БАГШ НАРТАА БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ


Өнөөдөр БАГШ НАРЫН БАЯРЫН ӨДӨР. Гарыг минь ганзаганд, хөлийг минь дөрөөнд хүргэсэн Хайрт багш нартаа БАЯРЫН МЭНД хүргэе.
Монголд социологийн албан боловсрол, дипломын зэрэг олгож буй 3-хан институт бий. МУИС-ын НШУС-ийн “СОЦИОЛОГИ-НИЙГМИЙН АЖИЛЫН ТЭНХИМ”, “Идэр” дээд сургуулийн СОЦИОЛОГИЙН ТЭНХИМ, “УЛААНБААТАР” ИХ сургууль гэсэн 3 сургуулийн нийт социологийн багш, судлаачид бол Социологийн шинжлэх ухааны үрийг нийгэмд тарьж яваа гавъяатай хүмүүс, оюуны интелектүүд билээ. Тэдэндээ баярын мэнд хүргэе. Социологи хэмээх эмпирик шинжлэх ухааныг танихад, социологич хэмээх хүмүүнлэг мэргэжлийг эзэмшихэд жинтэй хувь нэмэр оруулсан МУИС-ийн социологийн тэнхмийн хамт олон, багш нартаа, ялангуяа тэнхмийн эрхлэгч О.Мөнхбат /Таны шинэ ном үнэхээр их таалагдсан/, Ангийн багш С.Нарантуяа, номын багш Ц.Болд нартаа баярын мэнд хүргэе. Эмпирик атлаа чухал мэргэжил болохыг ойлгуулсан /хээрийн дадлага/, яруу найрагч Д.Мөнхтөр багшдаа, нийгмийн цаг, хөдөлмөр, аж байдлын ховорхон мэргэжилтэн С.Гомбо багшдаа, Бодлогын судалгаа, улс төрийн социологийн гарамгай баатар Ч.Тамир багшдаа БАГШ НАРЫН баярын мэнд хүргэе яа. Мөн бидэнд хамгийн их нөлөөлсөн Олон нийтийн санал бодлыг судлаач, заах аргын А Б-ыг заасан Д.Оюунцэцэг багшдаа, нийгмийн аномын нэвтэрхий толь, бие хүн эрх зүйн билэгт судлаач Ш.Оюунханд багшдаа, гэр бүлийн социологийн загалмайлсан эх, нийгмийн ажилын нинжин сурталтан Т.Бүрэнжаргал багшдаа Баярын мэнд хүргэе. Социологийн боловсролын үрийг таригч, мэргэжлийн ёс зүйн жудагт хархүү М.Батбаатар, Соёлын социологийн сонгодог төлөөлөгч, гэмт хэргийн нийгмийн гэмгүй эмч Г.Түмэннаст багшдаа дахиад л баярын мэнд хүргэе.

Социологийн боловсролыг Нийгмийн ухааны багш мэргэжил давхар дагалддаг. Тэгэхээр МУИС-ийн социологийн тэнхмийн 16 төгсөлтийн бүх социологичиддоо, нийгмийн ухааны багш нартаа, ангийн нөхөдөө баяр хүргэх нь зүй буюу.

No comments: