Монгол дах судалгааны байгууллагууд

“Нийгэм хямралтай үед ухаантнууд олон төрдөг” гэгчээр Монголын улс төрд болоод телевизийн индэр дээр гэгээнтнүүд-хамгийн зөв хүмүүс ихээр төрөх боллоо. Хамгийн олон ОД, олны танил хүнтэй улсаар шалгарахад ч ойрхон байна. Мирко системд олонд танигдах нь амархан, тэр дундаа мартагдах нь бүүр ч хялбар байдаг бололтой. Гэв гэнэт өнөөгийн нийгмийг хангалттай судалсан хууч өвчтэй тэнэгүүдээс эхлээд шизотой, мэргэжилдээ дулдуйдсан мангарууд, амандаа орсоноо бурах тэнэгүүдээс эхлээд Монголд судлаачид мундахгүй олон. Тэдний ярьж хэлж байгаа зүйлээс авъя гэсэн ч шинэ юм, шинжлэх ухаанлаг зүйл авна гэдэг зүгээр л үлгэр. Онолын загвартай, системтэй арга зүй, аргачлалтай сайн социологийн судалгаа сүүлийн жилүүдэд л цөөхөн хийгдлээ. Онолын гаргалгаа хийсэн, үндсэн ойлголтын гойд тайлбартай, гарах арга зам, хүрэх замаа тодорхойлсон чамбай гэгч судалгаа бараг хийгдсэнгүй гэхэд болно. Сенергетик болон системийн онолын судалгааг Д.Ганхуяг багш л хийсэн бол Философи Социологийн Эрхийн хүрээлэн /Энд Уртнасан, Ц.Пүрэв/ социаль шинжтэй нийгмийн судалгаануудыг хийжээ. Сүүлийн жилүүдэд Сант Марал Сангаас хийж буй судалгаануудын чанар болоод арга зүй аргачлал маш сайн хийгдэж байгаа гэж дүгнэж болно. Үүгээрээ ч тэд гадны дотны томоохон судалгаануудын тендер, төслүүдийг ихээр авч хийж байгаа юм. Дагнасан чиглэлээр гэвэл Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээлэл Судалгааны Алба Монголын хэвлэл мэдээлэл-олон нийтийн мэдээллийн хэрэгслийн судалгааг чанарын хийгээд тоон аргуудаар хамгийн сайн судлаж байна.
Сонгууль дөхөхөөр борооны дараах мөөг шиг олширдог судалгааны төвүүд, агентлаг, компаниуд одоогоор хийх ажилгүй болж үйл ажиллагааны чиглэлээ хүртэл өөрчлөх болсон гэхэд болно. Хийх ажилгүй энд тэндхийн судалгааны тендерт саналаа илгээдэгт нааштай хариу авч судалгааг гардан хийх нь өдрийн од л гэсэн үг.
За тэгээд Их Сургуулийн Социологийн ангийн Оюутан байхаасаа Монголд судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувь хүн, байгуулагуудыг тэмдэглэсээр өдгөө 60 шахжээ. Үүнээс ч олон байгаа гэдэгт эргэлзэхгүйгээр барахгүй итгэлтэй байна. Хэрвээ энд дурдагдаагүй бол comment бичээд үлдээгээд байгаарай. Энд жагсаагдсан судалгааны байгууллагуудын үйл ажиллагааны төрөл, онцлог нь өөр өөр ч монголын дах социологийн шинжлэх ухааны гадаад институтчилагдах үйл явц түргэн явагдаж байгааг харуулж буй үзүүлэлт юм. Монголд шинэ социологи үүсээд арваадхан жил болж байгаа учраас социологийн судалгааг чанарын өндөр түвшинд хийж чаддаг нь ховор байгаа билээ. За ингээд Монголд үйл ажиллагаа явуулдаг судалгааны байгууллагуудыг /заримынх удирддаг хүний нь нэртэй нь орууллаа./ толилуулж байна.

1. Социал РR агентлаг
2. Парагматик судалгааны төв
3. Нээлттэй нийгэм форум
4. Туул ротари клуб
5. Зөвшилцөл ТББ-ын дэргэдэх “Лобби” төв
6. Улаанбаатар ротари
7. Сант марал сан /Захирал: Сумати/
8. МАХН-ын дэргэдэх “Прогноз” академи
9. Универсаль төв
10. Монголын Лектор төв Захирал: Баатархүү
11. Монгол судалгаа төв
12. Полиси төв
13. Английн хүүхдийг ивээх сан
14. Филантропи төв Захирал: Сүнжид
15. Нийгмийн судалгааны хүрээлэн /Захирал: О.Мөнхбат/
16. МУИС “Социологийн тэнхим”
17. Информ төв
18. МХХүрээлэн “Мэдээлэл судалгааны алба”
19. Хүүхдийн ядуурлын судалгаа бодлогын төв Албаны дарга: Гүнжидмаа
20. “Монголын хөгжил” судалгааны төв
21. Хөгжлийн стратеги системийн судалгааын төв
22. Философи социологи эрхийн хүрээлэн /Эрхлэгч:Ц.Пүрэв/
23. Социологийн академи
24. Альтернатив төв
25. БХИС-ын социологийн судалгааны төв
26. МУИС-ын хүн ам зүйн төв
27. Шинжээч XXI судалгааны төвийн дэргэдэх “Аслис” холбоо
28. АН-ын дэргэдэх “Зөгий” төв
29. ИЗН-ын дэргэдэх “Жинлүүр” төв
30. Улс төрийн боловсролын академи Захирал: Ганбат
31. Мэргэжлийн социологичдын Зотол клуб /Х.Гүндсамбуу агсан/
32. Мэдрэмж төв /Р.Вандангомбо/
33. Оператив төв /Ц.Цэцэнбилэг/
34. Интеллект төв /А.Юндэндорж/
35. Пропагонда XXI групп судалгааны байгууллага
36. “Сүхбаатарын талбай РR” агентлаг
37. “МN sociology” төв
38. “Монмедиа” социологийн судалгааны төв /Захирал: Эрдэнэтуул/
39. “Business Mind” компани /Захирал: Амарбаясгалан/
40. “Рейтинг PR” байгууллага /Захирал: Болдхуяг/
41. Ойлт төв /С.Нарантуяа/
42. “Социологийн боловсрол” /Д. Мөнхтөр/
43. Стратеги төв
44. Magic PR агентлаг
45. MMCG компани /Захирал: Бум-Эрдэнэ/
46. IPO компани
47. Иргэдийн Аляанс төв /Зана/
48. Шинэ бодлого хүрээлэн
49. “Болор толь” төв Захирал: Отгонрагчаа
50. “Нийгмийн тодотгол” төв Захирал: Жамбалцэрэн
51. Либериал намын дэргэдэх залуучуудын “Нийгмийн хүч” төв
52. Максима төв
53. “IRIM” судалгааны төв
54. Социологийн Холбоо
55. Мониторинг Судалгааны “Төгс Эрдэм” төв
56. Улаан Зангиа ТББ
57. МҮОНТ-ийн судалгааны алба
58. RICHZONE
59. Фокус агентлаг
60. “Цогц харилцаа төв” ТББ
61. “Имиж” судалгааны төв

8 comments:

Anonymous said...

судалгааны байгууллагууд ихээр нэмэгдсэн байна. иймд энэхүү жагсаалтыг шинэжилж өгнө үү.

Бадамханд said...

Боловсролын салбарт судалгаа явуулдаг байгууллагын хаяг, холбоо барих утсыг хэлж өгч туслана уу.

ЗОРИГТ8 said...

Anonymous:
шинэчилнээ

Бадамханд:
ТББ байгууллагууд байж магадгүй юм. Дагнасан судалгааны төвийг бол хэлж мэдэхгүй байна

Anonymous said...

Цогц хөгжлийн үндэсний төв нь сургалт, судалгааны байгууллага тэргүүн нь Хүдэр

ЗОРИГТ8 said...

Компанийхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл илгээнэ үү Хүдэрээ

Anonymous said...

судалгааны байгууллагуудын утаснууд нь байвал өгөөч

Anonymous said...

админаа танай байгууллага социологийн судалгаа хийдэг үү яамар утсаар холбогдож асуух бэ

Anonymous said...

sain bna uu? sudalgaanii baaguulguudiin utasnii dugaariig ugch tus bolooch