Монголын Лектор төв 5 жилийн турш судалгааны ажил хийж байна

Судалгааны талаарх олон нийтийн санаа бодол янз бүр байдаг. Зарим нь үүнийг хар PR мэт хүлээн авч байхад нөгөө хэсэг зүгээр статистик тоо мэт ойлгоно. Гэтэл судалгаа нь энгийнээр хэлбэл аливаа бүхний эхлэл суурь юм. Хэн нэгэн хүн ямар ч байгууллага хамт олон ажлаа эхлэхийн өмнө судалгаа шинжилгээн дээр тулгуурлан явуулдаг нь гайхамшиг. Иймээс л тэд бүхэн судалгаа хэмээх салбарт түрэн орсон байна.

Судалгааны баг:
Судалгааны ёс зүй болоод хурдан шуурхай, хараат бус, бодит байдалд тулгуурласан магистр болон докторын зэрэгтэй 10 гаруй мэргэжлийн судлаачдаас бүрдсэн.
Нийгэм эдийн засгийн төрөл бүрийн чадварлаг боловсон хүчин шаардлагатай техник хэрэгслээр бүрэн хангагдсан үндэсний хийгээд олон улсын хэмжээний судалгааны ажлын өргөн туршлагатай, Улс төржиж үзэл сурталжаагүй.
Түүнчлэн судалгааны анхдагч мэдээллийг боловсруулахад зайлшгүй шаардлагатай өндөр хүчин чадалтай сүүлийн үеийн программ хангамжтай компьютер техник хэрэгсэл, лаборторитай.


Хийсэн ажлуудаас:

2004 он
•УИХ-ын сонгуулийн тойргуудын судалгаа 49, 51, 7, 71, 73, 58, 23, 60, болон бусад тойргуудад
•Японы засгийн газрын “JICA” олон улсын байгууллагын төслийн судалгаа /Хэнтий, Увс аймагт ХАА-н бүсчилсэн хөгжлийг дэмжих төслийн шаталсан судалгаа/
•ХЭҮТ-ийн захиалгаар Улаанбаатар хот дахь “Насанд хүрээгүй биеэ үнэлэгчдийн судалгаа”

2005 он
•АТОУИНЧ-ны хүрээнд СИВИКУС- ОУБ-ын захиалгаар “Монгол дахь иргэний нийгмийн индекс судалгаа 5 бүс нутгаас
•Улсын клиникийн төв 1-р эмнэлэгийн эмч ажилтны болон үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгаа
•ЕБС төгсөгчдийн мэргэжлээ хэрхэн сонгож байгаа талаархи, нөлөөлж буй хүчин зүйлс
•“Хуулийн цаг” нэвтрүүлэгт олон нийтийн санал бодлыг тусгах нь фокус группийн судалгаа
•Төр засгийн тогтвортой байдлын талаарх олон нийтийн санал асуулга судалгаа
•Монголчуудын номонд хандах хандлага

2006 он
•УИХ-ын 46–р тойргийн нөхөн сонгуулийн судалгаа
•Монголын нийгэм эдийн засаг улстөрийн тулгамдсан асуудлаар суурь судалгаа
•Мэргэжил сонголтын талаарх суурь судалгаа

2007 он
•2007 оноос эхлэн сар бүр Улаанбаатар хотод Улс төрийн намуудын Рейтингийн судалгаа
•Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын захиалгаар “Хөдөлмөр эрхлэлт”- ийн судалгаа
2008 он
•Монголын нийгэм эдийн засаг улстөрийн тулгамдсан асуудлаар суурь судалгаа
•Мэргэжил сонголтын талаарх суурь судалгаа
•Улаанбаатар хотын бүх дүүрэг, Архангай, Булган, Хэнтий, Говь-Алтай, Увс, Сэлэнгэ, Төв, Дорнод, Сүхбаатар зэрэг аймаг дүүргийн нийгэм эдийн засаг, улстөрийн суурь судалгаа болон ОНСБ-ыг судалсан

2009 он
•Улстөр, эдийн засгийн суурь судалгаа /Хэнтий, Дорноговь, Хөвсгөл, Өвөрхангай, Дархан-Уул, Ховд, Улаанбаатар зэргээс түүвэрлэн явуулсан/
•ОНМХ-ийн өнөөгийн дүр төрх, Хүртээмж, Телевизүүдийн хөтөлбөрүүдэд анализ хийсэн судалгаа /Улаанбаатар хот/

2 comments:

A.Амарсайхан said...

Хараад байхад судалгааг дандаа гадны байгууллага санхүүжүүлсэн байдаг. Манайхан бол бизнес эхэллээ гэхэд бүдүүн тойм мэдрэмжээр л тууна шүү дээ

ЗОРИГТ8 said...

Амарсайхан:
Аль ч судалгааны байгууллагын амин чухал судас болсон эд нь гадны санхүүжүүлэгчид л дээ...тэдэнгүй бол ямар судалгааны байгууллага хөл дээрээ зогсож эс чадна...

Танай хэлдэг түмэн зөв...бүдүүн тоймоор, дураараа их явна даа манайхан...