ЗАЛУУ ЛИЙДЭРҮҮДДЭЭ.../амласан ёсоор/

Өмнөтгөл: Төгсөнөөсөө хойш, гүүээ блогтоо бичлэг хийнэ гэж ам гарсанаасаа хойш та нарынхаа тухай их бодлоо. Ямархуу зүйл яаж бичих үү, яавал таалагдах бол, яадийн билээ гэж бодсооргоол нэг мэдсэн 10 хоночихлоо. Марзаганах уу, сүртэй олон юм бичих үү, баярлаж талархах уу, бахархаж бардах уу, стийлдэх үү, сэтгэлдэх үү гээд л их бодлогошрон суусан авчиг (хэл ам эвлэхгүй, ухаан бодол цэгцрэхгүй сүүлийн үед аягүй хэцүү байгаа) зориг мэдэн комптютер лүгээ дөхлөө. Тэгээд яахав “зоригоо хэлсэндээ, зовлонг туулсандаа” гэгчээр хичээж байгаад бичихээр суулаа. /зүйр цэцэн үг зохиоцон. хэ хэ/. Холион бантангийн цуглуулга, эмх замбааргүйн туйл байх аваас мөхөс миний биеийг түмэн хэсэг тасдан хаясугай.
Нэг. 5 сарын хорин гурванд эгэл амьдралд минь нэг томоохон үйл явдал тохиолдсоон. Миний хувьд бол аймаар том, нүсэр үйл явдал л даа. Яагаад гэвэл оюутны ширээнийхээ араас дөнгөж гарж асан залуу хүн албан бус боловсролын томоохон давааг давж чадсан юм. Залуу лийдэр /YLP/ хөтөлбөрийн 6 дах ээлжийн төгсөгч болон амжилттай төгссөндөө сэтгэл хангалуун байна. Энэ тухайгаа нэг хэсэг л хүн бүхэнд гайхуулж шагшуулж баярхав. Яадийн тээ. Сурсан зүйлээрээ гайхуулжагаам чинь. Мэдсэн зүйлээрээ онгиржогоом чинь. Бардам залуу лийдэр болцийм чинь яадийн бэ. Ярих юмтай байх сайхан. Ярьдаг найз нөхөдтэй байх бүүр сайхан.
Хоёр. Санадаг найзуудтай, үгүйлдэг нөхөдтэй, зүүдэлдэг андуудтай, заалгадаг багштай, хайрладаг хүмүүстэй боллоо. Харилцдаг /онлайн байжийдэг хэд/, ханддаг, уудаг, учирдаг, урмаар тэтгэдэг, ухаанаар дэмнэдэг дэндүү хүмүүстэй танилцлаа. Нааяас тү мийт юү. Санахаараа үздэг зурагтай, үгүйлхээрээ боддог дурсамжтай, уулзахаараа очдог гэртэй, уухаараа цугладаг газартай болсоон БИД.
Гурав. “Өөдрөг амьдрал өөрөөс тань” нэртэй өөдрөгүүдийн, “Зүрхнээс өгөх бэлэг” нэртэй доноруудын, “Аюүлгүй орчин” нэртээ санамж өгөгчдийн төслүүд маань саад тотгоргүй амжилттай хэрэгжиж биднүүсийн багийн тоглолт, хамтын ажиллагааг хэмжлээ. Цагаа барьдаг, хариуцлагатай, зорилго чиглэлтэй, алсын хараатай хүн нь оргилд хүрдэгийг бид ойлгосоон. Өрсөлдөөн биднийг илүү хөдөлмөрлүүлсээн, чадвар биднийг илүү ажиллуулсан, ухаан биднийг харин хөтөлсөөн.
Дөрөв. За тэгээд сурсан зүйлүүдээ тоочоод тоочоод явчий нуршилгүй. Луужинтай ажиллаж сурсийн, халловээн тэмдэглэж сурсийн, хаан банкаар аялаж сурсийн, үүр цайтал шоудаж сурсийн, уур хүртэл төсөл хэрэгжүүлж сурсийн. /Хэ хэ/. Бид багийн тоглолт хийж сурсийн, ухаан бодлоо дайчилж сурсийн, үзэл бодлоо илэрхийлж сурсийн, алсын хараагаа тодорхойлж сурсийн, амжилтанд хэрхэн хүрэхээ бас сурсаан. Нэгэн хэвлийгээс төрж нэг дээвэр дор өсөөгүү ч, нэгэн зорилгын дор нэгдэж чадсан хүчирхэг лийдэрүүдээ бид. Лийдэр гэж хэнийг хэлэх вэ? Ангийн даргаас эхлээд магтаад явчий.
1. Баахан цагаан шүдтэй, бак том булчинтай, багийн ажиллагаа сайтай, байгаль орчны мэргэжилтэн Банзааг лийдэр гэнээ.
2. Онцгой сонин ертөнцтэй, олон хошин зантай, охидын хайрыг булаасан, юм юмандаа авийяастай юнитээлийн хархүү Оргилийг лийдэр гэнээ.
3. Үргэлж биш ч хааяа, үнэнч биш ч итгэлтэй, үүрд биш ч хамтдаа, үлгэр биш ч кину шиг амьдардаг Үржээг лийдэр гэнээ.
4. Алтан шүд, ариун хайр, амгалан зан, аадра монгол. Сайхнаагийн сахиусан тэнгэр, сартай шөнийн гэгээхэн тэнгэр Ариунааг лийдэр гэнээ.
5. Тас харанхуй сэтгэлийг гэрэлтүүлэгч, тайлагдашгүй нууц, таван хуруу тэгш, танхил цэцэг. Анхааран хамгаалагч, ажиглан дүгнэгч Ариунболорыг лийдэр гэнээ.
6. Жаран сурагчыг жагсааж, жалгын ногоог ганхуулдаг жаахан дурлалын эзэн жаргалтай хатан Жаргалмааг залуу лийдэр хэмээнээ.
7. Эрэвгэр хонгор аашт, элдэв чамин загварт, эсрэг тэсрэг үзэлт эстааяталын ханхүү Эркаг лийдэр гэнээ.
8. Гэзэг нь богино, гэр нь хол. Гэмгүй эмч, зэмгүй домч, гэрэлт хадагтай Гэрэлмааг лийдэр хэмээнээ.
9. Сархадын гүзээ, сайхан аруунаа, салшгүй инээд, сааршгүй хошигнол. Ээе ти эмийн энжэнэр сайхнаас сайхан Сайханааг залуу лийдэр гэнээ.
10. Интэрпрээс, их жирэмслэлт, инээд ханиад, эмгэн шулмас. Ээж Уянгааг залуу лийдэр гэнээ. 11. Нэмэхийн хүрд, мэдэхийн хурд, нисдэг angel, хорьдог шүүгч, хасах шил, хальтирах хэл Нэмэхээг чамайг лийдэр гэнээ.
12. Үрдээ яарсан сэтгэл, төсөлдөө яарсан зүтгэл, уйлуулдаг ардын багш, ухуулдаг гүн ухаантан Энхжаргалыг залуу лийдэр гэнээ.
13. Мэдлэгт хязгаар нь үгүй, мэргэжилд гологдох нь үгүй. Биеэ хуваагч, бэлээ түгээгч, мэргэн гүнтэн, бурхан хүнтэн БолорЭрдэнийг залуу лийдэр гэнээ.
14. Ухаан нь уран барилга, санаа нь сайхан бүсгүй. Шударга ёсыг хамгаалагч, шуудхан хэлэхэд дарангуйлагч /гоё юм нэхдэг/...Уранааг лийдэр гэнээ.
15. Жор үзсэн ламаас зовлон мэддэг Жона дээр. Жаран чавганц уралдахад Жона түрүүлдэг. Жонагийн чихэнд алт хийсэн ч сэгсэрэхгүй, ус хийсэн ч сэгсэрэхгүй. Цэцийн сэцэн бүсгүй, цэцгийн дэлбээ бүсгүй Жонаг лийдэр гэнээ.
16. Сангийн багш, сангийн сурагч, санамжийн удирдагч, сэрэмжийн удирдагч. Ховор инээд, хоногших дүр хонгор Уянгааг лийдэр гэнээ.
17. Танил болсон зам, таргалуулдаг ажил, таахын аргагүй олон хэл, таалагддаг зан. Ганц алхмын цаадах гаалийн Тамиг лийдэр гэнээ.
18. Цоохор цоохор ертөнц, цохон тэмдэглэмээр хүмүүн, шоолж инээмээр хамар, шоудаж унтсан шөнө. Ylpийн жонон Цоожийг лийдэр гэнээ.
19. Сул асгарсан гэзэг, суудал дэргэд – эгзэг, дорно дахины хувилгаан, дорнод талын хүүхээн. Миний мэдэх Сувдааг лийдэр гэнээ.
Тав. Оюутан насандаа очсон юм шиг л бүхэл бүтэн 9 сар жаргал цэнгэлтэй байснаа нуух юун. “Танилтай Зоригоо талын чинээ”, “Танхил бие минь алгын чинээ” гэж бодоол хичээлүүддээ идэвхитэй сууж цаг гаргасандаа харамсах зүйл алга. Эдийн засаг, эрүүл мэнд, уул уурхай, урлаг соёл, ардчилал, ан амьтан гээд л цогц хичээлүүдийнхээ үр шимийг хүртэхийн төлөө, нийгмийн сайн сайхныг бүтээхийн төлөө бид хичээн ажиллах болноо. Ингэхийн тулд бид хамтаараа, цугаараа, бөөнөөрөө, олуулаа байх хэрэгтэй. Зориг сангийхандаа маш их баярлалаа.

Залуу Лийдэрүүддээ хайртай. Та нар үргэлжлүүлэн бичигч нь шүү...

20 comments:

ЗОРИГТ8 said...

nemehee...

Zorigoo huu bus-d yavj bhdaa l blogtoo bichleg oruulna geed yarij san yagaad tag bolov geed amindaa huleeznej suusiin.
bichleg goy bolson baina, taalagdlaa8 zorigoodoo bayarllaa, bichlegt urtsun îáüåêòóóä bugderee bas "S" cóáüåêò¿¿ä áàéíà ø¿¿.


Blogger Н.БАТЗОРИГ said...

Нэмэхээ:
хэ хэ..таг болоод байсан нь юу бичихээ бодож байсан байхгүй юу..хэхэ

чамд ч бас баярлалаа...сүүлийн хэсгийн фонд танигдсангүй..уншиж болохгүй байнa

June 3, 2009 6:58 PM

Оюунаа said...

олон сайхан лидер найзуудтай очоод суух газартай болсон залуу одоо л завгүй залуу насныхаа гаргалгааг хийж ажиллана гэж үзүүлээд өгнө биз дээ

Амжилт хүсье
чи шүү

ЗОРИГТ8 said...

оюунаа:
чи миний хайртай уншигч...
чиний төлөө бичнээ...

чи бас лидэр эмэгтэй шүү...
баярлалаа

Orgil said...

Зоригоо чи мөн авч өгчээ ^_^ бүүр иччихлээ. Харин тэр сайхан мөчүүд дахиад үргэлжлэнэ гэдэгт би итгэлтэй байна. За тэгээд ангийхандаа чадлынхаа хэрээр тусладаг, манай багт их том тус хүргэсэн тусч залуу бас хэлсэндээ хүрдэг чамд баярлалаа.

ЗОРИГТ8 said...

Оргил:
Надаас ичээ юу өөрөөсөө ичээ юу..хэхэ
намайг магтаж яахнав дээ...би их муу залуу, мунхаг залуу, мулгуу залуу..хэхэ
баярлалаа андаа

Tami said...

Kekeke~ Helsendee hursen bna shuu! Naiz ni turnaa... keke. Orgiliin helsneer buur ichchihlee. Urgeljluuleed ug ursgaad bgaarai. Amjilt husie~

Erdenebold said...

Amlasan eosiig chini huleej bailaa
Ayataihan zuil bichdeg damshig shu
Ahiad olon olon iluu iluu..g bichij
Angiin andyydaa bayrluulj yabaarai minii huu
Ah n tegjiigaad hariug n barimz...

ЗОРИГТ8 said...

Тами:
хэлсэндээ хүрцэн...кккк...БИ...

би чамайг тарган гээгүй ш дээ..зүгээр л таргалуулдаг ажил хийдэг гэсэн болохоос....

баярлалаа алхмын цаадах тами...

ЗОРИГТ8 said...

Эрдэнэболд:
ахиад янзан бүрийн юм бичихгүй ээ..энийг амласан болохоороо л бичсийн...

аяганы хариу өдөртөө
ахын хариу маргаашдаа...хэхэ

Unknown said...

bichlegt urtuud bga objectuud bugdeeree "S" /super/ subjectuud bn shu gsim a.hudulguuntei,biye biyedee aimaar ikee tataltsdag, haluuhan tsustai molekuuluud bn shuu/deeriin bichlegt font n ul tanijee/

Bolro said...

Bi yamar azaar yag ene angitaigaa taarvaa. YLP5-d orj yavaad chadalgui ajlaa dagaad hodoo yavah bolsondoo neg ih haramsaj bilee.

Zorikiin blog minii hamgiin anhnii unshsan bas unshdag tsor gants blog gedegt itgehgui bval yadaj l hamgiin anhnii comment bichij bgaa blog mon. Magtah geheer ug oldohgui bgaa.

Manai Number2- Erka hunii huuhdees dutahgui geed evteihen huuhdiin duunii ug bichsen bna, daraa ay oruulval.

ЗОРИГТ8 said...

Нэмэхээ:
Объектууд бүгдээрээ супер субъектууд гэж үү....

мулгуу зоригоо нь сайн ойлгоддоггүй ээ..сайн тайлбарлаж өгөхгүй бол...

ЗОРИГТ8 said...

Ари..Болорт:
Өө чи YLP-5д бас тэнцэж байсиймүү..ямар лагийн...бурхан чамайг чи энд ороод хэрэггүй ээ..дараа жил бол..гээд л бидэнтэй учруулжил дээ..хэхэ
Анхны уншсан, анхны коммент бичсэн блог нь миний блог болсон.сто гоё.дандаа уншдаг байж нэг ч коммент бичиж байгаагүй гээд л бодчих. өөдгүй..
Би хэлдийн.."зоригоог битий магтаа. хөөрүү хүүр байгаан..онгирчино" гэж. Ашгүй Ар..Бол-ын магтах үг нь олдкуу байгаан..

Anonymous said...

chinii bichlegiig unshaad ungursun 10 sar zurgiin album shig nudnii umnuur uzegdlee. baharhah, hairlah, nandignah dursamjiig huvaaltscand bayalalaa. Ariunaa

ЗОРИГТ8 said...

Ариунаа:
Уг нь нэг монтаж ч юм уу, зургийн цуглуулга хийлгэсэн бол гоё байсийн...
Зургаар биш бичлэгээр альбом үзүүлсэндээ сэтгэл хангалуун байна.
Бахархах, хайрлах, нандигнах дурсамжаа битгий мартаарай....

Амжилт хүсье

gerlee said...

hehe bi gej orchnoos tasarsan neg hun bh yum aa yalanguya net-s hehe naiziinhaa blogtoi odoo l tuhtai taniltsaj bn hehe bas chinii talaar iluu ikhiig medej bh shig bn hehe yutai ch blogger Zorigttoi mash ikh bayarlalaa

ЗОРИГТ8 said...

Гэрэлмаа: Хожуу ч гэсэн уншиж танилцсанд баярлалаа. Найз нь чамайг мэддэг хирнээ мэддэггүйм байна лээ..хэхэ...чи бас намайг мэдэж эхэлж байх шиг байна.
Баярлала чамд...

uyanga said...

Уянга (чиний бичсэнээр сангийн Ккк)

Хэвлэлийн хүрээлэнгийн дэгжин залуу
Сэтгэл ч судалчихаж мэдэх Батзориг чамайг
Хүн бүрийн унших дуртай бүхий л хэвлэлийн нүүрэн дээр
Тунхаглан бичнээ би... гэж тунхаглаж байсныг санаж байна уу.
баярлалаа бас дахин баярлалаа.

Найздаа амжилт хүсье

uyanga said...
This comment has been removed by the author.
ЗОРИГТ8 said...

uyanga
саналгүй яахав... тодхон санаж байна. хэдэн ч жилийн дараа олж уншдаг юм бэ дээ.. хэхэ...

чамд ч бас амжилт.. хүүгээ харангаа ангийхныгаа мартав...