Социологийн судалгаагаар улс тєр хийх нь хар PR-аас ялгаагvй

Ерөнхийлөгчийн сонгууль ч дөхлөө. Улс төрийн намуудаас нэр дэвшигчид албан бусаар тодорсоор байгаа энэ үед ахмад социологич, ШУА-ийн Философи, социологи эрхийн хvрээлэнгийн социологийн салбарын эрхлэгч Ц.Уртнасангийн 2005 оны ерөнхийлөгийн сонгуулийн талаар “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагыг хүргэж байна. Уртаа багш маань “Социологийн судалгаа”, “Нийгмийн шинэчлэл: Амьдралын хэв маягын өөрчлөлт” зэрэг гайхалтай мэргэжлийн номууд бичсэн бөгөөд миний номын сангийн нандин чимэг нь болж байдагыг дурдсуй.
-Сvvлийн усд социологийн судалгааны тєвvvд олноор бий болж байна. Гэхдээ тэдний судалгааны дvнгvvд хоорондоо маш зєрvvтэй гарах юм. Энэ юутай холбоотой вэ?

-Монголд социологийн шинжлэх ухаан хєгжєєд 30 гаруй жил болж байна. Энэ хугацаанд социологийн шинжлэх ухаан хєгжих бааз, боловсон хvчнээр бvрэн хангагдсан. Сvvлийн усд социологийн судалгааны тєв олноор бий болсон гэдэгтэй санал нэг байна. Мэргэжлийн хvний хувьд энд талархалтай байгаа. Гэхдээ тэдгээр тєвvvдиин олонхи нь хэт улстєржиж социологийн судалгааг vзэл сурталд дэндvv их ашиглаж байна. Бур социализмын vеийнхээс ч илvvгээр vзэл сурталд ашиглаж байна. Энэ vзэл суртал нь судалгааны тєвvvдиин дvн харилцан єєр єєр гарахад нєлєєлж байгаа. Бас судалгаанд хэрэглэж байгаа арга, тэр нь монгол хvний сэтгэл зvйд хэр тохирч байгаа зэргээс шалтгаалж єєр єєр дvн гарч байгаа.

-Vзэл сурталжсаны сєрєг нєлєє гэж бий юу?

-Байлгvй яахав. Vзэл сурталжсан судалгааг шинжлэх ухааны vндэстэй судалгаа гэхээсээ илvv тухайн улстєрийн хvчний нийгэмд зориулсан хар РГС гэвэл нэг их хатуудахгvй байх. Vзэл сурталжсан ийм судалгаа нь нэгд, социологийн шинжлэх ухааны нэр хvндийг унагаах, хоёрт социологийн шинжлэх ухааны нийгмийн vр єгєєжийг бууруулах гуравт, социологийн судалгаа бол шинжлэх ухаан биш, зєвхєн анкетийн асуулга тєдийхєн гэсэн ойлголтыг нийгэмд бий болгож байна.
-Намууд дэргэдээ судалгааны тєвvvдтэй. Тэдгээр тєв нь заавал vзэл сурталжих хэрэгтэй болдог юм биш vv?

-Монголын томоохон намууд бvгд дэргэдээ социологийн судалгааны тєвтэй болж. Тэдгээр тєвд vзэл суртал байлгvй л яахав, Гэхдээ л судалгаа нь илvv шинжлэх ухааны vндэстэй байх ёстой. Социологичийн олон улсын ёс зvйн код гэж байдаг. Тvvгээр бол социологийн судалгаагаар vзэл сурталжиж улстєр хийдэггvй.

-Улстєр хийхгvй юм бол намууд дэргэдээ судалгааны тєвтэй байхын хэрэг байна уу?

-Намуудын дэргэдэх судалгаа ихэнхдээ нийгэмд зориулагддаггvй. Зєвхєн намдаа зориулагдах учиртай. Жишээлбэл, сонгуулийн кампанийн vсэр намуудын дэргэдэх судалгааны тєвvvд шинжлэх ухааны vндэстэй судалгаа хийж тvvнийг сонгуулийн штаб нь зєв ашигласнаар амжилт гаргах учиртай. Тvvнчилэн шинжлэх ухааны vндэстэй сvдалгааны дvнд vндэслэн нэр дэвшигчийнхээ имижийг бvрдvvлж, сонгуулийн тактикаа боловсруулдаг. Тvvнэээс биш vзэл сурталжсан судалгаа хийж, тvvнийгээ хар PR хийж нийгэмд ашиглах нь социологийн судалгааны тєвийн зорилго ч биш, социологичийн ёс зvй ч биш.

-Та тvрvvнд судалгааны аргачлал, асуултын хэлбэр нь монгол хуний сэтгэлзvйд тохирохгуй байгаа тухай хэлсэн. Vvнийгээ тайлбарлахгvй юу?

-Судалгааны маш олон арга бий. Тэдгээрээс Монголд асуулгын аргыг тvгээмэл хэрэглэдэг. Тэр дотроо анкетын аргыг тvлхvv ашиглаж байгаа нь ажиглагддаг. Тэр анкетын асуулт нь монгол хvний сэтгэл зvйд тєдийлєн тохирохгvйгээс болж судалгааны дvн бодит байдлаас єєрєєр гарах нь элбэг. Энд судлаач хvний мэргэжлийн чадвар бас их чухал. Сайхан харилцан ярианы явцад асуултдаа хариулт олж авч чаддаг байх хэрэгтэй. Жишээ нь, “Сант марал” сан гэж судалгааны тєв бий. Олон тvмэнд нэлээд танигдсан тєв л дєє. Тэдний зарим асуулт монгол хvний сэтгэхvйд тэр бvр тохирдоггvй. “Хэрвээ маргааш сонгууль явуулбал та аль намын тєлєє саналаа єгєх вэ” гэсэн асуултын хариулт монгол хvний сэтгэхvйд хэзээд бэлэн байдаггvй. Дээр нь улстєр байнгын савлагаатай байдаг. “Амьдрал ямар байна” гэхээр монголчууд “болж л байна” гэдэг. Энэ “болж байгаа”-гийн цаана юу байгааг л социологийн судалгаа гаргаж ирэх ёстой.

-Таныхаар єнгврсєн УИХ-ын сонгуулийн дvнг судалгааны аль байгууллага илvv дєхvvлсэн бэ?

-Судалгааны тєвvvдиин олонхи нь таагаагvй, алдсан. Жаахан дєхvvлсэн нь МАХН-ын дэргэдэх “Прогноз” тєв. Ер нь єнєєдєр Монголд байгаа социологийн судалгааны тєвvvдээс судалгааг шинжлэх ухааны vндэстэй хийдэг нь “Прогноз” тєв.

2004 оны УИХ-ын сонгуулийн дvн судалгааны тєвvvдийнхээс єєр гарахад социологичдын буруу нэг их байгаагvй. Яагаад гэвэл сонгуулийн эцсийн мєчид нийгмийн сэтгэлзvйгээс тэс єєр vйл явдлууд олноор болсон. Нэр дэвшигчид, намуудын сонгуулийн штабууд сонгуулийг будлиантуулсан. Саналын хуурамч хуудас дамжуулах, сонгогчдыг бєєнєєр зєєвєрлєх гээд хар РК их хэрэглэсэн. Эдгээрийг таах боломж социологичдод байгаагvй. Таах ч бололцоогvй.

-Танай хvрээлэн судалгаа явуулдаг уу?

-Явуулдаг. Манайх 1990 оноос хойш суурь судалгааг тогтмол хийж байгаа. Энэ явцдаа цаг vеийн асуудлаар судалгаа хийдэг. Жишээ нь єнєєдєр бид хамтарсан Засгийн газрын vйл ажиллагааны эерэг, сєрєг тал, ядуурал юунаас vvдэлтэй, Монголд авилгалтай ямар аргаар тэмцвэл илvv vр дvнд хvрч болох зэргийг судалж байгаа. Дvн нь хараахан эцэслэж гараагvй байна. Гэхдээ бид судалгааны дvнгээ сонин хэвлэлд тавьж нийтэд мэдээлдэггvй. Манайх нийгмийн vvрэгтэй суурь судалгаа хийдэг. Тvрvvн би намуудын дэргэдэх судалгааны дvн тухайн намуудын сонгуулийн штабт зориулагдсан байдаг гэж хэлсэн дээ. Тvvнтэй адил манай судалгааны дvнг ниигмиин тєлєє, шинжлэх ухааны vндэстэй бодлого боловс-руулахад ашигладаг.

-Цаг vеийн асуудлаар судалгаа хийдэг гэлээ. Тэгвэл одоо болж байгаа Монгол Улсын Ерєнхийлєгчийн сонгууль, нэр дэвшигчдийн рейтенгийн судалгаа хийсэн vv?

-Хийсэн. Ховд, Сvхбаатар, Баянхонгор, Тєв аймаг, Улаанбаатар хотын иргэдийг хамруулсан судалгаа хийсэн. Манайх судалгааны бусад тєвvvд шиг дvнгээ нийтэд мэдээлдэггvй, vзэл сурталд зориулсан судалгаа хийдэггvй болохоор сонинд тавьдаггvй гэж хэлсэн дээ. Тиим болохоор энэ талаар дэлгэрэнгvй ярих боломжгvй.

-Ерєнхийлєгчийн сонгуулийн талаар судалгааны бусад тєвийн хийсэн судалгааны дvнг та vзсэн vv?

-Сонин хэвлэл, телевизээр дамжуулан vзэж байгаа.

-Тэдгээрт таны дээр хэлсэн мэргэжлийн алдаа, vзэл суртлын шинж байна уу?

-Хэт vзэл сурталд зориулсан, монгол хvний сэтгэлзvйд тохирохгvй асуултаар хариу авсан, обьектуудын тєлєєлєл оновчтой бус, ємнєх обьектдоо дахин судалгаа хийгээгvй байж ташаа тайлбар хийсэн зэрэг алдаа байна лээ.

-Та арай дэлгэрэнгvй ярихгvй юу. Жишээлбэл, ташаа тайлбар гэж юуг хэлээд байна вэ?

-Сvvлийн vед “Ардын эрх” сонин, Улстєрийн боловсролын академитай хамтарч хийсэн судалгаагаа нийтэлсэн байна лээ. Туундээ М.Энхсайханы рейтинг єсч, Н.Энхбаярынх буурч байна гэсэн байгаа юм. Єсєлт, бууралтынх нь хувь 2-3 байх жишээтэй. Энэ нь юу л бол. Манай судалгаагаар лав тиим гарахгvй байгаа. Тэгээд ч социологийн шинжлэх ухаанд тав хvртэлх хувийг нэг их ач холбогдол єгч авч vздэгтvй. Энэ нь тvvврийн алдаа байж болно шvv дээ. Бас єсч, буурч байна гэдэг харьцангуй. Тухайн обьект дээрээ дахин судалгаа хийсэн тохиолдолд тvvнийхээ дvнг єсєлт, бууралтаар ярьж болно. Тухайбал, Ховд аймгийн 50 иргэнийг тусгайлан сонгож судалгаа авчихаад сарын дараа дахин єнєєх судалгаагаа давтаж болно. Ингэж авахад зардал их л дээ. Хэрэв авч чадвап хоёр судалгааныхаа зєрvvг єсєлт, бууралтаар илэрхийлж болно. Тvvнээс биш, сарын ємнє Ховд аймгийн 100 хvнээс авсан судалгаагаа тvvнээс хойш сарын дараа Хэнтий аймгийн 120 хvнээс авсан судапгаатай харьцуулж єсєлт, бууралтаар илэрхийлж болохгvй.

-Та Ерєнхийлєгчийн сонгуультай холбогдуулж хvрээлэнгээс хийсэн судалгааныхаа дvнг хэлж унэхээр болохгуй юу?

-Яахав, тойм маягаар хэлье. Манайх намын рейтинг, нэр дэвшигчийн рейтинг гэсэн хоёр хэлбэрээр судалгаа явуулсан. Би андуураагvй бол хэвлэлд гарсан судалгааны бусад тєвvvдийнхээр бол МАХН-ын рейтинг нэр дэвшигчийнхээсээ бага гарсан байна лээ. Манай судалгаагаар бол нам нь нэр дэвшигчээсээ арай илvv рейтингтай гарсан. АН-ын хувьд манай судалгаагаар нэр дэвшигчийнх нь рейтинг намынхаасаа бараг хоёр дахин бага гарсан. Нєгєє хоёр намын хувьд ч ялгаагvй намынх нь рейтинг илvv гарсан.

-Нэр дэвшигчдийн рейтинг ямар байна вэ?

-Судалгааны бусад тєвvvдийнхээр нэр дэвшигчдийн рейтинг тиим эндєр биш байгаа. Харин манай судалгаагаар єндєр гарч байгаа. Хэвлэлээр гарсан судалгааны дvнгvvдэд Н.Энхбаярыг 40, М.Энхсайханыг 30 орчим хувийн рейтингтэй явна гэсэн байна лээ. Манай судалгаагаар бол Н.Энхбаярын рейтинг 50, зарим газар 60 хувь хvрч гарч байгаа. М.Энхсайханы хувьд 30 гаруй хувийн рейтингтэй гарсан. Хоёр гол єрсєлдєгчийн рейтингийн зєрvv бараг 20 хувь хvрч байгаа. Судалгааны бусад тєвvvдийнх ч ийм гарсан байна лээ. Харин манай судалгаагаар Б.Жаргалсайханы рейтинг нэлээд єсч 17 орчим хувь хvрч байгаа.

Эх сурвалж: (Өнөөдөр сонин 2005-05-12 Дугаар: 112)

No comments: