ухааны доктор Ц.Уртнасан, Ц.Пүрэв, С.Гомбо, Г.Түмэннаст, Ш.Оюунханд болон Баяр, Ган-Өлзий, Эрдэнэчулуун, Чулуунбаатар, Мөнхбаатар, Цэцэнбилэг, Батзориг гэх мэт нэр хүндтэй ахмад, залуу социологичид оролцон илтгэл тавьж, санал бодлоо солилцсон ач холбогдолтой семинар болж чадлаа.

Семинарт социологийн шинжлэх ухааны чиглэлээр бичигдсэн олон илтгэл тавигдлаа. Доктор Ц.Уртнасан "Социологийн шинжлэх ухааны тулгамдсан асуудал, онолын судалгаа, түүнийг хөгжүүлэх нь", доктор Ц.Пүрэв "Хөдөлмөрийн социологийн хөгжил, хандлага", докторант Я.Отгонбаяр "Боловсролын социологи: судалгааны зарим асуудал", доктор Н.Болдмаа "Эдийн засгийн социологийн хөгжлийн үндсэн чиглэлүүд", доктор С.Түмэндэлгэр "Чанарын судалгааны онол арга зүйн хандлага" сэдвээр илтгэл тавьж социологийн шинжлэх ухааны ерөнхий асуудлаас эхлээд салбар социологи болон институтчиллын чиглэлээрх судалгааны дүн, мэдээлэл хийлээ.

Доктор Ц.Уртнасан хэлэхдээ “социологичдыг өргөн хамарсан “Их семинар” тогтмол явуулж байх хэрэгтэй байна. Үүн дээрээ үндэслэн хамтран ажиллаж зохион байгуулалтанд орох нь чухал юм”.

Тус онол аргазүйн семинараар ярилцсан гол асуудал нь "Монголын Социологийн Холбоо"-г сэргээн байгуулах байлаа. Хэлэлцүүлгийн үр дүнд социологийн холбоо байгуулах ажлын хэсгийг их дээд сургууль, судалгааны байгууллага, институтуудын социологич, багш, төлөөллийг оролцуулан байгуулсан юм.

Н.БАТЗОРИГ


4 comments:

Anonymous said...

Ene humuus uursdiinhuu ajiliig uneluulj chadahgui baina uu? esvel unelegdchiheer boditoi, amidraltai oirhon sudalgaa hiij chadahgui baina uu. neg l ih onol yarisan umduu chirsen udur honogoo argatsaasan professoruud shig l haragdaj baina bugdeeree. minii bodloor bol hund heregtei boditoi sudalgaa hiij chaddaggui, uursdiiguu socialogiin erdemted gej itgej yavdag hooson garuud l haragdaj baina daa.

ЗОРИГТ8 said...

Anonymous:
Судалгааг мэддэг, хийдэг, шинжлэх ухаанчаар ханддаг тэдний өөдөөс чи ингэж хэлэх болоогүй шүү...
Үнэлүүлдэг байсан, онол яриад эмпирик судалгаагаа хийдэг байсан...
Тэднээрээ би бахархдаг...

"Өдөр хоногоо аргацасан" энэ үгээ чи өөрөөсөө нэг асуугаад үзээрэй... Магадгүй чи өдөр хоногоо аргацааж амьдарч байгаа...

"Хоосон гарууд" социологи гэж бичиж, хэлж чадахгүй чиний хажууд ШУ-ны аугаа зүтгэлтнүүд, гигантууд... Хэлбэр бол агуулга биш...

A.Амарсайхан said...

Пөөх, социологч гэхээр яагаад ч юм дан хүүхнүүд байдаг юм бодсон шүү. Тэгсэн чинь 70 хувь нь эрчүүд байна ш дээ. Зургаа хар даа

ЗОРИГТ8 said...

A.Амарсайхан:
Социологийн сэтгэлгээнд жендерийн хувьд эрэгтэй социологичид давамгайлдаг.
Монголд харин Их дээд сургуулийн социологийн ангийг төгсөгчидийн 70 орчим хувь нь эмэгтэй байдаг. Дараа нь социологичдын хурал зөвлөгөөн, семинарт ирэгсэдйин 70 хувь нь эрэгтэй болсон байдаг..хэхэ..

Баярлалаа Амараа ах...