Сүүлийн жилүүдэд олныг хамарсан хэдэн жагсаал цуглаан болсон бэ? /2005-2008/


Монгол Улсын хэмжээгээр сүүлийн жилүүдэд олоныг хамарсан хэдэн жагсаал цуглаан, бослого, тэмцэл, эсэргүүцэл, суулт болсон бэ гэдэг миний анхааралыг ихээр татав. Ямар зорилгоор, хэн, хаана, хэр удаан гэх зэрэгийг мэдэхийг ихээхэн хүссэн юм. Манайд энэ сэдэвээр Энэ бүхэнийг нарийвчлан судалж, давтамжийг нь, хамрагдах хүрээг нь тодорхойлох бол юун түрүүн социологчидийн хийх ажил. Судалгааны нэгэн томоохон сэдэв ч байж болох талтай.
Ингээд өөрөө энэ талаар мэдээлэл цуглуулахаар шийдлээ.
Он сар өдөр - ямар байгууллага - зорилго шаардлага - хаана - бусад
2008-06-30 - 07-02
2008-06-06 Хөгжилийн бэрхшээлтэй иргэд, ахмад настангууд - Авто тээвэрийн тухай хууль болон нийгэмийн хамгаалалын хуулийн нэмэлт өөрчлөлтийн эсрэг - УБ Сүхбаатарын талбай - Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн тө¬лөө¬лөгч н.Жавхлан шаардах хуудасыг нь хүлээн авав
2008-05-29 Сонгуульд оролцож буй намууд Иргэний Хөдөлгөөний Нам, ИЗ-БНН, БНН, МУНН - Сонгуульд оролцож буй намуудад тэгш эрх үйлчлэхгүй байгааг эсэргүүцэн - СЕХорооны байр
2008-04-18 Эрс шинэчлэл хөдөлгөөн - Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нээлттэй хэлэлцэхийг шаардав - УБ Төрийн ордны ард
2008-04-18 МҮЭ - Нийгмийн даатгалын мөнгийг банкны системд шилжүүлэх - УБ Сүхбаатарын талбай
2008-03-22 Хөвсгөл аймаг дахь иргэд - Хөвсгөл аймагийн Хатгал тосгонд жуулчины бааз барихын эсрэг - Хөвсгөл аймаг, Хатгал төв - 600 хүн - “Хөвсгөлийн давалгаа” компани Алагцарын голоос Модотын шанаа хүртэлх 50 км газрыг аялал жуулчлалын зориулалтаар 40 жил эзэмших эрхтэй болсон байна
2008-02-26 Иргэд - Ат¬рын III аяныг эсэргүүцэв- УБ Сүхбаартарын талбай - Иргэд Атрын III аяныг ямар учраас эсэргүүцэж байна вэ? -Энэ бол С.Баярын сон¬гуу¬лийн шоу. Нэг ч эрдэм¬тний даацтай зөвлөгөөгүй¬гээр тоо¬цоо судалгаагүй хийх гэж байгаа ажил шүү дээ. XXI зуунд атар газар эзэмшинэ гэж ярих утгагүй. Атрын I, II аян өрнөж байхад тэнд очиж ажиллах хүч бо¬лолцоо бай¬лаа. Бас Монго-лын байгаль орчин, цаг агаар өнөөдрийн¬хөөс огт өөр бай¬сан үе. Атрын I, II аянаар Монголын нэг сая гаруй га газ¬рыг сүйтгэж орхисон нь одоо хүртэл эд¬гээгүй. Элсэн цөл болчихоод байна гэв
2007-11-02 Иргэний Хөдөлгөөний Нам - Үнийн хөөргөдөлийн эсрэг - УБ Сүхбаатарын Талбай - Үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн монополь компаниудад яаралтай арга хэмжээ авах, шударга бус өрсөлдөөний тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэх, макро эдийн засгийн зохистой бодлого хэрэгжүүлэх зэрэг тодорхой шаардлагыг Монголбанкны ерөнхийлөгчийн төлөөлөлд гардууллаа.
2007-08-13-15 Багануур, Шарын гол, Шивээ овоо зэрэг уурхайнуудын уурхайчидын ажил хаялт -
2007-07-30 “Айвенхоу майнз” ХХК ийн ажилчид - УИХ-ын гишүүдийг энэ хаврын чуулганаар Оюу толгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг ажил хэрэгчээр нухацтай хэлэлцэж шийдвэрлэж өгөхийг хүсэхийн сацуу шаардсан - УБ Төрийн ордоны ард - 80 хүн
2007-06-29 УАЗ 469 машины жолоочидын бослого - Зорчигч тээвэрлэх зөвшөөрөл шаардав - Өмнөговь аймаг, Зам Үүд боомт
2007-05-18 Баян Өлгий аймагийн иргэд - МАХН-ын Хорооны хурлаас гишүүдийн бараг 100 хувийн саналаар Засаг даргад нэрийг нь дэвшүүлж, ИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн дэмжлэгийг хүлээсэн С.Хавалыг хүлээн зөвшөөр хэмээн шаардсан байна - Баян Өлгий аймаг - 2000 гаруй хүн
2007-04-27 МоАХолбооны цуглаан - Ерөнхийлөгч Н.Энхбаяр, УИХуралыг огцрохыг шаардсан - УБ, Сүхбаатарын талбай
2007-04-27 МоАХолбооны цуглаан - Архангай аймагийн засаг даргыг огцруулах шаардлага - Архангай аймагийн төв - 70 - 400 гаруй хүн
2007-04-25 Хаягдлаар бизнес эрхлэгчдийн холбоо - хаягдал төмрийг Улаанбаатарын гааль, Замын-Үүдийн боомтоор байнга гаргах, Говь-Алтайн боомтоор улиралд нэг удаа гаргахыг зөвшөөрнө үү гэж хүсч байгаа. Бас бүх хаягдлын гаалийн татварыг 60-80 мянган төгрөгийн хооронд тогтооно уу гэж. Эцэст нь ижил татвартай бол барааны тоо хэмжээг нэгээс нэгд шилжүүлэхгүй байх ёстой гэв
2006- 12 -15 Хаягдлаар бизнес эрхлэгчдийн холбоо - УИХын байнгын хороогоор хөнгөн цагаан, хайлш, хаягдал лааз зэргийг урд хөрш рүү гаргах гэсэн иргэдийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй хэмээн үзсэнгэй холбоотойгоор жагсав
2006-10-20 Хадгаламж зээлийн хоршоонд мөнгөө алдсан мөн САПУ компанийн Бөмбөгөр төв шатан хохирсон иргэдийн суулт - Хохирол барагдуулах явцыг түргэтгэхийг ЗГ аас шаардсан - УБ Сүхбаатарын талбай
2006-04-06 Эрүүл нийгэм-иргэний хөдөлгөөн,Эрс шинэчлэл, Миний Монголын газар шороо, Даяар Монгол, САПУ компани Бөмбөгөр худалдааны төв шатсан уламаас хохирогсод - ЗГ огцрохыг шаардав -
2006-01-12 Эрс шинэчлэл хөдөлгөөн, Эрүүл нийгэм хөдөлгөөн - Нийтийн тээвэрийн үйлчилгээний үнийг 300 болгохыг эсэргүүцсэн, УИХ огцрох - УБ Сүхбаатарын талбай
Ховдын хувиараа бизнес эрхлэгчдийн эсэргүүцлийн жагсаал.
2005-12-16 Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн, Эрс шинэчлэл, Миний Монголын газар шороо, Монголын чөлөөт ахмадын холбоо -
2005-12-12 Хөгжлийн бэрхшээлтэй иргэд
2005-05-13 Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшсэн гурван намаас СЕХ-г огцрохыг шаардсан жагсаал хийж 2000 орчим хүн оролцжээ
2005-04-21 МҮЭХ-ноос зохион байгуулсан 1000 орчим туузтай хүмүүс Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөнтэй хамт жагсав. Энэ жагсаал Сэлэнгэ, Дархан, Орхон, Дорнод, Дорноговь аймагт нэгэн зэрэг болсныг мэдэгдсэн байна
2005-03-25 Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн - УБ Эрх чөлөөний талбай
2005-02-03 Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн - УБ Эрх чөлөөний талбай
2005-01-12 тэтгэврийн ахмадууд - УБ Төрийн ордныг тойрч жагсав
2005-01-18 тэтгэвэрийн ахмадууд - УБ Сүхбаатарын талбай
Дээрх мэдээлэл нь бүрэн гүйцэд биш юм. МУ ын нийгэмийн байдалын толь бол энэ жагсаалт болж байна гэлтэй. Ямар ч байсан сүүлийн дөрвөн жил цуглаан жагсаал эсэргүүцэлийн тоо эрчимжиж, давтамж нь ихэсчээ. (уг жагсаалт нь үргэлжилэх болно.)
Зургийг эндээс...

2 comments:

gonchig said...

анд эх сурвалжаа мартсан бололтой !!!!

ЗОРИГТ8 said...

Эх сурвалж: http://khishigdelger.delhii.net/ Дугуйлан блог