Респондентийн залхалт

1. Их сургуулийн социологийн ангийн оюутан болоод /2004 он/ их олон төрлийн судалгааны мэдээлэл бүрдүүлэлтэд оролцож явлаа. Бараг Улаанбаатар хотын өнцөг булан бүр, дүүрэг хороо, гудамж, айл өрх, байшин барилгийг андахгүй болтлоо судалгаанд гүйж хүн амьтны ая эвийг тааруулж байгаад мэдээллээ авдаг байв. Оюутан болоод анх Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын захилгат дүүргийн хүн амын амьжиргааны түвшний судалгаанд явж билээ. Тухайн үед судалгаанд оролцогчид буюу респондентуудын маань зан харицаа тийм ч сайн биш, яагаад гэвэл 2004 оны их хурлын сонгууль гээд айл өрхийн хаалганы будгийн халцартал нүдэж нэр дэвшигчдийн санал асуулгыг авч байсан нь миний ажилд нөлөөлөв. Айл өрхүүд залхасан байсан гэсэн үг. Тэгээд л “за энэ ч хэцүүхэн ажил байна даа” хэмээн битүүхэн халширч билээ. За тэгээд дараа нь мөн ч олон тоон судалгааны санал асуулга, чанарын судалгааны мэдээлэл бүрдүүлэхэд оролцсоноор туршлага сууж эхлэв. Респондентын эвийг олж мэндлэх, судалгааны зорилгоо танилцуулах, үр дүнгээ эргэн мэдээлэх гээд л учир начраа сайн гэгч нь танилцуулж аваад л мэдээллээ авдаг болсоон. /4 жилийн дотор/

2. Сүүлийн жилүүдэд социологийн, улс төрийн, бизнесийн, маркетингийн гээд л судалгааны ажилууд эрчимтэй хийгдэж хөгжлийн тодорхой шатанд хүрсэн гэж хэлж болно. Судалгааны үр дүнг ашигладаг болоод судалгаанд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг болсон нь ингэж хэлж байгаа юм. Үүнийг эс тооцвол Монгол дах судалгааны хөгжилийн байдал зогсонго байдалтай байна. Нөгөө талаас олон нийтийн судалгаанд оролцох явдал, үзэл бодлоо илэрхийлэх байдал илт буурсаар байна. Мэдээлэл бүрдүүлэлтэд энэ нь шууд нөлөөлж чанаргүй судалгааны дүн мэдээ олширов.

Ер нь хүмүүс судалгаа өгөхдөө дургүйлхдаг нь бодит үнэн. Энэ нь олон шалтгаантай байдаг. 1. Судлаачдын харилцааны ур чадвар, харагдах байдал, үзэмж, 2. Асуулгын овор хэмжээ, судалгааны сэдэв, респондентэд хүргэх ашиг тус, 3. Респондентийн сэтгэл зүйн байдал, амьдралын хэв маяг, асуулга авч буй өдөр, гараг, цаг. Энэ олон хүчин зүйлин зохистой харьцаа, донжийг олж чадвал ресдондентуудаас авч болохгүй судалгаа, мэдээлэл ховор. /судлаач Г.Цогтбаатар/

Арга зам: 1. Судалгааны төсөвт мэдээлэл бүрдүүлэх ажиллагаанд хөрөнгө мөнгө илүүтэй тусгах /”Сант марал сан” судалгааны институт энэ тал дээр маш сайн/ 2. Судалгааны мэдээлэл бүрдүүлэхэд мэргэжлийн судлаачдын ур чадварыг ашиглах /мэргэжлийн ангийн оюутнууд болон залуу судлаачдыг өндөр өртгөөр ажиллуулах/ 3. Өрхийн судалгааг амралтын өдрүүдэд, нэгж респондентийн судалгааг ажлын өдрүүдэд явуулбал үр дүнтэй. /Монголын Хэвлэлийн Хүрээлэн тогтмол амралтын өдрүүдэд явуулдаг./ 4. Респондентийг урамшуулах механизм бий болгох /судалгааны асуулгын хэмжээнээс хамааран биет эд зүйлс болон мөнгөн урамшууллыг талархалын журмаар өгөх/ 5. Судалгааны түүвэрлэлтийн арга зүй, хэлбэрийг нарийвчлан гаргаж оновчтой хуваарилах хэрэгтэй байгаа юм. 6. Социологийн судалгааны аливаа үйл ажиллагаанд дан ганц арга хэрэглэх нь мэдээж учир дутагдалтай тул триангуляци хийж судалгааны мэдээллийн чанарыг дээшлүүлэх явдал их чухал. Энэ нь респондентийг дасгах нэгэн арга юм. 7. Судалгааны үр дүнг эргэж олон нийтэд мэдээлэх, оролцсон ресдонтдентуудад талархал илэрхийлэх, таниулах ажил мөн хэрэгтэй байна.

/to be continue/

No comments: